Эмэгтэй Мөлхөгч биеттэй хийсэн ярилцлага
Асуулт 6
Танай төрлийнхнийг ялгаж, төлөөлөх ямар нэг онцгой симбол(бэлэг тэмдэг) байдаг уу?
Хариулт 6
Манай төрлийнхнийг төлөөлдөг 2 үндсэн симбол байдаг. Эхнийх нь(илүү эртний үеийнх) хар дэвсгэр дээр 4-н цагаан далавчтай цэнхэр могой байдаг(өнгөний бэлэгдэлүүд нь шашинлаг утгатай). Энэ симбол нь манай нийгмийн байгууллын зарим нэг хэсэгт хэрэглэгддэг байсан. Гэхдээ орчин үед маш бага ашиглагдаж байна, танай хүн төрөлхтөн энийг эртний бичвэрүүддээ маш өргөнөөр хуулбарлаж тавьсан. Харин нөгөө нэг симбол нь бол бөөрөнхий хэлбэртэй дугуй дотор голдоо 7 цагаан одтой танайхны домгийн хэлээр тэр зүйлийг "Луу" гэж нэрлэх байх. Энэ симбол нь харин орчин үед илүүтэйгээр ашиглагдаж байгаа. Хэрэв та түрүүн миний тодорхойлсон(өмнөх хариултан дээрх) шиг цилиндрэн хөлөг дээр ийм симбол харах эсвэл газар доорх байгууламж олвол эдгээр нь манайханд яалтачгүй хамааралтай(гэхдээ танд гэж зөвлөхөд тэндээс аль болох түргэн зугтсан нь дээр байх)
Асуулт 7
Симбол дээр байдаг 7 од тань Плеайдүүд(Pleiades) гэсэн үг үү?
Хариулт 7
Плеайдүүд гэнээ? Үгүйдээ, харин манай нарны аймгийн 7 колонийг илтгэж байгаа юм үүнд дагуулууд(сарнууд) ч багтана. Харин одод нь цэнхэр дэвсгэр дээр дугуй хэлбэртэй луугийн дүрсний урд байрласан бөгөөд дугуй хэлбэр нь Дэлхийг илтгэж байгаа юм. 7-н одод өмнө бид колоничилж байсан, тодруулбал Сар, Ангараг гариг, Сугар гариг, Бархасбадь гаргийн 4 дагуул сар болон Санчир гаригийг илтгэж байгаа юм. Одоогоор 2 колони нь ашиглагдахаа больж хаягдсан, тэгэхлээр 5 од нь илүү зөв болох юм.
Асуулт 8
Энэ ярилцлагыг үнэн бодьтой болон таны оршин байдгыг дөхөм болоход туслах гэрэл зураг авахыг зөвшөөрөөгүй учир та өөрийгөө нарийвчлан тодорхойлж болох болов уу?
Хариулт 8
Энэ харилцан ярилцлага үнэн бодит гэдгийг мэдэхэд гэрэл зургийг минь авбал илүү тус болно гэдгийг ойлгож байна. Нөгөө талаараа танай хүн төрөлхтөн үнэхээрийн эргэлзэж тээнэглэздэг зантай (энэ нь үнэндээ харийнхан болон манайханд нууцаар үйл ажиллагаа явуулахад таатай байдаг). Хэдий миний зураг байсан ч танай төрлийн ихэнхи нь үүнийг худал мэдээлэл эсвэл намайг зүгээр л нэг баг зүүсэн эмэгтэй хүн байна г.м иймэрхүү зүйлүүд хэлнэ(энэ нь миний хувьд үнэхээрийн том доромжлол юм). Танд би өөрийгөө болон өөрийнхөө эд хэрэглэлүүдийнхээ гэрэл зургийг авах зөвшөөрөл өгч чадахгүйг ойлгох хэрэгтэй. Энэ нь маш олон төрлийн шалтгаантай бөгөөд энэ талаар би цаашдаа ярихыг хүсэхгүй байна, гэхдээ нэг нь бидний оршин байдаг нууцлал нөгөөх харин илүү шашинлаг шалтгаантай. Юутай ч та миний хөрөг зураг зурж болно, харин эд хэрэглэлүүдээ дараа нь танд харуулж болох юм. Мөн би өөрийгөө чадах чинээгээрээ дүрслэхийг хичээе, гэхдээ танай төрлийн бусад хүмүүс энгийн үгсээр намайг дүрсэлж, төсөөлж чадна гэдэгт эргэлзэж байна. Учир нь гэвэл та нарын оюун ухаанд хэвлээр явагч эсвэл өөрсдөөсөө өөр төрлийн оюун ухаант оршнол оршин байдгийг автоматаар үгүйсгэдэг нь та нарын ухамсарт суулгаж өгсөн бас нэгэн оюун ухааны тань програмчлалын хэсэг юм. За яахав, би оролдоод үзье.
