ЭРЛЭГТ ДЭНСЛҮҮЛСЭН ТУХАЙГАА ЯРЬСАН НЬ…

 Бөөгийн товчоон судраас


ЭРЛЭГТ ДЭНСЛҮҮЛСЭН ТУХАЙГАА ЯРЬСАН НЬ…

Есөн Ембүү ЭмГүн

Эрлэгийн хаалганы үүдэнд очив. Эрлэгийн хаалган дээр 2 ширүүн дүртэн байгаад, за чи бүрэн үхсэн үү? Эсвэл гийчилж яваа зочин уу? гэхэд БИ бүрнээ үхжээ гээд хэлсэн. За тэгвэл энэ хаалгаар ор гэж хэлдэг. 
Улаач байхдаа тэрүүгээр очвол би бүрэн үхээгүй ээ улаач гийчин байна аа гэхэд нөгөө хаалгаар оруулдаг. Ингээд энэ удаа би, хоёр өөр хаалганы үхлийн хаалгаар нь оржээ. 
-Яаж явж очсон юм?                      
-Би чинь эрлэг рүү явдаг замаа мэддэг байсан учраас өөрөө яваад оччихсон, түүнээс биш эгэл сүнснүүд бол замч хөтөчтэй байдаг шүү дээ. 



ЭРЛЭГ НОЁН 1.
ЕМБҮҮ чиний хоногтийн хугацаа дуусаагүй атал хүрээд ирэв үү дээ? Чи яаж үхэв дээ? 
-Би чинь хайрхан галын дөлөнд нь халцгайлаад үхчихлээ шүү гэхэд
-Дахиж амилж болно уу? 
- Чадамгүй ээ өгөр яс хөх болсон. 
-Нэгэнт дахин амилахгүй бол чамайг дэнсэлюү. 
-За дэнсээ юугаа эхэлье. Эх үрэн 6н зүйлээс хэдийг ачилж хэдийг хорлов гээд миний ЗҮРХЭН ТОЛЬТИЙГ авч үзсэн. Цохилох улаан зүрх нь улаан гээч бөмбөлөг болоод сүүл рүүгээ НОГООН ТУЯА цацруулаад эрлэг ноёны гар дээр бөмбөрч байв. 
Би чинь гайхаад зохилох улаан зүрх минь НОГООН ТУЯАТ БӨМБӨЛӨГ байсан юм уу. ХҮРД гэдгийг ингэж тэмтэрдэг байсан юм уу? Хүн үхэхээрээ хүрд хүрдээрээ салдаг ийм ёсон байсан юм уу? гээд гайхаад бишрээд алив Эрлэг ноён минь би харая гэхэд Бага балчир байж ажилд төвөг болох гэж, наанаа суу чи гэж зандрав. 
-Ээ эрлэг ноён минь өршөө эмч домч учраас ХҮРД гэдгийг бишрээд хүмүүний ёсны аашаа гаргачихлаа, өршөөгөөрэй гээд л агшаан цомцойн суув би. 
-За чи нижгээд хонь идэж дээ, нижгээд хүмүүс анагааж дээ, зүрхэн тольт чинь гэрэлт НОГООНТОЙ байгаа учраас сэвгүй ээ САЙН гэв. 
Тэхээр нь хошуу дүрээд, Ээ тэгвэл олон амьтан хүнд хор нөлөө хийсэн хүн байвал яах вэ? гэхэд -ЗҮРХЭН гэрлэн бөмбөлөг нь булингар ихтэй байдаг. Чинийх тунгалаг байна. Зүйтэй сайхан амьдарчээ гээд ногоон бөмбөлөгийг минь буцаав.



