АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 12 -р хэсэг

 

Асуулт: Мити, Андромедийн хүмүүс өөрчлөлтийн үйл явц дууссаны дараа нийгмийн баримжаанд туслах гэж энд үлдэх үү?

– Найз минь, би Андромедаас ирсэн гэж ярьж байгаа нь бид энд Галактикаа албан ёсоор төлөөлж байгаа гэсэн үг биш. Яагаад гэвэл манай Галактикт шавьж төрөлтөөс авхуулаад оюун ухаант 240 гаруй бүлгүүд оршин суудаг. Тэд бүгд л Андромедийнх. Та нар дээр Андромед Галактикаас өөр арьстнууд ирж байсан байх. Бид Сүүн замын олон арьстнуудыг мэднэ гэвч тэдний хэн нь ч бүх Галактикийн төлөөлөгчид биш. Тийм ээ, бид эндээ үлдээд холбоогоо үргэлжлүүлэх болно. Яагаад гэвэл энэ шинэ колони, бас Сүүн Замын бусад Нарны Системүүд дэх колониудад туслах нь Галактикийн Бүлгэмийн манай удирдлагуудын сонголт юм. Нэг цагт бид бүгдээрээ Сүүн Замд эсвэл Андромедийн Замд байх болно.

Асуулт: Стив асууж байна, та нар сансрын аялалд зориулсан өөрсдийн хөлгүүдийг барихдаа ямар материал ашигладаг вэ?

– Стив, хөлгүүдийг манай 6-р гариг дээр байдаг Ситка гэдэг манай нэг колони дээр барьдаг. Тэнд хөлөг болон сансрын станц барихад зориулсан том үйлдвэрлэлийн нэгдлүүд байдаг.

Янз бүрийн арьстнуудын шинжээчид, Плеядианчууд болон Андромедийн Саарлууд бидэнтэй хамт төрөл бүрийн хамтарсан төслүүд дээр ажилладаг. Бид Галактикийн Бүлгэмийн гишүүн арьстнуудын хооронд мэргэжилтнүүдээ үргэлж солилцдог.

Арьстнуудын нэг хэсэг нь технологиудын болон том их биеүдийн угсралт дээр мэргэшсэн байдаг. Хоёр дахь хэсэг нь программистууд; гурав дахь нь багаж хэрэгслүүд дээр, дөрөв дэх нь хүчний төхөөрөмжүүд дээр гэх мэт. Хөлөг бүр үндсэн зориулалтаасаа хамаарч баригддаг.

Бид танай хөнгөн цагааны болон зэвэрдэггүй гангийн хайлш агуулсан металлуудын хайлшийг материалуудын чанарыг бүрэн өөрчилдөг молекулууд ашигладаг, учир нь тэд хамгийн хатуу нөхцөлд дасан зохицдог юм. Хөлөгт хамгийн чухал зүйл нь үндсэндээ дулаан тусгаарлах өнгөлгөө болдог энергийн талбайнууд юм.

Асуулт: Стив асууж байна, НАСА-ийн Тетхертэй холбоотой үйл явдал нь объектыг харь гаригийн хөлгүүд бүсэлсэн мэт сэтгэгдэл төрсөн. Энэ үнэн үү, эсвэл энэ нь ердөө л мөсний талстууд байсан уу?

- Стив, энергиэр хооллож амьдардаг оюун ухаант бус оршнолууд байдаг. Тэдгээр нь танай хөндий хэвэлтэн амьтад шиг үрждэг, гэхдээ задгай сансарт. Энэ нь биологийн плазмын цул, тэдгээр нь энергийн ямар нэгэн эх үүсвэр олвол түүн рүү татагдаж аль болох ихээр хооллодог. Тэд аюулгүй, гэвч биедээ асар их энергийг шингээдэг. Тэд байнга лугшиж, бас нугардаг, тойрог эсвэл хоолой хэлбэртэй болж чаддаг. Тэдний гаригийн гадаргууд ойртох хамгийн ойрын зай нь агаар мандлын дээд давхарга. Хэрвээ тэдгээр нь хий хэлбэрийн элементүүдэд удаан хугацаагаар саатвал тэдгээр нь хүрээлэн байгаа орчинтойгоо энергийн ионуудыг солилцоод аажмаар уусч эхэлдэг. Эдгээр оршнолууд танай далай тэнгисийн усанд амьдардаг амьтадтай төстэй. Хэрвээ тэдгээрийг давалгаа эргээс хэтэрхий хол гаргаад хаячихвал тэд элсэндээ живж, усгүйгээсээ болж үхдэг. Хэлбэр, хэмжээ нь жижигхэн бөмбөлгөөс авхуулаад Орчлон ертөнц дэх дорой байдалтай хар материар тэнүүчлэх хэдэн километрийн урттай аварга цулын хооронд хэлбэлздэг. Хэрвээ тэдгээрийг сансрын хөлөг дайрчихвал цул нь илүү олон жижиг оршнолын хэсгүүд болон бутардаг.

