2013 онд би улам гүн ухахыг хүссэн, астрал аялалд сайжирсан болохоор би хүний түүхийн цаг хугацаа руу гүн транс бясалгалын үед харахаар буцсан юм. Рептилчүүд яаж энд ирсэн? Тэд үнэндээ хэн бэ? Тэдэнд хүн төрөлхтнийг эзлэх тийм их хүсэл яагаад байдаг юм бол ?
Би хүний түүхэн цаг үе рүү буцаж явлаа. Бидэнд хэлэгддэг түүхэн он цагууд худал байдаг. Хамгийн чухал он тоолол болох эртний Египетийн цаг үе рүү би явсан. Гэнэтхэн 2013 онд энд байгаа би эртний Египетийг харж байлаа. Маш намхан хүмүүстэй цуг 10-25 фит/тохой өндөр хүн биетүүдийг би харсан. Тэднийг Анунаки гэдгээр нь би мэднэ. Тэдгээр аварга хүмүүстэй цуг динозавр төрлийн рептил биетүүд тэнд байлаа. Хамгийн хачирхалтай нь Анунаки болон Рептилчүүдийн аль аль нь хүмүүстэй хамт алхаж байсан явдал юм. Шатлан захирах ёсоор Анунаки нар бишрэгддэг биетүүд нь гэдгийг би мэдэж байсан. Тэд бурхад мэт харагддаг байсан... рептилчүүд мөн адил аварга том, бараг 10 фит/тохой өндөр... тэд менежер маягийн, Анунакитай үнэ тохирч байсан. Тэдгээр рептилүүд хүмүүст маш харгис, яг л боолын эзэд мэт хандаж байсан. Тэгээд би бүхэл дүр зургийг харж байв “ямар зэрлэг” гээч, бид тэдэнтэй хамт алхаж байсан, тэгээд энэ тухай ямар ч тэмдэглэл байдаггүй.
Энэ нь надад асуулт болон үлдэж, би Галактикийн Холбоонд буцаж очихдоо: “Хэрэв хүмүүс бид анунаки, рептил биетүүдтэй эртний Египетийн цаг үед хамт байсан юм бол эртний Египетийн үеийн тухай тэмдэглэл бидэнд яагаад байдаггүй вэ?” гэж асуухад “ Хүмүүс рептилүүдийг үнэн дүр төрхөөр нь дүрслэх нь хориотой байсан” гэлээ. Хөшөө дурсгал болон хадны дүрс зураг дээр ч тэр. Тиймээс тэд үргэлж өөрсдийгөө өөр дүр төрхөөр дүрсэлдэг байсан. Өнгөрсөн цаг үед байсан зарим хүмүүс амьралаа эрсдэлд оруулж, цөөнгүй олдворуудыг одоогийн бидэнд мэдээлэл болгон өгөхөөр хийсэн байдаг. Олон Фараонууд болон Бурхадууд маш аварга байдлаар дүрслэгдсэн байдаг нь үнэндээ тийм л өндөр байсан. Төгсгөлд нь юу тохиолдсон гэхээр... маш гоё, би энэ зураглалыг хэзээ ч мартахгүй. Би энд эртний Египетийн динамик үеийг зурвасхан гүйлгээд хартал гэнэт 3 нисдэг маш аврага том тавгууд үзэгдлээ. Бага зэрэг хавтгай хөлгүүд пирамидуудын дээр гарч ирлээ, тэд Галактик Холбооныхон байв. Тэд бууж ирээд Анунаки, Рептилчүүдэд мэдээ хүргэж байна. Тэд хэлэхдээ :
-Та нар энд байж, хүмүүст саад болохыг бид зөвшөөрөхгүй тул гаригаас явцгаах хэрэгтэй.Тэгээд гайхалтай нь бүх эрх мэдлийн эзэд Анунаки нар: -За, зөвшөөрч байна гээд бүгд явчихсан. Тэд тийм ч олуулаа байгаагүй. Гэхдээ тэд хүмүүсээс, бас энэ гаригаас явмаар байгаа нь мэдрэгдэж байсан. Тиймээс тэд маш дуртайгаар явцгаасан. Харин рептилүүд “ёстой үгүй шүү” гээд явахыг хүсээгүй, тэр үед Галактик Холбооныхонд хэлсэн нь: - Энэ бидний гариг учраас эндээс явахгүй. ГХ хариуд нь: - энэ гариг та нарынх байсан гэдгийг бид мэднэ, гэхдээ одоо та нарын байх газар биш. Би маш их гайхаад: Юу энэ гариг рептилүүдийнх гэж үү? гээд тэр зураглалыг түр зогсоолоо. Би хүний түүхэн үеийн зурвас зураглалыг дунд нь зогсоож, бүр цааш явлаа. Одоо би рептилүүд энд хэрхэн ирснийг олж мэдэхийг хүсэж байна.
