АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 13 -р хэсэг

 

Асуулт: Мити, бидэнд шинэ мэдээлэл байна, Нибиру Өмнөд Туйл руу ойртож байгаа бөгөөд энэ баримтыг засгийн газрууд сайтар нууж байгаа юм байна. Чи тодорхой тайлбарлаад өгч чадах уу, Улаан Нибиру ямар байдлаар Нарны Системд нөлөөлж чадах бэ? Би энэ тухай аль болох ихийг мэдэхийг хүсч байна. Зарим найзууд маань чамайг ирээдүйн үйл явдлуудыг илчлэхгүй байхыг хүсээд байгаа.

– За яахав, илүү тодорхой болгоё. Би лүндэн мэт хэлэхийг хүсэхгүй байна. Би та нарт яг таг, бүх зүйл хэрхэн тохиолдохыг хэлж чадах элч биш, яагаад гэвэл бидэнд ч бас мэдэгдэхгүй байна. Энэ тэгшитгэлд олон хувьсагч байгаа. Бидний хийж чадах зүйл бол янз бүрийн хувилбаруудад бэлэн байх явдал. Чиний асууж байгаа зүйл нь танай Нарны Системд харъяалагддаг жижигхэн Нарны систем юм. Тэр нь 7 гаригтай байсны нэг нь ойролцоогоор 3600 жилийн өмнө ойрхон өнгөрснөөс сүйрсэн. Гариг Бархасбадийн том сарнуудын нэгэнтэй мөргөлдөж үр дүнд нь хуваагдсан. Өнөөдөр зөвхөн түүний хэлтэрхийнүүд Нарны тойрог зам дээр, Ангараг Бархасбадь хоёрын дунд нисч явна. Нибиру хаягдлуудын энэ бүсийг дайран өнгөрөх ба түүний Нарны систем хэлтэрхийнүүдийг бүр цааш нь тал тал руу нь тарааж хаяна. Иймэрхүү цочирооны үр дүнд тэр системийн нэг эсвэл хоёр жижиг гаригуудаа алдах болно. Одоо Нибиру 5 тэрбум жилийн өмнөх Нар шиг тийм байдалд ороод байна, жижигхэн одой од хөрөх үйл явцад байна. Тэр ургамлын аймгийн фотосинтезэд зориулсан шаардлагатай гэрлийг спектрийг ялгаруулахгүй байгаа; тэр зөвхөн дулаан л ялгаруулж байна. Гаригуудын нэгийг нь олон мянган жилийн өмнө колони болгон ашиглаж байсан. Өнөөдрийн хувьд аажмаар хөрж байгаа Нарны улмаас системийн гаригуудад амьдрал байхгүй болсон, яагаад гэвэл хэтэрхий хүйтэн болсон. Хамгийн том гариг дээр хуучин колоний үндсэн станц байрлаж байгаа ба удаан хугацааны туршид ажиллахгүй байгаа юм. Манай мэдээллийн дагуу одоо Галактикийн Бүлгэмтэй холбоотой хэн ч эдгээр гаригууд дээр амьдардаггүй. Хэрвээ тэнд ямар нэгэн нийгэм байдаг бол тэд бидэнтэй холбоогүй байна. Тиймээс бидний хувьд гаригууд амьдралгүй хэмээн тооцогдож байна.


