Галактикийн илгээлтүүд-9

 ГАЛАКТИКИЙН ИЛГЭЭЛТҮҮД

 Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх нэг од юм. Галактикийн илгээлтүүд нь тайгетчууд-плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гоша Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилсан юм. 



Бүлэг 9 

Үхлийн дараахь амьдрал 


Свару: Бүхний үндэс нь толины буюу таталцлын хууль. Та байна, та үелзлийнхээ хэлж өгч буй зүйлийг харж байна. Та бол таны үелзэл. 


Та үелзлийг эзэмшдэггүй. Та бол тэр юм. Таныг үхэхэд үлддэг бүх зүйл бол зөвхөн бидний бие махбодь гэж нэрлэдэг зүйлийн хатуу физик хэсэг байхгүй таны үелзэл юм. Тиймээс та үхэх үедээ харахыг хүссэн зүйлээ л хардаг, учир нь илүү өндөр түвшнүүдэд бүх зүйл хурдан илэрдэг; илэрлийн хурд улам нэмэгддэг. 

Амьдралын дараахь амьдралд буюу дээд астрал ертөнцөд сүнснүүд амрахаар явдаг, бүх зүйл агшин зуурт илэрдэг гэж ярьдаг, учир нь энэ бол Эх үүсвэр юм. Та Эх үүсвэртэй нэг болдог. Та бол Эх үүсвэр. 

Та Эх үүсвэрт оршдог. Эх үүсвэр рүү явдаг үзэл баримтлал бол шилжүүлэлт, хөдөлгөөн, нэг газраас нөгөө рүү шилжих шилжилт. Эх үүсвэр хаа сайгүй байдаг. Бүх зүйл Эх үүсвэр. Өмнө дурьдсанчлан, хүн бүр, ухамсар бүр, сүнс бүр зөвхөн өөрсдийн мэдэрч буй зүйлээ л хардаг. Ухамсарт байгаа зүйл нь өөрийн өвөрмөц давтамжаар тодорхойлогддог ойлголт бөгөөд энэ нь таны харсан зүйл, таны анхаарлаа чиглүүлсэн зүйл, туршлага, бусад хүмүүстэй харилцах харилцааны үр дүн юм. Сүүлчийнх нь дахиад л таны өөрийн тусгал юм. Өөрөөр хэлбэл, сүнс бүр Эх үүсвэр болох эрхтэй.

 Хүмүүс нас барахдаа харахыг хүсдэг зүйлээ л харж, туулах болно. Тэд үүнийг л олох болно. 

Өмнө дурьдсанчлан, өөр бусад газруудад хэдийн мэдэгдэж байгаачлан хэрвээ хэн нэг нь Исуст итгэдэг бол тэр Иисусийг олж харна. 


Хэрвээ хэн нэг нь Аллахад итгэдэг бол тэр Аллахыг олно. 



Хэрвээ нас барсан хүн Вишнуд итгэдэг бол Вишнуг олно. Тэгвэл тэнгэр эсвэл там нь хүн баттай итгэдэг зүйлийн эсвэл гэм буруугийнх нь үр дүн байдаг, тэр түүнийгээ л хүртдэг. Ерөнхийдөө бол сүнс бүрт байдаг сэтгэл санааны хяналт эсвэл ойлголтынх нь ачаар бүх зүйл тохиолддог юм. Та хууль ёсны дагуу явах ёстой газраа очих гэж байгаагаа мэдсэнээр үүнийг хялбархан даван туулж чадна. Гэм буруугийн, кармын үзэл санаа нь сүнсийг буцаж ирэхийг албаддаг шашины итгэл үнэмшлээс өөр юу ч биш юм. Та Эх үүсвэрээс салангид байж чадахгүй, учир нь та Эх үүсвэр, харин Эх үүсвэр хаа сайгүй байдаг. Үүнтэй адил танаас гадуурх бүх ертөнц бол хуурмаг байдал юм. Бүх зүйл таны дотор байдаг. Таны харахыг хүсдэг бүхэн, туршлага, таны бодит байдал, бүх нийтийн хуулиуд зэрэг нь аугаа том хуурмаг байдал юм. Та хайж буй зүйлээ олдог. Иймээс хэний Бурхан бодитой, тэр оршдог эсэх, тэр нь ямар болох, аль хэсэг нь хамгийн чухал, анхдагч нь болохын төлөөх тэмцэл зэрэг нь утгагүй зүйл. Бүх зүйл ойлголт юм. Тиймээс өөрийгөө ажиглаж байгаа нэгнийг, таны сүнсийг эс тооцвол бүх зүйл үнэн эсвэл бүх зүйл худал. Энэ бол болзолгүй цорын ганц бодит зүйл юм. Оюун ухаанаа чөлөөлөөрэй, тэгвэл та бүх матрицаас чөлөөлөгдөнө.

