Кирил Хоскин (1910-1981)

 

Мягмар Лувсандамба


Англи улсад ажилж амьдардаг сантехникчийн хүү, жирийн нэгэн иргэн гэнэт Мягмар Лувсандамба нэрийн дор хэд хэдэн ном гаргасан бөгөөд түүний бичсэн номнууд шууд л бестселлэр болсон байна. Төвдэд ганц ч удаа очиж үзээгүй бас Төвд хэл мэдэхгүй ч Төвд лам нарын амьдралын 
талаар сэтгэл татам сонирхолтой нь аргагүй бичсэн нь олон хүний анхаарлыг яахын аргагүй татсан байдаг. Төвдөд өсөж торнисон Дамба насан эцэс болсныхоо дараа Англи хүний биед сүнсний солилцоогоор солигдон орж өмнөх амьдралынхаа туулсан туршлагыг Ерөнхий дээд зөвлөлийн даалгавраар ном болгон туурвисан нь тэр байжээ. Ид шидийн шинж чанартай бүхнийг ойлгуулж, тунгаан бодохыг сургасан Долоог-ийн зөвлөлийн мастеруудтай  уулзан холбогдож, ид шидийн талстуудыг судалж, ашиглах мөн хүний аураг хэрхэн унших талаар, физик биеэс гарч хийн биеэр аялах урлаг зэрэг олон нууц арга барилд суралцсан байна. Тэрээр энэ бүхнийг төгсрүүлж мэдсэний дараа Төвдийн хамгийн агуу астрал аялагчийн адал явдлуудыг номдоо оруулсан бөгөөд бидний харж байгаа зүйл бол байгаа бүх зүйл биш гэдгийг материаллаг ертөнцийг хэт шүтсэн хүмүүст ойлгуулахыг хичээсэн. 


"Билгийн мэлмий"

Мягмар Лувсандамбын бичсэн номуудаас 
хамгийн алдартай, хамгийн их шуугиан тарьсан, тэр хэмжээгээрээ хамгийн олон гадаад хэлэнд
орчуулагдсан ном нь "Билгийн мэлмий"
орчуулагдсан ном нь "Билгийн мэлмий"  буюу (The Third Eye) юм. Лхас хотод язгууртны хүү болж төрсөн ч бусад лам нарын адил бага балчраасаа хүнд сорилтыг давж, сонгогдсон эгэлгүй нэгэн байсан ч илүү чадвартай болохын тулд тусгай мэс засалч эмч нараар тусгай мэс ажилбар духандаа хийлгэсэн тухай "Билгийн мэлмий" номонд бичсэн байдаг. Төвөдийн 13-р Далай ламын үед Төвөдөд болсон төр нийгмийн чухал үйл явдалд гурав дахь нүдний нууц чадвараар тус болдог. Далай ламын ордонд ирсэн зочдыг хүлээж авах үед тэднийг тагнаж улс эх орныхоо төлөө өөрийн тусгай чадварыг ашиглаж байж. 

Онцгой лам байх нь урьдаас томилогдсон нь оддын тэмдэг буюу Ерөнхий Дээд Зөвлөлийн санаа байсан юм. Төвөдөд хэд дэх өдөр төрсөн өдөр нь тохионо, тэр өдөр шинэ нэр нэмэгдэнэ. Жишээ нь Мягмар Лувсандамба маань 2 дох өдөр төрсөн байна. 

Манайд ч бас энэ байдал хааяа ажиглагддаг. Түүний бичсэн Эртний хүний агуй нэртэй 2 дох алдартай номны талаар энэ номондоо товч оруулсан байдаг. Бидний гурав дахь мэлмий яг юунд хэрэгтэй, ямар үүрэгтэйг тайлбарлаж бичсэн нь материаллаг ертөнцийг шүтэгсдэд буюу барууны нийгэмд энэ мэдээлэл маш их шуугиан тарьсан болохоор яах аргагүй энэ ном чухал мэдээлэл юм. 


 "Улбар шар дээлт лам " 

 Лам дээл өмсөлгүйгээр хүний биеийн эргэн тойронд байх астрал ертөнцөд эфир биеэрээ аялах боломжийг Үнэн мэдлэг ном уншигчдын бүлхэм олгож байгаа бөгөөд гурав дахь нүд нээгдсэнээр бид хязгааргүй өргөн уудам орчлон ертөнцийн талаарх төсөөллөө өргөжүүлэх боломжийг мөн хуваалцаж байна. 