 Танай Сар 2011, 2013 онуудын хооронд системийн татах хүчнээс асар их нөлөөг мэдрэх болно. Бидний тооцоогоор Сарыг тойрог замаас нь гаргахад татах хүч хангалтгүй байх болно, бид ч амжилтанд хүрнэ гэж тооцоолж байгаа. Дэлхийд байгалийн тэнцвэрийг барьж байхын тулд түүний том Сар зайлшгүй хэрэгтэй; бид түүний тойрог замын тогтвортой байдлыг хангахын тулд боломжтой бүхнийг хийх болно. Саяхан Канис Майорис Нарны Системээс асар том хөлөг танай Нарны Систем рүү орсон, түүнийг танай инфра улаан телескопоор Нарны дэргэд байхад нь тэмдэглэж авсан. Хөлгийн хэмжээ нь ойролцоогоор танай гаригаас 30 дахин том. Тэр Нарнаас Бархасбадийн тойрог зам байгаа тэр газарт байрласан. Энэ асар том хөлөг нь Нибиру Дэлхийн хажуугаар хэрхэн өнгөрөх байдлаас нь хамаараад системд татах хүчний нөлөөллийг нөхөхөд тусалдаг. Тогтворжуулах сайн төлөвлөгөө боловсруулагдаж байна. Яагаад энэ аварга том хөлөг Нарны Системийг дайран өнгөрөхийг нь болиулж Нибируг замд нь бут цохиж болохгүй гэж чамайг асуухыг хүсч байгааг би мэдэж байна, гэхдээ би хариулъя. Бид бүх системийн тэнцвэрт байдалд ийм маягаар нөлөөлж чадахгүй, бид зөвхөн гарах үр дагаварыг хамгийн бага хэмжээнд л хүргэж чадна. Ирээдүйд тэр өөр бусад системүүдтэй мөргөлдөж бүх Галактикийн хэмжээнд урьдчилан хэлэхийн аргагүй гинжин урвалыг өдөөж болох шүү дээ. Бидэнд мэдэгдэхгүй байгаа танай дайсганасан санаа бодолтой байгаа засгийн газруудынхаа тухай мартахгүй байхыг сануулъя. Ойрхи Дорнод дахь үйл явдлуудад анхаарлаа хандуулаарай.

Асуулт: Мити, төлбөрүүдийг хэн төлдөг вэ? Асар том сансрын хөлгүүд, энэ бүх үйл явц, танай хөлгүүд, багийнхан гээд л, хэн ч үнэ хөлсгүй ажиллахгүй биз дээ?

– Энэ бол хамтарсан хүчин чармайлт. Галактикийн Бүлгэм үйл ажиллагаагаа явуулах боломж бүхий Орчлон ертөнцийн тэдгээр хэсгүүд дэх оюун ухаант оршнолуудын өсөлтийг ихэсгэх хүлээлтийг хангахын тулд хязгаарлалтгүй байгалийн нөөцийг хувиарладаг. Зөвхөн “онолоор” бол танай “Нэгдсэн Үндэсний Байгууллага” ийм байх ёстой. Инфра бүтцэт зорилгын төлөө байгалийн баялаг зайлшгүй шаардлагатай болвол засгийн газрууд нийтийн эх үүсвэр дэх тэдгээрийн нийгмүүдийн оролцооны эзлэх хувьтай нийцэхээр зээлтэй байдаг. Аливаа эзлэх хувийн жинг хэмжихэд зориулсан хэмжүүр байдаг.

Хүн амын тооноос хамаараад хувийн болон мэргэжлийн сэтгэл ханамжинд зориулсан бүх шаардлагатай зүйлүүд байдаг. Үүнийг хувиараа тогтоодог. Бидэнд энд, Дэлхий дээр байдаг шиг цалин олгодоггүй, яагаад гэвэл бид шаардлагатай бүхнээ авч чаддаг. Бидэнд сайхан байхын тулд илүү зүйл хэрэггүй. Шинэ колониудад туслах тухайд бол бидний хүн бүр цалин хөлсний тухай бодохгүйгээр бүх боломжит зүйлийг хийдэг. Энэ нь бидний хувьд ижил тэнцүү хөгжилд ажиглаж бас туслах нь их нэр төрийн хэрэг; энэ туршлага нь бидний хувьд үнэ цэнтэй юм. Бүхэл бүтэн хөгжиж буй нийгмүүдэд туслахгүй юм бол хөгжил, технологиудад ямар утга байх билээ? Оюун ухаант оршнол бүрт өөрийн боломжоороо Орчлон ертөнцийн хэсэг нь байх боломж байх ёстой.

