БИД ЕР НЬ ХЭН БЭ? ҮХЛИЙН ДАРАА БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА БЭ?

 

 

БИД ЕР НЬ ХЭН БЭ? ҮХЛИЙН ДАРАА БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА БЭ?

 /Энэ бичлэг ховсын явцад хүний астраль биеийг оношлох үед санамсаргүй хийгдсэн болно/

Бид энэ олон гаригаас яагаад материалаг ертөнцөд амьдарх сонголтыг хийсэн бэ? Үхлийн дараа юу болдог вэ хэмээх мөнхийн асуултын хариуг бараг олсон гэхэд болно. Гипноз ​​оношилгооны үеэр бид санамсаргүйгээр дээш гарах хонгил буюу боломжийг олсон бөгөөд олон хүмүүс энэ тухай сонирхдог, судалдаг учраас та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

 

2-Р ХЭСЭГ

 

А: Асуугч

Л: Лена

Н: Наталья

 

Бид Натальягийн өмнө нь харьцаж байсан хамгаалагчтай дахин ярилцахаар шийдлээ. Түүний нэрийг Ираим гэдэг. 

А: Тэгэхээр Наталья Ленагийн гарнаас бариад хамгаалагч руу гурав тоолох хооронд шилжинэ үү. Нэг, хоёр, гурав, босоорой; 

Н: За, бид зорьсон газраа ирчлээ

Н: Мм, би магадгүй гэрлээ өргөх хэрэгтэй байх, тэр дуудагдаж надруу ирнэ.

А: Алив, тэгвэл өргөөрэй. 

А: Лена, юу харж байгаагаа тайлбарлаач? Наталья юу хийж байна вэ?

Л: Надад одоо чичиргээн мэдрэгдэж байна, түүнийг сансартай сувгаар холбож, тодорхой нэгэн энерги үүсэж байна. 

А: Наталья зүгээр биз?

Л: Тийм, явж байна.

А: Хүрэхээр нь хэлээрэй.

Н: Лена, хардаа хамгаалагч явж байна.

А: Лена?

Л: Би түүнийг, яг миний өмнө байгааг харж байна. 

Н: Тиймээ. Тэр баруун талаас дөхөж ирлээ. Түүний гарт түлхүүр байна. 

А: Наталья, Түүний нэвтрүүлэх ДНК-г тоолоод, анхны төрхийг бий болгоорой. Чиний урд зогсож буй зүйлийн хийн дүрс нь өөрчлөгдсөн эсэхийг нь хардаа. 

Н: Үгүй. Энэ бол энэ орон зайн хамгаалагч нь юм байна

А: За Лена чи мөн адил зүйлийг хий. Түүний нэвтрүүлэх ДНК-г тоол, тэгээд түүний тусламжтайгаар түүний анхны төрхийг бүтээ. Чиний урд зогсож буй зүйлийн хийн дүрс нь өөрчлөгдсөн эсэхийг нь хараарай.

Л: Үгүй. Дүрс өөрчлөгдсөнгүй. 

А: Сайн байна. Ираимтай мэндэлцгээе. 

Н: Бидэнтэй мэхийн ёслож байна.

А: За ойлголоо. Тэгэхээр бидэнд түүнээс асуух хэдэн асуулт байна. Наталья түүнтэй холбогд. 

Н: Тиймээ. Би сонсож байна.

А: Сайн байна уу Ираим.

А: Бидэнд хэсэг асуултууд байна. Хэрэв та татгалзахгүй бол таньтай тэдгээрийн талаар ярих гэсэн юм. 

Н.И: Үгүй үгүй. Та бүхэнд мэдлэг олж өгч байхад бид дургүйцэхгүй. 

А: Дэлхийд төрөөд, өөрөөр хэлбэл тодорхой нэгэн огноо, цаг, болон газарт төрөөд, хар соёл иргэншилтэй гэрээ байгуулах эсвэл сайн дурын үндсэн дээр сүнс тус бүр өөрийн дагаж мөрдөх ёстой дүрэм эсвэл заавар маягийн тодорхой нэгэн программыг авдаг матрикс байдаг гэж би ойлгодог энэ зөв үү?

Н.И: Тийм. Энэ үнэн. Энэхүү программ нь дэлхий дээр амьдарч буй хүн болгонд бичигддэг.

