ХАРЬ ГАРИГИЙН ДАГУУЛ ХАР ХАНХҮҮ


Хүн төрөлхтний тайлагдашгүй нууц "хар ханхүү" нэрт сансрын хөлөг онгоцны нууц.
13,000 жилийн турш “Хар ханхүү” нэртэй нэгэн хиймэл дагуул, сансрын хөлөг онгоц манай дэлхийг тодорхой бус тойрог замаар даган нисч байгаа гэнэ. Анх НАСА-гийхан тэр хөлгийг олж харж, бичлэг хийжээ. Оросын эрдэмтэд ч мөн түүнийг харсан төдийгүй хөлгийн бүхээгийн дулааныг 200° гэж тодорхойлсон байдаг. Сансрын хог хаягдал, хиймэл дагуулууд бүгд дэлхийн татах хүчинд татагдан түүнтэй хамт эргэлдэж байдаг атал “Хар ханхүү” нэрт энэ хөлөг онгоц л ямар нэгэн тайлбарлагдашгүй хүчин дор, физикийн танигдаагүй хуулийн дагуу дэлхийн татах хүчийг сөрөн, тойрог замын эсрэг чиглэлд асар хурдтайгаар нисэж байдаг ажээ. Түүнийг маш хүчтэй дурангаар л харж болдог. Заримдаа тэр хэдэн жилээр ч харагдахгүй алга болдог гэнэ. Байгалийн ямар нэг үзэгдлийн өмнө тэндээс дэлхийд ирэх дохиоллууд идэвхждэг байна. ... Мөн сансрын хиймэл дагуулууд руу дөхөн ирж, дуранд нь зориуд өртдөг гэсэн таамаг ч байдаг.
Ингээд Ховсын төвийн мэргэжилтнүүд энэ хөлөг онгоцныхонтой холбогдож, ярилцлага хийсэн бичлэгийг хүргэж байна.
 За эрчим өсгөх технологийн дагуу эрчмийг чинь 370 хувь хүртэл өсгөж байна. 370 болмогц хэлээрэй.
 370 болчихлоо
 Давтамж чинь хэд байна вэ?
 16 Гц
 Астрал /сүнсэн/ биеийнхээ эрчим, давтамж хоёрыг сансрын орон зайн эрчим, давтамжтай ижил тэгшхэмтэй болгоод дуусмагц нь хэлээрэй
 Болсон байна
 Сайн байна. Одоо нэг, хоёр, гурав тоолоход чи Хар ханхүү нэртэй тэр хар хөлөг рүү очих болно
 Тэр дэлхийгээс холдоод явчихсан байна
 Хэр хол байна вэ?
 Гэрлийн нэг жилийн зайд
 Би араас нь нэхэн очиж болох юм шиг байна
 Очоод дотор нь хүн байна уу, эсвэл оюун санаагаар удирдагддаг юм уу гэдгийг нь мэдээдхээрэй
 Би дэргэд нь шахуу ирчихлээ. Давтамж нь нэлээн өндөр гэхдээ нэмэх юм байна. Би хөлөг рүү орчихож болохоор байна.
 За нэг, хоёр, гурав. Чи өөрийгөө тойруулаад сансрын эрчим байнга нэвтэрч байхуйц орон зайг /хоолой/ бий болгож, эрчмийнхээ хувийг 370 –д тогтмол байлгах хэрэгтэй шүү.
 Тэд люкээ /тагтаа/ онгойлгоод намайг угтан авч байна.
 За дотогшоо ор, ор.
 5 зүйл байна. Бас 3 хүн байна. Хүмүүс гэж нэрлэхэд хэцүү ч хүн л юм шиг байна.
 Эрчим нь эерэг байна уу?
 Маш хүчтэй эерэг эрчимтэй юм байна.
 Өөрийнхөө эрчим, хэмнэлийг хөлөг доторх эрчимтэй ижилхэн болгоорой. Нэг, хоёр, гурав
 За ижилхэн болгочихлоо. Тэд надтай гар барин мэндэлж байна.
 Дарга нь хэн гэж байна вэ?
 Бүгдээрээ л дарга нар юм байна
 Эхлээд ямар нэртэй аль гаригийн хөлөг онгоц вэ гэдгийг асуух хэрэгтэй.
 Энэ удаад та нар бидэн рүү хүрч ирээгүй, харин бид та нар руу хүрч очсон гэдгийг хэлэх хэрэгтэй гэнээ.
 Бид Арктурчууд байна.
