Бид харь гаригийнхан байдаг гэдэгт итгэхгүй байсан ч тэд үнэхээр оршин байдаг уу?




Бидэнтэй харилцдаг х
арь гаригийнхан буюу Плейядын харилцаа холбоо

 

Свару: Хамгийн энгийн жишээ шүү, та гадаа гудамжинд ямар нэгэн нохойг битгий зовоосой эсвэл муурны талаар бодох үед аль ч талаараа та л анхаарлаа

хандуулж байгаа биз. Матрикс нь таныг тэр зүйлийг хүсэж байгаа болон хүсэхгүй байгаагаас үл хамааран таны анхаарал яг юунд төвлөрч байгааг л зөвхөн мэдэрдэг. Тэгэхээр юу ч бодсон байсан хамаагүй тэр төвлөрч буй зүйлийг л мэдэрдэг гэж үзвэл тэр өдөр гудамжны нохой л таны оюун санаанд бууж байгаа

Гошиа: Би тодорхой хэмжээгээр ойлгож байгаа ч таны энэ илэрхийлэлд эргэлзэж байна.  Яагаад гэж үү? Учир нь би рептилоидтой хамт амьдрахыг хүсэж байгаагүй ч тэд одоо ч байсаар байдаг. Би тэднийг байдаг үгүйг мэдэхгүй байсан ч тэд одоо ч гэсэн оршсоор байгаа. Би тэдгээр оршнолыг хүссэн ч эс хүссэн ч тэдэнд үл итгэсэн ч эсвэл итгэдэг байсан ч тэд байсаар байх юм.

Таталцлын хууль: Бид итгэдэг эсвэл анхаарлаа төвлөрүүлсэн зүйлээ өөртөө татаж байдаг. Рептилоидод итггэдэггүй байсан ч гэсэн тэд оршин байсан. Харин одоо тэд улам ихээр, жинхэнээсээ оршин байх юм. Яагаад гэвэл би тэдэнд итгэдэг болсон.

Свару: Тодорхой нэг цаг үед та тэдгээрийг ерөнхий төсөөлөл байдлаар хүлээж авсан. Тийм учраас та тэдгээр зүйлд төвлөрч байна. Та эдгээр харь гаригийн зүйлсийг мартаж, мөлхөгчидгүй энгийн 3 хэмжээст амьдралаар амьдрах боломжтой. Дэлхийн бүх асуудал зовлонг бохир улс төрчдөөр тайлбарлуулж амьдарч болно.

Гошиа: Гэхдээ би тийм зүйл хийхээр сонгосон ч тэд оршин байсаар байна шүү дээ. Энэ нь тэдний оршин тогтнолыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн зүйлд итгэхгүй байна гэдэг тэр зүйл байхгүй гэсэн үг биш.

Свару: Та одоо тэдгээрийн тухай мэддэг болсон учраас л тэд оршин байх юм. Та гэхдээ тэдгээрийг байхгүй гэж үзэж болно тэгснээр таны хувьд тийм л байх болно. Ямар нэгэн зүйлд итгэхгүй байх нь түүнийг байхгүй болгодоггүй – Зарим талаар тийм, таны зөв. Гэхдээ таны ертөнцийг үзэх үзлийн аль нэг хэсэгт бол тэд оршин байдаггүй.

Гошиа: Хэрэв би тэднийг байхгүй гэж үзвэл тэд миний хувьд мэдээж байхгүй. Гэхдээ тэд байсаар байх болно. Цаашид ч муухай зүйл хийх болно. Тэд өөрсдийн ертөнцөд бусдад нөлөөлж байна. Хүн барьцаалах, хулгайлах гэх мэт. Өөрөөр хэлбэл, би тэдэнд итгээгүй бөгөөд тэд миний амьдралд гарч ирсэн, гэхдээ миний итгэл үнэмшилтэй холбоогүй юм. Би тэднийг байгааг мэдсэн болохоор одоо итгэж байна. Эсрэгээр нь биш шүү.

