Дэлхий - Харь гаригийнханд яагаад чухал вэ? Афина, Язхи Сваруу нартай хийсэн ярилцлага


Гошиа: Намайг лайв хийж байхад нэг хүн “яагаад дэлхий маань чухал гаригийн тоонд ордог вэ?” гэж асууж байсан. Энэ сэдвээр бид бага зэрэг ярилцаж болох уу? Хүмүүс энэ талаар мэдэхийг хүсэж байгаа байх.
СВАРУ X (АФИНА)
Тийм ээ, Энэ сэдэв нэн чухал бөгөөд зайлшгүй ярих ёстой. Хүмүүс миний хэлэх гэж байгаа зүйлд итгэхгүй байж магадгүй ч энэ бол бодит шалтгаан нь юм. Хүмүүн төрлөхтөн өөрсдийнхөө үнэ цэнэтэй зүйлсийг дундаа байрлуулчаад үнэлэхгүй байна. Харин хүн-бус төрөлтнүүдийн хувьд тийм биш ээ. Дэлхий яагаад маш чухал байгаагийн шалтгаан нь дэлхийн хүмүүс өөрсдөө бөгөөд дэлхий дээр байгаа сүнсүүдэд зааж, сургахыг дэмжих, үргэлжлүүлэх шалтгаан байгаа юм. Дэлхийн байгалийн нөөц баялаг болон стратегийн чухал цэг гэдэгдээ ч биш. Гол чухал зүйлс нь хүмүүс нь юм.



Зөвхөн дэлхий дээр л харж болох бүх галзуурлыг харж болдог цорын ганц газар юм. Дэлхийг сургууль маягаар, эсвэл шорон маягаар харах боломжтой. Үүн рүү хэн харж байгаагаас хамаарч, түүний тайлбар бий болдог.  
РОБЕРТ:
Би бол Дэлхийг шорон гэдэг талаас нь илүүтэй харж байна.
Гошиа:
Үгүй ээ, би бол тэгж харахгүй байна!
РОБЕРТ:
Гэхдээ тэнд чинь өсөж, бойжих хэрэгтэй сүнсүүд байгаа, бас тэгэх хэрэгцээгүй сүнсүүд ч байгаа. Харин өсөж бойжих шаардлагагүй тэр сүнсүүд яагаад дэлхий рүү ирдэг юм бол оо?
СВАРУ X (АФИНА)
Хүн бүр л өөрийн гэсэн санал бодолтой, бас шалтгаантай байгаа. Гэхдээ “тэнд дахиж төрөх, эсвэл тэнд амьдрах нь таны сүнсний бойжилт, төлөвшлийг ихээхэн урагшлуулна” гэдэг санаа гарч ирдэг. Иймээс, та өөрийнхөө нягтын түвшнийг, эсвэл ухамсарт байдлаа нэн даруй нэмэгдүүлэх боломж өргөн хүрээтэй байгаа юм. Маригийн хэлж байгаагаар, олон хүмүүс анхаарал нь өөр дээрээ-төвлөрдөг зан авиртаа түгжигддэг учир энэ зан нь тэднийг тийш нь буцаачихаад байна.
Гошиа:
Энд зарим зүйлийг нь би ойлгохгүй байнаа. Та хэлэхдээ “Дэлхий бол чухал яагаад гэвэл энд хүмүүс байгаа учраас чухал” гэж та хэлсэн. Гэтэл бусад хэдэн мянган гаригууд дээр ч бас л хүмүүс байгаа шүү дээ. Бусад гаригууд дээрх хүмүүс яахаараа дэлхий дээрх хүмүүс шиг чухал биш гэж? Дэлхий дээр байгаа хүмүүсийн яг юу нь чухал болгож байгаа вэ?
СВАРУ X (АФИНА)
Үүний хариулт нь таны асуултан дотор агуулагдаж байна. Яагаад гэвэл хэдэн мянган хүн төрөлтнүүд энд холилдож, бүгдээрээ л хүмүүс болж тоглож байгаа юм. Харин бусад гаригууд дээр энэ байдал тийм амархан үүсэхгүй. Үүсэж байгаа ч гэсэн хязгаарлагдмал байдаг.
Гошиа:
За тийм байж, гэхдээ яагаад бусад гаригууд дээр тэгж холилдохгүй, зөвхөн энд л холилдож байгаа билээ? Яагаад зөвхөн Дэлхий дээр гэж? Бас тэгээд ингэж холилдох нь санаатай зохион байгуулах байдлаар явагдсан уу? Зүгээр л тохиолдлын байдлаар байдаг юм уу? Өөр гариг дээр ингэж холилддог уу?