Асуулт: Майк асууж байна: Олон жилийн туршид бид Азийн түүхээс Гималайд болон Төвдийн уулархаг районуудад үйл ажиллагаа явуулж байдаг “манай ертөнцийн бус” хөлгүүдийн тухай сонсч байна. Төвдийг хяналтандаа байлгадаг Хятад, мөн Энэтхэгийн засгийн газрууд болж байгаа бүхнийг мэдэж байгаа нь ойлгомжтой.

Түүнчлэн эдгээр талууд харилцан тохиролцож зарим районуудыг хүмүүс тийш нь очуулахгүйн тулд хаасан. Гэсэн ч нэг нэгнээсээ хол оршдог нутгийн хэд хэдэн хүн агаарын нууцлаг хөлгийн тухай мэдэгдсэн байдаг. Эдгээр зочид хэн бэ? Хэрвээ тэд харийнхан бол Төвдийн лам нартай эсвэл сүнслэгээр илүү их хөгжсөн Буддын шашины тэргүүнүүдтэй холбоо тогтоосон хэрэг үү, тэд Дэлхийн эртний арьстны үр удам байж болох уу?

–Майк, өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа эрт цагт байгуулсан хэд хэдэн газар доорх, хүрэхийн аргагүй өндөр уулсын хөндийд гадаргуу дээр нь байрласан хэд хэдэн бааз байдаг гэж би урьд өмнө дурьдсан. Гималайн уулс, уулсын аугаа гинж Дорно дахин дахь эдгээр ажиллагааны баазуудын хувьд төгс газар болсон юм. Өөрсдийн колониудаа байнга ажиглаж байдаг харь гаригийн арьстнуудаас Хятадууд, Төвдүүд болон бусад Азийн ард түмнүүд үүссэн юм. Энэ нь тэд үр удам нь биш, харин тэдний өнгөрсөн үе гэсэн үг. Тэд чи бид хоёр шиг сүмүүдэд болон алс холын тосгодод засгийн газруудын “төлөөлөгчдийн” оролцоогүйгээр холбоо тогтоож уулздаг. Төвдөд байдаг баазад нутгийн оршин суугчид айлчилсан, баазын дотор талд температурыг зохиомлоор тохируулдаг болохоор тэнд маш дулаахан байдгаас “Шамбалын” тухай, нөгөө ертөнцийн гүн ухаантнуудтай холбоо тогтоосон газрын тухай домгууд үүсч эхэлсэн хэрэг. “Шамбалын” оршнолууд хийдүүд болон суврагуудыг барьж байгуулахад тусалсан. Төвдийн уулс дунд та бүхний, бүр танай орчин үеийн инженерчлэлээр ч барьж чадахгүй тийм хийдүүд байдаг. Азичуудын өвөг дээдэс болох харь гаригийн энэ арьстан Орчлон ертөнц дахь бүх арьстнуудаас хамгийн оньсого мэт арьстан юм.

– Майк найздаа хэлээрэй, Плеядианчуудын том хөлөг Антарктид дахь баазаа өчигдөр орхин Хойд зүг рүү явсан ба Хойд Атлантик дахь Isle of Man гэдэг нэртэй газарт очсон. Хөлгүүд тэр бүс нутгийн бүх цэргийн баазууд дээрх пуужингуудын саармагжуулалтыг арай бага хийх болно. Юуны түрүүнд энэ тухай мэдээлэл ойрын өдрүүдэд ОНМХ-ээр тарах болно.

Асуулт: Мити, надад сонирхолтой байна л даа, чи хэр удаан амьдардаг вэ?

– Манай амьдрал үргэжлэх магадлал маш өндөр. Биологийн шинжлэх ухаан маш их хөгжсөн; Бид өөрсдийгөө хэрэгтэй гэж үзэж байгаа үед энэ нь биднийг удаан амьдруулдаг.