 Эндээс үзвэл та нарын дохиог өмнө нь Никола Тесла авч байсан болох нь. 20-р зууны эхний хагаст болсон үйл явдал.
 Бид эв найрамдлыг сахьдаг ард түмэн. Танай аялагч үүнийг маш сайн мэдэрч байгаа.
 Дэлхийн тойрог замд та гурав гурвуулахнаа өнө удаан оршоод байсан гэж бодохгүй байна. Танай багийнхан солигддог биз дээ?
 Солигдолгүй яах вэ. Бид заримдаа тавуулаа заримдаа долуулаа ажилладаг.
 Хөлөг онгоц чинь байнга л сансарт байдаггүй байх тийм үү?
 Мэдээж үгүй. Бид та нар руу ирж, буцаж байдаг
 Дэлхийн цаг хугацаагаар та нар дэлхийгээс өөрийнхөө гариг руу хэр удаан нисч очдог вэ?
 Та нарт ойлгомжтой болгохын тулд 36 гэрлийн жилийн хугацаанд гэж хэлье
 Аанхан тийм бий!
 Та нар техник, ухамсар, уураг тархины оюуны хөгжлийн хувьд биднээс хэр хол түрүүлж яваа вэ?
 Жилээр хэлэх боломжгүй. Та нарт хялбархан ойлгуулах зорилгоор та нарын таньж мэдсэн тэр Маралын одон гэрийнхнээс бид хол түрүүлж яваагаа л хэлье.
 Оршихуйнхаа нэрийг, хүн амын тоог хэлж болох уу?
 Одон гэрийн нэрийг үү? Гаригийн нэрийг үү?
 Одон гэрийн нэрээс эхэлье.
 Во-ло-пас Волопас
 Тун сонирхолтой байна
 Манай улсыг ч мөн Волопас гэж нэрлэдэг
 Бидний амьдран байгаа гаригийг Арктур гэдэг
 Миний одон орны тухай мэдлэг тун маруухан учир танай гаригийн тухай юу ч мэдэхгүй нь.
 Манай гаригийн тухай хүн төрөлхтөн маш эртнээс мэддэг болсон
 Арктур гэдэг хөлөг дэлхийд бүтээснийг л мэдэж байна
 Танайд тийм хөлөг онгоц бий
 Танай одон гэрт амьдрал байдаг хэдэн гариг бий вэ?
 Олон гариг бий. Нийтдээ 12 гариг байгаа
 Хар гариг бий юу?
 Манайд хар гариг байхгүй
 Манай оддын ай бүхэлдээ Волопас гэсэн нэгэн улсад багтдаг.
 Танай Арктур гаригт хэд орчим хүн оршин суудаг вэ?
 Манай гаригийн хүн амын тоо танайхаас харьцангуй цөөн ч хүн төрөлхтнийх нь хөгжлийн түвшин танайхаас олон мянга дахин өндөрт хүрсэн бий
 Даруухан бус нэг асуулт тавья. Бидэнтэй уулзсан Марал гаригийн төлөөлөгч манай дэлхийн он тооллоор 1800-аад оны үеэр дэлхийд хэд хэдэн удаа төрсөн гэсэн. Хэдий танай гаригийнхан хөгжлийн асар өндөр түвшинд гарсан байгаа ч жишээ нь та, таны сүнс нэгэн цагт манай дэлхийн аль нэг хэмжээст төрж байсан уу?
 Манай соёл иргэншлийн төлөөллүүд олон сая жилийн тэртээд танай дэлхийд төрж, тэндээс сүнсний амьдралын гараагаа эхэлж байсан. Тиймээс л бид хүмүүстэй ийм төстэй байгаа юм шүү дээ. Бид танай дэлхийд төрөхөө болиод удаж байгаа ч өөр хэмжээсүүдэд төрж байгаа.
 Сансар огторгуйн хэмжээсүүдэд үү? Дэлхий бол 6 хэмжээстэй.
 Сансар огторгуйн хэмжээсүүдэд
 Танайхаас илүү өндөр хөгжилтэй одон гэрүүдийн өөр өөр хэмжээсүүдэд очиж төрдөг гэж та хэлэв үү? Би зөв ойлгож уу?