СВАРУ X (АФИНА)
Энэ талаар бол хангалттай хариулт надад байхгүй байнаа. Миний таамаглаж байгаагаар, эсвэл зарим шалтгаанаар амжилт олж магадгүй байсан байх, эсвэл хамгийн илүү магадлалтай нь гэвэл, зүгээр л тийм байдлаар тохиолдож байсан байх. Тэгээд одоо "сургууль” байдлаар ашиглагдаж байгаа болов уу.
РОБЕРТ:
Тэгээд Дэлхийн тухай ямар мэдээллийг тэд нар авч байгаа юм бол? Бас ийшээ ирэхээсээ өмнө тийм мэдээллийг тэд хаана авч байсан бол? Ийшээ ирье гэж тэд шийдэх хэмжээнд хүрэхийн тулд дэлхийн тухай тэд яаж мэддэг болсон бэ?
СВАРУ X (АФИНА)
Дараагийн амьдралдаа юм болов уу? Тэд мэдэж аваад, дараа нь тэр мэдээллээ сүнснүүдийн хооронд дамжуулдаг байх гэж би таамаглаж байна.
РОБЕРТ:
Тэгвэл хүмүүс яаж үүнийг хийдэг юм бол? Тэд ямар мэдээлэлтэй байдаг бэ?
СВАРУ X (АФИНА)Тэд бол жирийн байдлаар л мэддэг байх,
яагаад гэвэл энэ нь номын сангуудаас олдож байдаг мэдээллийн л хэсэг нь учраас. Бас тэгээд хүн-бус хүмүүс хоорондоо санаа бодлоо дамжуулдагаас байж магад.
Гэхдээ тэд нарт байгаа мэдээлэл нь бүрэн хэмжээнд найдвартай биш ч байж мэднэ. Ийшээ ирэхийнх нь өмнө Аникад юу гэж хэлсэнийг бид харж байсан л даа. Дэлхийг чөлөөлөх ёстой байгаа тухай, тийм ээ. Матрицын түүхийн нэг хэсэг байсан тул дэлхийтэй холбоотой харь оршнолын хувилбар нь Матрицыг мөн дээрээс нь дэмжиж өгдөг гэж буруу мэдээлэлтэй байсан.
РОБЕРТ:
Тэгэхээр ийшээ ирэхдээ хүн хууртагддаггүй байх нь ээ?
СВАРУ X (АФИНА)
Би бол тийм гэж бодож байна. Гэхдээ заавал ч тийм биш байх. Яагаад гэвэл дэлхий дээр ингэж нийтлэг хэлэгддэг. Эсвэл тэд нар дахин төрөхөөс аргагүй ч болдог байж мэднэ. Тэд өөрсдийнхөө карма, санаа бодолд баригдаж, бас өөрт нь үүсэж бий болоогүй туршлагад, бас дараа дахин төрөхөд өөрт нь бий болоосой гэж хүсэж байгаа зүйлд баригдсан байдаг байх.
Гошиа:
Тэгэхээр, Сан-Франциско хотод байгаа, Холбооны төв оффисуудын тухайд “өөр цаг хугацааны хүрээнд бол сөрөг оффисууд” хэмээн урьд нь хэлэгдэж байсан зүйлүүд хүчинтэй хэвээрээ байгаа юу?
СВАРУ X (АФИНА)
Тэр нь бол үнэн. Олон цаг хугацааны хүрээнд үнэн. Та тэр талаар “Стар Трек” кинонуудаас ч харж болно. Таны мэдэж байгаагаар, тэнд “дотоод хүмүүс” байсан. Тэр цувралууд бол Сансрын Нууц Хөтөлбөр болон Галактикийн Холбооны (Гаригуудын Нэгдсэн Холбоо) хоорондын холимог юм.
Гэхдээ өнөөдөр биш, өнөөдрийн цаг хугацаанд биш юм. Төв байр нь Санчир гаригийг тойрон эргэдэг бөгөөд энэ нь Андромеданы шим мандлын хөлөг юм.
Гошиа:
Гэхдээ та “ийм учраас, төв оффисууд байгаа учраас Дэлхий бас чухал юм” гэж хэлж чадах байх. Харин таны хэлж байгаагаар, энэ цаг хугацааны хүрээнд биш юм байна.
СВАРУ X (АФИНА)
Тийм ээ, гэхдээ сүнснүүд энд байгаа нь хэр чухал вэ гэдэгт харьцуулах юм бол тэр нь маш бага юм.  
