МАТРИКС

 


МАТРИКС -г дахин үзэх шалтгаан 

Матрикс кино одоогоос 24 жилийн өмнө гарсан даруйдаа кино ертөнцөд шуугиан тарьж, үзэгчдийг алмайруулсан зохиолын найруулга, олон шинэлэг техникийн шийдлүүдийг кино бүтээхдээ чадварлаг ашигласан учраас 
шилдэг эвлүүлэг, 
шилдэг дуу оруулалт,
шилдэг дууны найруулга, 
шилдэг эффект зэргээр Оскарын шагналыг түүсэн билээ. 
Шинжлэх ухааны зөгнөлт киберпанк төрлийн тус бүтээл нь метаверс орчин дахь виртуал ертөнц, цахим орон зайд бодлын хүч чадлын боломжийг тухайн үед нүдэнд харагдтал бий болгож чадсан.



Вачовски нар "Бид ухамсартай сониуч хүмүүсийг нарийн төвөгтэй байдлаас энгийн байдал руу, гадаад зүйлсээс дотоод руу эрэл хайгуул хийх, үгүйсгэх шүүмжлэхийн оронд дотоод мэдрэмжээ сонсохыг уриалж байна.” гэж бичиж байжээ:

Неог Христтэй төстэй дүр гэж үздэг ч үнэндээ тэр Буддын болон Гностикийн зарчмуудыг өөртөө илүү гүн гүнзгий шингээсэн харагддаг. Бурханд мөргөх эсвэл  хэн нэгнийг шүтэн бишрэхийн оронд таны дотор орших төрөлхийн бурханлаг чанар, түүний мэдлэгийн хүчийг нээж, олж авч байгаа нь үзэж байгаа хүмүүсд гайхалтай урам зориг өгч матриксийг удирдаж болох юм гэсэн сэдэл өгсөн. Эцэст- мэдээж сүнслэг мэдлэг, ухаарал, сэрэх сэргэлт гээд бүгд өөрт тань бий.

 "Матрикс" кино нь үзэгчдийг өөрсдийн бодит байдалд эргэлзэхэд хүргэсэн төдийгүй, хэнийг ч мэдрэмжээрээ урваж болно гэж зөвлөсөн. Жишээ нь: Небухаднезар дээр хоолны цагийн үеэр болсон сэдэв: " Амттай чанасан буудайн зутанг ямар амттай болохыг машинууд яаж мэддэг юм бэ? Магадгүй тэд буруу ойлгосон эсвэл кодонд алдаа байвал яах бэ. Магадгүй миний бодож байгаа амттай улаан буудайн зутангийн амт нь овъёосны зутан эсвэл туна загасны амттай байж болох юм. Энэ нь таныг олон зүйлийн талаар эргэлзэхэд хүргэж байна уу." Философичид олон жилийн туршид бидний гадаад ертөнцийн талаарх бидний төсөөлж буй зүйлд тулгуурлан бодит гэж бодож байгаа зүйлд итгэж болох уу гэдэгт эргэлзэж байсантай адил юм. Ер нь бол муу ёрын чөтгөр (рептилүүд) бидний мэдрэхүйг удирдаж байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй гэж зөвлөсөн Декартийн дэлгэрүүлсэн сэтгэлгээ юм.

 

Хэрэв та "Матрикс" киног үзээд эргэн тойрныхоо бүх зүйл бодитой эсэх талаар эргэлзэж эхэлбэл та ганцаараа биш байсан гэсэн үг. Энэ талаар эрт цагийн Грекийн гүн ухаантнаас эхлээд орчин үеийн эрдэмтэд судлаад учрыг нь олох гээд мунгинаж яваа. Гэхдээ эдгээр мунгинуу хүмүүсийг хараад энэ матриксаас аль хэдийн амжилттай гарсан хэсэг оршнолуудын талаар доор өгүүлэх болно.


Зохиолын гол утга санаа; Гол дүр болох Томас Андерсон өдөр нь программист шөнө нь Neo хэмээх нэрээр хакер хийдэг түүнд Цагаан чанадагыг дага гэж компьютерийг нь хакердан хэн нэг нь мессеж бичдэг. 


Энэ ертөнц нэг л биш байгааг гадарладаг байсан Neo-д цагаан чанадагыг дагж явснаар өөрийн "бодит байдал"-ын цаад үнэн болон Матриксын тухай үнэнийг олж мэддэг. Цаашлаад Кинонд энгийн хүний хийж чадахгүй хурдан хөдөлгөөн, нисэн ирж буй бууны сумнаас бултах, агаарт тогтоох гээд хязгааргүй гайхалтай аргаар өөрсдийгөө хөгжүүлж матриксаас чөлөөлөгдсөн олон ур чадварыг эзэмшсэн бусад хүмүүстэй нэгдэн машинуудын эсрэг бослогыг гаргах ба 2199 онд болж буй түүхийг өгүүлдэг.

Өндөр технологийн хөгжилтэй хэдий ч, нийгмийн амьдрал нь тийм ч таатай бус “Maтрикст” ертөнцийг сөрдөг мэдрэмжтэй эгэл бус үзэгчдэд тун их таалагдсан гэдэг. Энэ нь мэдээж ирээдүйг илүү гэрэлтэй болгох хүсэлтэй хүмүүст урам зориг өгсөн сэдэв байлаа.



За ингээд энэхүү гайхалтай кинотой холбоотой 6 баримтыг дурдъя.

1. Киноны гол дүр Неод Уилл Смит, Бред Питт, Леонардо Ди-Каприо нар тоглохоос татгалзсан бөгөөд улмаар “Warner Bros” студи гол дүрээр эмэгтэй хүн байж болох юм гэсэн санааг гаргаж Сандра Буллокыг тоглуулахаар сонгож байжээ. Кино багийнхан ч үүнтэй санал нийлж Сандрад гол дүрийн санал илгээсэн ч тэрээр мөн л татгалзсан хариуг өгсөн байна. Үүний дараа бидний сайн мэдэх Кеану Ривз зөвшөөрснөөрМатрикс” хийгдэж гайхалтай амжилт нэр хүндийг олсон түүхтэй.


2. Матрикс киноны санаа дээд оршнолуудаас ирсэн гэдэг. Матриксын дотор унтаж буй хэдэн мянган хүмүүсийн дундах капсул дотор сэрж буй хэсэгт, олон хүмүүс цочирч гайхан шоконд орсон бөгөөд бодит мэт санагдаж хэн нэгний түлш болохгүйн тулд хичээх ёстой гэсэн бодлыг төрүүлж чаджээ.

"Бид Матриксын золиос болсоор байх уу?" Вачовскичууд 24 жилийн өмнө технологи, интернет бидний амьдралын салшгүй нэг хэсэг болохыг мэдээгүй байж магадгүй ч тэр үеийн захиас нь сэрэмжлүүлэг, зөгнөлийн чанартай байсан бөгөөд одоо аюулын харанга болоод байна. Дэлгэцийн хараат болсон хүмүүс сэтгэцийн эмнэлэгээр дүүрч байгааг та мэдэх үү!


3.Ах дүү Вачовски нар гараар зурсан комикс бүтээлээр ажлын гараагаа эхлүүлж байсан туршлага нь хэрэг болж энэ кинондоо оруулсан хачирхалтай элментүүдээс нь дээрх үр дүнг харж болно. Сторибоардыг сайн зурж төлөвлөх юм бол кино маш сайн болдог юм байна. Үүнийгээ баталгаажуулж Хонг Конгийн нэрт найруулагч Юен Во Пингийг киноны бүх нарийн ширийн тулааны дараалал дээр ажиллуулсан бөгөөд 4 үндсэн жүжигчдийн тулааны урлагийн хувийн дасгалжуулагчаар 3 сар ажилласан гэдэг. 


4. Грек домогт гардаг Ховсчин бурхны хүү, зүүд нойрны бурхан болох Морфеус нь Неог маш сайн программчилсан, үл үзэгдэх ертөнцөөс гарахад нь туслах замчлагч юм. Харин Тринити бол эцэг хүү ариун сүнс гэсэн гурван үгний үр буюу хайр, бурханы хайртай холбоотой нэрийг сонгож өгчээ. Тринитигийн дүрд тоглосон Кэрри Анн-Мосс олон удаа бэртсэн ч дүрээ алдахгүйн тулд хичээж дуусгасан байна.



5. Вачовски нар кино зохиолын гүн ухааныг жүжигчиддээ ойлгуулж дүрд нь илүү гүн оруулахын тулд Жак Бодрилярдын постмодерн болон гиперреализмын үзэл баримтлалын тухай Simulacra and Simulation номыг уншихыг зөвлөсөн байдаг. Харин энэ ном дотор гол дүр Нео маань системээс нууж олсон орлого болон хакердсан файлуудаа нуусан байдаг нь чадах чинээгээрээ матрикстай тэмцэж байгааг үзүүлжээ. Харин тэрээр ур чадвараа хөгжүүлж Смитүүд болох системийн алдаа шалгагч агент болон систем хөгжүүлэгч нартай тэмцэж байгааг та бүхэн санаж байгаа байх.


5. Матрикс кино бол баримтат киног уран зөгнөлт маягаар хийсэн уран сайхны кино бөгөөд одоо бидний амьдарч байгаа гаригийн бодит байдлыг шүүмжлэн гарч ирсэнээрээ амжилтанд хүрсэн. Мөн бодит түүхэн кино зохиолуудаас ч бас иш татсан байдаг байна. Жишээ нь, Неогийн амьдардаг 101 тоот өрөө нь 1984 гэдэг нэртэй улс төрийн намын хараа хяналт, эрүү шүүлттэй өрөөний тухай кинотой адилхан бол Цагаан туулай нь мэдээжийн хэрэг Алиса гайхамшигийн оронд зохиолоос гаралтай. Харин Уильям Гибсоны "Неромансер" зохиолоос кибер орон зай мөн технологийн дутагдалтай болон хортой чанарын тухай мэдээлэл нь ижил утгатай, давхацсан гэдэг. Жак Бодрилярдын "Соёл ба Cимуляци" номыг бол дээр дурдсан болно.


