Ласертагийн файлууд 1-р хэсэг

 

"Дараах текст нь туйлын үнэн бөгөөд зохиомол бүтээл биш гэдгийг би баталж байна. Эдгээр текстүүд нь 1999 оны 12-р сард би хүн биш, мөлхөгч амьтантай хийсэн ярилцлагын хуулбар юм. Энэ эмэгтэй хэдэн сарын өмнөөс миний найзтай (түүний нэрийг текстэд зөвхөн E.F гэсэн товчлолоор өгөгдсөн) холбоо барьж байсан. Би өөрийнхөө амьд яваа насандаа Үл мэдэх нисдэг хөлөг(нисдэг таваг), харь гаригийнхан болон бусад хачин зүйлсэд үл итгэгч байсан гэдгээ хэлмээр байна. EF надад "Ласерта" хэмээх хүний төрлийн биш хүнтэй анхны холбоо барьсан тухай ярихдаа зөвхөн зүүд эсвэл зохиомол түүх ярьж өгдөг гэж боддог байсан. 1999 Өвлийн 12 сарын 16нд Швед улсын өмнөд хэсэгт хүний хөлөөс зайдуу байрлах дулаахан байшинд өөрийнхөө 2 нүдээр харж, энэ зүйлтэй уулзах хүртэл үл итгэгч байсан юм.

Энэ уулзалтын үеэр тэр маш олон итгэмээргүй зүйлийг хэлж, үзүүлсэн бөгөөд энэ нь би түүний үнэн мөн бөгөөд үнэнийг цаашид үгүйсгэх аргагүй болсон юм. Эдгээр текстүүд нь нөгөө л нэг харийнхантай таарсан худал зохиол биш бөгөөд энэ бичлэг нь зөвхөн үнэнийг хэлсэн гэдэгт би итгэлтэй байна, тиймээс та үүнийг унших хэрэгтэй гэж бодож байна.
"Би түүнтэй 3 цаг гаруй ярилцсан. Дараахь бичлэгүүд танд ярилцлагынхаа зөвхөн хураангуйлсан хэсгүүдийг харууллаа. Учир нь тэр ярилцлага хийсний дараа надад хэлсэн зүйлээ одоо бүгдэд нь нийтлэхгүй байхыг надаас хүссэн юм. Энэхүү транскрипт дээрх асуултын дараалал. эдгээр нь миний асуусан дарааллын дагуу байхгүй байгаа тул зарим тохиолдолд танд жаахан замбараагүй санагдаж магадгүй юм, тэрний хуулбараас устгахыг хүссэн бүх чухал хэсгүүдийг устгах нь амаргүй байсан тул таниас хүлцэл өчье. Би ярилцлагын бүх текстийг (49 хуудас түүний бие, түүний эд хэрэгслүүдийн зарим зурмал зургийг багтаасан), мөн бүрэн ярилцлага хийсэн зарим бичлэгүүдийг эзэмшиж байна, гэхдээ би түүний зөвшөөрөлгүйгээр энэ ярианы бичлэг болон түүнийг өөрийнхөө гараар зурсан зурагнуудыг дэлгэхгүй. Би бас энэ сонирхолтой баримтын богиноссон хэлбэрийг Финлянд, Норвеги, Герман, Франц найдвартай найзуудруугаа илгээх бөгөөд тэд үүнийг өөрсдийн хэл болон бусад хэл рүү орчуулж аль болох олон хүнд хүрч өөрсдийн төрөлх хэлээрээ уншиж ойлгоосой гэж хүсч байна. Хэрэв та бас хүлээн авсан бол имэйлийнхээ бүх найзууддаа имэйлийн хамт илгээж эсвэл хэвлэж аваад хуулбарлаарай.