Тэд аль хэдийн бүгдийг нь хяналтандаа авсан учраас хайхрахгүй байна. Тэд Дэлхий дээр юуг ч өөрчлөхгүй, байгаагаар нь байлгахыг хүсэж байгаа. Тэнд байгаа сүнснүүд ингэж хүсэж байгаа учраас тэд дэлхийг хэвээр нь авахыг хүсэж байна. Тэд өөрсдийнхөө хар дарсан зүүдний түвшний видео тоглоомыг хүсэж байна. Гэхдээ өөр гаригийн сүнсүүд нь “тэр хар дарсан зүүдний түвшин гэдгийн их хэсэг нь бол ердөө л хоосон зүйл юм” гэдгийг ухаарах ёстой. Гол нь түүнийг, тэр айдсыг, найдваргүй болсон мэт байдлыг даван туулах явдал юм. Төрөл бүрийн сэтгэл хөдлөлүүдийг хянаж сурвал тэдгээр сэтгэл хөдлөлүүд танд үйлчилдэг болно. Та өөрөө тэр сэтгэл хөдлөлдөө удирдан чиглүүлдэг болно.
Ийм учраас Холбоо "муу" биш бөгөөд тэнд тохиолдож байгаа зүйлүүд нь хязгаараас хэтрэхгүй байхыг л зөвхөн хянаж байгаа юм. Сайн тодорхой болгоогүй байгаа хязгаарууд нь байгаа. Жишээ нь, цөмийн аюул занал... Ийм аюул хэзээ ч нүүрлэхгүй атал хүмүүс үүнээс айсаар байдаг. Тэгээд сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг үүсгэх арга мэт болоод тэнд байж байна. Олон бусад зүйлс шиг л байгаа юм.
Гошиа:
Тэр хар дарсан зүүдний түвшний олон зүйл нь ердөө л хоосон зүйл юм гэдгийг яаж мэдэрч болох вэ? Би уг нь төсөөлж чадна, гэхдээ та үүнд хариу өгвөл дээр гэж би бодож байна.
СВАРУ X (АФИНА)
Хүн төрөлхтөний олон аюул, ноцтой бэрхшээлүүдийн олон нь бодитой оршиж байгаа зүйлс биш бөгөөд айдас төрүүлэх гэсэн хэвлэл мэдээллийн суртал ухуулга юм” гэсэн байдлаар мэдэрч болно. “Хүмүүсийн тоог хянахын тулд” гэж ярьдаг, бас бид тэгж хэлдэг, тэр нь ч үнэн л дээ. Гэхдээ би энд, Хүмүүст тулгарч байх шиг санагддаг ноцтой олон хүндрэл, бэрхшээлүүдийн дийлэнх олонхи нь хэзээ ч биелээгүй л дээ.
Гошиа: Тийм
ээ, гэхдээ, нөгөө талаас нь харвал, телевизүүд хөндөж ярихгүй байгаа бусад аюул, бэрхшээлүүд бас байнаа. Тийм бэрхшээлүүд хавьгүй илүү ноцтой бөгөөд тэдний тухай бид ярилцаж байна. Яг Папая жимсэн дотор нуугдсан нано технологи мэт. Энэ нь хүн төрөлхтөнийг үгүй хийхийг хүсэж байгаа, чимээгүй дайралт шиг санагддаг. Энэ бол улам ч ноцтой занал юм. Бас тэр хар дарсан зүүдний түвшин гэдэг нь үнэн байх, тийм үү?
СВАРУ X (АФИНА)
Тэр үнэн. Энд байгаа зоосны нөгөө тал нь тэр. Гэсэн ч, тэдгээр аюул заналууд нь улам илүү хоосон зүйлсийг л үүсгэдэг бүтэц хэсэг болж байна. Би тэр бүгдийг худал, хуурмаг гэж санал болгож байгаа юм биш. Яагаад гэвэл, тэр л холимог дотор ухралтанд орж байгаа олон сүнснүүд дэлхийн динамикийг өөрсдийнхөө төлөө ашиглаж байгаа юм. Энэ нь ч аль хэдийн илт болсон. Тэдгээр нуугдмал зүйл бүр нь ямар түвшинд үнэн, ямар хэмжээнд үнэн биш гэдгийг бид нар эндээс ч гэсэн мэдэж чадахгүй юм. Бид юм бүхнийг мэдэж чадахгүй л дээ. Гэхдээ л бид сэрэмжтэй хэвээрээ байх ёстой.




