САНСРЫН АНХНЫ НИСГЭГЧ ЮРИЙ ГАГАРИНЫ СҮНСТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА.

 Яков Брюсийн нэрэмжит Ховсын төвийн бичлэг.



- За Юрий Гагариныг олоод очоорой. Тэр хаана байна вэ? Нэг, хоёр, гурав
- 10-р түвшинд байна. Би дэргэд нь ирчихлээ.
- Сайн байна уу? Юрий. Ингэхэд таныг хэн гэж дуудвал болох вэ?
- Юрий, Юрий Алексейвич, эсвэл Гагарин гэхэд л болно.
- Ноднин таны тухай мэдээллийг Акашийн он тооллын бичээсээс авсан бичлэг бидэнд бий. Харин энэ удаад тантай биечлэн уулзаж, цөөн хэдэн асуулт тавихыг хүссэн юм. Дургүйцэхгүй бол бид танаас асуулт асууж болох уу?
- Бололгүй яах вэ. Би хариулъя.
- Та сансарт ниссэн анхны хүн үү?
- Би сансарт нисээд амьд үлдсэн анхны хүн
- Баярлалаа. Эртээр бид сар руу ниссэн гэгддэг америк нисгэгчтэй \сүнстэй нь уулзсан\ уулзаад тэднээс хэн нь ч саранд очоогүй болохыг мэдэж авсан. 
- Хм. Та нар намайг ч бас нисээгүй гэх гээ юу?
- Үгүй ээ. Би тэгж бодохоо больсон. Би таныг ниссэн гэдгийг баттай мэдэж байгаа. Сансарт ниссэн анхны хүн нь Гагарин юм гэдгийг тодруулахаар ийм асуулт тавьсан юм. \Америкууд биш юм гэдгийг батлуулж байгаа бололтой\
- Би сансарт ниссэн анхны хүн. Дэлхийг тойрсон анхны нисгэгч. Би жингүйдлийг мэдэрсэн дэлхийн анхны хүн.
- Сансарт нисэх нь таны хөтөлбөр байсан уу?
- Миний хөтөлбөрт суусан байсан.
- Та дэлхийд дахин хүн болж төрөх үү?
- Одоохондоо үгүй
- Танд тийм төлөвлөгөө байгаа юу?
- Надад төлөвлөгөө бол байгаа. Яг ямар хэмжээст ирэхээ мэдэхгүй байна.
- Ирээд та сансрын нислэгийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах уу?
- Тэгэх байх гэж найдаж байна.
- Амстранг \Анх удаа саранд очсон гэгддэг өнөөх 2 америк нисгэгчийн нэг нь\ Орос оронд төрж, сансар судлалын салбарт хувь нэмрээ оруулна гэж байна лээ. Тэдэнд алдаагаа засах боломж олгосон тул жирийн нэгэн нисгэгч биш одон оронч эсвэл ...
- Тэр одон оронч болохгүй.
- Болохгүй юу?
- Тэр сансрын нисгэгч болно
- Аан тийм үү. Ийм мэдээлэл өгсөнд баярлалаа
- Таныг зориуд сонгож авсан уу? Та бүх сорилт, шалгууруудад тэнцэж, энэ нислэгийг хийхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг бүрэн хангасан уу?
- Надаас гадна Герман байсан. Тэр миний орлон нисгэгч байсан.
- Мэднэ мэднэ.
- Зөвхөн та л нисэх ёстой хүн нь байсан уу? Энэ нислэг танд зориулагдсан нислэг байсан уу?
- Тийм.
- Орлон нисгэгч нисэх ёсгүй байсан уу?
- Тийм.
- Нислэгийн өмнө сансарт ямар нэгэн биеттэй тааралдаж болзошгүй гэдэгт таныг бэлдэж байсан уу?
- Сэтгэл санааг минь тохиолдож болзошгүй бүх зүйлд бэлдэж байсан
- Танд гар буу хүртэл өгсөн байсан нь үнэн үү?
- Үнэн
- Танд тэр буу хэрэг болоогүй нь сайн хэрэг
- Хм.
- Сансарт нисч байх үед харь гаригийнхан, гадныхан таныг дагаагүй юу?
- Мэдээж гялалзаж, гэрэлтэх зүйлс мэр сэр харагдаж байсан.
- Та тэдгээрийг юу болохыг мэдээгүй юу?
