Усан доорх ертөнц


Одоо бид ховс ашиглан лус тивийн төлөөлөлтэй уулзана.
 Нэг, хоёр, гурав. Эхэлцгээе.
 Хаана ирсэн байна вэ?
 Марианы хөндийд ирсэн байна. Намайг ийш нь дагуулаад аваад ирлээ.
 За орчны эрчмийн оронтой өөрийн эрчмийн орон, эрчмийн хэлбэлзлэлээ тохируулж нэгэн хэмд орж, аюулгүй байдалд шилжээрэй.
 Нэгэн хэмд ороод бэлэн болчихлоо.
 Хэрвээ дэлгэц дээр холбоо тасарсан харагдвал түүнийг эргэж сэргэтэл хүлээнэ шүү.
 Холбогдчихлоо
 Хэн чамайг дагуулж явна вэ?
 Далайн гахайн аймгийн төлөөлөгч
 Сайн байна.
 Би түүний араас явж байна
 Араас нь дагаад яваад байгаарай.
 Чи юу мэдэхийг хүссэн юм бэ гэнээ
 Сайн байна уу, та?
 Сайн сайн
 Өнгөрсөн удаагийхаа уулзалтыг үргэлжлүүлж, асууж амжаагүй хэд хэдэн зүйлийг тодруулж асуух гэсэн юм.
 За би та нарт чадахаараа тус хүргэе. Асуултыг хүлээж байна.
 Бид энэ ярилцлагыг интернетэд байршуулж, манай бичлэгийг сонирхдог хүмүүстэй мэдээллээ хуваалцах тул та хариултыг аль болох дэлгэрэнгүй өгөөрэй. Лус тивд хэдэн түвшин байдаг вэ?
 Гурван түвшин байгаа.
 Танайд яагаад тийм цөөхөн түвшин байгаа юм бэ? Доод тивд 26, Дээр, Тэнгэрт 50 хүртэл түвшин байхад танайх яагаад ийм цөөхөн түвшинтэй байгаа юм бэ?
 Хүний уураг тархи үүнээс илүү нарийвчилсан бүтэцтэй орнуудыг хүлээн авах, таних чадваргүй учир энэ гурав дээр л түшиглэн ярилцацгаая.
 Хэрэв тийм гэж бодож байгаа бол тэгье дээ.
 Бид одоо хэд дүгээр түвшинд байна вэ?
 Гуравдугаар түвшинд байна.
 Түвшин дээрээс доошоо тоологдож байна уу? Доороос дээшээ тоологдож байна уу?
 Дээрээс доошоо тоологддог.
 Бид гуравдугаар түвшинд байгаа болохоор нэлээн гүнд байгаа юу?
 Нэлээн гүнд байгаа
 Хэдэн метрийн гүнд байгаа вэ?
 Одоо бид 2000 гаруй метрийн гүнд байна
 Эрчмийн хэлбэлзэл хэд байгаа вэ?
 Та нар үнэмшихгүй байж магадгүй. Миний эрчим одоогоор 280 орчим герцийн хэлбэлзлэлтэй байна.
 Манай аялагчийн эрчмийн хэлбэлзэл та нарын эрчмийн ийм өндөр хэлбэлзлэлийг тэсвэрлэх үү? Эсвэл хэмийг нь тэнцүүлсэн юм уу?
 Нэгэн ижил хэмнэлд оруулсан бий.
 Түүний эрчмийн хэлбэлзэл хэд болсон бэ?
 90 орчим герц болгосон байгаа.
 Түүнд муу зүйл болохгүй биз?
 Би түүнтэй хамт байгаа болохоор ямар нэгэн таагүй зүйл болохгүй.
 Тэгвэл сайн байна. Харин түүнийг дараа нь 2000 метрийн гүнээс дээшээ гаргахад эрчмийн өндөр хэлбэлзэл яаж нөлөөлөх бол?
 Үл мэдэг толгой нь эргэж магадгүй. Өөр ноцтой зүйл болохгүй.