Асуулт: Майк асууж байна: Хүн төрөлхтөн энэ гариг дээр түүхэндээ хэд хэдэн “соёл иргэншлийг” туулсан гэсэн баталгаа бидэнд бий. Би бусад хүмүүсийн адил зарим соёл иргэншлүүд агуйн хүнээс өндөр хөгжсөн технологийн нийгэм болох хүртэлх замыг хэд хэдэн удаа туулсан гэж таамагладаг. Өөрсдийгөө устгаснаар төгсдөг байсан бөгөөд дахиад л агуйдаа эргэн ирж байсан. Энэ нь мөчлөгийн зүй тогтол уу эсвэл энэ удаад бүх зүйл өөр үү?

– Майк, Дэлхий илүү их хөгжсөн соёл иргэншлүүдийн өлгий байсан, учир нь зарим харь гаригийн арьстнууд хөгжлийн эхэн үед нь туршилт хийх гэж хөндлөнгөөс оролцсон юм.

Эртний аугаа соёл иргэншлүүд зөвхөн тусдаа бүс нутгуудад оршин байсан. Энэ нь хэрвээ танай бүлгэм нутгийн оршин суугчдын омгийн хөгжилд идэвхитэй оролцож эхэлсэн шиг л юм. Энэ омог танай мэдлэг болон технологиийг өөрийн болгосноор хөгжлөөрөө бусад омгуудаас түрүүлсэн. Тэд амьдралын жам ёсны орчноосоо тасрах тусам та нар тэднийг өөрийнхөө нийгэмд хөгжиж буй иргэд болгон хүлээн авна. Тэр үед Дэлхий дээр юу болсон бэ гэвэл дараа нь илүү өндөр хөгжсөн колониуд руу зөөж аваачсан тусгаарлагдсан өв соёлуудын туршилтын хөгжил болсон. Энэ нь та бүхний Атлантууд, Шумерууд, Ведүүдийн өв соёлууд юм. Түүнчлэн одоогийн Турк байгаа газар 12000 жилийн өмнө аугаа соёл иргэншил байсан. Тэднийг Саксууд гэдэг байсан ба танай түүхчид тэдний тухай юу ч мэдэхгүй. Тэд тухайн үедээ маш их хөгжсөн байсан. Тэдний олж авсан мэдлэгийг үргэлжлүүлэх цорын ганц арга бол Саксуудын хүрсэн давтамжийн тэр түвшинд оршин байсан колони руу гаргах байсан юм. Энэ нь Саксууд, Ведүүд, Шумерууд, Египтчүүд, Майя, Инкүүд, Ацтекууд болон эртний янз бүрийн Азийн угсаатны бүлгүүдтэй тохиолдсон. Одоо бол нөхцөл байдал огт өөр. Дэлхий байршлын үе шатанд хүрсэн; танай бараг бүх өв соёл Эрин солигдох босгонд хүрснээр мэдээллийн болон технологиудад нэвтрэх эрхтэй болж байна. Би урьд өмнө тайлбарласан, тухайн шатан дээрх шаардлагатай давтамжид хүрээгүй хүмүүс өөрийнх нь хөгжилд илүү илүү ихээр саатуулсан гуманоидуудын 2 колонид байгалийн жамаар дамжин очих болно. Дэлхий байгаль орчинтойгоо тэнцвэртэй байх үе шат руу орно; колоний хүн амын тоо илүү хяналтанд байж, харин гаригийн байгалийн баялагтай харьцах харьцаа илүү зохиролтой болно. Дэлхий боловсорсон, тогтворжсон колони болж манай нийгэмд орж ирнэ гэж бид удаан хүлээсэн. Эцэст нь энэ нь тохиолдож бид жаахан дэмжих хэрэгтэй болох нь.