Дамбын түүх


Энэ ном бол 
1-"Билгийн Мэлмий" болон "
2- "Лхасаас ирсэн маарамба" номнуудын үргэлжлэл буюу түүний бичсэн 3-р ном юм. Юуны өмнө энэ болгоныг би санаанаасаа зохиогоогүй, харин туйлын үнэн гэдгийг хэлье. Миний үзэж туулсан болгон яг үнэн, бодит болсон явдал юм. Хүн өөрөө хичээх юм бол төгс чадварыг бий болгож болох тухай энэ номонд хүүрнэн өгүүлэх болно. Тиймээс энэ ном маш чухал ном шүү.

Цэцэрлэгчид ба бурхад


20-р зууны эхээр Түвдийн нэгэн хараагүй ламд орчлон ертөнцийн төлөөлөгчид (Ерөнхий дээд зөвлөл) манай гаригийн үүсэл, хөгжлийн бүхий л үе шатыг харуулан, улмаар өөрийнхөө мэдлэгийг хэн нэгэнд өвлүүлэн үлдээгээрэй гэж захисан ажээ. Ингээд Лувсандамба хэмээх ламтан энэ мэдлэгийг өвлөн аваад олон хүмүүст хүргэх зорилгоор ном болгон хэвлүүлсэн нь энэ юм. Түвдийн уулсын дунд буусан харь хөлөгтөө ламыг оруулан астрал аялал хийлгэх журмаар энэ бүх мэдлэгийг өгсөн байна. Та сонирхвол Мягмар Лувсандамба “Харь гарийнхантай уулзсан даяанч” номыг уншаад үзээрэй.

Манай галактикийн олон өндөр оюун ухаант амьдралын төлөөлөгчид нэгдэн сансрын гэрлийн холбоог байгуулсан байх ба тэд шинээр үүссэн гаригуудад амьдралын үрийг тарьж, хөгжүүлэн ажилладаг бөгөөд өөрсдийгөө ертөнцийн цэцэрлэгчид гэж танилцуулсан ажээ.Тэд галактикийн мөнхийн гэрэл гэгээний дундаас буюу шигүү оддоор дүүрэн галактикийн төвийн хэсгээс ирсэн гэдгээ түвд ламд тайлбарласан байна. Тэд маш олон гаригуудад амьдралыг тарьж, бордон, сайжруулсаар байдаг юм байна. Цэцэрлэгчид манай гаригийн анх үүссэн тэр цагаас эхлэн олон удаа нисэн ирж байсан ба амьдрал үүсэх таатай нөхцөл бүрдмэгц тухай бүрд нь ургамал, амьтдыг суурьшуулж байсан байна. Тэд хэд хэдэн удаа хүн дүрст ухаант амьтдыг зөөвөрлөн авчирч байв. Эхнийх нь хөгжих чадваргүй байсан тул устгагдаж, дараагийнх нь бүтээгчдийнхээ зэвсгийг хулгайлан бослого гаргаад өөрсдийнхөө ихэнхийг мөхөөж, дараагийнх нь хорон муу санаатай чөтгөрийн гаригийнхан болон цэцэрлэгчдийн хооронд болсон дайны улмаас сүйдэв. Цэцэрлэгчид цөхөрсөнгүй дараагийн ХҮН БУЮУ БИДний өвөг дээдсийг дэлхийд нутагшууллаа. Бүтээл нь удаан хөгжиж байсан тул цэцэрлэгчид өөрсдөө бидний дунд суурьшин хүмүүсийг зааж сургах, чиглүүлэх зорилгоор нилээд олноороо хамт амьдрах болов. Цэцэрлэгчдийн олонхи нь тааламжтай уур амьсгал бүхий Газар дундын тэнгис орчмоор амьдарч байсан бөгөөд Грекийн бурхад, Египетийн бурхад гэж бидэнд үлгэр,домог мэт яригдсаар өдий хүрсэн байна. Цэцэрлэгчид хүмүүст барилга байшин барих, суваг шуудуу татах, үр тариа боловсруулах зэрэг зүйлд сургаж төрөл бүрийн шидийн төхөөрөмж ашиглаж байсан тул бурхад хэмээн нэрлэгдэж байв. Бурхад хүмүүст сайн үлгэр дууриалал үзүүлэх ёстой байлаа. Энэ цаг мөчид өмнөх тулаанд ялагдсан чөтгөрийн гаригийнхан цэцэрлэгчдээс өшөө авахыг хүсэх тул сэмээр манай гаригт шургалан залуу цэцэрлэгчдийн оюун санаанд нөлөөлсөн тул бидний “бурхад”-ын оюун самуурч эхэлсэн байна. Мөн зарим цэцэрлэгчид чөтгөрүүдийн оролцоотойгоор Содом, Гоморра хотуудад нүглийн нийслэлийг байгуулж ямар ч нүгэл, садар самуун, бузар булай явдлыг ариун үйл гэж хөхүүлэн дэмжих болов. Орон нутгийн шашны зүтгэлтнүүд бурхдын тухай зохиомол түүхийг хүмүүст түгээж эхлэв. Манай гаригт болж буй энэ замбараагүй явдал их гүрний сонорт олон жилийн хойно хүржээ. Их гүрний багш чөтгөрийн ноёныг бууж өгөхийг шаардсан боловч огт тоогоогүй тул тодорхой цаг хугацаанд цорын ганц хөлөг нисэн ирээд нүглийн хотуудын дээр жижиг зүйлийг унагав. Содом, Гоморра хотууд галд шатаж мөөгөн хэлбэртэй үүл агаарт хөөрөн олон сарын турш хортой улаан туяа сөнөсөн хотын дээр хуралдсаар байжээ. Энэ хэрэг их гүрэнд сэрэмжлүүлэг болсон. Илүүг номноос дэлгэрүүлж уншаарай.

