Бид дэлхий дахинд алдартай зөнч Ванга эмээтэй ярилцсан нь

 Бид дэлхий дахинд алдартай зөнч

Ванга-гийн хэн ч мэдэхгүй нууц мэдээллийг орчуулан хүргэхэд бэлэн болоод байна. Учир нь Ванга (96 онд тэнгэрт дэвшсэн) гайхамшигтай зөнч байсан ч зүүн европ буюу социалист нийгмийн дарамт шахалтын нөлөөг амсаж байсан гэнэ. Энэхүү мэдээллийг ховс ашиглан түүнтэй холбогдож авсан болно.
Ванга эмээтэй ярилцсан нь:
Вангагийн оршин байгаа түвшин рүү нэг хоёр гурав гэж тоолоход шилжье.
Түүний түвшин рүү дээшилж байна.
Маш сайн байна
11-р түвшинд байна.
Ванга-ийн сүнсийг олсон уу?
Тиймээ.
Сайн байна, Би таныг бидний асуултанд тод хоолойгоор хариулахыг хүсье.
1,2,3.
Таньтай харилцахын тулд эртнээс таны сүнсийг дуудахыг хүсдэг байсан боловч хэд хэдэн шалтгаан бидэнд саад болдог байсан. Өнөөдөр бид үүнийг хийхийн тулд цуглаад байна. Таныг үнэн зөв ярихыг хүсэх байна.
- Ойлголоо
1900 оноос эхлэн 1915, 1916 он хүртэл Македонид нэг ч хар салхи болоогүй гэдгийг судлан олж тогтоосон.
Би 1911 онд төрсөн. Би санаж байна.
Асуудал бол хар салхитай холбоотой байсан. Үнэн хэрэгтээ яг юу болсоныг хэлж болох уу? Таныг 12 настай байхад яг юу болсон бэ?
1923 онд би аав ээжийн байсан ой руу араас нь явсан. Би тэнд жимс түүсэн юм.
Эхлээд би төөрсөн тэгээд тусламж гуйсан. Намайг 35 настай эрэгтэй хүн олоод ойгоос гарахад тусална гэсэн. Гэвч тэр намайг хуураад хүчиндсэн. Намайг явуулаач гэж уйлсан.
Тэгээд би юу ч санахгүй бас юм харахаа больсон.
- Би эцэг эхдээ хэлсэн.
- Таныг тэндээс олсон. Тийм үү?
- Тиймээ.
- Эцэг эх тань цагдаад мэдээлэл өгсөн үү?
- Үгүй. Энэ бол шившигтэй зүйл байсан. Тиймээс хэнд ч юуны ч талаар хэлээгүй.
- Өөрөөр хэлбэл тэд нар өргөдөл бичээгүй гэвч цагдаа нар таныг ойгоос олсон гэж баримтыг зассан гэж надад санагдаж байна. Тийм үү?
- Тиймээ
- Ямар нэгэн баримт байсан уу?
- Тиймээ ямар нэгэн зүйл болсон талаар баримт байсан.
- Ойлгомжтой
- Үүний дараа би сансрын туслагч болсон.
- Ойлгомжтой.
- Тэгэхээр 35 орчим настай танихгүй этгээдийн учруулсан тархины гэмтэл нь таныг зөнч болгоход хүргэсэн гэсэн үг үү?
- Тиймээ
- Та яг одоо сүнсний ертөнцөд оршиж байгаа энэ үедээ таны өгч байсан мэдээллүүдийн үнэн бодит байдал хэдэн хувьтай байсан гэж та дүгнэх вэ?
- 70%
- Таныг тусгай албаныхантай хамтарч ажиллаж байсан, таныг тэд нар мэдээллээр хангаж байсан гэх яриа байдаг. Яагаад? Ийм хамтын ажиллагаа ер нь явагдаж байсан уу?
- Тийм ээ байсан.
- Ямар түвшин хүртэл, Таниас тусламж хүсэхээр ирсэн хүмүүсийн талаар мэдээллийг таньд хүргэж байсан уу?
- Тиймээ
- Өөрөөр хэлбэл энэ бас баримт байсан уу?
- Тиймээ.
- Таньд авъяас чадвар байсаар байхад үүнийг яагаад хийдэг байсан бэ?
- Тэд намайг ингэж ярихыг шаардсан.
- Ойлгомжтой. Болгарын тусгай албаныхан байсан уу?
- Тийм
- Өөр хаанахынх байсан бэ?
- Бүх л албаныхан үүнийг хийдэг.
- Ойлгомжтой.
Та яагаад Адольф Гитлер-тэй уулзахаас татгалзсан юм бэ?
- Би Гитлерт үнэнийг хэлнэ гэдгээ мэдэж байсан.
- Тэр үнэнд дургүй байсан юм уу?
- Намайг алах байсан.
