Агуу Том Зураг 1-р хэсэг




Ингэж дүрслэн бодъё…
Та ихэнх хүмүүс Дэлхий бол хавтгай гэдэгт итгэдэг, цаг тооллын эхэн буюу Нэг онд амьдарч байна. Гэтэл нэг өдөр та хэн нэгнээс Дэлхий бол хавтгай биш, бөөрөнхий гэж дуулсан гэе.
Та үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх байсан бол?
Бусад хүмүүс түүнийг дүгнэсний адил та түүнийг галзуу гэж дүгнээд цааш сонсолгүй явах байсан уу?
Эсвэл та түүнийг хэрхэн ийм этгээд хачин үзэл бодолтой болсныг олж мэдэхийн тулд үргэлжлүүлэн сонссон болов уу?
Энэхүү инфо нь сүүлчийн ангилалын буюу сониуч хүмүүст зориулсан болно.

Ингэхэд та өөрийгөө чухамдаа өөрийхөөсөө ондоо үзэл бодолд нээлттэй ханддаг гэх гээд байна уу? Тэгвэл түүнийг чинь даруйхан шалгаадахъя 😊
Та доорх 10 ишлэлүүдийг уншина уу!

1. Орчлон тэр аяараа амьдралаар дүүрэн ба харийн олон соёл иргэншлүүд биднээс технологи болон сүнслэг хөгжлөөрөө сая сая жилээр түрүүлэн яваа.
2. Хүмүүс дэлхий дээр амьдарч эхлэхээс бүүр өмнө ч Харийн гийчид ирсээр байсан хэдий ч доогуур хөгжилт оршнолуудын хөгжлийг зөнд нь орхих орчлонгийн хуулиар зохицуулагдсаар ирсэн.
3. Дэлхий дээр үнэгүй эрчим хүч гаргаж авах технологи, газрын татах хүчний эсрэг ажиллаж чадах техникүүд (нисэх төхөөрөмжүүд), мөн хэлбэлзлийг ашиглан өвчнүүдийг анагаах болон материйг өөрчлөн хувиргах зэрэг өндөр технологууд бий болж байсан боловч тухай бүрт нь нууцлан олны хүртээл болголгүй дарсан.
4. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хүмүүс хар хүчийг дээдлэн шүтдэг, гэмт хэргийн Кабал бүлэглэлийг бий болгосон агаад тэд энгийн бусад хүмүүсийн биеийг боолчилж, ухааныг нь хүчээр харанхуй мунхагт барьж, мөн үргэлж айдаст автуулж, элдвээр хордууулан тамлаж байдаг.
5. Манай гариг ойролцоогоор 600 млрд (хийн төлөвт байсан үеийг нь оруулаад) жилийн настай. Тэрээр бусад гаригс болон сарнуудын адилаар хөндий гадаргуутай бөгөөд түүнд нь ч бас амьдрал байдаг. Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөнийг даган үүсэх төвөөс зугтах хүчний нөлөөгөөр дэлхий маань жил бүр хэдэн сөөм тэлж байдаг ба энэ нь мөн тивүүд хувиран өөрчлөгдөхөд ч бас нөлөөлж байдаг.
6. Тоолохын аргагүй олон янзын амьдралын хэлбэрүүд болон орчлонгуудыг оруулаад бүхий л зүйлсийг, үргэлж шинээр туршлагажин зогсолтгүй тэлж байдаг. Бүтээгч бүтээсэн бөгөөд эдгээр бүхий л зүйлс түүний салшгүй хэсгүүд юм. Орчлон бүрт багаар бодход нэг Бурхан оногдох ба тэрээр Бүтээгчтэй хамтран орчлонг бүтээж мөн удирдан залж байдаг.
7. Бүхий л матери нь тодорхой нэг давтамжид хэлбэлзэн буй гэрлийн эрчим юм. Бүрэн ухамсар энэхүү эрчимд орших агаад энэ нь яагаад бидний удамшлын гинжин хэлхээс (ДНХ) эсвэл бидний тархи материт нөлөөлж болохыг харуулсан жишээ юм. Дэлхий гариг
дээрх бүх мэдлэг, ердийн бодлууд болон хүсэл зорилгууд нь нийлээд гаригийн хамтын ухамсрыг бий болгож байдаг. Бидний нийгэм нь бидний хамтын ухамсрын шууд тусгал юм.
8. Өнөөгийн дэлхий дээрх хүмүүс нь маш олон жилийн өмнө хамгийн муу сөрөг давтамж бүхий харийхан өмнөд африкийн уугуул хүмүүс дээр хийсэн генетикийн туршилтын дүнд бий болсон юм. Үүгээр бидний ДНХ-г үргэлж боолчлогдон байхаар шинэчлэн тохируулсан ба үүний уршгаар бидний бие амархан өвчлөлд өртөмтгий хэврэг болж, ухамсар маань маш ихээр хумигдан доройтсон.
9. Хүмүүний сүнс нь ухамсрын дээд хөгжилд хүртлээ амьдралын байж болох бүхий л хэлбэрүүд болон ёс суртахууны бүхий л хэм хэмжээг үзэж туулан дадлагажиж, туршлага хуримтлуулахын тулд маш олон удаа төрөл авах болдог. Эдгээр олон удаагийн амьдралуудыг туулах явцдаа сүнс диваажинд түр завсарлага авч, үзэж өнгөрүүлсэн хичээл буюу амьдрал туршлагаа бататган дүгнэж ирэх амьдралууддаа аль туршлагуудыг олж авахаа өндөр түвшний сүнслэг оюуны хөтөчийн тусламжтайгаар төлөвлөдөг.
10. Бүхий л амьдралууд нь өөр хоорондоо ялгаатай хугацаанд үргэлжлэх эргэлт мөчлөгүүдийг дамжин явагдаж байдаг. Одоогийн байдлаар дэлхий маань Дэвшил хэмээх үйл явцыг туулж байгаа ба үүнд хоёр туйлт мөчлөг дуусах үйл явц ба өндөр хэмжээстэд эв зохиролын эрин эхэлж буй үйл явцууд орж байна.
Тэгэхээр та одоо юу гэж бодож байна? Сонирхолтой л юм гэж үү? Эсвэл байж боломгүй, утгагүй зүйлс байна гэж бодож байна уу?
Хэрэв та 2 дахь нь бол нэмж лавлан, интэрнэтээр хайлт хийж үзэж яагаад болохгүй гэж? Тэнд бидний бичсэн зүйлсийн агуулгууд нь байж байгаа. Мөн эдгээр нь ердөө ч хуурамч баримтууд биш юм.
Үгүй ээ тоглоогүй, бид үнэнийг л ярьж байна.

