АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 4-р хэсэг

 

А – Та нар хүссэн ч хэвлээр явагчдыг зогсоож чадаагүй юу?

- Сонс, бид гарсан үр дагавруудыг Галактикийн холбоонд мэдэгдэж, хэрвээ оролцох зайлшгүй шаардлагатай бол арга хэмжээ авдаг. Тэрнээс бид хөндлөнгөөс оролцох санаачлага гаргадаггүй. Төрөлтөнгүүд халдашгүй эрхтэй, Дэлхий холбооны гишүүн биш учраас бид удирдах эсвэл хөндлөнгөөс оролцох ямар ч боломжгүй.

А – Бидэнд автомат станцаар авсан Саран дээрх сансрын зөөгч хөлөг, эртний соёл иргэншлийн хотуудын балгасны авсан зураг бий. Энэ талаар ямар нэгэн үүх түүх байдаг уу эсвэл үгүй юу?

- Урт удаан он цагийн өмнө олон төрөлхтөний суурингууд саран дээр байдаг байсан. Ертөнц дээрх хэдхэн мянган гарагууд дээр байх баялаг амьдрал их хэмжээний устай учир дэлхий дээр байдаг. Байгаль дээрээ чөлөөтэй хэмжээний ус агуулах боломжтой температурын бүсд байх цөөхөн гарагууд байдаг. Дэлхийг эзлэхийн тулд хэд хэдэн үндэстэнгүүд өрсөлдсөн ба эрт цагт хууль журам тогтоох Галактикийн холбоо гэж байсангүй. Галактикийн холбоо сүүлийн 11 мянган жилийн хугацаанд л оршин тогтнож байгаа ба энэ нь ертөнцийн хувьд маш богино хугацаа. Гарагуудын төлөөх тулаан урьд нь ч болж байсан. Сар олон тулааны талбар болсон ба зөөврийн том онгоцууд, жижиг тулааны хөлгүүд сөнөж, гадарга дээр нь байгууламжууд сүйрэн үлдсэн. Саран дээр гүний том байгууламжууд их, зарим нь орхигдсон боловч ажиллагаатай хэвээр, харин зарим нь бүрэн ашиглагддаг. Энэ бол Сарны түүхийн нэгэн хэсэг. Гэхдээ цаг хугацааны эрхээр та нар бүгдийг олж мэдэх байх, учир нь Сар ирэх хэдэн мянган жилд оршин тогтноно гэж бид итгэж байна.

A – Надад байдаг өөр нэгэн даруу сониучирхсан сэдэв рүү оръё. Тариан талбайд бөөрөнхий дүрсүүд үүсгээд байгаа төрлүүдтэй өөрөө найз уу?

- Тариан талбайд хийдэг зургууд нь жуулчдын хөлгүүдийн орхидог бэлэг юм. Заримдаа хөлгүүд нь дүрслэлийг хараад үзүүлэх хүний хариу үйлдлийг ажиглахын тулд харагдахгүй тунгалаг болж хувирдаг. Тэд зураг авч, сувенир авч үлддэг. Зарим зургууд нь Дэлхий гарагийн өнгөрсөний талаарх мэдлэгийг нь харуулдаг. Хүний анхны овог аймгуудаас эхлээд Дэлхий гараг дээр жуулчид ирдэг байсан.

Сонсох юм бол, энд оршин тогтнодог байсан олон соёл иргэншлийн онцлогийг тусгасан загвартай байгаа. Зарим нь өөрсдийнх нь ертөнцийн мужуудын эсвэл өөрсдийнх нь соёлын тусгал байдаг. Тэднийг бэлэг болгон үлдээдэг. Гадаргын түвшин дэх соронзон орны хүчийг түр зуур нэмэгдүүлэх соронзон цацраг ашигладаг. Өөрөөр хэлбэл цацрагийн жин ашиглаж өөрсдийн загвараа чулуудаж байгаа гэсэн үг. Ургацанд юу ч хүрдэггүй, энэ бол ердөө л соронзон орны нөлөө юм.

A – Галактикийн холбооны гишүүн болоход хангалттай хөгжсөн гэж та бодож байна уу?

- Хараахан үгүй. Та нарын зарим нь үнэхээр сонирхолтой, ухаантай, нөхөрсөг, өндөр технологийг муу саналгүйгээр ойлгох чадвартай, гэхдээ Дэлхийн дийлэнх хүмүүс хоцрогдсон эсвэл түрэмгий. Шинэ эринд та нарын зарим холбоотнууд холбооны найз болохыг зохион байгуулж, цуг амьдрахаар нүүж магад л юм.

А – Та нар бидний сар луу аялсан, Ангараг дээрх төхөөрөмжүүд, нарны аймгаас цаашаа хайгуулын ажлуудыг ажигласан уу?