 Танай оршихуйн 2-р түвшний эрчим ямар хэлбэлзэлтэй вэ?
 350 герц
 Илүү өндөр байх нь ээ?
 Тийм.
 Дээшлэх тусам ихсэж байна уу?
 Үгүй. Доошлох тусам өндөрсөж байгаа.
 Бид харь гаригийн төлөөллүүдтэй, сансрын нисгэгч нартай олонтаа харьцаж байсан болохоор яриагаа дараах сэдвээр эхлүүлье. Америкийн, Оросын, ЗХУ-ын зэвсэгт хүчнийхэн лус тивд харь гаригийн хөлөг онгоцнууд байдгийг ажигласан байдаг. Энэ үнэн үү? Эсвэл энэ танай соёл иргэншлийн хөлгүүд үү?
 Та нар үүнд эргэлзэх хэрэггүй. Энэ бол үнэн.
 Энэ хөлгүүд сансрынхны хөлгүүд юм уу? Тэдэнд тэнд юу хэрэгтэй юм бэ?
 Манай хаант улсад суурилуулсан харь гаригийнхны нэг ёсны цэргийн бааз нь.
 Тэдний технологи нь хөлгүүдийг тийм гүнд суурилуулж чадахуйц болтол хөгжсөн байх нь уу?
 Үүнд гайхаад байх зүйл байхгүй.
 Тэдгээр нь тэгээд та нарт саад болдог уу? Тэгтлээ саад болоод байдаггүй юу?
 Бидэнтэй байнга л тэмцэж байдаг соёл иргэншлийнхэн олон бий. Бид тэдний төлөөлөлтэй нь, төлөөлөгч нартай нь тэмцэл хийж байна. Тэд энд олуулаа бий.
 Хаанаас ирдэг ямар соёл иргэншлийнхэн бэ?
 Эд бүгд их баавгай одон гэр (Долоон бурхан оддын орд Энэ одон гэрт Өвөг 7 оддоос гадна маш олон од, гариг байдаг ба тэдний заримд нь дан харынхан оршдог), антарес гариг /хилэнцийн ордод байдаг/, галагтикийн өөр бусад одон гэрүүдийн төлөөлөгч нар. Тэд шимэгчлэн амьдардаг харын хүчнийхэн.
 Хүмүүсийг хөлөг онгоцноос нь хулгайлдаг харынхан мөн үү?
 Зөвхөн түүгээр ч зогсохгүй, тэд тодорхой хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, махан биет хүний тодорхой төрлүүдийг бүтээдэг. Тэд маш олон арга технологийг энд бий болгосон байгаа. Яривал их зүйл байгаа ч тэр бүгдийг хэлж, хүмүүсийг айлгамааргүй байна. Тиймээс миний хэлсэн эдгээр зүйлээр хязгаарлая.
 Халдлагад өртөж сүйрсэн ЗХУ-ын, Америкийн нийт 4 хөлөг онгоц байдаг. Скорпион нэртэй Америкийн хөлөг онгоц бүр ор сураггүй алга болсон. Атомын усан онгоц байсан юм. Хүн төрөлхтөн бид түүнийг харь гаригийнхан устгасан гэж үздэг. Энэ тухай тодруулж хэлж өгч болох уу? Энд тэгтлээ нууцлаад байх зүйл байхгүй болов уу. Энэ усан онгоцыг яасан бэ?
 Манай усны ертөнцөд, манай гүнд байдаг дэлхийн бус иргэншлийнхэн маш хүчирхэг технологитой. Та нарын таамаглалын 80 хувь нь үнэн бодит байдалтай нийцэж байгаа.
 Америкийн хөлөг онгоцны зорчигч нарт юу тохиолдсон бэ? Тэднийг яасан бэ?
