Асуулт 11
Танд энгийн хэвлээр явагчийнх шиг сүүл байдаг уу?
Хариулт 11
Та намайг сүүлтэй байхыг харсан уу? Үгүй, харагдахуйц сүүл байхгүй. Хэрэв та бидний араг ясыг харвал сээр нурууны аарцагны төгсгөлд дугуй хэлбэртэй сүүл байдаг. Энэ сүүл нь бидний өвөг дээдсээс үлдсэн хэрэгцээгүй үлдэгдэл бөгөөд гаднаасаа харагддаггүй. Өө тийм, бид үр хөврөлийн эхний сарын үедээ сүүлтэй байдаг гэхдээ энэ сүүл нь төрөхийн өмнөхөн алга болж арилдаг. Сүүл нь ер нь болхи(эртний) төрлийн 2 хөлөн дээрээ явж чадахгүй биетийн тэнцвэрийг алдагдуулахгүй гол үүрэгтэй, гэвч бидний араг яс нь хувьслын үед өөрчлөгдөж бидний сээр нуруу бараг танай төрлийнхөн шиг болсон, иймийн учир бидэнд 2 хөлөн дээрээ тогтож явахад сүүл хэрэггүй болсон.
Асуулт 12
Та хэлэхдээ биднээс арай өөрөөр төрсөн гэж хэлсэн. Та нар өндөглөдөг гэсэн үг үү?
Хариулт 12
Тийм, гэхдээ танайхны шувууд эсвэл болхи(primitive) төрлийн хэвлээр явагчид шиг биш. Үнэндээ, үр хөврөлийн үедээ эхийн умайд уургийн шингэнд өсч томродог. Эхийн умайд өндөг шиг хэлбэртэй гэхдээ маш нимгэхэн шохойн хальс байдаг. Эхийн умайд буй энэ үр хөврөл нь эхээсээ бүрэн ангижирсан(буюу биеэ даасан) байдаг бөгөөд бүх өсөж томроход хэрэгтэй, хэрэгцээтэй уураг, эрдэс бодисууд нь энэ шохойн хальсандаа байдаг. Танай төрлийнхөнд байдаг шиг хүйний хөвч манай төрлийн нурууны ар талд нууц байдалтай хөвч байдаг. Бяцхан зулзага төрөхөөр бол эхийн умайнаас өндөг тэр чигээрээ түлхэгдэн(даралтаар) гардаг бөгөөд зөөлөн өндөгний гадуураа нялцгай уураг, эрдэс бодистой гарч ирдэг ба зулзага нь хэдэн минутын дараагаар гарч ирдэг. Дунд хуруунд байдаг 2 эвэр нь энэ өндөгөө өөрөө зөв совингоороо(инстинктээрээ) цуулж гарж анхны амьсгаагаа авах зорилготой юм. Бид төрөхдөө танай төрлийнхөн шиг том биетэй төрдөггүй, танай сентиметрээр хэлбэл 30-35см өндөр, өндөгний өндөр ойролцоогоор 40см(учир нь бидний үтрээ нь хүнийхээс арай жижиг) гэхдээ бид дундажаар 1,60-1,80 хүртэл өсдөг.
Асуулт 13
Харин таны биеийн дулаан(температур) хувьд? Та хэлэхдээ наранд биеээ ээж хэвтэх дуртай гэсэн. Энэ нь таны бие организм хэрхэн нөлөөлдөг вэ?
Хариулт 13
Бид хөхтөн төрлийнх биш учир нь бидний биеийн температур нь орчноосоо ихээхэн хамаардаг. Хэрэв та миний гаранд хүрээд үзэх юм бол таныхаас бага зэрэг хүйтэн санагдаж магадгүй юм, учир нь бидний биеийн дундаж дулаан нь цельсийн 30-33 градус байдаг. Хэрэв бид наранд өөрсдийгөө ээж суувал(ялангуяа шалднаар наранд нуруугаа харуулан хэвтвэл) ердөө хэдхэн минутын дотор л гэхэд 8-9 градусаар нэмэгддэг. Ингэж нэмэгдсэнээр бидний биеийн маш олон гормон, ферментүүд(энзим) ялгардаг ба бидний зүрх, тархи болон бусад эд эрхтнүүдэд илүү идэвхижиж бидэнд маш ихээр таашаал өгдөг. Танай төрлийнхөн наранд зүгээр л дуртай болохоос бидэнд бол төсөөлж болох хамгийн таашаалтай зүйл юм(магадгүй танай төрлийнхний секстэй ойролцоо сэтгэл хөдөлгөм). Бидний биеийн дулааныг нэмэгдүүлэх маш дулаан(халуун) усанд сэлэх маш дуртай, эсвэл өөр төрлийн шингэн зүйл ч байж болно. Хэрэв бид сүүдэрт хэдэн цагаар байвал бидний биеийн дулаан 30-33 градусруу буудаг. Энэ нь бидний биенд халгүй ч бид наранд байхдаа илүү таатай сайхан байдаг. Бидний хиймэл нартай өрөөнүүд газар доорх гэрт минь байдаг ч энэ нь байгалын Нартай адилгүй байдаг.
Та юу иддэг вэ?(юугаар хооллодог вэ)
Хариулт 14
Ерөнхийдөө танайхных шиг маш олон төрлийн зүйлүүд иддэг. Жишээ нь: мах, ногоо, жимс, зарим төрлийн мөөгнүүд(газар доорх фермээс) бас бус бусад зүйлсүүдийг г.м. Бид бас танай төрлийн хүмүүсийг хордлогонд(хортой) оруулах зүйлсийг идэж боловсруулж чаддаг. Бид танайхан шиг огт мах идэхгүйгээр амьдарч чадахгүй, махгүйгээр бидний хоол боловсруулах ажиллагаа зогсон 7 юмуу хэдэн сарын дараагаар үхнэ. Бидний ихэнхи нь түүхий мах эсвэл өөр зүйлс иддэг, энэ нь танай төрлийнхөнд заваан санагдаж магадгүй юм. Би л хувьдаа болгосон мах болон эх газрын алим жүржийг илүүд үздэг.
Асуулт 15
Та өөрсдийнхөө үүсэл гарвалынхаа талаар танай төрлийн байгалын хувьслын талаар хэлж болох уу? Танай төрлийнхөн хэдий хугацааны настай вэ? Та нар эртний болхи хэвлээр явагчдаас хувьссан уу? яг л хүн төрөлхтөн сармагчингаас хувьссан шиг?
Элизабет- Рептилоидуудийн үнэнг мэдэх цаг нь болсон, илүү их нууцууд ил болсоор... 1-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/1_13.html
No comments:
Post a Comment