АГУУ ТОМ ЗУРАГ 25-р хэсэг

 

Бидний хүүхэд байхдаа сурч мэдсэн түүх нь ямар ч утгагүй зохиомол байвал яах бэ, шинжлэх ухаан түүхийг буруу өнцгөөс харж, тайлбарлаж байгааг нотлох баримт болох олон тооны хачирхалтай гавлын яснууд дэлхий даяар олдсон байдаг. Бие даасан институтууд тэдээр гавлуудыг судлаад ДНХ нь хүнийх биш гэдгийг тогтоосон ч этгээд хачин хэлбэр, түүхийн тайлбаруудыг нь үргэлжлүүлэн судалсаар байна


 

Сунасан гавлын яс

Олон төрлийн өвөрмөц хэлбэртэй араг яснуудаас хамгийн түгээмэл олддог гавал нь “Сунасан хэлбэртэй гавлын яс” юм. Эдгээр гавлын ясны ихэнх нь Перуд, ялангуяа Наскагийн шугам, Паракасын ойролцгоос олддог. Булшны дээрэмчид олдворуудыг хар зах дээр худалдаалснаар шинэ олдворууд тогтмол ил болсоор байна. Гавлын яс нь хавтгайдуу, сунасан хэлбэртэй байдаг ба ихэнх тохиолдолд үс, арьс нь ясандаа наалдаж хатсан байдалтай байдаг. Эдгээр гавлын ясыг “Параскасын түүхийн музей” Хувь хүний хувийн музей, Ика мужийн музей болон бусад газруудааас үзэх боломжтой. Жишээ ньБоливи, Франц, Норвеги, Мальта, Египет, Иракийн хойд хэсэг, Украйн, Сибирь, Өмнөд Африк ("Боскоп хүн" гэгддэг), Далайн Вануату зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ижил төстэй гавлын яс олддог байна.

Заримдаа эдгээр хачирхалтай гавалнууд нь хүний гавлын яснаас хоёр дахин том байх нь бий. Ихэнх гавлын ясны урд талд байдаг нуман оёдол нь зарим гавалд байхгүй бол заримд нь нэмэлт оёдолтой байдаг ба ихэвчлэн биднийхээс зузаан, хатуу байдаг байна.

Хүүхдийг нялх байхад нь толгойг нь маш чанга боож, сунасан мэт хэлбэртэй болгосноор энэ нь хүүхдийн тархийг гажигтай болгодог бөгөөд үүнийг эртний ёс заншлаас үүдэлтэй гэж өнөөгийн шинжлэх ухаан үздэг.

Хүүхдийн толгойг боож уядаг энэ ёс заншил нь харь гаригийн зочдыг бишрэн шүтсэний үр дагавар байж болох юм, магадгүй тэдэн шиг төгс болно гэж найдаж тэднийг дуурайдаг байснаас үүдэн зан үйлд нь нэвтэрсэн байж болох талтай.  Бид энэ зан үйлийг хаа сайгүй буюу дэлхийн олон орноос олж харсан. Гэсэн хэдий ч хүчээр сунгасан гавлын яснууд нь архелогийн олдворын сунасан гавлын яснаас тэс өөр харагдах нь тодорхой. Ингэж толгойн ясыг нь хүчээр сунасан мэт хэлбэртэй болгосон хүүхдийн хувь заяа мөн эрүүл мэнд оюун ухаанаас гадна амь насанд нь ч сөргөөр нөлөөлдөг байна. Египетэд гавлын яс төдийгүй Фараонын эрин үеэс гаралтай гайхалтай эртний урлагийн бүтээл болох гонзгой толгойтой хүмүүсийн дүрсээр ханын чимсэн байгааг олдсон.

Египет судлаачид үүнийг энгийн хүмүүс шиг нэг хэв маягийн дүрслэл эсвэл хааны малгайн онцгой загвар гэж тайлбарласан байдаг. Гэвч Тутанхамун болон бусад хааных ер бусын гонзгой гавлын ястай байгааг харж болно.

 

 

Хэн ийм толгойтой байсан бэ?  

Паракасийн сунасан гавлын ясыг ДНХ-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд дэлхий дээр одоо байгаа амьдралын хэлбэрт тохирох зүйл олдсонгүй. Гэсэн хэдий ч иллюминатуудын нууц үйлдлүүдийн талаар Америкийн Black ops circuit (хууль бус цэргийн нууц ажиллагаа) явуулдаг цэргийн эх сурвалжаас үзэхэд эдгээр хачирхалтай гавлын яснууд хэнийх байсныг нь эрт дээр үеэс тэд мэдэж байсан мэт тодорхойлсон байдаг гэнэ.

Үүгээр ч зогсохгүй тэд эдгээр байгууллагуудтай хамтран ажилладаг!