 Тэд бүгд материалын шинжилгээнд, судалгаанд ашиглагдсан. Үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй. Харынхан л бол харынхан шүү дээ. Тэдний туршилтанд эцэс төгсгөл, хил хязгаар гэж алга байна. Тэдний арга технологи улам боловсронгуй нарийн болсоор байна. Хаалга, орц гарцын тухайд гэвэл манай гүнд ч гэсэн манай хэмжээстийн хаалга, дамжлагууд бий. Танай олонх уул нуруудад иймэрхүү хаалгууд байдаг. Манайд ийм хаалгууд хонгилын, дамжлагын нэг цэгээс нөгөөд шилжихэд зориулагдсан байдаг. Танайхны нэршлээр энэ нь өнөөх цаг хугацааны машинтай л адил зүйл юм даа.
 Танайд болсон бүх үйл явдлуудыг тэмдэглэж, хурааж байдаг эрчим мэдээллийн орон гэж зүйл бий юу?
 Тийм орон гэхээр юм бидэнд байдаггүй. Тийм зүйл бидэнд хэрэггүй л дээ. Юутай ч бид тийм орныг чухалчилж үздэггүй.
 Ямар нэгэн үйл явдлын талаар асуухад та нар түүний талаар мэдээлэл өгч чадах уу?
 Чадна. Бидний уураг тархины хальсанд энэ бүхэн хуурцаглагдсан бий.
 Тэгдэг юм байж.
 Дахиад нэг асуулт тавья. Одоогоос хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан, хэдэн сая жилийн өмнө бий болсон хэрнээ устаж үгүй болоогүй одоо ч амьд мэнд оршиж байгаа далайн мангасууд байдаг гэсэн нь үнэн үү?
 Үнэний ортой л юм байна. Амьдралын зарим хэлбэрийн хөгжил лус тивд ч үргэлжилсээр байгаа. Тиймээс дэлхийнхэн та нар тэднийг усны гадаргуу дээр ажиглаж байх боломжтой. Тэд тэнд ойр ойрхон үзэгддэг.
 Та тэгвэл энэ мэдээллийг баталж байна уу?
 Баталж байна.
 Цаг уурын өөрчлөлт лус тивийн ургамлын аймагт, далайн шүрэн арлуудад, загасны ертөнцөд эерэг болоод сөргөөр хэр нөлөөлсөн бэ?
 Уур амьсгалын өөрчлөлт их бага хэмжээгээр нөлөөлсөн ч хүний үйл хөдлөл, радио идэвхит бодисын хаягдал, химийн хог шаар шиг тэгтлээ ихээр нөлөөлөөгүй.
 Энэ талаар бид байнга л бүрээ үлээж, түгшүүрийн СОС дохиоллыг дуугаргаж байна. Та нар усыг их бохирлож байна. Тэр сөнөсөн тэнгисийг аваад үз л дээ. Тэнд амьдардаг дэлхийн хүмүүс намайг юуны тухай ярьж байгааг хэлүүлэлтгүй мэднэ. Тэр тэнгис ердөө л сөнөсөн хэвээр байгаа бол өөр хэрэг. Гэтэл тийшээ нефтийн хог шааруудыг хийхээс гадна, загасуудыг сүрэг сүргээр нь, лус тивийн төлөөлөл болсон далайн гахайнуудыг бөөн бөөнөөр нь эрэг рүү гаргаж хаяж байна.
 Хм. Хөгжлийнхөө шатлалаар далайн гахайны дараа ямар амьтан орох вэ?
 Халимууд орно.
 Тэдний дараа юу орох вэ?
 Лусын оршихуйн хамгийн дээд төрөлтөн нь халим.
 Владивосток хотод цагаан халимуудыг олноор нь барьж авч худалдаанд гаргаж байна. Тэднийг барьж аваад торонд хийж хорьдог. Энэ бүхэн юу болж төгсөхийг хэлж мэдэхгүй байна. Ерөнхийлөгч халимуудыг суллах, эсвэл өөр газар руу нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн байгаа. Гэхдээ хэр хэрэгжиж байгааг мэдсэн юм алга. Миний бодлоор энэ хүмүүс бүр солиорчихжээ.