 Гоша: Бид нас барсныхаа дараа Эх үүсвэр рүүгээ явна гэж Та хэлсэн, дээд астрал гэдэг нь бас юу вэ? Энэ нь юу вэ? Эсвэл энэ нь нэг л зүйл үү? 

Учир нь астрал нь дөрөв дэх нягтралтай төстэй байх ёстой, гэтэл Эх үүсвэр бол Эх үүсвэр. Тэр бүхнийг өөрчилдөг, тийм биз дээ? 

Свару: Би зөвхөн тодорхой үгсийг ашиглаж байна, гэхдээ энэ бол миний тодруулах зүйл юм. Тэр газар нь тодорхой үелзэл биш. Эх үүсвэр бол бүх зүйл. Энэ нь бүгд нийлээд үелзлүүд бөгөөд бүгдийг нь та ашиглах боломжтой. Та бүх зүйл болох, бүх зүйл байх үедээ оршин байгаа бүхнийг, үргэлж оршиж байсан зүйлийг ухаарч, ухамсарлаж чадна. Бүх зүйл танд адилхан хялбар байдаг, өнгөрсөн, одоо, ирээдүй холилдож, нэг л зүйл болж нэгддэг. Энэ нь анхдагч Эх үүсвэр бөгөөд таны үхэхдээ очдог газар юм. Бусад хүмүүсээс ялгаатай нь надад энэ газрын тухай бүх ой санамж хадгалагдаж байдаг. Энэ нь бүх зүйл юм. Таны хүссэн бүх зүйл танд байдаг. Таны бодож байгаа бүхэн агшин зуурт илэрдэг. Та бол бүх зүйл. Бүх зүйл таны гарын хуруунд байгаа. Та нар үнэндээ бүхнийг чадагч оршнол. Та л байгаа, зөвхөн та л бүхнийг бүтээсэн гэж та тэнд очоод ойлгодог. Бүтээл дэх хязгааргүйг, орон зай дахь хязгааргүйг, цаг хугацаан дахь хязгааргүйг би хэлж байна. Та тэндээс хэзээ ч явахыг хүсдэггүй, хүсч ч байгаагүй бөгөөд энэ ч бас хэрэгждэг, учир нь та хэзээ ч явж байгаагүй. 



Амьдрал ба төрөл авалт нь хөдөлгөөнт үйл явдлуудын шугаман байдалд ээлжлэн байдаг мэт санагдах багахан хэсгийг нь та нэг л удаа туулж үзэхээр сонгодог. Учир нь Эх үүсвэрээс бүх зүйл цаг хугацаагүй нэгэн зэрэг тохиолддог юм. Бүр цаг хугацаагүй байдал хүртэл шугаман байдалд бас орсон байх хэрэгтэй болдог. Өвөл таныг дулаан хөнжлөөр хучсан мэт хайрын, хязгааргүй байдлын, таны энэ бүхнийг хийснээ бүрэн ухамсарласан байдал нь та бол интеграц ба хайр болох бүхнийг хийсэн зүйлийн бүрэн ухаарал юм. Сайн сайхан ч биш, муу муухай ч биш, та бол бүх зүйл. Үүнийг эндээс та ойлгож, даван туулж, давамгайлж, илүү ихийг эрэлхийлдэг зөвхөн тодорхой туршлагууд хүртэл хязгаарласан үзэл бодлын үүднээс л хамаатай, ач холбогдолгүй ялгаатай байдлууд л юм. Та үргэлж ихийг хайдаг. Яг тэр мөчид та өөрийгөө бүх зүйл гэдгийг, мөн тодорхойлолтоор бол та бүтээлийн эх үүсвэртэй холбоотойгоор бүх зүйл хэвийн, тиймээс эвдэршгүй гэдгийг та ойлгох болно. Бид бүгд Эх үүсвэр мөн. Бид бүгд нэгэн зэрэг бөгөөд цаг хугацаанаас гадуур олон тооны төрөл авалтуудыг туулдаг нэг л хүн юм. Төрөл авалтын дотроос бүх зүйл хачирхалтай шугаман байдаг. Өнгөрсөн ч биш, ирээдүй ч биш. Бүх зүйл байдаг эсвэл бүх зүйл таны үзэл бодлууд юм. Та үлэг гүрвэл эсвэл ирээдүйн харь гарагийн саарал болж төрөл авдаг бөгөөд та үүнийг хийсэн, та хийж байна, та улам их, хязгааргүй ихээр үүн шиг ийм төрөл авч байсан. 