 Та нарт ойлгомжтой болгохын тулд ингэж хэлье. Манай төлөөлөгч нар нягтралаараа ялгаатай 2 бүлэгт хуваагддаг. 7-р нягтралын, 10-р нягтралын бүлэг гэж бий. 7-р нягтралынхан эфир биеэр оршдог. Иймд дэлхийнхэнд харагдалгүйгээр тийшээ чөлөөтэй нэвтэрч, хүний эфир биед нөлөөлж байдаг. Та нар бол тэдний эфир биеийг харж чаддаггүй.
 10-р нягтралынхан бол танай арканжелүүдтэй /онгод тэнгэр, тэнгэр элч/ ижил төстэй үүрэг бүхий сүнсүүд юм. Аль аль нь сүнсний өндөр хөгжилтэй
 Танай 7-р нягтралын төлөөлөгчид манай дэлхийд олон уу?
 Тийм ч цөөн биш
 Тэдний үүрэг юу вэ?
 Арканжелүүдийн /онгод тэнгэрүүдийн/ үйл хэргийг гүйцэлдүүлж, дэлхийнхэнд тусалж байдаг. Туслахаас гадна тэднийг оюун санаагаар нь дамжуулан хаашаа хөгжих, хэрхэн амьдрах талаар зааварчилгаа өгдөг. Өөрөөр хэлбэл дэлхийнхний амьдралыг хөнгөвчилж өгдөг гэсэн үг.
 Техник технологийг хөгжүүлж өгснөөр үү, бие хүнийг төлөвшүүлж өгснөөр үү?
 Бие хүнийг хөгжүүлж өгснөөр гэж хэлбэл илүү зохимжтой байх
 Ойлголоо
 Их гүрнүүдийн тэргүүн нарт та нарын зүгээс ямар нэг зүйлийг хэлж өгөх, санаа өгөх зэрэг үйлдлүүд хийгддэг үү?
 Бид улс төрд бараг л оролцдоггүй
 Танай гаригийн тухай яриандаа эргэн оръё. Хүмүүс нь бас эмэгтэй, эрэгтэй гэсэн хүйстэй байх уу?
 Тэгнэ
 Нөхөн үржих үйл явц манай дэлхийнхтэй адилхан уу?
 Яг ч бас адилхан биш. Бурханлиг хайрын үр дүнд нөхөн үржиж байдаг. Бурханлаг хайр гэдгийг танай хүмүүс тэр бүр ойлгож чаддаггүй.
 Таамаглах л төдий байгаа байх
 Хайр, үнэн гэдэг үгийн чин үнэн мөн чанар, үнэ цэнэ танайд алдагдсан бий
 Тийм шүү. Би тантай санал нэг байна.
 Маралын одон гэрийнхэн бидэнд хайр сэтгэл гэж юу болох талаар тайлбарлаж хэлсэн. Та нар цагаан талынхан учир та нарын хувьд хайр гэдэг ойлголт Маралынхантай адилхан байгаа байх.
 Тиймээ адилхан.
 Ярилцлага авах үед би ингээд ханиагаад байдаг юм
 Өндөр давтамжаас болж байгаа юм
 Надад ч бас тэгж хэлсэн
 Та нар эрчмийн зэвсэгтэй юу?
 Мэдээж зэвсэгтэй
 Та нарын уураг тархины идэвхжил хэдэн хувьтай вэ?
 100 хувь
 Харцаараа эрчмийн түвшинд үйлчилдэг үү?
 Үйлчлэлгүй яахав. Эв найрамдалтай, сайн харьцаатай Маралын одон гэр болон галактикийн бусад одон гэрүүдийн адил бид дайчин ард түмэн. Гэхдээ бид зөвхөн ажиглагчийн үүргийг гүйцэтгэдэг. Бид хүн төрөлхтний оюун санаанд шинэ санаа, хөгжил дэвшил, ухаарал сэхээрлийг илгээж байдаг ч дайн байлдаан хийдэггүй. Бид Гэрлийн галактикийн холбооны төлөөлөгчид. Манайхан хүн төрөлхтнийг чиглүүлж, зохицуулж, цэгцэлж өгөх үүрэгтэй болохоос дайтаад байлдаад явдаггүй.
 Гэрлийн галактикийн холбоо гэсэн үү?
 Тийм
 Наран дээр байдаг төв мөн үү? Эсвэл би буруу ойлгоод байна уу? Төв гэсэн утгаар нь би хүлээж аваад байна.
 Та нарт хялбархан ойлгуулъя гэвэл тэгж хэлж бас болох юм.
 Би саяхан манай дэлхийд амьдарч байгаад одоо тэнд очсон 2 сүнстэй уулзсан. Тэд бас ийм нэртэй холбооны тухай яриад байсан.
