Галактикийн илгээлтүүд-3

                    Галактикийн илгээлтүүд 

 





Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх од юм. Галактикийн илгээлтүүд нь Тайгетчууд-Плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гошиа Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилдаг. 

Бүлэг 3 
Нягтрал уу эсвэл хэмжээс үү?

Гошиа: Сайн байна уу, Свару. Би Таньтай дахин харилцаж байгаадаа таатай байна. Өнөөдөр бид нягтралуудын тухай ярилцах болно. Эхлээд Та яагаад тэдгээрийг хэмжээсүүд биш нягтралууд гэж нэрлэхийг илүүд үздэгийг тайлбарламаар байна. Энэ нь хэмжээсүүдийг бидний математик ойлголттой холихыг хүсдэггүйтэй холбоотой юу? 

Свару: Тийм ээ. Миний хувьд хэмжээсүүд нь геометр болон математикийн тухай яриатай илүү төстэй.

Эхний хэмжээс нь шулуун, Х. Хоёрдох хэмжээс бол хавтгай гадаргуу дээрх тор, Х-Y. Гурав дахь хэмжээс бол Х, Y, Z шулуунуудыг ашигладаг квадратын доторх байрлал.


 

Өөрөөр хэлбэл, энэ нь юу ч биш эсвэл 2D, 3D ба 5D үелзлүүдийн бөмбөрцөгүүдийн тухай ярьдагтай бараг ямар ч холбоогүй. Хүмүүс хэмжээсүүдийг нягтралуудтай андуурдаг. Дэлхийн физикийн хувьд тэд цаасан дээрх квадратыг хоёр хэмжээст биет гэж үздэг.
Харин гурван хэмжээст квадратыг куб гэдэг. Дөрвөн хэмжээст квадрат бол хэдийн тессеракт юм. (Тессеракт нь 24 нүүр, 32 ирмэг, 16 оройтой дөрвөн хэмжээст гиперкуб, орч.)

Ингэж 8D геометр хүртэл үргэлжилдэг; бүх зүйл математик дээр үндэслэгддэг. Гэхдээ эдгээр нь бүгд миний ярьж буй зүйлтэй ямар ч холбоогүй физик объектууд гэдгийг та нар анхаарах хэрэгтэй.
 Гошиа: За за. Тэгвэл Та нягтралуудын тухай юу гэж боддог вэ? Тэдгээр нь юу юм бэ? 

Свару: Хялбарчлан хэлэхэд нягтралууд гэж байхгүй. 

Гошиа: Ойлгомжтой. Тэгэхээр 3D, 5D, 7D гэх мэтээр Та юуг хэлээд байна вэ?
 
Свару: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав дахь нягтралууд гэх эдгээр бүх тоонууд нь зүгээр л хүмүүс өөрсдөөсөө илүү том зүйлийг ойлгох гэж оролддог үзэл баримтлал төдий зүйл.


Энэ нь ердөө л доод үелзлээс маш өндөр үелзэл хүртэлх потенциал энергийн нэг том муруй юм.
Шугамыг аваад үзье. Танай гурав дахь нягтрал 3 ба 4 сантиметрүүдийн хооронд байна.
Бусад нь хүмүүсийн харж чаддаггүй, ойлгож чаддаггүй зүйл. Тэдэнд харах боломж олгодог үелзэл тэдэнд байдаггүй болохоор тэд харж чаддаггүй. Машин танд харахад хүндрэлтэй тийм хурдан явж байна гэж төсөөл дөө. Хэрвээ тэрээр улам хурдан явбал та түүнийг олж харахгүй. Өөрөөр хэлбэл тэр таны үелзэлд ороогүй гэсэн үг. Гэхдээ та өөр машинд үсрэн ороод эхний машиныг яг тийм хурдаар түүнийг хөөж гүйцвэл тэр машин хөдлөхгүй, яг зогсчихсон юм шиг харагдана. 

Гошиа: Тэгвэл нягтралуудыг илүү доод ба илүү өндөр үелзлүүд мэтээр авч үзэж болох уу?

Свару: Болно. Нягтрал гэдэг нь үелзэл. Нягтрал нь үелзлүүдийн диапазон. Өөрөөр хэлбэл, 3D нь чичирхийллийн тодорхой үелзлийн дотор байрладаг. Энэ юу вэ? Материйн атомын бүтцийн секунд дэх долгионы мөчлөгүүд юм. 

