Галактикийн илгээлтүүд-2

Галактикийн илгээлтүүд 


 

Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх од юм. 

Галактикийн тайгетчууд-плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гошиа Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр үндэслэгддэг.

Бүлэг 2 

Сарнаас матрицийг удирдах нь. 

Свару: Сүүн Зам галактикийнхан бүгд, бараг бүгд, наад зах нь 99,999% нь 5D-д оршдог. Дэлхий ч үүнтэй адил, Дэлхий 5D-д байсан, одоо ч байсаар байна.



3D матриц бол таван хэмжээст Дэлхийд тулган хүлээлгэж, бас оноосон компьютерийн голограмм юм.

Таны мэдрэмж зөвхөн голограммыг л харах чадвартай, харин тэнд оршиж байгаа нь бүгдээрээ биш ч 5D-д оршдог. Энэ бүхэн танд нөлөөлдөг. Та зөвхөн мэдрэхүйн хязгаарлагдмал эрхтнүүдийнхээ ялгаж чаддаг зүйлийг л ойлгодог. Холбооны хүчнүүд рептилоидуудын сүнснүүдийг барьж авах арга болгож сарны сансрын станциас 12 500 жилийн өмнө компьютерийн системийг суулгасан юм. Тиамат ба Ангарагийн дайн дууссаны дараа л энэ зүйл тохиолдсон. 3D матриц нь анхны матрицтай холбоотой бөгөөд түүнийг таталцлын хуулиар үйлдлийн систем болгон ашигладаг. Таны жинхэнээсээ гуйдаг зүйл тань руу ирнэ, гэхдээ хүн төрөлхтний бүрэн хэмжээгээр мэдэгдээгүй зарим нэг төлөв байдлууд бий. Матрицийн компьютерүүд таны бодол ба сэтгэл хөдлөлүүдийг уншиж, харин давхцсан үелзлүүд нэгдэнэ. Бүх зүйл яг ингэж программчлагдсан. Хэрвээ та хүмүүсийн итгэдэг зүйлийг хянадаг бол матрицийн хамтын бодит байдал мэтээр харуулдаг зүйлийг та хянадаг. 

Гоша: Өөрөөр хэлбэл, Холбоо нь Сарнаас 5D дээр 3D системийг суулгасан гэсэн үг үү? 

 Свару: Яг тийм. Гэхдээ матрицыг хяналтын сүлжээ болгон байрлуулсан нь рептилоидуудын хүчнүүдийн, ялангуяа хожим нь Саран дээрх компьютерүүдийг ашиглах эрхтэй болсон хүмүүсийн зүгээс хакердахад хялбар болгосон, ихэнх хэсэг нь өнөөдөр ямар байгаа шиг жирийн гурван хэмжээст ертөнцийг тамын ангал болгон хувиргасан юм. 

Гоша: Яагаад Холбоо рептилоидуудыг 3D-д түгжихийг хүссэн юм бол? 

Свару: Холбоо тэднийг эфирийн хаалтан дотор оруулж барихын тулд үүнийг хийсэн, учир нь өөрөө тэрээр хэтэрхий сул дорой байсан ч яг одоогийнх шигээ Дэлхий дээрх рептилоидуудыг мөшгисөн хэвээр байсан юм. Тиймээс л Холбоо муу рептилоидуудыг ирүүлэхгүйгээр барьж байх 3D-г хязгаарладаг оддын хаалганууд, Ван Аллены Бүсийг оруулж ирсэн. Үүний хамт Холбоо нь маш их доройтож суларсан байсан. Түүнчлэн Нарны систем бүрэн замбараагүйтэж, хөлгүүд зохих ёсоор ажиллахаа больсон байсан. Энэ нь Тиамат гарагийн сүйрлээс болж хэтэрхий аюултай байсан юм. Гараг рептилоидуудыг мөрдөж мөшгиснөөс болж сүйрсэн. Бүх тулаан тэдний эсрэг явагдсан юм. 

Гоша: Өөрөөр хэлбэл, Холбоо Тиаматад хийсэн шиг гарагийг сөнөөхийн оронд одоо Дэлхий дээр оршин сууж буй рептилоидуудад гурван хэмжээст Ван Аллены Бүсийг суурилуулахаар шийдсэн, тийм үү? 