Хүчирхэг мэдээллийн хэрэгсэл
Мэдээллийн хэрэгсэлгүйгээр дэлхий ертөнцийн тухай хэр ихийг мэдэж чадах байсан бэ? гэж та өөрөөсөө асуувал тиймч их биш гэсэн хариулт өөртөө өгөх байсан байх. Та бүх шатны сургуульд үздэг номнууд мөн өөр хэдэн номнууд уншсан байг, та өөрөө нилээд аялсан бас найз нөхдөөсөө аяллынх нь талаар бас бус олж сонссон байг. Ингээл дуусаа, ердөө л энэ. Зөвүү? Таны Дэлхийг харах өнцөгт мэдээллийн хэрэгслийн зүгээс үзүүлэх нөлөө үнэндээ асар их юм. Нийгмийн тухай, танай орны болон бусад орны амьдрал, аж байдлын тухай, дэлхийн түүх гэх мэтээс авхуулаад бүхий л мэдлэгийг та мэдээллийн хэрэгслээр дамжуулан олж авсан байдаг. Нэг ийм үзэл санаа байна: бүх мэдээллийн хэрэгслүүд үгсэн хамтарч ажилладаг ба тэд таныг огтоос оршин байдаггүй зүйлд албадан итгүүлж, үнэхээр оршин байдаг зүйлсийг байдаггүй мэтээр харагдуулж нуун далдалдаг (хуурмаг дүр зураг үүсгэж) байх боломжтой. Үнэмшмээргүй сонсогдож байгаа хэдий ч энэ нь магадлалтай юм. Үнэн худлыг дэнслэх үү? Хамгийн том ОНМХ-н компаниуд, Reuters болон Associated press гэх мэтийн аварга хэвлэлийн агентлагууд хоорондоо биенээ сайтар мэдэх хэдхэн хүнээс бүрдэх жижиг бүлгийн мэдэлд байдгийг та мэдсэн үү? Яг тэр жижиг бүлэг Америкийн Холбооны Нөөцийн Банк болон дэлхийн хамгийн том эмийн үйлдвэрүүдийг эзэмшдэгийг ч бас мэдсэн үү? Бид үүнийг санаанаасаа зохиож бичээгүй юм шүү, эдгээрийг судалсны үндсэн дээр бичсэн болно. Эдгээр байгууллагууд нь Рокфеллер, Ротчилд, Морган гэх мэт цааш үргэлжлэх танил нэрс бүхий гэр бүлүүдийн гарт байдаг. Дараагийн асуулт: НҮБ, НАТО, Дэлхийн банк, ОУВС, ДЭМБ зэргийг хэн үндэслэн байгуулсан гэж та бодож байна? Итгэнэ үү байна уу ямартай ч тэдгээр нь өнөөх л нэрнүүд юм. Цааш бүрч солиормоор зүйлсийг нэмье л дээ. Freemason гэх мэтийн улс төрийн маш нууц бүлгүүд, Ватикан зэрэг зөвхөн шашны шууд удирдлаганд байдаг байгууллагуудыг хэн бий болгож мөн өөрсдийн олж авсан боловсрол мэдлэг, хичээл зүтгэлийнхээ ачаар төрийн дээд албанд гарсан гэх өнөөгийн дэлхийн бараг бүх улс төрийн удирдагч нарыг хэн гаргаж ирдэг гэж бодож байна? Тиймээ, та таачихлаа, нөгөө цөөхүүлээ байдаг жижиг бүлэг чинь.

Илюминати гэж хэн байж таарах вэ?

Энэ нь гишүүд нь хоорондоо ах дүүгийн барилдлагаар холбогдсон, өөрсдийгөө илюминати хэмээн нэрлэдэг жижиг бүлэг юм. Үндсэндээ 13 асар баян гэр бүлүүдээс бүрддэг. Үүний хөрөнгийн байдлыг илэрхийлбэл тэдний хажууд Билл Гэйтс үнэндээ ноорхой ядуу эр гэхэд болохоор хэдий ч одоог хүртэл тэдний тухай дорвитой мэдээ ОНМХ-ээр цацагдаж байсангүй (мэдээж тэд мэдээллийг олон нийтэд цацахаасаа урьтаж энэ тал дээр санаа тавьдаг байж таарна). Тэд бараг л бүх тодорхой хэмжээнд хүчирхэгжсэн байгууллагуудыг багтаасан дэлхийн хэмжээний сүлжээг бий болгосон. Үүнд засгийн газрууд удирдлагуудаасаа эхлээд нууц албаныхан хүртлээ, их сургуулиудаас авхуулаад Макдоналдс мэтийн хоолны сүлжээний газрууд хүртэл орно. Хэрэв та илюминатуудын мэдлийн байгууллагуудын нэрсийг жагсаан харвал нүдэндээ ч итгэхгүй байх байсан.
Танд жаахан таагүй мэдрэмж төрж эхэлж байгаа бол үймрэхээ азнаарай. Үнэндээ санаа зовох зүйл юу ч байхгүй, учрыг нь бид дараа тайлбарлах болно.
Тэгэхээр эдгээр кабалууд томоохон ОНМХ (интернэтээс бусад)-үүдийг хяналтдаа байлгадаг ба зөвхөн итгүүлэхийг хүссэн мэдээллүүдээр л таныг хангаж таны дэлхий ертөнцийг харах өнцөгийг үргэлж баттай хязгаарт барьж байдаг юм.
Гэвч танд өгөгдсөн тэрхүү зураглал нь үнэнээс гажсан байдаг. Жинхэнэ үнэн түүнээс хамаагүй агуу том гэдгийг бидний дээр дурдсан товч ишлэлүүдээс та аль хэдийн олж мэдсэн билээ. Тэрхүү илүү том, өргөн далайцтай үнэнийг хэрэв бүтнээр нь гаргаж харж чаддагсан бол ихэнх хүмүүсийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь лавтай.
Одоо үед ОНМХ-г ашиглахгүйгээр чухал хэрэгцээт мэдээллийг олж авах арга хэрэгслүүд байгаа нь үнэхээр азтай, ялангуяа интернэт хэрэглээнд нэвтэрснээс хойш боломж бүүрч ихэссэн. Энэтхэг Төвд зэрэг орнуудад мөн нутгийн уугуул иргэд л амьдардаг бусад газруудад та барууны орнуудад бараг огт танигдаагүй маш чухал мэдлэгүүдийг олж авч болно. Жишээлбэл Шумерийнх шиг эртний бичээсүүд. Олон жилийн турш хүмүүс чухал үнэт мэдээллүүдийг гаргаж тавин нийтэлж байсан боловч ОНМХ-үүд тэгтэл их анхаарч олны хүртээл болгож байсангүй. Тэдгээрээс жишээ татвал: нууц үйлчилгээнүүд болон “хар ажиллагааны” (засгийн газрын нууц төслүүд) талаар нууцаар мэдээлэгч нар, өндөр түвшний эрдэмтэд, үхэлд ойр очсон хүмүүсийн туршлагууд, харийнхантай эсвэл өөд болоочдын сүнстэй харилцаж чаддаг хүмүүс, ховсын болон регрессийн аргаар өмнөх амьдрал руу нь буцааж засал хийгч нарын тухай гэх мэт.

