/Энэ бичлэг ховсын явцад хүний астраль биеийг оношлох үед санамсаргүй хийгдсэн болно/
1-р хэсэг
Олчихлоо
Хуулбар биеийг Акашийн товчооны оношилгооны өрөө рүү аваад ороорой.
За би ийш нь оруулчихлаа.
Түүний нарийн биеийн хуулбар мөн эсэхийг шалгая. Чиний өмнө байгаа хүн Владимир Михайлович мөн байна уу? Эфирийн ДНХ-г уншаад ДНХ-гээр нь дүрийг нь бүтээгээд хооронд нь харьцуулъя.
Бэлэн боллоо. Тэр мөн байна.
Та бидэнтэй хамтран ажиллах уу?
Ажиллая.
Баярлалаа. Та оношилгоонд ороход бэлэн үү?
Бэлэн байна.
Наташа чи нарийн биеийг нь фантомуудад нь хуваагаадах даа.
Хуваачихлаа
Оношлох тушаал өгөгдөж байна. За түүний фантомууд дээр төвлөрье.
Тэр надад нэг л өөр харагдаад байна
Ямар харагдаад байна гэж?
Тэр амьд байгаа ч түүний дээр нэг тийм хоолойрхуу суваг нээгдсэн байна
За оношилгоог эхлүүлээд харцгаая
Би түүний астраль биеийг харж байна. Түүнийг тойроод эргэлдсэн хуй салхи, хуйлраа харагдаад байна.
За цааш нь улам лавшруулж харъя
Бас нэг уяа шиг юм байна. Би түүнтэй хамт хуйларч эргэлдээд толгой минь эргээд эхэлллээ.
За. Тусгаарлах бүс рүү очиж эрчмээ 250 хувиар цэнэглэе.
Бэлэн боллоо.
Хэлбэлзлэлийг боломжит хамгийн дээд герцэд хүргэе.
Бэлэн болоод өрөө рүүгээ буцаад ирчихлээ.
Цаг хугацааг зогсоож өрөөнд байгаа бүхнийг хөдөлгөөнгүй болгоё. Бүх зүйл хөдөлгөөнгүй болж хөшив үү?
Хөшсөн байна.
За одоо тэр бүх зүйлийн цаана байгаа эздийг дуудъя. Нэг, хоёр, гурав, Эздүүд нь гараад ир.
Нэг юм гараад ирлээ. Би яг юу гэдгийг нь оноож хэлж мэдэхгүй байна. /Аялагч нарыг дотор нь 1-р зэргийн 2-р зэргийн аялагч гэж ангилдаг. Энэ аялагч аялалд дөнгөж суралцаж байгаа учраас цаанаас нь эхлээд түүнд зургийг нь харуулаад дараа нь тайлбарлаж өгч байна/
За тэр хөшлөө. Өөр хэн гарч ирэв?
Нөгөө уяаны цаана нэг эмэгтэй хүн зогсож байна. Далдын шидээр л юм хийсэн бололтой юм. Энэ эмэгтэй одоо бол амьд биш, үхчихсэн юм байна.
Харин одоо энэ хуйлраа хаанаас ирсэн нь тодорхойгүй байна.
За тэгвэл тэр хоолойны цаана байгаа эзнийг дуудъя
Дээд хүч хийсэн гэж хэлээд байна.
Хэн тэгж хэлж байна вэ? Орон зай хэлж байна уу?
Хоосон орон зайд тийм дуу сонсогдсон хэрнээ хэн ч гарч ирэхгүй байна.
Энэ аварга том хоолой түүний ард нь өлгөөстэй харагдаж байна. Хав харанхуй хэрнээ атирч хунирсан нугачаануудтай юм байна.
Одоохондоо хөдөлгөөнгүй байна. Хөдлөөд эхлэхээрээ хүний биеэс сүнсийг нь сугалаад, сороод авчихдаг гэнэ.
Аан тийм үү. Их сонин юм байна. Чи тэр хоолойгоор цагаан гэрэл харагдах төгсгөл рүү нь яваадах даа.
Нэг тийм хонгилоор явсаар байгаад хурц тод гэрэлд гараад ирлээ.
Тэр нь юу байна вэ?
Би хараахан төгсгөлд нь очоогүй байна. Явж л байна. Энэ хонгилоор өөр олон сүнсүүд хаалга руу нисч байгааг би харж байна.
Үүдэнд нь онгодууд (сахиусан тэнгэрүүд) зогсож байна.
Тэдний сүнсний кодыг уншаад жинхэнэ дүрийг нь тодруулъя
Тэд эдгээр сүнсүүдийг замчилж дагуулж явдаг сүнсүүд юм байна. Эд нар тэднийг дагуулж явсаар хүлээлгийн өрөө бололтой газар руу авчирч байна. Тэдгээр сүнсүүд тэнд дугаарлан хүлээдэг бололтой. Дараа нь 40 дэх хоног дээр нь энэ хаалга нээгдэхэд сүнсүүд цаашаа явдаг юм байна.
Цаашаа хаашаа явж байна вэ?
Шүүлгэ асуулга явуулдаг өрөө рүү бололтой. /Эрлэгийн шүүлтийн өрөө/
Нэг эрэгтэй хүн дөхөөд ирлээ
Жинхэнэ дүрийг нь таниадах
Тэр өөрийгөө энэ газрын, энэ орон зайн хамгаалагч гэж байна
Түүнээс гэрэл цацарч байна уу?
Гэрэл цацарч байна. Дээд оршихуйн /тэргүүлэгч/ сүнс гэнэ. Хадгалан хамгаалагч гэнэ. Тэр цагаан өмсгөл өмссөн байна
Түүнээс Владимир Михайловичид хэр удаан амьдрах нас үлдсэнийг нь асуугаадах даа
Тэр уруулаа хуруугаараа дараад ийм зүйлийг хэлж болохгүй гэнээ.