А: Мхн. Энэ нь тэгээд хар талтай бичигддэг гэсэн үг үү?

Н.И: Энэ бол матрикс программ бөгөөд зөвхөн хар талтай бичигддэггүй. Тэнд хар болон цагаан талууд аль аль нь байдаг. 

А: Анха. Лена?

Л: За

А: Ираим руу холбогдно уу.

Л.И: Чиний мэндийг эрье.

А: За тэгэхээр өмнө нь асуусан асуултаа ахин асууя. Таны яаж хариулахыг харья.  Дэлхийд дотор нь ороод, өөрөөр хэлбэл тодорхой нэгэн огноо, цаг, болон газарт төрөөд хар соёл иргэншилтэй гэрээ байгуулах эсвэл сайн дурын үндсэн дээр сүнс тус бүр өөрийн дагаж мөрдөх ёстой дүрэм эсвэл заавар маягийн тодорхой нэгэн программыг авдаг матрикс байдаг гэж би ойлгодог энэ зөв үү?

Л.И: Ерөнхийдөө товчхон ярьвал тийм. Яагаад гэвэл дэлхийн матриксын орон зайд байрлаж буй сүнснүүд зөвхөн энэ хэмжээст орон зайд л хувирахаас өөр аргагүй байдалд байдаг. Зөвхөн энэ гариг дээр л тэдгээрт зориулагдсан матрикс байдаг.

А: Ммм, Хоёрдох асуулт, энэ дэлхий дээр амьдарна гэдэг нь сэтгэл хөдлөлийг мэдэрч амьдрана гэсэн үг үү?

Л.И: Энэ бол энергийн цуглуулга. Та бүхэн өөрсдийн махан биедээ энергийг хуримтлуулах илүү их боломжийг тэр дундаа эерэг, өндөр давтамж бүхий энергийг агуулж байдаг. Төрөл бүрийн саад тотгорыг даван туулах, сэтгэл хөдлөлөө ашиглах нөхцөл танай хэмжээст байдаг тул та бүхэн илүү өндөр давтамжтайгаар чичиргээ хийх боломжтой байдаг ба таны сүнс өөрөө болон энергийн мэдрэмжээс илүү их туршлага хуримтлуулдаг. Өөр үгээр хэлбэл тэд илүү өндөр давтамжийн нийлмэлд гарах үедээ энергээр цэнэглэгддэг гэсэн үг

А: Сал, Наталья, Ираимд холбогд. Дараагийн асуулт: Энд амьдрах, Дэлхийн программыг зөв дагаж амьдарвал энэ нь бусад газруудтай харьцуулахад тухайн сүнсний хөгжлийг арай хурдасгаж өгдөг үү?

Н: Би бол тэгж хэлэхгүй байсан. Хүн энергээр өөрийгөө дүүргэж, тэдгээрийг ихэсгэж тэр шилжилт хийнэ гэдгээ ухааран түүнд анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг. 

А: Мм ойлголоо. Лена чамд хэр их энерги бий вэ? Чиний энерги чамаас явдаг уу эсвэл байж л байдаг уу? 

Л: Үгүй. Миний энерги хэвийн байгаа.

А: Маш сайн байна. Наталья?

Н: Үгүй. Миний энерги яваагүй байна.

А: За, дараагийн асуулт. Хүний үүрэг нь ертөнцийн хууль дүрмийг даган биелүүлж, хүн чанарын эсвэл өөрийн дээд “Би” ийн хоолойг сонсон амьдарч илүү өндөр чичирхийлэлийг цуглуулж, өөрийн хөгжлийн түвшинг өргөх, зөв үү?

Н: Бүх амьд амьтадад өөрийн дээд БИ- г сонсож тэдний үгийг хөрвүүлж сураад энергийг эзэмших гэсэн зорилго болон үүрэг байдаг. Үүний тулд та бүхэн наашаа ирдэг. Гэхдээ олон хүмүүс энэ нь юу болох болон тэд юуг өөрсөддөө агуулж байгаагаа ч ойлгохгүйгээр унтахаар үлддэг. Энерги бол бүх зүйлд байдаг. 

А: Өөрөөр сүнснүүд дэлхийд ирэхийг хүсэх хүсэл нь юунд байна гэж? Ер нь бол хариулт ойлгомжтой. Энэ бол сүнснүүд ийм туршлага авч болох цорын ганц газар эсвэл өөр газар байгаа юм болов уу? 