РОБЕРТ:
Би бол “сүнсний төлөө суралцана” гэдгийг тийм ч их хэрэг болох зүйл гэж харахгүй л байна. Сүнсийг улам л боол мэт болгож байх шиг. Бас тэгээд улам л Матрикс болгож байна.
СВАРУ X (АФИНА)Гэхдээ энэ бол, одны төрөлтнүүд дунд хамгийн нийтлэг байгаа сана
а бодол юм. Олон нь тийм Матриксаас аль хэдийн ирсэн, гэхдээ бараг л адилхан байгаа.
Гошиа:
”Үүсэх үеийн хуурмаг зүйл” гэдгээр та юуг хэлж байгаа бол?
СВАРУ X (АФИНА)
Бодитой байгаа эдгээр бэрхшээлүүд нь бид нарын мэдэхгүй байгаа улам том бусад хуурмаг зүйлсийн суурь мэт байгаа юм. Бид хараахан олж хараагүй байгаа, илүү том бүхэл зүйлийн хэсгүүд нь тэд юм шиг байдаг.
Гошиа: Өө,
тиймээ, ийм байж тун магадгүй. Тоглоомын нэг л хэсэг нь тухайн үед илэрч байх шиг байна. Энэ бүхний дотор аль нь илүү том тоглоом юм гэдгийг бид мэдэхгүй байна.
РОБЕРТ: Тийм
шүү. Мөсөн уул шиг л байна.
ЯЗХИ: 
Тинагийн хэлж байснаар “Дэлхий дээр хүмүүс эргэн төрж байгаа учраас, сүнснүүд байгаа. Тиймээс дэлхий чухал юм” гэдэг нь үнэн гэж би бодож байна.
Яагаад дэлхий ийм байдлаар үүссэн нь нарийн төвөгтэй боловч түүний хэлснээр “энд оддын олон биетүүд цугларсан” гэдэг нь бас үнэн. Энэ нь “чөлөөт цагаа өнгөрүүлэх парк” мэт болсон. Тэгээд зуу зуун жилүүд өнгөрөх тусам эдгээр олон төрлүүд нь улам ихсэж байгаа.
Миний бодлоор, энэ нь гуравдагч этгээдийн мөлжлөг зэрэг олон асуудалтай гариг ​​юм, бүгд тэнд байгаа хэт хоёрдмол байдал, олон төрлийн хүмүүс мөн хүн бусчууд анхны ЭХ ҮҮСВЭР-тэй шууд харилцаж чадаагүйгээс үүдэлтэй.
Иймээс,
шударга бус гэгдэж байгаа, ашиглах үзлийн үүднээс бол тэгж ашиглах нь хүртэж хүлээн авах, ялгарах чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй сүнснүүдийн хувьд сорилт болж байгаа юм. Тэдний зарим нь тэнд шаналж байгаа боловч бас зарим нь сорилтыг даван туулахаар ирж байна. Тэд дахин төрөх үедээ юутай нүүр тулахыг сайн дураараа мэдэж аваад, орох тухай би ярьж байгаа юм. Гэхдээ, тэдгээр сүнсүүд яаж амьдрах, юуг үзэж туулах, яаж төгсөх тухайгаа ядаж  л ерөнхий хэмжээнд аль хэдийн мэдсэн байдаг. Иймээс тэд нар өөрсдөө үзэж туулах дахин төрөлтийн үйл явдлуудын болон сэтгэл хөдлөлийн түвшнийг нэмэгдүүлэх арга болгож, марталтын зөвхөн бүрхүүлийг ашиглан өөрийгөө хагас-хуурч байдаг. Иймээс, шаналал оршиж байгаа газраас гаднах, илүү өргөн өөр өнцгөөс үзвэл энэ нь хөгжих, суралцах газар болсон байдаг.
Тийм ч учраас Холбооны зүгээс дэлхийн асуудлыг шийдэх сонирхол бага байгаа юм. Энэ нь тэр гариг дотор хязгаарлагдаж байна. “5D орон зай” хэмээн буруу нэрлэгдэж байгаа, хамгийн өргөн хүрээтэй үзэл бодлын үүднээс бол тэрхүү бэрхшээлүүд нь хоосон, хуурмаг шинжтэй юм. Ийм учраас тэд тэрхүү хоосон зүйлсийг аль болох үргэлжлүүлж байхыг хүсэж байна. Бас ийм учраас тэд Таягетануудыг болон Свару нарыг “киног” сүйтгэлээ хэмээн шийтгэж, хянаж байгаа юм. Гэхдээ миний үзэж байгаагаар бол, тэнд дахин төрж, амьдрахын хуурмаг байдлын хэсэг нь тэр юм. Ямар нэгэн байдлаар, энэ нь сүнснүүдийн, миний хэлж байгаа зүйлд итгэж байгаа хүмүүсийн хамгийн бага хэсэг нь юм.