Тэгвэл яагаад суваг нь нээгдсэн байгаа юм бэ?
Энэ хоолойг үхэхээс нь жилийн өмнө холбодог гэнэ.
Энэ хүний хувьд 3 жилийн өмнөөс бий болж. Үүнийг хэзээ нээхийг Дээд хүчнийхэн л мэддэг гэнэ. Зарим хүнд 5 жилийн өмнө ч холбогддог. Хэзээ түүнийг нээхийг зөвхөн Дээд хүч мэднэ.
Хүлээлгийн өрөөнд ирсэн сүнс юу хийдэг гэнэ вэ?
Ирээд дугаарладаг. За би одоохон бууж очоод хараадахъя
Энэ газар сэтгэлд тааламжтай мэдрэмжийг төрүүлж байна.
Одоо тэр бас нэг газрыг надад харуулж байна. Тэнд том ширээ, ард нь 4 сандал тавиастай байна.
Энэ сандлууд дээр хэн суудаг гэнэ вэ?
Энэ бол шүүлтийн өрөө гэнээ. Энд сүнсүүдийг асууж шалгааж, байцаадаг гэнэ.
Тэгээд цааш нь яаж байна вэ?
Одоо нэг хүрд харагдаад эхэллээ. Тэр хүрд эргэлдэж байна.
Тэндээс сүнс хаашаа явж байна вэ?
Тэндээс сүнс өөрт нь тийм ч тааламжтай биш нэгэн газар руу очдог юм байна. Сүнс тэр газарт заавал очих ёстой юм байна.
Тийшээ сүнсийг оруулаад цэвэрлэдэг гэнэ. Ой санамжийг нь устгаж байгаа юм шиг нэг тиймэрхүү цэвэрлэгээнд оруулдаг юм байна.
Нөгөө хүрдийг дахиад л харуулаад эхэллээ. Энэ нь сансара гэнэ үү, сара гэнэ үү түүний хүрд гэнэ. Аан сансарагийн /сансрын/ хүрд гэж байна.
Тэнд зүг бүр рүү харсан, нэг нь нөгөөгөөсөө томорсон гурван ширхэг багц хүрдүүд байна. Тус бүр дээр нь огноо бололтой юм бичээстэй байна. Тэр хүрдүүд эргэлдээд л байна. Түүнийг сүнсний урхи гэдэг гэнэ.
Яагаад сүнсний урхи гэж нэрлэсэн гэнэ вэ?
Одоо тэр надад бичиг цааснууд харуулж байна. Гэрээ, гэрээний шинэчилсэн найруулга гэнэ үү. Хэрвээ сүнс энэ гэрээг дахин байгуулбал энэ хүрд рүү ордог юм байна.
Хэрвээ дахин гэрээ байгуулахгүй бол яадаг гэнэ вэ?
Сансар огторгуйг харуулаад байна. Бас олон од гаригсууд харагдаж байна. Тэд өөрсдийнхөө шийдвэрээр чөлөөт сүнсүүд болдог гэнэ.
Одоо нөгөө шүүлтийн өрөө рүү ороод сандал ширээ харж байсан цаг үедээ очьё.
Тэдгээр сандалд суудаг шүүгч нарыг ирүүлье. Нэг, хоёр, гурав. Шүүгч нар ирнэ үү.
Ирээд суучихлаа. Эд их сүртэй хувцастай юм. Бас сахалтай ч юм байна.
Цаг хугацааг зогсоож, бүгдийг нь хөдөлгөөнгүй болгоё. Одоо тэдний нэг рүү нь очоод ДНХ-ийг нь уншиж, эфирийн ДНХ-ээр нь хэн болохыг нь таниарай.
Цэлцэгнүүр гэнэ. Миний хоёр гар хүйт даагаад явчихлаа.
Дараагийнх руу нь очъё.
Генетикийн кодыг нь уншаад, эфирийн ДНХ-гээр нь жинхэнэ дүрийг нь тодруулъя. Юу харагдаж байна вэ?
Луу болчихлоо. Миний өмнө нь харж байсан нөгөөх луутай бараг л адилхан юм байна.
Дараагийнх руу нь очоод үнэн дүрийг нь тодорхойлъё. \улаач нар үүнийг дүр хуулах, баг хуулах гэдэг, эсвэл мөн чанарыг нь тодруулах гэж хэлдэг\
Үслэг хэрнээ маш том биетэй их гоёмсог эрвээхэй байна.
Инсектойд буюу харь гаригийн шавьж төрхтөн байна. Мөн үү?
Мөн. Их л том эрвээхэй байна.
Дараагийнх руу нь очоод ДНХ-гээр нь жинхэнэ дүр төрхийг нь тодруулж харъя.
Энэ чинь одоо юу вэ. Эвэртэй чөтгөр гараад ирэх чинь.
Эхнийх рүү дахин очоод багийг нь хуулж, дүрийг нь харъя.
Одоо тэр тэмтрүүлүүдтэй болчихлоо. Наймаалж \спрут\ байна ш дээ. Тэмтрүүл нь бас соруулуудтай юм байна.
