АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 14 -р хэсэг

 

Энэ удаагийн ярианд тэр хэд хэдэн хачирхалтай илчлэл хийснийг бид оруулахаар шийдсэн юм.

Найз минь, би нэг хачин зүйл анзаарсан. Бид нарны идэвхжил болон цаг уурын өөрчлөлтийг судлахаар Сугар, Ангараг руу очсон юм. Би тэнд өөрөө хэзээ ч байгаагүй, зүгээр л хажуугааар нь өнгөрдөг байсан. Гэхдээ биднийг тэнд тойрог зам дээр очиход гэнэтийн бэлэг хүлээж байсан,  Ангараг дээр Рептилиодуудын сууринг илрүүлсэн.

Бид тэнд ажилладаг Читокуудын (жижигхэн гуманоидууд) Судалгааны Баазаас өгөгдөл хүссэн юм. Тэд энэ районд бараг 8 жил Рептилиодуудын идэвхтэй хөдөлгөөнийг ажиглаж байна гэж мэдээлсэн. Читокууд энэ үйл явдалд онцгой анхаарал хандуулаагүй, учир нь тэд Рептилиодуудын арьстантай холбоогүй, мөн Рептилиодууд нь тусгаар тогтсон арьстны хувьд гариг дээр судалгаа явуулж болно. Тэдэнтэй ажилладаг танай эх нутагтнууд тэнд бас ажиглагдсан. Бүрэн эрхт арьстан болох Рептилиодуудын нэрийн доор Дэлхийнхэн зөвшөөрөлгүйгээр Ангараг дээр буусан байсан. Байгуулж буй объектуудынх нь хэмжээнээс харахад Ангараг дээр том колони байрлуулсан байх гэж таамаглаж байна. 



Тэнд олон тооны байгууламж угсарч, ажил ёстой буцалж байна.  Рептилиодуудын тээврийн хөлгүүд байрласан байсан, гэвч бид Дэлхийнхтэй төстэй олон том ачааны машин болон хүнд тоног төхөөрөмж харсан. Бид харсан зүйлээ удирдлагадаа мэдэгдсэн, харин бидэнд Рептилиодууд Ангараг дээр колоний баазууд байрлуулах тухайгаа хэдэн жилийн өмнө мэдэгдсэн гэж хариулсан.

Тэнд хэдийн энергийн станциуд, теле тээвэрлэгчүүд болон бүхэл төрлийн байгууламжууд: усны сав, агаар мандлын генераторууд, агаар сэлгэх системүүд, асар том агуулахууд, том том амьдран суух бүсүүд гээд л бүгд баригдсан байсан. Түүнчлэн бид бөмбөгөр оройтой газар доорх барилгуудыг харсан. Тэд хэдийн зэрэгцээ орших хоёр галт уулын тогоог ухаад суурь хийгээд эхэлчихсэн, гудамж болон районуудыг хэдийн тэмдэглэчихсэн байсан. Танай засгийн газрууд тэдэнтэй хэлэлцээр хийсэн байх. Хэрвээ энэ нь захиалга биш бол Рептилиодууд хэзээ ч өөрсдөө энэ газарт бааз барихгүй. Энэ колончлолын бааз нь танай гариг дээр цаг агаар муудах үеэр Дэлхийн их чухал хүмүүсийн гэр орон нь байх бололтой.

Асуулт: Ангараг дээрх энэ колоний хувьд, тэнд агаар мандал байдаг уу? Чи агууламжийг нь мэдэх үү?