Асуулт: Майк асууж байна: Дэлхий бол хөндий, хөгжил бүхий Лимурчуудын арьстны үр удам гаригийн дотор талд амьдарсаар байгаа гэсэн онол байдаг. Tүүнчлэн Хойд ба Өмнөд туйлуудад хоёр орц байдаг гэдэг. Чи энэ тухай юу мэдэх вэ?

– Майк, маш эртний газар доорх баазууд Өмнөд Америк, Ази болон Европод байрладаг.

Гэхдээ бүгдийг зориуд усанд живүүлсэн. Антарктид дахь бааз асар том газар доорх бүс үүсгэдэг ан цавны томоохон шулуун дээр байрладаг. Бааз инфра бүтцээр бүрэн тоноглогдсон, харин орц нь илрүүлэхээс сэргийлсэн ууран хөшигний ард нуугдсан байдаг.

Түүнчлэн хэд хэдэн усан доорх судалгааны бааз байдаг, тэдгээр нь сансрын хөлгүүд болон хэдэн зуун судлаачдын боомт болдог. Тийм соёл иргэншил газар доор байхгүй. Эдгээр домгууд газар доорх хуучин баазуудаас гарч орж байгаа хөлгүүдийн хөдөлгөөний улмаас үүссэн гэж би бодож байна.

Асуулт: Карлос асууж байна: Та нар ямар нэгэн даалгавар биелүүлэхдээ роботууд ашигладаг уу?

– Карлос, бид хүнд, давтагддаг эсвэл аюултай ажилд роботуудыг ашигладаг. “Бодох”, нарийн төвөгтэй биш нөхцөл байдлыг өөрсдөө шийдэх, хүнд ширүүн нөхцөлд амьд үлдэх чадвартай дан ганц хайлтын модулиуд байдаг. Хэт халуун эсвэл хэт өндөр даралттай гариг дээр буух боломгүй үед бид операторыг газар дээр нь байлгаж түүгээр дамжуулан бодлоор удирддаг ийм модулиудыг тагнуулд явуулдаг. Бид 3 хэмжээст голограф дэлгэцтэй, модулийн харааны талбайн бүрэн тусгалтай дуулга хэрэглэдэг. Тархины долгионуудын мэдрэмжүүдээр дамжуулан бид модулийн бүх шилжилт хөдөлгөөн, нутгийн оршин суугчидтай харилцаж байгааг нь хянадаг. Иймэрхүү аргуудыг ашигладагийн улмаас бид та нараас цөөн бас бие бялдрын хувьд сул байдаг. Олон үеэрээ бие махбодийн онцгой хүчин чармайлт гаргах шаардлагагүй байсан. Гэхдээ бид илүү хурдан, яагаад гэвэл та бүхнийхтэй харьцуулбал бидний булчингийн урвал 5 дахин хурдан. Тархины давтамж та нарынхаас илүү өндөр, тиймээс бид илүү хурдан боддог. Юу байсан энэ нь ердөө л дадлагын ажил. Та нар гаригийн шинэ үелзлийн тусламжтайгаар, тархины идэвхжлийг нэмэгдүүлдэг зарим тусгай элементүүдийн нэмэгдэлтэйгээр үүнд амархан орж чадна.

Асуулт: Дэлхийн зонд Санчирын Япет нэртэй сарны дүрс бүхий хэд хэдэн гэрэл зургийг илгээсэн. Сар нь эгэл биш; чи түүний тухай ямар нэгэн зүйл мэдэх үү?