ЭРЛЭГ НОЁН 2:
Улаан царайгаа улалзуулаад, уур хилэнгээ гаргаад, амнаас нь могой хэл цухалзаад, айхтар дүрээ гаргаад л...
Би чинь харж чадахгүй чичигнээд л, яах ийхийн зуургүй оройн хүрдэн бөмбөлгийг минь аваад             
-Чамайг би аашны тулам байв уу, авирын хатан байв уу, иэлт наран байв уу, эвгүй нэгэн байв уу, шулам байвуу гэдгийг ажьюу* гээд л...
Тэгэхээр нь хүмүний өмнөөс цэхэлж хардаггүй иймхэн хүмүнд юуных нь ааш байх вэ дээ, аашиллаа гэхэд уйлдаг ааштай би чинь яанам бэ? эрлэг ноён минь гээд л нүд дальдарч, өлмийгөө ширтсээр байгаад таарлаа.
Ингээд эрлэг ноён үзээд:            
 -Гавал дээр байдаг эдээ чи аятай байлгасан байна, май үүнийгээ ав гээд буцаагаад өгөв. Тэгчихээд: Чи уйланхай байсан болхоор алтан байх ёстой бөмбөлөг хөхөрсөн байна шүү, хахаха гээд инээж байсан юм.

ЭРЛЭГ НОЁН 3:
ЗА Ембүү чи заяагаа дүүргэв үү гэхэд
-Би мэдэхгүй байна гэхэд миний ҮНДЭС ХҮРДИЙГ аваад эргүүлж тойруулж үзлээ дээ. 
-Ембүү чи заяагаа дүүргээгүй дутуу байна, дахин хоёр хүүхдийг өргөж тэтгэх ёстой байсан байнаа гээд бөмбөлөгийг буцаан өгөв. 
Одоо тэгээд яанам бэ, үхсэн учраас хээлээ тээж, төрүүлж чадахгүй шүү дээ гэхэд хэхэхэ өнгө нь тунгалаг учраас бүү айтухай, ямартай ч заяагаа дутуудуулсан ч оноотон заяагаа бол эдгээд дүүргэж чадаж дээ гэв. 




ЭРЛЭГ НОЁН 4:
Ногоон царайтай, дөрвөн хэлтэй, гурван нүдтэй догшин ноён гарч ирлээ.
Надаас бөмбөлөг авах болов уу гээд ширтэж байтал авсангүй.
Таван элчээс чамайг юу хэмээсэн гэвэл гээд л...
-За Ембүү чи лусын эзэн дээр нэжгээд өртэй юм аа даа? гэв.
-Тиймээ, 9н жил тахина гээд тахиж чадаагүй булгийн эх бий, мэдсээр байгаад хийж чадалгүй үхчихлээ, гэмшиж байнаа гэв.
- Хахаха гэмшил чинь хоцорч дээ, өртэй л бол өртэй.
-Ембүү чи ХУРМАСТАД их ачлалтай юмаа, хурмаст чамд талархаж явдаг юм байна. Лусад хэдий өртэй ч хурмастын ивээл, заяа чинь арвин байна даа гэв.

ЭРЛЭГ НОЁН 5:
Мөнгөлөг цагаан царайтай, цагаан үстэй, намба төгөлдөр зүстэй сайхан эрлэг ноён:
- За Ембүү чи мөртөд юу хийв дээ?
-Би хүмүүн анагааж хөрст дэлхийг амрааж л явлаа даа гэхэд
- За чи дутуудаа санасан үйл байна уу? ирээдүйд холбох учир нь байна уу? өнгөрсөнд мөрлөх жим байна уу? гэв
-Хэдэн хүний амийг татсан, хэлхээ хэдэн ясыг бөхжүүлсэн нь миний мөр билээ гэв
- За чиний үйл бол одоо цагийг тодлох учраас одоо цагийн мөртэй хүмүн гэж тодолъюу.
- Олон балчир үрсдээ бүү санаа зовтухай, ахас ихэс нь өргөөд явчихна. Хүнээс дор явамгүй хүслээ бүү чилээ дээ.
-Гялайлаа танд гээд тэр дэнслэгээ өндөрлөлөө.