Би бүр динозаврын эрин рүү буцлаа. Бүүм, тэд тэнд байж байна. Тэнд бид бүгдийн мэдэх динозаврууд, бас дракон рептилүүдийн хөгжиж байгаа төрөлтнүүд, үндсэндээ хүн динозвр биетүүд тухайн цаг үеийг эзэгнэж байлаа. Тэд энд яаж ирсэн болохыг би мэдэхгүй, гэхдээ тэдгээр рептилүүд хүмүүсээс бүр өмнө, мичнээс ч өмнө байсан гэдгийг би одоо баталж чадна. Энэ үүднээс тэднийг нигүүлсэж болохоор. / Хамгийн эртний динозаврууд 245 сая жилийн тэртээ байсан гэж тэмдэглэгдсэн./
Энэ гаригийг Галактикийн Холбооноос туршилтын төрөлтнүүд болох бидэнд өгсөн. Энэ гибрид/ холимог төрөл зүйлтэн болох хүмүүс инээдтэй нь дотроо бас Анунакийн ДНХ-тэй байдаг.
Анунаки нар биднийг бүтээхэд тусалсан. Хүмүүст мөн эртний Атлант, Лемурын цаг үеэс Плейядийн ДНХ -тэй байдаг.
Ингэж л жижигхэн эмзэг хүний биетэй бид энд байгаа юм. Гэхдээ бас болоогүй ээ, 10 дахин хүчирхэг гэж байгаа.. учир нь бид өндөр хэмжээстийн биетүүдээс хурдтай хөгжсөн. Харин тэдгээр өрөвдөм рептилүүд нэг удаад хөгжих хэрэгтэй байсан боловч үнэнийг хэлэхэд, тэд айдсаа давах бололоцоо олгоогүй. Энэ нь нэг юмнаас айдаг гэсэн үг биш, тэд өөрсдийн эрх мэдэл, хяналт, шунал зэрэг дадал зуршилуудаас болсон. Тэдгээр хамаарлуудаас тэд чөлөөлөгдөөгүй, тэгэхээр тэд дэвшихгүй, төрөл зүйлтний хувьд урагш явж чадахгүй. Тэгээд л тэд гацсан хэрэг. Тэд энэ гаригийг тэднийх гэж итгэдэг.
Хүмүүс гэнэтхэн боолын төрөлтнөөс бүрэн эрх чөлөөт болсон. Тэр үед Галактик Холбооныхон ирж биднийг үндсэндээ чөлөөлсөн юм. Эртний Египетийн цаг үед ГХ бууж ирээд рептилүүдийг хөөхөд тэд “үгүй шүү, бид гаригаа орхиж чадахгүй” гэж хэлсэн. ГХ хариуд нь “та нар энэ гаригийг орхих албагүй, гэхдээ одооноос хүмүүст саад хийж болохгүй, бас хамгийн чухал нь Хүмүүст харагдаж болохгүй !” гэж хэлсэн байна. Ингээд ГХ рептилүүдийг газар доогуур цөлсөн. Энэ үеэс л газар доорх тунелууд, газар доорх хотууд, агуйн рептил иргэншлүүд олон олон жилүүдээр амьдарч ирсэн түүхтэй.
