АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

 



Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг
тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн жижиг, шулуун
шугамууд янз бүрийн байрлалд дүрслэгдсэн байдаг.
‒ Сонирхолтой олдвор байна, Жонатан. Энэ бол нэмэгдэл деталиудтай эртний Атунианы
бэлгэ тэмдэг. Гадна талаасаа гэрлийн цацрагуудтай төстэй шулуунуудад «ЭНКИ ЭА» гэдэг
нэр кодлогдсон байна, Бурханлаг байдлын, Бүтээгчийн, Дэлхийн Эзний тэмдэг, хүмүүний
геном, Саксуудын, Атлантидын, Шумеруудын болон Египетийн Птахуудын цаг үед
ашиглагдаж байсан нэр юм. Тэр мэдлэгийн Бурхан, Дээд Бүтээгч. Европын олон соёлууд
«ЭНКИ ЭА» -г хүлээн авсан. Гадна талын од нь нэн чухал цэгүүд ба гарагийг, энэ
тохиолдолд Одой Одыг тэмдэглэж байна. Сансраас гарч ирдэг “Люцифер” эсвэл “Өглөөний
Од” гэж нэрлэдэг од нь зүүн өмнө зүгээс танай Нарны систем рүү орно. Мянга мянган
жилийн өмнө эртний Хоупи соёл иргэншил «ЭНКИ ЭА»-гийн тухай домгуудыг Хойд Евро
Азиас Америк руу авчирсан. Эдгээр домгуудыг “Бурханы” илгээсэн, Аугаа Бүтээгч
Бурханы таалсан өнгөнүүд болох Улаан ба Цэнхэр Качинууд ирэх үед хүн төрөлхтнийг
шүүх төгсгөлийн шүүлтийг дурьдсан орон нутгийн соёлууд танаж хялбаршуулсан юм.
Бурхан хуучин Дэлхийг цэвэрлэхийн тулд Качинуудыг илгээсэн гэсэн маш сонирхолтой
аман зохиол.




Асуулт: Тодор асууж байна: Мити, чи анх уулзаж байхад хүн амын 90 хувь нь дахин

төрөл авах хоёр гарагийн тухай, эдгээр гарагиуд хөгжлөөрөө нилээд хоцрогдсон

гарагууд байх болно гэж хэлсэн. Эдгээр хүмүүст одоо бидэнд байгаа технологиуд,

интернет, цахилгаан байхгүй байна гэсэн үг үү? Эдгээр хүмүүст нэгдүгээр түвшинд

хүрэхийн тулд хэр хугацаа орох бол?

‒ Тодор, эхний гараг дээр нийгэм нь технологиудаас маш хол эртний Дундад зууны үетэй

төстэй байх юм. Хоёрдох гараг нь яг 200 жилийн өмнөх Дэлхий шиг үйлдвэрлэлийн

хувьсгалын эхний фазад байх юм, бас л одоогийн технологиудаас хангалттай хол. Эдгээр

нийгмүүдэд нэгдүгээр түвшинд хүрэхэд та нарын туулсантай адил хөгжил хэрэгтэй; тэд

ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа харуулна.





Асуулт: Тодор асууж байна: Манай гараг ийм муу, бидэнд зэвсэг, өлсгөлөн, дайн,

өвчин гэх мэт зүйлс байхад яагаад 7 тэрбум хүн энд л төрөл авахаар шийдсэн хэрэг вэ?

Дэлхий тэг түвшинд үлдсэн цорын ганц гараг гэж үү?

‒ Тодор, 7 тэрбум хүн бүгд ийм шийдвэр гаргаагүй. Эдгээр сүнснүүдийн ихэнх нь тэднийг

хүлээн авсан хосуудын бүтээсэн шинэ сүнснүүд юм. Сүүлийн үед та нар бүх хүлээлтээс

давсан хурдаар үржиж эхэлсэн. Энэ нь бүс нутгуудын байгалийн баялагийг эзэмшихийн

тулд хүмүүсийг бүрэн мунхаг байдалд байлгаж байсан танай улс орнуудын хайхрамжгүй

уирдлагаас болж тохиолдсон хэрэг. Энэхүү мунхаг байдал нь танай гарагийн хүн амын

дундах бүрэн эмх замбараагүй байдалд хүргэсэн. Энэхүү зуунд гарагийн тогтвортой

байдлыг алдагдуулсан ложистикийн буруу тооцоолол хийснээ эцэст нь тэд ухаарсан бөгөөд

хүн амаа эрс бууруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдсэн.

Асуулт: Удаан хугацааны туршид дэлхийн үүлдэр биш гэж тооцдог муурнуудын тухай

өвөрмөц мэдээлэл авахыг зарим нөхөд маань хүсч байна.