ЭРЛЭГ НОЁН 6:
Хул шаргал нүүртэй, найман их соёо арзайсан, гахай мэт хамартай, могой мэт хайрстай эрлэг ноён надруу ширтээд:
-Чи олон зүйл ярив уу?            
 Чи одоо зүдэрч байна уу? гэв.                       
  -Үгүй дээ би зүдрээгүй, харин ч эрлэгийн дэнсээг ийм сайхан нартай сартай зөөлөнтэй гэж санасангүй. Үхэхээс айж, хорлогдохоос эмээж явлаа даа гэхэд.
-За чамайг бус амь амьтнаар гэрчлүүлнэ, бусдын үгээр дэнслэнэ.
Ингээд тольт болор бөмбөлөг гаргаж ирээд наран хүрдийг минь аваад ажлаа. Ингэхэд өөр түмэн намайг юу гэж хэлж байсан, өөр олон юу гэж ховлолдож байсан нь гардаг юм байна. Яасан сонин юм бэ? Итгэж хэлсэн хүн минь хүртэл араар минь хутгалж байсан байна гэдгийг хараад ихэд гунигласан шүү. Энэ бүхнийг үзээд сонин сайхан юмаа гэж гайхшраад одоо ч би энд юу хийх билээ дээ гээд сэтгэтэл, хул шаргал өнгийн дүртэй эрлэг ноён инээгээд *Чиний амьдралыг ажлаа, чамайг бусад нь юу гэж харж, ярьсныг мэдлээ. Наран хүрд чинь ийм гэгээтэй байхаас аргагүй юм байна даа. Атаа жөтөө л чамд арвин шүглэж дээ* гэж хэлж байлаа.

ЭРЛЭГ НОЁН 7:
Хүрэл тулга шиг царайтай, нүдэн мэлмий үгүй, нүүр царай нь тодорхой үгүй, гялалзах гялбаа мэт, хүрэн туяат эрлэг ноён:
-Ирээдүйд чи ямар мөртэй, хорлолтой, буянтай үйл хийснээ мэднэ үү, чи? гэв.
-Би мэдэмгүй шүү дээ гэхэд. Зүсгүй эрлэг:              
-Энэ чиний ирэх үйлийн тольт гээд нэгэн тольтоо надад үзүүлээд, миний аварсан хүмүн буян төгөлдөр хийхийг нь үзүүллээ, нүгэл зовлон ч хийхийг үзүүллээ.
Энэ болбоос чиний ирэх цагийн учрал, чиний аварсан, тэтгэсэн хүмүүс сайныг ч хийнэ, мууг ч хийнэ. Сайныг хийх нь арвин байна, мууг хийх нь ч олон байна гээд л өнгөрлөө дөө.

ЭРЛЭГ НОЁН 8:
Үүл мэт замхарсан, нэгэнтээ дүртэй болоод нөгөөтэй дүргүй болдог галын утаа мэт эрлэг ноён
-За даа, ЕМБҮҮ чи улаач байгаа биздээ?                          
 -Тиймээ
-Хурмаст тэнгэрийн тэнгэрийн улаач байвуудаа?                       
  -Тиймээ
-Хурмастын үйлээр шид их үйлдэв үү дээ?   
  -Тиймээ
Хур бороо их дуудав уу даа чи?
 -Тиймээ гэхэд
за за үйл нь дүүрлээ дээ, нүгэлт үйл үйлдэмгүй ээ, цааш яв даа гэв

