ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ЖОН УНЫ ДЭЭД СҮНСТЭЙ НЬ ЯРИЛЦСАН НЬ

 

Энэ дэлхийд амьд мэнд амьдарч байгаа 5 сүнстэй /ясан сүнс, цусан сүнс, махан сүнс, амин сүнс, үйлийн сүнс/ махан биетэй хүн бүрийн өөр нэгэн сүнс Хөх Тэнгэрт зэрэгцэн оршиж байдгийг өвгөд олонтаа хэлдэг. Бид ч бас энэ тухай мэдэх болсон. Би тэр сүнсийг Дээд сүнс гэж нэрлэлээ. Оросууд түүнийг Дээд би гэдэг. Ингээд Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны Тэнгэрт байгаа Дээд сүнстэй холбогдож, ярилцлага авсан бичлэгийг орчуулан орууллаа.
Энд нэг зүйлийг сануулан хэлэхэд Хубилай хааны үр удам Солонгос улсын хаадын удамтай 80 жил ураглах гэрээ байгуулж, тэр өөрийн төрсөн охин болон ач, зээ, гуч, дөч, жич, тач охидоороо дамнуулан алтан ургийн цусыг тэдний удмын генд гүн суулгаж өгсөн байдаг. Тэнгэрийн санаа үнэхээр агуу юм. 700 - 800 жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Тэд бүхнийг эртнээс тооцсон байдаг аж. Түүний тод илрэл нь урд насандаа хөх толбот Монгол хүн болж төрж байсан Ким Жон Ун гэгч хүн өнөөдөр Солонгос улсын төрийг жолоодохоор хаадын удамд мэндлэн Тэнгэрээс ирж, 2 Солонгосыг нэгдүүлэх үйл явцыг эхлүүлэн улс орныг тун чадварлаг удирдаж байгаа юм байна.
Путины биед Бат хааны нэгэн сүнс, Назарбаевын биед Өгөдэй хааны нэгэн сүнс байдаг. Тэгэхээр дэлхийг хэн удирдаад байнаа? Гитлерийг хар. Татар халимаг гаралтай Лениний шавь Сталинг хар. Бас л тэнгэрийн даалгавраар Орос орныг удирдсан гэсэн. Трампыг ч мөн Дээд хүчнийхэн дэмждэгээ ховсынхонд хэлсэн байна. Гэтэл хэлмэрч аав 2 жилийн өмнө сонгуулийнх нь үеэр бас л тэгж хэлж байсан. /Хэнийг нь гаргахаа бид мэдэж байгаа. .. Түүний ялалтанд Тэнгэрийн хүчний оролцоо байсан гэж/ Гитлер хар хүчний төлөөлөл, Сталин цагаан хүчний төлөөлөл болон дэлхийн нэгдсэн гүрнийг байгуулах тусгай хөтөлбөрийн дагуу Тэнгэрийн зарлигаар дайтсан хэмээн Гитлерийн сүнс ярилцлагадаа хэлсэн бий.
Манай дэлхий шиг 7 тэрбум хүн амтай хэрнээ нэг л улстай гариг Тэнгэр оршихуйд байдаг юм байна лээ. Бүр нэг л соёлтай, нэг л удирдагчтай одон гэр буюу хэд хэдэн оддыг багтаасан оршихуй бас байдаг. Дээд хүчний зөвшөөрлийн дагуу тэр гаригийн төлөөлөлтэй ярилцсан бичлэгийг нь би сонсож байсан /Хоо марал одон гэрийн нэгэн гариг байсан шиг санагдаж байна/. Хэрэв хүн төрөлхтөн сүнсний оршихуйд улам гүн нэвтэрч чадвал нууц байсан олон зүйлс ил болох нь байна.Тэгэхээр дэлхийг ер нь хэн хаашаа удирдаад байна вэ? Тэнгэр Эцгийн санаа гэж... Гэтэл бид юугаа ч юм булаацалдаад л.
Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун-ы Тэнгэрт байгаа сүнстэй хийсэн ярилцлага.
 Би ирчихлээ. Ярилц, ярилц.
 Өдрийн мэнд хүргэе
 Ярилцаж болох уу?
 Ярилцах гэж л татсан биз дээ?
 Таны Дээд сүнстэй буюу Тэнгэрт буй сүнстэй ярилцаач гэсэн хүсэлт бидэнд их ирдэг. Бид амьд байгаа хүмүүсийн Дээд сүнстэй тэр бүр холбогдоод байдаггүй ч тантай холбогдохыг бидэнд дээрээс зөвшөөрсний дагуу холбогдож байна.