Эд нарыг бүгдийг нь хөдөлгөөнгүй болгож хөшөөлөө. Тэгэхээр шүүлтэнд соёл иргэншил бүрээс, оршихуй бүрээс төлөөллүүд ордгийг харав уу? (Би энд нэг л зүйлийг нэмж хэлье. Эрлэгийн дэнс гэж байдаг, бид бүгдээрээ үхээд баян ядуу, хөгшин залуу гэлтгүй тэр л Эрлэгийн дэнсээр дэнслэгдэж, Эрлэгийн шүүлтээр шүүгддэг. Үнэхээр Mонгол өвгөд бол энэ дэлхийн, сансар огторгуйн, тэнгэр оршихуйн орчлын зүй тогтол, жам ёс, эмх цэгц, эрэмбэ засаглалыг нэвтэрхий таньсан цоо гэгээрсэн хүмүүс байсны нэгхэн жишээ нь энэ. Гадныхан үүнийг бурхны шүүлт гэж нэрлэдэг. Гэтэл тэр бурхдынх нь цаана ийм л дүр төрхтөнгүүд байж байдаг. Би хүмүүст үнэнийг таниулах зорилгоор л энэ бичлэгийг орчуулж байна. Эрлэг тивд улаач нарын нэрлэдгээр харын өвгөд буюу харыг дарах хүч чадалтай Их Засгийн /Энэ нь Тэнгэрийн Их Засаг буюу Их Яса хууль гэдгийг анхаараарай. Их Засаг гэдэг бол угтаа Оршихуйгаар нь Тэнгэрээр нь засах гэсэн утгатай/ эрдэмд боловсорсон, үнэнээр бүхнийг шүүгч өвгөд, энэ цагийн нэршлээр шүүгч, яллагч, өмгөөлөгч, хуульч, баатар, жанждын үйл хэргийг залгуулдаг өвгөд суудаг. Мөн Эрлэгийн шүүлтэнд зүүний 44 хар тэнгэрийн өвгөд буюу энэ тэнгэрүүдэд суудалтай сансар огторгуйн харын хүчийг номхотгон дарах хүч чадалтангууд, эрх мэдэлтэнгүүд бас оролцдог. Гэхдээ нэг юмыг анхаараарай манайхаан. Харынхныг дотор нь тэнгэр оршихуй, орчлонд ертөнцийн жамд ээлтэй ба ээлгүй гэж ангилдаг. Эрлэгийн үнэний шүүлтэнд орж байгаа хар нь мэдээж оршихуйд ээлтэй харынхан буюу бидний харын их өвгөд юм. Тэгэхээр алхам тутамд монгол өвгөдийн хайхамшигт ухаан нотлогдсоор байгаа биз? Үнэхээр Mонголчууд тэнгэрийг таньсан ухаантай байсан нь далд ертөнцөд илүү тод харагдаад байдаг юм. Тэнгэр өвгөдийн үр удам гэгдсэн Mонголчууд бид биш юмаа гэхэд хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт бидний өвгөдийн аугаа ухааныг бишрэн шүтэх цаг ирнэ. Үнэн зүйл хэзээд ялдаг учир би үүнд 100 хувь итгэдэг.)
Эдний дэргэд байхаар миний хамаг биеэр хүйт даагаад байна.
Тусгай бүс рүү очоод эрчмээ 250 хувь болгож нэмчихээд ир.
Нэмчихээд ирлээ.
Өрөө рүү буцаад оръё.
Зүүн талын нөгөө хүрд эргэлдээд байна.
Хүлээлгийн дараа сүнс энэ хүрд рүү ороод яадаг гэнэ вэ?
Дахиад л бичиг цаас харуулж байна. Гэрээ хэлэлцээр гэнэ. Дахиад л цаг хугацааны бичлэгийн хуурцгийг гэдрэг эргүүлээд тэр сүнс юун дээр алдсан, юуг буруу хийсэн, яагаад хөтөлбөрөөс гадуур амьдрал туулсан зэргийг нь зааж үзүүлдэг юм байна. Өнөөх хамгаалагч өвгөн дахиад хүрээд ирлээ.
Тэр юу гэж хэлж байна вэ?
Тэднийг хооллож байгаагаа ойлгохгүй байна уу? гээд ширээ цохиод авлаа. Тэр дахиад л нэг юм харуулаад байна. Олон мянган эриний өмнө орчлон ертөнц ийм бүтэц, зохион байгуулалттай байхаар бүтээгдсэн. Дэлхий, сүнсний урхи, хүн төрөлхтөн тэднийг /хар болоод цагааныг хэлж байх шиг/ эрчмээр хооллож байх ёстой. Бид бол оюун санааны ертөнцийн бурхны хүүхдүүд. Цэвэр ариун сүнсүүд эрх чөлөөг эдэлдэг. Бид эрх чөлөөтэй байх боломжтой.
Эрх чөлөөтэй болохын тулд юуг хийх ёстой гэнэ вэ?
Дэлхийд дахин төрөлт авах гэрээг байгуулахгүй байх хэрэгтэй.
Чөлөөт сүнсүүд яаж дэлхийн урхинд ордгийг чи түүнээс асуугаад хэлээд өг дөө
Тэр хоолойнуудаар маш олон сүнсүүд ар араасаа нисээд л хүрч ирээд байна.
Хамгийн анх удаа сүнс яаж тийшээ орсон байх нь вэ? Сүнс анх бий болохдоо дэлхийд биш орчлон ертөнцийн хаа нэгтээ өөр орон зайд төрж байгаа байлгүй дээ.
Одоо тэр надад сансрыг харуулж байна. Сүнсүүд тэнд бяцхан гэрэл, гал мэт харагдаж байна. Тэд янз бүрийн гаригс руу, гаригс хооронд нисээд л, нисээд л байна. Зөвхөн хүний сүнс ч биш харь гаригийн олон янзын сүнсүүд энд бас байна. Юу нь мэдэгдэхгүй нэг дохио дуугараад эхэллээ. Тэр дуу алтан шаргал хасын хуйлраанууд эргэлдэж байгаа газраас гарч байна. Одоо өнөөх сүнсүүд түүнийг сонирхоод эхэллээ.
Тэдний анхаарлыг өөр рүүгээ татахын тулд хэдий хэмжээний эрчмийн хэлбэлзлэлийг гаргаж байх шиг байна вэ?
