Мягмар Лувсандамба:
Гурван нүдтэй ламын нууц
1956 онд Британийн Secker &
Warburg фирм "Гурав дахь нүд: номыг анх удаа хэвлүүлжээ. Энэ нь ном нь буддизмын
тухай хамгийн их борлуулалттай ном болсон бөгөөд өнөөг хүртэл дахин дахин хэвлэгдсэн
хэвээр байна.
Билгийн мэлмий ном нь
1950-60-аад онд Европ, Америкийн олон зуун мянган уншигчдад Төвдийн буддизмыг
танилцуулсан.
Төвдүүдийн амьдрал, зан үйлийн
талаарх маш олон буруу ташаа мэдээлэл байдаг бөгөөд энэ нь барууны хүмүүсд сэтгэл
зүйгээр нь тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Сүүлийн жаран жилийн хугацаанд
дэлхийн өнцөг булан бүрийн уншигчид энэ номыг уншаад ямар ч нэмэлт хачиргүй жинхэнэ
үнэнг олж мэдсэн байдаг. Коммунистуудад эзлэн түрэмгийлүүлсэн Түвдийн зовлон зүдгүүрийг
нимгэлэх сэтгэлийг төрүүлж, заримыг нь Төвд судлаач, заримыг нь сүнслэг хайгуулч
болоход хүртэл урамшуулсан бүтээл юм. Номнуудыг зохиогч нь XIII Далай ламын үед
амьдарч байсан засгийн газрын тэргүүлэгч гишүүдийн нэгийн хүү Лувсан Дамба байв.
Лувсан Дамба нь хүүхэл ахуй
цагтаа Лхас хотод шавьлан сууж хүүхэд насаа өнгөрөөсөн. Тэрээр төвд, хятад хэл,
блокоор хэвлэх, модоор сийлбэрлэх урлагт суралцсан байдаг.
Мөн залуу Лувсанг Төвдийн
Анагаах Ухаан, математик болон Буддын судрын гүнзгийрүүлсэн сургалтанд тусгайлан
бэлтгэжээ. Тэрээр онц хичээнгүй сурагч байсан тул түүнийг дааж авсан лам багш Мингяр
Дондовын удирдлаган дор лам хүний бүх амьдралынхаа туршид сурдаг зүйлийг хэдхэн
жилийн дотор олох зорилготой эрчимжүүлсэн сургалтыг тусгайлан заалгасан байна.
13-р далай ламтай хамт авахуулсан ганц зураг.
Мингяр Дондов ховсын аргуудыг ашиглан
далд ертөнцийн талаар, билгийн мэлмийг илүү хурдан нээхийн тулд хүүгийн найман
насны төрсөн өдрөөр хагалгаа хийсэн байна. Түүний дараа хүний аураг илүү сайн харах
боломжтой болжээ. Хагалгааны дараа түүнийг Потала руу дуудаж, XIII Далай ламтай
ганцаарчлан уулзаж Лувсанг Түвдийн мэргэн ухааныг дэлхий дахинд тараах нэр
хүндтэй их итгэл тэвчээр шаардсан ажлыг даалгасан байна.
Арван хоёр насныхаа төрсөн
өдрийн дараахан Лувсан сорил шалгалтанд тэнцэж, анагаах эмнэлгийн санваартны
батламжийг авсан.
Арван зургаан насныхаа төрсөн
өдрөөр дахин хэд хэдэн нарийн шалгалт өгсний эцэст ламын өндөр зэрэгтэй болов. Түүнийг
хамба ламын авшиг хүртэх үед Далай лам дахин дуудаж , одоо
түүнийг Түвдээс даруй гарч, Хятад руу явахыг захижээ:
“Гадаадынхны арга
барил хачин, хэнийг ч хэт тоож болохгүй. Өмнө нь хэлсэнчлэн, тэд зөвхөн
өөрсдийн хийж чадах зүйлдээ л итгэдэг, шинжлэх ухааныхан нь лаборторынхоо
өрөөндөө туршиж болох зүйлд л итгэдэг. Гэсэн хэдий ч хамгийн агуу шинжлэх ухаан
болох "Өөрийгөө судлах тухай шинжлэх ухаан"-ыг тэд үлдээдэг. Энэ бол
чиний зам, энэ дутууг дүүргэхээр энэ амьдралд ирэхээсээ өмнө зам чинь сонгогдсон
байсан."