 Бидэнд халимуудтай холбоо тогтоон, тэдэнтэй ярилцах боломж байгаа. Тэгвэл хүн төрөлхтөнд энэ тэнэг үйлдлүүдээ зогсоогооч гэсэн тэдний үгийг дамжуулах сайхан боломж олдоно. Энэ бол хүн төрөлхтөн оюун санаа, ухамсрын хувьд хэр доройтолд орсныг илтгэж байгаа үйлдлүүдийн зөвхөн нэг нь. Бид сүйрлийн СОС дохиоллыг та нарт өгсөөр ядарч туйлдаж байна.
 Хм. Та хөлөг онгоцны сүйрлүүдийн тухайд юу хэлж чадах вэ? Ялангуяа Япон тэнгист алга болсон Восток хөлгийн тухайд юу хэлэх вэ? Энэ нь лусын хаант улсын Дээд хүчний зүгээс хүн төрөлхтөнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн үйлдэл байж болох уу?
 Хуурай газарт ч, усан дотор ч, усны доор ч хүмүүс яг л адилхан алга болж байгаа. Тэд эх газар руу ч, далай тэнгис рүү ч халдан довтолж байна. Ихэнх нь бидэнтэй байнга дайтаж байдаг өнөөх дэлхийн бус гаралтай хар хүчнийхний зүгээс ирж байдаг халдлагат үйлдлүүд. Түүнээс бид тэр хүмүүсийг живүүлж, ор сураггүй алга болгож байгаа хэрэг огтхон ч биш. Бид дэлхийнхний амьдралд оролцдоггүй, бид ердөө л тэдний туслагч нар. Бид лусын их ертөнцөд асрагч, сувилагчийн үүргийг хүлээдэг. Бид цэвэрлэж ариутгаж, эмчилж анагаахаас гадна осол сүйрэл болж байгаа газарт түгшүүр зарладаг. Бид энд ийм үүргийг хүлээж оршдог. Тиймээс бидний дайсан болсон хорлон сүйтгэгч нараас ялгаж, биднийг сувилан анагаагч нар гэж нэрлэвэл илүү тохиромжтой.
 Хэдэн жилийн өмнө Тайландын бүс нутагт болсон далайн хар шуурга (цунами) байгалийн жам ёсны үзэгдэл байсан уу? Эсвэл хүмүүсийн гаж буруу үйлдлээс улбаатай байсан уу?
 Энэ гамшгийн ул мөрөөр Америкийн эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Тэнд нэгэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байсан. Тэдний \харь гаригийнхны\ суурилуулсан тэр төхөөрөмжүүд нь байгаль, цаг уурын нөхцөлд нөлөөлж чадахаас гадна дэлхийд ямар ч гамшиг сүйрлийг учруулах боломжтой. Энэ бол тун аймшигтай зүйл.
 Бүх хүмүүс энэ тухай мэдэж байгаа.
 Олонх нь мэддэг болсон байгаа ч харамсалтай нь хүн бүхэн мэдээгүй л байна.
 Цунами болсны дараах Фукушимагийн ослын талаар та нар ямар бодолтой байгаа вэ?
 Генераторуудаас ялгарч байгаа цацраг идэвхит бодисууд, Дээд хүчнээс \харынхны\ өгсөн зааврын дагуу суурилуулагдсан тэдгээр төхөөрөмжүүд бүгд дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж, улмаар аймшигт үзэгдлүүдийг ч дагуулах боломжтой юм. Ийм зүйлс ахин дахин давтагдаж болзошгүй учир энэ л бүх юмс үзэгдлийн анхдагч эх сурвалж хаана байгаа, уг гарвал нь юунд байгааг би та нарт хэлж өгөхийг хичээж байна.
 Ойлголоо.