 

Гурван өөр амьдрал

Төвдийн ширээт лам Мягмар Лувсандамба хий биеийн бодит аялал хийх замаар мөн чанар, сүнслэг байдлаараа эрс өөр гурван хүний үхлийн дараах амьдралыг ажиглан харсан тухайгаа энд бичжээ. Энэ номыг уран зохиол мэтээр ойлгох нь зохимжгүй бөгөөд чухамдаа уран зохиол биш бодит түүх юм. Номын гол баатрууд замбуу тив дээр төрж, өсөж, үхсэн хүмүүс бөгөөд тэднийг “Үл мэдэгдэх орчлонд нисэн одохуй дор” зохиогч өөрийн онцгой авьяасын тусламжтайгаар мөшгиж үзсэн байна. Тэрээр захын мөчний саагаар өвдөн шаналснаас болж 24 цагийн турш хэвтэрт байхаас өөр аргагүй болсон бөгөөд энэ нь түүнд төрөлхөөс заяасан авьяас чадвараа нээн хөгжүүлэх таатай боломжийг өгчээ. Ширээт лам явж л чадахгүй болохоос бус, өөрийн номд бичсэн бүхнийг хийж чадахаас гадна, сүнсний астрал аялал хийх чадвартай болсон байна. Үхлийн дараа болж буй бүхий л үйл явдал жинхэнэ бодит үнэн билээ.


Та мөнх

Энэ ном нь хэн бүхэнд үл ойлгогдом нууцлаг байдаг метафизик ойлголтуудыг чин сэтгэлээсээ сонирхдог хүмүүст зориулсан зааврын эмхтгэл юм. Нууц далд ухааны агуу их мастер, гайхамшигтай зохиолч, Төвд ламын заасан сэтгэлзүйгээ үтэр түргэн хөгжүүлэн төгөлдөржүүлэх 30 хичээл танд ашигтайгаар барахгүй судалбаас бүр ч их ач тустай байх болно. Уг номонд орсон мэдээллийг Ерөнхий дээд зөвлөлийн удирдлаган дор Үнэн мэдлэг ном уншигчдын бүлхэмд зааж байгаа болно. Энэ бол яахын аргагүй хэдэн зуун жилд тохиолдохгүй ховор боломж юм.