 Энэ үнэн. Гэхдээ холбооны үндсэн төв нь манай одон гэрийн улсад байдаг. Гэрлийн галактикийн холбооныхны хурал цуглаан \танай хэллэгээр\ манай Арктур гариг дээр л болдог.
 Бидэнд тодорхой ойлголт өгөхийн тулд ойр тойрондоо байгаа 3 - 4 гаригийн нэрийг хэлж өгч болох уу?
 Изъёо гэдэг их баавгай \Монголчуудынхаар бол шанага 7-н одон гэр\ одон гэрт багтдаг нэгэн гариг байна. Ерөнхийдөө бид энэ одон гэрт багтдаг. Өөр одон гэрүүд ч байгаа. Ер нь бол хүн төрөлхтөн бүгдийг мэдэж байгаа. Энэ уулзалтын дараа та нэг судлаад үзээрэй. Тун сонирхолтой, бас гайхалтай санагдах болно.
 Би өнөөдөр Маралын оддын тухай уншсан. Тэд бидэнд ямар, ямар гариг хар, ямар ямар гариг нь цагаан болохыг хэлж өгсөн.
 Маралын одон гэрээс ялгаатай нь манай одон гэрт, манай гаригт, манай улсад бүх зүйлс гэрэл гэгээгээр бүрхэгдсөн байдаг.
 Яагаад тийм байгаа юм бэ? Та нар хараа дараад устгачихсан хэрэг үү?
 Бид маш эртний соёл иргэншилтэй. Бидний сүнс маш өндөр хөгжилтэй. Бид олон удаа төрөлт авч, урт удаан хувьслынхаа явцад арвин их туршлага хуримтлуулж, үнэмлэхүй ухааралд хүрч, та нарын хэлдгээр өсөн дэвжсэн сүнсүүд.
 Танай гаригуудад дэлхийд байдаг шиг хэмжээсүүд гэж бий юу? Ер нь энэ хэмжээсүүдийг дэлхийд ямар учиртай бүтээсэн юм бэ? Дэлхийн торлог доторхи сүнсний хөгжлийн үе шат ямар учиртай вэ? Зорилго нь яг юу вэ?
 Энэ бол сүнсний хөгжлийн нэгэн үе шат, туршлага суулгах ахуй. Чиний зөв. Одоохондоо иймэрхүү ойлголттой байхад л болно. Уг нь өөр олон шалтгаан бий ч одоохондоо ингэж л ойлгож явсан нь дээр. Эс бөгөөс учрыг нь ойлгохгүй, тархи оюун чинь бүр самуурчих болно. Хэт өндөр түвшний мэдээлэл одоохондоо та нарт хэрэггүй
 Их баярлалаа. Танай одон гэрийн 12 гаригт байх нийт хүн амын тоо хэд вэ?
 10 тэрбумаас давж байгаа
 Манай гаригийн 7,5 тэрбум хүн амтай харьцуулбал арай цөөн юм байна
 Манай гаригуудын хэмжээ та нарын төсөөлдөг шиг тийм том биш ч хүн амынх нь тоог гаригийн хэмжээтэй харьцуулбал нягтрал нь танайхаас харьцангуй бага.
 Ойлголоо. Гаригуудын хөрсөн доор байх бөмбөрцгийн давхаргууд нь манайхтай ижил үү?
 Танай дэлхийн давхаргуудтай адилхан зүйл манайд огт байхгүй. Манайд бүх юм тэс ондоо бий.
 Байгаль, ан амьтан, ургамал мод гэх зүйл?
 7-р нятралын Арктурчууд бол та нарын нүдний шингэнд харагдахгүй гэрэлтдэг эфир биетэй. Дүрс нь гэвэл том саглагар мод шиг хэлбэртэй. 10-р нягтралын Арктурчууд бол гэрлэн биетэй. Тэднийг хүний нүдээр харж болно. Байгалийн хувьд Библид бичсэн диваажин гэдэгтэй яг адилхан.
 Аялагч маань өөрийг чинь харж байгаа байх. Та түүнд ямар биетэй харагдаж байгаа вэ?
 Эфир биеэрээ харагдаж байгаа
 Дүрс нь?
 Тэр миний дүрийг өөрийн дотоод нүдээрээ, билгийн мэлмийгээрээ харж байгаа.
 Та нарт амьдрах хугацаа гэж байгаа юу? Эсвэл мөнх амьдардаг уу?
