Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-2 р хэсэг

 


Матильда  Одонел Макелрой  хэмээх энэ эмэгтэй дайны үед цэргийн сувилагчаар ажиллаж байсан ба 1947 онд АНУ ын Нью Мехико мужын Розвелд унасан харийн хөлгөөс олзлогдсон харийн хүнтэй ярилцсан хүн юм. Тэрээр ярилцлагын үеэр хөтөлсөн тэмдэглэлээ хувийн захианы хамт ноён Л.Спенсерт явуулсан нь одоо ном болон үлджээ. Тэрээр өгүүлэхдээ энэхүү тэмдэглэлийн эх хувиас өөртөө нэг хувийг авч үлдсэн байсан бөгөөд өөрийн гэр бүлээс ч олон жил нууж явсанаа өгүүлжээ. Энэ түүхийг сонсох хэн боловч бараг итгэхгүй бөгөөд ямар ч хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл энэ материалыг нийтлэхээс татгалзах бизээ. Учир нь энэ ярилцлага бидний мэдэх түүх, шашин, шинжлэх ухааны ойлголтыг бүрэн өөрчлөх юм. Бидний олж мэдсэнээр ноён Л.Спенсер номоо хэвлэгдсэний дараа хадагтай Матильдагаас хүлээж авсан бүх эх сурвалжаа устгасан ажээ. Энэ нь маш харамсалтай юм. Харийн хүнийг тэрээр Аерел гэж нэрлэсэн ба ярилцлагын эхний үед тэд бодлоор харилцаж байсан бөгөөд түүнд харуулсан дүрс зураг, үйл явдлууд ойлгоход бэрх байсан тул харийн хүн Матильдагын тусын тулд англи хэл сурсан болно. Харийн хүнийг анх шинжиж харахад физологийн хувьд эмэгтэйлэг биш , мөн биеийн гадна дотно нөхөн үржихүйн эрхтнүүд огт байхгүй боловч түүнийг тэр эмэгтэй гэж тодорхойлсон ба түүний бие илүү хүүхэлдэй ч юмуу робот мэт санагдсан болно. Түүний биед биологийн эд эс болох дотор эрхтнүүд байхгүй, эргэлдэх нервийн систем байхгүй боловч хэрхэн ажиллаад байгаа нь ойлгомжгүй байлаа. Өндрөөр 40 инч урттай ба толгой нь хэт том, гар хөл нь маш нарийхан бөгөөд гар нь тус бүр 3 хуруутай байв. Толгойд нь байх хамар, ам, чих нь ямар нэг үүрэгтэй харагдахгүй ба харин нүд нь маш том, хар линз мэт агаад энэ нь бидний харж чадахгүй гэрэл долгионыг хардаг байж болох юм. Аерелийн ирсэн соёл иргэншил нь Домейн нэртэй ба тэрээр Домейны Экспедишоны Хүчинд офицер, нисгэгч, инженерийн үүрэг гүйцэтгэгч байсан. Түүний сансрын станц нь дэлхий болон нарны аймгийн астеройдын бүсэд байрлаж байна. Аерел өөрийн сайн дураар ажилладаг ба хэзээ хүссэн цагтаа ажил үүргээ орхиж болох аж. За ингээд хамгийн чухал хэсэгтээ оръё. Эхний хэсэг бидний асуултад тэрээр бодлоор хариулсан болно.

 - Танай орчинд хэрэгцээт агаарын хэм, атмосфер, химийн элемент, агаарын даралт, хог хаягдал гэх мэт байдаг уу?

-Үгүй, би бол биологийн биет биш.

-Та нарын бие, хөлөгт манай хүн төрөлхтөн юмуу бусад гаригийн биологийн биетүүдэд хор хүргэх ямар нэгэн халдварт нян байгаа юу ?

-Сансарт нян гэж байхгүй.

- Танай хөлөг яагаад сүйрэв?

-Агаарын бүсэд яман нэгэн цахилгаан гүйдэлд цохиулж бид хяналтаа алдсан болно.

-Танайхан хоорондоо хэрхэн харьцдаг вэ?

-Бодлоор,оюун санаагаар

-Танайд харилцаанд дүрс тэмдэг юмуу бичиг бий юу?

-Тиймээ.

Та аль гаригаас ирэв?

Гэр, Домейний эх гариг

-          Танай засаг захиргаа манай дэлхийн удирдлагуудтай уулзахаар төлөөлөгч явуулж байсан уу?