"Лааны гэрэл"

Мягмар Лувсандамбын хүлээн авсан захидлуудын ихэнх нь метафизикийн бүхий л талын тухай асуултуудаар дүүрэн байдаг. – Үүнд усан онгоц, хэрхэн хөөргөх, телепорт, "алсын зайнаас харах" гэх мэт. "Лааны гэрэл" номонд Доктор Дамба эдгээр бүх асуултад маш тодорхой хариулдаг.
 Бурханы тухай, сайн ба муугийн тухай, зүү эмчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын ажлаа хэрхэн зохицуулах тухай
гээд олон асуултуудад бас хариулсан байдаг.
Энэ бол доктор Дамба-ын арван дөрөв дэх ном юм. Өмнөх үеийнхнийхээ нэгэн адил "Лаа" нь "зарим хүнд гэрэл гэгээ, заримд итгэл найдвар" авчирдаг
гэдэг.

 

 


Лхасын маарамба

Мягмар Лувсандамбын 'Гурав дахь мэлхий' номын үргэлжлэл болох уг номонд жирийн хүн бие, сэтгэлээ жолоодож сурвал хүний хэрээс хэтэрсэн аймшигт сорилыг даван туулж чадахыг өөрийн амьдралын жишээгээр нотлон харуулжээ. Энэ ном ер бусын хүний амьдралын замналын үргэлжлэл юм. Европ хүний биед Будалин сүмийн төвд ламын сүнс шингэснээр жинхэнэ ламын хутгийг олсон байна. ХIII Далай ламын үзмэрч байсан Мягмар Лувсандамба багаасаа хийдэд шавилан сууж, хэн хүний бардаггүй тун нарийн мэдлэг эзэмшээд улмаар шинэ тулгар байгуулагдаж байсан хятадын анагаах ухааны сургуульд элсэн суралцаж төгсөх үедээ Дэлхийн Хоёрдугаар дайны жилүүдэд хятадын армид татагдан алба хааж, япончуудад олзлогдон шоронгийн хүнд бэрхийг туулан өнгөрүүлсэн энэ лам хоолгүй шахам өлөн зэлмүүн байж, харгис хэрцгий эрүү шүүлтийг даван гарч, гарцаагүй үхлээс нэг бус удаа гайхамшигтай амь мултарч байжээ. Зохиогч номондоо сүмд шавилан суух хугацаандаа сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага нь амьд мэнд үлдэхэд хэрхэн тус болсон тухай тун тодорхой бичжээ. 

Аравны нэгийн чанадад

Мягмар Лувсандамба гуай энэ номын талаар дараах тайлбарыг хийж байжээ: Одоо би хүн төрөлхтөн аравны нэг ухамсартай гэдгийг хэлье; бусад аравны ес нь далд ухамсрын асуудал бөгөөд эсийн түвшинд бидний биеийн санах ой, нууцлаг эсвэл далд үзэгдэлийн тухай юм. Энэ ном бол Та,  таны зөвхөн аравны нэгийн тухай ч биш, мөн та нарын "Араваас цааш" (бүрэн дүүрэн ) болохыг өгүүлэх болно" гэсэн байна. Хүн төрлөхтний бие махбод, оюун санааг хэрхэн арчлах талаарх зөвөлгөө, сургаал тайвшрал, сургамжийг тайлсан ном юм.


Мөн сүнсэн биеээр хэрхэн физик биенээсээ гарч сурах, биенээсээ гарчаад ямар үйлдэл хийх, юуг сурах, юун дээр анхаарах гээд олон сайхан мэдээллийг бидэнд үлдээсэн байдаг тул та бүхэн энэ сүнсэн биений аялалыг туршиж үзэх боломжийг туршаад үзээрэй гэж хүсээд энэхүү судрыг ширээнийхээ ном болгоод өөрийгөө хөгжүүлэхийг хүсье. 

Агартад хийсэн миний айлчлал: Мягмар Лувсандамбын олон жилийн өмнөөс алдагдсан номууд