Саяхан Мичиганы их сургуулийн оюутнуудад
зориулсан семинарт Билгийн мэлмийг ахуйд ашиглах туршилт хийжээ. Оюутнууд 3дахь
нүдний чадвар үнэхээр боломжтой тухай дуу нэгтэй магтаж байв. Мөн хэд хэдэн нэрт
эрдэмтэд "Гурав дахь мэлмий" номыг уншсанаар насан туршийнхаа мөрөөдлийн
ажлын санааг анх авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Сирил Хоскинс
Төвдийн анагаахын хамба ламтан хэрхэн Англи хүн болсон тухай?
Нийтлэгч Фредрик Ж. Варбург, зохиолчтой
анх Лондон дахь хэвлэлийн газарт уулзаж байж. Төвдөд хэзээ ч очиж үзээгүй хүн хачин
жигтэй түүхийн тухай нээлттэй ярьж байсан нь хачирхалтай санагдажээ. Ингээд хувийн
мөрдөгч хөлсөлсөн гэдэг.
Түвдийн лам Лобсанг Рампаг нэг сарын турш мөрдөн хайсны эцэст Девоншир мужийн Плимптон хотын уугуул, тосгоны сантехникчийн хүү, ахлах сургуулиас завсардсан Кирил Хенри Хоскин болохыг тогтоосон.
Ийнхүү хувийн эрх чөлөөнд халдаж мушгин гуйвуулсан сэтгүүлч нараас зугтаж олон газар нүүсэн байдаг.
Гэтэл Кирил Хенри Хоскин 1949 оны 6-р сард шувууны зургийг авах гэж байгаад модноос унаж сэрэхдээ урьдчилан 1 жилийн өмнөөс тохирсноороо сүнс нь солигдож Лувсан Дамбын сүнс Англи хүний биенд нь орсон. Ингээд Англи хүний амьдралын тухай дурсамжууд ор мөргүй арилж, оронд нь Түвд хүний амьдралын бүх дурсамжаар солигдов.
Энэ талаар “Дамбын түүх” номноос
дэлгэрүүлж уншиж болно.
Коммунистууд баривчлагдаж,
тамлагдаж, сууж явсан машин нь онхолдож тэднээс зугтсан ч ослоор хүнд
шархадсан.
Ингээд осолд орсон физик бие нь
дараагийн даалгавраа биелүүлж чадахгүй болсон тул үүнд урьдчилан бэлдсэн физик
биерүү орсон байна.
Шинэ биений эзэн болох Крил
Хоскинтой астралиар олон удаа харилцаж байжээ. Түүнийг модноос унаж ухаан
алдахыг зохих ёсоор зааварласан нь төлөвлөгөөний дагуу байж. Ийнхүү түүний сүнс
европи биетэй болон ажилдаа ханцуй шамлан орсон.
"Гурав дахь нүд буюу
билгийн мэлмий" номоор түүний цуврал номны ажил эхэлсэн байдаг.
Ламтай хамт амьдархуй-
(1964) Др.Рампагийн олон муурнуудын нэг Фифи Грейвискерсийн түүнд телепатиар
хэлж бичүүлсэн ном. Олон хүний боддогчлон амьтад ухаангүй бус. Хүмүүс бид л
өөрсдийгөө бусад амьтадтай харьцуулахад хэлгий дүлий авай. Бүхий л амьтад
телепатиар харилцаж чаддаг бол хүмүүс ийм чадвараа алдсан. Фифи Др.Рампатай
уулзахаас өмнөх амьдралаа ярих агаад тэдний аялал нь тэднийг нэгэн сонирхолтой
гэр бүл болгоно.
Дөлийг Тэтгэх нь - (1971) "Харанхуйг зүхсэнээс ганц ширхэг лаа асаасан
нь дээр" гэдэг. Др.Рампа эхний арван номондоо "лаа асаасан". Энэ
нь түүний арван нэгдэх ном. Одоо "дөлийг тэтгэх" буюу амьдралын
спиритуал дөлийг тэтгэх цаг. Түүхэн дэх жишээг иш татан дахин төрөлт байдаг
болохыг баталсан бөгөөд ийм үйл явцыг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Уншигчдын
асуултад ч мөн хариулсан.
Рампа аура, астрал аялал, болор
бөмбөлгүүдийн ач холбогдолыг тайлбарлаж ном болгосон нь
Түвдийн Буддизм ба Шинэ эриний хоорондох эргэлзээтэй холбоог нэг болгон тайлaхад
тус болгоход их зүйлийг хийсэн гайхалтай хүн байсан юм.
Дээрх номнуудыг авах бол 94900088 дугаарлуу залгах юм уу мсж бичээд аваарай.
No comments:
Post a Comment