 

6. Морфеус Неод Матрикс хэрхэн ажилдаг талаар тайлбарлаж буй үзэгдэл дээр гардаг улаан даашинзтай бүсгүйд сатаардаг. Хэрэв та анхааралтай ажиглах юм бол видео тоглоом шиг ижил царайтай дүрүүд давтагддаг дуураймал системийн хуурмаг байдлыг бататгахын тулд ихэр жүжигчдийг сонгож байж.



За одоо таны ээлж айсуй. Салаа замын эхлэл болох цэнхэр болон улаан өнгийн бэлдмэлээс сонголтоо хийж үр дүнтэй нь танилцах цаг тань ирлээ.

Улааныг сонгох юм бол...

Яг жинхэнэ мэт энэ амьдралаас юу сурч болох, ойлгох туршлага суулгахад зориулсан сургалтын гариг байсан. Аватар кинонд гардагаас ялгаатай нь та энд колони бий болгох гэж биш харин аль хэдийн колони болсон гариг дээр ирээд сурах гэж байгаа юм. Та энд гэр бүлтэй болж хайрлах хайрлуулах, хамтын ухамсар, өөрийн сул талаа хүчирхэг боломж болгон цэнэглэх, мөн уналтаас босох хүч чадал, арчаагүй амиа бодсон, хулчгар болгодог системийн эсрэг эр зориг гаргаж давах гэх мэт олон зүйлийг унагаач дэмчигчдийн дундаас сурах байлаа. Манай Монголчууд үүнийг Туг ч барина, Тугал ч хариулна гэж ёгтлон хэлдэг. Мөнгөтэй эрх мэдэлтэй үед таны сүнсний хөгжил хэрхэн өөрчлөгдөхийг шалгах бараг тест юм. Харин одоо хэн нэгэн таны амьдралыг (сургалтыг) мансууруулах бодисын нөлөөнд оруулсан мэт цаг хугацаагүй хэт сунжруулж хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилээр дахин дахин төрөл авахуулан хойшлуулж байгааг анзаарсан бол “Өнөөдөр чиний үлдсэн амьдралын эхний өдөр байж болох ч чи үүний төлөө тэмцэх хэрэгтэй” болсон байна. Гэхдээ буу зэвсэгээр бус эерэг байдлаар нөлөөлж гэрэлтэж тэмцэх юм.

Цэнхэрийг сонгох бол...

 Анх энд яаж энд ирснээ, хэрхэн гэрээ хийж байснаа хэзээ ч санахааргүй болтол, хэн нэгний зохиосон дүрмийн дагуу бусад унтагчдын адил сэрэх хүртлээ галзуучуудын ертөнцөд хөвсөөр байх болно. Та баталгаа нотолгоо байсаар байтал бодит байдлыг хуурмаг байдлаас ялгах чадваргүй болтол төөрөлджээ. Маргааш өглөө босоод та ямар сонин зүүд бэ гээд бүхнийг мартаад үргэлжүүлэн шимэгчдын хоол болохоор явна. Хэрвээ мөнхийн унтагч болохыг хүсэхгүй бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Энд байгаа бүхэн л жинхэнэ үнэн гэж итгэж магадгүй, хэн нэгэн баатар гарч ирж таныг аварна гэж бодож байвал бас том эндүүрэл. Нэг талаараа энэ таны ч буруу биш юм. Матриксын эзэдэд энэ унтаа байдал чинь таалагддаг учраас та бүхнийг хөгжүүлж, сэрээхгүйн тулд хүнсэнд чинь хор хийж, телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд үргэлжлүүлэн итгэж, бат бөх сэрэхгүйгээр унтахад чинь зориулж хөтөлбөр бэлдэж байдаг юм. Яагаад хөтөлбөр гэж хэлдэгийг бараг ойлгосон байх. Эд хөрөнгөний уралдаан, эрх мэдэл, алдар гавьяа, гоо сайхан бүгд хий хоосон зүйл. Шалгалтын сорилт шүү. Учир нь энэ бүхэн таныг мөнх наслуулахгүй, үхсэн хойн чинь ч хэрэг болохгүй. Харин Дараагийн аялалдаа бэлдэж, хэрэгтэй хичээл бясалгалаа үзэж өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал зам юм. 

Энэ бүх саад бартааны үнэнг дотроос нь таних амар биш ч хэд хэдэн сүнслэг мастерууд давж, дээрээс нь харж мэдэрсэн учраас л таньд зөвлөж байгаа юм. Та үнэнг мэдсэнээр энэ бүх залхамаар амьдралаас салж жинхэнэ гэрлүүгээ буцах замруу орохыг хүсвэл Ерөнхий Дээд Зөвлөлийн баг хамт олонтой нэгдээрэй.










Холбоотой сэдвүүд

Ерөнхий Дээд Зөвлөлийн тухай унших бол https://michid-7.blogspot.com/2022/09/1_33.html

  Хөх нүдэтний Матрикс сэтгэлгээ https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_89.html

Монголчуудын матрикс сэтгэлгээ https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_79.html




No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...