Рептилиодууд 3-р хэсэг

 

ЭНГИЙН РЕПТИЛИОДУУД
Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Одоо бид Луунуудын соёл иргэншлийн төрүүлсэн, “энгийн рептилоидууд” гэж нэрлэж болох бөгөөд Дэлхий дээр жинхэнээсээ асар олон тоогоор амьдардаг оршнолуудын өөр нэгэн шатлалын тухай ярилцъя.
Тэдний дээд явцуу хүрээнээс ялгаатай нь гарал үүслээ мэддэггүй, өөрсдийгөө чин сэтгэлээсээ ердийн хүмүүс гэж үздэг юм.
Гэвч үнэн хэрэгтээ тэд нэг бүрчлэн бүх Дэлхийг бүрхсэн, Луунуудын рептилиодуудын өвөг дээдсийнх нь нэхсэн тэрхүү “аалзны торны” салшгүй хэсэг нь юм. Тэдний хүн бүрт “дайснаа аюулгүй болгох”, хүний гэгээлэг сүнснүүдэд бурханлаг байдлыг нь сэрээхгүй байх, сүнслэг хөгжлийн түвшинд нь гаргахгүй байх тодорхой хөтөлбөр суусан байдаг.
Энэ нь амьдрал дээр хэрхэн тохиолддог вэ?
Эхлээд рептилоидууд нь сайн хөгжсөн зөн совингоо дагаснаар амьдралаа бусдад зориулах чадвартай хамгийн цэвэр ариун, гэгээлэг, чин сэтгэлтэй бөгөөд харамгүй сэтгэлтэй Сүнснүүдийг олж авдаг.
Дараа нь тэдэнтэй гэр бүлийн холбоо үүсгэхийн тулд бүхнийг хийдэг.
Хэдийн эр нөхөр болон эхнэрийн хувьд тэд хүнийг дороо дарж аваад түүний бодьгалыг аажмаар устгаснаар түүний Сүнсийг “булаан эзлэх төлөвлөгөөгөө” хэрэгжүүлдэг.
Тэдэнд төрөлхийн зөн совин нь туслахаар ирдэг юм. Тэд айх, өрөвдөх эсвэл буруутгах мэдрэмжүүд, оюун ухаан эсвэл хүч чадлыг бишрэх, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө чичирхийллүүдэд тохирсон, удирдахад хялбар тийм энергиүдийг амьдралынхаа ханьд суулгах гэсэн янз бүрийн арга заль, ов мэхийг ашигласнаараа хамгийн үр дүнтэй арга барилуудыг олж олж авдаг.
Рептилоидууд өөрсдийн үнэт зүйлс болох цэвэр материаллаг, ашигтай зүйлсийг хүмүүст тулган хүлээлгэдэг, учир нь тэд ердөө л өөр зүйлийг мэддэггүй юм.
Сэтгэлийн цэвэр байдал, хүний сайхан сэтгэлийг ашиглаж тэд аажмаар түүнийг зарцаа болгон хувиргадаг, уг хүн рептилоидын бүх хүсэл, хэрэгцээг хангаж өөрийгөө мартсанаар зөвхөн түүний сонирхлоор л амьдарч эхэлдэг.
Тэд хэр удаан хамт амьдарна, тэр урьд өмнө амьдарч байсан сүнслэг ертөнцөөсөө цэвэр материаллаг, рептилоид болон түүний гэр бүлийн хэрэгцээг хангах тухай л зөвхөн боддог, өөр ямар ч бусад бодолд орон зай байхгүй тийм ертөнц рүү бууж ирснээр хүн төдий чинээ бие даасан байдлаа алддаг.
Ингэж Луунуудын хүн төрөлхтнийг боолчлох гэсэн гол зорилго нь гэр бүлийн гишүүдийн нэг нь рептилоид бол тусдаа гэр бүл бүрт тархдаг.
Үүнээс гадна, рептилоидуудын дээд явцуу хүрээний хүний нийгэмд нэвтрүүлсэн, хүмүүст зохиомлоор тулган хүлээлгэсэн бүх үнэт зүйлс нь доороос тэжээгдэж байдаг, учир нь үндсэндээ рептилоидуудын арьстны төлөөлөгчтэй гэр бүл бүр нь орчин үеийн нийгмийн санал болгож буй эдгээр янз бүрийн төрлийн материаллаг баялагийн идэвхитэй хэрэглэгч нь болдог.
Яг иймээс л хүн төрөлхтөн 3 хэмжээст байдал руу эрчимтэй унасан хэрэг.
Бурхан-хүний ухамсар нь ихэнхдээ тэдний мөрөөдөл нь гэдэс цатгалан амьдрал ба нийгэмд зохистой байр сууриар хязгаарлагддаг эгэл хүмүүсийн саарал масс болон хувирах тэр хэмжээгээр хувьсан өөрчлөгдсөн байдаг.
Хайрууд минь, одоо та нарын олон хүнд тохиолдож байгаа зүйлийг, зөвхөн үнэн хичнээн гашуун байлаа ч та нарын орсон тэр занганаас та нарыг чөлөөлөх чадвартай юм гэдгийг харуулахын тулд та нарын нүдийг нээх цаг болсон байна.
Өнөөдөр энд ирээд зогсъё.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...