Н: Байхгүй. Чичиргээн болон энерги хуримтлагддаг газар гэж байгаа. 

А: Мм зөв зөв.

А: Лена, Наталья асуултад хариулж байх зуур чи юу харж байна вэ? 

Л: Мм, чи чичиргээний түвшинд асууж байна уу эсвэл биетээр юу харж байгааг хэлж байна уу?

А: Тийм, чичиргээн.

Л: Би энергийн солилцоог харж байна.

А: Аан. Ираим ямаршуу харагддагийг дүрслэж хэлээч?

Л: Мм., миний хувьд тэр хүн дүрстэй төстэй, хүний дүр төрх. 

Л: Түүний үс нь мөрнөөсөө ялимгүй доош унжсан, хоёр хуваагдсан, буурал. Түүний хувцас нь мөн адил урт, үндсэн хувцасных нь дээгүүр нөмрөг байна.

А: За ойлголоо, сайн байна. Тэгэхээр энэ асуултыг тэр чигээр нь Натальягаас асууя.

Н: Би Ленатай ижил хариулт өгнө. Гол нь тухайн нөмрөг нь толгой дээгүүр хучигдсан, цагаан саарал өнгийн, тийм мөн үс нь буурал, бага зэргийн ямаан сахалтай. 

А: Тэгвэл Ленагийн зөв болж таарч байна уу? 

Н: Тиймээ. 

А: Заза. Сайн байна. Лена одоо Ираимтай холбогд. Дараагийн асуулт: хүн дэлхий дээр программаар амьдран эерэг болон сөрөг энергийг ялгаруулдаг уу? Мөн хэрэв хар соёл иргэншилтэй тэд гэрээ байгуулсан бол тэдний үүсгэж буй бүх энергүүдийг гэрээ байгуулсан харын соёл иргэншлийнхэн нь сорон авдаг уу? 

Л: Чи одоо сүнснүүдийг дэлхий рүү илгээх үед байгуулагддаг гэрээний тухай ярьж байна уу?

А: Тиймээ. Сүнс илгээгдэх үедээ түүнд тэр хар бараан эсвэл гэгээлэг замаар явах тухай тодорхой төсөөлөл байдаггүй болохыг л би хэлээд байна л даа. 

Л: Түүнд сонголт бий, дэлхий дээрх амьдралын хугацаанд тэр өөрийн чиглэлийг цагаанаас хар луу эсвэл эсрэгээрээ өөрчлөдөг. Гэвч тухайн сүнс эцсийн байдлаар зөвхөн хар замаар явбал түүний бүхий энерги нь доош унадаг.

А: Заза. Хэрэв бидний нам чичиргээний сэтгэл хөдлөлөөр доод ертөнцийн төлөөлөгч нар тэжээгддэг юм бол хар сансарын соёл иргэншлийн төлөөлөгч нар бидний эерэг энергээр хоололдог гэсэн үг үү? Тэд хаашаа явдаг юм бэ? 

Л: Заримдаа та нарын эерэг сэтгэл хөдлөлүүд дэлхийн ойролцоох орон зай дахь таны энергийн мэдээллийн талбар луу илгээгддэг.

 

 Та нарын эдгээр бүх энергүүд дэлхийг тойрон яг л нэг давхарга шиг хуримтлагдаж байдаг. Тийм ч учраас одоо хүмүүс хамтын ухамсарт нэгдэж, хувийн хэрэгцээний төлөө бус, хувийн ашиг сонирхлын төлөө бус, нийтлэг, бүх нийтийн, гараг эрхсийн сайн сайхны төлөө нэгдэхийг гэрлийн хүчнээс уриалж байна.

 

 Өндөр чичиргээний энерги нь танай гаригийн эргэн тойронд төвлөрч, харанхуй дайралтаас хамгаалсан бүрхсэн хөшиг шиг байдаг тул энэ нь таны хүн төрөлхтний ойлгох, анхаарах ёстой маш чухал зүйл юм. Эхэндээ энэ энерги нь дэлхийн ойр орчмын орон зайг хамгаалахад чиглэгддэг.