Бид бол ямарч ягшмал сургааль онолд баригддаггүй, олон төрлийн үндэстнүүдээс бүрдсэн судлаачдын баг юм. Бидэнд байгаа ганц багаж зэвсэг гэвэл адил төстэй мэдрэмжүүд(эрүүл сэтгэлгээ) маань юм. Бид ажил мэргэжлийн бүхий л салбараас нийлсэн хүмүүс (эмчээс багш хүртэл, орчуулагчаас зураач хүртэл) ба биднийг адил төстэй болгодог хамгийн чухал зүйлс гэвэл бид бүгд сониуч бөгөөд нээлттэй үзэл бодолтой хүмүүс юм. Нилээд удаан хугацаанд бид дээр дурьдагдсан мэдээллүүдийн эх сурвалжуудыг судлан тодруулах ажлыг хийцгээж байна. Үнэхээр юу болоод байгааг олж мэдэхийн тулд ингэх нь зөв гэдгийг ойлгосон бусад хүмүүсийн адил та ч бас зурагтаа унтраагаад, сонингууд уншихаа бүр болих үед ОНМХ
биднийг үнэхээр өөрсдийн хүссэнээрээ зурж байдаг уу үгүй юу гэдгийг олж мэдэх болно. Дэлхий дээр болон түүний эргэн тойронд болж буй үйл явдлууд нь хоорондоо яв цав таардаг нэг л том эвлүүлдэг зургийг бий болгож байдаг юм.

Энэхүү вэбсайт нь тоглоход бэлэн эвлүүлдэг зураг юм!

Бүгдийг таван минутын дотор мэдэхийг хүсэн яарч буй эхлэн уншигч нарт зориулаад түүхийг бүхэлд нь нэг А4 хуудсанд багтаацгаая 😉
Энэ бүхэн таны өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй шууд нийцэхгүй байлаа гээд энэ нь тийм ч ноцтой асуудал биш юм, зүгээр л хэсэг хугацаанд хойш нь тавьчих. Зарим эрдэмтэд хэн нэгний ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх оролдлого нь тархины төв хэсэгт өвдөлт өгдөг гэж үздэг.
Мэдээж манай вэбсайт таны толгой өвдөх шалтгаан нь байгаасай гэж бид хүсэхгүй л байна 😊. Та дээрх бүгдийг уншсан бас эх сурвалжуудыг нь ч бүгдийг уншсан боловч бидэнтэй нэг л санал нийлж өгөхгүй байвал зүгээр л шууд бидэн рүү бичээрэй. Бид танаас зарим нэг зүйлийг суралцах ч юм билүү.
За одоо цааш явцгаая…

* АГУУ * ТОМ * ЗУРАГ *

Амьдрал хэмжээлшгүй тархсан байдалтай бөгөөд орчлон тэр чигтээ амьдралаар дүүрсэн байдаг. Энэ нь зөвхөн бидний орчлонгийн тухайд ч биш млрд млрдаар яригдах нийлээд бүх сансар огторгуй-г бүрдүүлэгч бусад орчлонгуудад ч бас хамаатай ойлголт юм. Ердөө л үлэг гүрвэлүүд амьдардаг гаригуудаас эхлээд материаллаг бие болоод гаригс нэг их чухал биш болтлоо өндөр хөгжсөн, сансрын хязгааргүйд зөвхөн бүлэг ухамсар байдалтай хөвөн явах оршнолууд хүртэлх амьдралын бүхий л хэлбэрүүд таны оршихуйн талаарх үзэл төсөөлөл ямар байхаас үл хамааран оршсоор байдаг.

Бүхий л юмс үзэгдлийг Бурхан биш Бүтээгч бүтээсэн. Орчлон бүрт багаар бодход нэг Бурхан оногдохуйц хэмжээнд бурхад оршин байдаг. Бурхан орчлонг Бүтээгчийн хамт бүтээдэг бөгөөд дараагаар нь түүнийг асран хамгаалж бас удирдаж байдаг гэж болно. Орчлон бүр өөрийн гэсэн байгалийн зүй тогтлын хуулиуд, тухайн орчлонд мөрдөгдөх үндсэн хуулиуд ба хэв журмуудтай байдаг. Орчлонгийн хуулиуд нь зайлшгүй мөрдөгдөж байх ёстой мөн түүний оршин суугчидаар хүлээн зөвшөөрөгдсөн бурханлаг хуулиуд байдаг. Таталцлын хууль, Нигүүлсэлийн хууль, Эв Зохицолын хууль гэх мэт зарим нэн чухал хуулиуд байдаг. Үүнчлэн манай орчлон нь Чөлөөт хүслийн хууль буюу нарийвчилбал бүх оршин суугчид нь хүссэнээ хийхийг нь зөвшөөрдөг хуулийг даган мөрдөж байдаг. Мөн онц чухалд тооцогдох нэг хууль бол Хөндлөнгөөс Үл Оролцохуйн хууль юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай эсвэл Бурхан өөрөө тушааснаас бусад тохиолдолд илүү өндөр хөгжилтэй иргэншлийн зүгээс дорд хөгжилтэй оршнолуудын хөгжил хувьслын явцад хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглон зохицуулсан хууль юм. Энэ л харийн зочид бидэн дээр хөлөгтэйгөө бөөнөөрөө бууж ирэн өөрсдийгөө танилцуулахгүй байгаа шалтгаан юм. Хэдий тийм ч гэлээ тэдний хөлгүүд сонирхогчдын дүрс бичлэгт буух, нисэгч нарт харагдах болон бусад олон тохиолдлууд үргэлж гарч байдаг, энэ нь бид тасралтгүй харийн зочид хүлээн авч байдаг учраас юм.

Манай гариг “дээд гаралтай” зочдын үлдээсэн ул мөр болох араг яснууд, олдворууд, хүний гараар бүтсэн газар нутгийн чамин тогтоцууд, тариан талбайн тойрог хэлбэрт дүрсүүд болон пирамидууд-аар дүүрэн байдаг. Анхны харийн зочид манай гариг дээр олон сая жилийн өмнө газардсан ба тэр үеэс хойш ирж буцсаар байна. Одоогийн соёл иргэншил манай гариг дээр үүсэж байсан соёл иргэншлүүдийн гурав дахь нь юм. Анхных нь нэг их сайн судлагдаагүй байгаа ба Гиперборей нэртэй байсан. Хоёр дахид Атлантчууд болон Лемурчууд зүй ёсоор орж байгаа ба тэдний тухай өчнөөн олон номнууд бичигдсэн бас олон ч хүмүүс өмнөх амьдралаа санахдаа тэр үед байснаа санасаар байгаа.