Энэхүү мэдээлэл нь 50 жилийн турш алга болсон нууцлаг гар бичмэл олдсоныг онцолжээ. Рампагийн сонирхолтой зохиолууд дэлхий дахинд сая сая хүмүүст баяр баясал, гэгээрлийг хүргэсэн юм.  Үргэлж маргааны төвд байсан Мягмар Лувсандамба анх 1950-иад оны үед олны анхааралд өртөж байжээ. "ГУРАВДАГЧ НҮД" нь оюун санааны янз бүрийн итгэл үнэмшил, дадал зуршлыг илүү мэддэг, сонирхож эхэлсэн олон нийтээс өндөр үнэлгээ авсан. Дамбын бусад "багш"-аас ялгарах онцлог нь тэрээр өөрийн туршлагаа бусдад тулгадаггүй байсан юм.  Харин тэрээр эх орондоо хүндрэл бэрхшээлийг даван туулж, хэрхэн илүү тайван, амьдралын хэв маягт хүрсэн тухайгаа даруухан бөгөөд энгийнээр хуваалцсан юм. Хятадын коммунистууд Түвд рүү довтлох үеэр олон лам хуврагууд амь насаа аврахын тулд зугтахад хүрчээ. Гэсэн хэдий ч Дамба янз бүрийн эх сурвалжаас олж авсан сансрын хуулиудыг гүн гүнзгий ойлгож, ашигласан тул амьд үлдэж чадсан юм.  Эдгээр эх сурвалжуудад Сугар гаригийн эзэд болон дотоод дэлхийн биетүүд багтсан. Дамбын номуудыг маш өвөрмөц болгодог зүйл нь тэдгээрийг сувгаар дамжуулж бус, харин БОДИТ ДЭЛХИЙД өөрийн туршлагаар дамжуулдагт оршино. Түүний бүтээлүүд дэх олон төрлийн сэдвүүдийг дурдах юм бол: 
"Нөгөө тал дахь үхлийн үйл явц". 
Дэлхийн алс өнгөрсөн үе. 
Сансрын хүмүүстэй холбоо тогтоох. 
Хүний Аура. 
Телепати ба зөн билэг. 
 Астрал аялал ба бусад хэмжээст амьдралын хэлбэрүүд. 
 Акашигийн Товчоо. 
Хэдийгээр Дамба биет ертөнцөөс холдсон ч түүний сургаал өдөр бүр шинэ дагалдагчдыг татсаар байна. Эдгээр  Рампагийн номууд хэдэн арван жилийн хугацаанд бичигдсэн бөгөөд тэрээр физикийн түвшингээс давж гарсан гэдгийг дагалдагчдын зарим нь мэдэхгүй байж магадгүй юм. Харамсалтай нь тэрээр 30 ном бичсэн ч дийлэнх нь АНУ-д хэзээ ч хэвлэгдээгүй. Саяхан Рампагийн дотоод дэлхийн нийслэл Агарта руу хийсэн аяллыг дэлгэрэнгүй харуулсан гар бичмэл олдсон юм. Өмнө нь хэвлэгдээгүй байсан хэсгүүдийг цуглуулсан бөгөөд энэ нь таны эзэмшихийг хүсэх жинхэнэ цуглуулагад нэмэгдэх гайхалтай хэвлэл байх болно.

 

Эртний хүмүүсийн агуй 

ХҮН ТӨРӨЛХӨНИЙГ ИЛҮҮ СҮСЭГ БИШРЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР УДИРДАХЫГ ХҮССЭН ХҮМҮҮС БАЙДАГ.  

Бидний ихэнх нь ТЭДНИЙГ ОРШИН БАЙХЫГ МЭДЭХГҮЙ БАЙСАН Ч ТЭД ЭНЭ ГАРАГ ДЭЭР ОРШИН БАЙСААР Л БАЙДАГ! 

Лам нар газар доорх орчлон ертөнцийн мэргэн ухааны эзэд амьдардаг газар руу явав.Тэд Мастеруудтай уулзаж, Акашигийн тэмдэглэлийн танхимд асуудлыг хэлэлцэхээр тийшээ очив.

Лам нар газар доорх гүнд байх хугацаандаа эртний харь гарагийн жуулчид, устаж үгүй ​​болсон соёл иргэншил, таталцлын хүчийг ашигладаг дэвшилтэт сансрын хөлөг болон хүмүүсийн санахаа больсон бусад мартагдсан мэдлэгийн тухай сонирхолтой түүхийг тэдэнд үзүүлэв. Лам дахин нэг удаа айлдаж, "Далайн цаана байгаа алс холын нутагт хүмүүс сав ертөнцийн лус савдагуудыг мэдрэх төрөлх чадвараа алдсан" гэж хэлэв. Барууны соёлд хэн нэгэн сав ертөнцийн ямар нэг сүнс эсвэл дагина харсан гэвэл тоглоом хийж байна эсвэл аливаа зүйлийг хий төсөөлж байгаа хүн гэж үгүйсгэдэг. 