‒ Том муурнуудыг ойролцоогоор 12000 жилийн өмнө Атунианчууд нааш нь авчирсан.

Арслан, ирвэс, барыг эртний газар доорх “хотуудын” орох хаалгануудыг манахад ашигладаг

байсан. Тэдгээрийг эртний соёлууд болох Лимурчууд, атлантчууд, Египетчүүд болон

Өмнөд Америкийн соёлууд хотуудын эргэн тойрондох траншейнуудад байрлуулж ашиглаж

байсан юм. Эдгээр амьтдыг Андромедийн ан хийдэг гарагуудаас авчирсан. Хожим нь

гэрийн муурнуудын жижиг үүлдрүүдийг Атунчуудын гарагаас Сакссын Хаадад, арай хожуу

Египтийн Фараонуудад хортой, сөрөг нөлөөнүүдээс орчныг цэвэрлэхээр “онцгой”

оршнолууд болгон бэлэглэсэн юм. Муурнууд бол маш мэдрэмтгий, бие даасан, бардам

амьтад. Тэд анхнаасаа өөр төрлийн гэрэлтүүлэгтэй гарагуудад хөгжсөн болохоор Дэлхий

дээр хөгжсөн амьтдын нүд барьж авч чаддаггүй үелзлүүдийг тэд ялгах чадвартай байдаг

юм. Муурнууд бидний үл үзэгдэх талбайг хардаг.

Асуулт: Дараагийн асуултуудыг над руу электрон шуудангаар илгээсэн олон арван

асуултаас сонгосон цөөн хэдэн асуултыг цуглуулсан Дин найзаас ирсэн юм.

1 ‒ Найзууд аа, би дөрөв дэх хэмжээсийн тухай мэдэхийг хүсч байна. Бид энд хийдэг:

идэх, унтах, секс хийх зэрэг физик үйлдлүүдийг тэнд хийж чадах уу?

‒ Яагаад чамд олон мянган жилийн дараа хувьсалдаа юу тохиолдохыг мэдэх хэрэгтэйг

байгааг би ойлгохгүй байна, гэхдээ яах вэ. Бидний мэдэхээр, энэ бүх биологийн үүргүүд

бусад хэмжээсүүдэд ч байдаг. Материт илүү их энерги байдгаас тэнд бүх зүйл өөр байдаг

тул гэрэл нь бие махбодийн хэлбэршилтийн нэг хэсэг болж, улмаар мэдрэмж болон физик

хэрэгцээнд оролцдог квант динамикийн бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг.

2 ‒ Шинэ Эрин Мөстлөгийн Үеэс эхлэх үү?

‒ Нарны радиац нэмэгдсэнээс хойш Одой Од дайран өнгөрөх болон хөрсийг ариутгахтай

холбоотойгоор араасаа галт уулын мянга мянган тонн үнсийг агаар мандалд дэгдээх дэгдээх

тектоник хөдөлгөөн болох болно. Энэ шалтгаанаар Дэлхийн Бөмбөрцөгөөр температур

үлэмж ихээр унах юм. Ийм мини мөстлөгийн үе нь бөмбөгдөлтийн дараахь байгаль орчны

радиацийг ариутгах маягийн зүйл болно. Танай засгийн газрынхан энэ тухай мэддэг; тэд

хөрсний дулааны боловсруулалтын дараа хүнсний үйлдвэрлэлд хяналт тавихын тулд

хүнсний ургамлын үрийг нөөцөлдөг. Үлдсэн нийгмийнхэн нь дасан зохицох энэ хүнд үе

шатанд буюу гараг дээрх агаар мандлын бүрэн тогтворжилт хүртэл харь гарагийн найз

нөхдөөс бүх төрлийн тусламж, дэмжлэг авах болно.

3 – Хэрвээ Дэлхий болон Галактикт дээд ба доод хагас бөмбөрцөг байдаг шиг тэдгээр

нь Орчлон ертөнцөд бас байдаг гэсэн үг үү?

‒ Үгүй, Орчлон ертөнц дэх Галактикуудын байрлалууд чөлөөтэй байдаг; тэнд дээрээс эсвэл

доороос гэсэн ойлголт байдаггүй. Галактик дахь Нарны Систем бүр нь тэдгээрийн эргэлдэх

хөдөлгөөнөөр нөхцөлдсөн дундаж цэгтэй байдаг бөгөөд таталцах хүчний энэхүү таталцлын

массын тэнцвэрийн цэг дээр тулгуурлан дээд ба доод хагас бөмбөрцөгийг хуваадаг экватор

тодорхойлогддог.

4 – Мити, чи өөрөө гурав дахь хэмжээсийн хэсэг нь болох үед дөрөв дэх хэмжээс дэх

заслуудын тухай ийм нарийн тоог чи хаанаас мэддэг юм бэ?