 Та хэд дүгээр түвшинд байна вэ?
 11-р түвшин
 Өндөр түвшин байна
 Миний аав, өвөө нар ч энд байдаг
 Та нар хамт байгаа юм уу?
 Тийм
 Та өнгөрсөн амьдралдаа хэн байсан бэ?
 Би Монгол оронд цэргийн хүн болж төрж байсан.
 Таны хар эрчим хэд байсан бэ?
 30 хувь
 Хэдэн удаа дэлхийд төрсөн бэ?
 5 удаа
 Өөр хэмжээсүүдэд байсан уу?
 Байлгүй яах вэ
 Хэд хэддүгээр хэмжээст?
 4, 5-р хэмжээсүүдэд
 Одоо Солонгосын хойгт юу болж байгаа талаар ярилцацгаая. Таны эзэн бие Ким Жон Ун Америкийн пуужингуудыг устгахаар үнэхээр шийдээ юу?
 Хэ хэ хэ. Та нар итгэчихээ юу?
 Мэдээж би бол итгээгүй. Гэхдээ итгэх хүмүүс олон байгаа
 Ким Жон Ун засгийг их овжин удирдаж байгаа. Харин түүний тоглолтыг Оросууд дэмжих болтухай.
 Оросууд бид өөрсдийн хамтран зүтгэгч нартаа байнга тусалдаг. Ким Жон Ун ч их сэргэлэн залуу шүү. Баруунд дээд боловсрол эзэмшсэн. Өвөө, аав нарынхаа залгамж халааг нэр төртэй авч яваа хүн.
 Ингэхэд хоёр Солонгос хэзээ ч нийлэхгүйгээр салан тусгаарлагдсан хэрэг үү?
 Үгүй ээ. Аажмаар нэгдэх болно
 Хэдий хугацааны дараа?
 40 жилийн турш нэгдэх үйл явц өрнөнө
 Хоёр Герман шиг нэгдэх үү?
 Тэгнэ
 Дайн байлдаангүйгээр үү?
 Дайн хийлгүй нэгдэцгээнэ. Тэгж нэгдүүлэхийн тулд л тэр ийм өвөрмөгц бодлого баримтлан ажиллаж байна.
 Америк улстай зөрчил нь хурцдаж, хүйтэн зэвсэг зөрүүлэх асуудал гарах уу? Эсвэл түүнээс аль болох зайлсхийх үү?
 Тэр түүнээс зайлсхийж байгаа
 Америкчууд яах бол?
 Америкууд түүнийг солиотой тэнэг бацаан гэж шоолж байна
 Ким Жон Уны ах нь Хонконгт билүү Сингапурт билүү алуулсан нь ямар учиртай юм бол? Та энэ асуултанд хариулахгүй байж болно.
 Түүнд би оролцоогүй. Энэ хэрэг надад хамаагүй.
 Улсын ерөнхийлөгчийн нэр хүндэд ямар нь тэгж ичгүүргүй халдаж, худал гүтгэлэг тараадаг байнаа? Ингэж болохгүй ш дээ.
 Тэнд Америкчуудийн оролцоо бий
 Тэд зориуд Солонгос гаралтай алуурчдыг хөлсөлж авсан байх нь ээ?
 Тэгсэн.
 Ямар өөдгүй амьтад вэ.
 Ахыг тань алах ямар хэрэг байгаа юм бэ? Шинэ байр суурь баримталж, шинэ чиг хандлага гаргаа л биз. Тэглээ гээд юу нь болохгүй гэж.
 Тэдэнд уг нь саад болоогүй л юмсан
 Харин тийм л баймаар юм.
 Ким Жон Уныг дотооддоо зарим хүмүүсийг буудаж хороодог гэсэн яриа байдаг
 Тийм зүйл болдог. Ард түмэн өлсөж, тэмцэж байна. Гэхдээ би энд буруугүй. Гаднаас эдийн засгийн хориг арга хэмжээ авчихаад байна.
 Хятадууд тусалж байна уу?
 Тэд их тусалж байгаа
 Танай ард түмний амьдрал ер нь дээрдэх үү?
 Дээрдэнэ. Тиймээс би /Энэ Дээд сүнс нь заримдаа би заримдаа тэр гээд байх юм. Өөрийнх заавраар хийж байгаа ажлыг нь би гээд байгаа юм болов уу/ ийм арга хэмжээ авсан
 Хэдэн жил төрийг толгойлох вэ?
