Тэгэхлээр 2013 он руу буцаад явья. Миний сонирхлыг нэг зүйл маш их татаж байсан. Энэ бүх мэдээллүүдэд сэрж байхад тэдний хэд нь тэнд байдаг? Хэр нийтлэг бол? гэх мэт. Эхэндээ би- өө тийм ч сүртэй юм биш...тэд чинь 1- хэн хувь юм чинь юу ч өөрчилж чадахгүй....үргэлж энэ маягаар байж ирсэн...буулгана гэхэд хэтэрхий том... энэ бол миний ойлголт байлаа. Гэхдээ аажмаар надад нотолгоо хэрэгтэй байгааг би өөртөө харахыг хүсч байсан. Тэгээд 2013 онд миний реалитид рептил дүрээ хувиргагчыг хармаар байгаагаа би хэллээ. Тэр үед би Онтарио- гын Хамильтоны их сургуульд явдаг байсан... энэ нь тийм ч жижиг хот биш... гэхдээ Лос Анжелес шиг биш.
Би байрнаасаа гараад автобусанд суулаа. Энэ нь би үүнтэй тохиолдмоор байна... би эхлээд хармаар байна... тэд энд байдаг эсэхийг мэдмээр байна... гэж дуудсаны дараахан юм.
Намайг автобусанд ороход тэнд нэг 30,40-өөд оноос шууд гараад ирсэн юм шиг харагдах нэг эмэгтэй байсан... тийм ч хөгшин биш...45 орчим настай... ягаан малгай, цагаан бээлийтэй, ядуу биш, хөлөө зөрүүлээд гараа өвдгөн дээрээ маш аятайхан тавьсан байсан. Ягаан хувцсыг нь хараад надад нэг хачин мэдрэмж, таагүй долгион түүнээс мэдрэгдэж байлаа. Би физик нүдээ аниад билгийн нүдээ нээгээд харсан чинь миний амьдралдаа харсан “хамгийн муухай” дүр зураг харагдсан.
Тэнд сууж байгаа эмэгтэйн ард маш муухай аварга рептил оршнолын хар сүүдэр нуруун дээр нь суусан байв. Би хараад:- өө бурхан минь, энэ чинь рептил эзэгнэсэн байна шүү дээ... би яах вэ... би яах вэ... гээд нүдээ нээлээ. Би түүн рүү намайг анзаарсан эсэхийг харахад мэдээгүй бололтой байсан. Тэгэхээр нь би нүдээ аниад түүн рүү гэрэл илгээж эхэллээ...ширүүн догшин биш, зүгээр л хайр... тэгээд:- чи бол хайрлагддаг.. чи эрх чөлөөтэй байх эрхтэй.. чи бүрэн эрх чөлөөт... чи хүн бид чамд хайртай гээд маш их гэрэл илгээж... 60 секунд орчим төвлөрсөн.
Нүдээ нээгээд хартал тэр эмэгтэй автобусны цонхны эсрэг талд дөнгөж саяхан буудуулсан мэт, аймар зовиуртай царайтай болсон байлаа. Тэр зүйл надтай тэмцэлдэж байсан гэхэд болно. Миний буух зогсоол хүртэл би хийсээр байсан. Дараа нь сансрын гэр бүлийнхэнтэй байхдаа “тэр улс төрч биш, зүгээр л автобусанд суусан тийм ч их нөлөөтэй биш хүн.. тэгэхлээр хүмүүс өдөр бүр рептилчүүдийн олз болдог юм уу” гэж асуулаа. “Тэд хүмүүсийн олонхид биш ч, хүмүүсээр багахан зугаацах гээд хүмүүст орчихдог” гэж хариулсан. Дараагийн долоо хоногт нь би автобусанд өөр нэг рептил зүс хувирагчтай таарсан нь гэр оронгүй эрэгтэй байсан юм. Гараараа хачин хөдөлгөөн хийснээ хүмүүс рүү босоод хашгичаад байсан. Гэхдээ би түүнд ямар нэг энергийн ажил хийгээгүй. Тэр бол миний рептил дүрээ хувирагчыг харсан анхны тохиолдол байв. Түүний дараанаас би энэ нийгмийн иллюжинг эвдэж эхэлсэн бөгөөд худал хуурмагийг нэвт харах болсон юм. Иллюминати болон сүүдрийн засгийн газар, тэд өөрсдийн жижигхэн шүтлэгийн калт клубээр маш их бахархдаг, тэр зүйл .. тэд хуурч байгаа хүч чадлаараа маш их бахардаг.