Гошиа:
Хэрвээ сүнснүүд яаж төгсөхөө мэдэж байвал тэдний хувьд сорилт нь юу байх вэ? Хэр хол явж чадахаа, ямар нэг зүйлийг даван туулж чадах эсэхээ мэдэхгүй байх нь сорилт юм.
ЯЗХИ: Энэ бол марталтын бүрхүүл
д зориулагдах шалтгаан. Гэхдээ энэ нь туйлын тохиолдол бөгөөд бусад сүнснүүд бол бүрэн ухамсартайгаар, бүрэн ой санамжтайгаар ордог. Өөрийнхөө үзэж туулах зүйлийг сүнс нэг бүр нь сонгодог.

Гошиа:
Уучлаарай, таны хэлж байгаа зүйлийн аль хэсэгт нь би итгэх билээ?
ЯЗХИ: Тэд тооны хувьд
Холбоонд хангалттай биш, биднийг бүрмөсөн арилгахад хангалтгүй. Биднийг сонсдог хүмүүсийн тоог Матрикс өөрөө л хязгаарладаг. Иймээс, энэ нь бас “элит” дээд түвшний сонсогч нарыг үүсгэдэг бөгөөд Холбооны үзэж байгаагаар энэ нь Матриксад ноцтой гэмтэл үүсгэхгүй. Гол зүйл нь гэвэл би ялгарахыг хүсэж байна, тийм учраас би шаргуу байгаа юм.
Гошиа:
Тэгэхээр таны яагаад ялгарч байгаа шалтгаан нь ямар нэгэн метафизик зүйлд үндэслэж байгаа юу?
ЯЗХИ: Миний үзлийн үүднээс бол,
таныг сонсдог нэг л хүн байхад Орчлонд өөрчлөлт үүснэ. Бас тэр нь тун чухал.
Гошиа: Би
ойлгож байнаа. Харин өөр нэг зүйлийг би бас ойлгохгүй байгаа юм. Хэрэв яаж төгсөнө гэдгээ, эсвэл сорилтыг туулсан, туулаагүй гэдгээ сүнснүүд мэдэж байгаа бол яагаад тэд үүнийг хийдэг юм бол? Тийм, эсвэл үгүй гэдгээ хэрвээ тэд нар мэдэж байгаа бол?
ЯЗХИ: Т
охиолдож байгаа зүйлийг та аль ч үед өөрчлөх боломж бий. Тэнд хязгаартай байгаа ч гэсэн таньд чөлөөт хүсэл бий.

Гэхдээ хэр их хязгаарлагдсан, эсвэл ямар түвшинд хязгаарлагдсан байдаг гэдгийг хэлэхэд хэцүү л дээ, яагаад гэвэл хүн бүрээс хамаарч өөр өөр байдаг.
Гошиа:
Тийм ээ, гэлээ ч гэсэн тэд нар яаж төгсөнө гэдгээ 100% мэдэж байгаа байх, тийм үү? Тийм сорилтонд бол баясахаар зүйл бага л байгааг би харж байна. Зарим өөрчлөлтүүд байгаа ч гэсэн. Хэрэв үр дүн ямар болохыг сүнс мэдэж байгаа юм бол яагаад заавал мэдэх гэдэг юм бол? Би үүнийг ойлгохгүй байгаа юм. Хэрэв үр дүн нь мэдэгдэхгүй байсан бол өөр болох байх л даа.
ЯЗХИ: 
Тэр нь хэрэг болохоор байна уу, үгүй юу гэдэг нь хүн бүрээс хамаарна. Таны хэлж байгаа зүйл бол логиктой байна л даа. Гэхдээ таны л, бас миний үзэл бодол юм. Харин бусад хүмүүсийн үзэл бодол биш юм.
Ийм л учраас, бас ой санамжаасаа болж та илүү хэцүү түвшнүүдийг сонгосон байх. Гэхдээ хамгийн асуудалтай түвшнүүд дотор хараахан ороогүй байна. Бүрэн ой санамжтай тэдгээр биетүүд нь туршлага болгож ашиглаж байна. Тэгээд ихэнх хугацаанд энэ нь 90% ой санамж, эсвэл үүнээс ч их, магадгүй 100% ой санамж байх. Энэ бол сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үүсгэхэд хангалттай юм. Тэд нарын хүсэж байгаа зүйл нь ч энэ юм.