Бүх зүйл нэгэн зэрэг тоо томшгүй их ухамсар, өөрөөр хэлбэл та юм. Та асуудлыг хүсдэг. Тиймээс л та төрөл авдаг. Анхны эх сурвалж байх гэдэг нь максимум, шууд утгаараа, хязгааргүй максимум юм. Энэ нь өөрөө Бурханы үзэл баримтлал; гэвч та туршилтыг хүсч байна, тиймээс байхыг хүссэн газартаа буцаж очдог. Та өөрийн төлөвлөгөөг боловсруулдаг. Амьдралыг туулах нь сайн гэж бодож эхэлдэг. Энэ нь видео тоглоомын программчлал шиг зүйл юм. 



Та амьдралынхаа, гол дүрүүдийнхээ зургийг зурна, тохиолдох зүйл нь үр дүн, ингээд болоо. Тэндээс та бүхнийг үелзлээр шийднэ, шийдээд л мартчихна. Бүхнийг мартахаас эхлээд олон зүйлийг санадаг ч бас л мартдаг тайгетчууд шиг бага зэргийг мартах хүртэл. Дараа нь та тоглоомондоо, төрөл авалтдаа ороод программчлагдсан зүйлийг туулж амсдаг. Гэхдээ энэ бүхнийг та хийсэн. Тэр үзлийн үүднээс Архонтуудын эсвэл рептилоидуудын, эсвэл сансрын лагийн зүгээс сэтгэл зүйн хяналт байхгүй, учир нь тэдгээрийг та л илэрхийлсэн. Ингээд сүнс бүр өөрөө Анхдагч эх сурвалж болохоор ороод бүх зүйл анхдагч эх үүсвэрээс бүтээгддэг гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тоглоомын нэг хэсэг юм. Хүмүүс үндсэндээ рептилиодуудыг, плеядчуудыг, чөтгөрүүдийг, дагинасуудыг, бүхнийг илэрхийлдэг. Тиймээс л дээрээс харвал хохирогчид байхгүй. 

Гэхдээ доороос нь харвал хохирогчид бий. Бүгд багтсан. Бүх зүйл бодит, үүний хамт таниас өөр юу ч байхгүй. Та үхэхдээ харахыг хүсдэг зүйлээ л олж харна. Тиймээс л таны аурад наалдсан хий үзэгдлүүд, хүйсгүй оршнолууд, цус сорогчид, бүгд байдаг. Хэн нэг нь биедээ ердийнхөөсөө олон хоргодох зүйлтэй байдаг, хүч хэрэглэсэн үхлээр нас барсан тохиолдолд тэр нас барснаа мэддэггүй. Учир нь бүх зүйл анхдагч Эх үүсвэрээс илэрдэг болохоор бие махбодь амьдарч байхдаа ямар байсан түүгээрээ илэрдэг. Зөвхөн одоо л бие махбодь нь астрал бие гэж нэрлэгдэж байна. Бие махбодь, жишээ нь амьдарч байсан хотынхоо гудамжаар явдаг бөгөөд үхсэн гэдгээ тэр мэддэггүй. Тэр өөрийгөө хувцастай, гуталтай гэж ойлгодог. Учир нь тэр хэт уяатай бодолд автдаг учраас тэр ижил нөхцөл байдлыг дахин дахин мэдэрдэг. Тиймээс л тэд үхсэнээ ухаармагц холбоо байгуулж, бүхэл бүтэн астрал дэд ертөнцийг бий болгож эхэлдэг юм.


