Асуулт: Мэдээгээр Дэлхийд олон тооны харь гаригийн сансрын хөлгүүд ойртон ирж дараагийн сард дэлхийн нийслэлүүд дээр тогтоно, энэ Плеядуудын хөлгүүд гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
– Бид та бүхний Сүүн зам гэж нэрлэдэг танай Галактикаас 29 сая гэрлийн жилийн зайд байрладаг Андромеда Галактикаас ирсэн. Бид Сүүн замыг сонирхож байна, учир нь ойрын ирээдүйд бид нэг том Галактик болохын тулд нэгдэх болно. Манай гариг байрлал болон зайнаас болоод танай эрдэмтдийн каталогид ороогүй. Плеядууд Дэлхийд, ердөө л 440 гэрлийн жилээр маш ойрхон оршдог. Энэ нь аугаа Соёл иргэншил, тэдгээрийн захирагч нь та бүхний Альдерон гэж нэрлэдэг гариг дээр амьдардаг. Плеядуудын нийгэм сайхан бас хөгжил сайтай. Тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн талбар нь Дэлхийн колонийг оруулаад гуманоидуудын хэд хэдэн колониудыг амьд үлдэхэд нь туслах юм. Бүхэл бүтэн флот наашаа хэдхэн цагт ирж чадна. Яг одоо тэдний хэд хэдэн хөлөг танай Нарны Системийн дотор талд даалгавар биелүүлж байна, тэд энд ирнэ гэдэгт би итгэлгүй байна. Хэрвээ тэд хөндлөнгөөс оролцох тушаал авсан бол боломжтой. Би олж мэдэхийг оролдъё.
Плядианчууд янз бүрийн гаригуудын эртний соёл иргэншлүүдийн олон дайны үед хууль ёс, дэг журмыг хариуцдаг байсан. Хэрвээ тэд энд ирвэл энэ нь нүүлгэн шилжүүлэлтийн цаг ирэх хүртэл та нарт мэдэгдэхгүйгээр болох болно. Магадгүй, бид бүгдээрээ энд байх болно. Дэлхийгээс гадна шилжилтийн үедээ байгаа, бидний тусламж хэрэгтэй өөр хоёр гариг бий.
Асуулт: Хэрвээ манай засгийн газруудаас аль нэг нь танай хөлгүүд рүү эсвэл
Плеядуудын хөлгүүд рүү довтолбол хариу урвал ямар байх бол?
– Тэдэнд ямар ч боломж гарахгүй. Тэдний талаас хийх довтолгоонууд ямар ч нөлөө үзүүлэхгүй, бүр танай болхи атомын зэвсэг ашигласан ч. Гэхдээ ийм юм болохгүй. Танай зарим засгийн газруудтай хамтардаг Рептилиодууд тэдэнд удахгүй болох өөрчлөлтүүдийн тухай хэдийн мэдээлсэн. Танай улсуудын элитүүд Рептилиодуудтай хамтран ажиллах тухай удаан хугацааны гэрээ байгуулсан. Энэ арьстны төрөл та бүхний NGC300 гэж нэрлэдэг Галактикаас, Сүүн Зам дахь колониос ирсэн.
Тэд дэлхийг хүмүүстэй нь хамт ашиглана гэж бодож байгаа. Элитийн хүмүүсийн бүлэг үлдсэн бүх оршин суугчдад хяналт тавихыг хариуцах болно. Гариг дээр хоёр соёл иргэншилд багтах зай байхгүй. Хүн амын зонхилох хэсгийг тэдний төлөвлөгөөний дагуу ашиггүй бас устгалд орох ёстой гэж үзэж байна. Танай засгийн газрууд үүнд 20 жилийн турш бэлтгэж байгаа. Рептилиодууд 70 жил төлөвлөгөөгөө үйл ажиллагаанд оруулах гэж оролдож байгаа ч амжилт олохгүй байна. Тэд тийм ч муу биш ч хааяа хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тууштай бус арга хэрэглэдэг.
Тэдний колониудын зарим нь байгалийн нөөцийн хомсдолтой гаригуудад бууж ирээд тарчиг ядуу байдалд байдаг, тэдэнд явах газар байхгүй. Дэлхий бол тэдний хувьд төгс тааламжтай нөхцөл болохоор наашаа ирэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд танай соёл иргэншлийн тэргүүнүүдийн сувдаг шунахай байдлыг хэт их хүн амын асуудлуудыг шийдэхэд ашигладаг. Эрх зүйтэй нийгэмд амьдарвал ийм зүйл тохиолдохгүй.