Гошиа: Өөрөөр хэлбэл, Таны үелзэл өндөр, тийм биз? Би хурдан гэх гэсэн юм л даа. 

Свару: Тийм ээ. 5D дэх матери нь 3D-ээс хавьгүй хурдан. Тиймээс нягтралуудын хооронд хил хязгаар байхгүй. Энэ бүхэн нэг л градиент, нэг л бүхэл орчлон, нэгдэл, эх үүсвэр. Нэг нягтралд хүмүүс өөрсдийн ойлголтын диапазонд оршиж байгаа зүйлээ л харж чаддаг. Та нарын хувьд хачин, эмпирик байдлаар нотлогдоогүй зүйл миний хувьд амьдралын баримтууд л төдий. Энэ бүхэн яг л радио станцийн тохируулгын бариул шиг үелзлийн градиент юм.

Гошиа: Дөрөвдүгээр нягтралын тухай ярилцацгаая. Энэ нь юу болохыг Та хэлж болохсон болов уу? 
Свару: Дөрөвдүгээр нягтрал нь гуравдугаар нягтралын хялбаршуулсан хувилбар. Энэ нь астрал эсвэл доод астрал гэж нэрлэдэг зүйл.
Энэ нь зүгээр л 3D-с дээш үелзэл юм. Дөрөвдүгээр нягтралд олон амьтан, олон аймаар амьтан амьдардаг. Гэхдээ тэдэнтэй өдөр бүр харилцан үйлчлэлцдэг ч хүмүүс тэднийг харж чаддаггүй. Үүнээс гадна, 4D нь ердийн орон зай, ердийн оршихуй болох 5D болон 3D-ийн хоорондох хил хязгаар буюу үелзлийн хаалт юм. 4D-г 3D ч биш, 5D ч биш завсрын бүс гэж авч үзэх хэрэгтэй. 5D-д орших хэн боловч 6D дахийг биш, 4D, 3D, 2D, 1D дэх бүх зүйлийг хүлээн авах чадвартай байдаг ч 6D дахийг биш, учир нь 5-ын тоо өөртөө 1, 2, 3, 4, 5-ыг агуулдаг. Та аливаа нэг нягтралд байх үедээ түүнтэй уялдаатай үелзэлд оршдог. Машинуудын жишээн дээрх шиг, та тэнд байгаа зүйлийг харж чадна, яагаад гэвэл тодорхой үелзэл дээр бусадтай адил хурдан хөдөлдөг.
 
Гошиа: 4D-д ямар бүтээлүүд оршин суудаг вэ? Тэд биднийг харж чадах уу? 

 Свару: Дөрөв дэх нягтрал нь тав дахь нягтралыг бус гурав дахь нягтралыг харж чадна. Өөрөөр хэлбэл, 4D дэх нягтралын гүрвэлүүд Тайгетчүүд бидэнд хүрч чадахгүй. Харин бид тэдэнд хүрч чадна. Ерөнхийдөө, энэ нь аугаа давуу чанар юм. Бүх төрлийн бүтээлүүд. Дөрөв дэх нягтралыг яг л танай гурав дахь нягтрал дахь олон төрлийн олон оршнол бүхий орчлон ертөнц гэж хүлээн авах хэрэгтэй. Танай эфирэн талбайд астрал нялцгай биетүүд, хануур хорхойнууд, бүх төрлийн шимэгч амьтад бий.
Гошиа: Яагаад тэд гурав биш эсвэл тав ч биш дөрөв дэх нягтралд бий болдог юм бол?

Свару: Яагаад гэвэл тэдний хувьд дөрөв дэх нягтрал илүү тохирдог. Энэ нь бас аль нэг нягтралын хувьд шударга хэрэг. Тэнд бас хүмүүсийн зөвхөн домогт гардаг гоё бүтээлүүд ч бий. Тэдгээр нь эльфүүд, троллууд, луунууд, дагинас гэх мэт. Бас Дэлхий дээрхээс ч хавьгүй их шувуу байдаг.


Гошиа: 4D-д амьдардаг оршнолууд бас тэнд гацчихсан уу? Тэд хэрхэн 4D-ээр хязгаарлагдсан бэ?

Свару: Тэд 4D-ийн чанадад байгаа зүйлийг харж чадахгүй.