Свару: Гэсэн хэдий тэднийг байхгүй гэж шийдвэрлэж болох ч оршин байх болно гэдгийг та л шийдэж байна!

Гошиа: Таны яриж буйгаас үзэхэд хэвлээр явагчидийг та өөрөө олж илрүүлэх хүртэл огт байхгүй байсан.Тийм ээ, тэд МИНИЙ ХУВЬД байгаагүй, гэхдээ тэд Орчлон ертөнцөд байсан.

Свару: Та үүнийг томруулсан хамтын талаас нь харж байна. Энд би хувийн түвшинд ярьж байна. Та бол орчлон ертөнц юм. Энэ бол таны Орчлон ертөнц. Та бол орчлон ертөнцийн фрактал юм. Таны байгаа гэж шийдсэн зүйл байдаг. Ухамсар болгонд цаг хугацааны хуваарь байдаг, учир нь ухамсар бүр нь өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. 

Гошиа: Манай ах харь гаригийнханд итгэдэггүй. ГЭХДЭЭ ЧИ БАЙНА. Түүний итгэлгүй байдал чамайг устгаагүй.

Свару: Түүний бодлоор энэ нь намайг болон бусдыг үгүйсгэдэг. Энэ чинийх биш. Минийх биш, харин түүний он цагийн хэлхээсээс биднийг үгүйсгэдэг.

Мөн... хоёр зүйл хоорондоо зөрчилдөж, гажуудсан ч тэдний нэг нь худал гэсэн үг биш гэдгийг та бас ойлгох ёстой. 5Д хэмжээсээр бодвол аливаа зүйл хоорондоо шууд зөрчилдөж байсан ч үнэн байж болно гэдгийг та ойлгож чадна.

Гошиа: Гэхдээ энэ өнцгөөс харвал та объектив (бодит) ертөнцийн оршин тогтнолыг үгүйсгэдэг. Зөвхөн субъектив байдлаар харж байна. Би юу хэлэх гээд байна бэ гэхээр ... юу гэдэг нь хамаагүй тодорхой объектив бодит байдал нь та тэр тухай мэддэг эсвэл итггэдэг гэдгээс үл хамааран үнэхээр байдаг.

Свару: Устгагдах объектив ертөнц байхгүй, бүгд субъектив. Тийм асуудал байхгүй. Энэ бүхэн таны толгойд байгаа санаа юм!

Гошиа: Тийм ээ, гэхдээ одоо ТА хамгийн чухал санаан дээр ирлээ... ОЮУН БОДОЛ. Харин тоглоомын өнцгөөс... энэ түвшнээс харахад... би итгэсэн ч, мэдсэн ч бай, үгүй ч бай гадаа гудамжинд муур байх л болно

Свару: Шугаман бодол гэж битгий бодоорой, чи шугаман гэж бодож байна. Шалтгаан ба үр дагавар, логик сэтгэлгээ, объектив ба субьектив, хоёрдмол байдалтай. Энэ бүхэн нэгэн зэрэг байна.

Тэгээд... яг одоо гудамжинд муур байгааг та яаж мэдэж байна вэ? Зөвхөн өөрийн мэдрэхүйгээр дамжуулан "муур" гэсэн ойлголтын талаар өмнө нь хүлээн авсан санааг ашиглан тэдгээрийг тайлбарлах болно. Гэхдээ энэ нь таны оюун санаанд л байгаа юм.

Гошиа: Би яаж мэдэх вэ? Итгэлгүй байна. Гэхдээ хэсэг муур гадаа байгаа. Та биднийг уулзахаас өмнө та тэнд байсан, тийм үү?

Свару: Энэ нь чиний хувьд байгаагүй.

Гошиа: Та оршин байгаагүй байж таарахгүй шүү дээ. Энэ бүхэн намайг галзууруулах нь ээ.