Свару: Хэдийгээр энэ нь усан гараг байсан ч Холбооны сүүлчийн үйлдэл нь бүхэл бүтэн гарагийг сүйрэлд хүргэсэн юм.



Ерөнхийдөө Дэлхий дээр рептилоидуудын суурь бааз байгуулахад тохиромжтой газар гэж тооцсон байсан. 

Гоша: Та тэр цаг хугацаа болон дайны тухай илүү ихийг ярьж өгч болох уу? 

Свару: Рептилоидууд ойролцоогоор 40 000 жилийн өмнө Дэлхийд ирсэн... зарим нь 50 000 жилийн өмнө ч гэж баталдаг... шумерийн бичвэрүүд 250 000 жилийн өмнө ч гэдэг... Тэд бүгд андуурч байна. Рептилоидууд Тиамит гараг дээр бүх төрлийн хуурмаг цахилгаан соронзон цацраг ялгаруулахад зориулсан хуурамч баазыг суурилуулсан. Тиймээс тэднээс хойш Холбоог тэнд очиход рептилоидууд түүнийг отож байгаад занганд оруулсан. Холбоо рептилоидуудыг мөшгиж яваад цахилгаан соронзон дамжуулагчдыг тэндээс нь судлах зорилготой Тиаматад очсон.

 Тэгээд рептилоидуудын занганд шууд л орсон. Энэ нь аймшигтай цуст дайн болсон юм. Холбоо аргагүй байдалд орсноор цөмийн төхөөрөмжүүдийг болон тэг энергийн төхөөрөмжүүдийг ашигласан сөргөлдөөнийг дуусгахын тулд гарагийг устгахад хүрсэн юм. Тэгэхэд Андромедийн Зөвлөл, Холбооны ихэнх хэсэг нь Тиаматыг устгахад оролцсон тайгетчууд болон бусад арьстнуудыг кармын шалтгаанаар Дэлхийн чөлөөлөгчид нь болохыг ятгасан. Тэгэхээр яагаад тайгетчүүд үргэлж Дэлхийн үйл хэргүүдэд оролцож, эмх замбараагүй байдлыг залахыг оролддог байсны бас нэг шалтгаан нь энэ. 

Гоша: Тэр түүхээс, бас яагаад бид энд ирсэнд илүү гүнзгий шалтгаан байна гэж би үргэлж мэдэрдэг байсан. Энэ нь намайг эгдүүтэй, хайраар дүүрэн болгодог. Энэ нь намайг жинхэнэ болгодог. 

Свару: Тийм шүү. Хэдийгээр би өөртөө кармын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөггүй ч зарим хүмүүсийн баталж байгаагаар илүү гүнзгий шалтгаан нь карматай ажиллах юм. Энэ сэдвийг бид арай хожуу авч үзье. Тийм ээ, бид бүгд алдаа гаргадаг. Тиамат болон Ангарагийн дайнуудын дараа рептилоидууд болон Холбооны аль аль нь үлэмж их хохирол, цохилт амссан. Холбоо сүйтгэгдэж, доройтож суларсан. Тэр тулааныг үргэлжлүүлж чадаагүй. Рептилоидууд Дэлхий дээр очсоныг мэдмэгц тэд хожим бүгдийнх нь учрыг олно гэж санаад рептилоидуудыг гурван хэмжээст матрицид нь түгжсэн. Энэхүү гурван хэмжээст матриц гэдэг нь голограммын хэлбэрт проекцолсон компьютерийн программ юм. Голограмм нь асар том бөгөөд хүчирхэг проектор болох Сараар тав дахь хэмжээсийн Дэлхийг проекцолдог.