  Гошиа: Энэ нь биднийг 3D-д түгжсэний үр дүнд тохиолдсон уу? Дэлхий дээрх 3D дэх блок нь тэдэнд өөр бусад ертөнцүүдэд оршиход нь нөлөө үзүүлдэг үү?

Свару: Тийм ээ. Тэд бас л чөлөөлөгдөх болно. Рептилоидууд 3D-ийн бүтээл байсан ч тэдний ухамсар 4D-д блоклогддог. Матрицийн үелзэл илүү сул байдаг дөрөв дэх нягтрал гэж авч үзээрэй. Тийм болохоор тэр 4D-д нийцэх үелзэлд 5D-г хангалттай шахаж чаддаггүй юм. Тиймээс л 4D оршихуй руу урсдаг. 4D оршин байх ёсгүй ч юм шиг. Гэсэн ч тэр оршин байдаг, учир нь систем төгс биш юм. Тэр нь 5D-ийн бүх үелзлүүдийг шахаж чадахгүй, зөвхөн тэдгээрийн зарим нь тодорхой газруудад чадна. Тийм газрууд нь 4D эсвэл сул матрицтай газрууд юм. Жишээ нь, 5D дэх оддыг төсөөлөөрэй. Нартай өдөр та тэдгээрийг харж чадахгүй, учир нь Нар хэтэрхий тод гэрэлтэж тэдгээрийг сүүдэрлэдэг. Тийм ээ, та нар оддыг харж чадахгүй ч тэндээ бүгд байсаар байгаа. Гэхдээ заримдаа та нар Сарыг хардаг ч шөнө шиг тийм тод биш ч тэр тэндээ байсаар байгаа, яагаад гэвэл Нар түүнийг бүрэн нуухаар хангалттай тод биш. Энэ нь 4D юм. 

Гошиа: 4D-д хүмүүс байдаг уу? 

 Свару: Байнаа, Жишээ нь Агартчууд байна.

 Гошиа: Ойлгомжтой. Бид өргөмжлөгдөх үедээ эльфүүд, анахайнууд гэх мэт 4-р хэмжээсийн бүх амьтдыг харж чадах уу?

Свару: Тийм шүү, энэ нь хэдийн тохиолдож байна. Тиймээс л дэлхий даяар хүмүүс хачин амьтдыг харж байгаа юм.

  Гошиа: Бид унтахдаа дөрөв дэх нягтрал руу явдаг уу?

Свару: Та унтаж байхдаа ухамсар, таны үелзэл тань хааш нь аваачиж чадна тэр мөчид л дуртай газар руугаа явдаг. Та бол Эх Үүсвэр. Та эрх чөлөөтэй. Тиймээс л та маш өндөр нягтралд, нөгөө талд очдог болохоор л та хүссэн бүхнээ илэрхийлдэг юм. 3D зүүдүүдийг илэрхийлдэг цорын ганц шалтгаан нь тэдгээр дээр таны ухамсар төвлөрдөг, учир нь та гурав дахь нягтралын туршлагыг туулдаг болохоор. Дэлхий дээр та нар унтахдаа нэг тийм тодорхой астрал бөмбөрцөг рүү явдаг гэж ярьдаг. Дахиад хэлэхэд, ингэж л хүмүүс ба тэдний задалсан санаа бодлууд бүхнийг хязгаарладаг.

  Гошиа: Нэг ба хоёрдох нягтралуудын хувьд? Тэдгээр нь юу вэ? 

Свару: Нягтралуудыг авч үздэг харилцан холбоотой 3 арга: 
1- дэх нь хүмүүний математикийн арга; 
2-дох нь амьд үлдэх горимд байгаа ухамсрын арга;
3 дахь нь байнга өсөх муруйн арга байдаг. Нягтралуудыг хоёрдугаар аргаар авч үзвэл, нэгдүгээр нягтрал нь эрдэс юм. Та байна, гэхдээ та байгаагаа мэддэггүй. Нэгдэх нягтрал нь кварцын талстуудтай адил. Ухамсрын хоёр дахь нягтрал нь хоёрдмол үзэлд тулгуурласан, бусад хувилбаруудын талаар боддоггүй, амьд үлдэхээс өөр юу ч мэддэггүй маш шугаман сэтгэлгээ юм. Олон амьтан ингэж амьдардаг.
 
