Рептилүүд нь зөвхөн дэлхий дээр байдаггүй бөгөөд бусад олон гаригууд дээр уугуул иргэдтэй хамтран амьдардаг гэдгийг өмнө нь оруулсан мэдээллээс уншаад ойлголт авсан байх. Тиймээс хамтран хуваалцаж амьдрах эсвэл тэдэнгүйгээр байх. Хэн нэгнийгээ боолчлон амьдрах нь гэрлийн ажилчдын хуульд таардаггүй тул хүн төрлөхтнийг мөлхөгчдөөс салгах нь галактикийн холбооны гол зорилтод ажил болсон.
(Жич: Элизабет Эйприл гэдэг эмпат охин бол галактик холбоо, плейядчуудтай уулзаж тэднээс авсан мэдээллээ дамжуулахаас гадна, дэвшилд хэрэгтэй янз бүрийн сүнслэг зөвлөгөө өгдөг болохоор түүний юүтүб сувгийг сонсдог юм. Тэгээд хамгийн сүүлд гаргасан рептилүүдийн түүхийг түүний өөрийнх нь олж мэдсэн туршлагаас сонирхолтой бас мэдүүштэй санагдсан тул та нарт сонирхуулая гэж бодлоо. Хэлтэй хүмүүс нь линкээс ороод сонсож байгаарай. )
Элизабетийн өөрийнх нь тайлбараас товч сийрүүлсэн нь : Бид 3 хэмжээстийг бүрэн ойлгож, эзэмшихийн тулд гэрэл гэгээтэй талаас гадна хар тал руу шумбах хэрэгтэй байдаг. Рептилийн тухай анхны видеогоо 2016 онд оруулж байсан боловч тухайн үед миний видеонд юутүб хэрхэн хариу үзүүлэх, хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байсан тул айж, болгоомжлох үүднээс татан авч байсан юм. Энэ удаа видеог бүх хүнд санал болгохгүй ч зарим хүн үүнээс санаа авч болох юм. Миний хэлсэн бүгдээс авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй гэж хэлье. Хүн бүрт рептил ДНХ байгаа юу? Тийм. Энэ видеогоор би зорилт тавихийг хүссэн юм. Та бүхэн өөрсдийн энэ талыг ойлгосноор түүний ажиллагааг бүрэн хянаж чадна. Бид бүгдийн дотор түүнтэй тэмцэх, давж гарах механизм бүгдэд нь байгаа. 3 хэмжээстэд дахин гацаж болохгүй цаг ирлээ. Биднийг энэ реалитид уяж байгаа зүйл бол бидний рептил ДНХ, рептил тархи юм. Та нарт рептил ДНХ- ээс салах бололцоо олгох /аффирмац/дуудлагыг би энд өгөх болно. Энэ видеод оруулсан бүх зүйл шууд эх сурвалжаас ирсэн бөгөөд би энэ реалитигээс гаралтай гадаад судалгааг хийгээгүй болно.
Надад рептилүүдийн тухай танилцуулсан явдал миний шууд туршлага юмуу дамжууулалтын туршлагуудаас үүдэлтэй юм. Анх 2010 барьцаалагдсан тохиолдлоос эхлэе, 2011 оны сүүлээр галактикийн холбооныхонд анх би танилцуулагдсан , 2012 онд хийсэн өөр нэг уулзалтаар ГХ над дээр ирсэн....