Телепати болон телекинезис гэх мэт төрөл бүрийн ер бусын чадваруудаа (харандааг хүрэхгүйгээр нисгэж бүжиглүүлэх, гараасаа 40см орчимийн зайнаас алимийг нисгэх г.м) надад харуулсан гэдгийг би баталж байна. Уулзалт 3 цаг 6 минутад хийгдэх бөгөөд эдгээр чадварууд нь заль, мэх, илбэ биш гэдэгт би бүрэн итгэж байна. Дараах зүйлүүдийг өмнө нь амьдралд нь ийм зүйл тохиолдож таарч байгаагүй хүнд ойлгогдохгүй, итгэхийн аргагүй байж болно, гэхдээ би түүнтэй оюун ухаанаараа холбогдох үед тэр манай дэлхийн талаар үнэхээр бодит үнэнийг хэлж байгаа гэдэгт баттай итгэж байна.
Харамсалтай нь, хэрэв би энэ өөрийнхөө бичлэгийг хураангуйлсан хураангуй бичлэгийг бүхэлд нь унших юм бол итгэхийн аргагүй харагдана гэдгийг мэдэж байна. Яг л муухан хийсэн шинжлэх ухааны зөгнөлт кино юм уу зохиол шиг л...
Гэхдээ та итгэх, итгэгүй хамаагүй энэ бүгд үнэн. Мэдээж таниас ямар ч баталгаа, нотолгоогүй энэ бичвэрт итгээсэй гэж хүлээлт тавьж болохгүй бөгөөд танд тэр баталгаа, нотолгоог өгч чадахгүй нь... Энэ бичвэрийг уншаад үүнийг сайтар эргэцүүлэн бодвол та тэрний үгэн дэх үнэнийг харах болно.
2000 оны 4-р сарын 23-нд нөгөө Шведэд байдаг байшинд тэр бидэнтэй дахин уулзах болно. Мөн тэрбээр надад өөрийг нь байдаг гэдгийг нотлох зарим нотолгоонуудыг өгнө гэсэн бөгөөд энэхүү бичвэрээс гээгдсэн ирж буй дайны талаар зарим нэг хэсгүүдийг ил гаргаж болох юм гэсэн. Мөн энэ үеийг нь ашиглан надад түүнээс зарим асууж болох асуултуудыг бэлдэх хугацаа гарч байгаа юм.
"Итгэнэ үү байна уу өөрөө л мэд, хүссэн хүсээгүй энэ нь бодит ялгаа үүсгэхгүй(гэхдээ таныг үүнд итгэх байх гэж найдаж байна)"
К. Оле
1999 оны 12 дугаар сарын 16ны өдөр
Асуулт 1
За юуны түрүүнд, та хэн бэ? бас тэгээд та юу вэ? Та харь гаригийн хүн үү, эсвэл таны гарал үүсэл энэ дэлхийнх үү?
Хариулт 1
Та өөрийнхөө нүдээр харж байгаачлан би та нартай адилгүй(хүн биш) гэдгийг харж байгаа байх бас би хөхчин төрлийн амьтан ч биш гэдгийг харж болно.(хувьслаас бий болсон биеийн минь зарим нэг хэсэг хөхтөн амьтны шинж тэмдэг агуулдаг хэсгийг эс тооцвол). Би бээр маш балар эртний хэвлээр явагч угсааны эмэгчин хэвлээр явагч. Мөн бид дэлхий дээр хэдэн сая жил амьдарч байгаа дэлхийн оршин суугчид билээ. Бид танай Египет, Инк болон маш олон соёл иргэншилд биднийг та нар тахин шүтэж Бурхадаа гэж үздэг байсан, тэр байтугай Библи сударт биднийг дурддаг. Танай Христийн шашины хүний үүслийн сургаалд бидний үүрэг роль-г буруугаар ойлгон биднийг Эдэн цэцэрлэгт гардаг "хорон санаат могой"- гоор дүрсэлдэг. Энэ нь туйлын буруу ойлголт юм. Танай хүн төрөлхтөн харийн эрдэмтэдээр генеткийн өөрчлөлтнөөс инженерлэгдсэн бөгөөд бид харин энэ хурдацтай хувьслын бага эсвэл их хэмжээгээр оролцон зочилсон угсаатан юм. Танай хүн төрөлхтөн байгалын бус итгэмээргүй хурдан хугацаанд буюу ердөө л 2-3хан сая жилийн дотор хувьсан өөрчлөгдсөн гэдгийг ухаарах хэрэгтэй(танай зарим нэг эрдэмтэн, судлаачид аль хэдийнээ энийг гадарладаг болсон). Энэ бол ерөөс боломжгүй, учир нь байгалын хувьсал гэдэг нь маш удаан үйл явц(процесс) юм. Гэвч та нар үүнийг огтхон ч ойлгохгүй байгаа. Хүн төрөлхтний үүсэл хиймэл бөгөөд гарал нь генийн инженерчлэлээр үүссэн гэдгийг ойлгох хэрэгтэй, гэхдээ манай төрлөөр(мөлхөгчидөөр) биш харийн төрлөөр(харийн хүмүүсээр)... Хэрэв надаас чи харь гаргийн хүн үү? гэж асуувал би үгүй гэж хариулна. Бид бол дэлхийн уугуул иргэд. Нарны аймагт колони гаригууд бидэнд байсан бас одоо ч байгаа ч гэсэн бид дэлхийгээс гарвалтай. Үнэндээ Дэлхий бол танай гариг биш харин бидний гариг юм. Бас хэзээ ч танай гариг байгаагүй.
