Бидний сайн мэдэх Арулад аймгийн Наху Баяны хүү (1164 – 1226) Боорчу жанжин онгод болсон бөгөөд Аянгат удгантай хийсэн ярилцлагаас товчлон буулгав.
Асуулт: Аянгат удган
Хариулт: Боорчу онгод
Асуулт: Өнөөдөр жаахан сэтгэл санаа зовоод, хүмүүс олноороо үхэж байна, тэгээд энэ олон хүмүүс яах гэж төрөөд, яах гэж амьдраад байгаа тухай бодлоо. Хүн ер нь яах гэж төрдөг юм бол?
Хариулт: Чи мэддэг юм уу?
Асуулт: Аянгат удган, Харин мэдэхгүй байна аа.
Хариулт: Чи тэгээд юу боддог юм бэ?
Асуулт: Би бодохдоо шал төвөгтэй юм аа гэж бодож
байна
Хариулт: Тэгвэл үхчээч
Асуулт: Үхсэн ч гэсэн надаас шалтгаалахгүй эргээд
л төрчхөөд байх юм
Хариулт: Тэгвэл наад дахиад төрөөд байгаагийнхаа
учрыг олооч
Асуулт: Хаанаас олох юм бэ
Хариулт: Энэ оюун бодлоосоо, өө би ингээд төрчихсөн
юм байна гээд ухаж олооч ээ
Асуулт: Ер нь хүмүүс яах гэж төрөөд, яах гэж амьдраад
байгаа юм бол? Яагаад дахин
дахин төрөөд байнга эргэлдэж байх ямар хэрэгтэй юм бэ?
Хариулт: Чи тэгээд бодож олохгүй бол эргээд л
төрөөд байна шүү дээ.
Асуулт: Түүнийг бодож олох ёстой юм уу?
Хариулт: Тийм, би бодоод олсон чинь дахиж төрөхөө
больчихсон шүү
Асуулт: Та яах гэж төрсөн бэ?
Хариулт: Би чинь их хачин хүүхэд байлаа шүү дээ,
өмнөх амьдралаа санадаг, хэдэн удаа ямар хүн болж байснаа мэддэг, миний ой
санамж устаагүй төрчихсөн. Эхлээд би учраа олохгүй байсан, яагаад би чаддаг
байсан юм аа чадахгүй болчив, яагаад би ийм жижигхэн болчив, тэгээд үхэж
байснаа санадаг. Одоо яагаад төрчив гээд үүнд жаахан будилав.
Асуулт: Таныг тэгээд Боорчу гэж нэрлэлээ. Тийм үү?
Хариулт: Тиймээ, Тэгсэн өмнө нь би Цэцэр гэдэг нэртэй
хүн байснаа мэдээд байгаа юм.
Асуулт: Тэгсэн таны аав ээж чинь өөр хүн болсон
байсан уу?
Хариулт: Намайг Наху баян гуйж авсныг мэдээд байгаа
юм, үртэй болгооч гээд. Гэтэл Цэцэр байснаа Боорчу болчоод байлаа. Балчир
байсан ч Цэцэр байхдаа 35 орчим настай дайчин хүн байсан болохоор тэр үйлээ дүүргэх
гэж байгаад дайнд алуулчихсан, тиймээс багаасаа л тэр үйлээ дүүргэнэ гэж
сэтгэдэг байсан юм.
Асуулт: Бүр тийм жааханаасаа юу?
Хариулт: Тийм ээ,
Асуулт: Үүнийгээ хэдэн настайдаа мэдэж эхэлсэн бэ?
Хариулт: Ойтой л байсан.
Асуулт: Тийм байж болох юм уу?
Хариулт: Угаасаа ухаан ороход л байсан.
Асуулт: Ёстой сонин юм байнаа аа
Хариулт: Би нярай байсан үе ээ санахгүй байна,
ямартай ч хүнтэй харилцаад эхлэх үед ийм бодол орж ирсэн байсан даа. Би чинь Цэцэр
шүү дээ, яагаад намайг Боорчу гэж дуудаад байнаа, энэ одоо яагаад миний эцэг
болчив гээд л гайхна.