Хөгжлийнхөө явцад сүнс олон зуун заримдаа бүр олон мянган амьдралыг туулах болдог. Амьдрал бүрийн турш сүнс амьдралыг шинэ өнцөгөөс нээн харж түүнээсээ туршлагажин, хичээл болгож суралцахыг гол зорилгоо болгож байдаг. Амьдрал бүрийн дараа сүнс диваажин руу буцан, үзэж туулсан амьдралаа үнэлэлүүлдэг. Мөн дараагийн амьдралдаа аль аль туршлагуудыг судлахаа эцэслэн шийдвэрлэдэг. Уг нь тэдгээр хичээлүүд нь их энгийн хялбар байдаг боловч тэдгээрийг суралцахын тулд сүнснүүд заримдаа их олон дахин давтах хэрэгтэй болдог. Жишээ нь: өөрт байгаа бүхнээ бусадтай огт харамгүй хуваалцах гэх мэт. Хангалттай суралцсан бол сүнс дараагийн илүү өндөр хэмжээстэд шилжин цааш хөгждөг. Энэхүү үйл явц сүнсийг дахин эх үүсвэртэйгээ буюу Бүтээгчтэй нэг болох хүртэл үргэлжилсээр байдаг. Гариг бүрт өөрийн диваажин бий. Манай гаригийн диваажинг тэндхийн оршин суугчид нь Нирваан гэж нэрлэдэг.
Сүнс дахин төрөл авах бүртээ “марталтын суваг”-аар дамжин өнгөрдөг. Тэрээр дахин диваажинд буцах хүртлээ өнгөрснөө огт санахгүй. Хүн бүрт тэднийг хамгаалж, сүнслэг хөгжилд нь боломжтой бүхнээр үргэлж тусалж байдаг хамгаалагч сахиусан тэнгэр болон сүнслэг оюуны хөтөч нар байдаг. Эдгээрийн үйл ажиллагаа нь илт тодорхой байдлаар биш ч гэнэт их урам зориг орох, сайн сайхан мэдрэмжүүд төрөх, сайхан боломжууд бидэнд бий болох замаар илэрч байдаг.

Бидний диваажин дөрвөн хэмжээстэд оршдог ба одоо ч гурван хэмжээстэд оршин буй дэлхийн ойролцоо байрладаг. Хэмжээст гэдгийг бид дэлхий дээр ихэвчлэн хэрэглэгддэг утгаар (урт, өргөн, өндөр гэх мэт) биш харин нягтрал эсвэл эрчимийн хэлбэлзэн буй тухайн давтамжийг илэрхийлсэн утгаар хэрэглэж байгаа юм. Илүү өндөр хэмжээстэд хэлбэлзэл өндөрсөж ирэх ба бүх зүйлс илүү хөнгөн (сийрэг) ба илүү гэгээлэг байдалтай болж ирдэг. Орчлонгийн жишиг хэмжүүрээр гурван хэмжээст нь болхи бүдүүлэг мөн их хүнд гэж тооцогддог. Хэлбэлзлийн хэмжээсүүд арав гаран бий. Яг хүн болон амьтад шиг сүнсгүй ч ухамсар-т зүйлс ч бас бий. Одод, далайнууд, элсний ширхэгүүд та бидэн шиг л өөрсдийгөө юу вэ гэдгээ яг таг мэдэж байдаг ба энэ нь матер яагаад тодорхой нэг давтамжид хэлбэлзэн байгаа эрчим юм шүү гээд байгааг харуулж байгаа ба бүрэн ухамсар тэрхүү эрчимийн дотор оршдог. Бүх хүний бодол эргэцүүллүүд, хүсэл зорилгууд болон сэтгэл хөдлөлүүд бүгд дээш нь илтгэгдэж байдаг.
Хүмүүс бид иймэрхүү төрлийн зүйлсийг мэдэхгүй байгаа нь бидний тархи-тай холбоотой. Шинэ амьдрал эхлэх бүрт тархи хов хоосон байдаг ба бүгдийг өөрөө суралцах шаардлагатай болдог. Уг нь бид бүр огт тархигүй байсан бол илүү дээр байх байсан. Гэвч бид бүхнийг мэддэг хэвээрээ байх нь Бүтээгчийн биднээр дамжуулан зогсолтгүй нэмэн туршлагажиж байх төлөвлөгөөнд нь нийцэхгүй байх байсан.

Бүх материйн суурь эрчим нь гэрлийн эрчим юм. Гэрэл ба хайр нь адил эрчим бөгөөд өөр өөр хэлбэрт л байгаа юм. Тэгэхээр эцсийн эцэст бүх зүйл өөр юунаас ч биш хайраас бий болсон ба энэ нь бүх зүйлс нь өөрөө бүхэлдээ хайрын эрчимээс бүрдэх Бүтээгчийн нэг хэсэг нь юм шүү гэдгийг хэлээд өгч байгаа юм. Бүтээгч дуусашгүй олон төрлийн хэлбэрүүд, хэлбэлзлүүд, үнэрүүд ба өнгүүдийг туршин өөрийгөө зогсолтгүй тэлж байдаг. Энэ нь яагаад “Нэгийн Хууль” тийм их чухал Ертөнцийн Хуульд тооцогддогийн шалтгаан юм. Тэрхүү хууль нь бүх зүйлс Нэг бүхэл буюу бүх зүйлс тусдаа мэт санагдаж байвч бодит байдал дээрээ бүгд хоорондоо холбоотой байдаг тухай авч үздэг.
Орчлон дахь бүх зүйлс оюун санаанаас (бидний их тэсрэлт гэж нэрлэдэг) үүссэн ба олон млрд жилийн дараа эцсийн эцэст бүгд дахин Эх үүсвэрийн нэг болох хүртэл орчлонд хөгжил явагддаг. Тэгээд үүний дараа хэсэг завсарлаад дахин өөр шинэ мөчлөг эхэлнэ.

Амьдрал бүр ялгаатай хугацаанд үргэлжлэх мөчлөгүүдэд явагддаг. Заримых нь хэдхэн мянган жил байхад нөгөөгийх нь олон сая жилээр үргэлжлэх жишээтэй. Яг л дэлхийн дөрвөн улирал шиг мөчлөг бүр өөрийн гэсэн онцлогтой. Бидний одоо амьдарч байгаа үеийг онц содон болгож байгаа зүйл бол олон тооны мөчлөгүүд нэгэн зэрэг дуусаж байгаа үйл явц юм. Энэ нь алдарт Маяачуудын цаг тооны бичигт дурьдсанчлан, “албан ёсоор” 2012 оны 12 сарын 21нд болж өнгөрсөн. Энэ өдөр дэлхийн тэнхлэгийн байршил Загас болон Бумбын ордуудын хоорондын хил зааг дээр ирсэн ба тэр цэгээс Бумбын эрин эхэлсэн.
Бүх амьдралын эх загварыг өөртөө агуулдаг орчлонгийн төв нарнаас ялгарч буй одоогийн эрчимээс шалтгаалан шинэ мөчлөг нь арай өөр онцлогтой байна.