Свару: Нэг өнцгөөс би байсан, чиний нүдээр бол би байгаагүй, хоёулаа хүчинтэй, ЗӨВ! Тэгээд та 5Д-ээр бодохгүй байгаа болохоор солиотой юм шиг харагдаж байна.

Гошиа: Би энэ талаар ойлгох гэж хичээе дээ. Энэ хэсгийг ойлгоход надад хэцүү байна. Гэхдээ юу гээч, ядаж л энэ яриагаар дамжуулан би таны 5Д сэтгэлгээг мэдэрч, 5Д хүн ямар байдгийг мэдэж авлаа!

Свару: Өөрийгөө үхээд оршуулагдсан гэдгээ мэдэх ертөнцөд амьдрах гээд үз, гэхдээ яг энд таны хойноос гашуудаж буй хүмүүсийн дунд та байна. Тэдний зарим нь өмнөх амьдралдаа та мөн гэдгийг мэдэж, тэдний оронд байх нь ямар байсныг санаж, тэднийг юу хүлээж байгааг санаж байна. Юмс өөр байх үеийг санах ертөнцөд амьдрах гээд үз тэгээд үүнийг хүлээн зөвшөөр. Энэ нь ойлгоход ярвигтай, гэхдээ та үүнийг нэг ойлгочихвол энэ нь маш олон зүйлсийг тайлбарлаж өгдөг. Ийм учраас л энэ 5Д юм. 3Д-ээс харахад миний хэлсэн зүйл ямар ч утгагүй тул та миний хэлсэн зүйлийг эсэргүүцэх хандлагатай болж байгаа ч энэ нь танд 4Д болон 5Д ойлголт, сэтгэлгээний арга барил дутмаг байгаатай холбоотой юм. Дасгал сургуулилт хийх хэрэгтэй болно, гэхдээ та хийж чадна. Хоёр ба түүнээс дээш зөрчилтэй санаа, ойлголтыг хоёуланг нь үнэн гэж хүлээн зөвшөөр.

Гошиа: Ойлгогдохгүй байгаадаа биш. Би үнэндээ бид хоёр хоёул ойлгож байна гэж үзэж байна. Зүгээр л саваа модны өөр нэг талаас нь харсан гэсэн үг.

Свару: Яг тийм. Энэ нь хоёрдмол байдлыг давж гарсан хэрэг. Би чамайг эхлэлээс л ойлгохгүй байна гэж бодсон! Аливээ! Би дөнгөж эхэлж байна! Чи намайг хүн шиг сэтгэнэ гэж үнэхээр бодоогүй биз дээ?

Гошиа: Намайг ойлгохгүй байна гэж бодсоон? Үгүй ээ... би таны юу хэлж байгааг бүрэн ойлгож байна... гэхдээ би үүнийг савааны өөрийн талын үзүүрээс харж байсан.

Свару: Би мэднэ, чиний сүүлийн бодол ЗӨВ! Энэ нь бүрэн зөв бодол! Харин одоо хүчин төгөлдөр байдлыг нь алдалгүйгээр томсгоорой!

Гошиа: Сайхан хэллээ. За өнөөдөртөө дуусгая. Гэхдээ би гудамжинд муур байгаа гэж бодсоор л байна. За за, би тоглож байна.

Свару: Энэ муур гэдгийг Зөвхөн чи л шийднэ! Гэхдээ л тэр муур гэдгийг яаж мэдэх вэ? Хэрэв тийм бол ... энэ нь жинхэнэ муур мөн үү? Эсвэл матрикс уу? Асуудал буюу энд байгаа ойлголт бол нэгэн зэрэг барьж, ажиллах боломжтой олон төлвийг байнга ухамсарлах явдал юм. Тэд бүгд үнэн бөгөөд хэрэгцээ шаардлагатай юм. Баярлалаа.

Матриксийн талаар унших бол энд дарна уу

https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_89.html


 Монголчууд матриксийн талаар 100 гаран жилийн өмнө цэц хаялцаж байсан уу? Энэ талаарх мэдээллийг унших бол энэ доор дарна уу!

https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_79.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...