Гошиа: Би олон хүн ийм байдаг гэж хэлэх байна.

Свару: Тийм ээ, учир нь тэдний ухамсар хоёрдох нягтрал буюу гурваас доошхи нягтралд гацсан байдаг. Хоёрдох нягтралд ”би” бусдаас алслагдсан ямар нэгэн зүйлийг зөвхөн ойлгож л эхэлдэг. Жишээ нь, гуравдахь нягтралд “би” зөвхөн гурван хавтгай доторх: “Би үүнийг идэж болох болов уу? Энэ нь намайг идчих болов уу? Үүнтэй нийллэгт орж болох болов уу” гэх мэтчилэн зүйлийг л бодож эхэлдэг. Хоёрдох нягтрал нь зөвхөн үхэх эсвэл амьд үлдэх л горим юм. Гурав дахь нягтрал нь үхэх, амьд үлдэхээс илүү хөгжил дэвшил юм. Хөгжил дэвшил нь хослох юм. Гурав дахь нягтралд та бодгаль, та эго гэдгийг та одоо мэднэ. Та бол та, бас бусад нь юм.
Дөрөв дэх нягтралд илүү их зүйл байгаа ч танд эго, бодгаль байгаа. Та бол та байгаад зогсохгүй бусдын нэг хэсэг гэдгээ ухаарч эхэлдэг. Тав дахь нягтралд та тод илэрсэн ижил шинж чанар байдаг бөгөөд харин эго гэж байдаггүй, та бусад хувийн шинж чанаруудаа мэдэж авч чадна. Танд “би”, бас “БИ” гэсэн ухаарал бий, тэд бол хоёулаа та гэдгээ ухаарч ойлгодог.

  Гошиа: Үүнийг Та яаж хүлээн авдаг вэ? Таны тайлбараас би үүнийг 2 ба 3-р аргуудын хольц: ухамсрын байдал ба үелзлийн коэффициент юм байна гэдгийг би харж байна. Хоёр арга хоорондоо нягт холбоотой. 

Свару: Миний оюун ухаан бүхнийг холографикаар хардаг. Би 3 тайлбарыг нэг болгож ойлгохыг оролддог. Би тэдгээрийг хувааж чадахгүй. Шаардлагатай бол би бүх гурван аргыг хэсэгчлэн ашигладаг, ялангуяа нягтралыг тодорхойлох шаардлагатай үед. Би бүх гурван аргыг тайлбарын хэсгүүд гэж авч үздэг. Хэрвээ би сонгох хэрэг гарвал би сүнслэг тайлбарыг л сонгох байсан.

  Гошиа: Харин одоо зургаа болон түүнээс дээшхи нягтрал руу оръё. Зургаа дахь нягтрал гэж юу вэ? Та тэдгээр оршнолуудтай харилцдаг уу? 

Свару: Зөвхөн үүнийг тэд хүсвэл. Зургаа дахь нягтралыг тав дахь нягтралын астрал, дөрөв дэх нягтралыг гурав дахь нягтралын астрал мэт хүлээж аваарай. Зургаа дахь нягтрал байдаг ч минийхээр бол тэр нь бүрэн физик байдаггүй, харин тэднийхээр бол физик хэлбэрт оршдог. Бид дээшлэх тусам бага нягтралтай болдог бөгөөд дүрэм солигддог. Та бие махбодьтой мэт харагдаж чадах ч үндсэндээ бол та энерги, санааны илрэл, мөнх байдал, та байгаагаа ухамсарлах юм.

  Гошиа: Өөрөөр хэлбэл, танай орчлон ертөнцөд материаллаг орчлон ертөнц гэдэг бол үндсэндээ тав дахь нягтрал, бусад материаллаг орчлон ертөнцүүд байдаг.

Свару: Тийм ээ. Тэд материаллаг ч зөвхөн тэдний л үзлээр тийм юм. Бидний хэтийн төлвөөс бол тэд энэ нягтралд бус, материаллаг ертөнцөд бидний мөрддөг дүрмээс гадуурх энерги юм. 

Гошиа: 6, 7, 8, 9 дэх нягтралуудад хэн амьдардаг вэ? Эх Үүсвэрт хүрэх хүртэл хичнээн нягтрал байдаг вэ? Ямар арьстнууд вэ? 