-          Үгүй

-          Дэлхийг сонирхох зорилго юу байв?

-          Домейний мэдлийн газар болох дэлхийг хамгаалах, хянах.

-          Дэлхийн засаг захиргаа болон цэргийн байгууламжын талаар юу олж мэдсэн бэ?

-          Ядмагхан, жижигхэн, гаригийг устгаж болохуйц.

-          Танайхан өөрсдийгөө бидэнд яагаад мэдүүлдэггүй вэ?

-          Харах, ажиглах, холбоо тогтоохгүйгээр

-          Танай хүмүүс дэлхийд өмнө нь ирж байсан эсэх?

-          Удаан хугацаанд, дахин дахин ажиглах

-          Дэлхийг хэр удаан мэдэх вэ?

-          Хүмүүсээс ч өмнө.

-          Та өөрийн гаригаа бидэнд тодорхойлж өгнө үү?

-          Соёл иргэншил, түүх бүхий том гариг. Баялаг болон эх үүсвэр үргэлж байх. Эмх журам, хүч чадал, мэдлэг, оюун ухаан, 2 од 3 сар бүхий гариг.

-          Танай иргэншлийн хөгжил ямар байдалд байна вэ?

-          Эртний,300 триллион их наяд жил, бүхнээс үргэлж дээгүүр гариг. Хуваарьт төлөвлөгөө, дэвшил, ялалт, өндөр зорилго, бүтээлч санаа.

Би триллион гэсний учир бол хэдэн сая тэрбум жилээс ч урт дэлхийн цаг хугацааны нэгжээр хэлбэл хэмжээлшгүй гэмээр юм.

-          Та бүхэн бурханд итгэдэг үү?

-          Бид боддог, бүтээдэг үргэлжлүүлэн хийсээр байх болно.

Энэ үед Матильдад бурхан гэж ойлголтыг ойлгоогүй юм болов уу гэж санагдсан ба өөрийн Домейн иргэншлийг бүтээгч, өндөр оюун ухаант гэж бардам байсан нь ажиглагдсан. Асуултыг бүхлээр нь ойлгоогүй мэт.

1-р хэсэг төгсөв.


Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 2-р хэсэг

-          Та бидэнтэй яагаад харилцахаа болив?

-          Зогсолтгүй, бусадууд, нууц, хаалттай,нууцхан айдас.

Энэ нь юу гэсэн үг байв гэвэл хүн түүнээс айж байсан ба итгэхгүй хандлагатай байсан. Зарим хүний зүгээс тэдний тухай жинхэнэ бодлоо нууж өөр зорилготой байсныг Аерел мэдсэнд байв. Харин Аерелийн хувьд биднээс өчүүхэн ч айхгүй байгаа нь надад мэдэгдсэн.

-          Та дэлхийн аль нэг хэлээр ярьж бичиж чадах уу?

-          Үгүй.

-          Та тоо болон математикын тухай мэдэх үү?

-          Тиймээ би бол офицер, нисэгч, инженер

-          Та манай хэлээр хөрвүүлж болох зураг дүрс зурж болох уу?

-          Тодорхойгүй

-          Таны бодол санааг илүү ойлгомжтой болгох дохио тэмдэг бий юу?

-          Үгүй

-          Танай гариг байх оддын байршлыг харуулж болох уу?

-          Үгүй

Үгүй гэх шалтгаан нь тэдний гариг дэлхийгээс аль зүгт байгааг мэдэхгүй байсан боловуу гэж бид таамагласан ба эсвэл тэр мэдүүлэхийг хүсээгүй байж болох юм. Мөн тэдний гариг байх оддын байршил дэлхийн мэдэх оддын зурагт байхгүй асар хол байсан.

-          Таны энд байгаа байршлыг танайхан хэр хурдан олж мэдэх вэ?

-          Тодорхойгүй

-          Танайхан таныг аврахаар ирэе гэвэл хэр удах бол?

-          Минут юмуу хэдэн цаг

-          Танд бид хор хүргэхгүй гэдгийг тэдэнд хэрхэн ойлгуулах вэ?

-          Санаа чинь тодорхой, бодлыг чинь харж байна дүрсээр болон сэтгэлийг чинь

-          Та биологийн биет биш бол яагаад эм хүйст гэж хэлэв?