Ихэнх улс төрчид, алдартнууд нийгэм дэх хамгийн хүчирхэг дүрээ хувиргагчид өөрсдийн сүнсээ худалдах хэрэгтэй байдаг. Та нар ийм түүхүүд сонссон бол тэр үнэхээр болдог зүйл. Тэд сүнсээ худалдахын тулд биеэсээ гарна гэсэн гэрээ хийдэг. Рептил биетүүдийг биедээ орох боломж олгосноор рептилчүүд өөрийнхөөрөө байх боломжтой, заримдаа хуваагдан тал хүн байж болдог, заримдаа тэд рептил болж дүрээ хувилгадаг. Тэгэхлээр “би үүнийг нэр алдар мөнгө, байнга ил харагдахын тулд тохиолдохыг зөвшөөрч байна” гэж хэлээд гарын үсгээ зурдаг. Гэхдээ тэд өөрсдийгөө болон өөрсдийн бүрэн эрх мэдлээ алддаг. Энэ бол төсөөлөхөд хамгийн муухай зүйл юм.
Би рептилүүдийн үнэнд нээгдсэнээс эхлэн тэднийг өөрийн реалитид харах болов. Над руу шууд дайрах болсон. Үүнд би талархдаг юм, учир нь энэ нь эрх чөлөө, ажигч гярхай байдал, гэрэл харанхуйн эзэн байх боломжыг надад олгосон юм. Тэгэхлээр, би түүгээр явах хэрэгтэй байсан гэсэн үг.
Би бүрэн рептил хувирагчтай үерхэж үзсэн. Би өөрөө л тийм туршлагыг дуудчихсан хэрэг... тэгэхлээр юу асууж байгаадаа болгоомжтой байгаарай. Тэр нэг эрэгтэй миний амьдралд орж ирсэн... маш сүнслэг... рейки мастер.. массажаар эмчлэгч... хиппи...надаас хоёр дахин ах. Маш дур булаам ...эмэгтэйчүүд түүнд хөл алдмаар.. альфа эрэгтэйлэг... мотоцикл унадаг, кино од шиг... мод хагалдаг, би тэр үед гэнэн байсан болохоор тэр бүхнийг хараагүй юм.
Намайг бүр хүүхэд байхад ч дайрдаг байсан... миний зүүдний төлөвт... миний реалитид... бүр 2013 оны дараа миний их сургуулийн өрөөний охин рептил биет байсан... тэр миний амьдралыг ёстой тамд байгаа юм шиг хэдэн жилээр самууруулж хаясан.
Тиймээ, тэд намайг өөрийн хүч чадалд алхаж орохоос өмнө намайг доош нь татах гэж бүх аргаар оролдсон. Би энэ бүх мэдээллүүдийн талаар 2016 оноос интернет, юутүб, инстаграм, фэйсбүүк дээр олон нийтэд ярьж эхэлсэн. Тэд намайг өөрийн хүч чадалд алхаж, багш болох хүртэл буулгахаар хичээсэн. Тэдний эцсийн арга нь намайг тэр нэг эрэгтэйтэй миний зүрх сэтгэлээр дамжуулан романс болгох тактик байсан юм. Би эмзэг турьхан байсан үе.