Хайрын, аз жаргалын, эерэг эрчмийн хэлбэлзлэлийг гаргаж байна. Тэдгээр сүнсүүд цэвэр ариун сүнс болохоор үүнийг нь заль, мэх гэж бодолгүй итгээд ойртмогц өнөөх хуйлраанууд яах ийхийн зуургүй сорж аваад нөгөөх хүрд рүү илгээчихэж байна.
За сүнсүүдийг барьж авлаа. Тэгээд цааш нь юу болж байна вэ?
Тэднийг ирмэгц юу ч асуухгүйгээр шууд дэлхийд төрөх боломж олгоод нааш илгээдэг юм байна.
Ойлгомжтой. Тэд торонд ордог юм байна.
Одоо бидний махан биед орж, хүн болж төрж байгааг харуулж байна.
Сүнс дэлхийн 6 давхаргад, 6 хэмжээстэд төрөхөөс гадна өөр гаригууд дээр ч бас очиж төрдөг гэж хэлээд байна.
Хэмжээст бүрд төрдөг гэж байна уу?
Аанхан тэгж хэлж байна. Тэр надад 42 гэсэн тоог харуулаад байна. Сүнс 42 удаа төрөлт авдаг гэнэ.
Тэгэхээр ингэж ойлгох юм байна. Хүн үхээд сүнс нь саатуулах өрөөнд очиж, Зөвлөлийн хуралд орохоор хүлээдэг. Тэнд эртний өвгөд бурхдын дүрд хувиран ирж, тэднийг угтдаг. Сүнс бурханд итгэдэг болсон байх учир тэднээс айгаад гэрээг амархан зурдаг. Өөр юу гэж ярьж байна вэ?
Энэ бол Зөвлөлийн хурал биш Сансрын түвшинд хийгддэг /дахиад л уровень Сансара гэж хэллээ/ шүүлгэ гэнэ.
Зөвлөл хаана байдаг гэнэ вэ?
Зөвлөл гэж зүйл байдаггүй гэж байна. Шүүлт /Эрлэгийн шүүлт/ л гэж бий гэнэ.
Сүнс тийшээ ороход өвгөд бурхдын дүрээр ирж шүүдэг байх нь. Шүүгчийн багт доод тивээс нэг чөтгөр /заавал чөтгөр байх албагүй. Энэ тохиолдолд л чөтгөр ирсэн/, дээд тивээс манай гаригийг бүхэлд нь удирдаж байгаа харын төлөөллүүд болох луу төрхтөн, наймаалж төрхтөн /энэ тохиолдолд л наймаалж төрхтөн ирсэн, өөр ямар ч төрхтөн байж болно. тэд олон янзаараа байдаг/, шавьж төрхтөн /шавьж төрхтөн дотроо бас л их олон янз бий/ оролцож байна, тийм үү? Тэгээд тэд нар сүнсүүдэд “Чи тэнд тийм зүйл зөрчсөн байна, чи тийм тийм муу зүйл хийсэн байна гээд алдааг чинь засуулахаар дахин хүний төрөлд илгээлээ” гэж хэлдэг байх нь, зөв үү?
Зөв зөв.
Хэрвээ тэд дахин хүн болж төрөхгүй гэвэл яадаг гэнэ вэ? Айлгаж сүрдүүлж байна уу?
Тэгж болохгүй гээд амьдралынх нь бичлэгийг харуулж, хэзээ хаана ямар гэм нүгэл хийж байсныг нь үзүүлдэг. Тэгмэгц сүнс шалдаа бууж, хийсэн хэрэгтээ гэмшиж, өршөөл уучлал эрэн хөлд нь сөгдөн мөргөж, гуйж гувшиж өлмийд нь өнхөрдөг юм байна. Энэ үед сүнс дахин төрөхөө зөвшөөрдөг.
Сүнс шашинд итгэдэг болсон учир хялбархан хууртдаг байх нь.
Одоо бас нэг юм харуулаад байна. Ямар ч олон юм бэ дээ. Аан сүм хийдүүдийг харуулж байна. Сүм хийдүүд шашныг бий болгоод, түүнийгээ ухуулан дэлгэрүүлдэг гэнэ.
Шашнууд тэндээс бий болж байна уу?
Тийм байна. Өнөөх хамгаалагч хүрч ирээд дээшээ заагаад тийшээ явъя гэж байна.
За дагаад дээшээ яв яв.
Бид дээшээ явж байна.
Тэр чиний эрчмийг сорж байна уу?
Үгүй тэр харин ч надад эрчим нэмж өгөөд байна.
Та нарын оюун санааны хөгжил дэвшил нь шашин бол оргүй хоосон зүйл байсныг таниулж өгдөг. Сүнс дээш улам бүр дээш хөгжиж байх учиртай. Энэ бол шашин биш, энэ бол ухаарал, танин мэдэхүй юм. Ингэснээр сүнс /хүний сүнс/ дэлхий ертөнц, орчлон хорвоо бүхэлдээ хэрхэн бүтээгдсэнийг харж таних боломжтой болдог.
Яаж танина гэнээ?
Ухаарч таньсан бүхнээсээ мэдэж авна. Та нарын суралцаж, хийж байгаа олон зүйлс, янз бүрийн төвлөрөл, бясалгалууд хүртэл сүнсийг дээш нь хөтөлж байдаг. Хүн энэ бүхнийг таньж мэдээд ирэхээрээ дэлхий ертөнц хэрхэн бүтээгдэж, хэрхэн оршдог болохыг мэдэж авна. Сүнс улам бүр дээшээ тэмүүлж, хөгжиж байх учиртай. Энд, тэнгэрийн дээд оршихуйд өнөөх онгодууд, сахиусан тэнгэрүүд, дээдийн дээд онгодууд байдаг. Бурхан бол оюун санаа, ухамсрын нэгдмэл энерги, энэ бол биднийг бий болгосон тэр л ОЮУН, УХААН юм. Бид тэр эрчмийн өчүүхэн нэгэн хэлтэрхий. Залбирал үйлдэх, мөргөл үйлдэх энэ бүхэн оргүй хоосонд хөтөлж буй. Одоо нөгөө хүн надад нэг тод зүйл харуулж байна. Юу гэдгийг нь сайн ойлгохгүй байна.