 

Тэд нэг ижил гэмтээдэг нөхцөл байдлыг амсч туулдаг тул бүхнийг нөгөө түвшнээс илэрхийлдэг. Үр дүнд нь физик ертөнц оршдог доод астралын ертөнц бараг төгс хуулагддаг, тэдгээрийг харуулж байгаа нас барсан хүний ой санамжаар нөхцөлдсөн хачирхалтай өөрчлөлттэй эсвэл деформацитайгаар зөвхөн илэрдэг. Жишээ нь, тэд орох гэхэд угаалгын өрөөний хаалга хэтэрхий жижиг байдаг. 


Нас барагсад үүнийг хийхийг дахин дахин оролдсоор л байдаг. Ер нь тэр ертөнц бол физик гурван хэмжээстийн шог зураг юм. Гэхдээ үнэн хэрэгтээ, бидний ярьж байсанчлан, тэр ертөнц нягтралын градиентгүй байдаг. Бүх зүйл нэг л янзын, зөвхөн анхдагч Эх үүсвэрийн эсвэл сүнсний хэлтэрхий бүрийн ойлголтоор нөхцөлдсөн байдаг. Тиймээс л 3D, 4D, 5D эсвэл 6D-д градиентууд тохирдоггүй. Тэнд градиентууд байхгүй. Бүх зүйл бүхэл. Бүх зүйл Эх үүсвэр. Зөвхөн сүнс бүрийн ухамсрын ойлгох цэгүүд л гэж байдаг. Оршуулгын газраар, хий үзэгдэлтэй байшингуудаар тэнүүчилдэг хий үзэгдэлтэй доод астрал ертөнцүүд хэрхэн бүтээгдэх нь сүнс тус бүрээс л хамаардаг. Диваажин, Валгалла, Волтавор зэрэг аз жаргалтай ертөнцүүд бүтээгддэг. Тэдгээрийг яаж ч нэрлэсэн тэд бас л бүтээгддэг. Гоша: Тийшээ явахын тулд өндөр үелзэлтэй байх гэсэн нөхцөл хүчинтэй хэвээр үү? Эсвэл тэнд очсон нь таны өндөр үелзэлтэй байгааг илтгэж байна уу? Свару: Энэ нь та хүсээгүй бүхнээ ардаа орхиод хүсч байгаа зүйл дээрээ төвлөрөхөд танд тусалдаг зүйлийн нэг хэсэг юм. Энд таны санаа, таны төвлөрөл чухал. Ямар үелзэл нь нөгөөхөөсөө өндөр тухай бүү бодоорой. 



Гоша: Үелзэл нь таны анхаарал хаашаа чиглэсний үр дүн гэж Та хэлсэн. Гэхдээ таны анхааралд байгаа зүйл та нарын үелзлээс хамаардаггүй гэж үү? Энэ нь тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэдэгтэй адил уу?

 Свару: Та бол бүх зүйл, үелзэл, анхаарлын цэг, ажиглагдаж байгаа зүйл, ажиглаж байгаа хүн юм. Та нэгэн зэрэг тахиа, бас өндөг. Танаас өөр юу ч биш. Ямар ч хуваагдал байхгүй. Зөвхөн та л байна. Та өөртөө хор хүргэхгүйгээр хэн нэгэнд хор хүргэж чадахгүй. Тэр тусмаа тоглоомын хэсэг эсвэл анхаарлын цэг доод талд нь байгаа болохоор та өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй.

 Гоша: Өөрөөр хэлбэл, эхлээд яригдсан шиг ямар нэгэн зүйлд ямар нэгэн зүйлийг тулган хүлээлгэдэг зүйл биш юм. Таны ойлголт бол үр дүн; тэр л дараагийн бүх зүйлийг цаашдаа ч хэлж өгдөг юм. Бүх зүйл нэгэн зэрэг болдог тийм биз дээ?