 Харин одоо бол хүмүүс өөрсдөө бас буруу зүйлийг ихээр хийж байна
 Америкийн зөнч Эдгар Кейс амьд ахуйдаа хэлсэн нэгэн үгэнд тайлбар авч болох уу? Америк орныг Номхон далай, Атлантын далай хоёр хоёулаа хоёр талаас нь “хашиж, хавчиж” явдаг гэж тэр хэлсэн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Үнэхээр түүний хэлснээр Америк орныг ирээдүйд тийм аюул нөмрөх үү? Нөмөрвөл хоёр талаас нь нэгэн зэрэг болох уу? Өөр өөр цаг үед цуварч болох уу?
 Энэ хүн тухайн цаг үедээ зөв үзэл баримтлал, зөв байр суурьтай цэвэр ариун хүн байсан. Түүний таамаглалууд 100 хувийн магадлалтай биелсээр байгаа, хойшид ч биелсээр байх болно. Тиймээс харамсалтай нь түүний хэлсэн бараан мөртэй энэ зөн биелэгдэх бүрэн боломжтой юм. Иймд Америкчууд хожим бий болох тэр л байгалийн гай гамшигт одооноос анхаарлаа хандуулан, учрах хүнд бэрхшээлийг даван туулахад бэлтгэлтэй байх нь зүйтэй болов уу. (Энэ бол Монгол өвгөдийн Алтан сударт бичсэн байдаг 35 эрдмийн угтан мэдэж, тосож бэлдээд, тэсэж магад гарах эрдэм юм).
 Баярлалаа. Та дараагийн удаад хаанахын хөлөг онгоц сүйрэхийг урьдчилан хэлж өгч чадах уу? Ямар улсын онгоц байх нь вэ? Америкийнх уу? Оросынх уу? Эсвэл өөр улс орных уу?
 Энэ нь Европын хөлөг онгоц байна. Энэ сүйрэл хараахан болох болоогүй. Тэр онгоц 5 жилийн дараа сүйрнэ.
 Европын онгоц байх нь уу?
 Ямартай ч хойд зүгийн онгоц байх юм байна.
 Түүнтэй юу тохиолдох вэ?
 Тэр живнэ.
 Хөлгийн багийнхны хамтаар уу?
 Тийм
 Шаардлага гарвал бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг танаас авч болох уу?
 Болно, болно
 Танд талархаж буйгаа илэрхийлье
 Бид энэ ярилцлагаараа хүмүүст, хүмүүсийн оюун бодолд аймшгийн дүр зураг бий болгож, гамшиг сүйрлийн талаарх айдас жихүүдсийг төрүүлэхийг огтхон ч хүсээгүй шүү. Гол нь бид хүмүүс байгалийн дуу хоолойг сонсож, гамшиг сүйрлүүдийн талаар зөв ойлголтыг авч, эргэн тойронд нь амьтай ертөнц, амьд оршихуйд хүрээлэн буйг мэдэж тэдэнд хүндэтгэлтэй хандаж, илүү ухаалаг амьдраасай гэж хүсч байна.
 Лусын гүнжийн талаар хэлж, ярьж өгнө үү? Сүүлийн үед тэдний дүр зургууд хальсанд их буудаг болсон байна. Энэ ямар учиртай амьтан бэ?