Би энэ рептил эртэй байсан бүх туршлагаа ярихгүй...цөөн хэдийг л хэлье. Гэхдээ би юу хэлэхийг хүсч байна гэхээр... та гэрлийн ажилчин болохоор л энэ видеог үзэж байгаа байх. Та энд юмсыг өөрчлөхийн тулд байгаа оддын үр... танд ч бас рептил хувирагчтай амьдралдаа таарч байсан, тэд таныг доош татах гэж байсан үе байх магадлалтай. Та нар “ өө нээрээ тэр дарга, нээрээ тэр найз охин...галзуу байсан”... гэх мэт цэгүүдийг холбох маягтай байх юм бол... түүнээс үлдсэн сэтгэлийн шарх гэмтлээс чөлөөлөгдөөрэй.
Намайг тэр хүнтэй байхад миний амьдралын бүх талууд хяналттай байсан..бүр миний зүүднүүд хуурмаг зүүднүүд...рептилүүд нээрээ зүүдийг тохируулж чаддаг... танаас мэдээлэл авахаар юмуу аймар үйл явдлуудад дагуулахаар гэх мэт милээн шоглодог. Рептилүүд зөн билигтэй юмуу хүчирхэг хүмүүсийг онилдог. Учир нь бид өрдийн ДНХ -н илүү хэсгийг тайлсан байдаг болохоор бидний эрч хүч, долгионоор хооллодог. Бидний энергээр хооллох хялбар арга нь оргазм/дур тавилтаар дамжин тэжээгддэг. Тэр талаар холбогдсоныхоо дараа би яагаад тийм их ядарснаа ойлгодоггүй байлаа. (зарим хэсгийг алгасав)
Надад өнгөрсөн амьдралуудын тодорхой зураглалууд үзэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн амьдралд болсон ёслолыг эргэн санасан : Би далдыг хардаг зөн билэгчдийн нэг байсан бөгөөд тэдгээр рептил бүлэглэлүүд намайг золиослохын өмнө өөрсдийгөө харуулсан. Би тэдний золиос байсан.
Би өөрөө зөн билгийн мэдрэмжтэй мөртлөө тэдгээр чадваруудаа алдаж байсан. Би долоо хоног бүр зөн билигчдийг хайж, мэдээлэл хайдаг болсон. Эцэст нь хөзрөөр уншдаг нэг эмэгтэй чөтгөрийн хөзөр татаж гаргаад “таны хамтран амьдрагч залууд дагуул байна” гэхэд нь би “за за” гээд түүнд итгэхийг хүсээгүй. Харин, надад дохио харуулаач гээд хүссэн байв. Би нэгэн халловины баяр зохиогоод .. нэг зүйлд хүрэхээр сандал дээр зогсож байтал... тэр дэргэд ирээд... намайг сандлаас буулгасан. Тэр цэв цэнхэр нүдтэй, намайг яг буулгахын өмнө “чи миний бүсгүй, тиймээ” гэж хэлэхэд түүний нүд нь бүрэн рептил нүд болж солигдсон. Тэр үед би шууд мэдсэн. Тэр оройдоо шөнөжингөө ярьсан боловч би түүний жинхэнэ төрхийг харснаа түүнд хэзээ ч хэлээгүй. Юу ч болох байсан юм билээ, хэн мэдлээ.
Энэ бол миний рептилтэй байсан туршлага юм. Тэгэхлээр одоо би эдгээр рептилүүдэд юу болоод байгаа талаар ярихыг хүсч байна. Та нарт мэдүүлмээр байгаа зүйл бол гариг дээрх чичирхийлэл нэмэгдэж байгаа энэ үед эдгээр рептилчүүд дүр төрхөө дахин нууж чадахгүй юм. Тэдний технологи 5D-д ажиллахгүй. Тэд дүрээ өөрчилж чадахгүй. Тэд үнэхээр чадахгүй. Хэрэв рептил алдартнуудыг хараад үзвэл...Адел гэнэт дэлхийн тойрон аялалаа зогсоочлоо... түүний 10 аад супер фэнүүд нь 3м өндөртэй рептил болохыг харчихлаа... Жей Зи онгоцонд аварга рептойд болчихож гэнэ...Хатан хаан Элизабет... Жастин Бибер гээд л нэрлээд байвал... залуусаа, та нар жаахан эрэл хайгуул хийгээд ухаад үзэхэд л миний туршлагыг батлах баримтууд үнэнийг олчихно доо. Гэхдээ дахин хэлэхэд хэрэв та өдөөгдөж байвал энэ нь бас зүгээр. Би та нарт рептилийн үхэх нэг бол сэхэх (fight or flight) тархийг арилгах боломжтой аффирмац/батламж үгс өгөхийг хүсч байна. Бид одоо 3D болон 5D хооронд хэлбэлзэж байна. Рептил тархи биднийг 3D- тэй холбож байгаа, одоо бид сонголт хийх боломжтой байхын тулд түүнээс бүрэн ангижрах цаг болоод байна.