 Свару: Яг тийм. Тиймээс дээрээс, интеграцийн зүгээс оюун ухааны хяналт байхгүй. Энэ нь зөвхөн туршлагын нэг хэсэг төдий юм. 

Гоша: Ойлгомжтой, баярлалаа. Хэн нэг нь ямар нэгэн юманд итгэвэл нас барах үедээ үүнийгээ хардаг гэж Та хэлсэн. Энэ хэр удаан үргэлжлэх вэ? Та өмнө нь хэлэхдээ, бид үхэх үедээ нэг хэсэг итгэл үнэмшлээ харуулдаг, тэгээд дараа нь тэдгээр нь алга болдог гэсэн. 

Свару: Энэ нь цаг хугацааны асуудал биш, учир нь цаг хугацаа ач холбогдолгүй. Та нарын цаг хугацаа гэж нэрлэдэг шугаман үйл явдлуудын хөдөлгөөний ойлголт нь астралд огт өөр байдаг. Тэр нь та нарын сүнс гэж нэрлэдэг өөрийнхөө хэлтэрхий бүрийн хүлээснээс хамаардаг. Та Исуст итгэж амьдралд орох бөгөөд үхээд таныг ажиллаж кармагаа төлөхийн тулд доошоо явах ёстой гэж хэлдэг Исусыг харах үед заримдаа хэд хэдэн дэлхийн төрөл авалт шаардлагатай болно. Та л зөвхөн бүхнийг бүтээдэг гэдгээ та өөрөө, таны сүнс, хэлтэрхий ойлгох хүртлээ хэдэн зуу эсвэл бүр мянга мянган удаа орж магадгүй юм. 

Гоша: Үхлийн дараа сүнсийг Есүсийг харах үзэгдлээс чөлөөлөх ямар нэг зүйл бий юу? Эсвэл сүнс Исустай мөнх үлддэг үү? Сүнс эцэст нь энэхүү үзэл баримтлалын хүлээснээс татгалзахын тулд ямар хүчин зүйлийг хувь нэмэртээ оруулах вэ? Сүнс үүнийг бие дааж хийдэг үү? Амьдралын дараахь амьдралд сүнс бас л эрэгцүүлэн бодох горимд байснаар сүнслэг тэлэлтээ үргэлжлүүлсээр байдаг уу? Сүнс ийм дүгнэлтэнд төрөл авахгүйгээр хүрч чадах уу? Эсвэл дахин шинээр төрөл авах хэрэгтэй болдог уу? 

Свару: Хамгийн өргөн өнцгөөс харвал, аливаа нэг шашины итгэл үнэмшилд сүнс түгжигдсэн гэсэн үзэл баримтлалыг дэмжсэн мөчөөс л ийм үзэл баримтлал мөнх байх болно. Ийм илүү өргөн өнцгөөс сүнс түүнд үүр мөнх түгжигдэх болно. Гоша: Энэ нь намайг бас нэг асуулт руу хүргэж байна. Энд католикчууд үхсэн хүний сүнснүүдийн хойноос залбирдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар сүнснүүдийг чөлөөлөхийн тулд ажилладаг уу? Бидэнд ямар санаа байдаг вэ? 