Ерөнхийдөө, энэ бүхэн нь программ юм. Болхи тоон систем. Тав дахь хэмжээсийн бодит байдлын шог зураг төдий зүйл. 
Гоша: Яагаад та нар түүнийг зүгээр л унтраачихаж болдоггүй юм бэ? 
Свару: Болно л доо. Хүмүүст дасан зохицоход маш хэцүү байх болно. Энэ нь тэдний чөлөөт хүслийн эсрэг зүйл юм. Одоо сүнснүүд наашаа хурц мэдрэмж амсахын төлөө ирж байна. Хэрвээ бид системийг зүгээр л унтраачих юм бол 5D болон түүний бүх шинж чанарууд нь гэнэт л ажиллаад эхлэх байсан. Энэ нь тэнд амьдардаг орон зайн хачирхалтай оршнолууд ямар ч тохиолдолд гудамжаар гүйж байгаа нь харагдах байсан. ҮМНБ-үүд, хий үзэгдлүүд, мангасууд гээд л бүхий л паранормаль үзэгдлүүд тав дахь хэмжээсийн Дэлхийн нэг хэсэг нь болж, гурван хэмжээст матрицийн программ дахь нүхнүүд рүү нэвчин орно. 
Гоша: 3D проекц нь рептилоидуудын зангад хэрхэн орсон бэ? 
Свару: Голограммууд гэдэг нь зүгээр л нэг гэрэл бус юм. Хангалттай хүчирхэг болохоор тэдгээр нь асар их цахилгаан соронзон энерги, хүчний талбайг төлөөлдөг. Ийм хүчний талбай нь Дэлхийг тойрсон Ван Аллены Бүс юм.