 Тэд бол өнөөх 2-р түвшний оршин суугчид. Тэд дэлхийгээс явсан сүнсүүд бөгөөд манай усан доорх ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэгнэн оршдог. Хүн төрөлхтний хэлээр бол тэд хий бие, хийсгэлэн дүртэй ч тодорхой орон зай, цаг хугацаанд тэгж ил харагдаж, мэдрэгддэг юм. (Үүнийг уншсан хэн ч Монгол өвгөдийнхөө далд ухааныг биширнэ дээ. Аргын ухаан илт давуу хөгжсөн энэ цаг үед лус тив амьтай, эзэнтэй, эзэн нь лусын гүнж, лусын дагина, лусын хаан, лусын цэргүүд байдаг, тэд мөн нэгэн цагт энэ дэлхийд амьдарч байсан бидний өвгөд дээдсийн сүнс гэдгийг монгол өвгөд л мэддэг, бас хойч үедээ хэлж таниулж өгдөг. Тэд удмын үрсдээ бууж ирж, эсвэл эрчим биетэй нь, оюун бодолтой нь холбогдож, гол мөрөн, тэнгис далайг хамгаалах, ариусгах, эздийг нь дуудан сэрээх, догширсон эздийг нь аргадаж тайвшруулах замаар, гол мөрөн далай тэнгисийн ус, ундаргыг ширгэж татрахаас, далай тэнгист хар шуурга, хар салхи болохоос, газар хөдлөхөөс сэргийлж, лусын олон үйл хийлгэж байгаа нь үнэн юм шүү. Эрлэг, лус хоёр, эсвэл лус, там хоёр, эсвэл бүр эрлэг, лус, хурмаст гурав зэрэг догшрохоороо далайн гүнд газар хөдөлж, галт уулс дэлбэрч энэ айхтар цунами нэрт далайн хар шуурга болдог. Мөн хөх тэнгэрийн өндөр өвгөд үрс биднийхээ хамтаар харь гаригийн харынхны энэ л дураар дургиж байгаа үйлдлүүдийг таслан зогсоох, даран устгах, номхотгох дайн тулааныг бас их хийдэг. Даанч ухаан муутай бөөнцөр нэртнүүд өвгөдийн ариун нэр хүндийг шаланд хүртэл унагачихаад байна. Энд бас нэг юмыг анхаарах хэрэгтэй. Манай дэлхийн 3-р хэмжээстэд арга билгийн эрчим, хар цагааны хүчний харьцаа 50\50 хувиар тэнцэж байх ёстой байдаг. Тэгэхээр энэ л оршихуйн нэгэн хэсэг болсон лус тив ч мөн хар болоод цагааны хүчний тэмцэл дунд оршиж байдгийг энэ бичлэг дахин нотолж байх шиг).
 Далайн гахайнууд үе үе эрэг дээр олноороо үсчин гардаг. Энэ нь ямар учиртай вэ?
 Энэ бол та нарын эсэргүүцлийн жагсаалтай адил тэдний тэмцлийн нэг хэлбэр юм. Тэд хүмүүст анхааруулах дохио болгож өөрсдийнхөө амь насыг ингэж золиосолдог. Даанч хүмүүс амьтад юуны учир ийм зүйлийг хийж, яагаад ийм зан гаргаад байгааг, мөн тэдэнд юу тохиолдоод байгааг огт мэддэггүй. Далайн гахайнууд энэ үйлдлээрээ хүмүүсийн анхаарлыг татаж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, зөв амьдрах сонголт хийхийг тэдэнд ухааруулахыг хичээдэг. Эд нар бол дээд төрлийн амьтад. Хүн төрөлхтөнд юуг хийж болох, юуг хийж болохгүйг анхааруулан ухааруулах чадвартай амьтад. Харамсалтай нь хүн төрөлхтөн тэднээс өгч байгаа илгээлт, долгионы чичирхийлэл, эрчмийн хэлбэлзэлийг тосон хүлээж авч мэдэхгүй л явна.
 Дани улсад жилд нэг удаа далайн гахайнуудыг сүрэг, сүргээр нь цохиж, алж, устах бүх нийтийг хамарсан компанит ажил өрнөдөг. https://daisuki.mn/3700
Та тэдгээр хүмүүсийн энэ үйлдлийн тухайд ямар тайлбар өгөх вэ? Тэд бидэнд энэ бол үеэс үед уламжлал болон хийгдэж ирсэн зан үйл гэж хэлдэг.