Асуулт: Хүүхэд 3нас хүртлээ өмнө амьдралаа санадаг
гэдэг байхаа. Гэтэл та бүр нэрээ хүртэл мэдэж байх юм.
Хариулт: Тиймээ, би чинь эхнэрээ мэднэ, хүүхдүүдээ
мэднэ, гэтэл нөгөөдүүл маань байхгүй, дахиад хүүхэд болчихсон яваад байгаа юм.
Нум харвая болдоггүй, томдоод байдаг, илд барья гэхээд даадаггүй, ямар өчүүхэн
болчив гээд л. Тэгээд анх голын эрэг дээрээс өөрийгөө хараад зүс биш байгаагаа хараад
эцгээсээ асуув. Би Цэцэр бус уу гэхэд, Бусаа чи Одоо Боорчу болсон гэв. Би
яагаад төрчив гэхэд, Би чинь чамайг тэнгэртээс чамайг 18 жил гуйж байж авчирсан
шүү. Чи үхсэн байж болно. Одоо чи миний үр шүү. Тэгээд би эцгээс та Цэцэр гэдэг
хүн мэдэх үү, Шинэдэлбээ гэдэг эхнэрийг маань мэдэх үү, Идэр, Золбоо гэж 2 хүүг
маань мэдэх үү, Онгудад нутаг мэдэх үү гэхэд, мэднэ л гэв. Тэгэхээр би Онгудад амьдарч
явж байсан болж таарч байгаа юм. Та сураглаж өгөөч гэхэд, чи хүсэж байвал тэгье
гэсэн юм. Тэгсэн чинь бөө дагуулж ирээд энэ хүүхэд нэг л биш шүү гэж байна. Наранд
цохиулаад солиорчихсон уу гээд. Тэгээд би бөөтэй нь ярилцав. Миний санахнээ,
намайг Цэцэр гэдэг. Би Шинэдэлбээ гэдэг ханьтай, 2 хүүтэй, тэгээд би Зүрчидтэй байлдаж
байгаад үхчихсэн шүү. Чи Зүрчидийн хэнтэй нь байлдав гэв, Тэр үед хойд хилийн
хамгаалт дээр Хуушаахантай байлдсан юм, гэтэл тийм жанжин байдаг, аан чиний
урьд насны явдал бүдгэрээгүй хүүхэд байна, идийтэй юм байдын, хааяа ийм юм
тохиолдог шүү, би яагаад төрөв гэхэд, чи тэрийгээ санахгүй байна уу гэв. Санахгүй
байнаа, үхсэн чинь өдий болчихлоо гэв. Хорвоогийн эргэлтэнд ийм юм байдын, одоо
зүгээр зүгээр, чи Боорчу гэдэгтээ эвлэр. Юунд хорогдон үхсэнээ сана, би баатар
болно гэж тэмүүлж байсан учраас одоо дахиад хүн болчихлоо, заза тэгвэл үүнийгээ
мэдэж байвал болно. Одоо энэ чигтээ зүтгэ гэсэн. Тэгээд аав хэлж байна. Энэ
хүүхэд их онцгой сайхан хүүхэд байна, урьд насныхан явдал бүдгэрээгүй байсан,
сайн хичээтүгэй. Оюун ухаан илт сайн бөлгөө. Ямар ч гэмтэлгүй, солио байхгүй,
сүнс шүглэсэн юм алга, зүгээр л ертөнцийн тойрогтоос сондгой төрсөн нэгэн
байна, урьд насны явдал хүүхэд насанд хэцүүтэй байдаг учраас дом хийж өгье гээд
ёс дүүргээд л тод санахаа болчихсон доо. Өмнө нь хаана нутагладаг байсан, хаана
мод байдаг, хайрга ус нь хаана байдаг гээд л бүгдийг санадаг байсан бол, тэр
явдлаас болоод бүгдийг санахаа болчихсон.
Асуулт: Манай ач бас ярьдаг, би хуульч байсан чинь
намайг өндөр дээрээс түлхээд алчихсан гээд л
Хариулт: Би бол үхлээ санадаг юм, өрц рүү жад
орчихсон, тэгээд л харанхуйлсныг санадаг. Тэгээд амьдрал эргэлдээд идийтэй явдал
болсон юм. Тэгээд л би чамайг өөрийгөө олооч ээ гээд байгаа юм
Асуулт: Би
юу хийж чадаагүйгээ хийх юм уу?