Асуулт: Галактикийн Бүлгэм Дэлхийн хүмүүсийг устгахаас урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авахгүй юм уу?
– Рептилиодууд болон тэдний хамтрагчид байгалийн гамшиг хүн амын ихэнх хэсгийг
устгана гэж тооцоолж байна. Гэхдээ хэрвээ хяналтгүйгээр үй олноор нь хөнөж эхэлвэл манай Бүлгэм урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Урд өмнө нь Плеядианчуудад Рептилоидуудтай сөргөлдөх хэд хэдэн тохиолдол гарч байсан. Миний даалгаврын нэг нь гаригийн эмзэг газруудад гарч болох хорлон сүйтгэх ажиллагаа, байгалийн гамшиг мэт харагдуулахаар хийх зохиомол сүйрлийг мөшгих юм.
Асуулт: Миний найз Стив чамайг ярилцлага өгч (бичлэг хийх эсвэл үгүй), надад хэлсэн зүйлээ бүгдийг нь хэлж чадах эсэхийг сонирхож байна.
– Би энд хүн амд сануулахын төлөө байгаа юм биш. Хэрвээ бүх зүйл тийм амархан бол шүү дээ, Стив. Энэ нь бид ил холбоо тогтоох албан ёсны бүрэн эрх авах үед болох болно. Удахгүй хүмүүс Плеядууд, Андромеда, эсвэл хажууханд, 72 гэрлийн жилийн зайд байрладаг Альдебараны сарнаас төлөөлөгчид ирж байгааг анзаарах болно. Бид бүгд Галактикийн Бүлгэмийн тээврийн порталуудыг ашигладаг. Тээврийн порталуудыг ашиглах үед янз бүрийн зайнаас хамаарахгүйгээр бүгд л нэг цагт ирдэг. Бүх бүлгүүд туслахыг хүсч байна. Одоо миний тусалж чадах зүйл бол зав гарах үедээ энэ богинохон уулзалтуудаа үргэлжлүүлэх юм.
Намайг хэзээ буцааж дуудахыг би урьдчилан тааж чадахгүй. Намайг явах үед миний бугуйн дээр анивчих жижигхэн гэрлийг чамайг анзаарсныг би мэдэж байна. Энэ нь хөлөг рүүгээ телепортлохын тулд өөрийгөө тусгаарлах гэсэн дохио юм.
Асуулт: Миний найз Майк чамайг манай эмч нарт ДОХ, хорт хавдар мэтийн өвчнүүдийг судлахад тусламж үзүүлэх аргачлал өгч чадах уу гэж асууж байна. Дэлхийн хүн бүхэн үүний төлөө чамд талархах байх гэж би бодож байна.
– Майк, танай бүх өвчнүүд бол та нарын үйлдвэрлэдэг, өөрсдөө бас хэрэглэдэг хүнсээрээ организмаа хордуулсны шинж тэмдэгүүд юм. Ашиг орлогын хойноос хөөцөлдөж үйлдвэрлэл болон хадгалалтын явцад хүнсний салбарууд удаан хугацаагаар хүний организмд хортой бодисуудыг ашиглаж байна. Бусад өвчнүүдийг танай засгийн газрууд зориуд тарааж байгаа юм.
Олон өвчнүүдийг эмчлэх аргуудыг хэдийн олсон ч эдгээр өвчнүүдийг дэмждэг эмийн химийн үйлдвэрүүд арилжааны сонирхлоор тэдгээрээс татгалзсаар байгаа юм. Өвчнүүдийн үр дагаварт нь биш, тэдгээрийн шалтгаанд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үр дагаваруудын тухайд бол тийм, манай технологиудаар тэдгээрийг бид бүрэн арилгаж чадна, гэхдээ бид одоохондоо хөндлөнгөөс оролцох эрхгүй. Удалгүй энэ боломжтой болно.
Асуулт: Карлос намайг асуугаарай гэсэн юм, Галактикийн Бүлгэмд нэгдэх зорилгоор гариг хоорондын хүмүүсийн солилцоо болно гэж бодъё, тэгвэл сонголт ямар шалгуураар явагдах бол, оюуны итгэлцүүрээр үү (IQ), эрүүл мэндийн байдлаар уу, насаар уу?