А: Мм. Зөв зөв. Лена сал. Наталья Лена мэдээлэл авч байх үед чи түүнийг мөн адил сонсож байна уу эсвэл чи зөвхөн энд л түүнийг сонсож байна уу? 

Н: Бид цугтаа зогсож байгаа шүү дээ. 

А: Чи наанаасаа Лена яаж мэдээлэл авч байгааг сонсож байна уу?

Н: Тийм. Би тэр хоёрыг хоёуланг нь сонсож байгаа.

А: Зөв зөв. Надад бол сонирхолтой байна. Би чинь тэр хоёрыг сонсохчгүй харахчгүй байгаа шүү дээ. 

Н: Тиймээ тэд яаж мэдээлэл энергиэ солилцож байгааг би харж байна. Тэр түүнд зөвхөн яриад тогтохгүй мөн дүрсэлж үзүүлдэг. Ираим Лена юун тухай ярьж харж байгааг хардаг харин би үүнийг нь бас харж байна. 

А: Лена чи тэр ямар нэгэн зүйлийг хэрхэн үзүүлж эсвэл ярьж байгааг харж байна уу? 

Л: Тэр энэ тухай ярих үед би дэлхийн ойролцоох орон зайг харж байна. Би сансар огторгуй дахь гариг эрхэсүүдийг хардаг, тэдгээрийн дээрээс нь би гараад тархан явж буй цацрагийн гэрлийн тухай түүний ярьсан өндөр давтамжийн өндөр чичиргээг би харж байна. Тэрээр мөн дээд бодисууд хэзээ ч хэт их хэмжээгээр авч хаяхгүй, энэ энергийн яг илүүг нь авах болно, гэхдээ тэд хэзээ ч бидний орон зайд хохирол учруулахгүй гэж хэлсэн.

Н: тиймээ. Хүмүүсийн хохиролд.

А: Наталья дэмжиж байна. Леночка сал. Харин Наталья чи холбогд. Дараагийн асуулт: Харынхантай сайн дураараа гэрээ байгуулж болох уу мөн үүнийг яаж хийх вэ? Хийх гэж байгаа зүйлийг ам хэлбэрээр хэлнэ гэсэн үг үү эсвэл яана гэсэн үг вэ?

Н: тийм ээ, та хүсэл зоригоо илэрхийлж гэрээгээ цуцалж болно, гэхдээ энэ хүсэл нь дотроосоо гарах ёстой, тэнгэрлэг хүч, сүнс, тархи дотооддоо нэгдэх ёстой. Тэд төгсгөлийг уншихдаа ийм төрлийн симбиозоор нэгдэх ёстой. 

А: Тарни юм уу тэй? 

Н: Яг тийм. 

А: Өөрсдөө үүнийг хийхэд хүндрэлтэй юу? Үүнд магадгүй мастерыг гуйх хэрэгтэй болов уу.

Н: Хүн бүр сэтгэл, толгой хоёрын симбиозыг бий болгож чаддаггүй. 

А: Тэгвэл хүн энерги өгөхгүйгээр дэлхийн матриксын программаар үргэлжлүүлэн амьдарч болно гэсэн үг үү? 

Н: Яг зөв.

А: За за. Ойлголоо.

А: Сүнснүүдийн дотоод хүсэл нь зөвхөн энэ программаар тодорхойлогддог уу эсвэл тухайн сүнсний хөгжлийн түвшингээс хамаардаг уу? 

Н: Үргэлж сүнсний хөгжлийн түвшингээс хамаардаг. Сүнс үүнд хүрэх ёстой. Унтаа хэлбэрийн хардаггүй, ойлгодоггүй сүнснүүд гэж байдаг. Тэр хэрэв ойлгохыг ч хүсэхгүй байгаа бол яаж үүнд хүрэх юм бэ. 

А: Заза. Ахиад асуулт: хэрэв сүнсийг хууран мэхлэж дэлхийд авчирсан бол түүнд программыг хэрхэн өгдөг вэ? Амьдралын асуудлын зангилаагүйгээр анхан шатны программ уу эсвэл ямар байх бол?

Н: сүнс нь амьдралынхаа туршид үйлийн үрийн буюу асуудал бэрхшээлийн зангилааг өөрөө нэхэж чаддаг. Ийм маягаар тэд нэг амьдралаас нөгөөд, нэг овгоос нөгөөд шилждэг. Бид хүмүүст үйлийн үрийг нь бий болгодоггүй хүмүүс өөрсдөө үүнийг бүтээдэг. 