 Хагас мянган жил амьдрах боломж бид өгч чадна
 Асуулт маань уйтгартай байна уу?
 Уйтгарлах үе гарч л байна. Бид маш завгүй байдаг. Бидэнд их хариуцлага үүрүүлсэн байдаг. Та нарын уураг тархи, оюун ухаан тэр бүхнийг өнөөдөр ойлгож хүлээж авах чадваргүй
 Яг манай дэлхийтэй адилхан, хөгжлийн үе шат нь ч ижилхэн гариг ер нь байдаг уу?
 Нэг ч биш, хоёр ч биш, гурав ч биш бүр 15 байгаа.
 Яг манайхтай адилхан уу?
 Их бага хэмжээгээр ялгаатай ч бүтцийн болоод хөгжлийн хувьд хоорондоо адилхан.
 Биднээс хэр хол вэ?
 Манайх шиг л зайд байгаа. Тиймээс бидний зорилго танайх шиг соёл иргэншилтэнгүүдэд юу хийдгээ ойлгуулах мэдлэгийг өгч, хувьслын хөгжлийн явцыг нь ухраахгүй, сааруулахгүй байх зорилготой. Хамгийн гол нь ухрах л ёсгүй.
 Эргээд сармагчин болохыг хүсэхгүй л байна шүү. Хар хүчнийхэн дэлхийн хүмүүсийн махан биед халдаж, туршилтандаа хэрэглэх юм. Ийм хоёр ч тохиолдлыг би мэдэж байна. Энэ ямар учиртайг, үнэн эсэхийг хэлж өгөөч. Бойнг 777 онгоц Энэтхэгийн далай дээр нисч яваад алга болсон бичлэгийг би үзсэн. Тэр онгоцыг хааш нь авч явсан бэ? Хүмүүс нь амьд байгаа болов уу?
 Тэд бүгд үхсэн. Дэлхийнхээр бол хар хүчнийхэн гэж нэрлэгддэг оршихуйнхан түүнийг хийсэн. Харынхан олон ч тэдний дунд хорон муу санаатай, хар муу зүйлийг үйлдэж байдаг соёл иргэншлийнхэн бас бий. Бид тэдэнтэй байлддаггүй. Тэдэнтэй Мичидийнхэн \Мичид 6\, Маралынхан \Хоо Маралынхан\ байлддаг.
 Хэрэв боломжтой бол дэлгэрүүлж хэлж өгнө үү? Ямар гариг руу, ямар хэмжээс рүү тэднийг аваачиж, хүмүүсийг нь хэр хурдан устгасан бэ?
 Зета тэднийг хулгайлсан. Тэд хар төлөөллүүдийн нэг, өндөр хөгжилтэй соёл иргэншлүүдийн нэг. Яагаад өндөр хөгжилтэй гэж хэлж байна вэ гэвэл дэлхийтэй харьцуулахад тэдний бүтээсэн техникүүд аварга том \хэмжээлшгүй том\ шилэн биетүүд байдаг.
 Хөөх тийм том хэрэг үү?
 Тийм. Харынханд ч гэсэн давуу тал, эрдэм мэдлэг, хөгжил дэвшил бий. Тийм болохоор халдлага хийж, гэрэлт ертөнцүүдийн төлөөлүүдтэй идэвхтэй тэмцдэг.
 Танай онгоц манай тойрог замд ойр ойрхон ирдэг үү?
 Байнга шахуу ирдэг.
 Дэлхийн багаж хэрэгслүүдэд бичигдсэн бүхэн үнэн. Бид дэлхийнхэнд ялангуяа эрдэмтдэд ойр ойрхон дохио өгч, бидний илгээлтийг тайлан унших боломж олгож байсан. Тэдний нэг нь манай дохиог тайлан уншиж, биднийг аль одон гэрийнхэн болохыг бараг л мэдэж чадсан ч эцсээ хүртэл түүндээ итгэж чадаагүй.
 Тэр хүн чинь Тесла мөн үү?
 Үгүй тэр биш. Гэхдээ Тесла бидэнтэй найрсаг харьцаа үүсгэж, холбогдож чадсан хүн.
 Тэр ямар аргаар холбоо тогтоосон бэ?
 Телепатаар. Мөн төхөөрөмж ашиглан маш ойрхноос холбогдсон. Бид өөрсдөө түүн рүү нисч очсон.
 Биет хэлбэрээр холбогдсон гэсэн үг үү?