 Барууныхан зөвхөн бодитой, шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлд л итгэх хандлагатай байдаг. Баруунд дагина гэж нэрлэгддэг сав ертөнцийн сүнснүүдийг зохиомол гэж үздэг бөгөөд тэдний оршин тогтнолд итгэдэггүй. Эдгээр итгэл үнэмшлийг үл харгалзан Мягмар Лувсандамба эдгээр амьтадтай учирсан адал явдал дэлхий даяарх олон тооны уншигчдад маш их таалагдсан.

Агуу их хайрхан Гималайн нурууны цаана бүх зүйлийг харж, ойлгох чадвартай, асар их мэргэн ухаан, гэгээрлийн эх сурвалж бий. Энэ нь бүрмөсөн устах аюулд орсон амьдралын хэв маягийг илэрхийлдэг бөгөөд эртний ертөнцөд Төвдийн тусгаарлагдсан ламын дунд үүссэн оюун санааны соёл юм.

Мягмар Лувсандамба гэгээрэл, ухаарлыг эрэлхийлж яг энэ газраас өөрийгөө нээх аянд морджээ. Тэрээр эдгээр эртний мэргэн ухаант төвүүдэд зочилж, лам нарын амьдрал, үхлийн ач холбогдлыг ойлгоход өөрсдийгөө зориулжээ. Эдгээр ариун дагшин газруудад оюун ухаан, тархи хоёрын оньсого мэт холбоог судалсан бөгөөд ховсдох, телепати, зөн билэг, хойд дүрийн нууц нь зөвхөн онолын ойлголт төдийгүй өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байв.

Энэ орчинд Дамба мөн мэдлэг, хүч чадлыг олж авсан боловч үүнийг хор хөнөөлтэй, ёс зүйгүй зорилгоор ашиглах ёсгүй гэдгийг ойлгосон. Түүний олж авсан хүч бол туйлын гэгээрэл ба бүх нийтийн мэргэн ухаан бөгөөд зөвхөн "Эртнийхний агуй"... гэгддэг ер бусын бөгөөд сэтгэл татам ертөнцөд авшиг хүртсэн цөөн хэдэн хүмүүст зориулагдсан онцгой эрх байв.

 Мягмар Лувсандамба нийт 19 ном бичсэн байна. Зарим номыг нь түүний зөвшөөрөлгүй гаргасан учраас албан бус гэж үздэг.

Монголд одоогоор 

 1- Билгийн Мэлмий

 2- Лхасын маарамба

 3- Дамбын түүх

 4- Гурван өөр амьдрал 

 5- Та мөнх

 6- Аравны нэгийн чандад 

 7- Харь гаригийнхантай ярилцсан даянч

 8- Улбар шар дээлт лам

 9- Эртнийхний агуй

10- Харуй бүрий

11- Би үүнд итгэдэг





гэсэн номнууд орчуулагдан гарсан байна. Тун удахгүй дараагийн ном гарах бөгөөд тэр хүртэл нэрийг нууцлав. 

Дашрамд хэлэхэд Мягмар Лувсандамбын номнууддаа бичсэн нууцлаг хичээл бясалгалуудыг дэлгэрүүлэн яг одоо зааж байгаа тул Үнэн Мэдлэг номоо авч уншин бясалгалдаа хамрагдан өөрийгөө хөгжүүлээрэй.

 Харилцах утас  99271270 -99921888 -94900088



Дискорд апплекейшн дахь "Үнэн Мэдлэг" бүлхэм


Үнэн Мэдлэг ном уншсан гэгээлэг хүмүүсийн бяцхан гэрэлд хүч нэмэхээр Ерөнхий Дээд Зөвлөл хичээнгүйлэн ажилж байгаа тул та Номоо авч уншаад Дискорд Админд хандан Үнэн Мэдлэг ном уншигчдын бясалгалын бүлэгт яг одоо нэгдээрэй. 
Дискорд Админы хаяг: https://facebook.com/100039640239536 





Амьдралын нууцлаг аялалд өөрийгөө бэлдээрэй! Амжилт хүсье.


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...