Хариулт: Тиймээ,
би баатар болно гэж байгаад үхчихсэн болохоор баатар болохгүй бол болохгүй шүү
дээ. Гэхдээ би зөндөө шантарсан, зөндөө уйлсан, зөндөө цус гаргасан, гэхдээ л
хичээж байсан даа. Биеийн амрыг харвал худалдаачин болбол аятай, баян байвал
аятай. Гэтэл голоос баатар болохгүй бол болохгүй гэдэг хатгаастай байсан учраас
хичээхгүй бол болохгүй гээл зүдэрсэн дээ. Өөрөө сонгосон зовлон юм байна, хэнд
гуниглахав гээд л.
Асуулт: За та тэгээд баатар болоод нэг амьдралыг
дуусгалаа гэж бодъё, тэгээд яасан бэ?
Хариулт: Дахиад
л өрцөндөө жадлуулж үхсэн дээ. Би үхэхэд ерөөсөө санаа зовдоггүй. Харин сэрсэн
бол энэ өдрийг сайн өнгөрөөх хэрэгтэй.
Асуулт: Тэгэхээр хүн дуусгаагүй үйлээ хийх гэж
төрдөг байх нээ?
Хариулт: Надад бол тийм байсан. Жишээ нь; Андад аавын орыг залгах гээд хатгаас
байсан. Зэлмээд бол маш гайхалтай ур хийх хатгаас байсан.
Асуулт: Одоо та юу бодож байна даа?
Хариулт: Миний үлдээсэн улс баян болох ёстой
байнаа. Тэр үед Их Монгол улс байлаа, одоо Их гэдэг үг нь байхгүй ч Монгол
гэдэг үг нь байгаа болохоор би буух хэрэгтэй болчоод байгаа юм.
Асуулт: Тэгвэл бид яаж баян болох бэ?
Хариулт: Эхлээд
сэтгэлгээгээ засах ёстой, тэгээд нэг баян төрөөд бусдыгаа татдаг шиг сэтгэлгээгээрээ
нэг нь дээш гарга. Бүтээхүйн хурыг тархиндаа хурааж, үйлдэхүйн огтлолцлоор
түмэнтэйгээ нэгдэж, эв нэгдлийн хүчээр эргэлдэх төгрөгийн тогтолцоо байгуулбал
сая баян болдог юм. Хүн болгон өөр өөрийн хатгаастай байдаг учраас тэр голын
хатгаасынхаа дагуу үнэнч амьдрах ёстой.
Асуулт: Тэр
голын хатгаасаа мэдэхгүй байвал яаж сэрээх бэ?
Хариулт: Унтаж байгаа хүн өөрөө сэрэхийг хүсэхгүй
байвал яаж сэрэх бэ дээ, Хүн болгон адилгүй байдаг учраас сэрчихсэн нь голын
хатгаасдаа үнэнч байдаг учиртай. Голын хатгаасаа санахыг сэрэх гэж хэлээд
байгаа шүү.
Асуулт: Голын хатгаас гэдгийг яаж мэдэх бэ?
Хариулт: Юу ч хийсэн чи баясахгүй байнаа гэдэг
чинь, чи голын хатгаасаа олоогүй байнаа гэсэн үг. Харин яаж ч зовж байсан
тэрнийхээ ард нь гарна гэдэг чинь голын хатгаасаа олсон гэсэн үг шүү.
Асуулт: Ямар нэгэн мэргэшил эзэмшээд түүнээсээ
таашаал авахгүй, баясахгүй байнаа гэдэг чинь голын хатгаасаа авсан байсан гэсэн
үг үү?
Хариулт: Жишээ нь худалдаа наймаа хийгээд баян болоод
ноён болоход энэ чинь би бишээ гэж дотроос чинь орилно, дайн байлдаанд ороод
ирэхээр, энэ чинь мөн мөн энэ чинь л байхгүй юу даа гээд дотроос хэлээд байдаг.