– Карлос, бидний харилцааны эхэнд хүмүүсийн солилцоо сайн санаа байх болно гэж би бодож байна. Мэдээж, энэ нь аялагчдаас физик болон сэтгэл зүйн бэлтгэл шаардана. Сонирхож буй салбараас хамаараад оюуны итгэлцүүр ч чухал байх болно. Нас болон эрүүл мэндийн байдал саад болохгүй, яагаад гэвэл бие махбодийн асуудлууд болон эсийн сэргээлтийг бид шийдэж чадна. Та нарын өвчнүүдийн тухайд бидэнд ямар ч асуудал байхгүй. Танай организмын хамгаалалтын систем гаднаас дотогшоо түлхэц авдаг хэвээр байгаа болохоор микро организмууд та нарын биед довтолдог. Дархлааны системийг идэвхтэй болгодог заслууд байдаг, дархлааны систем нь түүнийг мэхлэх гэсэн аливаа боломжит түрэмгийллийн мутацийг урьдчилан таамаглаж эхэлдэг. Энэ мөчөөс эхлээд систем үргэлж ялдаг.
Асуулт: Чи эсвэл танай багийн гишүүдийн хэн нэг нь манай гариг дээр ямар нэгэн идэж болох зүйлийг амсаж үзсэн үү? Жимс, ногоо?
– Тийм ээ, зарим жимсний боловсруулсан шингэнийг. Танай энд амттай зүйл олон байдаг. Гэхдээ миний хамгийн дуртай амттан бол зөгийнүүдийн үйлдвэрлэдэг бал. Бид түүнд дүн шинжилгээ хийж үзээд энэ нь гайхамшигтай химийн шинж чанаруудтай тэжээлтэй хүнс гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Та саяхан надаас жижигхэн оршнолуудын тухай асууснаа санаж байна уу? Тэд танай ойгоос зөгийн бал цуглуулахаар Ангараг дээрх баазуудаасаа наашаа байнга ирдэг. Түүний дараа түүнийгээ бусад гариг дээрх колониуд руугаа гаргадаг. Танай зөгийн балыг галактикийн өөр өнцөгт иддэг гэж та нар төсөөлж ч чадахгүй.
Асуулт: Мити, миний найз бидний өмнөх ярианаас Сарны тухай уншаад Сар яагаад эргэдэггүй, бидэнд зөвхөн нэг талаараа харагддагийг асуугаарай гэсэн юм.
– Тийм ээ, Танай Сар эх гаригтай нь харьцуулахад хамгийн томуудын нэг. Сар хэзээ ч эргэж байгаагүй. Газрын царцдас хэлбэржих үед Дэлхий том астероидтой мөргөлдсөн. Дэлхийгээс магмын хэсэг салж түүнээс Сар хэлбэржиж эхэлсэн. Сарыг бүрдүүлсэн материал Дэлхийн тойрог зам дээр байсан. Сарыг хэлбэржих үйл явцад дэлхийн татах хүч нь төвийн гаднах цөмийг шилжүүлснээр Дэлхий рүү харсан тал руугаа их хэмжээний төмрийн шингэн хүдрийг татсан. Сар хэзээ ч эргэхгүй яагаад гэвэл цөмийн холилдсон төмрийн төвөөс болоод нэг байрлалдаа үүрд үлдэх болно.
Асуулт: Ертөнцийн сүйрэл рүү эргээд очъё. Намайг үхэх үед юу болох бол?
– Сонирхолтой л асуулт байна. Чи өөр хэмжээст орсноо шууд л мэдэрнэ, гэсэн ч гаригийнхаа аурад байсаар байх болно. Тэнд цаашид юу хийхийг чамд зааварладаг байгууллагууд байх болно. Энэ газар нь чиний шинэ, илүү дээр газар очихоосоо өмнө үлдэх том станц юм. Тэнд танай Эринд нийцсэн орон нутгийн тээвэрлэлтэнд зориулсан давтамжийн порталууд байдаг, бүгд л маш тав тухтай. Тэнд бас үйл явцыг ойлгоогүйгээс өдөөгдсөн сэтгэл гутралд орсон хүмүүст сэтгэл санааны тусламж үзүүлдэг пунктууд байдаг. Гаригуудын порталуудыг Цэнхэр Оршнолуудын арьстнууд захирч удирддаг. Үнэн хэрэгтээ, бид тэдний гарал үүслийн тухай юу ч мэдэхгүй, энэ ер бусын эртний арьстан, тэд амьдрал тэтгэдэг гаригуудын аурад оршин суудаг.