Энэ нь 3D хязгаар, хана. Та үелзлийг хянах чадвартай технологигүйгээр тэр ханыг нэвтэрч чадахгүй. Хэрвээ та сүнсний хувьд хангалттай өндөр чичирхийлэлгүй бол ханыг нэвтэлж чадахгүй. Та хашаанаас гарч зугатаах хангалттай өндөр чичирхийллийг олохын тулд өөр дээрээ ажиллаж, өргөмжлөгдөх шаардлагатай. Хангалттай бус хөгжсөн сүнснүүд дахин дахин төрөл авсаар байх болно. Энэ нь яагаад сөрөг хүчнүүд энэхүү мэдээллээс чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь юм. Тэд боолуудаа алдах учраас хүмүүсийг зугатаалгахыг хүсдэггүй. Гоша: Тэнд соёл иргэншил байсан уу? 3D матрицыг суурилуулсан тэр үед Дэлхий дээр хүмүүс байсан уу? 
Свару: Тийм ээ. Дэлхий дээр хөгжсөн хүмүүс байсан. Жишээ нь, бид бүгдийн үүссэн Лирачууд байсан. 
Гоша: Гэсэн ч тэд бас л занганд орсон уу?
Свару: Яг тийм. Холбоо Дэлхий рүү эргэж ирээд ажлаа хурдан дуусгах бодолтой байсан юм. Гэхдээ, олон төвөгтэй шалтгаануудын улмаас бүх зүйл 12500 жил хойшилсон. 
Гоша: Хязгаарлагдсан итгэл үнэмшлийг тулгасан рептилоидууд хакердахаас өмнө 3D хэрхэн программчлагдсан байсныг хэлж өгөөч? 
 Свару: Яг та нар интерактив чадвартай видео тоглоомнуудыг хэрхэн программчилдагтай л адилхан. Та нар CGI график ашиглаж төсөөлөлдөө виртуаль ертөнцийг бий болгодог. Түүнчлэн та нар зөвхөн хулгана ба дэлгэцийн тусламжтайгаар бус аналитик интерфейсийн аргаар түүнийг бүтээдэг. Компьютер та нарын хүссэн зүйлийг, хаана хийхийг нь ч хүртэл уншдаг. Та нар объектыг гараараа, бодлоороо хөдөлгөдөг. Энэ нь бүтээлч юм. Дүрэмд та нарыг боол болгох, рептилоидуудын хэрэгцээг хангахын тулд программыг гажуудуулах зүйл тусгагдаагүй. Систем хохирсон. Тэр жишээ нь, хурдан хөгшрөх гэх мэтийн зүйлд хөндлөнгөөс оролцож хакердсан. Ийм зүйл нь шууд матрицийн нэг хэсэг нь байгаагүй ч түүнийг байгуулсны дараа хүмүүсийн итгэл үнэмшлийн хэв маягуудыг ашиглан дотроосоо программчлагдсан юм. Ийм зүйлийг хамгийн анхны матриц болон түүний дүрмүүдийг ашиглаж хийсэн, учир нь рептилоидууд Саран дээр байсан, одоо ч байсаар байгаа компьютерт хүрч чадаагүй. Та хүссэн зүйлээ авч болно гэсэн таталцлын хууль шиг дүрмүүд нь хүмүүсийг насны хязгаартай гэж бодоход, 85 насална гэж итгэхэд хүргэдэг. Рептилоидуудын бүтээсэн эргэн тойрны болон ертөнцийн хатуу байдал нь ч хөгшрөхөд итгэх итгэлийг дэмжихэд тусалдаг. Гэхдээ энэ бүхэн ухаан болохоос генетикийн манипуляци биш юм. Дэлхийн эрдэмтэд хөгшрөлтийг хянах ген илрүүлсэн гэцгээдэг. Тэдний зөв. Гэхдээ ухамсар л генүүдийг асааж унтраадаг бөгөөд бүр шинэ генүүдийг бүтээдэг гэдгийг тэд олж харахгүй эсвэл ойлгохгүй байна. Ингэж л рептилоидууд хүмүүсийг улам богино амьдруулахын тулд удирдаж байсан юм. Тэд матрицийг харуулдаг хүмүүсийн оюун ухааныг хянаснаар системийг хакердсан юм. 
Гоша: Таталцлын хууль нь энэхүү матрицийн хэсэг нь биш, харин анхдагч матрицад хамаатай юм байна, тийм үү? 
Свару: Тийм ээ. Таталцлын хууль ч бас энд анхдагч матрицад ажилладаг. Үндсэндээ, тэр нь энд илүү хүчтэй байдаг юм. Түүнээс бусад дүрмүүд гардаг. Тэдгээр нь их олон. Таталцлын нэг хууль байхад л матрицад умбасан оршнол бүр өөрийн гэсэн тодорхой нэг эсвэл дүрмүүдийн хувийн цуглуулгыг түүн дотор бүтээх болно. Хэрвээ бүх бодгалиудын хувьд бүх зүйл нэг ижил мэт харагдвал энэ нь тэднийг энергийн хувьд ашиглах, рептилоидуудад ашигтай фермийг бий болгохын тулд зөгийн үүрний ухааныг бүтээхэд зориулсан оюун ухааны хяналтыг ашиглаж Дэлхий дээрх хүмүүсийг нэг л зүйлд хүргэдэг болохоор тэр юм. 
Гоша: 3D, 5D хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Тэдгээрийг өөрчилдөг рептилоидуудын тухай биш, зүгээр л цэвэр 3D голографик ертөнц 5D-ийн эсрэг. Би энд байгаа нөхцөл байдлаас харахад 5D-д юу бодитой, юу нь голографаар оршдог болохыг тодорхойлохыг хичээж байна. 
Свару: Тийм ээ, илүү өндөр түвшинд зурагнуудыг давхарладаг. Үндсэндээ тэр нь яг ийм байдлаар ажилладаг юм. Ойлголтыг нэвтрүүлэх зурвас гэж нэрлэдэг зүйлд хүмүүсийн ойлголтыг түгждэг. Энэ нь цагаан гэрлийг нэвтрүүлэх зурвасын өргөн юм.
Өөрөөр хэлбэл, Дэлхийн таван хэмжээст хэмжигдхүүнүүд энд байсаар байгаа бол та таван мэдрэмжээрээ ойлгож чадахгүй. Жишээ нь, шугамыг авч үзье.


 1 – доод үелзэл, 10 – хамгийн өндөр үелзэл. Энэ нь доодоос өндөр хүртэлх үелзлийн градиент юм. Хэрвээ таны нүд 3-аас дээшхийг харах чадваргүй бол таны хувьд 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэж байхгүй. 

Гоша: Ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь ихэвчлэн хязгаартай ойлголт, бүр хуурамч зураг оруулахгүйгээр зүгээр л дүрсийн хязгаарлалт юм байна. 


Свару: Аль аль нь. Заримдаа зураг давхарддаг ч ихэнхдээ таны харж байгаа зүйлийн хязгаарлалт юм. 5D-ээс та 1, 2, 3, 4, 5-ыг харж чадах ч 6 ба түүнээс дээшхийг биш.