За, яг тань шиг толгой, 2 гар, 2 мутар, 2 хөлтэй биеийн харьцаа нь яг энгийн эмэгтэй хүний биеийн харьцаатай(пропорцитой) гээд төсөөлвөл таны толгойнд миний биеийн талаар зөв ойлголт гараад ирнэ. Бас би эмэгчин учир 2 хөхтэй (хэвлээр явагч гаралтай гэдгийг эс тооцвол байгалын хувьслын явцад үр зулзаганууддаа сүү өгдөг болсон энэ үйл явц нь ойролцоогоор 30сая жилийн тэртээ бий болсон - ингэх нь үр зулзага, залуу үеээ авч явах амьд байлгах хамгийн үр дүнтэй арга юм. Энэ хувьсал нь Динозаврын үед танай төрлийнхөнд аль хэдийн үр шимээ өгсөн байсан, төд удалгүй манай төрлийнхөнд ч гэсэн. Гэхдээ энэ нь шууд утгаараа биднийг хөхчин амьтад болгочоогүй.) гэвч хүн төрөлхтний эмэгтэй хүнд байдаг шиг тийм том биш ерөнхийдөө манай төрлийн ихэнхи эмэгчингүүд адилдуу хэмжээтэй байдаг. Мөн нөхөн үржихүйн бэлэг эрхтэнгүүд эр болон эм нь танай хүн төрөлхтөнийхөөс жижигхэн боловч харагдахуйц бөгөөд танай төрлийнхөнтэй адил үүрэгтэй.(хувьслын бидэнд өгсөн өөр нэгэн бэлэг).
Арьсны минь өнгө голдуу хул ногоон(beige-green), цайвар ногоон өнгөтэй бас нүүрэн дэрээ бордуу өнгийн замбараагүй байрлалтай хээнүүдтэй /энэ тохиолдолд мэнгэ/ (1-2см хэмжээтэй мэнгэнүүдтэй)(эрэгчин, эмэгчингүүд хоорондын мэнгэнүүдийн байрлал нь өөр гэхдээ эмэгчингүүд нь илүү их мэнгэтэй, ялангуяа нүүр болон хэвлээс доош хэсгээрээ). Таны харж байгаачлан жишээ нь миний тохиолдолд эрүү хацарны хавьд бас хөмсөгний минь дээд хэсэгт буюу духны хэсгийг 2 зураас огтлолцож байгааг. Миний нүд хүн төрөлхтний нүдийг бодвол арай том(иймээс бид харанхуйд илүү харж чаддаг), нүдний ихэнхи хэсэг хар хүүхэн хараа эзэлдэг бас цайвар ногоон өнгийн солонгон бүрхэвчтэй(эрэгчингүүд харин илүү гүн хар ногоон нүдний солонгон бүрхэвчтэй) байдаг. Хүүхэн хараа маань завсартай бөгөөд хар зурааснаас маш том өргөн өндөг шиг зууван хэлбэртэй болж томрох чадалтай учир нь бидний нүдний торлог бүрхэвч маш мэдрэмтгий бөгөөд энэ нь нүдний хүүхэн хараатайгаа уялдах ёстой. Бид илүү гарч ирсэн бөөрөнхийдүү чихтэй ч тэр та нарынхыг бодвол арай жижиг бас та нарынх шиг тийм матигар биш, гэсэн хэдий ч бид та нарыг бодвол илүү сонсгол сайтай яагаад гэвэл бидний чих хэт авианд илүү мэдрэмтгий(бид мөн өргөн цар хүрээнд хэт авиа сонсдог). Бидний чихний дээр байрлах бүрэн хааж болдог нэг тийм булчин эсвэл хаалт байдаг(жишээ нь усанд). Бидний хамар илүү шовгор хэлбэртэй, хамрын нүх хооронд V-хэлбэртэй муруй байдаг нь бидний өвөг дээдэст температурыг “Харах” чадварыг өгсөн. Гэвч бид энэ чадвараа ихэнхийг нь алдсан, гэхдээ энэ “Эрхтэн”-ээрээ одоо ч гэсэн температурыг илүү мэдэрдэг. Бидний уруул та нарынх шиг хэлбэртэй(гэхдээ эмэгчингүүдийнх эрэгчингүүдийнхийг бодвол арай том) гэхдээ цайвар бор өнгөтэй. Бид та нар шиг хөхчин амьтангуудын зөөлөн шүдийг бодвол хамаагүй тод цагаан өнгөтэй бөгөөд маш хурц, бат бөх бас илүү урт шүдтэй. Бид та нарынх шиг өөр өөр өнгийн үсгүй(гэхдээ үсний өнгө нас наснаасаа хамаараад тогтсон уламжлал байдаг) бөгөөд үсний төрөлх өнгө нь яг минийх шиг ногоондуу бор өнгөтэй байдаг. Бидний үс нь та нарынхыг бодвол арай бат бөх гэхдээ маш удаан ургадаг. Дашрамд хэлэхэд бидний зөвхөн толгой хэсэгт л үс ургадаг.
Бидний бие, гар, хөлийн хэмжээ та нарынхтай адилхан боловч өнгө нь өөр өнгөтэй(яг нүүр шигээ цайвар ногоон) бас хөлний дээд хэсэг барзгар юм шиг бүтэцтэй(өвдөгнөөс дээш) болон гарын дээд хэсэг(тохойноос дээш). Бидний 5 хуруу хүнийхээс арай урт бөгөөд нарийхан бас бидний гарын алга нь цулгуй учраас та нарынх шиг алганы хээ байдаггүй гэхдээ бидний тэр барзгар арьсны хэсэг болон мэнгэнүүд давхцдаггүй бас бидэнд хурууны хээ байдаггүй. Хэрэв ти миний арьсанд хүрээд үзвэл та нарын үсэрхэг арьсыг бодвол илүү зөөлөн мэдрэгдэнэ. Мөн бидний дунд хуруунуудын дээд хэсэгт жижиг эвэр байдаг. Бидний хумс та нарынхыг бодвол ерөнхийдөө илүү урт бөгөөд саарал өнгөтэй. Таны харж байгаачлан миний хумс нээх урт биш бөгөөд илүү дугуй хэлбэртэй учир нь би эмэгчин учраас. Эрэгчингүүд харин танай сентиметрээр бол 5-6см илүү хурц үзүүртэй хумстай. Дараах миний хэлэх гэж байгаа онцлог шинж тэмдэг нь та төрлийнхний биеийг бодвол хамаагүй өөр энэ нь бидний хэвлээр явагч биеийн хэсэг юм, хэрэв миний ар талын(нурууны) дээд хэсгийг тэмтрээд үзвэл тийм хатуу ясархаг зүйл мэдрэнэ. Энэ нь миний сээр нуруу огтхон ч биш бөгөөд үнэхээр түвэгтэй хэлбэртэй сээр нуруунаас гуяны дээд хэсэг үргэлжилдэг гадны тавган бүтэцтэй арьсны эд эсүүд юм. Энэ нь хэтэрхий олон мэдрэлийн эсүүдтэй бөгөөд маш том цусны савнууд байдаг. Энэ жижиг тавган хэлбэртэй зүйлүүдийн (2-3см урттай бөгөөд маш мэдрэмтгий, тиймээс бидэнд иймэрхүү сандал дээр суухад үргэлж төвөгтэй тухгүй санагддаг) гол үүрэг нь (сексийн үүрэг гүйцэтгэхийг эс тооцвол) биеийн цусны эргэлтний температурыг хэвийн хэмжээнд барих зорилготой. Хэрэв бид хиймэл наранд эсвэл Наранд өөрсдийгөө ээж суувал эдгээр тавгуудын саванд илүү их цус бөөгнөрч савнууд илүү томроод бидний хэвлээр явагч хүйтэн цусыг маш их температураар бүлээцүүлдэг ба энэ нь бидэнд маш их таашаалыг өгдөг.(биеээр болон тавгуудаар эргэлдэн).
