Галактикийн илгээлтүүд-1

 Галактикийн илгээлтүүд 


 

Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх од юм. Галактикийн Тайгетчууд-Плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гоша Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр үндэслэгддэг.

Бүлэг – 1 

Тайгетчууд гэж хэн бэ?

 Гошиа: Сайн байна уу, Свару, оройн уулзалтанд орж байгаад баярлалаа. 


Свару: Та надтай хамт байгаад баярлалаа. 

Гошиа: Эхлээд Та хэн болохоо тодруулж болохсон болов уу? 

Свару: Бид Долоон Эгч дүүсийн Плеядын оддын систем дэх Месайя 45, М45 бүс нутгийн Тайгетын хүмүүс тойрон эргэлддэг Эрра ба Теммер гарагуудынх. 


 Энэ нь эндээс 422 гэрлийн жилийн зайтай. Бид хэд хэдэн хөлгүүд дээр 18000 тайгетчүүдийн бүрэлдхүүнтэй тусгай бүлгийг төлөөлдөг. 

Гошиа: Ямар хэмжээнээс ирсэн бэ? 

Свару: Бид тав дахь хэмжээсээс ирсэн. Бид хэмжээс гэхээсээ нягтрал гэж нэрлэхийг илүүд үздэг. Тэр тусмаа ямар ч тохиолдолд Дэлхийн чанадад бүх зүйл тав дахь нягтралд оршдог. Зөвхөн Дэлхийг л зориудаар хэт нягт гурав дахь нягтралд байлгадаг юм. Орчлон ертөнц ихэнхдээ тав дахь хэмжээст оршдог. Үүн дээр үндэслээд бид Дэлхий дээрх хүмүүс шиг нягтрал гэж огт авч үздэггүй. Бид бүхнийг бүхэл гэж хардаг. Үелзлийг зөөлөн дээшлүүлэх нэг шатлал гэж. Бидний дунд хана байгаа мэт тусдаа нягтрал биш. Иймэрхүү үзэл нь цэвэр дэлхийнхний үзэл баримтлал юм. 



 Гошиа: Та 18 000 Тайгетчууд хэд хэдэн сансрын хөлгөн дээр байдаг гэж хэллээ. Та нар Дэлхий гарагийн тойрог зам дээр байнга байдаг уу эсвэл янз бүрийн газруудаар явдаг уу; Дэлхийгээс хэр хол баазтай вэ? 

Свару: Хөлгүүд хэд хэдэн тойрог зам дээр байрладаг; тойрог замын өндөр нь хөлөг бүрийн хувийн даалгавраас хамаардаг. Энэхүү хөлөг нь 490 000 км-ийн өндөртэй тойрог зам дээр байрлаж байна. Том хөлгүүд ихэвчлэн суурин байдаг. Жижгэвтэр хөлгүүд нь янз бүрийн газруудаар зорчдог. 

Гошиа: Тэдгээр янз бүрийн хөлгүүдийн даалгавар ямар байдаг вэ? 

Свару: Зарим хөлгүүдээс тушаал өгч, хянадаг; тэдгээрээс л бүх зүйлийг мөрдөж, зохион байгуулж, хянадаг. Тэдгээрт удирдлага нь байрладаг. Тийм хөлөг хоёр байдаг. Энэ бол тэдгээрийн нэг нь. Бусад хөлөг онгоцууд хоригийг хэрэгжүүлдэг. Тэдгээрийн нэг нь эрдэм шинжилгээний хөлөг; түүнчлэн олон тооны даалгавар биелүүлэх зориулалттай жижиг хөдөлгөөнт хөлөг хэд хэд байдаг. Мөн нэг зэрэглэлийн олон тооны хөлөг бий. Энэ нь хөлгүүдээс гарч орж байдаг жижиг онгоцууд юм. Тэдгээр нь ихэнхдээ диск хэлбэртэй эсвэл квадрат хэлбэртэй байдаг. 



Гошиа: Та хориг хэрэгжүүлдэг хөлгүүд гэж юу болохыг тодорхой тайлбарлаж болохсон болов уу? 

Свару: Бид Дэлхийг орхиж явах эсвэл ямар нэгэн тодорхой, зайлшгүй шалтгаангүйгээр гарагийн агаар мандал руу хөлгүүдийг орохоос сэргийлдэг. Хориг нь Дэлхий рүү очиж, түүн дээрх сөрөг хүчнүүдийг хүчирхэгжүүлэх боломжийг дайсагнагч хүчнүүдэд олгодоггүй. Үүнийг үндсэндээ гурван арьстан хэрэгжүүлдэг. Тушаах, хянах нь тайгетчуудын гарт байдаг, бас Альфа Центаврын оддын ордноос Альфратчууд, бас Антарчууд байдаг.

 Гошиа: Жижиг хөдөлгөөнт хөлгүүд нь энд бидний хардаг хөлгүүд мөн үү? ҮМНБ гэж нэрлэдэг? 