Сайн хар. Юу байна вэ?
Маш том бөмбөрцөг хэлбэртэй манан шиг, бөмбөлгөн үүл шиг зүйл харуулж байна. Аан энэ эгрегор /хүний бодлоос орон зайд үүссэн эрчмийн, бөөгнөрөл, энергийн хуримтлал, мэдээллийн орон/ юм байна. Үүгээр дамжин хүн харын хүчнийхний хамтран зүтгэгч болдог гэнэ. Хүмүүс бурханд биш энэ эгрегорт, түүнд холбогдсон харын хүчнийхэнд залбирч, өөрсдийгөө даатгадаг байна.
Ойлголоо. Маш ойлгомжтой байна.
Тэд өгдөг, бас буцаагаад өгснөөсөө ихийг авдаг.
Сүнс шүүлгийн өрөөнд очоод шүүлтэнд орохдоо хувцсаа сольж өмссөн “бурхдыг” таньж чаддаг гэнэ үү?
Тэд тэдний хэн болохыг таньдаггүй, ойлгодог ч үгүй гэнэ.
Хэрвээ сүнс би дахин төрөлт авахыг хүсэхгүй байна гээд татгалзвал яадаг гэнэ вэ?
Тэд түүнийг албадаж чаддаггүй. Гэхдээ айлгахыг оролддог.
Буулгаж авахыг хичээдэг байх нь.
Яг тэгдэг.
Тэд юугаар айлгаж байна вэ? Тамаар айлгаж байна уу?
Хүүхэд байхаас нь далд ухамсарт нь суулгасан олон шашнаараа тэд айлгадаг. Адислах зан үйл хийснээр /хүүхдийг төрснийх нь дараа сүмд аваачиж адис хүртээлгэдгийг хэлж байна/ хүүхдийг багаас нь тэр эгрегорт холбож, тэндээс мэдээлэл авдаг болгодог.
Хэрвээ сүнс би та нартай хамтран ажиллахгүй, би та нартай гэрээ байгуулахгүй, намайг зөнд нь орхи гэвэл түүнийг яах вэ?
Хэн ч түүнийг хорьж цагдахгүй, тэр чөлөөтэй болно.
Тэгээд тэр сүнс хаана очих вэ?
Тэр сансар руу хөөрч чөлөөлөгдөж байна.
Шүүгч нар түүнийг албадах эрх байхгүй. Тэд орчлон ертөнцийн хууль дүрмийг сайн мэднэ.
Одоо чиний өмнө тэр гэрээнүүдийг том болгон харуулъя. Нэг, хоёр, гурав. Чи одоо түүнийг маш сайн тод сайн харж эхэллээ.
Том үсгээр ДАХИН ТӨРӨЛТ АВАХ ГЭРЭЭ гэж бичсэн байна.
Ямар нөхцлүүд бичигдсэн байна вэ?
Эрчмийнхээ тодорхой хэсгийг өгөх, яаж, юу хийж хэрхэн амьдрах тухай хувь заяаны хөтөлбөрөө хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа эрчим /сөрөг эрчим/ үйлдвэрлэн өгч байх, гэрээний заалтуудыг ягштал дагаж мөрдөх үүрэг хүлээнэ гэх зэргээр бичсэн байна.
Энэ хөтөлбөр нь үйлийн үрийн хөтөлбөр байх нь ээ?
Тийм байна. Заалтууд нь хоорондоо нягт холбоотой юм байна.
Өөр юу гэж бичсэн байна вэ?
Эмэгтэй нь хүүхэд төрүүлж өгснөөр өөр сүнсүүдийг дахин төрөх боломжоор хангах үүрэг хүлээнэ.
Урхинд орсон бусад сүнсийг төрүүлж өгөх үүрэг хүлээж, амлалт авдаг байх нь.
Тэгж байна. Тийм учраас эмэгтэй хүн үр хөндүүлбэл үйлийн үрийн төлөөсөнд унадаг.
Яасан айхтар зальжин хийгдсэн, сонирхолтой тогтолцоо вэ? Өөр сонирхолтой зүйл байна уу?
Үр хөндүүлсэн эмэгтэй сансрын тоос сорогчийг /хүрдийг/ дамжин, дараагийн удаад амьтан болж төрөх магадлалтай байдаг ч, амьтад эрчим бага өгдөг учир аль болох тэгж шийтгэхгүйг хичээдэг.
Хүн хөтөлбөрөө биелүүлэхгүй бол түүнийг дараагийн төрөлд нь амьтан болгож төрүүлж болдог байх нь уу?
Тийм боломж бий.
Гэхдээ сүнс тэр нөхцлийг нь зөвшөөрвөл тэгнэ биз дээ?
Тэгнэ. Бүх юм энэ гэрээ хэрхэн хийгдэхээс хамаардаг.
Манай дэлхийн улс орнуудын төр засгийнхан энэ тухай мэддэг үү?
Тэд ч мөн бусдын ижил хонин сүргүүд байдаг. Ер нь цөөхөн хүмүүс энэ тухай мэдэж байгаа ч тэд яах ёстой, юу хийхээ мэдэхгүй байна.
Яагаад сансрын гэрлийнхэн, цагааныхан энэ үйл хэрэгт оролцдоггүй юм бол?