Гоша: 3D нь 5D-ээс юугаараа ялгаатай вэ? 

Энэ бүхэн нөгөө л объектууд уу? Сандал бол сандал. Гутал бол гутал. Свару: Тийм ээ, гутал бол гутал, учир нь тэр нь анхдагч матрицад оршдог. Энд 5D-д сандал бол сандал. 3D матриц нь 5D матрицын хуулбар болгон бүтээгдсэнтэй адил тэрхүү сандал 3D-д байна. 

Гоша: Мод уу? 

Свару: Мод бол мод. Гэсэн ч 5D-д энэ нь илүү өндөр чичирхийлэл юм. 

Гоша: Ойлгомжтой. Чичирхийлэл гэж юу вэ? 

Свару: Чичирхийлэл эсвэл нягтрал гэдэг нь илэрсэн материйн секунд тутам дахь хэлбэлзэл юм. Вентиляторыг хараарай. 


Түүнийг зогсоход та зөвхөн сэнснүүдийг л олж харна. Гэхдээ ажиллаад хурдан эргэж эхэлмэгц сэнснүүд нь бүдгэрдэг. Улам хурдан эргэх тусам тэдгээр нь харагдахаа больдог. Гэхдээ тэдгээр нь энд байсаар байгаа. Тиймээс 3D-ээс дээшхийг харахад нь саад хийхийн тулд рептилоидууд хүмүүсийг илүү дорд үелзэлд түгжиж байх хэрэгтэй болдог. Манайд ч гэсэн Дэлхийн хүмүүс дээр ямар нэг зүйлийг, дарамтаас болоод харж чаддаггүй ямар нэгэн зүйлийг, энд байгаад тэдэнд нөлөөлж чаддаг ямар нэгэн зүйлийг давхарлаж өгдөг анхдагч 5D байдаг. 

Гоша: Би объектуудыг хүлээж авахдаа энд кодыг нь тайлах тархиныхаа аргад үргэлж сэтгэл ханамжгүй байсан. Дотроо бол би Таны дүрсэлсэн хэлбэлзлийн илүү өндөр хурдаар хийх өөр арга байдгийг үргэлж мэддэг байсан. Модонд би хүрдэг. Тэр ердөө л гурван хэмжээст модоор хязгаарлагдсан байдаг. Би энэ нь буруу, энэ нь юмсын оршин тогтнох цорын ганц арга биш гэдгийг үргэлж мэдэрдэг байсан. 

Свару: Таны дүрсэлж байгаа зүйл Та хязгаарлалтын тухай санаж, бас мэдэж байгаа зүйлээ алдаж байна гэсэн үг биш. 5D-д бүх зүйл илүү бодитоор мэдрэгддэг. Өнгө нь илүү тод, илүү том. Та зөвхөн амьд оршнолуудтай биш, эргэн тойронтойгоо, бүх зүйлтэй илүү их холбогдож байгаагаа мэдэрнэ. 

Гоша: 3D-д давхарлалт нь хэрхэн ажилладаг вэ? 

Свару: Сар нь тодорхой үелзлийг тодорхойлох таны чадварыг дарангуйлдаг үелзлийг дамжуулдаг.


Гоша: Та нар үүнийг хэрхэн дардаг вэ? 

Свару: Та нар ихэвчлэн өмнөх үелзэлтэй холбоотой ч эсрэг орших өөр үелзлийг дамжуулдаг. Рептилоидуудын та нарыг хараасай, ойлгоосой гэж хүсэхгүй байгаа үелзлийг Сар үгүй хийдэг. Үүнийг хөнөөлтэй хөндлөнгийн оролцоо гэдэг. 


Хөнөөлтэй хөндлөнгийн оролцоо 180º дээр хоёр долгион ялгаатай байна. Нэг долгионы эерэг хөдөлгөөн нь нөгөө долгионыхоо сөрөг хөдөлгөөнөөр бүрэн үгүй болж байна. Үр дүнд нь үүссэн долгионы амплитуд нь тэг байна. Хөнөөлтэй хөндлөнгийн оролцоог ашигласнаар даралтын үелзэл нь хүмүүсийн ойлголтыг 3D хүртэл эсвэл зөвхөн 1, 2, 3 гэсэн шугамын үелзлийн диапазон дээр хязгаарлах болно. Хий үзэгдлүүд болон бусад үзэгдлүүд 4 дэх түвшний доод астралд оршдог. Тиймээс зарим мөн чанарууд 3D рүү гоождог. Өөрөөр хэлбэл, дарах нь төгс бус байдаг юм.