- Тэд юу гэдгийг би яаж ойлгох вэ дээ
- Та тэдгээрт анхаарлаа хандуулаагүй хэрэг үү?
- Хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ би баяр хөөр дүүрэн байсан. Би өөрийгөө давтагдашгүй, цор ганц нисгэгч боллоо гэсэндээ биш, Зөвлөлт холбоот улсын нисгэгч сансарт анх удаа ниссэн явдалд би баярлаж байлаа.
- Би тантай санал нэг байна. Энэ үйл явдал манай улсын сансар судлалын салбарын хөгжилд түлхэц болсоор ирсэн. 
- Тиймээ. Энэ үйл явдал танай сансар судлалын салбарыг тэргүүн эгнээнд байлгасаар байх болно. Танай гэж хэлсэнд өршөөгөөрэй. Би одоо өөр ертөнцөд байгаа шүү дээ. 
- Зүгээр зүгээр, ойлгож байна. Олонд түмэнд зориулж, энэ асуултанд хариулж өгөөч. Дэлхий бөөрөнхий юу?
- Бөөрөнхий байлгүй юу яах вэ дээ.
- Олон хүмүүс дэлхийг хавтгай байлгах гэсэн мөрөөдөлтэйгээ одоо ч хамт амьдардаг
- Хүн төрөлхтөн байнга л ямар нэгэн юмыг ургуулан бодож, сэдсээр ирсэн. Нисдэг таваг, яст мэлхий, заан гэх мэтээр тэдний бодож олсон иймэрхүү зүйлс олон бий. Миний бодлоор энэ бүх зүйлсийг өнгөрсөн цаг хугацаанд нь орхиж мартах цаг хэдийнэ болсон.
- Бид урагшаа харж хөгжих хэрэгтэй байна
- Тийм шүү. Галилейн цаг үе улиран одсон шүү дээ
- Сансраас дэлхийд буцаж ирж чадахгүй байх магадлал байсан уу?
- Энэ магадлал 7 орчим хувьтай байсан
- Бүх зүйл яг л бугуйн цаг шиг огт зөрүүгүй ажиллаж байсан уу?
- Тэгсэн
- Музейд тавьсан үзүүлэн таны сансарт ниссэн онгоцных мөн үү?
- Мөн. Би түүгээр сансарт ниссэн. Танаас урьтаад нэг асуултанд хариулъя. Онгоцны дотор ан цав, эвдрэл гэмтэл байгаагүй.
- Хэ хэ. Хамгийн сүүлд энэ тухай асуух гэж байсан юм
- Танд гэнэт бий болсон алдар хүндийг та хэрхэн хүлээж авсан бэ? Энэ нэр алдар таных төдийгүй, дэлхийн бөмбөрцгийн алдар хүнд байсан. \Сансарт байх бусад соёл иргэншлийн хувьд гэсэн санаа байх шиг байна\
- Би бол хүн төрөлхтний гавьяа байсан гэж хэлмээр байна
- Та алдар нэрэнд хөл алдалгүй яаж эгэл хэвээрээ үлдэж чадсан бэ?
- Хм. Гол гавьяатай хүн нь би биш шүү дээ. Би та нар шиг л хамгийн энгийн нэгэн. Би өөрийн ард түмний гавьяагаар бахархаж явсан нэгэн. Зөвлөлт холбоот улсын бүх ард түмэн надтай хамт сансрын уудамд ниссэн гэж би ойлгож явсан.
- Баярлалаа танд
- Тэр үед хүн төрөлтхтөн тэр аяараа дэлхийн хүн сансарт анх удаа нисч чадсанд хэмжээлшгүй ихээр хөөрөн баярлацгаасан юм. Тэдэнд тэр хүн нь Америкийнх эсвэл Оросынх байх нь чухал биш гагцхүү  сансарт хөөрч чадсан нь үнэ цэнэтэй үйлс байлаа. Хүн төрөлхтөн дэлхийд энх тайван бий болж, сайн сайхан үйлс дэлгэрэх нь гэж ойлгож байсан.
- Энх тайван бий болж чадаагүй
- Атал улс гүрнүүдийн хооронд сансар огторгуйг, өөр бусад олон зүйлийг эзэгнэхийн төлөөх тэмцэл өрнөсөн.
