Прометей бол Титануудын нэг, Иапетус, Климен нарын хүү юм. Домогт өгүүлснээр Прометей болон түүний ах Эпиметей 2-г хамт явж амьтан, хүн бүтээх даалгавар өгдөг.
Үүний дараа Прометей хүнд босоогоороо буюу бурхад шиг алхах чадварыг олгохоор шийддэг.
Ингээд хүний амьдралд маш чухал галыг бурхадаас хулгайлж хүмүүсд тусалснаараа өөрөө мөнхийн зовлонд унадаг тухай өгүүлдэг.
2012 онд Прометей хэмээх киног эртний домог түүхээс сэдэвлэн олонд тольлуулсан.
Уран зөгнөлт чиглэлийн кино шиг дүрслэгдэх боловч тухайн үеийн эртний бичээс дээрх утга агуулгыг нэг их гажуудуулаагүй бүтээсэн байна. Мэдээж хөрөнгө мөнгө гаргаж хийсэн кино тул утга уянгын халил орох нь тодорхой.
Эртний түүх домогт өгүүлснийг одоогийн ШУ- наар судлахад хариас ирсэн шинжлэх ухаанч эрдэмтэн дэлхий дээр ирж хүн амьтан бий болгохдоо боловсролоосоо өгч цаашид хөгжин ухаалаг болоод зогсохгүй одоогийн түвшинд хүрэх хүртэл нөлөөлсөөр ирсэн нь тодорхой байна.
Бид одоо хүртэл бурхны ид шидээр бус ШУ-ны үр бүтээллээр л ертөнцийг тооцоолж түүндээ тааруулж амьдрах гэж оролдож байгаа ч хэт өндөр хөгжсөн харийнхны технологи болон тэдний техникийн хөгжил бидэнд бурхадын ид шиг л ойлгогдохгүй байх нь аргагүй юм. Учир нь манай ШУ хөгжөөд дөнгөж 200 гаруй жил болж байгаа билээ.
Далимд нь хэлэхэд зохиолчид уран бүтээллээ туйрвих санаагаа хэн нэгнээс буюу далд ертөнцөөс эсвэл зүүдэндээ бас эртний түүх судраас авсан байх нь бий.
Бидний үлгэр домог гэж боддог байсан мэдээллүүдийг ШУ-ны талаас нь хараад судлах юм бол мухар сүсгээр бус ойлгож эхлэх цаг нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.
Бидний үлгэр домог гэж боддог байсан мэдээллүүдийг ШУ-ны талаас нь хараад судлах юм бол мухар сүсгээр бус ойлгож эхлэх цаг нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.
No comments:
Post a Comment