Асуулт 2
Та нэр алдараа хэлж болох уу?
Хариулт 2
Энэ үнэхээр хэцүү, учир танай хүн төрөлхтөний хэл нь зөв авиагаар дуудах боломжгүй.(манай төрөлхтөний зарим нэг төрөлд бидний нэрийг буруугаар дуудах нь маш том доромжлол юм) Манай хэл танай хэлнээс маш өөр, гэхдээ миний нэрийг... Би танай хүн төрөлхтний үсгээр арай зөөлнөөр ашиглах гээд үзье. "Ш" "К" үсгүүдийг маш тодоор хатуугаар "Шшшшиаашшшшакккашшшш" гэж дуудна. Бидэнд эцэг, эхээс өгсөн дуудсан нэр гэж байдаггүй(гэхдээ зарим тохиолдолд хүүхдийн нэр гэж байдаг) бөгөөд цорын ганц онцгой нэр байдаг. Энэ нь зөвхөн насанд хүрсэн тохиолдолд дуудлагаар ялгагддаг ба бид шашинлаг эсвэл шинжлэх ухаанч өөр үгээр "Гэгээрэлд хүрэх" эсхүл "Мэдлэг хөөх" гэдэг замналаа сонгодог(та нар ингэж нэрлэх байх). Хэрэв та миний нэрийг наад хүний хэлээрээ дуудахгүй бол баярлах байна. Зүгээр л намайг "Ласерта" гэж дууд, энэ нэрийг би ихэнхидээ хүмүүсийн дунд явахдаа ашигладаг нэр.
Асуулт 3
Та хэдэн настай вэ?
Хариулт 3
Бид насаа тооцолохдоо та нарынх шиг одон орны зайгаар буюу дэлхий нарыг хэдэн удаа тойрдогоор тооцоолдоггүй, учир нь бид ихэнхидээ Эх газрын доор амьдарч аж төрдөг. Бид насаа дэлхийн соронзон орон хэдэн удаа өөрчлөгдөж байгаагаар тооцоологддог(хэрэв танай тоогоор хэлэх юм бол) би өнөөдөр - 57,653 мөчлөгийн настай. Би 16,337 мөчлөгийн өмнө нас, бие гүйцэж ухамсар суусан(энэ бидний хувьд маш чухал тоо юм). Хэрэв танай хүн төрөлхтөний насаар бол би ойролцоогоор 28 настай.
Асуулт 4
Таны даалгавар юу вэ? Танд бидэн шиг "Ажил" гэх зүйл байдаг уу?