- Бид 13-р түвшинд байгаа Адольфтэй аль хэдийн харилцсаныг та харж байна уу?
Бид олон сүнстэй ярилцдаг.
Курскын шумбагч онгоцны талаар хальт дурсъя. Тэнд юу болсоныг та хэлж болох уу?
- Та дахиад улс төр лүү орох гэж байна уу?
- Бүгд юу болсоныг аль хэдийнээ мэдэж байгаа. Та яг шумбагч онгоц харсан уу?
- Курск гэдэг үг харсан.
- Өөрөөр хэлвэл шумбагч гарч ирнэ гэдгийг ойлгоогүй гэсэн үг үү?
- Зүйрлэл байсан.
- Цөмийн цацрагийн талаар хэлсэн таны мэрэг 2010 онд батлагдсан. Та үүнийг юу гэж тайлбарлах бэ?
- Энэ бас л зүйрлэл байсан.
- Таны сүнсний хувилбар хэсэг дэлхийн хаа нэгтээ үлдсэн үү?
- Үгүй.
- Та дотуур байртай сургуульд байхдаа Димитров-тай найзалж байсан. Димитров гэдэг байсан тийм үү?
- Тийм.
- Тэр бас хараагүй байсан тийм үү?
- Тийм.
- Та чинь сэтгэлээсээ хайртай байсан уу? Үгүй юу?
- Тиймээ, эр хүнийг хайрласан хайр байсан.
- Аав тань хөөсөн үү?
- Тиймээ
- Хэрвээ та түүнтэй амьдарсан бол юу болох байсан бэ?
- Хүний энгийн л амьдрал
- Хүүхэд байх байсан уу?
- Үгүй.
- Энэ таны хэд дахь хувилбар дүр байсан бэ?
6 дахь нь байсан.
- Хэрвээ нууц биш бол та 6 дахь хувиралтынхаа өмнө хэн байсан бэ?
- Энгийн христийн шулам
- Хэдэн он байсан бэ?
- 1718 онд би Оросд амьдарч байсан
- Оросд уу? Яагаад олон мэрэг төлөг хэлээд байсны учир ийм байж. Таны сүнсний энерги нь 90 онд дуусгавар болсон гэж үү?
- Тиймээ
- Та үүнийг биелүүлсэн гэж үздэг үү?
- Тиймээ, Би хүмүүст ихээр тусалдаг байсан.
- Энэ дүрд хар энерги их байсан уу?
- Үгүй.
- Таны хар энергийн тоо хэд вэ?
- 7%
- Гагариныг аваад явчихлаа гэж хэлсэн шүү дээ. Энэ ямар утгатай юм бэ?
- Сансар түүнийг авсан.
- Та ингэж үзэж байна уу?
- Тиймээ, Та үүнийг мэдэж байгаа гэж би ойлгож байна.
- Та Леонид Ильич Брежневийн ирээдүйг урьдаас харсан. Та үүнийг зүйрлэсэн зургаар харсан уу эсвэл хувь тавилан, үхэл нь тоогоор, бүх зүйлд нь тодорхой харагдаж байсан уу?
- Түүнийг бүх амьдралаар нь харуулсан.
- Сонирхолтой юм, Тодор Жиков бас адилхан уу?
- Адилхан
- Ойлгомжтой, шашны талаар ярьцгаая. Товчхондоо та тэнгэрт дэвшихийнхээ өмнө хэдэн жилийн дараа шашин байхгүй болно гэсэн. (Жич: 1990 оноос хойш Европд Христийн сүмүүд итгэгчгүй болсноор олноороо хаагдсан)
Таниас болон таны шарилаас ямар нэгэн энергийн урсгал авч болдог уу?
- Зарим хүмүүс таны шарил дээр ирээд энерги авдаг гэж ярьсан байналээ.
- Үхсэн хүнээс ямар энерги гарах вэ дээ
- Ойлгомжтой,
- Надад ийм асуулт байна. Та Орос орны талаар олон зүйл хэлсэн. Орос орны ирээдүйг хэлнэ үү!
- Та дахиад улс руу шилжих гээд байна уу?
- Товчхондоо энэ бол улс төр бишээ. Ямар хөгжилийг та харж байна бэ? Дээшлэх үү эсвэл доошлох уу?
- Орос орон удирдах байр суурийг эзлэнэ.
- Бид баяртай байна.
- Владимерын тухай яриа гарсан. Юу хэлсэнийг санахгүй байна л даа гэхдээ та түүнийг Оросыг удирдана гэж хэлсэн.
- Тиймээ
- Би энэхүү видеог интернет дээр тавина. Олон хүмүүс таньтай ярилцлага хийхийг гуйсан. Тиймээс би энэ ярилцлагыг хийж байна.
- Одоо бидэнтэй ажиллаж буй яг ийм аргаар хэн нэгэн таныг дуудаж байсан уу?
