Свару-Одоо эсвэл хэзээ ч биш


Одоо та нарын хийх ёстой зүйл бол хамтдаа нэгдэж, хүссэн зүйлээ хамтдаа тохиролцох явдал юм, биечлэн уулзаж болох эсэх нь үүнд ямар ч хамаагүй. Ёс суртахууны хувьд хамтдаа байх хэрэгтэй. Ямар нэг ялгаварлалгүй бүгд нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Юу хүсч байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Одоо юу хийх нь хамаагүй, учир нь та нар нэг их юм хийж чадахгүй. Гэхдээ таны юу бодож, юу хүсч байгаа нь одоо чухал юм.



Хамтын бясалгал нь бодит байдлын талбарыг өөрчилдөг гэдгийг хүмүүс мэддэг. Гол нь бодит хүмүүс л үүнийг хийж чадна. Энэ бол таны хамтын оюун санааны тусгал юм. Тиймээс анхаарлаа төвлөрүүл. Маргааш биш, одоо. Холбох цэг энд байна. Хэн ч бэлэн биш бөгөөд хэзээ ч бэлэн болохгүй. Харин оронд та нар аль хэдийн энд байна.
Би хүн бүрт болон МАСС-д хүссэн зүйлдээ анхаарлаа хандуулахыг уриалж байна. Илүү сайхан, эелдэг ертөнцөд төвлөрөн бясалга. Айдастайгаа нүүр тул. Түүнээс зугатаж нуугдахын оронд. МАСС аараа одоо хий, эсвэл хэзээ ч үгүй. Үүнийг байнга хий. Сая сая хүн үргэлж бясалгаж байх шиг чухал зүйл гэж үгүй. Хэрэв та хүсвэл бясалгал зохион байгуулаарай. Гэхдээ бүтэн сайны үд дунд нэгийг хийчихээд асуудал шийдэгдчихдэг юм биш. Үнэндээ хэдий эвгүй ч гэсэн та нар үүнийг байнга хийх ёстой. Бясалгал хийхийн тулд бадамлянхуа суултаар суух шаардлагагүй. Бясалгалыг бусад зүйлийг хийж байхдаа ч хийж болно. Ухамсаргүйгээр үйлдэтлээ хий. Энэ бол та нарын хүссэн өөрчлөлт байх болно. Маргааш өнөөдрөөс илүү шинэ шинэ өдөр болно гэж бүү найд. Хүн төрөлхтөн өөрөө бодит байдал. Тэд хүссэнээрээ амьдрах ёстой.
Юу ч тохиолдож байсан хийх хэрэгтэй. Энэ хэцүү цаг үед ирээдүй тодорхойлогддог. Чухам ийм мөчид та хэн нь хэн бэ, юунаас бүтсэн болохыг мэдэх болно.
Бодит хүмүүсийн бодол санаа хаашаа чиглэхээс бүх юм шалтгаалдаг гэдгийг бүгд ойлгосон болохоор одоо хүсдэг зүйл дээрээ л төвлөрцгөөж, ярилцаж, өөрсдийгөө засаж залруулж, хариуцлагатай болох цаг нь болсон байна. Далдаас удирдаж буй хар санаатны хуваах, захирах ухуулгад аль болох автахгүй, сүнсний болоод оюун санааны хувьд хүчтэйгээ ойлгож, дархлаатай болцгооё бүгдээрээ.
Орчуулсан Д. Энхжаргал
2020 он






No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...