А: Би ойлгосон. 

Н: Тэд энэ маягаар нэг амьдралаас нөгөө амьдрал руу, төрлөөс төрлийн хооронд шилждэг. Бид хүмүүсийн амьдралд үйлийн үр тарьдаггүй, хүмүүс өөрсдөө үүнийг суулгадаг. 

А: Лена программ төрсөн өдрийн огноо тус бүр дээр суулгагдсан байдаг уу эсвэл ямар өдөр төрнө тэр өдөртөө программаа авдаг уу? 

Л: Төрсөн өдөр, газар, цаг тэр бүү хэл секундтэй уялдан эдгээр программ нь суулгагдсан байдаг. Та бүхний аль хэднийнээс судлаж буй зурхай мэтийн олон шинжлэх ухаан энд нэгтгэгдсэн байдаг тул хөтөлбөрт төрсөн газар, тухайн сүнс хөгжих газар, сүнс ямар шашинд захирагдах нь нөлөөлдөг.

 Та нарын хэмжээсийн хүрээнд сүнсний хөгжилд нөлөөлдөг олон хязгаарлалтууд байдаг. Ихэнх тохиолдолд тэд сүнсний хөгжилд хязгаарлагдмал байдлаар нөлөөлдөг бөгөөд энэ нь их эсвэл бага хэмжээнд янз бүрийн хэлбэртэй байдаг. Сүнсний хөтөлбөрөөс хамааран дэлхийн нийгмийн хэм хэмжээг даван туулах үүднээс тодорхой туршлага хуримтлуулахын тулд сүнсийг тэр эсвэл өөр ямар нэгэн газарлуу илгээдэг. Сүнс бие махбодын тодорхой хязгаар дотор хөгжиж, эрх чөлөөтэй байх боломжтой гэж үү?

А: Чи зөв хэллээ. Яг үүнээс тэгэхээр асуулт үүсэж байна. Ведийн тоон судлал болон зурхайн тусламжтайгаар яг эдгээр программууд тооцоологддог уу? 

Л: Тиймээ, энд эсрэг талаас нь бас явж болно. Таны сүнсний үүслийн үүрэг, энд дэлхий дээр төрсний үүрэг.

А: Би ойлголоо. Хүмүүст тэдгээрийн үйлийн үрийг үзүүлж, тэдэнд түүнийг олоход нь туслах хэрэгтэй юу? Эсвэл тэд өөрсдөө олох ёстой юу? 

Л: Хэрэв ээ сүнс үүнийгээ харахад бэлэн бол хэрэгтэй. Түүнийг зөв чиглэлд хөгжүүлэхийн тулд харуулсан мэдээг тэр хүлээн авч харж чаддаг. Гэхдээ сүнс үүнд бэлэн биш бол түүнд хэдэн ч удаа ярьж, хэлж өгч, үзүүлсэн ч гэсэн тэр мэдээллийг хүлээн авахгүй, харахгүй унтаа хэлбэртэй байдаг. Бүх зүйл сүнсний хөгжил, түүний хөгжихийг хүсэх хүсэл, гэрэл рүү тэмүүлэх тэмүүллээс шалтгаалдаг. Гэхдээ үүний зэрэгцээгээр сүнс өөрөө эдгээр чадварыг олж авч эзэмшихэд нэг ч хязгаарлалт байдаггүй. 

А: Мм, ойлголоо. Заза Баярлалаа Лен.

Наталья Ираимд холбогд. Дараагийн асуулт: Хэрэв сүнс программ дээр алдаа гаргавал үйлийн үр нь түүнийг шийтгэдэг үү? Хэрэв өөрийн гаргасан алдаагаа хангалттай сайн ойлгож, түүнийг засах гэж хичээвэл шийтгэлээс мултарч болох уу? 

Н: Хэрэв сүнс өөрийн хөгжлийн явцдаа алдаа гаргаад, түүнийг ойлгож чадвал мэдээж хэрэг тэр толгойгоо өндөрт өргөн чичиргээн, энергээр дүүрэн замаар ахин алдаа гаргалгүйгээр явахыг сонгох боломж бас түүнд бий.