Би оюутны байрандаа бясалгал хийгээд сууж байх үед маш том гэрлэн биет өрөөнд орж ирсэн. Тэр биет надад хэлэхдээ тэдэнд миний туслалцаа хэрэг болсон гэсэн бөгөөд би зөвшөөрч хамтдаа явсан юм. Түүний намайг аваачсан газар бол хөлөг биш зүгээр сансар огторгуйд аваачсан гэхэд болно. Би астрал биеэр тэр мөн астрал биеэр байсан. Тэр телевизийн дэлгэц маягийн зүйл нээгээд кино үзэж байгаа юм шиг клип/ дүрсүүдийг харуулж эхэлсэн. Тэдгээр дүрслэлүүд дээр аварга том динозавр төрлийн гуманойд биетүүд өөр гаригууд дээр байгаа нь харагдаж байлаа. Дүрсүүд гарах бүрт тэдгээр динозавр төрлийн биетүүд эзлэн түрэмгийлэл хийж байсан. Заримдаа тэдэнд буу байхыг харахад надад инээдтэй бодогдож байв. Би тэр үед хэмжээст хоорондын биетүүд буу авч явдаг гэж мэдээгүй бөгөөд дэлхийн хүрээнд л байдаг зүйл гэж боддог байлаа. Тэднийг харах бүрт л дайны бүсэд бүхэл бүтэн иргэншлүүдийг эзлэн түрэмгийлж, хөрөнгө мөнгө, эрх мэдлийг гартаа оруулж, олон өөр төрлийн гаригууд дээр, бүр орчлон ертөнцөөр нэг, өөр галактикуудын дотор хяналтаа тогтоохыг харж байлаа.
Тэр астрал биет надад хэлэхдээ: “Одоо болж байгаа зүйлийг үргэлжлүүлэх бололцоог бид олгоод байвал эдгээр биетүүд хүмүүст, энэ иргэншилд адилхан зүйл хийх болно” гэсэн. Би хариуд нь: “За тэгвэл бид юу хийх хэрэгтэй вэ? Үүнийг бид хэрхэн зогсоох вэ?” гэж асуулаа.
Тэгэхэд тэр надад: “энэ төрөлтний багахан түүхийг харуулах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэрээр надад драконууд, аркончууд, рептилүүдийн тухай, ертөнцөд рептилийн олон янзын хязгааргүй олон төрлүүд байдаг тухай харуулсан юм. Рептилүүд бүгд муу биш боловч бид энэ удаа Дэлхий гариг, рептилүүдийн талаар ярилцах бөгөөд энэ нь тийм ч сайхан түүх биш.
Тэр надад олон клипүүд үзүүлснийхээ дараа “Надад одоо чиний тус хэрэгтэй байна” гэж хэлээд өөрийг нь дагахыг надаас хүслээ. Бид хаашаа явж байгааг асуухад намайг дагаарай гэж хэлээд гэрлийн хурдаар ойртсоор дэлхий гариг руу ороод ирлээ. Гэв гэнэтхэн нэг тийм хав харанхуй газар ирсэн байв. Тэнд 16, 17 орчим гэрлэн биеүүд гурвалжин хэлбэрт бүлэг болоод байж байв. Тэр гэрлэн биет хэлэхдээ “энэ бол чиний гэрлийн бүлэг, дайчдын омог”гэж хэлээд “бид одоо тэдгээр төрөлтнүүдтэй нүүр тулах болно” гэхэд нь би дотроо “Юу?” гэж дуу алдлаа. Тэгэхэд би 20 -н настай л байсан. “За, би таныг дагая” гэлээ. Тэд хэлбэрт ороход нүүрэн талд нь нэг зай үлдсэн байв. Тэгээд би энэ жижигхэн гэрлэн багийг тэргүүлэх болсноо ухаарсан юм. Бид гэрлэн бөмбөлөг болон хамтдаа дэлхийн гүн дэх нэгэн агуй руу орлоо. Тэнд рептил биетүүдийн аварга том цугларалт болж байсан бөгөөд тэд астрал биш, физик биеэр байв. Бид тэдний махан биеэр оршдог 4 хэмжээст рүү орсон нь тэр байлаа. Олон зуун мянган хүнтэй концертийг төсөөлдөө, гэхдээ бүгд хар, тас харанхуй. Тэгээд биднийг агуйд орж ирэхэд агуйг гэрэлтүүлж байсан ганц зүйл бол бид байсан юм. Бид үндсэндээ агуйг гэрэлтүүлж, биднээс доош 10 фут /тохой/ орчим доогуур миний харж чадах зүйл нь толгойнууд байсан бөгөөд тэдгээр нь бүгд рептилчүүд гэдгийг мэдэж байлаа.