Тэдний нийгэм маш дэвшилтэд, бүр бидний стандартаар шүү. Та нар хөгжлийнхөө явцад тэр арьстан хичнээн дэвшилтэд байх нь чухал биш болохыг ойлгоно, та бүхэнд Орчлон ертөнцийн хүрээн дэх мэдлэг хангалтгүй байсаар байх болно. Түүнчлэн Ертөнцийн үнэнтэй харьцуулахад мөлхөж яваа бид танайхтай харьцуулахад маш хөгжсөн арьстан мэт санагдана. Тиймээс бүү санаа зов, хэн нэг нь бүх зүйлд хэдийн санаа тавьсан, тэгээд ч чи хавьгүй том зүйлийн салшгүй хэсэг юм. Санаж яв, Орчлон ертөнцөд юу ч алга болохгүй, бүх зүйл дараагийн үе шат руугаа шилждэг.
Асуулт: Дэлхий Шинэ Эринд шилжих шилжилт хэрхэн эхлэх вэ? Эхлээд юу болох вэ?
– Энэ асуултанд надад хариулт алга, яагаад гэвэл энэ тэгшитгэл хэд хэдэн хувьсагчтай. Энэ гаригийн нийгэм маш эмзэг. Бүх зүйл – тээвэр, технологи, эдийн засаг болон холбооны систем нь танай саяхны ололт амжилтан дээр суурилдаг. Бат бэх үндэс суурь байхгүй.
Хэрвээ гэнэт нэг л мөчид бүх хиймэл дагуулууд жагсаалаас гарвал Дэлхий дээр эмх замбараагүй байдал үүсгэхэд энэ нь хангалттай байх болно. Танай нийгэм нэг л шөнө хэдэн арван жилээр хойш ухрах болно. Наран дээрх тэсрэлтээр үүссэн энгийн соронзон долгисол эсвэл туйл солигдсоноос өдөөгдсөн татах хүчний өчүүхэн өөрчлөлт нь Дэлхийн тойрог зам дээр байрлаж байгаа бүхнийг хоромхон зуурт сансар руу явуулчихаж чадна. Дэлхий томорч байна, жил бүр диаметрээрээ бага зэрэг нэмэгдэж байна. Шалтгаан нь ийм юм: газрын царцдас доогуур хаягдсан бүх галт уулын масс бага орон зайд өндөр даралтын доор байдаг.
Материал гадагшлах үедээ анхны эзэлхүүнээсээ багадаа л гурав дахин ихэсдэг. Энэ нь царцдасыг бүхэлд нь ихэсгэж, доторх даралтыг багасгадаг. Дэлхийг томсгож байгаа энэ өөрчлөлт нь Сарыг Дэлхийтэй харьцангуйгаар тэнцвэрийн цэгээ олохтой нь уялдан Дэлхийгээс жилд 2,5 см-ээр холдоход хүргэдэг. Танай бүх хиймэл дагуулуудын тойрог замуудыг сүйрүүлэхэд энэ л хангалттай байж болох юм.
Үүнээс гадна газрын царцдас хурдтай ихсэхэд удаан хугацааны туршид дасан зохицсон танай нийгмийн үйл ажиллагааны үр дүнг дампууруулахад хүргэж болох газар хөдлөлт, цунами, агаар мандлын тогтворгүй байдал зэрэг үр нөлөөнүүд дагалдана. Нарны Системээр дайран өнгөрдөг тэнгэрийн биетүүд өөрчлөлтийн энэ үед Систем дэх бусад гаригуудын хоорондын баланст ихээр нөлөөлөх болно. Тэгшитгэл дэх хувьсагчийн бас нэг нь засгийн газрууд болон болон хэт даврагсад бүхэл бүтэн бүс нутгуудын хүн амыг цөөрүүлэх үйл явцыг хурдасгахыг хүсч байгаа явдал, та бүхний хувьд энэ хувьсагч таамаглахын аргагүй юм. Тиймээс энэ асуултанд би хариулж чадахгүй.
6-р хэсгийг унших бол эндээс
No comments:
Post a Comment