- Сансарт гэлтгүй усан дотор ямар зүйлс болж  байгааг ч бид мэдээгүй л байна.
- Та нар ядаж дэлхийн цөмөө таньж мэдээдэх. Хөл доор чинь юу болж байгааг ойлгоодох. Далайн ёроолд сонирхолтой зүйлс маш их, бүр маш их бий. Би энэ бүхнийг дээрээс хараад хэлж байна
- Тэнд сонин хачин зүйлс их бий гэдгийг би гадарлаж байгаа
- Сансарт нисч явахад надад харагдсан тэр цацраг гэрлүүд өөр оршихуйнууд байсан бөгөөд ялангуяа усан доор олон гайхалтай зүйлс байдгийг би одоо л ойлгож байна.
- Баярлалаа
- Бид галагтикт орь ганцаарахнаа биш. Үүнд санаа зовох хэрэггүй.
- Тийм тийм. Хүн төрөлхтөн энэ тухай мэдэж авсан. Бидний нүдийг бага багаар нээж өгч, хүмүүс ч мөн аажмаар ухаарч, ухамсарлаж эхэлж байна. 
- Хүн төрөлхтөн удахүй олон зүйлийг таньж мэдэх болно
- Хүн бүр л янз янзаар ярих юм. Зарим нь дэлхий сөнөнө л гэх юм, зарим нь өөр соёл иргэншлийнхэн манай дэлхийд ирж тусална л гэх юм.
- Харь гаригийнхан хүн төрөлхтөнд тусалж, дэлхийг сөнөөхөөс хамгаална. Ангараг гаригийг сөнөөсөн нь тэдэнд хангалттай.
- Манай хүн төрөлхтнийг тэнд байсан гэдэг.
- Тэд түүнийг устгасан. Та нар дэлхийг бол сөнөөж чадахгүй. Юу үнэн бэ, энэ л үнэн
-  Сансраас мэдээлэл авдаг байсан Аморе Гуань Инь гэгч америк зохиолчийн номыг уншихад хүн төрөлхтөн Сугар,  Ангараг, Малдек гариг болон дэлхийгээс гаралтай бөгөөд, өөрсдийн оршихуйнуудыг дайн байлдаанаар устган үгүй хийдэг байсан гэж тэр бичсэн байна лээ.
- Энэ чинь л хүн төрөлхтөн шүү дээ. Та эднээс юуг хүсээ вэ? \Тэд устгахаас өөр зүйл чадахгүй гэсэн санаа байх шиг байна\
- Яагаад заавал тийм хөтөлбөр өгсөн юм бэ?
- Тэдэнд хэн ч тийм хөтөлбөр өгөөгүй
- Тэгвэл энэ нь олдмол хөтөлбөр байсан хэрэг үү?
- Та нар амьдрах явцдаа тийм зүйлийг зохиомлоор бий болгож байна. Эгэл хүний амь зуулгын төлөөх тэмцэлд их зүйл хэрэггүй. Их зүйл хэрэгтэй гэдэг ойлголтыг төр засгийн алдаатай бодлогууд бий болгосон. Энэ бүхэн эрх мэдлээс, шунаг сэтгэлээс, мөнгө мөнгө мөнгө гэх хязгааргүй хүслээс бий болсон. Та нарын толгойд мөнгөнөөс өөр юу ч бодогддоггүй. Харин надад ийм бодол хэзээ ч байгаагүй юм шүү. Би бол хамгийн аз жаргалтай хүн. Би жаахан хүүхэд байхаасаа л тэнгэрийг ширтэж, нисгэгч болохыг хүсдэг байсан. Сансрын нисгэгч болоод би маш аз жаргалтай нэгэн болсон.
- Таны үхэл золгүй явдал байсан уу, төлөвлөгдсөн, хөтөлбөрийн дагуух үхэл байсан уу?
- Хм
- Энэ талаар ярих хэрэггүй юу?
- Энэ тухай ярихаа больё.
- Тэгвэл ярилцлагаа ингээд өндөрлөе. Танд их баярлалаа. \Тодруулж хэлэхэд Акашийн он тооллын бичээсээс авсан мэдээллээр Гагарины жолоодож явсан хөлөг онгоцонд техникийн гэмтэл гарснаас болж онгоц нь осолдоход, тэр нас барсан юм билээ\

Орчуулсан Баясгалан Олохнууд

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...