Тиймээс энэ нь бүхэлдээ “та нар энд хүмүүст харагдаж болохгүй” гэснээс үүдэлтэй. Тэгээд зарим өндөр чичирхийлэлтэй нь явцгааж, зарим нь газар доогуур орсон. Гэхдээ тэд технологийг хөгжүүлж, тэднийхээр хамгийн хүчтэй гэгдэх тодорхой хүмүүстэй үржилд орсноор хүн рептилийн цусан төрлийг гариг дээр бүтээгээд зогсохгүй, мөн цусан төрөлгүйгээр хүн болж дүр төрхөө хувиргах боломжтой технологийг хөгжүүлсэн байна.
Тэгэхлээр анхандаа технологи гарахаас өмнө зөвхөн цусан төрөл байсан. Ингээд рептилүүдэд хүн шиг болох 2 арга байгаа. Нэг нь хэрэв хүн рептил цусан төрөлтнөөс илүү дээгүүр байх юм бол рептил сүнс биен дэх сүнсээ хуваагаад рептил ДНХ-н тоо хэмжээ давамгай хүмүүсийн биеийг эзлэх маягаар оршдог. Биеэ эзэмдүүлэх тохиолдол байнга болдоггүй, гэхдээ эзэмдүүлсэн бол тэр хүнээс маш их рептил шинж чанарууд болох шунал, эрх мэдэл, хянах гэх мэт зуршлууд гардаг. Энэ нь тэр эзэгнэл тухайн эзэмдүүлсэн хүний рептил ажиллагааг өдөөдөг гэж болно.
Ийм учраас ямар хэл, соёл, арьстан, түүхтэй байхаас үл хамааран, гариг дээрх язгууртны гэр бүл бүр өөрсдийн цусан төрөлөө хадгалахаар шийдсэн байдаг нь ийм учиртай. Хммм, рептил цусан төрлийг цэврээр нь хадгалж үлдэх ямар шалтгаан байна гэхээр эзэмдэх, хянах, гартаа оруулах боломжтой байхын тулд гэдэгт би итгэдэг. Саяхандаа тэд нэгэн технологи бүтээсэн, өнгөрсөн зуугаад жилд тэдэнд төхөөрөмж бий болсон, би нарийн тодорхой мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр төхөөрөмж тэднийг голограмм хэлбэрт хувиргаж чаддаг. Тэр төхөөрөмжийг би сайн тодорхойлж чадахгүй, энэ нь 4д технологи нь тэднийг 4д голограм хүрч болдог хүн шиг болгож хувиргадаг. Тэгээд рептилчүүд : “хүмүүс тэднийг харж чадахгүй ч, бид хяналтдаа байлгаж чадна” гэж хэлдэг. Энэ нь тэдний энэ цаг үеийн гол зорилго.
Эргэн тойрны бүхэл бүтэн нийгмийн бүх талууд хүмүүсийг дарангуйлах, хянахад зориулан бүтээгдсэн. Учир нь бид тэднээс хавьгүй их хүчтэй. Иймд бид тэдний аюул занал. Үүнийг би сайн илэрхийлж чадахгүй байна, гэхдээ хүмүүс рептилүүдийн аюул, тиймээс тэд биднийг буулгаж авахыг оролдож байна.
Та нар юу гээч? Тэд амжилт олсон. Тэд гайхалтай нь хөгжмийн салбар, одууд, улс төрчид, шашин гээд “бурхан минь” тэд үнэхээр чадсан. Тэд үүнээс цааш амжилт олж чадахгүй. Тэд урагш дахин явж чадахгүй.
No comments:
Post a Comment