– Би ямар Сарны тухай яриа болоод байгааг мэдэж байна. Энэ жинхэнэ Сар биш. Энэ нь тогтмол хэрэглэгддэг эртний сансрын станц юм. Та нарын Камелопардалис гэж нэрлэдэг одны ордоос гаралтай оршнолууд түүнийг ашигладаг. Энэ нь Санчир дээр элбэг байдаг шингэн хий, эрдэс бодисуудыг хадгалах газар юм. Тэд удаан хугацаагаар танай Саран дээр эрдэс бодисууд олборлож байсан; тэнд том том уул уурхайн машинууд байрладаг. Тэд олон гаригуудад шинжээчээр ажилладаг. Тэдэнд Санчирын сансрын станц, бас танай Саран дээрх ийм станц дээрээс олж болох материалуудыг тээвэрлэдэг, орой дээрээ эллиптик сфер бүхий олон километрийн цамхаг хэлбэртэй порталуудтай байдаг. Би хувьдаа хэзээ ч дотор нь байгаагүй, гэхдээ тэд сайн нийгэмтэй гэдгийг мэднэ.

Асуулт: Мэдээгээр, энэ сард Хятадад тод гэрэл бууж ирээд бүхэл бүтэн тосгоныг аваад явчихсан гэж дамжуулсан. Ийм зүйл болсон гэсэн мэдээ маш хачин санагдсан.

– Одоогоор энд эмх замбараагүй байдал ноёлж байна. Би түгшээхийг хүсээгүй ч иймэрхүү тохиолдол гаригийн янз бүрийн газарт хяналтгүйгээр тохиолдож болох юм. Эргэн тойронд олон арьстан, олон хөлгүүд байна; зарим арьстнууд танай арьстнуудын загваруудаас өөрийн колонидоо авч болох юм. Та бүхнийг тусдаа арьстнаар хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд ямар ч боломж байхгүй болно. Зарим нь сайн санаатай, яагаад гэвэл энэ нь садан төрлийн холбоотой арьстнууд, эдгээр Дэлхийнхэн төрөл зүйлийн генетикийг сайжруулахад тусалдаг. Тэд үйл явцад олон хүн үрэгдэнэ гэдгийг мэдэж байгаа, тэгээд тухайн арьстнаас тодорхой тооны төлөөлөгчдийг өөрсдийн суурингууддаа “хадгалдаг”.

Асуулт: Дэйв асууж байна: Өөрсдийнхөө хэн болохыг нуугаад Дэлхийд зочилдог харь гаригийнхан байдаг уу? Хэрвээ байдаг бол тэд жирийн хүмүүс шиг харагддаг уу?

–Дэйв, би асуултыг ойлгосон гэж бодож байна. Гадна талаасаа та нартай адилхан олон төрөл зүйлүүд оршин байдаг. Тэд зарим Плеядианчууд шиг анзаарагдахаас айлгүйгээр танай хотууд чөлөөтэй явж байдаг. Хэрвээ танд эргэлзээ төрж байвал гаднах байдлыг өөрчлөх боломжгүй. Рептилиодууд үргэлж байгаагаараа л үлдэнэ. Тэр гуманоидод хувирчихаад анзаарагдахгүй өнгөрч чадахгүй.

Асуулт: Мити, Дэлхийн цөмийг хянаж байгаа өрмийн төхөөрөмжүүдийн тухай яриа руугаа эргээд оръё. Тэдгээр газруудын нэг нь Дэлхийнхэнд хэзээний мэдэгдэж байгаа бөгөөд Сибирийн уулан дунд байдаг. Энэ нь асуудал үүсгэхгүй гэж чи бодож байна уу?





– Ямар ч асуудалгүй. Түүний хаана байгааг бид мэдэж байгаа. Надад итгэ, та нар хэзээ ч тийшээ очиж чадахгүй, учир нь төхөөрөмж 200 – 300 метрийн гүнд оршиж байгаа. Өрмийн төхөөрөмжүүдийг 1848 онд нааш нь авчирсан, яагаад гэвэл танай Нарыг 1860 он хүртэл аюултай тогтворгүй байдалд байна гэж таамаглаж байсан. Баталгаа нь та нар дээр үеийн түүхээс олоорой. Тэр цагаас л тэдгээр нь Дэлхий дээр үлдсэн юм.

13-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/05/13.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...