Бүх рептил оршнолууд муу биш, би галактик холбоонд хамааралтай цөөн рептилүүдтэй ажиллаж байсан.. тэд нар үнэхээр сайн.
Мөн баримт гэвэл бид хүн нэг бүрт рептил ДНХ байдаг. Гэхдээ танд бас Плейяд ДНХ , анжел/сахиусны ДНХ, Анунаки ДНХ , Саарлуудын ДНХ гэх мэт байдаг. Тэр бол зүгээр, бага айх тусам танд юу өгөгдсөнийг ашиглах илүү чадвартай байх болно. Харамсалтай нь бидний бүх талууд үхэх үү сэхэх үү гэдэгт бүгд өдөөгдсөн байна. Бид ямар талаа ДНХ-д тайлахыг хүсч байгаагаа хянах бололцоогүй байсан... бид бүгд л өөрсдийн рептил ДНХ-г ашигладаг... түүгээр дамжин ажилладаг. Одоо түүнийг зогсоох цаг болсон. Одоо өөрийгөө бүрэн хянадаг, бүрэн эзэн байхын төлөө өөрийгөө чөлөөлөх цаг ирсэн. Та өөрийн ДНХ ямар илэрхийлэлд алхаж ормоор байгаа юм. Ингэснээр өөрийн жинхэнэ хэн болох, түүний харанхуй талыг ойлгож, дотроо байгаа зүйлээ хайрласнаар түүнээс салж чадах болно.
Та өөрийн үхэх сэхэх механизмээс салахад бэлэн үү? Та өөрийн дотор байгаа 3 хэмжээстийн холбоо, зуршилууд, айдас, уур хилэнгийн тэдгээр хамаарлуудыг удирдах механизмыг унтраахад бэлэн үү?
Энэ батламж үгс та нарт ажиллана гэж би найдаж байна. Би мөн энэ дуудлагыг хэлснээр бүх зүйл гэрэл, хайр болохгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Та магад энэ дуудлагын дараа зарим нэг хар талуудаа цэвэрлэх хэрэгтэй болж магадгүй. Үүнийг хэд хэдэн удаа давтах хэрэгтэйг хэлье. Та зорилготойгоор давтан хэлэхдээ түүний ард байгаа цэвэр хайрын долгионыг мэдэрнэ гэж итгэж байна. Бясалгалд сууж байх зуураа ч юмуу яг унтахын өмнө, үнэхээр бэлэн болсон үедээ зөвхөн хэлээрэй. Энэ карантины үе яг тохирох цаг.
Афирмац/Өөртөө батлан хэлэх нь:
“Би өөрийн рептил ДНХ-гээс салж, бодит ертөнцийн бүх талуудад бүрэн эрх чөлөөтэй байхыг сонгож байна.” Би энэ афирмацтай маш удаан сууж ажилласан. Сүүлийн хэсэг нь хамгийн чухал, ингэснээр та өөрийн реалитийн тал бүрт бүрэн эрх чөлөөг олох болно.
Та нарт маш их баярлалаа, өндөр долгионоо хадгалж байгаарай.
Орчуулсан Д. Энхжаргал
Лира төрөлтөн ба оддын үрсийн шинж тэмдэгийн талаар унших бол эндээс
No comments:
Post a Comment