Гоша: Энэ бодит байдал нэг л биш гэдгийг би үргэлж мэддэг байсан. Би виртуал бодит байдал дахь аватар шиг би сүүдэр дотроо тэнүүчилж байна.

Свару: Яг тийм. Энэхүү байдалд гүнзгий орсноор хүмүүс Дээд Би, эх үүсвэрээсээ салж, зөвхөн нэг л зүйлийг дахин дахин, өдрөөс өдөрт хийхийг тэдэнд тулгадаг матрицийн хөтөлбөрийн дагуу л ажилладаг юм. Ингэж тэд сүнсээ гээдэг. 

Дээд Би эдгээр бодгалиудад орших сонирхолгүй болдог. 

Гоша: Харин одоо сарны компьютерүүд... 


Тэдгээр нь жинхэнээсээ компьтерүүд үү эсвэл би тэдгээрийг бидний төсөөлдөгөөс илүү дэвшилттэй ямар нэг зүйлээр төсөөлөөд байна уу? 

Свару: Тэдгээр нь болхи хоёртын систем ашигладаг дижитал компьютерүүд юм. Тэдгээрийг ураны суурьтай хуучин, аюултай цөмийн реакторуудаар хянадаг. Реакторууд нь хортой ионжуулсан цацрагуудыг ялгаруулдаг. Компьютерүүд нь цахилгаан соронзон генераторуудыг хянадаг. Тэдгээр нь хэзээ хаана үелзэл ялгаруулж байгааг тодорхой хэлж өгдөг, учир нь матриц нь нэгэн жигд биш. 

Бүс нутаг бүрт өөр өөр байдаг. 



Гоша: Яагаад матриц бүс нутаг бүрт өөр өөр байдаг юм бол? Ямар ямар бүс нутаг илүү их, илүү бага матрицтай байдаг вэ? 

Свару: Хамгийн том матриц нь АНУ ба Европ. Хамгийн бага нь ихэнхдээ байгаль ихтэй Африк, Бразил, Азийн бүс нутгууд. Тэдгээр бүс нутгуудад цахилгаан соронзон нөлөө бага байдаг. 

Гоша: Зарим бүс нутгууд руу яагаад илүү их матриц ялгаруулахаар бүх зүйл зохион байгуулагдсан юм бол? 

Свару: Бүх зүйл ийм байхаар төлөвлөгдөөгүй. 


Систем ажиллахгүй байгаа юм. Тиймээс рептилоидууд энергиэ хадгалж, түүнийгээ удирдаж байгаа хэрэг. Анх систем 12 цөмийн реакторуудаас бүрдсэн байсан. Гэхдээ одоо 8 нь унтарсан. Өөрөөр хэлбэл, 4 л үлдсэн. Тэдгээр нь хуучин бөгөөд ямар ч үед эвдэрч асуудал үүсгэж болзошгүй. Дизльентиплекс техникийн мэргэжилтнүүд болох арктурчууд энэ асуудлыг хариуцаж, түүнчлэн энергийн альтернатив эх сурвалжаар системийг хангахаар ажиллаж байгаа. Систем 12 500 жил болж байна. Тэр ажиллахгүй байгаа юм. Хүмүүс олон сүйрлийг амсаж байна.

Гоша: Бид нэг төрлийн технологиор суурилагдсан 3D матрицаас ангижраад зөвхөн ухаанаа ашиглаж болох уу? 

Свару: Болно. Ухамсрын түвшин хангалттай өндөр байхад энэ нь өөрөө матрицыг 5D-д автоматаар тохируулж, хүмүүсийг 5D-ийн анхны жам ёсны матриц руу чөлөөлөх болно. Хүмүүсийн хүсэл нь матрицийн тэдэнд өгдөг зүйлийг илэрхийлж байгаа үед хэрвээ энэ нь тэдний хүссэн зүйл мөн бол тэдний хувьд матриц нь 5D- автоматаар харуулах болно. Хэрвээ одоо бид матрицийг гараар унтраавал бидний олж авах зүйл нь эмх замбараагүй байдал байх болно, учир нь ихэнх хүмүүс 5D-д бэлэн бус байна.