Дахин төрөхийг туршлага байдлаар хүсэж байгаа зүйл бол сэтгэл хөдлөлийг хэрхэн ашиглахыг мастер хэмжээнд сурах явдал юм. Бас оюун ухааны хүчээр хүрээлэн байгаа орчин тойрноо харуулах болон хянаж сурах явдал юм. Гэхдээ шалтгаанууд нь дандаа л хувийн шинжтэй байх болно. Заримдаа тэд төгсгөлөөс бусад бүх зүйлийг санаж байдаг. Дор Каалел тэнд байх үед түүнд тохиолдож байсан шигээр. Тэрээр өөрийн биеэр үзэж туулсан туршлагыг “миний хувьд бол хэцүү юм байна” хэмээн илтгэж байсан. Өөрийгөө бүрэн харь оршнол гэж мэдэж байсан ч, бас “тойрог зам дотор өөрийн төрлийн хөлгүүдтэй холбоо харилцаатай байсан нөхцөлд ч гэсэн хэцүү байсан” гэж дурсаж байсан.
Гошиа: Таны хэлж байгаагаар, ихэ
нх хугацаанд тэд нар 90% ой санамжтай байдаг уу? Тэдний ихэнх нь юуг ч санаж тогтоож чаддаггүй гэж би хэлмээр байна л даа. Эсвэл тийм биш үү? Эсвэл би буруу ойлгосон байж ч магадгүй.
ЯЗХИ: Энэ нь тухайн хүн болгоноос хамаарна.
Энд ямар нэгэн дүрэм байхгүй.
РОБЕРТ: Т
эгвэл “аливаа зүйл нь нэг байдлаар, эсвэл өөр хэлбэрээр төгсөнө” гэсэн утгатай юу? Хүчирхийллийн хэлбэрээр, эсвэл нөгөө зам нь арай бага хүчирхийлэх хэлбэрээр үү? Эсвэл бүгдээрээ ижил юм уу?
ЯЗХИ: Энэ нь хүчирхийллийн, эсвэл хүчирхийллийн бус байх албагүй л дээ.
Тодорхойгүй зүйлүүд хангалттай их байна... Тэгээд ч хүн бүрийн хүсэл, сэдлийг би мэдэх боломжгүй л дээ.
РОБЕРТ: Гадна талаас нь харахад юм бүхэн өөр харагдаж байна л даа.
ЯЗХИ: Тийм ээ, гаднаас нь харахад юм бүхэн өөр харагдана.
Тэр нь том асуудал үүсгэж байгаа юм. Бас олон асуудал үүсгэж байна.
Гошиа:
Гадна талд гэдэг нь таны байгаа газрыг хэлж байна уу, эсвэл цаана нь байгаа хөлгүүдийг хэлж байна уу? Эсвэл аль алиныг нь хэлж байна уу?
ЯЗХИ: Аль алинд нь хамаатай.
Дэлхий дээр биш, эндээс, гэхдээ илүү өргөн хүрээтэй, бусад гаригуудыг хамарч байгаа Матриксаас харахад... бас амьдралын дараах талаас ч харахад.
Гошиа: Тэгэхээр,
энэ бүгдээс хамаарч, Дэлхий ер бусын болдог байх нь. Та бол Дэлхий тийм “ер бусын” байдалтай байх нь зүйтэй гэж бодохгүй байгаа юу? Дэлхийг “ер бусын” байхыг та яагаад тасалдуулахыг хүсэж байгаа юм бол?

ЯЗХИ: Би юу ч хэллээ гэсэн буруу л гэж тооцогдох хариултуудын нэг нь энэ юм. “Дэлхий бол байгаа хэвээрээ л үлдэх ёстой, бүх л асуудалтайгаа үлдэх ёстой” гэдэг байр суурийг би зөвшөөрч байгаа юм. Гэхдээ, үүний зэрэгцээ, Дэлхийн хүн ам шаналж байгааг, шударга бус зүйлүүд байсаар байгааг би мэдэж байна л даа. Тиймээс энэ талтай нь би санал нийлэхгүй байгаа юм. Тэгснээр би харилцан зөрчилтэй нөхцөл байдал дунд орж байгаа бөгөөд <--- ---> хоёр үзэл бодлыг би нэг зэрэг харж, хүлээж авч байгаа юм.