 Би яг л тэгж хэлэхийг хүссэн юм
 Бидний чадавхиар дамжуулан холбогдож, ойр дотно харьцаатай байж болох уу?
 Бололгүй яахав. Нэмж хэлэхэд Тесла манай төлөөлөгч нарын нэг байсан
 Тийм ч болов уу гэж бид таамаглаж байна. Тэр цаг үед түүний хийж байсан туршилтууд тэмдэглэгдэж үлдээгүй юм байна лээ.
 Бид түүнийг нь авчихсан. Тэр бидэн рүү эргэж ирсэн.
 Тэр одоо ямар дүртэй байгаа вэ?
 Манай гэгээнтнүүдийн нэг болсон
 Танайд бас гэгээнтэн гэсэн ойлголт байдаг хэрэг үү?
 Тийм. Манайд дээд түвшний гэгээнтнүүд, гэгээнтнүүдийн сургуулиуд гэж байдаг. Манайд бүх зүйл нарийн бүтэц, зохион байгуулалттай.
 Бид шашны зүтгэлтнүүдийг л ихэвчлэн гэгээнтэн гэж нэрлэдэг.
 Гэгээнтэн гэдэг нь бидний хувьд маш олон хэмжээсийг дамжин төрж, маш өндөрт хөгжсөн, өсөлт дэвшлийнхээ явцад маш олон чадваруудыг хамгийн өндөр түвшинд эзэмшсэн, мэдлэгүүдийг бүрэн дүүрэн \цоо\ таньж чадсан хүмүүс байдаг юм.
 Та нарын энергийн орон зайд нөлөөлөх харцны арга Маралынхны надад хэлснээс их өөр үү? Ер нь дээд хүчнийхнээс ялгаатай юу?
 Дэлхий ертөнцийг хайрын хүч залан жолооддог гэж та нар байнга ярьдаг хэрнээ мөрдлөг болгодоггүй. Чин ариун цэвэр тунгалаг хайрыг бид харцаараа удирдаж байдаг. Тиймээс та нарын хэллэгээр бидний зэвсэг болох хайрын харцаар бид аливаа зүйлийг хардаг.
 Ойлголоо. Гэвч тун харамсалтай нь дэлхийд хэн нэгнийг хайрын харцаар харвал тэндээс сайн зүйл л лав гарахгүй.
 Танайд их хатуу, нягт төлөвлөгөө /хөтөлбөр/ байдаг болохоор хэлбэлзэл нь хүртэл тийм байгаа юм. Тийм хэлбэлзлэлийг хайрын харцаар нэвтлэхэд хэцүү болохоор таагүй зүйлс тохиолдох нь аргагүй
 Сонирхолтой л юм байна. Та надад миний тархи оюунд боломжтой, хэрэгцээтэй ямар нэгэн технологийг /ховс хийх аргачлал/ хэлж өгөхгүй биз?
 Бид нягтшилынхаа хувьд хэт ялгаатай болохоор технологийн талаар хэлж өгч чадахгүй л болов уу. Бидний хувьд болдог, болох ёстой зүйл танай нягт хатуу хэмжээстэй оршихуйд боломжгүй байх болно.
 Энэ чиглэлээр Маралынхантай ярилцах хэрэгтэй юм байна.
 Товчхон хэлэхэд бид хайрын эрчмээр ажилладаг. Ингэж ярьвал та нарт хялбархан ойлгогдох байх. Хайрын эрчим гэдэг зүйл байдаг юм.
 Танай хөлөг онгоц хатуу зүйлээр хийгдсэн биз дээ?
 Олон удаа бичлэг хийсэн хэрнээ танай эрдэмтэд, радаруудын аль нь ч түүнийг гэрэлтүүлж харж чадахгүй байна.
 Керамик гадаргуутай гэж тэмдэглэсэн байсан. Гэхдээ тийм байх нь юу л бол
 Хөлөг онгоцны дийлэнх нь эфирээс бүтсэн. Тиймээс танай багажууд нэг бүрчлэн сайн судалж чадаагүй хэрэг. Түүнийг орон зайд дахин олж харж, судалж мөшгөж үзээрэй.
 Хүний нүдээр ч, камераар ч нягт бараан дүрс байгааг ялган харж зургийг нь авсан бий
 Энэ материал дэлхийнхээр бол яг үүл шиг. Харагдсан бүхэн санагдсан шигээ байх албагүй.
 Хамелион юм байна
 Таныг хэн гэдэг вэ? Хэлж болох уу?