Свару: Би градиент гэж хэлсэн шүү дээ. Тиймээс тэр хэзээ ч дуусахгүй, учир нь нэг орчлон ертөнц дэх газар бүр нь хамгийн өндөр хэсэг нь өөр нэг орчлон ертөнцийн хамгийн доод хэсэг эсвэл магадгүй эхнийх нь болдог тойргоор, спираль хэлбэрээр мушгирдаг. Хоёулаа тойрог, спираль ашигладаг бөгөөд энэ нь Эх үүсвэрт хүрч байгаа мэт харагдаж болно. Тийм ээ. Гэхдээ энэ нь спираль болохоор Эх үүсвэрт хэзээ ч хүрэхгүй байж болох юм. Эх үүсвэр нь иж бүрэн, бүх зүйлийг хамарсан гэж хэлэх нь илүү зөв болно. Энэ нь тэд хүсч байгаа үедээ, жишээ нь, оршнол таньтай харилцахыг хүсч байгаа үедээ хэлбэрээ олж байгаа гэрлийн оршнолуудын бөмбөрцөгүүд юм. Үндсэндээ олон Йена буюу Альциона одны оршин суугчид нэг төрлийн жишээнүүд.
Альдебараны олон Амели бий. Та эх үүсвэрт хүрч чадна, яагаад гэвэл та хэдийн эх үүсвэр бөгөөд өөр ямар ч бусад орчлон ертөнц гэж байхгүй. Энэ бүгд нэг том бүхэл юм. Тэд өөр өөр байсан ч миний ярьдаг бүхлийн л нэг хэсэг. 


Гошиа: Та тэд нартай ярилцаж байсан уу?
 Свару: Тэд бол биднийг бүх цаг хугацаа руу илгээгсэд юм. Тийм ээ, би саяхан 6D-7D оршнолтой ярьсан. 

Гошиа: Та тэдэнтэй одоо бид нар ярьж байгаа шиг ярьдаг уу, эсвэл телепатаар ярьдаг уу? Та тэднийг харсан уу?

Свару: Зөвхөн астралд. 

Гошиа: Таны астрал уу, 6D-г та хэлж байна уу? 
Свару: 6D-7D астрал. Заримдаа тэд манай холбооны төхөөрөмжид нэвтэрч чадах ч үүнийг ховорхон хийдэг юм. Нэг нэгэнтэйгээ харилцан үйлчлэлцэж, холбогдохын тулд та үелзлээ дээшлүүлэх, харин тэд өөрийнхөө доошлуулах ёстой. 

 Гошиа: Таныг тэд тав дахь нягтралд түгжсэнийхээ ачаар бид нар шиг та ч бас тэнд гацчихсан гэж Та үздэг үү? Эсвэл Та тав дахь нягтралд орших нь жам ёсны гэж Та боддог уу? 

Свару: Учир нь тэнд цаг хугацаа гэж байдаггүй, өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх учир байхгүй, яагаад гэвэл өнгөрсөн гэж байхгүй, мэдрэмжийн хувьд ч байхгүй. Тав дахь нягтрал бол матери дэх жам ёсны илрэл, ихэнхдээ эфирэн оршнол юм.

 Гошиа: Гэхдээ тэдэнд матери бас бий гэж ойлголоо. 

Свару: Тэдний үзлээр. Долоо дахь нягтралд энерги ба ухамсар бий. Матери нь орчлон ертөнцийг тав дахь нягтрал мэт хатуу материар илрүүлэх санааны үр дүн болж оршдог. Энэ нь санаа бодлын тусламжтайгаар, зөвхөн санаа бодлоор хэрэгждэг.

Гошиа: Та урьд нь хэлсэнчлэн, үелзэл нь материйн хэлбэлзэл. Ямар үед матери бүрэн алга болдогийг хэлээд өгөөч? Эсвэл тэр нь байгаа түвшнийхээ хувьд матери хэвээр үлддэг үү?

Свару: Тийм ээ. Матери нь хэтэрхий хурдан хэлбэлзвэл энерги болдог. Тиймээс тэр нь аажмаар хатуу байхаа больж, потенциал энерги л болдог. Материйг хүссэн газарт, хүссэн хэлбэрээр нь илрүүлэхийн тулд та санаа бодолдоо хүчтэй төвлөрөх ёстой. Зургаа дахь хэмжээст тэд зүгээр л оршдог бөгөөд тэд мэддэг. Тэд туршлага хэлбэрээр тэдэнд санал болгодог чухал зүйлийг сонирхохоо больсон. Ямар ч газарт ямар ч нягтралд оршдоггүй. Матери нь үзэл санаа, үзэл баримтлал, ухамсраа санаатай тогтоон барих юм.