Асуулт: Хүмүүс өөрийнхөө хийж байгаа зүйлээ, амьдралаа
дүгнэж бодохнээ дээ, энэ бүхэнд надад таашаалтай байна уу гэх мэт
Хариулт: Би эцгийн хураасан хишигт талархаад адуу
малаа тойглоод арилжаа наймаа хийхэд авьяас билэг суу байдаг, гэтэл үнэндээ
тамиргүй биетэй төрөөд тэр баатар болно гэдэг голын хатгаастай төрчхөөд байдаг.
Миний бие булчин дайн тулаанд орох ямар ч зохимжгүй байсан, харин алтаа цохиод
адуугаа арвижуулаад арилжаагаа хийхээр болоод байдаг. Гэтэл үүнийг чинь хийхээр
голын хатгаас бишээ гээд хашхираад байдаг юм. Арилжаа наймаагаа дүүргээд
адуугаа өсгөөд ирэхээр олон хүн баясаад жаргаад байдаг, тэгэхээр л нөгөө голын
хатгаас чинь бус аа л гэнэ. Гэтэл би тэнд чинь өөрөө зовоод байх юм, бусдад сайхан
харагддаг ч өөртөө зовлонтой. Олсон эд агуурсаа тараахад бусад баясаад байхад
би ерөөсөө цэнгэл авдаггүй, харин бул чулуу үүрээд биеээ зовоохоор цэнгээд, илд
бариад нүдүүлэхээрээ цэнгээд, моринд чирэгдээд өөрийгөө зүдрээхээр голын
хатгаас би мөн шүү гээд байдгийг би мэдэхгүй, гэхдээ би түүндээ үнэнч байсан.
Асуулт: Дараа нь та хаачих бэ?
Хариулт: Огторгуй руу явна. Этгүнээс чөлөөлөгдөнө дөө.
Аянгат удган:
Олон хүмүүс өмнөх насныхаа талаар асуусан
байлаа. Тэгэхээр та урьд нь хэн байсан нь хамаагүй ээ, та хэдэн ч удаа амьдарч,
хэдэн ч удаа төрсөн байж магадгүй, тиймээс одооноос эхлэн хийж байгаа ажлаасаа
таашаал баяр баясал авч байна уу гүй юу гэдгээ бодож байх ёстой юм байна.
Админы үг:
Боорчу онгодын одооны зорилго буюу
голын хатгаас нь аугааг сэтгэж сурсан Монгол хүмүүсээс сонгож дэмнээд Монгол гэдэг
нэртэй улстай нь баяжуулах буюу хүчирхэг болгох юм байна. 12-р зуунд Их Монгол
улсыг бий болгож чадаж байсан туршлагатай учраас одоо ч гэсэн шинэ цагийн хамгийн
хүчирхэг Монгол улсыг бүтээх чадалтай. Хамгийн чухал нь Боорчу онгод аль хэдийн
оюуны эх ундарга нь хаана байгааг буюу улс орноо ухаж байгаль дэлхийгээ зовоож
хорлохгүйгээр баян болгох нууцыг мэдэж байгаа гэнэ. Мэдээж алд биеэ бус улс
орноо гэсэн сэтгэлтэй, ухамсартай хүү эсвэл охин одоогоор төрөөгүй байгаа гэж 2
жилийн өмнө хэлж байсан ч, өнөөдөр аль хэдийн төрсөн байж магад. Тэр төрсний
дараа дэлхийг авч явах хэмжээний оюуны бядтай байх ба ирээдүйд дэлхийд
тэргүүлэх зөв тогтолцоотой 27 улсаас 8 нь их гүрэн буюу манлайлагч улсыг тэргүүлэгч
болох бөгөөд түүнийг дэмнэхээр хүлээж байгаа юм байна аа. Хэрэв ээ түүний
төлөвлөгөө биелэх юм бол Ирээдүйн тэргүүлэгч 8 их гүрний нэг нь буюу Хамаг Монгол
улс дахин сэрж, дэлхийд оюуны хувьсгалыг эхлүүлж байж удирдагч улс болох юм
байна. Хурай хурай хурай.
Эх сурвалж:
Зөв үү тав уу подкаст 47-р хэсэг
No comments:
Post a Comment