Эдгээр эрчмийн урсгал нь манай гариг руу тодорхой хугацаанд хүрэлцэн ирж, манай гариг дээрх амьдралын ухамсар дээшлэх нөхцөлөөр хангадаг. Энэ үйл явдал нь бүхий л төрлийн матеруудын талаарх, манай вэбсайтнаас ч бас мэдэж авч болохоор үнэнийг улам олон хүмүүс нээж олоход нь буюу өөр үгээр хэлбэл сэрэхэд нь түлхэц өгч байна. Энэ нь дэлхий дахиныг “систем”-ийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулсан ба мөн энэ нь интернэт дэх оюунлаг вэбсайтуудыг асар ихээр олшруулсан байна. Энэхүү эрчимийн цутгал нь 2012 оны сүүлээр, Дэлхий гаригийг ойрын ирээдүйд ямар нэг байдлаар дөрвөн хэмжээст рүү шилжүүлэхүйц тэрхүү оргил цэгтээ хүрсэн. Уг шилжилт нь орчлон даяар явагдаж байгаа ба дараагийн мөчлөгт маш олон өөрчлөлтүүд явагдах учраас энэ нь маш чухал үйл явдал юм. Манай гаригийн хувьд Хоёр туйлт мөчлөг (нэг л нийгэм орчин доторх сайн ба муу) төгсөж, ихэнх хэсэг нь таван хэмжээстэд орших Эв зохиролын эрин эхэлж байгаа юм. Энэ нь “Дэвшил” хэмээх нэртэй шилжилт юм.
Дэлхий гариг нь яг л та бидэн шиг сүнстэй амьд оршихуй юм. Эх Дэлхий маань өвөрмөц сонголт хийснээрээ ирж буй Дэвшлийг гойд онцгой болгож байна. Өөр мөчлөг/хэмжээст рүү шилжин орох явцад ихэвчлэн байгалийн гамшигийн тусламжтай хуучин зүйлсийг орвонгоор нь устган гаригийг цэвэрлэх ёстой ба ингэснээр хуучны багахан үлдэгдэл дээр шинийг эхлүүлэх боломжтой болдог. Гэвч Дэлхий Ээж гурваас таван??? хэмжээст рүү өөрийн бүх оршин суугчдынхаа хамтаар шилжихийг сонгосон байна.

Нэг удаагийн алхамаар шууд бүхэл бүтэн иргэншилтэйгээ хамт дэвших нь их төвөгтэй үйл явц юм. Гаригийн оршин суугчид өндөр хэмжээстэд оршиж цааш хөгжихийн тулд физик биеийн болоод оюуны асар их өөрчлөлтүүдийг даван туулах ёстой болдог. Иймээс бид өндөр хөгжсөн харийн иргэншлүүдээс тусламж авч байгаа юм. Хөндлөнгөөс үл оролцох орчлонгийн хуулийг аль болох зөрчихгүйн тулд олон сүнснүүд, кармын бус (тухайлбал шууд эх үүсвэрээс бууж ирсэн сүнснүүд, сахиусан тэнгэрүүд, дээд соёл иргэншлүүд ба өндөр хэмжээсүүдээс ирсэн сүнснүүд гэх мэт) байдлаар дэлхий дээр төрөл аван буухаар зохицуулсан ухаалаг төлөвлөгөө боловсруулагдсан байна. Тэдний хийх ёстой ажлууд нь гэрлийн эрчимийг хайр болон мэдлэгийн хэлбэрээр тархаахад оршиж байсан. Энэ л хэрхэн бидний хамтын ухамсар өсөж, тэр л өндөр хамтын ухамсар бидэнд арай эерэг бодит байдлыг үүсгэн бий болгоход нөлөөлсөн байна. Үүнээс улбаалан Дэвшил маш олон хүмүүсийн хувьд бодитой хэрэгжихүйц нөхцөл байдал бий болсон юм.
Эдгээр бүх “цэвэр” сүнснүүд Бурханы илгээсэн орчлонгийн дуудлагад хариу өгөгсөд юм. Тэд Дэлхий Ээжийг хайрлах хайрын улмаас мөн өөрсдийнхөө сүнслэг хөгжлийг ахиулахын үүднээс өөрсдийгөө сайн дураар санал болгоцгоосон. Биеэр энэ бүхнийг туршиж үзсэний дараа ямар хүнд хэцүү бас болхи удаан биеийг аван төрснөө ойлгон (тэдгээр сүнснүүдийн олонхын хувьд физик биетэй байх нь шинэ зүйл байсан!) тэднээс нэлээд нь харамсацгаасан байна. Тэдний зарим нь бүтэлгүйтсэн хэдий ч ихэнх нь уйгагүй тэмцсэний дүнд одоо Дэвшлийн үйл явц бүрэн эрчээрээ явагдаж байна.