Свару: Тийм ээ. 

Гошиа: Та бас хэлэхдээ ордог, гардаг хөлгүүдийг хянадаг гэсэн. СНХ-ийн (Сансрын Нууц Хөтөлбөрүүд) хөлгүүдийн хувьд? Тэд үүнийг хийсэн гэж баталж байгаагаар тэд Дэлхийг орхисон уу? Тэд та нарын хоригийг тойрон гарсан уу? 

Свару: Олон хөлөг байдаг. Зарим нь S-4, 51-р бүс гэх мэт газруудад байрладаг ч ихэнх нь Саран дээр байрлаж Холбооны хяналтан дор байдаг. АНУ-ын сансрын хөтөлбөр бүх том хөлгүүдээ алдсан. 

Гошиа: Тэдгээр нь Дэлхийг орхисон гэсэн үг үү? 

Свару: Тийм ээ, Аскет тэдгээрийг бөмбөгдөж булаан эзэлсэн сансрын тулааны үеэр тэд үүнийг 1960-аад оноос 2008 он хүртэл хийсэн юм. 

Гошиа: Хөлгүүдэд Дэлхийг орхих боломж олгоогүй гэж Та хэлсэн. Ямар хөлгүүд гарагуудыг орхисон бэ? Та СНХ-ийн хөлгүүдийг хэлж байна уу?

 Свару: Үлдсэн зарим нь СНХ-д харъяалагддаг. Бусад нь рептилоидуудад эсвэл Өндөр цагаануудад, эсвэл Мейтрд (Өндөр Саарлууд) харьяалагддаг. Эрчимтэй хөдөлгөөнтэй. 

Гошиа: Ойлгомжтой. СНХ-ийн сэдвийг дараа болъё, учир нь энэ нь өөрөө том сэдэв юм. Та хэлэхдээ, Дэлхийн эргэн тойронд бүх зүйл тав дахь нягтралд оршдог гэсэн. Харин танай хөлгүүд Дэлхий рүү ойртох үедээ бас л тав дахь нягтралдаа байдаг уу? 

Свару: Дэлхийн гадна талд бүх зүйл тав дахь нягтралд оршдог. 

Гошиа: Тав дахь нягтрал Дэлхийгээс ямар зайнд эхэлдэг вэ? 

Свару: Хориг нь Ван Аллены Бүслүүрээр тэмдэглэгддэг. 

Гошиа: Хөлгүүд хэрвээ тав дахь нягтралд эсвэл Ван Аллены Бүсээс дотогш байвал бид яаж олж харах вэ

Свару: Дүрсэлж хэлэх гэхээр надад асуудал үүсч байна. Энэ нь цэргийн хөлгүүд бөгөөд би тэдгээрийг нэрлэхийг хүсэхгүй байна, учир нь хэтэрхий дайсагнагч мэт сонсогдох болно. Тийм ээ, олон хөлөг Ван Аллены Бүсээс дотогш байрладаг. Зарим нь гадаргуу дээр буудаг эсвэл доогуур нисдэг, түүнчлэн олон тооны завсрын хувилбарууд байдаг. Уфологчид плазмын хөлөг харсан гэж баталсан ч тэдний ажигласан зүйл нь хөлөг өөрөө биш юм. Энэ бол оддын хөлгийн хөдөлгүүр байхдаа агаарын молекулуудыг их хэмжээгээр халааж, ионжуулах үед агаар мандалд болдог ионжуулалт юм. Товчхон хэлбэл, тэдний харж байгаа зүйл нь хөлгийн яндан байдаг. Харин энэ нь Хар хүлэг баатар гэдэг хиймэл дагуул. Тийм дагуул 19 байдаг. Тэд Альфратан Л ангиллын сөнөөгч онгоцууд. Тэд дэлхийн доод тойрог зам дээр байрладаг. Хушуу нь Кабалын, рептилоидуудын эсвэл бусад сөрөг хүчнүүдийн хөлгүүдийг хайж байгаа махчин шувууных шиг доошоо чиглэсэн байдаг. 



Гошиа: Ихэнх хүмүүс Плеядуудын оддын бөөгнөрлийн янз бүрийн газруудаас уу эсвэл Таны дурьдсан гарагуудаас ирдэг үү?

 Свару: Үндсэндээ гаригуудаас ирдэг, гэхдээ төрөл авах замаар биш. Тэд ихэнхдээ бүрэн ачилтын технологийг ашиглаж ирдэг. Тэд бидэн шиг л зүйлийг хийдэг ч үүнийг илүү сайн хийдэг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид бүхэн нэг л дүрмээр ажиллах болдог.

 Гошиа: Бүрэн ачилтын технологи гэж юу вэ?