– Тийм ээ, Ангараг дээр агаар мандал бий. Одоо тэд дулааны үр нөлөө, радиацийн хамгаалалт болон агаарын даралтыг ихэсгэхийн тулд ихээхэн хүлэмжийн хийг нь шахан гаргаж байна. Энэ зорилгоор тусгайлан зориулагдсан иймэрхүү агаар мандлын генераторууд байдаг. Бидний харсан колонид бүрэн ажиллагаатай төхөөрөмж байсан. Рептилиодуудад зориулсан хийн гол нийлүүлэгч нь Япетус дахь депоны станц юм. Эдгээр хийнүүд телепортацийн үед агаар мандлын генератороор хэмжигддэг. Энэ нь колончлолын тэнцвэрт байдлыг түргэтгэх үйл явц. Ангараг жижигхэн бөгөөд өнөөгийн технологиудад амархан дасан зохицно. Агаар мандлын агууламж танай эрдэмтдийн мэдэгдэж байгаагаас маш их ялгаатай. Өнөөдрийн байдлаар, ойролцоогоор Азот-45%, Нүүрс төрөгчийн диоксид- 37%, Нүүрс төрөгчийн монооксид-0,1%, Хүчилтөрөгч-16%, Аргон-1,5%, бусад хий болон усны уураас тогтдог. Хэдэн сарын дараа хүчилтөрөгч нэмэгдэж доод үедээ амьсгалж болохоор болно. Одоо амьсгалахад тус болох хийн маск зайлшгүй шаардлагатай хэвээр байна, гэхдээ бүх зүйл хурдан өөрчлөгдөж байна. Ангараг шөнийн тэнгэрт илүү тод харагдах болсныг та анзаарах байх; энэ нь гариг дээр хийн хэмжээ ихэсч байгаагаас болж байгаа юм.

Асуулт: Мити, чинийхээр бол тэд юу хийхээр зэхэж байх шиг байна?

– Тэд Дэлхий дээр армийн хүчээр хийх “цэвэрлэгээний” үйл явцын дараа энд бункерүүдэд суух хүмүүсийг шилж сонгох ажиллагаа явуулах санаатай байгаа бололтой. Харин тэд эргэж ирээд амьд үлдсэн хүмүүсийг дахин зохион байгуулалтанд оруулж, гаригийн хэмжээний шинэ засгийн газрыг тунхаглана. Энэ гэхдээ зөвхөн миний л бодол шүү. Тэдний бүх үйл ажиллагаа хатуу нууцлалд болж байгаа болохоор энэ бол тэдний бодож санаж байгаа зүйлийн хамгийн үнэнд нийцэх хувилбар гэж би бодож байна,

Асуулт: Чиний бодож байгаа шиг тэд “цэвэрлэгээ” гэж нэрлэгдсэн зүйлийнхээ төлөө ингэж чадах уу? Хэрвээ чи ямар нэгэн зүйл мэдэж байгаа бол шууд хэл л дээ.

– Танай засгийн газрууд хиймлээр халдварлуулсан бодисуудаар, мөн өөр бусад субстанциудаар агаар мандлыг санаатайгаар бохирдуулж байгаа нь араасаа гинжин урвал үүсгэж, гариг дээрх амьтны аймгийг цөөрүүлж(сүүн тэжээлтнүүд, шувууд, загас болон шавьжнууд), хоол хүнсний хомсдол бий болгож байна. Хоол хүнсэнд хэрэглэдэг ургамлууд нарны радиац ихэссэнээс эрсдэж байгааг мэдээж тэд мэдэж байгаа. Тиймээс тэдэнд хиймэл аргаар тариалангийн талбайг устгах шаардлага байхгүй. Цорын ганц тариалахад амьдрах чадвартай үр тариа зөвхөн тэдний асар том газар доорх, хэн ч халдашгүй объектуудад хэдэн

мянган тонноороо хатуу хамгаалалтын доор хадгалагдаж байна. Танай засгийн газруудын олгож байгаа вакцин зэрэг эм хэрэгслийг бүү хэрэглэ. Танай засгийн газартай холбоотой газрууд руу таныг аваачих гэвэл бүү зөвшөөр. Жаахан ч гэсэн хуурамч санагдсан хүнсний зүйлийг бүү хэрэглэ. Буцалгах нь тус болохгүй, яагаад гэвэл зарим хиймэл организмууд өндөр температурт тэсвэртэй байдаг. Биеийнхээ хүчил шүлтийн нормыг (рН) барьж байхын тулд өдөр бүр нэг цайны халбага хүнсний содтой нэг аяга ус хэрэглээд үз, учир нь хиймэл бодисууд цахилгаанжиж хүчлээр цэнэглэгддэг. Энэ бол чимээгүй дайн; та өөрөө үүнийг огт анзаарахгүйгээр, энэ дайнд өгөөш болж байгаагаа мэдэхгүйгээр түүнд оролцож байна.