 Энэ бол маш буруу зан үйл. Түүнийг оюун ухааны цар, бяд муутай хөгжлийн доод түвшинд байгаа хүмүүс хийдэг бөгөөд тэд үүнийхээ төлөө үйлийн үрийн маш том төлөөсөнд унадаг. Тэр хүмүүс хүний төрөлд эргэж төрдөггүй. (Хүмүүн заяанд онож төрөх нь зүүний үзүүр дээр усны дусаал тогтоохтой адил ховор аз завшаан гэдэгт хүмүүс итгэх, энэ үгний цаад нарын учрыг мэдэх цаг болсон. Зарим хүмүүс энэ үгийг хүүхэд "олохтой" эндүүрч боддог. Хэдэн мянган жилийг туулан байж, ухамсар нь дээшилсээр дээшилсээр өт хорхойноос амьтны төрөлд, амьтны төрлөөс сая нэг юм арай гэж хүний төрөлд дэвшин төрж байгаагаа та одоо мэдэж авах хэрэгтэй. Ялангуяа энэ алтан амиа егүүтгэгч гэнэхэн тэнэгүүд, амь, амьдралаас уйдсан унхиагүй архичид энэ тухай сайн бодох хэрэгтэй.)
 Өө бүр тийм хатуу шийтгэдэг хэрэг үү?
 Хөгжлийн үе шат нь гэдэргээ буцаж ухардаг юм.
 Ойлголоо, маш сайн ойлголоо.
 Үнэн хэрэгтээ лус тивд маш их нууц бий. Дахин хэлэхэд би хүн төрөлхтнийг айдаст автуулах гэж энэ бүхнийг яриагүй. Эндхийн амьдралд хор хөнөөлтэй маш олон төрөлтөнгүүдтэй энд бид цаг ямагт тулалдаж, дайтаж байгаа ч тэр бүхний тухай энд би ярихгүй. Өнгөцхөн дурьдаад орхиж байна. Та нар далайн гахай, халим загасуудыг битгий алж бай, байгаль дэлхийгээ сонсож чагнаж бай. Тэд энэ цаг үед ч, ирээдүй цаг үед ч хүн та бүхэнд их зүйлийг таниулж мэдүүлэх болно. Та нар харин тэдний өгөх дохиолол, чичирхийлэл, хэлбэлзлэлийг нь барьж авдаг болох хэрэгтэй.
 Өнөөдөр та бидэнд маш сонирхолтой мэдээлэл өглөө. Бид тантай уулзаж, мэдээлэл авах, тодруулах зорилгоор ойр ойрхон ирж байх болно. Танд их баярлалаа. Аялагчийг дээшээ гаргая. Та түүний эрчим, хэлбэлзлэлийг орчныхоо хэмнэлээс зөрүүтэй болгож өгөөч. Баяртай
 Тэр баяртай гэх болоогүй байна гээд доошоо заагаад байна. Та нар Марианы хөндийн доор юу байдгийг судалж, мэдчихээд яв гэнээ.
 Сайхан санал ирсэн дээр тийшээ очиж үзье.
 Би та нарт ингэхэд нэрээ хэлээгүй юм байна. Намайг Марс гэдэг. Би лус тивийн далайн гахайн аймгийн төлөөлөл байна. Би энэ аймгийн хамгийн голлох үүрэгтэн нь биш ч гол үүрэг хүлээгчдийн нэг нь байгаа юм. /эздийн нэг юм гэсэн санаа байсан/
 Баярлалаа Марс.
 Марианы хөндийн доор харын соёл иргэншлийн нэгэн бааз байрладаг. Энэ бол маш хүчирхэг харынхны оршнол болсон Антарис гаригийн бааз. Тэдний хөлөг онгоцууд хүмүүсийг хулгайлахаар дэлхий рүү байнга ойртож, хүрч ирдэг. Тэднээс маш бараан өнгийн туяа цацарч, хордуулах сүйрүүлэх эрчмүүдийг тархааж байдаг. Мөн энэ орчинд хүчтэй радио идэвхит бодис ихээр тархсан бий. Энд амьдардаг хий биетүүд ихэнх нь луун төрхтөнгүүд байх бөгөөд хүмүүст бол тийм гэхийн аргагүй эв хавгүй хэлбэр дүрсгүй харагдана. Тодорхой хэлбэр дүрстэй хүмүүс та нарын хувьд бол тэдний дүр төрх үнэхээр айдас, жигшил төрүүлмээр санагдах болно. Эдгээр хий биетүүд 11.0 мянган метрийн гүнд маш ая тухтай, нэн тавлаг орчинд амьдардаг бөгөөд тэд тэр бүр дээшээ гаралгүй энэ орчиндоо тааламжтай амьдарч, өнөөх бааз гэж нэрлэгдсэн зүйлийг тойрсон хор хөнөөлтэй, аймшигт биетүүдээр битүү хүрээлэгдэн байдаг. Эд бол харын соёл иргэншлийн төлөөлөл болсон Антарес гаригийнхан.