 Свару: Энэ нь Дэлхийг удирддаг дижитал матриц руу орох компьютержсэн виртуаль бодит байдал юм. Та хэдийгээр тийм биш ч яг л хүн шиг харагдаж, ажилладаг. Та даалгавартай эсвэл зорилготой ирдэг.

 Гоша: Пөөх, тэгэхээр та нар хүмүүстэй адил биологийн оршнолууд юм байна шүү дээ, тийм биз?

 Свару: Тийм ээ, бид бүгд Лирачүүдийн нэг л салаа мөчир юм. Бидний гол ялгаа нь бол ДНХ-ийн 12 судал, 24 хромсомтой. Ийм ялгааны үр дүнд бидний мэдрэлийн систем ч бэлэг эрхтнүүд ч өөр байдаг. Үндсэндээ бол ялгаа нь мэдрэлийн системтэй холбоотой; мэдрэлийн системийн цахилгаан хүчдэл нь хүнийхээс хавьгүй өндөр. Тархи нь тархины хэсгүүдгүй. Баруун ба зүүн тархи гэж байхгүй, нэг л масс юм. Бид дэлхийн ихэнх хүмүүст тохиолддог хоёр тархины хоорондын ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр хоёрдмол байдлыг ойлгож холографаар боддог. Түүнчлэн бид харанхуйд яг л муур шиг харж чаддаг. Энэ нь мөн л мэдрэлийн системийн илүү өндөр үр ашигтай холбоотой юм; бидний мэдрэмж улам хүчтэй болж байна. Бид гүйхдээ бараг ядардаггүй, учир нь бидний сэргэх хугацаа хавьгүй хурдан байдаг. Энэ нь хүчилтөрөгчийн митохондрийн боловсруулалт илүү эрчимтэй явагддаг, мөн манай гарагийн болон манай хөлгийн дотоод агаарт хүчилтөрөгчийн хэмжээ хавьгүй өндөр байдагтай холбоотой юм. Манайд хүчилтөрөгч 78%, азот 20%, бусад хий 2% байдаг. Дэлхий дээр бол барагцаалж хэлвэл, азот 78%, хүчил төрөгч 20%, бусад хий 2% байна. Манайд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Түүнчлэн бидэнд араг ястай холбоотой асуудал байхгүй эсвэл тэдгээр нь маш ховор тохиолддог, учир нь манай таталцлын хүч Дэлхий дээрх таталцлын 80%(0,8) байдаг. 
Гошиа: Та нар бидний хэлийг яаж сурдаг вэ?
 Свару: Телепат ачаалал, багахан дадлаар сурдаг, учир нь энд бид нэг нэгэндээ багц хэлбэрээр мэдээллийг дамжуулдаг. Тиймээс шинэ хэл сурах хавьгүй хялбар. Бидний ихэнх нь дэлхийн 10 гаруй хэл дээр торохгүй ярьдаг. 
 Гоша: Миний ойлгож байгаагаар та нарын ихэнх нь эмэгтэйчүүд байх юм. 
Свару: Тийм ээ, барагцаалвал, манай хүн амын 75% эмэгтэйчүүд байдаг. 
 Гошиа: Яагаад ихэнх нь эмэгтэй байдаг юм бэ? Инь ба ян юу болох вэ? 



Свару: Бид өөрсдөө ч хариултыг мэдэхгүй. Олон онол байдаг. 50%, 50% байх ёстой гэсэн. Хэрвээ та үүнийг нөхөн үржихүйн талаас нь харж байгаа бол илүү олон байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь нас өндөр, хань ижилтэй болох сонирхолгүй байдаг гэсэн ганц өнцгөөс харж болно. 

Гошиа: Тайлбарлах зорилгоор хэлэхэд, өндөр настнууд бүгд л 20 орчим насны бие махбодьтой биз дээ? 

Свару: Нэг хэсэг өндөр настнууд 20 настай биед, бусад нь хавьгүй ахмад харагддаг биед оршдог. Тэд хэрхэн харагдахыг хүсдэгээс л бүх зүйл хамаардаг. Ихэнх нялх хүүхдүүд эмэгтэй байдаг шалтгаан нь мөн сүнслэг талаас ирдэг юм. Өөрөөр хэлбэл, клонжуулалт ажилладаггүй, учир нь хэн ч эрэгтэй биед орохыг хүсдэггүй, ихэнх сүнс эмэгтэй байхыг л сонирхдог. Манайд бүх зүйл эмэгтэйчүүдэд, бараг эмэгтэйчүүдэд л зориулагддаг. Эмэгтэй хүнд төслөөр удирдах амархан, учир нь мэргэжлийн утгаар таныг илүү их хүндэлдэг. Ийм байх ёсгүй гэдгийг би мэднэ, гэхдээ л ийм байдаг. Эрдэм шинжилгээ, уран сайхны салбаруудад эмэгтэйчүүдийг маш их, эрэгтэйчүүдийг хавьгүй бага хүндэлдэг. Тайгетын эрчүүд хайр, харилцаа, романтик, спорт, зугаа цэнгэл, технологийг илүү их, харин шинжлэх ухаан ба улс төрийг хавьгүй бага сонирхдог. Энд эмэгтэйчүүд хавьгүй их болохоор тэдний ихэнх эрчүүдийг сонирхдоггүй. Бүх эрчүүд ч бас бараг бүгдээрээ эмэгтэйчүүдийг сонирхдоггүй. Ингэж л бүх зүйл тэнцвэрждэг.