Бас үүний зэрэгцээ, “Дэлхий дээр хэн ч гээгдээгүй” гэдгийг би бүрэн мэдэж байгаа. Тэд бүрэн сайн дурын үндсэн дээр л дахин төрж байгаа. Гэхдээ тэд сэтгэл санааны эволюци хувьслын түвшинд хараахан хүрээгүй, бас “үгүй” гэж хэлж чадахуйц, өөрсдийнх нь хэрэгцээнд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээ авч чадах хангалттай өндөр ухамсарт түвшинд хараахан хүрээгүй байгаа учраас тэд ашиглуулах гэж байнга буцаж ирээд байна. Тэд ихэнхдээ өөрсдийнхөө төлөө хариуцлага хүлээхэд бэлэн биш байна. Тэд өөрсдийн сүнсний төлөө хариуцлага хүлээх талаар л би өөр бусдаас илүү яриад байгаа юм.
Иймээс тэд тэндээ 3-р түвшнээ ахин дахин давтаад байна. Хуваагдах нь зүйтэйг тэд мэдэх хүртлээ давтах бөгөөд дараа нь тэд 4-р түвшин рүү явах боломжтой.
Тэднийг ахиж, дэвшихээс саатуулж байгаа зүйл бол сүнсний ахиц дэвшилд утга учир багатай, эсвэл утга учиргүй, түр зуурын сэтгэл ханамжинд баригдаад байгаа юм. Тухайлбал, ховдоглож идэхийн тулд дахин төрөх, эсвэл доод түвшний, махан биеийн төрөлх инстинкт хүсэл, мэдрэмжээ хангахын тулд гэх мэт. Тэдгээр махан биеийн төрөлхийн хүсэл нь дахин төрөх үзлийн үүднээс хүчинтэй байх боловч тэр сүнсний оюуны сайжралыг зогсонги болгох шалтгаан үүсгэж байгаа юм. Гэхдээ юу нь чухал, юу нь чухал биш гэдгээ хүн бүр-сүнс-Катра өөрийн хүсэл, сонирхлоор шийдэх боломжтой юм. Эцэстээ тэд үүнээс залхах бөгөөд оюунлаг-ухаан нь илүү чухал юм гэж шийдэх болно.
Дэлхийн хүмүүс нь маш чухал. Гэхдээ тэд өөрсдийн үзэл бодлын төлөө шаналах ёстой болдог нь тэдэнд зовиуртай учраас харь оршнолууд энд байгаа юм. Тэд нар шүүх, буруутгах биш, зөвхөн дэмжих л байр суурьтай байдаг. Ийм л учраас Дэлхий чухал юм. Бас ийм л учраас Дэлхий дээр туслахаар ирсэн өөр гаригийн сүнсүүд дүүрэн байгаа юм даа.
РОБЕРТ: Баярлалаа.
Дэмжлэг, туслалцааг бусдад мэдэгдэхгүйгээр, зөвхөн “ширээн доогуур” л санал болгодог. Хэн ч анзаарахгүй.
ЯЗХИ: Тэр нь зөв өө.
Цаг үргэлж л ийм байсан, цаашдаа ч байнга ийм байх болно. Ийм учраас би, эсвэл өөр хэн нэг нь Дэлхийн Матриксийг түлхэн унагаах эрхтэй юм. Яагаад гэвэл бидний санаа бодол, миний санаа бодол, үнэт зүйлсийг бусдын санаа бодол, үнэт зүйлс дээр тулгах эрсдэлтэй.
Миний хийж чадах зүйл, бидний хийж чадах зүйл бол хөтөч, замчлагч болох, бусад сонголтуудыг хүмүүст өгөх, өөр гаригийн бүх сүнсүүдэд өгөх явдал юм. Бидний авч ирж байгаа зүйл энэ л байна. Матрикс нурахдаа сүнснүүдийн түвшнээс, тэдний үнэт зүйлс, хэрэгцээнээс, тэдний үзэл бодлын түвшнээс нурна. Харин Аштарын, эсвэл Ахмадын тушаалаар Дэлхийг чөлөөлснөөс болж Матрикс нурахгүй юм. Энэ бүгд нь өөр үзэл бодлууд бөгөөд тэр давтамжинд тохирч байгаа сүнсүүд рүү ямар нэгэн өөр зүйлийг бас авчирна. Тэгээд тэр сүнсүүд цааш өөрчлөгдөхийг хүсэх үед тэдгээр үзэл бодол нь тэдэнд үйлчилнэ. Энэ бүхэн бол хүмүүсийн өөрсдийн тусгал юм. Хүчин төгөлдөр, гэхдээ хүнлэг юм даа.


Гошиа: Хөөх, миний нүд нээгдэх шиг болж байна!