Гоша: Өөрөөр хэлбэл, миний ойлгосноор, бид олон хэмжээст. Шугамтай жишээн дээр зааж байгаагаар бид 5D-д байна. Зөвхөн бидний ойлголтын зурвас л унтарсан байна. Түүнийг асаахын тулд ойлголтоо тэлэхэд л болно биз дээ, тийм үү? 

Свару: Яг үнэн. Та хүлээн авахыг хүсэх нь чухал. Хүмүүс зохиомлоор хязгаарлагдаагүй гэдгээ ойлгох нь л амин чухал юм. Тэд өөрсдийн итгэл үнэмшлээрээ л хязгаарлагдсан. Тэд оюун ухааныхаа шоронд байдаг.

Гоша: Өөрөөр хэлбэл, хэрвээ 5D-ийн суурилалт нь технологиор дэмжигддэг юм бол бидний ухамсар түүнийг тойрч гарч чадна биз дээ? 

Свару: Ухамсар биед оршдоггүй. Тэр нь биеэр дамжин ажилладаг. Та тэнд байхгүй. Та “тэнд”-ийг зүгээр л энд хүлээн авч байгаа юм. Тиймээс ухамсар ямар нэгэн зүйлийн дотор агуулагдаж чадахгүй. Тийм учраас хүмүүсийг хязгаарлаад байгаа цорын ганц зүйл нь тэд хязгаарлагдсан гэсэн үзэл санаа юм. Энэ нь системийг хакердсан рептилоидуудын хийсэн нэг хэсэг нь. 

Гоша: Хэрвээ бид Лирачуудын удам угсаа юм бол, тэд 3D-г суурилуулах мөчид энд байсан юм бол яаж тэд хэн болохоо, бидний хэн болохыг мартаж, рептилоидууд ямар байдлаар матрицийг тэдний эсрэг ашиглахаар зальдсан хэрэг вэ?

Свару: Системийг хакердсан нь тэд байсан.

Тэдэнд хэзээ ч бодит байдлын талаар худлаа хэлээгүй. Тэдний ухамсарт хязгаарлагдан орших талаарх үзэл санааг оруулаагүй. 3D занга нь рептилоиудад зориулагдсан байсан. Дараа нь Лирачуудыг мөлжихийн тулд хязгаарлагдмал мөлжлөгийн тухай санааг рептилоидууд оруулсан юм. Тэр нь хакердалт байсан. 3D-ийн үелзэл ба үзэл санаа нь ой санамжийг хязгаарладаг. Ой санамжаа алдах тухай ойлголт хэлбэртэй занга нь хязгаарлагдмал байх үзлийн нэг хэсэг юм. Өнгөрсөн амьдралуудын тухай та нарын дурсамжууд одоо ч та нарын дотор оршсоор байгаа, учир нь тэдгээр нь биед хадгалагддаггүй. 

Гоша: Рептилоидууд өөрсдөө матрицаас гарахыг хүсдэг юм бол яагаад биднийг матрицийн үүсгэвэр дотор барьж байхыг хүсдэг юм бэ? 

Свару: Яагаад гэвэл матриц нь олон зүйл дээр тэдэнд ашигтай байдаг. Тийм шүү, тэд чөлөөлөгдөхийн тулд зугатахыг хүсдэг, учир нь тэд ч бас шоронд 12 500 жил болсон. Гоша: Тэгвэл бид яагаад явчихаж болохгүй гэж? Хэрвээ тэд биднийг явуулж, бидний үелзлийг дээшлүүлэх боломж өгвөл бид гарч чадах байсан гэж би хэлэх гэсэн юм. 

 Свару: Олон хүн ингэж хийсэн. Одоо рептилоидууд нэг нь хамтран ажиллахыг хүсдэг, харин нөгөө нь ялах хүртлээ дайтахын хүсдэг гэсэн хоёр бүлэглэлд хуваагдсан. Гоша: Хэрвээ бид Ван Аллены Бүсийн гадна гарвал бид автоматаар 5 D-д хүрч чадах уу?