Гошиа: Материйг хүссэн газарт нь, хүссэн хэлбэрээр нь илрүүлэхийн тулд санаа бодол дээрээ хүчтэй төвлөрөх хэрэгтэй гэж Та хэлсэн. Гэхдээ... тэр хэлбэр нь... тэр нь долоо дахь нягтралдаа байх уу эсвэл тав дахь нягтралдаа илрэх үү?

Свару: Тэр гурав дахийг хүртэл оруулаад аль нэг нягтралд илрэх болно. Таниас ямар нэг зүйлийг төвлөрүүлэхийг эсвэл ямар нэг зүйл дээр төвлөрөхийг шаардахгүй. Та ердөө л өөрөөрөө байх хэрэгтэй бөгөөд бүх зүйл байр байрандаа орно. 

Гошиа: Бидний мэддэг матери ямар нягтралд оршихоо больдогийг тайлбарлахыг би оролдож байна. 
Свару: Зургаа ба долоо дахь нягтралуудын хооронд гэж хэлэх байна. Матери нь ажиглагчийн ухамсар ингэх ёстой гэж шийдсэн аль ч үед матери оршин байхаа больдог.


Тэр тэмдэглэгдсэн ямар нэгэн зүйл биш. Тэр ажиглагч болон түүний үзэл санаатай нийцнэ, учир нь матери бол ердөө л үзэл санаа төдий юм.

  Гошиа: Дээд нягтралуудын оршнолуудад бодгалийн “би” гэдэг ойлголт байдаг уу? 

Свару:  Өөрийгөө хүн бүр “БИ” гэж мэдрэх үед ууршиж эхэлдэг бөгөөд энэ нь та нарын шинэ тэлсэн “би”-г тодорхойлдог. 

Гошиа: Энэ нь ямар нягтралд тохиолддог вэ?

 Свару: Та тав дахь нягтралд ч гэсэн нэгэн зэрэг нэгээс олон хүн болж хувилж чаддаг болсон үедээ л үүнийг анзаарч магадгүй юм. Энэ нь аажмаар тохиолддог. Ямар ч нягтралд тохиолдож болно. Бүх зүйл ажиглагчийн ухамсартай нийцдэг.

  Гошиа: Та өөр оршихуй дахь долоо дахь нягтралын оршнол гэж өөрийгөө мэдэрдэгийг таны урьд өмнө нь ярьснаас би ойлгосон. Та долоо дахь нягтралын түвшинг ямар гэж санадаг вэ? 
Свару: Тэр нь хайр ба амар амгалангаар дүүрэн байсныг санадаг. Хайр ба амар амгалангийн давхарга нь дулаан хөнжлөөр хучих мэт нягт санагдсан. Миний хүссэн эсвэл надад хэрэгтэй бүх зүйл агшин зуурт гарч ирж байсныг санаж байна.

 Бүх зүйлийг эргэн тойрондоо нэгэн зэрэг харж, бүх зүйлээс таашаал авч чадсан. Та нар байгаа, бүх зүйл байгаа болохоор та нар байгаа, та нарт юу ч хэрэггүй гэсэн мэдрэмж. Та нар бол гарагууд.
Та нар одод хоорондын тоос. Та нар холын ертөнц дэх өвс. Та нар нэгэн зэрэг аливаа жижиг том амьтад; та нар нэгэн зэрэг та нарыг нөхдөг бүх зүйл нь байж чадна. Тэдний тухай дурсамж бүр, та нарын доторх бүх зүйл та нарыг бий болгож, та бүгдийг ухаардаг, учир нь цаг хугацаа байхгүй мэт бүх зүйл тохиолддог. Та нар зүгээр л байгаа юм. Үүнийг ямар ч үгээр илэрхийлэх аргагүй юм. 
  Гошиа: Хэрвээ бидний ухамсар нэг л тодорхой нягтралаар хязгаарлагдаагүй юм бол яагаад дээшээ ойлгож болохгүй гэж? Хэрвээ манай дээд оршнол ямар ч үед тэнд байдаг юм бол тэр яагаад 3D-5D-ийн дотор үлддэг юм бэ? 