 Би хоёр найзынхаа дунд зогсож байна. Намайг Юна гэдэг. Зүүн талд минь миний найз Марк, баруун гар талд минь Эрнест зогсож байна.
 Ийм нэрнүүд дэлхийд байдаг
 Бид өөр өөр давтамжтай өөр өөр нэрүүдтэй. Би дэлхийн дуудлагаар нэрээ хөрвүүлж хэлж өгч байна. Тэгвэл та нарт хялбар байх болно
 Та нарын нэр энергийн орон зайнд, амьдралын эфир биед нөлөөлдөг давтамжтай гэсэн үг үү.
 Түүнээс ч илүү нөлөөтэй
 Бид ч бас хүний нэр тухайн хүний хувь заяанд, махан биеийн амьдралд нөлөөлдөг гэж үздэг. Хүмүүс үүнийг ойлгодоггүй.
 Хүний нэрийг л мэдсэнээр тэр хүний эрчмийн орон, амьдрал, хувь заяанд маш хүчтэй цохилтыг хялбархан үзүүлж болдог.
 Харамсалтай нь наадах чинь яг үнэн шүү
 Тийм болохоор харь гаригийн хэн нь ч бай та нарт давтамж агуулах өөрийн нэрээ үнэнээр нь хэлэхгүй, зөвхөн дэлхийн нэр рүү хөрвүүлж хэлж өгнө
 Ойролцоо нягтрал бүхий Маралын одон гэрийн соёл иргэншлийнхэнтэй манай дэлхийнхэн тусгай холбоо тогтоох болов уу?
 Найз минь. Энэ холбоо хэдийнэ тогтсон бий. Даанч хүмүүс бусдад галзуурсан солиорсон гэж хэлэгдэхээс эмээж дуугүй байцгааж байна. Танайд одоо ченнелинг гэдэг орчин үеийн шинэ нэр томъёо бий болсон. Хэн нэг нь зөв мэдээллийг авч, хэн нэг нь гажсан гуйвуулсан мэдээллийг авч байгаа ч ямартай ч холбоо бол тогтсон байгаа. Та нарын дунд манайхан эфир биеэрээ ч, махан биеэрээ ч ажиллаж байна.
 Никола Тесла болон биднээс гадна өөр хэн нэгэн хүн та нартай шууд ингэж холбогдож байсан уу? Оюун санаагаар эсвэл телепат /зайнаас бодол унших/ маягаар.
 Лук Айланде гэгч хүн 1985 онд холбогдож байсан. Тэр америк хүн байсан.
 Америк хүн гэнэ ээ?
 Тийм, Америк улсын иргэн эрэгтэй хүн байгаа. Тэр хүн бол эрдэмтэн. Түүний талаар би үүнээс их мэдээллийг өгч чадахгүй. Танайхан түүнийг алчихаж мэднэ.
 Тэр одоо амьд байгаа юм уу?
 Тийм
 Тэр бид нар шиг ховс хэрэглэсэн үү? Эсвэл телепатаар холбогдсон уу?
 Телепатаар холбогдсон
 Өөрийгөө ховсдсон юм байна л даа
 Би нэгэн замчлагчаар /дээд хүчний/ хэд хэдэн технологи заалгаж авсан. Өчигдөр өглөө эрт нэг аргыг нь хэрэглэж өөрийгөө ховсдож гүн нойрсолтын байдалд оруулж, Наран гаригийн нэгэн төлөөлөгчтэй холбогдож, тэр намайг нарны эрчимд оруулж "бүүвэйлж" үзүүлсэн.
 Тэр бол Гэрлийн галактикийн холбооны гишүүн.
 Би түүнийг мэднэ. Түүнтэй нэлээн үр дүнтэй харилцааг үүсгэсэн байгаа. Түүнээс технологи хэлүүлж авсныхаа дараа шууд туршиж үзэж, эрсдэл хийхээс болгоомжилж хэсэг эргэлзэж байснаа өчигдөр л туршиж үзлээ. Тун сайн болж өнгөрсөн. Сансраас нэлээн их нөөц эрчмийг биедээ хурааж авлаа.
 Өөр олон зүйлтэй таарах болно. Дахин хэлэхэд бид телепатаар мэдээллийг таны замчлагч буюу чиглүүлэгчид суулгаж, тантай холбогдохыг хүссэн юм. Бид танаар дамжуулан маш их мэдлэгийг дэлхийнхэнд өгөх шаардлагатай байна.
 Мэдлэгийг бид замчлагчаар дамжуулан авах уу?