Хариулт 4
За танай үгээр орлуулах юм бол би маш сониуч танай хүн төрөлхтний нийгмийн байдлыг судалдаг оюутан. Тийм учраас л би энд чамтай яриад сууж байгаа юм, ийм учраас л би E.F-д бас одоо танд жинхэнэ төрхөө харуулж бас маш нууц мэдээллүүдийг задруулж байна, бас чиний бэлдэж ирсэн олон хуудастай асуултнуудад чинь үнэнчээр хариулахыг хичээж байна. Би танай хүмүүс энэнд ямар хариу үйлдэл үзүүлхийг хармаар байна. Танай хүн төрөлхтнүүдийн дунд маш олон галзуу, худалч гэмээр бидний талаар, үл мэдэгдэх нисдэг биетийн талаар, бас харийнхны талаар мэддэг гэх хүмүүс байдаг, тэгээд та нар тэдэнд нь итгэдэг. Би танай хүн төрөлхтнийг нийтээрээ жинхэнэ үнэнийг мэдсэн хойноо яахыг хармаар байна(түүгээр удахгүй хэлнэ). Та нарын ихэнхи нь хэлсэн үгийг минь хүлээж авахгүй итгэхээс татгалзана гэж бодож байна, гэхдээ миний буруу байгаасай гэж хүсч байна, яагаад гэвэл ирж буй дайны үеээр амьд үлдье гэж бодож байвал үүнийг ойлгох хэрэгтэй юм.
Асуулт 5
Таны үүний талаар E.F-д өгсөн тодорхойлолтыг бүтнээр нь уншсан. Гэхдээ та үүний талаар товчхон хариулт өгч болох болов уу?
Үл мэдэгдэх нисдэг биетүүд үнэхээр байдаг уу? Тэгээд хөлгийг хэн удирддаг вэ? Харийнхан хөлөглөдөг үү? эсвэл энэ танайхных уу?
Хариулт 5
Зарим ажиглагдаж байсан ҮМНБ-үүд(танайхны хэлдэгээр) манайхных, гэхдээ ихэнхи нь манайхных биш. Ихэнхи тэнгэрт нисдэг "нууцлаг" ҮМНБ-үүд нь үнэндээ технологийн хэрэглэл(technological device) биш бөгөөд танай эрдэмтийн одоогоор хараахан ойлгоогүй байгаа байгалын үзэгдэлийг буруугаар ойлгосноос үүсэлтэй зүйл юм(яг л өндөр агаар мандал дахь аяандаа үүсдэг плазмын гэрэл шиг). Гэсэн хэдий ч, зарим ҮМНБ-үүд нь танай өөрсдийн хамаарлын жинхэнэ хөлгүүд байдаг(ялангуяа танай цэргийнхэнд) эсвэл өөр харийн төрлийнхөн эсхүл манай төрлийнхөн ч байж болно(гэхдээ маш цөөн тохиолдолд манай төрлийн хөлгүүд харагдсан байдаг яагаад гэхээр агаар мандалд бид маш анхаарал болгоомжтой хөдөлдөг бас бидэнд хөлгөө нуух онцгой арга замууд байдаг)
За би хэлье. Энд маш олон төрлүүд байдаг. Хэрэв та 20-260метр орчмийн урттай метал цайвар саарал өнгөтэй ороомол навчин тамхи (цилиндр) шиг хэлбэртэй мөн маш гүн хүнгэнэх дуутай бас метал гадаргуун дээрээ 5 тод улаан гэрэлтэй(нэг нь дээрээ, нэг нь дундаа, хоёр нь адагтаа) хөлөгтэй таарч байсан талаар мэдээнээс олж унших юм бол танайхны хэн нэг нь үнэхээр манайхны нэг хөлгийг олж харсан гэсэн үг. Энэ нь магадгүй хөлгийн нэг хэсгийн доголдол, гажуудал эсвэл манайхнаас нэг нь хайхрамжгүй явсан гэсэн үг. Мөн бидэнд маш жижиг диск хэлбэртэй хөлгийн флот байдаг, гэвч иймэрхүү хөлгүүд ихэвчлэн харийнхний хөлөг байдаг. Харин гурвалжиндуу хэлбэртэй хөлгүүд бол ерөнхийдөө танай цэргийнхэнтэй хамааралтай гэхдээ үүнийгээ тэд харийн технологи ашиглаж хийдэг. Хэрэв үнэхээр манай хөлгүүдийг харахыг хүсвэл Хойд туйл болон Антрактик Төв Ази тивүүдийн(ялангуяа уул нуруу хавиар) тэнгэрийг сайн ажиглаарай.

Орчуулсан А. Санчир

2- р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/2_65.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...