Тэд бидний үйл хөдлөлийг харж байдаг. Энэ бүх сүнсүүдээс зөвхөн цэвэр ариун сүнсүүд нь л дээшээ өгсөн гардаг. Дээд хүчинд уусан нэгдэх үйл явц, энэ эрчмийн торлогийг нэвтрэн гарснаар боломжтой болдог.
Тэдний урхинд орж мэхлэгдээд манайд ирж хүн биед төрсөн эдгээр сүнсүүд хамгийн анх хаана бий болдгийг асууя.
Ингэж хэлж байна. Сүнс байхын утга учир нь тухайн сүнс өөрийн үүрэг зорилгоо /зориулалт/ ухаарч мэдээд, торлогийг /шүүлтүүрийг/ нэвтрэн гарч дээд хүчинтэй нэгдэн уусах ёстой хөгжлийн жамд, зүй тогтолд нийцэн орших явдал юм. Хөгжил ингэж л явагддаг. 100 хүн тутмаас нэг нь л энэ зүй тогтлыг ойлгож байна. Гэхдээ одоо бүх юм байраа солин өөрчлөгдөж байгаа.
Хэзээнээс эхэлсэн бэ?
Дэлхийн тооллоор энэ жилээс эхэлсэн.
Яаж өөрчлөгдөж байгаа гэж?
Нүхнүүд томорч байгаа тул тэдгээрээр дамжин ирэх сүнсүүд олон болж байна. Хүмүүс энэ бүхнийг, үнэнийг ухаарч эхэлбэл нойрноос сэрсэн мэт ухамсар нь сэрж, оюун санаа нь тэлэгдэж дээш гарагсад улам олон болно.
Алтан эрин ирж байна гэж ойлгож болох уу?
Та нарынхаар бол тэгж ойлгож болно
Энэ сүнсүүд анх хаана бий болоод байна вэ? Түүнийг асуугаад өгөөч. Сансар огторгуйгаас сүнсүүдийг хуурч, олзолж авчирч, дэлхийд төрүүлж, эрчмийг нь ашигладаг гэдгийг бид аль эртнээс мэднэ. Энэ бол тодорхой болсон зүйл. Сүнс анх яг хаанаас бий болоод байгааг нь л мэдэх хэрэгтэй байна. Тэд хаана анх төрсөн бэ? (Энэ тухайд монгол өвгөдийн ухаан агуу юм байна. Бид өвгөдийнхөө ачаар сүнс анх хаана төрдгийг мэддэг болсон. Эрчмүүдийн нэгдлийн болоод задралын хуулиудын дагуу хүний сүнсийг хэрхэн бүтээдэг, яаж хөгжүүлдэг, хэрхэн буцааж задалж сарниулдаг, мөн хүний биед үндсэн 5 сүнсийг анх яаж суулгасан, яагаад заавал 5-ыг суулгасан, 108 хүртэл сүнсийг хүний биед хэрхэн суулгаж байгаа гэх зэрэг сонирхолтой мэдээллийг өндөр өвгөд маань бидэнд маш дэлгэрэнгүй хэлж өгсөн байгаа. Цаг нь болохоор бид бусдад энэ бүхнийг хэлж өгнө. Сүнсээ ч ойлгохгүй байгаа хүмүүст 5 сүнс, 10 сүнс, 73 сүнс, 99 сүнс, 108 сүнс гээд ярьвал одоохондоо ойлгож хүлээж авах нь цөөхөн байх буй за).
Тэнгэрт гэж хэлээд тэр дээшээ зааж байна. Асар том эрчим дэлхийг, оддыг бий болгож байна.
Энэ нь ямар учиртай эрчим юм бэ?
Бүтээгч эрчим гэнэ. /Эд нарт Сорхагтуни бэхи хатны Алтан судрыг үзүүлж, хий, чийг, тоос бол үүслийн гурван эрдэнэ гээд л уншуулах юмсан./
Хаана байдаг юм бэ?
Орчлон ертөнцийн төвд байдаг. Энэ бол асар том эрчим. Түүний бүтээсэн бүхэн, энэ л одод, энэ л гаригсууд бүгд түүнийг тойрон эргэлддэг.
Манай галактикт /галактикийг оддын аймаг гэж нэрлэдэг/ байх нь тийм үү? Эсвэл галактик бүхэнд байдаг байх нь уу?
Үгүй. Энэ бол нэгдмэл эрчим. Энд галактик гэдэг ойлголт байхгүй.
Тэгвэл нар, нарны эрчим гэж ойлгож болох уу? Нартай адилхан байна уу?
Үгүй. Та нарын ойлголт буруу байна гээд өнөөх төвд /төвийн цөмд/ байгаа эрчмийг харуулаад байна. Энэ эрчим бол асар их хүчтэй, бүр асар их хүчтэй эрчим. Энэ эрчим энэ л орчлон ертөнцийг бүхэлд нь бүтээсэн. Одот орчлон бүхэлдээ түүний бүтээл. Хэмжээстүүд, галактикууд, оршихуйдууд бүгд түүний бүтээл. Энэ одод, энэ гаригс, энэ бодгалууд, тэдгээрийн төрлүүд бүгд амьтай бөгөөд өөр өөрийн хөгжил дэвшилтэй, таньсан эрдэм мэдлэгтэй. Та нарт ойлгомжгүй байгаа, бидэнд бол маш ойлгомжтой байгаа сүнсний үүслийг ингэж л тайлбарлая даа. Манай дэлхий, энэ дэлхий дээр амьдарч байгаа амьд бүхэн түүний нэг хэсэг. \Алсдаа хүмүүст Тэнгэр эцгийн үйл хэргийг таниулах хэрэгтэй юм байна. Түүнийг зүгээр ч нэг Тэнгэрийн Эцэг гэж нэрлээгүй\
Бид нар руу айлчилж ирээд байгаа харь гаригийнхан, харынхан, цагааныхныг ч бас тэр бүтээсэн үү?
Тэгсэн.
