СҮНСНИЙ ЕРТӨНЦИЙН ХЭМЖЭЭСҮҮД


Манай аялагч Акашийн он тооллын бичээсээс хариултууд авах гэж байна. Эрчим мэдээллийн оронд орохоороо тэр надад мэдэгдэнэ.
 Би номны дэргэд ирчихлээ
 Дэлхийд хэдэн хэмжээс байдгийг тодруулъя
 Дэлхийд 7 хэмжээс байдаг
 Эхний хэмжээс хөгжлөөрөө биднээс хэдэн жилээр хоцорч яваа вэ?
 Тэр бол шумуулын аймгийнхан
 Шумуул гэв үү?
 Тийм
 Хөгжлийн ямар түвшинтэй вэ? Тэнд юу болдог бэ?
 Хм. Би сайн ойлгосонгүй. Чи хамгийн доод ертөнцийн тухай мэдэхийг хүсээ юу?
 Тийм. Дэлхийн хамгийн доод оршихуйг мэдмээр байна
 Тэнд муу муухай зүйлс бий
 Бидэнд ойлгомжтой болгохын тулд чи тэр нийгмийн хөгжлийн түвшинг болж өгвөл он жилээр илэрхийлж хэлж өгнө үү.
 Жилээр хэлэх боломжгүй
 Тэнд хэдийгээр хог новш байдаг ч гэсэн ямар нэгэн хөгжил байгаа биз дээ?
 Чи дэлхийн доторхи хэмжээсийг мэдье гэл үү?
 Тэгсэн
 Дэлхийгээс дээшээ байгаа хэмжээсийг мэдмээргүй байна уу?
 Дэлхийд байгаа хэмжээсүүдийг л мэдмээр байх юм. Хэмжээсүүд дэлхийн дээр байдаг уу?
 Дэлхийн эргэн тойронд байгаа
 Дэлхийд хэмжээс гэж нэрлэгддэг зэрэгцээ ертөнцүүд байдаг гэж бидэнд хэлсэн
 Тийм тийм байдаг
 Бидний эргэн тойронд, эрчмийн ханаар тусгаарлагдан байдаг тэр хэмжээсүүдийн тухай би сонирхоод байна.
 Одоо л ойлголоо. Тиймээ 6 хэмжээс байдаг
 Дэлхийн дээр үү?
 Тийм
 Сайн байна. Тэд биднээс технологийн хувьд хэдэн жилээр хоцорч яваа вэ? Жилээр л хэлбэл илүү ойлгомжой болох байх
 Тэгж харьцуулж хэлэх боломжгүй. Ямар нэгэн зүйлсээрээ хоцорч байгаа ч өөр бусад зүйлсээрээ түрүүлж байгаа
 Жишээ нь ямар зүйлээр?
 Агшин зуурын хурдаар
 Тэд уураг тархиныхаа хөгжлөөр илүү гэж үү?
 Тийм
 Хэдэн хувиар?
 Тэд бодлоор харилцах, бодол унших чадвартай
 Техникийн хөгжил нь хэр зэрэг вэ?
 Техник огт байхгүй
 Машин ч байхгүй хэрэг үү?
 Байхгүй
 Яаж тэгж амьдарч болдог байнаа!?
 Цасны хүн гээд кино бичлэгүүд байдаг даа \дэлхийн өндөр уул нурууд, хөвч тайгаас олддог балар эртний хүний цогцос\
 Тийм.
 Тэд нар шиг л амьдардаг
 Аан одоо л ойлголоо. Тэд хоорондоо хэл яриагаар харилцдаг уу?
 Тэдэнд дуу авиа бий
 Яг манай дэлхийнх шиг тивүүдтэй юу?
 Үгүй.
 Манайхаас өөр үү?
 Өөр
 Хэдэн далайтай вэ?
 Нэг
 Эд бүгд манай дэлхийд нөгөөх хананы цаана байдаг байх нь ээ?
 Тэгж ойлгож болох л юм
 Манай араас ирж байгаа дараагийн хэмжээс нь ямар хэмжээс вэ? Хоёрдугаар хэмжээс гэх үү?
 Тэгнэ. Тэр хэмжээс бүр ч илүү хурдтай
 Техник гэхээр юм байгаа юу?
 Байгаа
 Аар саар зүйл бий болж эхэлсэн үү? Тэдгээр нь манайхаас хэр зэрэг хөгжилтэй вэ?
 Танайхаас өндөр
 Манайхаас хэр өндрийг нь тодорхойлж хэлж болох уу?
 Танайх зуугаас хоёр зуун жилийн дараа тэдний хөгжилд хүрч очно
 Сансарт нисдэг үү?
 Нисдэг
 Өөр хэмжээс рүү очдог уу?
 Очдог
 Тэд дэлхийн тойрог замаас гарч чаддаг байх нь. Энд хэлбэлзэл нь хэд байдаг вэ?