 Гошиа: Дэлхий дээр бүх зүйл яг эсрэгээрээ байдаг. 

Свару: Тийм ээ. 

Гошиа: Танай төрөлх хэл юу вэ? Юутай төстэй вэ? 

Свару: Бидний төрөлх хэл Плеядуудын Тайгет хэл юм. Тэр Навахо эсвэл Инуитуудын хэлтэй төстэй. Хэл нь аман-телепатик юм. Энэ нь тус тусдаа үгс нь эрчимтэй телепатик өгөгдөл, утгатайгаар ачаалладаг гэсэн үг. Үг бүр телепат ачаалалд зориулсан арга байдаг. Бид яг та нар шиг амаараа ярьдаг. Гэхдээ бид ярихдаа үгнээсээ гадна нарийн ширийн зүйлийг ч ачаалдаг. Энэ нь дэлхийнхний ердийн хэлээр хэллэгт оруулснаас 1000% илүү өгөгдлийг дамжуулах боломжийг олгодог. 

Гошиа: Гайхалтай. Зарим холбоо тогтоогчид ирээдүйгээс ирдэг оршнолуудтай холбоо тогтоодог гэж баталж байгаагаар та нарыг бидний ирээдүйгээс ирсэн гэж хэлж болох уу? 

Свару: Ирээдүй гэж байхгүй. Бүх зүйл одоо цагт болдог. Зүгээр л та нарын ойлголт, та нарын үелзэл нь та нар одоо цагтаа амьдарч байгааг тодорхойлдог. Аль нь ч байсан бид ирээдүйгээс ирсэн гэж хэлж болно, гэхдээ Дэлхийгээс биш. Бид ирээдүйгээс ирсэн дэлхийн хүмүүс биш.

 Гошиа: Ийм үзэл баримтлалууд бидэнд ойлгоход маш хэцүү байдаг. Ойлгомжтой, зарим хүмүүсийн баталж буйгаар та нар ирээдүйгээс ирсэн дэлхийн хүмүүс ч биш, цаг хугацаанд аялагчид ч биш, цаг хугацаагаар буцаж аялж буй бид ч биш юм байна. 

Свару: Гэхдээ, үнэндээ бол хэт орон зайн хөдөлгүүр ашиглан орон зайд аялах нь цаг хугацаанд аялах юм шүү дээ.

 Гошиа: Тийм ээ, энэ ойлгомжтой хэдий ч та нар урагшаа хэдэн мянган жил урагшлаад буцаад ирсэн дэлхийн хүмүүс биш шүү дээ, тийм биз? 

Свару: Яг үнэн, бидний хоёр төрөл зүйл нь Лирачуудын удам мөн ч бид өөр арьстан, өөр ард түмэн, өөр соёл юм. 



Гошиа: Өөрөөр хэлбэл, та нар бас Дэлхийн хүмүүс шиг Лирачүүдийн удам гэж үү? 

 Свару: Тийм ээ, дэлхийнхэнтэй адилхан тоо томшгүй олон соёл иргэншлүүд шиг. Лирачүүд бол хүмүүс шиг харагддаг байсан арьстнуудын хамгийн эртнийх нь юм. 

 Гошиа: Бидний өмнөх ярианаас та нар 2008 онд ирсэн гэж би мэдэж авсан, гэхдээ та нар энд өмнө нь ч ирж байсан гэж ойлгосон. 

Свару: Бид урьд өмнө нь ийшээ цөөн тоогоор ирж байсан. Бид мянга мянган жил, гэхдээ хүчний хувьд 1952 онд ирж байсан, бүр илүү их хүчтэйгээр 2008 онд ирсэн. Тэр үеэс л энд байгаа юм. 

Гошиа: Илүү их хүчтэйгээр та нар 2008 онд ирсэн гэлээ. Яагаад? Яг юу болсон юм бэ? 

Свару: Кабала хүмүүсийг нядалгаанд оруулахаар бэлтгэж байсан. Бөөнөөр нь устгахад. Энэ нь 2012 оны сүүл үеийг хамаарч байсан. Бид үүнийг, нарийн хэлбэл, хөтөлбөр 21-ийг зогсоосон. 2012 онд хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхлэх ёстой байсан. Одоо тэр удааширсан ч харамсалтай нь, бүр зогсоогүй байна. 