А: Ойлголоо. Сүнс ахин хувилах үед түүнд санал болгож буй гэрээнээс татгалзвал түүнд юу тохиолддог вэ? 

Н: Сүнс чөлөөтэй болоод явчихдаг.

А: Хаашаа явдаг гэж? 

Н. Дээшээ.

А: Нарны аймгийн ямар хэмжээсийн ертөнцүүд рүү явдаг вэ?

Н: Тэр өөрөө шийдвэрээ гаргадаг.

Н: Тухайн сүнсэнд аль зам нээлттэй байна тийшээ явдаг. Аль зам нээлттэй байх эсэх нь тухайн сүнсний хөгжлийн түвшингээс хамаардаг. 

А: Ленагийн хэлж байгаагаар бол, гэхдээ хөгжил байхгүй байж болох уу?

Н: Ихэнх тохиолдолд дэлхий дээр хувилаад сурсан сүнснүүд юу хийхээ мэддэггүй тэд ахин дахин хувилсаар л байдаг. Тэд эрх чөлөө гэж юу байдгийг мэддэггүй. Энэ яг л боолуудад эрх чөлөө өгөхтэй ижил. Тэдний хувьд энэ эрх чөлөөгөөр юу хийх нь тодорхойгүй байдаг. Боолыг чөлөөлөөд тэд юу хийхийг нь хараад үз. Тэр өөр ертөнц, хэмжээст очоод мэдээлэл авч чадна. Гэсэн хэдий ч сүнс тэр болгон үүнийг хүлээн авахад бэлэн байгаад байдаггүй. 

А: Мм. Тэд нэг бүтээгчээр бүтээгдсэн хэдий ч Ориончууд амьдардаг газар, мөн хөгжлөөрөө ялгардаг уу эсвэл тэд анхнаасаа хоорондоо ижил байдаг эсэхийг Ираимаас асуугаад өгнө үү?

 

Н: Тэгэлгүй яахав. Бүтээгч бүгдийг бүтээсэн. Бид бүгд өөрсдийн эхэн үедээ ижилхэн.

А: Амьтад, шавьжнуудын сүнснүүд бол сүнсний анхан шатны зам уу?

Н: Тийм гэж хэлэхэд хэцүү юм.

А: Эсвэл энэ ер нь огт өөр сүнснүүд үү?

Н: Ер нь энэ бол өөр төрлийн сүнснүүд, гэхдээ заримдаа сүнснүүд өсөж, хөгжихийг хүсвэл тэд энэхүү хязгаарлалтын цаана гарч чадна. 

А: Тэгвэл ямар ч сүнс хүнд хувирах хэмжээнд хүртэл хөгжиж чадна гэсэн үг үү? 

Н: Тэгэлгүй яахав юм бүхэнд өөрийн гэсэн хөгжлийн хүсэл эрмэлзэл бий. Хэрэв чи хүсвэл хөгжих болно. Хүсэхгүй бол ёроолдоо чи үлдэх болно. 

А: Тийм болохоор зарим хүмүүсийг харахлаар зарим нэгэн амьтад санаанд ороод байдаг байх нь ээ?

Н: Тэгэлгүй яахав. Тэр бүү хэл биеэ авч яваа байдал дээр нь хүртэл зарим нэгэн ижил зүйлс байдаг юм. 

А: Хэрэв хүн биеэ тааруу авч яваад, хар энерги их цуглуулвал түүнд амьтны бие өгч түвшин бууруулах эсвэл хар нүхрүү шүүлтэнд явуулдаг уу? 

Н: Дан ганц энэ биш шийтгэл хэлбэрээр түүнийг амьтны биед хувилуулж төрүүлж болно хэрэв тэр амьдрах үедээ муу байсан бол.

А: Хэрэв иймэрхүү шүүх байхгүй байсан бол сүнснүүдийн энергийг яах гэж шалгадаг гэж? Мөн бурхан хэн нэгнийг хар нүхэн дахь сүнсний шүүлт дээр тавьж чадсан гэж үү?

Н: Бурхан гэдэг бол орчлон ертөнций оюун ухаан, энэ бол зөвхөн хүмүүсийг бүтээсэн агуу холимог биш юм. Дэлхий дээрх бүх зүйл бүтээгчээр (бурхнаар) бүтээгдсэн. 