Бидний удамшлын гинжин хэлхээг (ДНХ) дахин засаж тохируулахад бас байгалийн гамшгуудыг хязгаарлахад тусалж, мэдлэг санал болгож, цэрэгжсэн элитүүдийн үйл ажиллагааг саармагжуулах зэрэг бүхий л зүйлст бидэнд туслахаар ирсэн харийн иргэншлийнхэн нэг төрлийн сансрын Нэгдсэн Үндэстний Байгууллагад нэгддэг. Энэ нэгдлийг “Галактикийн Гэрлийн Холбоо” гэж нэрлэдэг. Эдгээр үндэстнүүд бодлоор дамжуулан харилцах (телепат), дан бодлын хүчээр юмсыг бүтээх зэргийг оруулаад зөвхөн оюунлаг байдлаар биднээс хол давсан бус мөн технологоор ч бас хол давсан. Хар ажиллагааны хүрээнд (манай засгийн газруудын нууц төслүүд) аль хэдийн тэдний зарим нэг доогуур түвшний техникүүдыг хэрэглэж байгааг эс тооцвол тэд манай эрдэмтдийн ердөө мөрөөдөж л чадах зүйлсийг хийж чадна. Үүнд матерыг шинээр бүтээх (устгах), цаг хугацаа ба орон зайд аялах төхөөрөмжөөр дамжуулан олон хэмжээсүүдэд зорчих, татах хүчний эсрэг техникүүд, амьд роботууд ба амьд гэрлийн хөлгүүд, жишээ нь хоол хүнс эсвэл ямар нэг төхөөрөмжийг агаараас (оргүйгээс) бүтээх гэх мэт замаар бүхэлд нь эрчимийг захирах зэрэг орох юм.
Харийханыг сүүлийн хэдэн арван жилийн турш бидний соёл иргэншил, хөгжилд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрсөн Бурханы төлөвлөгөө нь зөвхөн Дэвшилийн төлөө байгаагүй юм. Манай гаригийг цагаасаа эрт сүйрэхээс аврах нь бас нэн чухал байсан. Хэрэв энэ нь манай гаригийн эрх баригчдын хүслээр болсонсон бол бид үүнийг 2012 онд хийж чадахааргүй байсан. Дэлхий гаригийн соёл иргэншлийг энх тайван ба амар амгалан замаар хөгжихийг Галактикийн Холбоо алсаас хянасаар ирсэн. Өнгөрсөн зууны хагасаас тэдний анхаарал хүчтэй нэмэгдсэн. Дэлхий ээж өөрөө тэр үед хүн төрөлхтөн аймшигтай хурдтайгаар гаригийг сөнөөн сүйрүүлж байгаад балмагдан цочирдсон байсан. Нэн ялангуяа Америкчууд Японд 2 удаа цөмийн бөмбөг хаясан явдал нь нийт Сүүн зам галактик даяар айдас цочирлын долгионыг цацахад хүргэсэн байна. Үүнчлэн элдэв зэвсэгт мөргөлдөөн, байгаль орчны бохирдол, цэрэг дайны ажиллагаагааны
уршгаар гариг сүйтгэгдэж байгаа байдал, газрын тосны олборлолт, ойн устгал ба хэт үйлдвэржилт зэрэг нь дэлхий ээжид гадны тусламжгүй буюу өөрийн хүчээр цаашид тэсэж үлдэх боломжгүйг нь ухааруулсан.
Бурхан түүний тусламж хүссэн дуудлагыг сонссон ба өндөр соёл иргэншилт харийнханыг бидний тусын тулд, жамаараа явагдаж буй хувьсал хөгжлийг нь аль болох бага хэмжээгээр зөрчихийг зөвшөөрсөн зарлиг буулгасан байна. Зарлигийг хэрэгжүүлхэд хамгийн идэвхитэй оролцож байгаа иргэншлүүд нь бидэнтэй оддын байршил болон үүсэл гарлын хувьд (гадна төрхөөрөө ч бас) хамгийн ойр төрөлтнүүд байгаа юм. Тэд Арктуриа, Сириус ба Плейадиа зэрэг оддын ойр орчмын гаригс болон сарнуудаас ирцгээсэн. Галактикийн Гэрлийн Холбооны гишүүдийн дөч орчим хувь нь хүн төрөлтнүүд ба үлдсэн хэсэг нь бусад төрөлтнүүд болон гэрлэн оршнолуудаас бүрддэг.

Дэлхий гариг нь “Терра” , “Гайа” эсвэл “Шан” (голчлон дээр үед хэрэглэдэг байсан) хэмээх нэрүүдээр орчлонд нэршсэн ба оршин буй хамгийн үзэсгэлэнтэй гаригсийн нэг юм. Тэрээр манай гаригийн ихэнх эрдэмтдийн үздэгээс илүү урт настай , яагаад гэвэл тэрээр бас хийн төлөвт олон зуун млрд жилийг өнгөрүүлсэн. Дэлхий нь бусад гаригс болон сарнуудын адил хөндий гадаргуу-тай юм. Дэлхийн гадар давхарга нь ойролцоогоор 700 мил (1126.5 км) зузаан ба уг гадар давхаргад нь газрын татах хүч оршдог. Гадаа дэлхийгээс дотор дэлхий рүү аваачдаг хэд хэдэн нүхэн орц/гарцууд бий. Туйлуудад хоёуланд нь хэдэн зуун милийн хэмжээтэй том, хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудад тодорхой харагддаг (олон нийтэд хэзээ ч харуулж байгаагүй) онгорхой дугуй нүхнүүд гадаргуу дээр бий. Ихэнх гаригууд Санчир, Сугар гэх мэтийн гаригуудынх шиг дотроо оршин суугчидтай байдаг. Манай гариг ч бас. Дотор дэлхийг Агарта гэдэг ба өндөр хөгжсөн соёл иргэншил юм. Энэхүү эртний үндэстнүүд нь харийн иргэншлүүдтэй холбоотой байдаг ба байгальтай төгс эв зохицолтой амьдардаг. Гадар дэлхий дээр олон жилийн өмнө бүрэн устаж үгүй болсон арслан заан болон сэлмэн соёот бар зэрэг нилээд олон төрөл зүйлийн амьтад одоо ч тэнд амьдарч байгаа.
Агарта нь дэлхийн гадарга дотор байрших зуу гаран дагуул хотуудаас бүрдэх, олон ондоо соёл иргэншлүүд ба ондоо төрлийн оршнолуудын хольц бүхий сүлжээ юм. Яг Атлантчууд болон Лемурчууд шиг, дэлхийн гадарга дээр анхлан амьдарч байсан гэх, маш эртний иргэншлүүдийн байгуулсан хотууд ч тэдгээр хотуудын дотор бий. Тэнд бас бидний төрлийхнөөс том, 12 фийт (3,5 метр орчим) хүртэл өндөртэй хүний төрөл бий. Агартчууд бас биднээс хамаагүй урт буюу 10,000-хүртэл насалдаг.

Дэлхий сүүлийн 200 сая жилийн хугацаанд хэмжээгээрээ маш эрчтэй томорсон. Энэ нь хурдтай эргэсний улмаас үүсэх төвөөс зугтах хүчнээс болж байгаа. Урьд нь тэрээр одоогийн байгаагийнхаа дөрөвний нэг шиг байсан ба тэрээр одоо ч жилд хэдэн инчээр тэлсээр байна. Газрын татах хүч урьд нь тийм их байгаагүй нь одоо байсан бол хурдан хөдөлгөөнөөс үүсэх ясны хугарал, зүрхний хүндрэл болон булчингийн гэмтлээс болж тарчлан зовох байсан, аварга динозавруудад хаа сайгүй хөлхөх боломжийг олгож байсан.
Харийхан болон “дотор байдаг хөршүүд” маань Дэлхийн хүмүүсийн (гадаргуу дээрх) учрыг олохгүй гайхширцгааж байна. Нэг талаараа бид зураачид, хөгжимчид болон уран дархан гэх мэт байж болох бүхий төрлийн гоо зүйн өндөр чадамжтай гэдгээ харуулж байна. Нөгөө талдаа бид туйлын зэрлэг балмад, бүр өөрсдийн төрлийхнөө ч хөнөөхийг (хүн хүнээ хөнөөх) юман чинээ бодохгүй балмад байдал харуулж байна. Бид мөнгө хамаг хүчийг гартаа барьдаг, мөн одоо хүртэл олон нийтэд үнэгүй эрчим хүч-ийг нэвтрүүлээгүй байгаа цор ганц соёл иргэншил юм. Сүүлийнх нь бидний буруу биш юм, учир нь Никола Тесла шиг олон зохион бүтээгчид төгс ажиллагаатай тэг цэгийн төхөөрөмж болон бусад олон төхөөрөмжүүдийг танилцуулахыг оролдож байсан боловч дэлхийн эрх баригчдын хүслээр хав дарагдсаар ирсэн юм.
Орчлонд тоолж баршгүй олон төрлийн маш олон өнгийн хүн төрөлтнүүд байдаг. Хомо сапиенс гэх бидний төрөл нь 200,000 гаруй жилийн өмнө сөрөг муу харийн гийчид эртний уугуул хүмүүс дээр хийсэн генетик туршилтын дүнд бий болсон юм. Бид түүхийн турш харийн гийчдийн генетик хуулбарлалтын олон удаагийн шууд объект болж байсны улмаас бидний ДНХ одоо хорь гаруй харийн төрөлтнүүдийн ДНХ-г агуулж байна. Үүнд зөвхөн хүн төст төрөлтнүүдээр зогсохгүй “Саарал харийхан”, Рептилүүд, Мууран оршнолууд гэх мэт бусад төрөлтнүүд орно. Ийм учраас бидний ДНХ одоо “сурвалжит дээд” гэж тооцогдоод байна.