Тэгвэл таны байр сууринаас үүнийг оролдож үзвэл дээр юм биш үү? Ийшээ заавал ирэх шаардлагагүй гэдгийг тэнд байгаа хүмүүст харуулбал яасан юм? Дэлхий рүү ирж байгаа сүнсүүдэд яаж туслах талаар, эсвэл тэр сүнсүүдийг Матриксаас яаж чөлөөлөх талаар бас нэг санаа надад төржүүлж чадлаа шүү! Таны талд байгаа харь оршнол нарт ийшээ ирэхгүй байхыг хамгийн түрүүнд зааж өгөх хэрэгтэй байна! Энд байхад яг үнэндээ ямар байдаг талаар тэдэнд ярих хэрэгтэй. Тэдэнд сайн мэдээлэл олгох хэрэгтэй.
ЯЗХИ: 
Үүнийг нөгөө баг энд хийдэг.  Бид энд үгийг нь тарааж байх зуур үүнийг Аленим болон түүний туслахууд хийж байгаа.
Гошиа: Яг
тийм, үгийг тэнд тарааж байгаа. Гайхмаар юм аа, би тэнд оролцож чаддаг болоосой гэж хүсэж байна, магадгүй дараа ч юм уу! Харин бид амьдарсны дараах үедээ байгаа сүнснүүд, бас өөрийн санаа бодлоо бий болгож байгаа сүнсүүд рүү л хүрч чадахгүй байна. Гэхдээ, тэднийг амьд байгаа үед нь тэдэн рүү хүрэх боломж бий л дээ.
ЯЗХИ: Тийм
боломж байгаа.
РОБЕРТ:
Гэхдээ тэнд юм бүхэн илүү ээдрээтэй байгаа. Огторгуй даяар тархсан тэр олон төрөлтнүүд рүү яаж хүрэх билээ? Холбооны тухай огт мэдэхгүй олон хүмүүс байгаа.
ЯЗХИ: 
Загвар болох хэрэгтэй. Хэрвээ тэд нар Холбоог мэдэхгүй байгаа бол тэд нар Дэлхий дээр дахин төрөхөд тэдэнд маш хэцүү болно. Холбоо, Дэлхий хоёр зэрэгцээд явж байгаа.
Гошиа:
Бид тэнд байхдаа хэрхэн үлгэр дууриал болж чадах вэ?
ЯЗХИ: 
Бид аль хэдийн загвар нь болсон байгаа, бас биднийг сонсож байгаа Тайгетийн хүн амд бид заавар өгч байгаа. Энэ бол хүн бүхэн харах үндсэн загвар нь юм. Тэд бас Аленим руу хардаг. Түүнээс чухал хүн тэнд цөөхөн байгаа. Тоо томшгүй олон ертөнцийн бүх нүд түүн рүү харж байгаа, тэр юу хийж байгааг, тэр ямар төрхтэй байгааг, тэр юуг үнэлж цэгнэдэгийг, бас ийм богино хугацаанд юунд хүрч чадсаныг харцгааж байгаа. Түүнд хандах хүндлэл, түүний нэр хүнд хаа сайгүй өсөж байна.

Иймээс Дэлхий дээрх чухал зүйлс нь дэлхийн хүмүүс бөгөөд дэлхий дээрх сүнсүүд юм. Байгалийн баялаг, ус, генетикээс (хэдийгээр, энэ нь сүнсүүдэд холбоотой ч гэсэн) ч илүүгээр хүмүүс нь чухал юм. Яагаад гэвэл, Дэлхий дээр хүмүүсийн бусад хувилбарууд байдаг, тэдний найзууд, тэдний төрөл садангууд тэнд эргэн төрж байгаа бөгөөд хүмүүс тэдгээрийг харж хандах ёстой юм. Ийм ч учраас Дэлхийн тойрог замд хэдэн зуун хөлгүүд байнга байрлаж байдаг. Тэр сансрын хөлгүүд тэнд тоглох гэж байрлаагүй, тодорхой зүйлсийн төлөө байрлаж байгаа бөгөөд тэдний доор байгаа хүмүүсийн төлөө, тэр хүмүүсийн сүнснүүдийн төлөө, бас бусад гаригаас бидэнд гэрэл, хайр, сайхан сэтгэл, мэдлэг түгээж туслахаар Дэлхий рүү бууж ирсэн сүнснүүдийн төлөө байрлаж байгаа юм.

Орчуулсан Энхбат.

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД   4-р хэсгийг унших бол эндээс    https://michid-7.blogspot.com/2022/11/4.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...