Свару: Үхэгсэд байгаа газартаа л байдаг. Тэдний ярьж байгаа зүйл үнэн. Тэд өөрсдийнхөө оршуулганд ирдэг. Яагаад гэвэл төрөл арилжсан ухамсрын хувьд хамгийн онцгой анхаарлын цэг байдаг. Тиймээс л тэд гэр бүлийнхнийхээ залбиралууд болон гашуудлыг сонсдог юм. Гэхдээ саяхан биеэсээ салсан эсвэл амьгүй болсон хүний ойлголтын үзлээр бол ойр дотныхны болон тахилч нарын залбирал нь тэднийг нас барах үед нь тэдний явсан тухай ойлголтыг улам бэхжүүлж, тэдэнд, жишээ нь Иисусийг харах эсвэл хайхыг ятгахад үйлчилдэг. Тиймээс хэрвээ нас барсан хүн эргэлзээд байвал залбирагсад залбирлаараа тэдэнд замыг нь заадаг юм. Энэ нь сүм хийдүүд, сүнснүүдийг хянахыг хүсэгчдэд тохирдог зам юм. Гэхдээ хэрэв хүн сүнслэгээр өндөр, өөрийгөө хэн бэ гэдгээ мэддэг, юунд итгэж байгаагаа хатуу хянадаг, энэ нь эрх чөлөөтэй байх гэсэн үг, тэр залбирлуудыг нь сонсч, гэр бүлтэйгээ байх боловч чөлөөтэй явах ёстой газар руугаа явна. Тэр залбирлыг үл тоомсорлож харах гэсэн юмаа харах болно. Тиймээс л залбирлууд нь оршуулган дээр мантра шиг давтагддаг, учир нь энэ нь нас барсан хүнд байхгүй санаануудыг нас барсан хүний толгой руу санаа хийж өгдөг зүйл. Залбирал нь мантра юм. Тэр төрөл төрөгсдийнхөө залбиралд итгэдэг ч хүний чөлөөт ухамсар дархлаатай байдаг. Хэрвээ ихэвчлэн ийм байдаг, нас барсан хүн юу ч мэдэхгүй байхад тэр залбирлуудыг сонсдог болохоор тэдгээр нь замаа олоход нь туслах болно. Амьд хүмүүсийн үүрэг бол түүнд хаашаа очихыг хүсч байгаа эсвэл юу харахыг хүсч байгаад нь туслах юм. Тиймээс л аюултай байдаг. Хөтлөгдөөгүй нь юу хийхээ мэдэхгүйгээс тэдгээр эцэс төгсгөлгүй гогцоонуудад гацаж, анхаарлыг нь татсан зүйлд татагдаж үлдэх болно. 

Гоша: Гэр бүлийн гишүүд нь ямар нэгэн зүйл хийж чадах бол залбирахын оронд юу хийх ёстой вэ? 

Свару: Үхэгсэдтэй ярилцах. Тэд одоо чөлөөтэй гэдгийг нь хэлэх, тэдний хийсэн бүхнийг, амьдралд гаргасан алдааных нь төлөө уучилж өршөөх. Энэ нь кармыг чөлөөлдөг. Гоша: Өөрөөр хэлбэл, шашинлагаар бус, харин сүнслэгээр гэрлийн эх үүсвэрээс дээш, шашины дүрүүдийн чанадад хүссэн газар руу нь, тэднийг явахыг хүсдэг газар руу нь чиглүүлж болно гэсэн үг үү? 

Свару: Мэдээж. Энэ бол сайхан санаа. Ерөнхийдөө бол нас барагсадтай ярилцаарай, учир нь тэд сонсдог. Жинхэнээсээ та нарыг төрөл арилжигсад үргэлж хүрээлж байдаг юм. Тэд гудамжаар явдаг. Нэг хэсэг нь нас барснаа мэддэг, нөгөө хэсэг нь үгүй. Гоша: Амьтдад ч ийм зүйл тохиолддог гэж төсөөлж байна. 

Свару: Амьтад ч бай биш ч бай нэг л оршнол, нохой, муур эсвэл бөөс г.м. Энэ нь туршлагын нэг хэсэг, эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай. Энэ нь бүгд нэг дор байдаг. Гоша: Бид оршуулгын газар руу явж тэдэнтэй чангаар ярих хэрэгтэй юу?

 Свару: Тийм ээ, яагаад гэвэл тэд хаана ч байсан та нарыг сонсдог. Оршуулгын газарт тэд өөрсдийн гэсэн шалтгаанаар улам их байдаг. Тэд өөрсдийгөө тэнд илэрхийлдэг. Маш ойр дотны хүн хайртай хүмүүсийнхээ дэргэд үргэлж байдаг. Тиймээс тэдэнтэй, ялангуяа саяхан өнгөрсөн хүмүүстэй ярилцахад хаа сайгүй хангалттай байх болно. Гоша: Тэд энд байгаа үгүйг хаанаас мэдэх вэ? Тэдэнтэй ярилцах хэрэг бий юу? 