Тэгээд зөн совин, инстиктээр би тэдэнтэй чанга тасхийсэн телепат дуу хоолойгоор ярьж эхэлсэн. Рептилүүдийн толгойн оройноос юу хэлэхээ төлөвлөөгүй байсан боловч би иймэрхүү утгатай зүйл хэлсэн:
- Бид та нарын хэн болохыг, юу хийдгийг мэднэ.
- Та нар гариг болон хүмүүст хийсэн зүйлээсээ дайжих боломж дахин олдохгүй. Бид та бүхнийг татан буулгах болно. Тэр үед энд байх боломжгүй. Одооноос гарах/зайлах/ төлөвлөгөөгөө эхлүүлсэн нь дээр.
Тэгээд л болсон. Би дөнгөж тэдэнтэй нүүр тулахад миний гэрлийн отог ард талд минь байсан. Бид тэнд тулаан хайж очоогүй, тэдэнд зөвхөн энд дахин байх бололцоогүй, явцгаа гэдгийг л хэлэхийг хүссэн. Энэ маш хүчирхэг байсан бөгөөд би өө новш гээд “хөхөрсөн”... төгсгөлд нь гарахаар төлөвлөтөл... маш зэрлэг тохиолдол ... рептилчүүд биднийг доош буулгахаар үсэрч эхэллээ. Би 4д астрал реалмд ийм боломжтойг ёстой мэдээгүй байлаа. Тэд бидний зүг үсэрч буулгахаар хичээж байсан. Энэ нь ёстой хамгийн галзуу тохиолдол болсон, учир нь бидэн рүү үсрэх үед бидэнд их ойртож байсан тул тэдний нүүр нарийн тодорхой харагдаж байсан. Тэд тус бүрдээ ялгаатай боловч төстэй, динозавр хүн, гүрвэл хүн маш зэрлэг. Надад ойртох бүрт тэдний тодорхой дүр төрх болох хавтгай хамар, эвэр, сэрвээг би харж чадаж байлаа. Тэд биднийг барихийг хичээсэн боловч бид бөмбөлөгт бүгд нэгдээд 3 хэмжээст рүү эргэн гарч ирцгээсэн юм. Тэгээд тэр бүхэн рүү аваачсан гэрлэн биетэд талархаад, өөрийн биедээ эргэн ирснийхээ дараа юу болоод өнгөрвөө ? гэсэн байдалд орсон юм.
Энэ бол миний рептилтэй анхны нүүр тулсан туршлага болсон юм. Тэр тохиолдлын дараа тэр төрөлтнүүд хүмүүсийг эзлэн авах гэж байгаа, гэхдээ амжилт арай олж чадаагүй тухай галактик холбооныхон 2011 онд надад хөнгөхөн танилцуулсан юм.
Түүний дараагаас би иллюминатийн тухай судалж эхэлсэн бөгөөд онлайнаар олон янзын эх сурвалжууд руу орж иллюминатын симбол/билэгдлүүд, тэдгээр рептил биетүүд хүний хэлбэрт дүрээ хувиргадаг болохыг, хүмүүсийн амьдралын бүх талуудыг ялангуяа хэвлэл мэдээллээр дамжуулан удирддаг болохыг ойлгосон юм. Тэгээд л матриксийн иллюжинг би эвдэж эхэлсэн байдаг. Хөгжмийн видео үзээд л бүх тэмдэг дохионуудыг таньдаг болж, гурвалжин тэмдэг, хар цагаан шал гэх мэт маш тодорхой баримт нотолгоонуудыг бүх боломжит аргаар мэдэх болсон нь намайг айлгаж орхисон юм.
2-р хэсгийг эндээс
No comments:
Post a Comment