-          Би бүтээгч, эх, бас эх үүсвэр

Эдгээр асуултын дараа хэрэв харийн хүн бидэнтэй харилцахыг хүсэхгүй бол цэргийн болон оюун ухааны байгууллагууд,шинжлэх ухаанд хэрэгтэй гэх мэдээлэл авч чадахгүй нь гэж би зовниж байлаа. Тэрээр эдгээр асуултыг тавьсан хүмүүсийн болон миний жинхэнэ санаа бодлыг шууд уншиж байсан тул бидний зорилго түүнд тодорхой байсан болов уу. Тиймээс энэ шалтгаанаар ямар ч тохиолдолд тэрээр бидэнтэй харилцахыг хүсэхгүй байх боломжтой бөгөөд түүний бие биологийх биш тул ямар ч тамлал хийсэн бай түүний бодлыг өөрчлөх аргагүй юм.

-          Та бидний асуултад хариулахад аюулгүй буюу тайван байх ямар боломжыг биднээс шаардах вэ?

-          Зөвхөн тэр эмэгтэй Матильда ярих, асуух, бусад нь биш. Сурах, мэдэх, ойлгож авах.

Жон Нюбл гэх цэргийн япон хэлний мэргэжилтэн зөвлөхдөө цаашдаа 2 тал илүү ойлгомжтой харилцаа бий болгохын тулд нэгдсэн хэлээр ярих нь зүйтэй гэж үзсэн ба асуудлын гол нь харийн хүн надаас өөр ямар ч хүнтэй харилцахыг хүсэхгүй байсан тул Жон Нюбл надад зөвлөхдөө англи хэлний хүүхдийн ердийн сурах бичгүүдийг ярилцлагын үеэр авчирж уншуулж сургах тэгснээр аажмаар үсэг, дүрэм зэргийг мэддэг болж харилцахад дөхөм байх гэсэн санааг хэлэв.

Түүний зөвлөснөөр би 1800 гаад оны үеэс хэрэглэгдэж байсан Макгафисийн унших сурах бичгийн 6 дэвтрийг авчирсан ба энэ ном нь харийн хүнийг сургах гэж байгаа ямар ч багшийн туршлагагүй, сувилагч надад тохирох товчилсон ном байлаа. Аерелийг ослын газраас аварсны дараах 15 дах өдөр гэхэд бид Англи хэлээр хүндрэлгүй,асуудалгүй харилцаж болохоор болсон байв. Тэр ч байтугай түүний сурах чадвар миний хязгаараас давсан ба би хэдийгээр Лос Анжелест  1940 онд дунд сургууль дүүргэж, коллежид 4 жил анагаах сувилах чиглэлээр сурсан боловч миний сурах боломж маш хязгаарлагдмал санагдаж байв. Түүнээс би ингэж асуув.

-          Аерел чи юу хэлмээр байна ?

-          Би Домейны Экспедишон Хүчинд хэдэн мянган жил ажиллаж байгаа боловч танай эриний өмнөх 5965 жилээс хойш танай дэлхийн хүнтэй харилцаагүй болно. Домейны гол ажил бол дэлхийн оршин суугчтай харилцахад  биш бөгөөд нисэгч, инженер, офицерийн хувьд надад өгөгдсөн олон өөр ажлууд бий. Би Домейны 347 хэлээр бүрэн төгс боловч танай англи хэлийг сурч байгаагүй. Миний мэдэж байсан дэлхийн хэл бол Ведик Химний Ведийн сургаалийн санскрит хэл болно. Тэр үед би Гималайн ууланд байрлаж байсан манай Домейны бааз алга болсон шалтгааныг мөрдөх,тодруулах даалгавартай байсан бөгөөд манай бүхэл бүтэн цэргийн баталион, дайчид, нисгэгчид, холбооч, удирдах тушаалтнууд алга болсон буюу устгагдсан байлаа. Хэдэн сая жилийн өмнө би Домейны мөрдөн шалгах, Мэдээлэл болон Хөтөлбөр Хөгжлийн төвд Офицер байсан  бөгөөд технологийн мэдлэгтэй тул дэлхий рүү ирэх хайгуулын багт орсон юм. Тэр үед миний ажлын үүргийн нэг бол тухайн газрын хавьд оршин сууж байсан хүмүүстэй холбогдох, асуух байцаах зэрэг байсан бөгөөд тэр бүсийн хүмүүс вимана буюу сансрын хөлөг харсан гэх олон тохиолдлууд үлдсэн нь тэр юм.