Свару: Ингэх хэрэгтэй гэдгээ та мэдэрдэг. Та үүнийг зөвхөн нас барагсдын төлөө бус өөрийнхөө төлөө хийдэг. Та өөртэйгөө холбоотой бөгөөд энэхүү холбоос нь нас барагсдад хүрдэг. 

Гоша: Үхэгсэд төрөл авсан хүмүүстэй телепатаар харилцдаг болов уу? 

Свару: Зарим нь тийм, зарим нь үгүй. Үүнд л асуудал байгаа юм. Тэд телепатгүйдээ биш, учир нь түүнийг бид бүгд эзэмшдэг. Хүмүүс түүнийг эзэмшдэггүй гэдэгт итгэдэг болохоор л телепатгүй байдаг юм. Тиймээс л үхэгсэдтэй чангаар ярих шаардлагатай болдог. Гоша: Хэрвээ тэд тэнд байхгүй бол, ямар ч тохиолдолд тэд сонсохгүй биз дээ? Хэрвээ би үхвэл өөрийн цаг хугацаагаа булшинд байхад эсвэл хүмүүсийг сонсч өнгөрөөмөөргүй байна шүү дээ.

 Свару: Тийм шүү. Гэхдээ тэнд цаг хугацаа байхгүй болохоор таны нэг хэсэг эсвэл цуурай гурав дахь нягтралд үлдэнэ, яагаад гэвэл үргэлж байсан бүхэн Эх үүсвэрийн эфирийн үзлээр бол оршихоор ирэх болно. Гэхдээ танд анхаарлын тэр цэг байхаа болино. Оршин байгаа бүхэн бидний цуурай байх болно.

 Гоша: Гайхалтай. Свару, надад нэг асуулт байна. Эцсийн эцэст үхсэн гэдгээ мэдэхгүйчүүд сүнс шиг чөлөөлөгдөх үү? Тэд ингэж дахин төрөл авах уу? Тэд тэндээ үлддэг үү?

 Свару: Тэд физик бие махбодьтой ч үгүй ч хөгждөг. Үүний хамт тэд тэндээ ч үлддэг. Бүх зүйл оршдог... юу ч оршихоо больдоггүй. Юу ч эвдэрдэггүй. Юу ч бүтээгддэггүй. Бүх зүйл байдаг. Энэ нь зүгээр л таны ямар дарааллаар харахыг хүсдэг тэр зүйл л юм. Бидний цаг хугацаа гэж нэрлэдэг алгуур шугаман үйл явдлуудын туршлагыг өөрийн санаагаар хүлээн авч хянаж байгаа цагт хувьсал хаа сайгүй байдаг. Хий үзэгдлийн хувьд дахин дахин орой болгон араасаа гинж чирч, нөгөө л хуучин хаягдсан байшингийнхаа хонгилоор дамжин өнгөрөх нь үүрд үргэлжлэх болно. Гэсэн хэдий ч түүний үзэл бодлоор бол ямар нэг зүйл өөрчлөгдөж, ийм улигт үзэл санааг дахин харуулахгүй байх ёстой. Хувьсал бүр ямар нэг зүйл оршиж, ихэвчлэн мэдлэг ба ухамсрын хуримтлалаар дамжин ямар нэгэн том, ямар нэг өргөтгөсөн зүйл рүү чиглэн явж байдаг гэсэн үзэл баримтлалыг баталдаг. Тиймээс л хөгжил нь цаг хугацааны дэвшилтэй холбоотой байдаг юм. Гэхдээ ийм цаг хугацаа нь бидний ярьж байгаа хүний эсвэл сүнсний үзлээс л оршин байдаг. 

Гоша: Энэхүү үзэл баримтлал ба энэхүү туршлагыг эзэмшдэггүй үхэгсэд хаана байдаг вэ? Тэд хөгждөггүй юм уу? Энэхүү үзэл баримтлал тэдэнд хүрэлцдэггүй юу? Яагаад тэд тэндээсээ чөлөөлөгдөж чаддаггүй вэ?

 Свару: Тэд өөрсдийнхөө төлөө юу хүсч байгаагаа илэрхийлдэг газарт оршдог юм. Хамгийн өргөн үзлээс бол олон сүнс түгжигдсэн байдаг. Сүнснүүдийн үзэл баримтлалуудаас харахад тэд зөвхөн өөрсдийн хувьсал эсвэл дэвшлийг л туулдаг. Ийм үзлийн үүднээс бол хэн ч гээгдээгүй, хэн ч гацаагүй. 