Тэд дараачийн байгалийн их гамшигуудыг халхавч болгон тэдгээрийн үр дагаварыг хиймлээр урвуулан ашиглахаар зэхэж байна. Тэд бүгдээрээ харь гаригийнхны зүгээс довтлох аюултай байдалд ороод байна хэмээн та бүхнийг ятгаж эхлэх ба үүнийхээ баталгаа болгож хотуудын дээгүүр Рептилиодуудын сансрын хөлгүүдийг нисгэх болно. Тэд нүүлгэн шилжүүлэлт, халдваргүйжүүлэлт, хүмүүсийн болон амьтдын цогцосуудыг оршуулж тусгаарлах зэрэг “цэвэрлэгээний үйл явцыг” дуусгахад туслуулахаар урьдчилан газар доорх баазуудад бэлтгэсэн бүхэл бүтэн армийг илгээхээр санаархаж байна. Бидэнд танай засгийн газруудын Рептилиодуудтай хийх гэж буй төлөвлөгөөний нарийн ширийн зүйл мэдэгдэхгүй байна, гэхдээ тэд хаалтын түвшинд очсон бололтой.

– Газар доорх байгууламжуудад янз бүрийн төрөл зүйлийн мянга мянган амьтад, сүүн тэжээлтнүүд, шувууд хүнсэнд хэрэглэх зориулалтаар байрлаж байна. Эдгээр байгууламжууд цэргийн стратегийн обьектууд гэж тооцогддог ба хэд хэдэн оронд маш хатуу хамгаалалтын дор байдаг. Танай засгийн газрууд мянга мянган хуурайшуулсан, хөлдөөсөн, нөөшилсөн бүтээгдэхүүн, сая сая литр ундны ус, түлш, онгоцнууд, хөлөг онгоцнууд, шумбагч завинууд зэрэг төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд, янз бүрийн зэвсэгүүд, түүний дотор шинэ хиймэл дагуулууд болон пуужингуудын цуглуулга, мөн түүнчлэн захын төхөөрөмжүүд, тоос буусны дараа ачаалахад зориулсан шаардлагатай бүхнийг нөөцөлж байна. Газар доорх объектууд (урьдчилан газрын зурган дээр тэмдэглэсэн бүс нутгууд дахь) ямар байгалийн гамшигийг тэсч чадахаар бэхлэгдсэн байдаг. Газар хөдлөлт ч, цунами ч, радиац ч эдгээр хадгаламжуудыг эвдэж чадахгүй. Би чамайг асуусны дагуу үнэнээр нь хариуллаа.

– Майк, чиний хэлсэн хайргадсан Британий атомын шумбагч онгоцны навигацийн систем нь цөмийн пуужинтай маш адилхан бөгөөд цэргийн хөлгүүдэд асуудал үүсгэж хааяа санаандгүй унтарчихдаг. Плеядианчууд үүнтэй ижил асуудал гаргаж болох газар дээрх танай цөмийн зэвсэг ачсан цэргийн тулааны нисэх онгоцуудын адил түүнийг бас саармагжуулсан гэж би таамаглаж байна. Плеядианчууд болон бусад нь энд байрлаад үйл явдлыг ажиглаж байгааг танай засгийн газрууд мэдэж байгаа. Тиймээс тэд саармагжуулсан зүйлийг засварлахад зориулсан арга хэрэгслэлд хөрөнгө оруулж чадахгүй, үүний зэрэгцээ дахин шинэ цөмийн зэвсэг үйлдвэрлэж чадахгүй. Энэ нь Дэлхийд зориулсан төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх илүү нарийн тактик юм. Гаслантай энэ үед, мэдээж, үндэстнүүдийн мөргөлдөөн, ялангуяа танай Ойрхи Дорнодын бүс нутагт болж байгаа шиг цэргийнхний болон иргэдийн хооронд бүс нутгийн мөргөлдөөн үүсч болох юм.

Асуулт: Өөрийгөө нөхөн үйлдвэрлэх хиймэл вирус дээр үндэслэгдсэн энэ юун технологи вэ?