 13 Гц
 Хүмүүсийнх нь тархины хөгжил хэдэн хувьтай вэ?
 50 хувьтай
 Улс орнууд бий юу? Далай тэнгис, эх газрынх бүтэц нь манайхтай адилхан уу?
 Төстэй
 Хэр зэрэг төстэй вэ?
 Их төстэй
 Дараагийн хэмжээс юу вэ? Бид үү? Бид арай биш үү?
 Завсарт нь бид байгаа
 Завсарт гэдэг нь? Эхнийхээс тоолохоор бид хэд дүгээрт нь байна вэ? Гурав дахь нь уу?
 Тийм
 За тэгвэл энд бүх зүйл тодорхой
 Бидний өмнөх хэмжээст цөмийн дайны тухай ойлголт бий юу? Хүмүүсийн хоорондын харилцаа ямар вэ?
 Харилцааны өндөр соёлтой
 Хар цагаан хүч зэрэгцэн оршдог уу?
 Оршдог
 Аллага хядлага, дайн тулаан болдог уу?
 Болох нь болдог. Гэхдээ танайх шиг ийм өргөн цар хүрээтэй биш
 Тэр нь технологийн өндөр түвшинд болдог уу?
 Тэгдэг
 Улс орных нь нэрүүд манайхтай ойролцоо юу?
 Бараг л өөр дөө
 4-р хэмжээсийнхэн уураг тархины болоод хөгжлийн түвшингөөр биднээс хэр хол түрүүлж яваа вэ?
 Хол түрүүлж яваа
 Хувиар хэлж болох уу?
 80 хувь орчим
 Сансарт нисдэг үү?
 Сансар огторгуйд чөлөөтэй аялдаг
 Цаг хугацааны машин бий юу?
 Бий
 Хэмжээс хооронд шилжилт хийх технологи байгаа юу?
 Байгаа
 Тэд манайх руу ирдэг үү?
 Тэд та нарыг харж, ажиглаж байдаг
 Тэднийд дайн байлдаан болдог уу?
 Болдоггүй
 Хар цагаан аль аль нь байдаг уу?
 Зөвхөн цагааныхан бий
 Хэдэн хүн амтай вэ?
 Танайхаас олон
 Манай өмнөх хэмжээс хэдэн хүн амтай вэ?
 Танайхтай адилхан
 5-р хэмжээс рүү оръё
 Тархины ажиллагаа нь хэдэн хувьтай вэ?
 Маш өндөр хөгжилтэй
 100 хувь хүрэх үү?
 Хүрэхгүй
 90 хүрэх үү?
 Хүрнэ
 Хүн амынх нь тоо хэд вэ?
 Цөөхөн
 Цөөхөн гэдэг чинь яг хэд гэсэн үг вэ?
 Дэлхийн хүн амаас цөөхөн
 Цэргүүд байдаг уу?
 Байдаггүй
 Тэд өөр галактикууд, оршихуйд руу зорчдог уу?
 Зорчдог
 Дан цагаанууд амьдардаг уу?
 Цагаан бүрийн дэргэд хар байна
 Тэнд өвчин бий юу?
 Хм
 Дайн ч байдаггүй, өвчин ч байдаггүй тийм төгс ариун газар уу?
 Тэнд сэтгэл түгшээх зүйлс бий
 Хүмүүс нь хэд насалдаг гэнэ вэ?
 Хөгжлийн тодорхой түвшинд хүрмэгц хүмүүс нь буцаад сүнсний ертөнц рүүгээ шилждэг
 Тэнд амьдралыг насаар хэмждэггүй юм уу?
 Хэмждэггүй
 Ямар нэгэн байдлаар жилээр хэмжих боломжгүй юу?
 Амьдралын мөчлөгийг жилээр хэмждэггүй учир тэгж тодорхойлох боломжгүй
 Сонин л нийгэм байна
 4-р хэмжээст ямар байдаг вэ? Адилхан уу?
 Адилхан
 Аан тэгвэл хэмжээсийнхээ хөгжлийн тодорхой хүрэх түвшинд хүрмэгцээ хүмүүс нь үхээд сүнсний ертөнц рүүгээ буцдаг гэж ойлгох юм байна
 Тэгж ойлгоорой
 6-р хэмжээс рүү очъё
 Тэнд уураг тархины хөгжил хэдэн хувьтай вэ?
 Дүүрэн хувьтай болдог
 100 хувь уу?
 Тийм.
 Бүх чадварууд байдаг уу? Орон зайн шилжилт хийж чаддаг уу?
 Чаддаг.
 Энэ хүмүүс манай хэмжээс рүү болоод бусад хэмжээсүүд рүү ирж, очдог уу?
 Тун ховор
 Тэдэнд сонирхолгүй байдаг болохоор тэр үү? Эсвэл ирж очоод байх шаардлага байхгүй учраас уу?