ДНХ-ийн ажиллагааг манайхны уламжлалт шинжлэх ухаанаар муухан л танин мэдэж чадаж байгаа. ДНХ нь бидний эргэн тойрны бүхий л хэлбэрийн эрчмүүдтэй тогтмол харилцаж байдаг. Нэг талаар ДНХ нь материйг хэлбэржүүлж байдаг эрчимийг даган бичилт хийж байдаг. Нөгөө талаар ДНХ -ийн цуваа хэлхээ нь орчин тойрныхоо эрчимд мэдрэмтгий байдаг. Тэгэхээр эерэг эрчимийг ялгаруулснаар та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг баяр баясгалантай, эрүүл болгож чадах нь байна. ДНХ хамтын ухамсрын шууд нөлөөнд байдаг ба дээр дурьдсанчлан бидний хамтын ухамсар бидний бодит орчныг бүтээж байдаг. Матерууд бүгд л тодорхой нэг давтамжид хэлбэлзэн буй гэрлийн эрчим юм. Бүрэн ухамсар энэхүү эрчимийн дотор орших бөгөөд энэ л хэрхэн матери ДНХ болон тархиар өдөөгдөж болохын жишээ юм. Бидний хатуу биет гэж үзэж байгаа зүйл, жишээ нь чулуу нь жинхэнэдээ аль нэг тодорхой хэлбэлзэл бүхий гэрлийн л эрчим юм. Үүнээс л болоод эрдэмтэд молекулууд, атомууд, электронууд гээд түүнээс цааших жижиг хэсгүүдийн дараа юу ч үлддэггүй гэж үздэг,гэвч тэр юу ч биш нь гэрэл юм.
Үнэндээ та ингэж томъёолж болох юм: матери = эрчим = гэрэл = хайр = ухамсар = сүнс = Бурхан = бүх зүйл. Нэгийн хуулийн гаргалгаа 😉
Та хамтын ухамсар бол дээр нь бүх зүйлс бичээстэй байдаг, гаригийг хүрээлэн байдаг талбар гэж харах нь зүйтэй. Энэ нь бодол төсөөллүүд, хүсэл зорилгууд, мэдлэгүүд болон сэтгэл хөдлөлүүд зэрэг гариг дээр оршин буй бүх хүний эрчимийн нийлбэр юм. Энэ нь өөртэйгөө нийцэхүйц дэлхийг (бодит орчин) бүтээж байдаг. Энэ нь ухамсартайгаар бүтээж байгаа бодол төсөөллүүд болон мэдрэмжүүдийн нөлөөгөөр өөрчлөгдөх боломжтой.
Өндөр хөгжилтэй оршихуйнуудын хувьд ингэх (засаж өөрчлөх) нь хүүхдийн тоглоом л гэсэн үг. Дэлхийн хувьд энэ нь тийм амар биш байгаагийн ихэнх бурууг элитүүд үүрэх ёстой юм.

Хүмүүс “элит” гэхээр тансаг үдэшлэгүүд ба морин уралдаанаар өөрсдийгөө баясгаж байдаг хэдэн баячууд гэж боддог ч энэ нь үнэндээ асар ялгаатай юм. Жинхэнэ элитүүд эсвэл ядаж л тэдний нэгээхэн хэсэг нь өөрсдийгөө “илюминатууд” (гэгээрсэн) гэж нэрлэдэг ба туйлын баян, зайонист (сатанист, еврей, арьс өнгөөр ялгаварлагч) үндсэн гол 13 гэр бүлүүд юм. Тэдгээр нь Рокфеллер, Ротчилд, Варбүрг, Брюс, Ди Мэдичи, Виндсор… гэхчлэн нэрсүүд байдаг. Тэд Буш, Форд, Рузвелт, Агнели, Күүн, Лёб, Монтгомери, Морган, Шифф гэх зэрэг олны танил нэрсүүдээр үргэлжлэх бусад 300 гэр бүлийн тэтгэмж дэмжлэгийг авч байдаг. Тэдгээрийг нь Хенри Кисинжэр, Дик Чени, Доналд Рамсфелд, Билл Гейтс, Хиллари Клинтон, Уоррен Баффет зэрэг бүүр ч олон, эрх мэдэлд шунан дурлагчид тойрон хүрээлж байдаг. Үнэндээ тэд бүгд нийлэн дэлхий дээрх мөнгө
санхүү болон эрх мэдлийг хянаж байдаг. Тэд Ватикан, НҮБ, Дэлхийн банк, NASA, CIA, NSA, Bilderberg, Thule, Skull and Bones ба бусад тоолхын аргагүй олон байгууллага, шашны бүлгүүдийн үйл ажиллагааг цаагуур нь удирдан явуулж байдаг.
Олон зууны турш илюминати “Дэлхийн Шинэ Журам” гэх зүйлд бага багаар ойртуулах нууц хөтөлбөр дээр ажилласаар ирсэн байна. Тэд хүмүүсийн амь амьдралыг огтхон ч хүндэлдэггүй ба хээл хахууль хууль завхрууллаар мэргэшсэн байдаг. Эдгээр гэр бүлүүдийн удмыг мөшгиж үзвэл Вавилионы үеэс эхлэлтэй ба тэд энэ удмыг цэвэр хэвээр хадгалахын тулд зөвхөн өөр хоорондоо гэрлэцгээсээр ирсэн. Тэд Freemasonry гэх дэлхий дээрх хамгийн хүчирхэг байгууллагын толгойлогчид буюу дээд удирдлагууд нь юм.