- Тэгсэн, та нар мөлхөж байна. Танай засгийн газрууд манай олон тооны тоног төхөөрөмжүүдийг давтан давтан дэлбэлсээр байна, хөдөлгөөн их байгааг үл харгалзан. Энэ бол үл хүндэтгэсэн хэрэг, иймд танай засгийн газруудад бааз байгуулахыг хориглосон. Ангараг гарагийн хувьд танай засгийн газрууд хэд хэдэн эртний хотуудын оршин тогтнодгийг мэднэ, олон зураг авч, видео хийсэн. Та нар мөн гадарга дээр ямар нэгэн бааз байгуулах хориотой. Дэлхийн соёл иргэншлүүд гадарга дээр нь өөр үндэстнүүд идэвхитэй байдаг ямар ч сансрын биет дээр очиж болохгүй. Дэлхийн шинэ эринээс эхлээд, энэ зууны аль нэгэн үед, Галактикийн холбоонд нэгдээд, шинэ Дэлхийн холбоо үүсч, гарагаас гадуурх үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжтой.

А – Та бүхэнтэй илүү олон давтамжтай холбогдох боломж бий юу?

- Бид нартай холбоо барих ямар ч боломжгүй, учир нь манай технологиуд хоорондоо таардаггүй. Мөн би манай даалгавар хэр удаан, хөлөг маань энд хэр удаан байхыг мэдэхгүй байна.

А – Та энд яг юу хийж байгаа вэ?

- Бид нутгийн нөхцөл байдал, муж улсуудын хүний нийгмүүдийн талаарх мэдээллийг категорижуулах, газар хөдлөлийн үйл явцыг бичих, танай засгийн газрын хийж буй далайн давсгүй түвшин 2000-7000 футын гүн дэх тогтворгүй хийж буй өрөмдлөгийг ажиглах зэрэг даалгавартай. Сүйрэл болвол үр дагаварт нь анализ хийж, мэдээлэх үүрэгтэй. Манай хөлөг соронзоор цэнэглэгддэг учир гадны даралттай эсвэл даралтгүйгээр, хурдны хязгаар дор сансар, агаар мандал, усан дор хаана ч явах чадвартай.

А – Ойлголоо, бурхан биднийг өршөөг... Бурхан гэснээс Ертөнц бүтээгч Бурханд та бүхэн итгэдэг үү?

- Бурхан гэдгээр эв нэгдэл, эрүүл энх байж, аюулгүй газар амьдарч, одоогийн болон дараагийн амьдралдаа хялбар амьдрахыг хэлж байна уу? Хэрвээ тийм бол, манай Галактикийн холбооны зорилго тэнцвэрээс алслагдаж буй бүхнийг шалгаж, Бурхантай ойртох зорилготой. Бид бүгд ертөнцийг сийлж буй агуу Бурханы жижиг хэсгүүд болж, бултаар өөрсдийн диваажингаа нэгэн өдөр олж чадна.

А – Сэдвээс гажвал, танай анагаах ухаан ихээхэн хөгжсөн байх, танай технологиор Дэлхийн хүмүүсийн өвчин эмгэгийг эмчлэх боломжтой юу?

- Тиймээ, хэрвээ дахин программчилвал. Бидний органик фитнес гэж нэрлэдэг систем маш их хөгжсөн. Та нар өөрсдийн эд эсийг ашиглан, эд эрхтэн болон эдүүдийг асар хурдан дахин төлжүүлэх чадалтай. Генетикийн судалгаа мөн хөгжсөн. Галактикийн холбооны мэдэгдсэн бүх л төрөлтнүүдийн код байгаа. Асуудал гарвал хэрэгтэй болсон ямар ч хүнд хэдхэн минутын дотор халдваргүйжүүлэлт хийх боломжтой. (Би түүнээс цаг авч болох уу гэж асуухад тэр инээв)

А – Зөвхөн бичсэн зүйл хараад итгэдэггүй хүмүүст үзүүлэх ямар нэгэн зүйлтэй байсан болоосой гэж би бодох юм, намайг ойлгож байгаа байх. Илүү олон хүнд итгүүлэхэд ашиглах болох нэмэлт зүйл та надад өгч болох уу?

- Би шууд оролцож болохгүй, биетээр оролцохгүйгээр ярих нь бусдад бодуулах нь цорын ганц арга. Үг хэл гэдэг чинь биднийг сайн ойлгож байгаа гэсэн үг. Сурагч нь бэлэн болоход багш нь гарч ирдэг гэдэг үгийг битгий басамжлаарай. Хүн уншихад бодрол эхэлж, бодол нь ухааныг нээж, өөрийн дүгнэлтэнд хүрэхэд хүргэдэг. Энэ чинь л “бэлэн байх” гэсэн үг шүү дээ. Хүмүүс бидний ярьсан сэдвээр өөр мэдээлэлтэй учраас эргэлзэж магад л юм. Ярилцсан зүйлс маань үр дагаврууд үүсгэж, цаг хугацаа зөв үйл явдлууд болоход санаа тавьдаг.      

Орчуулсан Г. Саруул

5-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/5.html

 1-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/08/1.html

Плейядчууд буюу Мичидийхний тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post.html 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...