СИМУЛЯЦИ


Дэлхий дээрх хүмүүс симуляцид амьдарч байх магадлалтай гэж хэлсэн Оксфордын философич Ник Бострумын санааг Элон Маск батлахаар судалж байгаа юм байна.
22 жилийн өмнө (1999 оны 3-р сард) "Матрикс" кино нээлтээ хийсний дараа олон эрдэмтэн, философичид биднийг хиймэл загварчилсан орчинд амьдарч байж магадгүй гээд нотлохын хичээх болсон. Учир нь бүх цаг үеийн хамгийн шилдэг ШУ-ны уран зөгнөлт кино маань олон шагнал хүртэн олон хүнийг сүнслэг ухамсраараа сэрэхэд нөлөөлсөн.
Тус кинонд бидний бодит байдал гэж боддог амьдрал бодитой биш байж магадгүй гэсэн гүн ухааны үзэл баримтлалын тухай гардаг.
Киноны гол дүр болох Нео өөрийнх нь бодит байдал, түүний амьдарч байгаа ертөнц үнэндээ бодитой биш хэт ухаалаг хиймэл оюун ухаанаар удирддаг асар том симуляци дотор байгааг олж мэддэг.
Товчхондоо бол Неогийн ертөнц бол хүмүүсийг эрчим хүчнийхээ төлөө цуглуулдаг хэт хөгжсөн хиймэл оюун ухаанаар зохион бүтээсэн асар том симуляци юм.
Биднийг бүтээгч, бурхан гэж бодож байсан Робот эздийн бидэнд өгсөн төсөөлөл нь ихэнх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байгаа ч зарим философичдын үзэж байгаагаар биднийг симуляцид амьдарч байгааг ойлгуулах сэжүүр өгсөн байх бүрэн үндэслэлтэй, магадгүй тэд тийм үйлдэл хийсэн байж ч магадгүй юм.
Неогийн сумнаас бултах болон ямар ч машин техникийн туршлагыг компьютерийн программ датаг ашиглан төгс эзэмших, таталцлын хүч болон физикийн хуулийг үл тоомсорлодог чадвар нь энгийн хүнээс хэтийдсэн магадгүй бурхны хүчийг эзэмшсэн мэт байх нь энэ бүхнийг бодох үндэслэл болсон байдаг.
2001 онд Оксфордын их сургуулийн гүн ухаантан Ник Бострум маш дэвшилтэт суперкомпьютер нь хүн төрөлхтөний хэмжээтэй адил масстай, загварчлал хийх чадвартай гэсэн баримт бичгийн анхны төслийг нийтэлж байжээ.
Бострум хэлэхдээ, энэ компьютер нь секундэд 1042 тооцоолол хийх чадвартай бөгөөд хүн төрөлхтний бүх түүхийг (бидний бүх бодол санаа, мэдрэмж, дурсамжийг оруулаад) хүчин чадлынхаа саяны нэгээс бага хувийг ашиглан нэг секундын дотор боловсруулан дуурайж чадна гэжээ.
Логикоор бол бүх хүн төрөлхтөн болон бидний бүх физик ертөнц асар том суперкомпьютерийн дискэнд хадгалагдсан өгөгдлийн хэсэг гэсэн байна.
Иймээс "Бид бараг л компьютерийн симуляцид амьдардаг дүрүүд" гэж дүгнэхээс өөр аргагүй болсон гэнэ. Жишээ болгон хэсэг эрдэмтдийн судалгаанаас товчлон доор дурдая.
- Алдарт Матрикс цуврал гарснаас хойш буюу 17 жилийн дараа Тесла болон SpaceX-ийг үндэслэгч Элон Маск Бострумын санааг бас давтав. Элон 2016 онд болсон Recode бага хурал дээр хэлэхдээ "бидний бодит байдалд байх магадлал тэрбумд нэг " гэж бодож байна гэсэн байна.
- Хэсэг физикчид сансрын туяаг судлах замаар эдгээр асуултыг шийдвэрлэхийг оролдсон бол цөмийн физикч Силас Бин болон түүний багынхан бидний амьдарч болох массын симуляцид яг ижил координатын системийг ашиглаж байж магадгүй гэж санал болгосон байдаг.
- Ризван Вирк нь видео тоглоомын дизайнер, компьютерийн эрдэмтэн бөгөөд, "Симуляцийн таамаглал" хэмээх шинэ номондоо " Бид яг үнэндээ агуу симуляцид амьдарч байгаа" гэж төсөөлөн бодож байгаагаа Vox-т ярьжээ. Мэдээжийн хэрэг, энэ онолд хэн ч 100% итгэлтэй байж чадахгүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн ч "энэ симуляцийг нотлох олон баримт бий" гэж хэлсэн.

Бострум симуляцийн онолдоо итгэлтэй хэвээр байна. "Одоогоор миний онолыг Мета түвшинд ямар ч үнэмшилтэй эсэргүүцэл болон няцаах оролдлогыг хараагүй" гэж тэр Vulture-д бас ярилцлага өгөх үедээ ярьсан байна. Олон судлаачид өөр өөрсдийнхөө салбар чиглэлийн дагуу судалж байгаа болохоор удахгүй нэгдсэн ойлголтонд хүрэх байх гэж найдаж хүлээх л үлдлээ.
Мэдээллийн технологи эрчээ авсан энэ үед Фэйсбүк компани Мета (Хэбрью хэлэнд “үхэл гэсэн утгыг илэрхийлдэг) гэсэн нэрээр компанийхаа нэрийг сольсон нь бас л тооцоолол юм. Ирээдүйд хиймэл оюун ухаан дээр тооцоолсон олон технологи хөгжих нь тодорхой боллоо. Метаверс буюу виртуал орчин, бодит орчин хоёрыг ялгахааргүй болтол хөгжих нь зөвхөн цаг хугацааных.
Хамгийн хачирхалтай нь манай Монголчууд 100 гаран жилийн өмнө энэхүү Матриксийн симуляцийн тухай ном хаялцаж хоорондоо мэтгэлцэж байсан байдаг. Гадны эрдэмтэн 100 жилийн өмнө Монголд аялаж тагнуулаар явж байхдаа симуляцийн тухай мэдсэн болохоос тэрнээс өмнө хэдэн зуун жил энэ тухай ном хаялцаж байсныг, хоосон чанарыг хэдэн зуун жил төгс эзэмшиж байсныг бид л мэднэ.
Иймээс Өвөг дээдсээрээ бид бахарахгүй байхын аргүй юм даа.
Манай Монголчууд симуляцийг хэрхэн тайлбарлаж байсан тухай дэлгэрүүлж уншихыг хүсвэл эндээс уншаарай.
https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_79.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...