 ЭРЛЭГ НОЁН 9:
Хөх дөл мэт үстэй, улаан гал мэт дүртэй, алмаз эрдэнэ шиг хурц нүдтэй, их том уруултай эрлэг ноён:
За даа, эдийн дэнсээнд орж байна даа чи
Эдлэх заяаг чинь дэнслэж байнаа
Ирэх заяаг хэр бөхлөв чи
Эдэлсэн заяаг чинь бус
Ирэхийн заяаг чинь, өвийн чинь заяаг дэнслэж байна гэв.
Бичсэн номын чинь үр нь яанам
Үлдээсэн нутгийн чинь үр нь яанам
Тэрлэсэн судрын чинь үр нь яанам гээд санаж сэтгэж бодсон бүхнийг минь дэнслэж нэг үзлээ.
Нутгаа хамгаалж өмөөрсөн үг чинь хүний зүрхэнд гүн шингэжээ. Эх нутгаа авч үлдэх заяаг чи нэг бэхэлж, дутуутай тэрлэсэн судар чинь түмэнд очоод ухаан нэгийг нь өвлүүлж, урагш гишгэх замыг нь нээжээ. Өөрийн чинь энэ заяандаа эдэлсэн нь ирэх ирээдүйгээс ер халдсангүй байна. Хэрэв чи бээр тэрлэж байсан судраа тэнүүн сайхан дүүргэсэн бол ирэхийн заяаг бөхлөхөөс эрхийн заяаг үл гутаахаар төгөлдөр нэгэн хүмүн байх байжээ гэж хэлэв.
Ингээд заяаны дэнсээнд хоёр удаа ордгийг мэдэв. Эдэлсэн заяа бөхөлсөн заяа хоёроор ордог юм байна.

Эрлэг ноён 10:
Луу мэт царайтай, бараан хар эрлэг: Ингээд СҮҮДЭР минь намайг гэрчлэх боллоо. Биедээ махан биеийн тусгал, гэрэлт ертөнцдөө дүрийг минь газарт туссан тамга төдий эд гэж бодтол өндийж ирээд л өөрийн алхам гишгэлт бүхнийг ховлож байна гэнэ. Хүүхэд байхдаа чам дээр гишгэх гэж л тоглож байснаас хүмүн гэж ерөөс бодож байсангүй дээ гээд л гайхшраад..
Ямартай ч тэр сүүдрийн хов...
Бодохнээ тэр сүүдэр лав миний бодсон бүхнийг л ховлоо байлгүй дээ. Ганцаар суусан бүхнийг минь л өгүүлээ байлгүй дээ...

ЭРЛЭГ НОЁН 11:
Болор мэт тунгалаг царайтай, Оюу мэт ногоон нүдтэй нэгэн эрлэг гарч ирээд
За Ембүү чи энэ тольтод өөрийгөө хар гээд нэгэн тольт өгөв.
Тольтыг ажваас эцэг эхдээ мэндэлсэн өдөр минь үзэгдэнэ. Эх минь амар төрж, эцэг минь охин байнаа гээд л баясаад гүйсэн тэр дүрслэлийг хараад, би ингэж анх хүн болон мэндэлсэн юм байна шүү дээ гэж ажиж байлаа. Амьдрал минь нүдний урдуур өнгөрөх юм, гараа түлж ээжийгээ зовоосноо харлаа, дэггүйтэж ааваараа зэмлүүлдэг байснаа харлаа. Ингэж байгаад анхны үрээ тэвэрсэн мөн ханьтайгаа учирсан гээд олон олон зураглал өнгөрч дуусахад
-За чи хүмүн заяагаа юу хэмээн сэтгэнэм гэхэд                      
     -Хүмүүн заяагаа тун чиг багахан санадаг юм аа  гэхэд                     
     -Үнэхээр сайн сайхан амьдарсан хүн юм байна даа чи гээд тэр эрлэг ноён дараах эрлэг ноён руу намайг явуулав.

ЭРЛЭГ НОЁН 12:
Мөнгөн эвэртэй, шувуун төрхтэй, заан мэт хошуутай, зараа мэт үстэй маш сонин эрлэг учрав.
-За Ембүү чи өдий болтол арвин яриад их ангав уу, цангав уу, чи?
-Би ангаж цангахаа мэдэхгүй дээ, сүнс учраас санамгүй дээ гэж хариулав.
-Үхэлтэйгээ эвлэрчээ дээ?     
 -Тиймээ.
-За май үүнээс хүрт гээд алтан аяга өгөх юм. Эхэндээ хоосон байтал алгаа тосоод автал сүүн цагаан идээ мэлтэлзлээ. Ам ч их ангаж, зөндөө их цаг өнгөрсөн мэт санагдсан тул юу юугүй л залгилчихлаа.
Эрлэг: " Хэхэ шуналтай бололтой доо, чи" гэж инээгээд "Уумгүй гэх юм бол чамайг эрлэгт өгөх байлаа" гэв. Сүү байсан юм чинь би яахан мэдэх билээ гэхэд. Наад аяга чинь чамайг орчлон ертөнцөөс салгадаг олз их рашааны аяга байгаа юм. Өөрийн чинь дотроос гарах сэтгэлийн чинь эх ундрага ямархан дүртэй байгааг л харуулдаг эд дээ гэв.
Тийм учиртай байжээ. Миний сэтгэл сүү мэт цалгиж байсан юм байна. Аятай хүмүн байсан юм уу даа гэж би бодлоо. Ингээд хамгийн сүүлийн эрлэгтэй учрав. 

