Рептилиодууд 1-р хэсэг

 Харийн булаан эзлэгчид

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр би та нараас олон хүнд ер бусын, бас аймаар санагдаж болох сэдэв рүү орж байна.
Гэхдээ хүн төрөлхтний сэрсэн хамт олны ухамсар энэ мэдээллийг хүлээн авахад хэдийн бэлэн болсон гэдэгт би итгэж байна.
“Нууц бүхэн ил болдог” гэдэг илэрхийлэл нь зүйрлэлийн бус, харин бодит хэлбэрүүдийг олж авсаар байна.
Та нар дээшлүүлсэн чичирхийллүүдийн хамт ойр дотныхоо бүх хүмүүсийг байгаагаар нь харж эхлэхэд бэлэн байх ёстой.
Та нараас олон хүн эргэн тойрондоо жинхэнэ амьд хүний сүнс бага байгаад цочирдох болно.
Танай Дэлхийд хэн оршин суудаг, сүнсгүй оршнолуудад зөвхөн энэ сайхан гарагийг бус, түүн дээр оршин суудаг Бурханлаг бүтээлүүдийг хэрхэн, яагаад боолчилж чадсан тухай та нарт тодорхой ярих цаг нь болжээ.
Бүх зүйл аажим бас хүмүүст үл мэдэгдүйц байдлаар тохиолдсон юм.
Луунуудын соёл иргэншил хүмүүсийн физик биед суурьших, мөн хүний оршнолуудтай солбилцох боломж олж авснаас хойш хэдэн мянган жил өнгөрчээ.
Энэ хугацаанд Луунуудын төрүүлсэн, бас нэгэн зэрэг Дэлхий дээрх тэдний “төлөөлөгчдөө” болгосон рептилиодууд нь дэлхийн эмэгтэйчүүдээс асар олон удам угсааг хүлээн авсан, хүний биед өнгөлөн далдлалт хийсэн энэ арьстан нь танай гарагийг, бүх улс орон болон тивүүдийг дүүргэсэн.
Нэг ч үндэстэн энэ хувь тавилангаас зугатаж чадаагүй, учир нь Дэлхийн нарийн түвшнээс эдгээр оршнолуудыг удирддаг Луунуудын хөтөлбөрт БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ боолчлох хөтөлбөр орсон юм.
Үүний тулд хүмүүсийн сүнснүүд дэх Бурханлаг илрэлүүдийг устгах төлөвлөгөөг тэд сайтар боловсруулсан юм.
Эдгээрээс олон оршнолууд нь үнэн хэрэгтээ хэн болохоо ухаарахгүйгээр, зөнгөөрөө, үнэндээ бол тэд дээрээс тэдний ухамсарт оруулсан хөтөлбөрийн дагуу өөртөө хосоо сонгож байсан, Бурханлаг чадвар илүү ихээр илэрч байсан хүмүүстэй гэрлэж эсвэл нөхөрт гарч байсан, өөрөөр хэлбэл, тэд хамгийн гэгээлэг, цэвэр ариун сүнснүүдийг амьдралынхаа ханиар сонгож байсан юм.
Яагаад ийм зүйл тохиолдсон бэ?
Тэдний үл үзэгдэх “хүүхэлдэй тоглуулагчид” нь эдгээр гэгээлэг сүнснүүд хоёрдмол байдлын нойрноос сэрж, өөрийн Бурханлаг байдлаа дахин олж авах чадвартай, энэ нь ч тэдний төлөвлөгөөнд огт ороогүй гэдгийг сайн ойлгож байсан.
Тэдний зорилго нь хүмүүсийг өөрсдийн боол болгон хувиргахын тулд тэдний өөрсдийнх нь хүсэл болон хэрэгцээнээс нь хамаарч тэднийг удирдахад оршиж байсан юм.
Харамсалтай нь, тэд өөрсдийн хорон төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадсан юм.
Та нар Луунуудын нэвтрүүлсэн хүн төрөлхтнийг боолчлох механизм хэрхэн ажилладагийг илүү сайн ойлгох, хүний биед өнгөлөн далдлалт хийсэн рептилиодуудыг илрүүлж сурахын тулд би дараагийн илгээлтүүддээ энэ сэдвийг илүү тодорхой илчилж, танай гарагаар нэг тархсан эдгээр “харийн булаан эзлэгчдийг” илрүүлж чадах үндсэн шинж тэмдэгүүдийг та нарт өгөх болно.
Өнөөдөр энд ирээд зогсъё.

Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...