 Дээд хүчнээс тэднийг туслуулахаар явуулбал л ирдэг.
 Тэд бидэнтэй адилхан уу?
 Зургаагийнхан уу?
 Тийм
 Тэд бол гэрэл
 Хүмүүс нь ямархуу харагддагийг дүрсэлж хэлж болно биз дээ?
 Өргөн даавуу нөмөрсөн хүнээр төсөөлөөд үз
 Аанхан
 Тэр нь бүхэлдээ гэрэл цацруулсан харагдана
 Энэ нь тэгээд бие болоод сэтгэлийн ариун байдлын өндөр түвшинг илэрхийлж байна уу?
 Тийм
 Хүн амынх нь тоо хэд вэ?
 Тийм ч олон бишээ
 Манайхаас хэд дахин цөөн бэ?
 4 дахин
 Хүмүүс нь амьдрал ахуйдаа ямар төрлийн эрчим хэрэглэдэг вэ? Цахилгаан эрчим, атомын эрчим, цөмийн эрчмийн алийг нь вэ?
 Нарны эрчмийг хувирган хэрэглэдэг
 Тэд дэлхий дээгүүр хэрхэн шилжин явдаг вэ? Ямар нэгэн шилжилтийн хэрэгсэл бий юу?
 Зүгээр л чөлөөтэй шилждэг
 Сүнс орон зайн шилжилт хийж сансар огторгуйгаар чөлөөтэй явдаг шиг үү?
 Тийм
 Бидний үр удам манай энд ийм шилжилт хийдэг болох цаг үеийг үзэх үү?
 Тэднийх шиг шилжилтийг бол үзэхгүй
 Манай хэмжээст оногдсон хөгжлийн түвшинд энэ зүйл зөвшөөрөгдөөгүй юу?
 Зөвшөөрөгдөөгүй
 Дээд хүч л ийм туршилтуудыг хийгээд байна уу?
 Тийм. Энэ аварга том систем бүхэлдээ сүнсийг хөгжүүлэхэд л чиглэгдэж байдаг
 Тэгэхээр сүнс хэмжээс бүрийг 6 удаа дайрч өнгөрөх үү?
 Үгүй
 Тэгээд яаж дайрдаг гэж?
 Зургадугаар хэмжээст нэг удаа, тавдугаар хэмжээст хоёр удаа, дөрөвдүгээр хэмжээст гурван удаа төрдгийг би харж байна
 Гуравдугаар хэмжээст зургаан удаа төрөх үү?
 Тэгнэ
 Манай өмнөх хэмжээст долоо юу?
 Дэлхийд долоон удаа төрнө
 Өмнө нь бидэнд арай өөр мэдээлэл өгч байсан. Одоо харин бүх зүйлийг тодорхой задлаад хэлээд өглөө.
 Дэлхийд төрж гүйцмэгцээ сүнс хаашаа явах вэ?
 Сүнсний ертөнц рүү явна
 Тэндээ бүр мөсөн үлдэх үү? Өөр галагтик, өөр биет оршихуй, гаригс руу явж болдог уу?
 Чи бүхнийг мэдэж байгаа шүү дээ
 Бидний авсан мэдээллүүд хоорондоо ялгаатай байгаад байна
 Орон гэр гэж бий. Тэндээ буцаж очдог
 Сүнс гэртээ буцаж очдог гэв үү? Гэр нь сансар огторгуйд байдаг тиймээ?
 Тийм (Онгодууд Тэнгэр гэдэг бол тэндэх гэр буюу тэнд байгаа гэр гэсэн үг гэж тайлбарладагтай таарч байна)
 Дараа нь түүнийг хаашаа явуулахыг хамтаараа шийдэж тодорхойлдог. Энд Дээд онгодууд, Зөвлөл, Сүнсний хувь заяаг зураглагч нар, болон сүнс өөрөө оролцдог.
 Ойлгомжтой боллоо. Тэгвэл дэлхийн бүх хэмжээсүүдийн амьдралыг туулж дуусчихаад сүнс хаачих вэ?
 Юу гэнээ? Дахиад хэл дээ
 Дэлхий дэх бүх хэмжээсүүдийг туулсныхаа дараа тэр сүнс яах вэ?
 Хэрвээ туулаад дууссан бол тэр сүнс төгсөрнө /абсолют болно/
 Тэр сансар огторгуйд суурьших уу? Тэндээ юу хийх вэ?
 Бүтээгчтэй нэгдэнэ
 Олж авсан бүх мэдлэг нь түүнтэй хамт байх уу?
 Тэгнэ
 Дахин хаана ч төрөхгүй юу?
 Хаана ч төрөхгүй
 Хар нүх, хар гариг зөвхөн манай хэмжээстэй л холбоотой орших уу?
Үргэлжлэл бий ..
Орчуулсан Баясгалан Олхонуд

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...