Гошиа: Тэр нь Дэлхийн Шинэ Журам хөтөлбөрт ямар нэгэн хамааралтай юу? Хүн амыг цөөрүүлэх гэх мэтчилэн? 

Свару: Тийм ээ, энэ нь Дэлхийн Шинэ Журмын нэг хэсэг юм. 

Гошиа: Ойлгомжтой. Гайхмаар юм аа. Та нар тэгэхээр үүний төлөө ирсэн байх нь. Харин одоо Та цаг хугацааны төгсгөл гэж юуг хэлээд байна? Миний ойлгосноор 2012 он бол өргөмжлөлийн үйл явцыг илтгэж байсан шүү дээ. 

Свару: Үнэндээ бол Таны хэлсэн шиг өргөмжлөлийн үйл явц. Кабала 2001 оны 9 сарын 11- ийг сөрөг төлөвлөгөөгөө өрнүүлэх гараагаа болгон ашигласанд л асуудал байгаа юм. 

Гоша: Өөрөөр хэлбэл, өөр бусад шалтгаануудын улмаас та нар ирсэн юм уу? 

Свару: Тийм ээ, нэг шалтгааны улмаас биш. Олон шалтгаан бий. 

Гошиа: Та нар яагаад энд байгаагийнхаа өөр бусад шалтгаануудыг Та надад хэлж болохсон болов уу? 

 Свару: Дэлхийн асуудлуудыг шийдэх нь бид хөндлөнгөөс хийж чадах зүйл биш юм. Бүх зүйлийг дотроос нь хийх ёстой. Тиймээс хүмүүст илүү томоор харуулахын тулд бид нөхцөл байдлыг зурж байгаа юм. Хүмүүс өөрсдөө ухамсартаа эргэлтийн цэгтээ хүртлээ судлаасай гэж. Тэгвэл бүх зүйл эерэг болно. Та нар массыг сэрээх хэрэггүй. Энэ тухай санаа бүү зов. Шаардлагатай зүйл нь хүмүүсийн гол цөмийг нь сэрээх юм. Бусад нь араас нь дагана. Тэд жинхэнэ хүмүүс биш ч байсан жинхэнэ хэдэн хүмүүсийн ухааны илрэлүүд учраас л дагана. Одоо бид сонордуулах мэдээллийг дамжуулах зорилгоор зарим хүмүүстэй холбоо тогтоох асар том компанит ажлыг явуулж байна. Мэдээллийг олонхид сонордуулахгүй, ингэх ч хэрэггүй юм. Бидний хийх шаардлагатай зүйл бол хэдэн гол хүмүүсийг идэвхжүүлэхэд л гинжин урвал эхэлнэ. 

 Гошиа: Гэхдээ мэдээлэл тэдэнд очсоны дараа... Мэдээллийг сонордуулах нь холбоо тогтоох зорилго мөн үү? Сонордуулах нь хангалттай юу?

 Свару: Сонордуулга эхлэх үед зорилго биелнэ. Тэр нь гол хүмүүсийг хэн гэдгээ ойлгохыг нь албадна. Тэд жинхэнэ “би”-тэйгээ хамт гэгээрэлд оршиж, өөрийнхөө, бусад хүн төрөлхтний эсвэл дэлхий ертөнцийн хувьд өөр бодит байдлыг бий болгож эхлэх болно. Үүнийгээ илэрхийлснээр тэд ертөнцийг өөрчилнө. Өөрчлөн байгуулна. Гол хүмүүс л та нарын харж байгаа тэрхүү бодит байдлыг илэрхийлдэг. Би дараахь зүйлийг хэлэх байна. Хэрвээ та нарт 7 500 000 гол хүн байгаад тэд бүгд тохиолдож байгаа зүйлийг ойлговол бүгдийн төлөө тэд шинэ бодит байдлыг илэрхийлэх болно, учир нь Дэлхийн бусад хүн ам нь ихэнхдээ матриксийг төлөөлдөг. Тэд ихэнхдээ матрикс болохоор дээр дурьдсан гол хүмүүсийн илрэлийн бүтээгдхүүн нь болдог. Бид ч өөр бусад хэн ч Дэлхий рүү ирээд бүх сөрөг зүйлийг буудаж устгаад гарагийг цэвэрлэж чадахгүй. Энэ нь удаан үргэлжлэхгүй болохоор голограф засгийн газар гэх мэтийн зүйлийг байгуулаарай. 