Тэр энэ бүхнийг яах гэж бүтээсэн бэ? Биднийг хөгжүүлэх гэж үү?
Тийм. Тэр биднийг сургах гэж бүтээсэн. Ертөнц бүхэнд, галактик бүхэнд, гаригс бүхэнд, од бүхэнд амьдрал бий. Харин тэр бүх амьдрал бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай.
Сонирхолтой юм
Дан эрчмийн оршихуйд, эрчим хэлбэрээр оршдог өндөр хөгжсөн оюун ухаантай амьтад ч байдаг.
Манай галактикийн гаригууд дээр амьдрал байгаа газрууд бий юу?
Тэнэгхэн амьтад бол доо. Байлгүй л яахав.
Ямар гаригууд дээр?
Бүгдэд нь бий. Тэд биднийг нэгжүүд гэж нэрлэдэг. Энэ нэгжүүд юуг ч таньж ойлгохгүйгээр, юуг ч ухаарч мэдэхгүйгээр энэ гаригаа ч хүртэл устгаж мэдэх хүмүүс.
Яг манай дэлхийн амьдралтай адил ийм биет амьдрал өөр гаригуудад байдаг уу гэж би асуусан юм.
Байгаа гэнэ. Тэр надад одоо 3 гариг харуулж байна. Нэг нь манай дэлхийтэй их ойрхон байдаг хэрнээ хэмжээ нь арай бага юм байна.
Ангараг гариг уу?
Бишээ. Тэнд бид нар шиг хүмүүс байдаг юм байна.
Бид тэгвэл яагаад түүнийг хардаггүй юм бэ?
Тэр 300 жил тутамд манай дэлхийн орон зайд харагддаг.
Манай нарны аймагт орж ирдэг, тэр үед бид үүнийг харж болно.
Нибиру гаригийг хүмүүс захирч байна уу, эсвэл өөр
оршнолууд удирддаг уу?
Тэнд бидэнтэй адил сүнснүүд физик хавтгайд
байдаг уу?
- Тийм ээ, Физик хавтгай дээр та бүхэнтэй адил бие махбодьтой байдаг
- Тэгвэл амьдрал нь хэрхэн
өрнөдөг вэ?Тэд
биднээс илүү хөгжсөн үү?
Тэдний хотууд хэрхэн баригдсан бэ? Гэх
мэтийг мэдмээр байна.
- Хэдэн мянган зууны турш тэд манайд ирдэг байсан.
Манай гараг руу юу?
-Тийм ээ, тэд биднийг харж байдаг.
-Тэд
технократ буюу элитүүд нь удирдах аргаар
уу, биологийн аргаар уу?
- Биологийн.
- Бид Атлантисын үед байсан шиг тэд өндөр
хөгжсөн.
Хэмжээс бүр өөрийн хамгаалагч хөтөчтэй байдаг
Таны өртөөлөгч чинь үнэхээр сайн чадвартай юм, хүн болгонд ийм авъяас байдаггүй. Тиймээс би түүнийг авч явж
үзүүлж чадна.
-Та надад юуг үзүүлэх вэ?
- Би чамд дээшээ ч, доошоо ч явахыг хэлж байна, Гэхдээ ийм хүмүүс бүх гараг дээр байдаг.Тэднийг
гэрэлтүүлэгч гэж нэрлэдэг, та үүнийг магадгүй сонссон байх. Тэд тийм ч олон биш, гэхдээ тэдгээр нь хүмүүсийн тусын тулд зориулагдсан байдаг.
Хүмүүсийг хөгжлийн зөв замд оруулахын тулд, бүгдэд
нь гэрэл болж байдаг бөгөөд тэд хэдхэн мянга л байдаг.
Тэд одоо дэлхийн ямар нэгэн торыг харуулж байна.
Эрчим хүчний сүлжээг тавьсан дэлхийн
хамгаалагчид
Дэлхий гарагийг юунаас хамгаалдаг гэнээ?
- Муу нөлөөнөөс.
-Тэгэхээр сүйрлээс, буюу бүрмөсөн устахаас, амьд дэлхий болон сүнсийг хамгаалж буй бүтээгчид юм. Тэдний хувьд Дэлхий яг л фермтэй адил юм. Чи зөв ойлгох хэрэгтэй байна,
Эдгээр хамгаалагчид дэлхийг хамгаалахын тулд
тор тавьсан бөгөөд хамгаалагч бүр өөрийн гэсэн гэрэлтүүлэгчтэй.
Тэд хамтдаа байх ёстой, цаг нь ирэхэд, гэрэлт цамхаг шиг мэдлэгийг тээгч хамгаалан зогсох болно.
- Би ойлголоо. Тэгвэл энэ бүх шашинд
хүмүүс юунд итгэдэг вэ?
- Бурханд итгэх хэрэгтэй, энэ нь танд илүү утга учиртай юм.
Дээр тэнгэр элч нар чамайг хамгаалдаг, тэргүүн
тэнгэр элч нар байдаг гэдгийг битгий мартаарай.
Дэлхийд өгөгдсөн, тийм л байдаг байсан, тэд сүнсийг аварч, танд мэдлэгийг
авчирсан боловч та нар
тэднийг буруугаар ойлгосон.
- За, цаашдаа яаж холбогдож болохыг хэлж өгөөч.
- Одоо... гэрлийг харуулж байна
-Тэр сахиусан тэнгэр, тийм үү? - Энэ бол
дээд оршнол,
тэр бол сахиусан тэнгэр биш, тэр бол тэргүүн тэнгэр элч.
- Тэргүүн тэнгэр элчийн нэр хэн бэ?
Магадгүй тэргүүн тэнгэр элчийн нэргүй байх, би
үүнийг зөв ойлгохгүй байх шиг байна.
-За, чи түүнтэй холбогдож болно, би түүнтэй
ярилцмаар байна.