Свару: Тийм ээ. Та Ван Аллены Бүсийн гадна гармагц автоматаар 5 D-д орно. Арга заль нь гарч явах юм. Тийм ээ, гарч чадвал 5 D-д орно. Тэгвэл та бүгдийг эргэн санах болно. Бүх зүйл учир утгатай болно.

Гоша: Та арга заль нь гарч явах гэж хэллээ. Тэгвэл рептилоидууд занганд орсон юм бол тэд яаж гарч чадсан юм бэ? Порталууд уу? 

Свару: Тийм ээ. Одоо тэдэнд ихэнх тохиолдолд портал ашиглахад нь саад хийж байна. Тэд үүнийг хийсээр байгаа ч маш хязгаартай. Нөгөө талаас тэдэнд сансарт нисэхийг нь хориглосон. 

Гоша: Тэд хэрвээ 3D занганд байсан юм бол порталын технологид хэрхэн хүрч, юу ч үгүйгээс нөөцтэй үлдсэн юм бэ? Тэд яаж хүчирхэг байдалд хүрсэн юм бэ? 

Свару: Оргоход хангалттай технологийг олж хөгжүүлэхийн тулд тэдэнд 12 500 жил шаардагдсан юм. Нацистууд ч эртний цаг үе болон эзотерик үзэлд автдаг байсан ч эрт цагт булшлагдсан эртний далд олдвор, технологийг олохыг үргэлж хүсдэг байсан. Атлантидын сүйрлийн цаг үеэс алдагдсан технологийг.

Гоша: 3D төхөөрөмж бүрэн унтрах үед цаг хугацааны ямар нэг урьдчилсан мэдээг Та урьдчилан хэлж чадах уу? 

Свару: Ямар ч урьдчилсан мэдээ байх боломжгүй, учир нь цаг хугацаа-орон зайн бодит мөн чанар нарийн урьдчилан мэдэх боломж олгодоггүй.

Гоша: Та нар тэндээс 3D матрицийг бага багаар унтраах боломжтой юу? 3D, 3,1D, 3,2D гэх мэтчилэн. Цаг хугацаа хурдасч, хүмүүс сэрж байна. Ямар нэгэн зүйл болж байна. 

Свару: Бид “бариулыг” эргүүлж, 3D-г унтрааж байгаа. 

Гоша: Бид одоо ямар түвшинд байна? 3,2D юу 3,5D юу? 

Свару: Дундаж түвшинд, та нар бүгд дөрөв дэх нягтрал гэгддэг зүйлийн хил дээр байна. Манай баг үелзлийг аажмаар дээшлүүлж байна. Энэ нь бүхэл бүтэн квадрант тав дахь нягтрал руу дэвшиж байгаагаас гадна, яг л консоль дээрх цагийн нүүрийг хөдөлгөж байгаа юм. Тиймээс л ийм олон хүн сэрж байна, олон хүн хачирхалтай мөн чанаруудыг харж байна, хаа сайгүй хачирхалтай зүйлс болж байна. Харин одоо 3D нь 4D-ийн доод астралтай давхралдаж, бас давхцаж байна.

Гоша: Бүгд технологийн гарт байдаггүйг тайлбарлах нь чухал гэдгийг би ойлгож байна л даа. Бидний оюун ухааны хамтын ажиллагаа илүү биш юм гэхэд бас л чухал юм байна. Энэ нь хоёр талын хүчин чармайлт юм. Бидний ухамсар түлхүүр нь, тийм биз дээ?

Свару: Тийм ээ. Хүмүүс өөрчлөгдөх ёстой. Тэд суугаад хүлээх ёсгүй. Одоо тэд 5D-д байх ёстой. Та нар ийм зүйл тохиолдох хүртэл хүлээх биш шинэ ертөнцийнх болох ёстой. Хүмүүс бол тэдний хүлээж байгаа тэр үйл явдал юм. Тэдний оюун ухаан нь түлхүүр нь юм. 

Орчуулсан: Н. Хэнчбиш 

Эх сурвалж: Galactic Messages | Gaiа

3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/11/3.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...