Тэдний уг гарал нь хүнээс биш харийхнаас үүсэлтэй юм. 4000 гаруй жилийн өмнө рептил (гүрвэл төрөлтнүүд)-ийн нэг бүлэг дэлхийг анзаарагдахгүйгээр булаан эзлэх төлөвлөгөө санаачлан эхлүүлсэн. Орчлонд өөр сайн санаат рептилүүд байдаг хэдий ч тэдгээр нь муу санаатай нь байсан. Эдгээр луун төрөлт үндэстнүүд хүмүүсийг зөвхөн хоол тэжээл болон сексийн хүслээ хангах хэрэгсэл гэж л хардаг. Тэд гурав болон дөрвөн хэмжээстэд амьдардаг. Хүний бие айдсын эрчимийг ялгаруулж байвал энэ нь тэдний хувьд амттайхан зууш болдог. Тэд оюун ухааны болон биеийн хувьд маш хүчирхэг биетүүд бөгөөд үүнчлэн бүхий л хэлбэрийн эрлийзүүд (хүн/рептил) бас оршин байдаг. Тэд өөр биед шилжих чадвартай ба тэд хооронд нь сольбиж байж болхуйц хүний болон рептилийн хоёулангийх нь холимог ДНХ-тэй. Тэд манай орчлонгийн хамгийн сөрөг муу санаатай оршнолууд ба хүний хэмжигдхүүнээр дүгнэн хэлбэл онцгой муу ёрын, зарчимгүй амьтас юм.
Тэдний үйл хөдлөлүүд бидний нүдэнд бараг үл өртдөг, учир нь тэд ерөнхийдөө газар доорх хотуудад (Агарта сүлжээнд ордоггүй!) нуугдан амьдардаг. Мөн түүнчлэн рептилүүд хэдэн мянга наслах боломжтой юм. Одоогоор цэвэр цуст рептилүүд Дэлхийгээс дүрвэн алга болсон ба энэ нь дэлхий дээр явагдаж буй Дэвшлийн үйл явцын улмаас өгсөж буй, тэдэн шиг доод хэлбэлзлийн оршнолууд тэсэж байхын аргагүй хэлбэлзэлээс болсон юм. Гэвч одооч саарлууд болон бусад муу санаат, сөрөг харийхан болон рептилийн эрлийзүүд оршин байсаар байна.

Энэ олон жилийн турш илюминатуудын хийж ирсэн үйл хэргийг судалсан хэн ч гэсэн яагаад ч энэ бүхний цаана хүн байна гэж бодохын аргагүй юм. Тэдний зохион явуулсан дэлхийн дайнууд ба 9 сарын 11-ний террорист халдлага, химийн туршилт, хортой эмнүүд, Макдоналдс КФС мэтийн генийн өөрчлөлттэй хоолоор хүн амыг өвчлүүлж буй үйлдэл, нууц цуглаануудыг зохион байгуулах, хүмүүсийг мөрдөх мөшгих, цуст зан үйл , хүүхдийг садар самуунд уруу татах, сайн сайхан хүсэл эрмэлзэлтэй улс төрчид тэрч бүү хэл уран зураачдын аллага зэрэг нь бүгд тэдний үйл ажиллагаанууд юм. Бараг л дэлхийн түүхэнд өмнө болж өнгөрсөн бүхий л муу зүйлс эцсийн дүндээ тэдний хэргийн дансанд тооцогдхоор байгаа юм.
Сөрөг харийхны нөлөөлөл үгүй болсон байж болох хэдий ч тэдний дэлхий дээр байгуулсан хүчирхэг систем одоо ч ажиллагаатай хэвээр байна. Энэ нь үнэн ил гарч ирэхийг саатуулхын тулд юуг ч хийхэд бэлэн, нууц албадаас үндэстэн дамнасан концернууд хүртэлх байгууллагуудын, сая сая ажилчдын хүчээр оршин тогтносоор байгаа юм.

Одоо тэгвэл, ийм л байхаар төлөвлөгдсөн энэ бүх зүйлсийн гайхамшигтай тал нь юу юм бол? Дуусаж буй мөчлөгт, дэлхий гариг нь бидний эргэн тойрон орших соёл иргэншлүүдээс
тусгаарлагдан, хорио тавигдсан шорон гаригийн үүргийг гүйцэтгэхээр болсон байна (хөөрхий зоригт дэлхий гариг). Бүх төрлийн сөрөг карма -ууд устгагдан дуусгавар болдог, бэрхшээл муу муухайгаас нь ангижруулахаар муу санаат сөрөг сүнснүүд илгээгддэг, мөн түүнээс маш ихийг суралцдаг учраас хоёрдмол чанарт туршлагажихаар бусад сүнснүүд саналаараа ирдэг тэр л газар орон нь байх үүрэг. Иймээс Загасны эрин дуусах хүртэл, тодорхой нэг хязгаар дотор, эдгээр сөрөг муу хүчнүүдийг хар муу үйлээ цааш үргэлжлүүлэн үйлдэхийг нь зөвшөөрч байсан байна.
Удахгүй Алтан Эрин эхлэх тэрхүү мөч бараг тулаад байна. Энэ нь хайрын, эв зохицлын, бүрэн ухамсрын эрин үе байх болно. Бусад Галактикуудын соёл иргэншлүүд болон өөрийн хайртай хэн нэг өөд болоочдын оюун санаатай холбоо тогтоох нь Агарта болон бидний нарны аймгаас алс хол орших гаригуудад зорчихтой адил энгийн үзэгдэл болох болно. Тэрхүү сайн цаг ирэх хүртэл илюминатууд эдгээр өөрчлөлтүүдийг болиулхын тулд бүхнийг хийх болно. Гэвч тэр бүх хичээл зүтгэл нь ямарч ашиг тусаа өгөхгүй, учир нь орчлонгийн мөчлөгүүдийг хэн нэгэн зүгээр л зогсоочих боломжгүй юм. Тэдгээр нь Бурханы хүсэл зориг… бөгөөд мөн зайлшгүй гүйцэтгэгдэх болно.
Заа тэгэхээр… ийм л байна. Та наанаа байсаар л байна уу? 😊 Тийм л юм шиг байна. Сайн байна.
Таны харж байгаачлан бид энэхүү А4 хуудсанд хэд хэдэн холбоосуудыг тавьсан байгаа. Тэдгээрээр дамжин тодорхой сэдвүүдийн талаарх Жижиг Зурагнууд руу нэвтэрч болно. Хангалттай танилцсан тэр үедээ та энэхүү А4 хуудас руу байнга ирж буцсаар байх болно, энэ бол:
ИЛҮҮ АГУУ ЗУРАГ юм.


2-р хэсгийг унших бол энд дарна уy https://michid-7.blogspot.com/2022/10/blog-post_84.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...