Та нар дэлхийг
бүхэлд нь хардаг болно. Арван жилийн дараа бүх зүйл танд тодорхой болно.
Таны одоо хүлээн авч байгаа мэдлэг, дараагийн төрөлдөө хамт ирдэг
болно.
Нэг ёсондоо таны мэдлэг, туршлага тань тэгэхээр арилахгүй.
-Сүнс дээшилж, тэрээр төрлөх гэр орноо мэддэг
Тийм ээ, тэндээс л эрч хүчээ авдаг.
Тэд эдгээр сүнснүүдийг барьж чаддаг тул
сүнсний оронд туслахын тулд дараагийн амьдралынхаа эрч хүчийг авдаг.
Гэхдээ сүнс болгон юу болохыг ойлгодоггүй.
Тэр бүр үүнийг ойлгодоггүй, ийм учраас хандалт
үргэлжилж, түлхүүрийг хүн бүрт тарааж байна даа.
Тэгэхээр таны зорилго, зорилт бол хүмүүст
тайлбарлах явдал юм уу,
Магадгүй бид энэ мэдээллийг сайт дээр байрлуулж болох юм.
- Таны атаархал, уур хилэн, таныг бага түвшинд чичирүүлдэг.
- Та
миний юу яриад байгааг мэдэж ойлгож байгаа гэж найдаж байна.
Программ, эдгээр нь таны биоробот руу нэвтрэх түлхүүр юм. Үүнийг хэрхэн хийснийг би одоо танд үзүүлэх болно.
- Эхлээд бодол бий болно,
дараа нь үгс бүрэлдэнэ, ингээд үйлдэл хийдэг. Та үйл явдлын явцыг ойлгож байна уу? Хүн ямар нэг
зүйлийн талаар бодож эхлэх үед төсөөллийн нэг хэсэг бүрэлддэг юм.Тэгээд тэр тухай ярьж, бүтээж эхэлдэг.
Таныг астралд оруулж буй нь таны сүнсний
хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Сүнсний гол сурах зүйл бол, бүх зүйлийг зөв
бодож, зөв ярьж, зөв үйлдэл хийж сурах юм.
Та нар бүгд төгс бус ч таныг гэрэлтүүлэгчтэй хамт бүгд суралцаж байдаг, энэ чинь л хүн байхын учир юм шүү.
Хүмүүсд асуудал тулгарах үед
хэн нэгэн таны өмнөөс
үргэлж гарц хайж, түүнийг нь олж өгөхийг
хичээдэг. Энэ
бол инээдтэй хэрэг. Гарах
гарцыг олох нь чамаас л шалтгаална,
үүнийг зөвхөн та өөрөө л олж чадна.
Мөн та хүндээр өвчин тусах юм бол, яагаад ийм зүйл болж байгааг бодоод нэг үзээрэй.
Эерэгээр сэтгэж, хайрыг дэлхийд авчир, хайраа бусдад түгээ, эерэг хүмүүстэй нөхөрлө, бүтээ, чи бүтээгчийн нэг хэсэг гэдгээ
цаг үргэлж ухамсарлаж бай.
Та нар өөрсдийгөө устгах юм хийж байна. Харанхуйн хүмүүс танд архи, сэргээш, хар тамхи өгдөг.
Тэгээд та нар үүнийг авч, хэрэглэдэг. Эмийн орлуулагч бодис ч их байна,
Таныг эмчилж байгаа зарим зүйлийн гаж нөлөөг сайн хараарай!
- Хавдар тусах хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт бол хүн үүнийг өөртөө авчрах айдас юм. Хавдар тусч өвдөх
тухай боддог, энэ бол бодлын хэлбэр бөгөөд тэр үүнийг өөртөө татдаг гэсэн үг.
Дахин төрөхдөө зөв амьдарнаа гэдэг.
-Тийм ээ, гэхдээ хүн хорт хавдар туссан бол
яаж эмчлэх вэ?
- Бүх амьдралаа эргэн харж, суугаад бодоод
үзээрэй: Та амьдралдаа зөв үйлдэл хийж амьдарсан уу?...
Амьдралд тань муу нөлөөллөөр хөндлөнгөөс оролцсон гэж хэн нэгнийг бүү буруутга.
Хоёрдугаарт: Эцэг эх нь амьдралын
буруу зам руу үлгэрлэн хөтлөх юм бол
эрүүл саруул өсөх тун хэцүү. Тиймээс зөв
үлгэрлэ, зөв амьдар.
За ингээд бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн
асран хамгаалагчиддаа баярлалаа
гэж хэлье.
Хорт хавдар удахгүй ялагдах болно, үүнийг
хүлээ.
-Гурван зуун жил хүлээх үү?
- Мэдээж үгүй, арван жилийн дотор бүрэн эмчлэгдэх болно.
- Хорт хавдарын эмчилгээг аль
хэдийн олсон, гэхдээ энэ талаар та нарт мэдээллэхгүй байна.
- Та бидэнд хэлж болохгүй гэж үү?
Энэ нь ямар төрлийн эм болон юунаас бүтдэгийг танай эрдэмтэд
мэдэж байгаа. Туршилтын үр дүн нь маш сайн
гарсан. Удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Канадад байдаг, гэхдээ тэр бүлэгт Оросын эрдэмтэд хамтарч
байгаа.
Энэ бүгдийг нууцалж байгаа ч удахгүй бүх нууц
илчлэгдэх болно.
-Яагаад энэ бүхнийг нууцалж байгаа юм бэ?
- Мөнгө санхүүтэй холбоотой...
- За,
хамгаалагчид баярлалаа, Наталья, синхрончлолгүй
асран хамгаалагчийн түвшинтэй хамт оношилгооны
өрөөнд шилжээрэй.
No comments:
Post a Comment