– Энэ технологи нь харь гаригийн наноактуатор дээр үндэслэгддэг. Удаан хугацааны туршид танай эрдэмтэд Дэлхий дээр сүйрэлд орсон харь гаригийнхнаас олдсон наноактуатруудыг судалсан. Гэвч тухай технологиудад нэвтрэх эрхийг хэдхэн жилийн өмнө л олж авсан. Тэдгээрийг Рептилиодууд өгсөн. Бид биологийн системийг тэнцвэржүүлэхэд зориулсан про-идэвхит нано бүрэлдэхүүнүүдийн ашигладаг хэд хэдэн контр-идэвхит анагаах аргуудыг боловсруулсан. Танай гариг дээр ашиглагддаг нано бүрэлдэхүүнтэй бодисуудыг хэлэлцээрийн дагуу Рептилиодуудаас “процессорын үүргийг” гүйцэтгэдэг түүхий эд болох микро талстууд хэлбэрээр хүлээн авсан. Эдгээр аргуудаас биеийг сканердэж байгаа төхөөрөмж тодорхой нэг үелзлийн резонансаар талстуудыг эвдэх үед идэвхигүй болгох үйл явц нь контр-идэвхит арга хэмжээ юм. Мэдээж, танай засгийн газрууд энэ төхөөрөмжийг олж авсан ч энэ нь энгийн хүн амд хүртээлгүй зүйл юм. Идэвхгүй болгох үйл явц дээр нэмэгдэж, өгөгдлүүдийн баазад чухал биш наноактуаторын талстуудыг шатаахаар өдөөгдсөн талстын, өөрөөр хэлбэл байнгын антивирус шиг ажилладаг суулгацын арга бас байдаг. Агаар мандал дахь бидний илрүүлж чадсан элементүүдийг үйл ажиллагааны 3 бүлэгт хувааж болно. Тэдгээрийн нэг нь органик материйг органик бус материт хувиргаж, эд эсэд эмх замбараагүй өсөж үржин, органик бус торыг хэлбэржүүлж, мөн булчингийн хөдөлгөөнөөс сэргийлснээр материйн синтезатор мэт ажилладаг. Нөгөө элемент нь тэдэнд иргэдийн бөөгнөрлийг барьж авахад, түүнчлэн тэдний байрлалыг нарийн тооцоолж гаргахад тус болсноор үелзлийн генератор шиг ажилладаг. Гурав дахь нь тархины дохиоллыг блоклож, тэдгээрийг тохиолдлын дохиоллоор сольж, хөдөлгөөний баримжааны зөрчил, тодорхой үелзэл дээрх гадаад үйлчлэлд төсөөллийн өвчлөлийг өдөөснөөр мэдрэлийн системд цахилгаан импульсыг хүргэдэг. Биеийг сканнерддэг төхөөрөмжгүйгээр эдгээр наноактуаторуудыг устгах боломжгүй юм. Эдгээр 3 нь холбоо болон идэвхжилтэнд ашиглагддаг, бөөгнөрлийн нэг болон тэдгээр хэсгүүдэд ирж буй хүчлийн дундаж түвшинг олсноор илэрдэг. Барий, хөнгөн цагааны оксид зэрэг элементүүд уушигны ажиллагааны ингибиторууд (саатуулагчид) юм. Миний өмнө хэлсэн зүйлийг санаарай; үндэстнүүдийн мөргөлдөөн, ялангуяа танай Ойрхи Дорнодын бүс нутагт болж байгаа шиг цэргийнхний болон иргэдийн хооронд бүс нутгийн мөргөлдөөн гарч болох юм.

Асуулт: Майк асууж байна: Сибирь дэх энэ тогоо, тийшээ ямар зонд хийснийг чи мэдэх үү? Зонд хөрсөнд орохдоо өөрөө нүх гаргасан юм уу эсвэл түүнийг урьдчилан бэлтгэсэн нүхэнд хийсэн юм уу?

– Майк, төхөөрөмжийг тийшээ хийхээс өмнө хөрсөнд нүх гаргасан байсан. Бидэнд ультра авиагаар хатуу чулуулгийг өрөмдөөд дараа нь таталцлын эсрэг нөлөөний тусламжтайгаар өрхнөөс чулуунуудыг гаргаж авдаг төхөөрөмжүүд байдаг. Ийм төхөөрөмжүүдийг нүх гаргах, газар доор бааз барих болон ашигт малтмал олборлоход ашигладаг. Үүний дараа зондыг газарт хийж, хатуу чулуулгуудыг сэргээж, үлдсэн чулуунуудыг тогоо хэлбэрээр байрлуулсан. Хэрвээ 1000 тонноос илүү жинтэй зондыг нүх гаргахын тулд шидчихсэн бол хатуу чулуулгийн хэлтэрхийнүүд хаа сайгүй цацагдах байсан, мөн өрх нь галт уулын тогоо шиг хэдэн километрийн өргөнтэй байх байсан юм.

15 -р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/15.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...