За өөр, бид танай төрөлхтөнөөс юугаараа өөр билээдээ? Өө тийм, бидэнд хүйсний нүх гэж байдаггүй, учир нь бид та нар шиг хөхтөн амьтан төрдөг юм шиг төрдөггүй. Бид та нарыг бодвол гаднах төрхөөрөө өөр биш тэр нь цөөн, би бүгдийн дурьдах шаардлагагүй гэж бодож байна, бид өмсгөлөө өмсөхөрөө ихэнхи нь ил харагддаггүй болохоор. Би өөрийгөө хангалттай сайн нарийвчлан хэлсэн гэж итгэж байна. Танд миний хөргийг зурахыг санал болгье.
Асуулт 9
Та ерөнхийдөө ямар төрлийн хувцас, өмсгөл өмсдөг вэ? Та үргэлж иймэрхүү төрлийн хувцас өмсдөг гэж бодохгүй байна.
Хариулт 9
Үгүйдээ. Хүмүүсийн өдөр тутамдаа өмсдөг энэ хувцсыг би зөвхөн хүмүүсийн дунд явахдаа өмсдөг. Яг үнэнийг хэлэхэд ийм бариу хувцас жоохон тавгүй санагддаг нэг тийм сонин мэдрэмжтэй. Бид өөрийн гэртээ(газар доорх гэртээ гэсэн үг) байхдаа өөрсдийн том хиймэл нартай хэсэгт бас бид өөрсдийн ижил овогтой хүмүүсийнхээ дунд ихэнхидээ шалдан байдаг. Энэ танд гайхмаар санагдаж байна уу? Бид олон нийтийн дунд байхдаа бид маш өргөн бас нимгэн, зөөлөн, хөнгөхөн материалаар хийдэг хувцас өмсдөг. Би танд өмнө хэлсэнчлэн бидний биеийн ихэнхи хэсэг маш эмзэг, мэдрэмтгий учир иймэрхүү тухгүй бариу хувцас өмсдөггүй, бүүр гэмтээх ч аюултай. Эрэгчин, эмэгчингүүд ихэнхдээ адилхан хувцас өмсдөг ч өнгө нь хүйснээсээ хамаараад өөр байдаг.
Асуулт 10
Та сая “ижил овогтой хүмүүс” гэж хэллээ. Энэ нь танай гэр бүл гэсэн үг үү?
Хариулт 10
Үгүй, яг ч тийм биш. Та нар үүнийг “Гэр Бүл” гэж дуудах байх гэхдээ энэ нь зөвхөн яс, цусны төрлийн хүмүүсээ л хэлдэг, яг л эцэг, эх эсвэл хүүхэд гээд л. Би танд өмнө нь хэлсэнчлэн бид маш төвөгтэй, өвөрмөц нэртэй гэж хэлсэн. Дуудлагын хэсэгт нь ямар ч адил нэртэй өөр төрөл байдаггүй, гэхдээ энэ нэрний хэсэгт(голын хэсэгт) биднийг бусдад илтгэх дуудлага “Гэр Бүл”(энэ үгийг ашиглахаас, танай үгийн санд энийг илэрхийлэх өөр зөв үг олдохгүй байна) хамааралтай гэдгээ хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүх бүлгүүдэд яс эсвэл махны(генийн) хамааралтай хүмүүс байдаггүй бөгөөд нэг маш олон тооны буюу нэг группд 40-70 тооны нэг төрлийнхөн багтдаг. Энэ групп нь ерөнхийдөө манай генийн холбоотой хүмүүс байдаг хэдий ч хэн нэг нь энэ группээс гарахаар шийдсэн тохиолдолууд байдаг. Харин танайхан эцэг, эхтэйгээ ихэнхи тохиолдолд хамгийн бат бэх байдаг. Энэ зүйлийг тайлбарлахад дэндүү хүндрэлтэй байгаа нь танай хүн төрөлхтний нийгмийн систем үнэхээр балар эртний байдал нь үнэхээр ээдрээтэй бас иймэрхүү энгийн зүйлсийг танд тайлбарлах нь маш олон цагийг үрэх болно. Магадгүй би дараа таньтай уулзахдаа энэ талаар илүү нарийвчилсан мэдээлэл өгч болох юм.
3- р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/11-11.html
No comments:
Post a Comment