РЕПТИЛОИДУУДЫН ДЭЭД ЯВЦУУ ХҮРЭЭ
Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид рептилиодуудын тухай яриагаа үргэлжлүүлж, тэдний онцлох шинж чанарууд болох төрөл зүйл болон дэд төрлүүд дээр тогтож ярих болно.
Тэднийг ялгах гол зүйл нь хатуу чанд захиран удирдах шатлал ба гэм зэмгүй дуулгавартай байдал юм.
Хүний биед төрөл авсан рептилоидуудыг удирдах сайтар бодож олсон систем нь сайн үр дүн өгсөн.
Тэдний “генералууд” буюу Дэлхий орчмын орон зайд суурьшдаг Луунуудын соёл иргэншил нь үндсэндээ амин чухал салбарууд болон дэлхийн нийгэмлэгийн бүтцүүд дэх гол гол албан тушаалуудад өөрсдийнхөө төлөөлөгчдийг оруулж чадсан юм.
Үүний тулд хэн гэдгээ, хаанаас ирснээ, түүнчлэн тэдний удирдлагуудын өмнө тавигдсан тэдгээр даалгавруудын тухай мэддэг байсан рептилоидуудын дээд явцуу хүрээ байгуулагдсан юм.
Үүнээс гадна, хүмүүст айдас ба дуулгавартай байдлыг суулгаснаар тэдний ухамсрыг боолчлоход хувь нэмрээ оруулдаг хууль, дүрэм, журмуудыг амьдралд хэрэгжүүлэх тодорхой даалгаваруудыг өгдөг байсан хүүхэлдэй тоглуулагчидтайгаа тэд шууд холбоо тогтоодог байсан.
Ингээд аажмаар бараг бүх улс орнуудын толгойд рептилоидуудын дээд явцуу хүрээний төлөөлөгчид гарсан юм.
Ингэж тэд “хуваа, захир” гэсэн өөрсдийн үндсэн зарчмыг удирдлага болгосноор цус урсгасан дайн, хувьсгалууд болон шашинуудын мөргөлдөөнүүдийг өдөөж, хүмүүст зовиур, зовлон авчирсан энергийн замбараагүй байдалд хүн төрөлхтнийг оруулснаар үндэстнүүдийн мөргөлдөөнүүдийг зохиомлоор хөөрөгдсөн юм.
Тэдний үндсэн зорилго нь хүнд байгаа Бурханлаг эхлэлийг хөнөөснөөр түүний чөлөөт хүслийг дарах явдал байсан юм.
Шашинууд үүсч бий болох хэмжээгээр хүмүүсийг “Бурханы” нэрийн өмнөөс нэг нэгнээ хөнөөлгөснөөр шашинуудын дайнуудыг өдөөсөн тэдний төлөөлөгчид сүмийн гол шатлан захирагчид болсон нь ховор бус байдаг байсан, үнэн хэрэгтээ тэд өөрсдийнхөө эрх мэдэл, хялбар олз, хүмүүсийг хянах байдлаа хадгалахын төлөө л байсан юм.
Аажмаар рептилоидуудын дээд явцуу хүрээ нь танай гарагийн бүх баялаг, түүний бүх санхүүгийн бүтцийг, эрх мэдлийн бүх байгууллагуудыг гартаа оруулж чадсан.
Хүмүүс одоо хүртэл гарах гарцаа олохгүй байгаа тэрхүү занганд хэрхэн орсноо ч анзаараагүй.
Яагаад ийм зүйл болсон бэ? Яагаад хүмүүс энэ хар хүчний эсрэг зогсож чадсангүй вэ?
Хүүхдүүд минь, хэргийн учир нь, хүмүүсээс ялгагдах ялгаа нь Луунуудын соёл иргэншлүүдийн төрүүлсэн эдгээр бүтээлүүдэд хүмүүст байдаг Бурханлаг сүнс байхгүй байгаад байгаа юм, энэ нь тэд Хайр, Талархал, Нигүүсэл гэж юу болохыг мэддэггүй гэсэн үг.
Тэд юуны ч өмнө үл зогссоноор өөрийн зорилго руугаа явдаг, хүмүүс тэдний хувьд амьд оршнолууд биш, харин энэ зорилгод нь хүргэх зэвсэг юм.
20-р зууны сүүлчээр тэд өөрсдийн бүрэн ялалтыг тэмдэглэн өнгөрүүлсэн, учир нь тэдний гарт танай гарагийн бүх байгалийн баялаг, банкны систем, олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүд, эрх мэдлийн бүх төрийн болон шашины байгууллагууд орсон байсан.
Дэлхий гарагийн рептилоидуудын дээд явцуу хүрээний төлөөлөгчдөөс бүрэлдсэн сүүдрийн засаглал нь бүх улс орон, ард түмнүүдийн хувь тавиланг УЛС ОРОН БҮРТ, ЗАСГИЙН ГАЗАР БҮРТ, ХОТ БҮРТ байдаг өөрийн төлөөлөгчдөөрөө дамжуулан шийддэг байсан юм.
Хэрвээ тэдний замд хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийн гэсэн бодлогоо явуулахыг оролдогч тааралдвал тэд түүнийг хэрцгийгээр хөнөөдөг байсан.
Та нар ард түмний ерөнхийлөгчид, олон нийтийн зүтгэлтнүүд, хүмүүсийн ухаанд нөлөөлөх, тэдний ухамсрыг сэрээх чадвартай зүгээр л алдартай хүмүүс, нэг үгээр хэлбэл, ертөнцийг бүхэлд нь өөрийнхөө дор дарж байдаг эдгээр “саарал хамба нарын” хяналтаас гарах гэж оролдсон хүмүүс хачирхалтай байдлаар хэрхэн нэг нэгнийхээ араас нөгөө ертөнц рүү явж одсоны гэрч байсан шүү дээ.
Харамсалтай нь, энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна, гэвч тийм их хэмжээгээр биш, учир нь хүмүүсийн биед байгаа рептилоидуудын дээд явцуу хүрээ өнчирсөн, тэдний эзэд буюу тэднийг Дэлхийн нарийн түвшнээс удирдаж байсан Луунуудын соёл иргэншилд Орчлон Ертөнцийн Дээд Хүчнүүд бүрэн ялагдал хүлээлгэсэн.
Өнөөдөр энд ирээд зогсъё.
No comments:
Post a Comment