ЭРЛЭГ НОЁН 13:
Гялтайсан хар эрлэг, догшиндуу дүртэй, оч шиг нүдтэй, нүднээс нь улалзах гал харагдаж хамраас нь хүрхрэх утаа үнэртэж, биеэс нь хүхэр дарь үнэртсэн их эрлэг сууж байсан.
-Ембүү чи наашаа ирээд энд суу гэв. Ингээд очоод суутал би бээр лааны дөл, зулын гэрэл шиг юм уу даа, бяцхаан болчихсон байх юм. Нөгөө хар эрлэг тэнд нэг өд тавьж үзэж байна. Өд надаасаа хүнд жинтэй байх юм. Гайхаад эрлэг рүү хартал, "Түрүүний уудаг рашаан чинь чиний махан дүрийг арилгаж одоо чи бүрнээ сүнсэн дүртэй болжээ, ийм учраас одоо би жинлэж байна" гэлээ. Ийм учиртай байжээ гэхэд "За Ембүү чи 3 цаг ТАМД очиж буртгаа арилгуулна аа" гэв.
Ингээд 3 цаг тутам би хөх дөлийн там руу очиж өөрт байсан багахан буртгаа цэвэрлүүлээд дээд тэнгэртээ одож билээ. Тэнгэрт очиход миний төсөөлж байсан шиг үүлэн ордон байсангүй ээ. Их ногоон тал, алтан өргөөнүүд байж махан биет байхуйд алд биед минь залардаг байсан нөгөө л сайхан өвүг дээдүүд минь угтаж аваад, " За балчир минь чиний дараах амьдрал эхэллээ. Ухаанаа гээгээгүй тул урьдах амьдрал чинь хялбар байнаа. Хэрэв чи хүсэх юм бол өмнөх сүнсний түүхээ харж болно. Хүсэмгүй бол өгөмгүй ээ гэв.
Би хүсэж байнаа, өмнө нь хэдэнтээ төрж, хэдэнтээ хүмүн болов, ямархан амьтан болж яажшуухан аяглаж байв, ургамал болж байсан болов уу? гэхэд мөнгөн бөмбөлөг өгсөн.
Тэр бөмбөлөгийг авч үзэхэд юу юугүй бүхий л амьдрал минь ухаанд минь эргэн санагдах шиг болсон.
За ингээд өмнөх амьдралаа санасан бол Ембүү чи, онгод их ертөнцдөө юу хийж яаж тухалмаар байна? гэж айлдсан юм. Анхлан ирж байгаа хүн энд шид хүч ашиглаж чаддаггүй юм. Иймээс биднээс дураар хүстүхэй гэв. Хүн байсан зуршлаа бүрэн алдаагүй би бээр одоо арвинтай ядарч байна унтах орд өргөө, ор дэр байхад л болно доо гэлээ.
За, тэр миний өргөөний хойно буй гэрт тухал даа. Идэж ууя гэвэл арвинтай бий шүү. Ямартай ч амарч алжаалаа тайлчихаад эргэж учирч, энд байгаа бүхий онгодоос дураар лавлатухай гэв. Ингээд л би амарсан даа.
Төгсөв.
Мөрөн Чо Ко-гоос хуулбарлав.

Хөлөг баатар Боорчу өрлөгийн тухай эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...