- Үгүй
- Ерөнхийдөө би авахыг хүссэн мэдээллээ авлаа. Та улс төрчдийн ирээдүйн талаар ярих үед мэдээллийн үнэн бодит байдал нь хэдэн хувьтай байсан бэ?
- Хэн гэдгийг нь харж байж л болно доо
- 75%
- Энэ одоогийн хувь уу?
- Тиймээ,
- Тиймээ би санаж байна. Тэр Орос улсын эрчим хүчний хөгжлийг 25 жилээр урагш нь түлхсэн. Өнөөдөр эрчим хүчний хувьд нилээд хүчтэй болсон нь гайхалтай. Владимир практикийн хувьд бүх зүйлийг байранд нь эргүүлж тавьсан.
- Надад ийм асуулт толгойд орж ирлээ. Нэг номон дээр таныг хамгийн сайн нь байсан гэж өөрчилж бичсэн байналээ. Тань дээр хажуу тосгоны нэг залуу ирсэн, та түүний санамсаргүй үхлийг урьдчилан хэлсэн. Та түүнд тань руу ирэх хэрэгтэй хугацааг хэлсэн, залуу явахгүй гэж шийдсэн. Тэр өдрөө тэр өөрийнхөө дээврийг янзалж байгаад унаад нас барсан. Та дарааллын харж чадаж байна уу? Хэрвээ тэр тань дээр ирсэн бол үйл явдал нь өөрчлөгдөх байсан уу?
- Тиймээ юу ч тохиолдохгүй байх байсан. Би программыг өөрчилж болох байсан.
- Би ийм нэг асуулт тавьмаар байна. Мэдээлэл дамжуулдаг холбоочдын зөвлөгөөг сансрын Смит гэж нэрлэе. Эдгээр зөвлөгөө нь програм өөрчлөгдөхөд нөлөөлж болох уу?
Хэрвээ хүмүүс программ аль эсвэл өгөгдөл өөрчлөгдөж байгааг сонсвол энэ үйл явдал хэрхэн болж өнгөрдөг вэ?
- Зүгээр л программ өөрчлөгддөг. Та мэднэ шүү дээ. Хүнд 2 зам байдаг. Зам бүр нь хар болон цагаан гэсэн 2 талтай. Цагаан зам бүр дээр хар судал, хар зам бүр дээр цагаан судал байдаг. Өөрөөр хэлбэл надад цагаан судал байдаг. Тиймээс боломж үргэлж программыг өөрчилж байдаг.
Программ өөрчлөгдөх тийм олон цэг байдаг уу?
- Тиймээ
- Өөрөөр хэлбэл хүмүүс хар зам руу эргэж болох тийм цэгээр программыг хатгаж хөндөж байдаг гэсэн үг үү?
- Тиймээ
- Хөгжилтэй юмаа.
- Хүний тархийг удирдахад сүнс ямар хэрэгтэй гээч. Үүний тулд дэлхий рүү хүнийг илгээдэг.
- Сүнсийг илгээдэг биздээ
- Сүнсийг
- Товчхондоо нууц биш бол та ирээдүйд ирэх үү?
- Үгүй
- Та аль хэдийн мэдсэн байгаа юм уу?
- Ойлгомжтой, ирээдүйг нилээд урдаас бүтээдэг байхнээ?.
- Тиймээ санаж байхын тулд тэгдэг.
Таны зөгнөл 5079 он хүртэл байсан.
Энэ нь хэрвээ та үйл явдалыг харсан бол энэ бичигдсэн гэсэн үг.
- Программыг урьдаас биччихсэн байдаг.
- Та үйл явдлыг харсан бол энэ нь урьдаас бичигдсэн байсан гэсэн үг үү?
- Уг үхлийн программ оршиж байдаг гэсэн үг.
- Үхлийг бүтээчихсэн байсан гэсэн үг үү?
- Тиймээ, та яг худалдаж авсан туулайтай адилхан.
- Тиймээ, таны хүмүүжил сэтгэлийг мөн хөдөлгөж байна.
- Бид сүнс нь дэлхий дээр 7 удаа ирсэн үзэгдэлтэй таарсан.
- Тиймээ, энд сүнс хувь тавилангийн зангилаагаа тайлж чадаагүй учраас эргэж ирнэ.
- Та бидний мэддэг байсан зүйлийг дахин баталчихлаа. Таньд маш их баярлалаа. Өнөөдөр бид 96 онд таалал төгссөн агуу зөнч, Вангагийн сүнстэй ярилцлаа. Түүнийг энэ дэлхийд дахиад нэг эргэж ирэх хойд дүр байгааг мэдэж авлаа.
Орчуулсан Т. Отгонзаяа
Мишель Нострадамусын сүнстэй холбоо тогтоосон нь: Эндээс уншаарай

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...