Ийм зүйл удаан үргэлжлэхгүй, яагаад гэвэл ийм зүйл болж байсан бөгөөд аймшигтай үр дүнд хүрч байсан юм. Хүмүүс биднийг бурхан болгохыг хичээдэг. Гэхдээ бид бурхад биш. Бид бол илгээгдэгсэд. Үгийн жинхэнэ утга нь “тэнгэр элч” юм. Мянга мянгаараа биш гэхэд зуу зуун хүн бидэнд тэнгэр элчийн шошгыг дахин дахин зүүсээр байна. Яагаад гэвэл хүмүүс өөрсдийгөө халамжлуулах эцэг эхээ хайж амьдарч дассан байдаг. Зарим утгаараа үүнийг хүмүүсээс бидний ялгагдах зүйлийг дүрслэхэд ашиглаж болно. Бид бие даасан, хариуцлагатай арьстан. Тэгээд ч бид насанд хүрэгсэд. Нөгөө талаас хэрхэн бие даахыг дэлхийн хүмүүс мэддэггүй. Дэлхийн хүмүүст юу бодохыг, юу нь зөв, юу нь бурууг, хэнийг сонсохыг хэлж өгдөг. Эхлээд эцэг эхээ, дараа нь сургуульд багшаа, хожим нь ажлын боссоо, санваартнуудыг, улс төрчдийг сонсдог. Тэднийг үргэлж удирддаг бөгөөд тэд хэрхэн шийдвэр гаргахаа мэддэггүй. Тэдний ихэнх нь зөгийн үүрийн ухаанд оршдог. Тиймээс тэд хэрхэн насанд хүрэх, бие даахад суралцах хэрэгтэй. Боолчлогчдоо ялах ёстой нь хүмүүс юм. Бид биш. Бидэнд дэлхийнхний итгэл хэрэггүй. Бид хэн болохоо мэднэ. Хүмүүс ажлаа хийх ёстой. 

Яагаад бид одоо энд байгаагаа хэлье. 

Бид Дэлхий дээрх сүнснүүд болон ухаантнуудыг чөлөөлөхөд туслахын тулд энд байна. Түүнчлэн бид Дэлхийн өргөмжлөлд шинжлэх ухааны үүднээс тусалж, сургахын тулд энд ирсэн юм. Биднээс олон хүн хувийн шалтгаанаар наашаа ирдэг. Үүнээс гадна, гэхдээ үүнтэй холбоотойгоор бид гадаргуу дээр оддын үрийг тарих, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг дотроосоо сэрэхэд нь туслахын тулд бид энд байгаа юм. Тэд ирэхийг хүсэгсэд. Дараа нь оддын үрсийг мөрдөж, сүүлчийн даалгавруудаа биелүүлмэгц нь буцааж авахыг хүсдэг юм. 

 Гошиа: Ойлгомжтой. Үүнийг Танай гарагаас хийж болох уу? 




Свару: Болно, гэхдээ тойрог зам дээрх хөлгөөс үүнийг хийх нь хурдан бөгөөд тохиромжтой байдаг. Үүнийг гарагуудаас хэрэгжүүлэх үндсэн асуудал нь цаг хугацааны шилжилт гэгч зүйл, 4,5:1 харьцаа байдагт л оршдог юм. Өөрөөр хэлбэл, манай гарагууд дээрх нэг өдөр нь дэлхийн цаг хугацааны 108 цагтай тэнцдэг. Энэ нь манай гарагууд дээрх өдөр бүр нь Дэлхий дээрх 4 өдөр, 12 цагтай тэнцдэг.

 Гошиа: Ийм цаг хугацааны харьцаа нь та нарын хувьд, одоо тойрог зам дээр үйлчилдэг үү?



 Свару: Үгүй, тойрог зам дээр бидний цаг дэлхийнхээс 5 минутын л ялгаатай. Хэрвээ надад цаг байгаад таныхтай синхронжуулбал маргааш минийх таныхаас 5 минут хоцрох болно. Нөгөөдөр тэд 10 минут хоцорно, гэх мэтчилэн цааш үргэлжилнэ.

 Гошиа: Гэхдээ, та нар тойрог зам дээр байхдаа гараг дээрээ байгаа шиг тав дахь нягтралд оршдог уу? 

Свару: Үгүй, хүн бүрийн хувьд цаг хугацаа харьцангуй байдаг. Энэ нь Эйнштейний алдаатай баталсан шиг тогтмол констант биш юм. Гараг дээрх цаг хугацаа нь нийт хүн амын доторх дундаж ойлголт байдаг.

 Гошиа: Өөрөөр хэлбэл, тэр нь нягтралуудтай ямар ч холбоогүй юм уу?

 Свару: Нягтралууд ухамсартай холбоотой болохоор үгүй юм. Цаг хугацаа нь бие даасан ухамсар бүрийн бүтээгдхүүн эсвэл ойлголт бөгөөд өөрөө өөрөөрөө оршдоггүй.

Гошиа: Ойлгомжтой. Цаг хугацаа нь тухайн ертөнцийн нягтралд оршин сууж байгаа хүмүүсийн ухамсрын доторх ойлголт төдий зүйл гэж Та ярьдаг. Та нар гурав дахь нягтралд ойр оршдог болохоор тойрог зам дээрх танай цаг хугацаа биднийхтэй төстэй байдаг юм байна, харин бидний ухамсар тэнд та нарын ухамсарт нөлөөлдөг үү?