-          Тэр үед бидний судалгаа эрэл хайгуулд олдсон баримтуудаас миний удирдсан баг нарны аймгийн бүсэд байрлуулсан байсан “Оулд Импаер”-ын нууцалсан бидний мэдээгүй  зарим төхөөрмжүүд, онгоцууд байгааг илрүүлсэн явдал юм.

-          Би танай хэлийг сураагүй байсан тул та бид харилцаж чадахгүй байсан боловч таны өгсөн ном материалуудыг би гүйлгэн уншсаны дүнд энэ тухай мэдээлэл манай энэ бүсийн сансрын бааз дахь манай холбооны офицеруудаар компютэрт боловсруулагдаж манай хэлд хөрвүүлэгдэн эргэн надад ирэхдээ би бодсоноо танай хэлд хувирган хэлэх боломжтой болж байгаа юм. Мөн би манай компюторын файлд хадгалагдсан Англи хэлний тухай болон танай дэлхийн иргэншлийн тухай Домейны санд хадгалагдсан нэмэлт мэдээллүүдийг хүлээж авсан болно.

-          Тиймээс одоо би та нарт маш хэрэгтэй бөгөөд үнэ цэнэтэй байх зарим нэг мэдээлэл өгөхөөр бэлдсэн болно. Би та нарт үнэнийг хэлнэ тэр үнэн нь бусад үнэнтэй ч хамаарах бөгөөд би болон манай иргэншилтэй холбоотой үнэн түүхийг манай байгууллагын үүрэг болсон харах хамгаалах дүрмийг зөрчихгүйгээр чин үнэнээр, тодорхой хэлж өгөх болно.

-          Та тэгвэл бидний бэлдсэн асуултад хариулах уу?

-          Үгүй, би ямар ч асуултад хариулахгүй. Харин би та нарыг мэдээллээр хангах ба энэ мэдээлэл бол дэлхийн хүн төрөлхтөн гэж байгаа мөнхийн сүнсэн биетүүдийн сайн сайхны тусын тулд энэ гаригт орших амьд төрөлтнүүдийн төлөө, мөн манай даалгаврын хэсэг болох дэлхийг харж хамгаалах ажлын нэг хэсгийн үүднээс ярих болно.  Миний мэдэхээр бүх амьд биетүүд бол мөнхийн сүнсэн биетүүд юм. Үүнд хүн төрөлхтөн бас хамаарна. Тиймээс илүү ойлгомжтой энгийн байх үүднээс би үүнийг Ис Би гэж нэрлэх болно. Яагаад гэвэл Ис гэдэг нь мөнх биетийн хязгааргүй байх төрөлх байдал бол харин  Би гэдэг нь тэдний оршин байгааг батлах гол шалтгаан юм. Ис Би бүр нийгэмд ямар ч дор байр суурьтай байсан миний бусдаас авахыг хүсдэг шиг хүндлэл халамжыг хүртэх бүрэн эрхтэй юм. Энэ дэлхий дэх бүх хүмүүс үнэн баримтыг мэдсэн ч мэдээгүй ч Ис Би үргэлж байх нь үнэн юм.

 

Түүнээс хойш ярилцлага бүрт 3 зүйл ажиглагдсан бөгөөд үүнд:

1.       Аерел манай ажилтнуудын бэлдсэн ямар ч асуултад хариулахаас татгалзсан

2.       Аерел зөвхөн өөрийн хүслээр бидэнд заах болсон

3.       Ярилцлага бүрийн дараа Аерел өөрийн мэдэхийг хүссэн сэдвээр илүү мэдээлэл өгөхийг надаас хүсдэг байсан ба дараагын өдрүүдэд нь тэрээр олон зуун ном, сэтгүүл мэдээлийг хүлээж авсан юм.

Тэрээр энэ бүгдийг намайг унтаж амрах шөнийн цагт судлан энэ байдал өдөр бүр давтагдаж байлаа. Бидний ярилцлагын дараагын сэдэв нь дэлхийн тухай, манай нарны аймаг болон ойр орчмын сансрын тухай, тэдний Домейны иргэншилтэй холбоотой товчхон түүх байсан болно.

2-р хэсэг төгсөв.

3, 4 -р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/3-4.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...