 Үгүй ээ. Энэ тохиолдолд бид танай туслахаар дамжуулна гэдгээ хэлье.
 Аан. Бид та нартай шууд холбогдож уу?
 Дэлхийн хэлээр тайлбарлаж хэлэхэд бид түүнд өөрсдийнхөө тухай мэдээллийг өгсний дүнд тэр бидэнтэй холбогдож ярилцлага хийх шийдвэр гаргасан юм.
 Миний дэргэд байдаг Тимурийг та хэлж байна уу?
 Түүнийг буруу нэрлэсэн байна. Энэ түүний нэр биш байна.
 Түүнийг хэн гэж нэрлэх байсныг хэлж өгөөч. Тэгэхгүй бол тэр над руу гайхаад хараад байна.
 Хм...
 Ингэхэд та өчигдөр бидний хийсэн ярилцлагыг мэдсэн хэрэг үү?
 Би бүхнийг хардаг. Дэлхийнхэн та нар Арханел /онгод тэнгэр/гэж хэнийг хэлдэг билээ? Дахин танай хэлээр хэлж сануулахад бид өөрсдийгөө та нарт хэн гэж хэллээ?
 Ойлголоо. Манай хэмжээсийн дээд оюун ухаантнуудаас бид огторгуйд байх сүнсний эрэмбэ дараалал, зэрэг дэв шатлалын талаар мэдээлэл авсан бий. Дэлхийд хүний биед төрөх хүртэлх сүнсний хөгжлийн шатлал, дамжлагыг би ямар ч байсан дэлгэрэнгүй бичлэг болгон нийтэд юутубээр цацсан байгаа. Маргааш тантай дахин холбогдож, сансар огторгуй дахь сүнсний хөгжлийн үе шат, дарааллын тухай мэдээллийг тодруулж авъя.
 Та нарын ярьдгаар ямагт алтан дунджийг баримталж яв. Тархийг хэт ачааллах /хэт ихийг мэдэх/ сайн зүйл биш шүү.
 Танд би маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нар биднийг дуудаж уулзсан явдалд бүр ч их баяртай байна. Тимур та нартай холбоо тогтооё гэж намайг хэд хэдэн удаа ятгасан. Танай хөлөг онгоцны талаар хийсэн эрдэм шинжилгээ, сансар судлалын багуудын материалуудыг хүртэл интернетээс авч надад үзүүлсэн юм. Одоо ингээд харахад бид та нартай холбогдсон нь зөв зүйтэй хэрэг боллоо гэдгийг хэлмээр байна.
 Тэр яг манайхны хүчтэй антен шиг л бидний хэл дохиог зөв хүлээж авсан.
 Ойлголоо. Баярлалаа.
 Яагаад бид та нартай уулзахыг хүссэн, уулзах ямар шаардлага байсныг дараа нь хэлж өгнө. Одоо бол зөвхөн танилцах уулзалт хийлээ гэж ойлгоорой.
 Би бас тэгж бодож байна. Танд их баярлалаа.
 Танд талархлаа.
 Би аялагчийн эрчмийг 370 хувь байлгах шинэ туршилт хийж байгаа юм. Манай аялагчийн эрчмийн хувь хэд байгааг хараад хэлээд өгөөч.
 Бид түүнд бас эрчим нэмж өгсөн бий. Одоо түүний эрчим 400 хувь болсон байна
 Тэр доошлохдоо эрчмээсээ алдчих байхаа
 Тэгж бодохгүй байна
 Эрчим нь хэвээрээ үлдэх үү?
 Тэгнэ
 Одоо аялагчаа танай хөлөгнөөс гаргая. Дараагийн удаад та нар хэзээ бидэнтэй холбогдохоор ирэх вэ?
 Хэзээ гэдгийг бидний оролцоотойгоор эхнэр чинь зүүдэндээ мэдэж аваад та нарт хэлэх болно.
 Манай эхнэрийн зүүдээр хэлэх хэрэг үү?
 Тийм. Түүгээр дамжуулж хэл өгөх болно. Тодруулж хэлэхэд та нарын зүгээс хүсэлт гаргах бүрийд бид та нартай холбогдох боломжтой шүү.
 Маш их баярлалаа.
 Бидний заавраар Алена та бүхэнтэй, “хар ханхүү” хөлөг онгоцныхонтой салах ёс хийж байна.
Эндээс үзээрэй https://youtu.be/zhiJShFICcg
Орчуулсан Баясгалан Олхонууд

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...