 Свару: Зөв шүү, яагаад гэвэл, бид та нартай, дэлхийн үйл явдлуудтай зохицуулагддаг. Тиймээс тойрог зам дээрх манай цаг хугацааны хамтын ойлголт нь бараг эндхийнх шиг, та нарынх шиг юм. 

Гошиа: Та нар яагаад энд байгаа өөр шалтгаан бий юу? Та хэлэхдээ, бидэнд өргөмжлөгдөхөд тусалж байна гэсэн. Та нарт бидний өргөмжлөгдөх нь, эсвэл та нар бидэнд цэвэр өгөөмөр сэтгэлээр туслах нь чухал байсан гэж үү?

 Асуулт, яагаад? Илүү гүнзгий яагаад. Бид ямар нэгэн зайлшгүй шалтгаанаар тав дахь нягтралд орох боломжтой юу? 

Свару: Дэлхийн одоогийн хүн ам нь гараг дээр хэдэн мянган төрөл авсан ч оддын үрсээс тогтдог юм. Тэд бүгд оддын үрс, учир нь тэдний гарал үүсэл нь Дэлхий биш. Тэд эх үүсвэр нь. Тиймээс, жинхэнэдээ бол Дэлхий дээрх жинхэнэ хүмүүс нь бид эсвэл бидний гэр бүл бөгөөд хэрвээ хэн нэг нь хавчиж шахвал бол бид жинхэнээсээ эрх чөлөөтэй байж чадахгүй юм. Түүнчлэн манай олон хүн энд бас тэнд нэгэн зэрэг оршдог. Бид бүх цаг хугацааны шугамуудын хувилбаруудыг судлахыг хүсдэг. Тийм ээ, та нар тав дахь хэмжээст хэрэгтэй, учир нь тав дахь хэмжээс нь физик бус оршихуйн чанад дахь адилхан л нэг гэр нь юм. 

Гошиа: Хэрвээ хэн нэг нь хавчиж шахаад байвал та нар жинхэнээсээ эрх чөлөөтэй байж чадахгүй гэж Та хэллээ. Хэрвээ та нарыг хавчиж дарамталвал та нар өөрсдийгөө эрх чөлөөт арьстан гэж мэдрэхгүй юу? 

Свару: Хариулахад нилээд хүнд юм. Манай ард түмэн их карма цуглуулсан гэж ярьж, мэдэрдэг. Жишээ нь, Ангарагийн цөмийн бөмбөгдөлтийн үр дүнд. Тиймээс тэд туслах нь тэдний кармыг цэвэрлэдэг гэж мэдэрдэг. Энд нэг асуудал байгаа нь кармын үзэл баримтлал нь өөрөө буруу юм. Та өөртөө муу карма тээж явах албагүй. Та үүнийг хийхээр сонгосон болохоор л үүнийг хийж байгаа юм. Яагаад таны өнгөрсөнд тодорхой үйл явдлууд байр суурь эзэлж байсныг ойлгох үедээ кармаг та чөлөөлөх болно. Бүх зүйлд явах боломж олгохын тулд хангалттай билиг ухааныг хуримтлуулж, боловсруулах үедээ л та кармаг давж туулна. Ийм л үзлээр, зөвхөн цэвэр өгөөмөр сэтгэлийн шалтгаанаар бид энд байгаа юм.

 Гошиа: Та нар сайн дураараа наашаа ирсэн үү?

 Свару: Тийм ээ, сайн дураараа. Үндсэндээ наашаа залуу идеалист Тайгетчүүд ирдэг. Илүү ахмадууд нь өөр зүйлийг илүүд үздэг юм. 

Гошиа: Өөр гарагууд бидэн шиг нөхцөл байдалд ордог уу? Та нар тэдэнд бас тусалдаг уу? 

Свару: Тийм ээ. Одоо иймэрхүү нөхцөл байдалд яг 9 гараг байна. Нийтдээ 10 гараг гэсэн үг. Гэхдээ тэдгээрийн нэг нь ч Дэлхий шиг ийм хурцадмал байдалд ороогүй. Одоо Дэлхий болон бусад 9 гараг ийм байдалд байгаа цорын ганц нь юм. Ийм нэг гараг нь Сугар гараг, гэхдээ түүний асуудлууд дэлхийнхтэй холбоогүй. 

Гошиа: Яагаад Дэлхий ийм чухал байгаа юм бэ?

 Свару: Та бүхэн бидэнтэй, бас маш олон төрөл зүйлд ойр болохоор; та бүхэн оддын үрсээр дүүрсэн болохоор; бид бүгд тэдэнд өөрсдийн үрс шигээ санаа тавих ёстой болохоор. Түүнчлэн стратегийн учир шалтгаанууд бий. Дэлхий бол сөрөг зүйлсийн түшиц газар. Хэрвээ гараг дээрх сөрөг хүчнүүд устгагдвал бусад зовсон гарагууд чөлөөлөгдөнө. Бусад гарагууд гэдэг нь дэлхийн Кабалуудын зангилаанууд юм. Жишээ нь, Ангараг, Сугар. Дэлхий бол гол гараг нь. 