А: За за. Тэгвэл одоо сал.

А: Лена холбогд. Чөлөөт сүнснүүдэд ямар нэгэн зорилго, үүрэг гэж бий юу? Ахин төрж, хувилхаа больсон сүнснүүдэд.

Л: Сүнсний хөгжилд хязгаар гэж үгүй. Сүнс гэдэг бол энергт мэдээллийн холимог болохыг та бүгд ойлгох болно. Ямар ч сүнс цаг хугацааны аль нэгэн үе шатанд тодорхой хэмжээний энерги хуримтлуулдаг. Энэ энерги нь эерэг болон сөрөг аль аль нь байдаг. Эдгээр энергүүдэд өөрийн нягтаршлийн түвшин гэж байдаг. Хэрэв чи сөрөг энергиэ туршлага хуримтлуулах замаар хаяж чадах бол, хувирах үеийн үйлийн үрийн зангилаагаар гарахдаа чи туршлага хуримтлуулан энэ маягаар хөгждөг. Та бүхний сүнс автоматаар өөр чичирхийллийг олж авч байдаг. Хэрэв чи сүнсний эрх чөлөөний талаар ярьж байгаа бол савангийн хүнд хөөс хөөрөөд хол газар нисэж чадах уу? Үгүй л болов уу, тэр хагарах болно. Ийм л учраас тэд ямар ч байсан гэсэн бүгд энерги ба хөгжлийн түвшингээс хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн орон зайнаас чөлөөлөгдөхийн тулд шаардагдах нэмэлт хөгжил хэрэгтэй буй сүнснүүд юм. Тэдэнд өөр гариг эрхэс, орчлон ертөнцөд ахин төрөх, сансрын орон зайд шилжихэд хангалттай хүрэлцэх энергитэй болно.

 

А: Сүнс өөрийн ертөнцийн байгуулах замаар өөрийн бодит байдлыг бүтээж чадах уу?

Л: Тийм, гэхдээ энэ бүгд таны орон зай буюу талбайд оршдог.

А: Ойлголоо. Лена сал. Дараагийн асуулт: дэлхийн хэдэн жилийн дараа дэлхий дээр дараагийн хувиралт болж өрнөх вэ? 

Н: Дахин хувирал авах нь магадгүй багахан эсвэл их завсарлагын дараа болж магадгүй юм.

А: Энэ юунаас хамаарах вэ?

Н: Энэ нь та бүхний дэлхийн матриксд олж авч хуримтлуулж буй энергээс хамаардаг.

А: Хуримтлагдсан үйлийн үрийг харгалзан тохиромжтой огноог сонгох нь хойд дүр болох хугацаанд мөн нөлөөлдөг үү?

Н: Үйлийн үр тэр болгон тооцогдоод байдаггүй. Харин энергийн талбай харгалзан үзэгддэг. Түүний хэр хурдан эргэн ирж чадах эсэх нь үүнээс л хамаардаг.

А: Ойлголоо. Баярлалаа Ираим.  Тэр бидэнд дамжуулан хэлэхийг хүссэн өөр ямар нэгэн мэдээлэл бий юу? 

Л: Тэр надад хайрын тухай ярьж байна. Дээш явах үед та бүхний орон зайг бэхжүүлдэг хамгийн өндөр чичирхийлэл бол хайр болохыг сануулж байна. Энэхүү мэдрэмжээр өөрийн эргэн тойрныг дүүргээрэй, ингэснээр тухайн хувиралд та өөрийн бодит байдлыг бүтээж байна гэдгийг санаарай. Энэ бол сүүдрийг хөөдөг гэрэл бөгөөд энэхүү энергийг эзэмшигч нь огт өөр түвшин дэвшин гарах боломжийг өөртөө агуулж байдаг. Мөн тэр илүү их хариу нэхээгүй хайрыг өөртөө татдаг. 

А: Ойлголоо. Баярлалаа Ираим. Охидуудаа түүний түвшингээс салцгаана уу. Тэгээд Акашигийн хронник оношилгооны өрөө рүү ирнэ үү. За алив. Нэг, хоёр, гурав.

 

Эхлэл 1-р хэсгийг унших бол эндээс

 https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_45.html


Ховсын талаар дэлгэрүүлж мэдээлэл авах бол эндээс

https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_72.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...