Дэлхийн тооллоор бол би 120 настай, гэхдээ би залуу. Урьдчилсан байдлаар, би танай цаг хугацааны хэмжээсээр 350 жил насална. Манай колониуд хүмүүсийн өндөр наслалтын улмаас маш удаан хөгжиж байна. Иймээс л Орчлон ертөнцөд суурьшдаг оюун ухаант оршнолуудыг үлэмж ихэсгэхийн төлөө танайх шиг шинэ колониудыг суулгадаг юм. Энэ нь яагаад та нар эхнээсээ ийм чухал байсны шалтгаан нь юм. Бид физик үхлээс айдаггүй, яагаад гэвэл энэ нь илүү хөгжилтэй нийгмүүд дэх дахин төрөлтийн нэг л үе шат юм. Бид сэтгэлээрээ хөгширснөө мэдрэх үедээ өөсдийгөө Орчлон ертөнцийн хүчний мэдэлд өгч, өөртөө дүгнэлт хийсний дараа бие махбодио орхиж, энэ амьдралаасаа явдаг. Энэ нь физик хэлбэрээс сүнслэг хэлбэр рүү шилжих шилжилтийн мистик үе шат бөгөөд даалгавраа дуусгах үеийн тааламжтай үйл явц юм. Хэрвээ золгүй явдал эсвэл байгалийн гамшиг тохиолдохгүй бол бидний үхэл тайван, урт бөгөөд бүрэн бүтэн амьдралын баяр хөөрөөр дүүрэн байдаг. Манайх шиг хөлгүүдийн багийн гишүүд адал явдал хайгчид гэж тооцогддог, бусад нийгмүүдэд тусалж яваад ослоор үрэгдэх боломж тэдэнд илүү их байдаг. Тиймээс биднийг манай нийгэмд хүндэтгэн үздэг.

Асуулт: Майк асууж байна: Танай гариг ямар вэ?

– Майк, манай үндсэн гариг амьдрахад маш тохиромжтой газар. Гаригийн хэмжээнд олон тооны жижиг суурин газрууд байрладаг, том хот тийм ч их байдаггүй. Зам зөвхөн үйлдвэрлэлийн автомат төхөөрөмжүүдийг эргэлтэнд оруулсан районуудад л байдаг. Өөр зам гариг дээр байхгүй, учир нь шаардлага байхгүй юм. Манай бүх тээвэр агаарынх. Бидэнд энерги элбэг байдаг ба дэд бүтэц сайн хөгжсөн. Гариг маань ургамал, цэцэг, ногоогоор баялаг.

Бидэнд Галактикийн өөр хэсгүүдээс авчирсан жимснүүдийг ургуулдаг том том фермүүд байдаг. Түүнчлэн манай гариг дээр байгалийн болон хиймэл тэнгисүүд хэлбэрээр ус их байдаг. Тэнгисүүдэд уураг боловсруулдаг олон загас байдаг ба бид хоол хүнсэндээ ихэнхдээ жимс ногоо хэрэглэдэг.

Асуулт: Майк асууж байна: Танай гариг дээр амьтад бий юу? Гэрийн тэжээвэр амьтад та нарт байдаг уу?

– Майк, үндсэн гариг дээр болон 3 колони дээр олон загас, шувуу болон олон төрлийн гүрвэлүүд, шавьжнууд байдаг. Түүнчлэн цэцэгнүүдэд тоос хүртээдэг эрвээхэйнүүд бас бий. Одоо бид Өмнөд Америкийн ойгоос хатгадаггүй зөгийнүүдийг нутагшуулахаар оролдож байна. Танайд тэдгээрийг “нутгийн зөгий” гэж нэрлэдэг. Бидэнд бас танай далайн гахайтай адилхан далайн сүүн тэжээлтний төрөл бий, тэд манай далай тэнгисийн биологийн тэнцвэрийг дэмждэг. Янз бүрийн хясаа, дун, шүр, хэдэн зуун төрлийн халуун орны загаснууд ч байгаа. Гэрийн тэжээвэр амьтдын хувьд бидэнд зөвшөөрдөггүй.

 Бүх амьтад байгальдаа амьдардаг, гэхдээ бидний байшингийн дэргэд байдаг үүрнүүдэд олон шувуу үүрлэдэг. Зарим нь хобби болгож далайн аквариумтай.

14-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/05/14.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...