Гоша: Ойлгомжтой. Тэднийг эсвэл биднийг чөлөөлөхийн тулд бид оршуулгын газар руу явж, нас барагсадтай бүлгээрээ ярилцаж болно гэсэн үг үү?

 Свару: Тийм ээ. Гэхдээ нас барсан гэдэг нь та нарт мэдрэмжтэй болно гэсэн үг биш гэдгийг санаарай. Энэ нь: “Би хотын төв рүү, төв талбай руу гартаа мегафон бариад хайрцаган дээр гараад хажуугаар өнгөрч буй хүмүүстэй эрх чөлөөний тухай ярилцахаар явлаа” гэсэнтэй адил. Нас барагсад амьд хүмүүс шиг л хаалттай, учир нь тэд бас л хүмүүсийн адил хүмүүс. 

Гоша: Нас барагсад астралд аз жаргалтай байдаг болов уу? Тэнд байхдаа дасдаг юм болов уу? Свару: Тийм ээ. Нэг хэсэг нь тэндээ амьдардаг. Тэд тэнд байхыг сонгосон. Бусад нь туйлын аз жаргалгүй байдаг. Тэд амьд хүмүүс шиг овог, бүлэг, холбоо, гэр бүл байгуулдаг. Тийм ээ, та нар нас барагсдад зориулж YouTube суваг бий болгож болно шүү дээ. Тийм суваг нь нас барагсдад мегафон бариад талбай дээр хайрцаган дээр гарахаас илүү илүү хүрэх болно. 

Гоша: Ингээд тэд паралель бодит байдлуудад амьдарч байгаагаа яаж мэдэх вэ? 

Свару: Хязгааргүй олон тооны паралель бодит байдал оршдог бөгөөд хамгийн хүчтэй нэг нь материаллаг эсвэл гурван хэмжээст бодит ертөнц гэж ойлгодог тэр зүйлтэй холбоотой байдаг юм. 



Гоша: Нас барагсад нэг нэгнээ хардаг уу? Хоол иддэг үү? Өөрийгөө мэдэрдэг үү? Свару: Тийм ээ. Дээр хэлсэнчлэн, тэд холбоо, овог аймаг зэргийг хэлбэржүүлдэг. Гэхдээ бусад бүх зүйлийн адил тэд зөвхөн ойлгох үелзлийнхээ хүрээнд байгаа зүйлийг л харж чаддаг. 

Гоша: Тэд иддэг үү? 

Свару: Тэдний ойлголтын хүрээнд бол нэг хэсэг нь тийм, зарим нь үгүй. Гоша: Тэд сугаран гарч чадах уу? Тэд харь гарагийнхантай харилцдаг болов уу? Свару: Тэд бүхнийг, бодож чадах бүхнээ илэрхийлдэг. Гоша: Та хэн нэгнийг татаж гаргаж байсан уу? Свару: Миний мэдэхээр үгүй. Гоша: Би тийшээ, тэр ертөнц рүү явмааргүй байна. Свару: Тэгвэл та тийшээ явахгүй ээ. Асуудал юунд байна вэ? Мэдлэг таныг чөлөөлдөг, учир нь та юу хийх ёсгүйг хэдийн мэддэг болсон. Гоша: Хэрвээ дахин төрөл авалтанд итгэдэггүй мөртлөө диваажинд итгэдэг бол хэзээ ч дахин төрөл авахгүй юу? 



Свару: Танд таарах диваажингаа та олно. Тийм ээ, та дахин төрөх болно, учир нь ухаарах илүү их боломжууд диваажингаас нээгддэг. Энэ нь католик шашины хамтын илрэлийн нэг хэсэг юм. Тэд өөрийн замаар, харин та өөрийн замаар явах ёстой. Орчуулсан: Н. Хэнчбиш 

Эх сурвалж: Galactic Messages | Gaia

1-р хэсгийг унших бол эндээс

 https://michid-7.blogspot.com/2023/08/blog-post_23.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...