 Та нэгэнтээ бидэнд ийм зүйлийг үзүүлсэн болохоор энэ боломжийг ашиглаад танаас дараах асуултанд хариулт авмаар байна. Яагаад Бермудын гурвалжин, Японы арлуудын бүсэд усан онгоцууд алга болоод байдаг юм бэ?
 Энэ бол тийм гайхаад байх зүйл биш. Тэнд орон зайн хаалгууд л байгаа хэрэг. Танайхан ийм хаалгуудыг цаг хугацааны машин гэж нэрлээд байдаг. Тийшээ орсон онгоцууд өөр орон зай руу, өөр цаг үе рүү очсон байгаа.
 Ийм газрууд далай тэнгист олон бий юу.
 400 байгаа.
 400 гэнээ?
 400 жаахан илүү бий
 Хамгийн хүчтэй хаалга аль нь вэ?
 Та дөнгөж сая нэрсийг нь хэллээ ш дээ. Бермудын гурвалжин, Японы арал гээд хоёр хаалга хоёулаа их хүчтэй. Мөн Антрактидын бүсэд, Арктикт бас бий. Антрактидын хаалга бол их онцгой хаалга. Тэр хаалганы тухай маш удаан ярилцах хэрэгтэй болно. Түүнчлэн өмнөд Америкт бас нэгэн газар бий.
 Тэгвэл би дараагийн удаад асуултууд бэлдээд тантай эргэж уулзъя. Одоо хэдүүлээ яриагаа өндөрлөх цаг болсон байх. Та бидэнд лус тивийн амьтад хэрхэн бидэнд дохио өгдөг, тэдний амьдралд юу тохиолдож, тэнд юу, юу өрнөж байгаа талаар үзүүлж, харуулж, маш сайхан мэдээллүүд өглөө. Марс та одоо манай аялагчийг дээшээ гаргана уу.
 Тэгье.
 Түүнийг хэн хүргэж ирэх вэ? Та наанаа үлдэх үү?
 Би түүнийг хүргэж өгнө. Хаалга гэж хэлсэн тэр газруудыг танайхны бараг нэг хувь нь мэддэг болсон бий. Тэд бүхнийг аль хэдийн судалж, самнаж, хэмжилт хийгээд тодорхойлчихсон. Ялангуяа танай тусгай албадынхан бүхнийг, хиймэл дагуулыг нь ч мэдэж авсан байгаа. Харин эдгээр газрын байршлуудыг мэдэж авсан тэр хүмүүс энэхүү мэдээллийг нууцын түвшинд хамгаалж, хадгалж байна.
 Баярлалаа. Аялагч усан доор 35 минут болсон байна. Түүнийг одоо дээшээ гаргая. Эрчмийн хувь нь хэд болсон байна вэ?
 65 болсон байна
 Даруйхан дээшээ явуулж эрчим өгүүлье.
Анхаарч уншсан та бүхэнд баярлалаа. Бидэнд Лус найман аймгийн талаар маш тодорхой мэдээллийг Тэнгэрийн өвгөд Оршихуйн сударт буюу Тивтийн сударт хэлж өгсөн байгаа. Бермудын гурвалжин бол Эрлэг их тивийн нэгэн оршихуй билээ. Тийшээ орох хаалга энэ дэлхийд тодорхой мөчлөгтэйгээр нээгдээд, эргээд хаагддаг ... https://youtu.be/p3Gly4hncdQ

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...