 Свару: Бид бүгд тогтмол долгионууд. Тогтмол долгион гэдэг нь энергийн үзэл баримтлал; энэ нь хаа сайгүй сарнисан потенциал энерги нэг газартаа төвлөрөхийг хичээнэ, учир нь энэ газар нь их анхаарал татдаг. Та эго-доо Гошиа гэж, миний эго-д Свару гэж одоогийн бодьгалийн анхаарлыг татаж дассан болохоор Та тогтмол долгион юм. Бид бүх уяа холбоосоо орхих үед зүгээр л оршин тогтнож, анхаарлын бусад чиглэлүүдэд эсвэл тогтмол долгионуудад бид хүрч чадна. Бид хэн байхыг хүссэнээрээ байж чадна. Үүнийг хийхийн тулд та илүү өндөр нягтралд, жишээ нь, долоо дахь нягтралд байх ёстой. Потенциал энерги нь санаа бодлын анхаарлаар бүтээсэн ухамсрын үр дүнд матерт илрэх болно.
  Гошиа: Бид долгионоо хөдөлгөхийн тулд бидний хөдөлгөгч төв болох эгодоо бид яаж анхаарлаа хандуулахаа болих юм бэ? 

Свару: Өөрийгөө давах гэдэг нь эгогоо орхихоос ч хавьгүй илүү ямар нэг зүйл гэж ойлгох юм. Гүн бясалгалын үед “би”-г үгүй хийснээр эсвэл эцэст нь үхэх үед л ийм үр дүнд хүрч болно. Та юуг ч даван туулах хэрэггүй. Та бүхнийг өөрийн болгох шаардлагатай. Та бүх зүйл. Та доод нягтралын “би”-ээс татгалзах шаардлагагүй. Таны хөдөлгүүр эсвэл гурав ба тав дахь нягтралуудын биед ямар ч муу юм байхгүй. 


Тэд ч бас та. Гэхдээ та хавьгүй том зүйл. Өөрийнхөө биеэс хэзээ ч бүү татгалзаарай. Түүнийг та байгаа бүх зүйлдээ нэмээрэй. 

Гошиа: Бид гурав ба тав дахь нягтралуудад бид төрөл авахаас өмнө долоо ба түүнээс дээш нягтралын бидний ухамсарт бидний анхаарлыг татах ямар нэг зүйл байсан хэрэг. Яагаад эх үүсвэр биднийг түлхээд байдаг тухай асуулт руу бүх зүйл эргэж очдог гэж бодож байна.

Свару: Энэ нь ямар нэг зүйлийг, илүү том зүйлийг, гэгээрлийг бүтээх санаа юм. Цаг хугацаа байдаггүй сансарт бүх зүйл бүтээгдсэн байдаг. Бүх зүйл тэнд бий. Гэхдээ бүх зүйл оршин байдаг, баримттай байхад зөвхөн ажиглагчийн ухамсрын түвшин оршин байгаа бүхнийг шинээр нээдэг, учир нь хэрвээ эх үүсвэр нь оршин буй бүхний нийлбэр юм бол түүний бүх жижиг хэсгүүд бас бүхэлд агуулагддаг. Тиймээс ямар нэгэн зүйлийг хязгаартай авч үзэх нь тодорхой нэг хязгаарлагдмал үзэл санааны тусгал төдий л зүйл юм. 

Гошиа: Бид илүү өндөр нягтралтай ухамсар, Эх үүсвэрийн хувьд үүнийг хийж, өөрийгөө түлхэхээсээ өмнө, бүхнийг дахин татаж авахад маш хэцүү гэдгийг бид мэдээгүй гэж үү? Эсвэл бид энэ тухай мэдэж байсан уу? 

Свару: Эх үүсвэр, бид итгэлтэй байсан... ямар ч тохиолдолд эх сурвалж. Адал явдлын зорилго нь өөрийгөө дахин цуглуулах гэдэгт би итгэлтэй байна. Та нар өөрийгөө дахин цуглуулах үед илүү өргөжин тэлэх болно. Биднийг багтаагаад хэн ч нарийн мэддэггүй бөмбөрцгийг хөнддөг хэдийг.

 Орчуулсан: Н. Хэнчбиш 

4-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/11/4.html







No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...