‒ Бид гурав дахь хэмжээсийн тав дахь түвшинд оршиж байна, энэ нь орчлон ертөнцийн

талаарх таны мэдлэгээс илүү суурь мэдлэг гэсэн үг, ойлгож байна уу?

5 – Шинэ Эринд, энд төрөл авч байгаа Плеядчууд гарагийн үелзэлтэй нийцэхийн тулд

анхны үелзэл дээрээ байх уу?

‒ Тийм ээ, Плеядчуудад нэгдүгээр түвшинд оршдог колониуд байдаг бөгөөд тэдгээрийн

зарим нь шинэ мэдлэг авчирдаг номлогчид болж энд төрөл авдаг.

6 – Өндөр чичирхийллийн нийгмүүдэд олон шинэ сүнс төрдөг үү?

‒ Тийм ээ, илүү хөгжсөн нийгмүүдэд бүтээгдсэн шинэ сүнснүүд нь илүү цэвэр бөгөөд

мэдлэгээр баяжигдсан үрсийн бүтээгдхүүн болдог. Тэнд дахин хэлбэржсэн сүнснүүд эцэг

эхээсээ удамшсан зан авиртай төрдөг.

7 – Цагаан арьстнуудынхувьд ДНХ-ийн үндсэн донор нь ямар колони байсан бэ?

‒ Цагаан арьстнууд Плеядчуудын колониудаас үүссэн. Оросууд ба тэдний овог аймгууд

Атунчуудын колониудаас гаралтай. Азичууд Сүүн Зам дахь янз бүрийн Системүүдийн

хүмүүсээс, Латинчууд Арктурчууд ба Крагчуудын колониудаас, Ойрхи Дорнодын овог

аймгууд, түүнчлэн Африкийн хар арьстай оршин суугчид Сириусын янз бүрийн төрөл

зүйлсээс үүссэн.

8 – Хэрвээ хүн юу ч мэдэрдэггүй, эсвэл ямар нэг муу зүйл хийчихээд өөрийгөө сайнаар

мэдэрдэг бол энэ нь тэдний үелзлийг дээшлүүлдэг үү?

‒ Мэдээж, үгүй. Хэрвээ оршнолын зан авир зөвхөн түүнд л ашигтай бөгөөд эргэн тойрондоо

хор хөнөөлтэй бол тэр энэ нийгмийн хувьд гажилт гэж тооцогддог. Тэр өөрийн байрандаа

оршихгүй бөгөөд өөрийн хүрээлэлдээ эргэн очих ёстой. Зөвхөн оршнол эргэн

тойрныхонтойгоо зохиролд орших үедээ л үелзлийнхээ түвшинг сайжруулж, дээшлүүлж

болно.

9 – Шинэ Эринд хүмүүс бид бусад колониудын оршнолуудтай сексээр дамжин үржих

үү?

‒ Тийм ээ, энэ нь ихэнхдээ ураг төрлийн төстэй зүйл бүхий хоёр гуманоид арьстан л үр

удмаа үлдээдэг. Заримдаа энэ нь арьстнуудын хувьд давуу талтай байдаг, учир нь тэд шинэ

өвөрмөц шинж чанаруудыг олж авах, биеийнхээ тэсвэр хатуужлыг сайжруулах боломжийг

олж авдаг юм.

10 – Бид хэрвээ Рептилоидуудаас технологийн дэвшлийг аваагүй бол бид Галактикийн

Нийгэмлэгт нэгдэхэд бэлэн болох байсан уу?

‒ Нийгэм Галактикийн Нийгэмлэгт орохдоо технологиудаас хамаардаггүй, зөвхөн үелзлийн

түвшин л ач холбогдолтой. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн цаашдын

хөгжилд шаардлагатай технологиудыг Нийгэмлэг асуудалгүй олгодог.

11 – Дэлхий өнгөрсөнд хамгийн дээд үелзэлд байсан уу? Дэлхий дээр хэд хэдэн өндөр

хөгжсөн колониудыг бойжуулж байсан гэж үзвэл? Үелзэл хэлбэлздэг үү эсвэл зөвхөн

дээшилдэг юм уу? Энэ нь соёл иргэншлийн ухамсраас хамаардаг уу?

‒ Үгүй, Дэлхий зөвхөн Шинэ Эринээс эхлээд үелзлийн шинэ түвшнийг анх удаа туулж

байна. Өнгөрсөнд энд бүс нутгийн хэмжээнд хөгжсөн өөрчлөгдсөн ДНХ-тэй колониуд

зохион байгуулагдсан байсан. Энэ нь тусгай туршилтууд байсан тул тэдгээрийг таамаглаж

буй үелзлийн түвшинд хүргэж болох зохих нөхцөлүүдэд үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд

гарагаас зайлуулах шаардлагатай байсан юм.