Гошиа: Орчлон ертөнц маш том болохоор энэ квадрантад л гол гэж Та хэлж байгаа биз дээ?

 Свару: Тийм ээ. Энэ квадрантад. Асуудал нь сөрөг нэвтрэлтэд л байгаа юм. 

Гошиа: Сөрөг нэвтрэлтийн асуудал гэдгийг жаахан тодруулж хэлж өгөөч. 

Свару: Сөрөг хүчнүүд нь өөртөө үйлчлүүлэх зорилгоор худал хуурмаг ба хяналтыг ашиглаж уугуул хүн амыг дарамталж, боолчлохын тулд амар амгалан гарагууд руу ирдэг юм. 

 Гошиа: Өөрөөр хэлбэл, Дэлхий тэдний хувьд бас л гол гараг уу? Яагаад хоёр тал Дэлхийг ингэж их сонирхоод байна вэ? 

Свару: Дэлхийг сөрөг хүчнүүдийн төв байр гэж авч үзээрэй; үүнээс гадна, цаг хугацааны бусад шугамууд дээр гараг нь Холбооны төв байр юм. Ерөнхийдөө, нэгэн зэрэг сөрөг хүчнүүдийн ч, Холбооны ч төв байр нь юм.

 Гошиа: Сонирхолтой юм. Та цаг хугацааны бусад шугамууд дээр бид Холбооны төв байр гэх гээд байна уу? Энд, одоо бидэнд тусалснаараа та нар цаг хугацааны бусад шугамууд дээр байгаа Холбоог бас аварч байгаа гэсэн үг үү?

 Свару: Тийм ээ, миний яриад байгаа зүйл энэ юм. Бүх зүйл энд төвлөрч байгаа.

 Гошиа: Гэсэн ч яагаад 3 хэмжээст гарагийг бүгд сонирхоод байна эсвэл тэд түүнийг 3 хэмжээст болгосон гэсэн үг үү?

 Свару: Яг тийм, бид, Холбоо түүнийг 3 хэмжээст болгосон. Сөрөг хүчнүүд зөвхөн түүнийг эзлэн аваад 3 хэмжээст байдлыг нь өөрсдийн сонирхолдоо ашигласан юм. Бид гарагийг ийм хүнд газар болгох гэж төлөвлөөгүй.

 Гошиа: Эрх чөлөөгүй мэдрэмж миний ухаанд байсаар байгаа болохоор түүн рүү буцаад очъё. Хэн нэгнийг даралж байхад жинхэнээсээ эрх чөлөөг мэдэрч чадахгүй гэж Та хэлсэн. Энэ нь та нар хүмүүсийг өрөвдөөд байгаа гэсэн үг үү эсвэл та нар өөрсдийгөө чөлөөлөхийн тулд зүгээр л тусалж байгаа хэрэг үү, эсвэл аль аль нь уу? 

Свару: Бүх зүйл харилцан холбоотой. Эндээс бид бол нэг гэдэг үзэл баримтлал тод харагдаж байгаа. Бид маш эмпатик арьстан, тиймээс та нар шиг л зовдог. Тиймээс асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн аргаар тусалж чадахаараа л үүнийг бид хийж байгаа юм. Хэрвээ бид юу ч хийхгүй бол энд бид асуудлыг бий болгогсдын л адил буруутан болох байсан, учир нь бидэнд шийдвэр байгаа.



 Гошиа: Та нар хуулиудын хүрээнд шийдвэрийг санал болгож чадна гэж би бодож байна. 

Свару: Тийм ээ, зөв. Шийдвэрүүд нь маш метафизик болохоор олон хүн ойлгохгүй л асуудал байгаа юм. дахин, товчхон дахин, та нар дотроосоо матриксийг нь бодит хүмүүсийн ойлголтыг өөрчилж байна; та нар ойлголтыг өөрчилж байна, ингэж л та нар ямар хандлагатай байна. Дэлхий дээрх асуудлууд нь гадаад тусгал, матрикс байгаа нь бодит хүмүүсийн “би”-г олж, гэмтээж байгаа юм.

 Гошиа: түүгээр бүтсэн, жинхэнэ хүмүүс гэдэг нь үүнийг хэрэгжүүлэх оюун ухааныг хянадаг матриксийг олж, дэмжигсэд. Бидний ухамсрын ойлголтыг өөрчлөх зорилготой ногдуулсан матрицыг дотроос нь дахин програмчлах хэрэгтэй юм байна. Би бодож байна гэж бодож байна. 

Орчуулсан: Н. Хэнчбиш

1-р хэсэг төгсөв.

2-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/09/2.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...