 15 жил
 Дараа нь яах вэ?
 Хоёр Солонгосын нэгдэх үйл явц өрнөнө
 Хөгжлийн 2 өөр түвшинтэй, 2 өөр техникийн баазтай ард түмнийг нэгтгэхэд амаргүй байх байх даа. Эрсдэлтэй байдлууд гарч магадгүй.
 Гаргахгүйг би хүсч байгаа
 Та хэд наслах вэ?
 Санаа зовох хэрэггүй, би урт насална.
 Халдлагууд байсан уу?
 Байсан
 Хэдэн удаа?
 Одоохондоо 5 удаа
 Хэн хийснийг нь асуух ч хэрэггүй байх. Тэртэй тэргүй тэнэг хүнд ч ойлгомжтой.
 Хойд солонгосын талд Оросууд зогсож байгааг хэлэх хэрэгтэй байх. Бид тэдний төлөө тулалдаж байсан. Нисгэгч нар маань ч тулалдаж байна.
 Хойд Солонгосчууд бид бас Хятад улсын төлөө тулалдаж явсан. Оросууд Вьетнамд ч бас дайтаж явсан.
 Ер нь бол америкчууд байгаа газар бүхэнд бид /Оросууд/ байсан. Тэднийг эсэргүүцэх хүчин байх хэрэгтэй л дээ.
 Та нар Афганистаныг дэмий орхисон юм
 Та тэгж бодож байна уу? Америкчууд тэнд багагүй удчихлаа шүү.
 Танай улсын хил дээр асуудал үүсэх болно
 Аль хил дээр?
 Таджик улсын хил дээр зөрчил үүснэ.
 Ноцтой зүйл болох уу?
 Хэр гэдгийг нь өөрсдөө харна биз. Ард түмэн л хайран байна.
 Тэгэлгүй яах вэ. Тэд хайран. Афганчууд 80 оноос хойш байнга л байлдаж байна. Тэнд ч нэгэнтэй, энд ч нэгэнтэй байлдах юм.
 Тэдэнд байлдаагүй цаг үе гэж байхгүй
 Байнга л байлдаж байх хувь тавилантай ард түмэн гэсэн үг үү?
 Тийм
 Таджик улсын хил дээрх асуудлыг шийдэж чадах уу? Эсвэл дээрээс /Тэнгэрээс гэсэн санаа/ оролцох уу?
 Дээрээс шийдэж өгнө.
 Манай ерөнхийлөгчийн үйл хэрэг таалагдаж байгаа юу? Бид ер нь хаашаа яваад байнаа?
 Тийшээ?
 Тийшээ гэдэг нь хаашаа гэж? Доошоо юу, дээшээ юу? Дээшээ явж байгаа байх тийм үү?
 Дээшээ дээшээ
 Удаан ч гэсэн явж л байна уу?
 Явж л байна
 Нэг солонгос хамтлаг байдаг. Их гоё дуулдаг хамтлаг. Тэр хамтлагийн гоцлол дуучин эмэгтэйг Ким Жон Ун устгасан гэсэн үнэн үү?
 Үгүй. тэр амьд байгаа
 Тэр дуулж байгаа хэвээрээ юу? Эсвэл түүнийг зайлуулсан уу?
 Тэр амьд төдийгүй дуугаа дуулсаар яваа.
 Хэн ийм яриаг гаргадаг байнаа?
 Шалдар булдар яриаг битгий тоо
 Тантай ярилцсандаа их баяртай байна.
Үзэгчид та бүхэнд бид эзэн бие нь энэ дэлхийд амьд байгаа хүний дээд сүнстэй ярилцах боломж байдгийг үзүүллээ. Бид Хойд Солонгос улсын ерөнхийөлгч, маршал генерал Ким Жон Унтай ярилцлаа.
 Энэ бичлэгийг бид нийтэд үзүүлэхээр тавих болно. Танай Солонгосын элчин сайдын яамныхан үзэх болов уу?
 Юунд хаа хамаагүй юманд оролцоно вэ?
 Би оролцоогүй. Зүгээр л асууж байна
 Чамайг ч тун эвгүй байдалд оруулах байлгүй дээ
 Би түүнийг тоохгүй ээ
 За баяртай.
Орчуулсан Баясгалан Олохнууд

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...