12 – Хэрвээ миний хүүхэд нас хэцүү байсан бол энэ нь миний үелзлийн түвшинд

нөлөөлөх үү?

‒ Үгүй, ухамсарт байдлын түвшинд сонголт хийх эрх л зөвхөн тооцогддог юм. Цэцэг өтөг

бууцанд ургадаг. Хэрвээ хүн сайхан сэтгэлтэй байвал түүний юу туулсан, хичнээн их зовсон

нь чухал биш бөгөөд түүний хувь заяаны бүх өөрчлөлтийг үл тооцож хувийн шинж чанар

нь хадгалагдан үлддэг юм.

13 – Өнөөгийн бүтээлч шинжлэх ухаан батлахдаа “бидний” өөр хувилбарууд болох

паралель Орчлон ертөнцүүд оршин байдаг гэж баталдаг. Бид тэнд амьдрахдаа бусад

шийдвэрүүдийг гаргадаг бөгөөд бусад физик орон зайн хил хязгааруудтай байдаг. Энэ

үнэн үү, эсвэл бид адилхан хоёр цасан ширхэг байдаггүйтэй адилхан уу?

‒ Үгүй ээ, бидний квантын бодит байдлын “толин тусгал” гэж байдаггүй; Орчлон ертөнц

дэх хүн бүр амьдарч байгаа хэмжээсээсээ үл хамааран нандин байдаг юм. Эдгээр бүх

онолууд нь баялаг төсөөлөлтэй хүмүүсийн зүгээр л бодож олсон зүйл.

14 – Галактикийн Нийгэмлэгийг бүтээсэн, зохион байгуулсан түүх ямар вэ?

‒ Галактикийн Нийгэмлэгийг ойролцоогоор 11 000 жилийн өмнөөс хэд хэдэн том соёл

иргэншлүүдийн хоорондын гарагийн хэмжээний дайн дууссаны дараа гарагууд ба Нарны

Системүүдийг хянахын тулд байгуулж эхэлсэн. Үүнд өртсөн олон тооны Нарны Системээс

болж олон соёл иргэншлүүд оршин тогтнохоо больсон, бүхэл бүтэн гарагууд устгагдсан,

баялагийн худалдаа болон үйлдвэрлэлд эмх замбараагүй байдал эхэлсэн. Эвлэрлийн дараа

нийгмийн удирдагчдын хэд хэдэн уулзалт болсон бөгөөд үүний үр дүнд аливаа маргааныг

шийдвэрлэх, хөгжиж буй үндсэн түвшнүүдийн колониудыг хамгаалахын тулд анхны болон

түүнээс дээш түвшний бүх интерактив нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг багтаасан бүс

нутгийн Галактикийн нийгэмлэгүүдийг байгуулахыг санал болгосон юм.

15 – Хэрвээ бусад гарагууд байгалийн гамшигуудаар дамжилгүй нэгдүгээр түвшин рүү

шилжиж, Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдхүүнд орвол холбоо тогтоож эхлэх тухай

шийдвэр хэрхэн гардаг вэ?

‒ Найз минь, нэгдүгээр түвшин рүү шилжихийн өмнө бүх колониуд сүйрлийг туулдаггүй.

Дэлхий гарагийн тохиолдолд зүгээр л давхацсан хэрэг. Манай колонид бусад түвшин рүү

шилжих үед хэзээ ч сүйрэл болж байгаагүй. Үелзлийн солигдол нь ухамсар ба нийгэмлэг

бүхэлдээ зохиролоор хэрэгждэг. Нийгмийн том ялгаанууд оршиж, байгалийн баялагийг

нөөцийн буруу хуваарилалтаас болж зовлон зүдгүүр өдөөгдөж буй үед гарагийн аура ийм

харьцаагаар тогтворгүй байдаг. Нэгдүгээр түвшний нийгэмд оршин суугчдын хоорондын

энэхүү ялгаа нь бараг байхгүй болж өөдрөг үзэл ба сайн сайхны уур амьсгалыг бий болгоно.

Хэрвээ танай гараг дээрх оршин суугчдын тоо төгс байсан бол болох үйл явдлуудаас хүн

амыг тусгаарлах боломжит хувилбар болох байсан юм. Гэхдээ та нар хэтэрхий олуулаа,

бидний физик байдлаар тусламж үзүүлж чадах хүмүүсийн тооноос 10 дахин их байна.

Танай колони нэгдүгээр түвшин гэж хүлээн зөвшөөрөгдвөл та нарыг бүс нутгийн хувьд

Орчлон ертөнц дэх танай байршилтай тохирдог Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдхүүнд

автоматаар орохыг урих болно.


1-хэсгийг унших бол эндээс    https://michid-7.blogspot.com/2022/08/1.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...