Нью-Йоркийн ойролцоох Ultra Secret Montauk Project (Сэтгэл зүйн дайн буюу оюун ухааныг хянах арга техникийг хөгжүүлэх, цаг хугацаагаар аялах судалгаа, харь гаригийнхантай холбоо тогтоох, сарны хуурамч газардалт зэрэг олон нууц ажиллагааг удирдаж байсан байгуулага) ажиллаж байсан техникийн инженер Престон Николс энэ төсөлд бүх төрлийн сөрөг харь гаригийнхан, тэр дундаа саарлууд, рептилоидууд оролцсон гэж мэдэгдэж байжээ.

 Сириус А оддын системээс хүн шиг гуманоидууд бас оролцсон гэв. Түүний хэлснээр эдгээр нь эртний Египтэд бурхад гэж шүтдэг оршнолууд байсан. Тэд биднээс илүү урт толгойтой, том нүдтэй. Гэхдээ ихэнх эх сурвалжууд дээр эдгээр сөрөг оршнолууд нь Сириус А системээс гаралтай биш, харин Сириус Б-ээс гаралтай гэж үздэг. Тиймээс Престон Николсыг андуурч эсвэл буруу мэдээлсэн байж магадгүй. 

Дашрамд хэлэхэд Сириус одны системийн бүх оршин суугчид сөрөг биш юм. Сириусын байгууллагууд гайхалтай өргөн хүрээтэй системтэй гэдгийг Сүюзи Уорд номондоо тайлбарладаг. Тэдгээр нь бүгд өөр өөр харагддаг хэдий ч сансар огторгуйд тархан янз бүрийн соёл иргэншилд амьдарсаар ирсэн. Тэдний зарим нь дэлхийн хүмүүстэй генетик удмын холбоотой гэж үздэг учраас бидний оршин тогтносон тэр цагаас хойш манай гаригт айлчилж, зочилж ирсэн байнаХарин нэг сонирхолтой зүйл нь гэвэл тэдний зарим нь маш өндөр хувьсан хөгжсөнөөр бие махбод, сансрын хөлөг зэрэг ямар ч  материалаг зүйл тэдэнд хэрэггүй болж, хязгааргүй бүтээл дунд бүлгийн ухамсраар шилждэг болсон байна. Хятад, Түвдийн уулархаг нутгийн овог аймгууд, Мали, Африкийн Догон овог ч Сириус Оддын системээс ирсэн зочидтой удаан хугацааны турш харилцаж байсан тухай өгүүлдэг. Гэхдээ энэ нь Сириусийн өөр нэг оршнол, лусын дагинатай төстэй "усны бодгаль" шиг харагддаг.1995 онд шинжлэх ухаанч эрдэмтэд нээж зарлахаас хавьгүй эрт Сириус С нэртэй гуравдахь оддын систем байгааг Догоны тахилч нар Барууны судлаачдад хэлж байжээ.

"Тэнгэрээс бууж ирсэн, өвөрмөц толгойн хэлбэртэй буюу урт тархитай бурхадын тухай домог байдаг. “Тэд маш онцгой байсан бөгөөд тэднийг шүтдэг байв" гэж Омск дахь түүхийн музейн менежер Игорь Скандаков хэлсэн байна.

 

 

Ануннаки

Сириус В системээс ирсэн оршнолуудаас гадна Орион одны болон Нибуру гаригийн сөрөг хандлагтай хүн дүрст мөлхөгч төрөл болох Ануннаки нар нь урт гавлын ястай гэдэг. 200,000 гаруй жилийн өмнө эдгээр харь гаригийнхан хүний төрөл зүйл болох Хомо сапиенсийг бий болгосон аж. Тэд өөрсдийн мөлхөгчдийн ДНХ-г Өмнөд Африкийн Лемуриас гаралтай Бушменуудын ДНХ-тэй хольсон. Ингэснээр тэд уурхайд алт ухах зорилготой боолын сүргийг бий болгосон. Ануннакид өөрсдийн Нибиру гаригийн суларч буй уур амьсгал, байгалийн хатуу ширүүн нөлөөллөөс хамгаалахын тулд алтны тоос хэрэгтэй байв. Энэ төслийн дараа ч Ануннаки манай гаригт зочилдог хэвээрээ байсан. Тэд саяхныг хүртэл бидний хөгжилд саад учруулсан байдаг. Түүгээр ч зогсохгүй "Black Ops" -ийн хар тойрогт харилцаа холбоотой Camelot төслийн судлаач Билл Райан “Ануннаки маш том эрүү”-тэй хэмээсэн. 

Энэ тайлбарт нь нэлээд их олдсон том, өргөн эрүүтэй хүний бус гавлын ястай таарч байгаа юм. Тэдний шүдний хазалт нь хүнийх шиг шулуун биш, харин муруй юм байна. Доорх зураг дээр хүний эрүүний хэлбэр, мөн гавлын ясны зарим оёдол байхгүй байгааг сайн харж болно.

 


Оддын хүүхэд

1930 онд Америкийн өсвөр насны охин Мексикийн Чихуахуа хотоос баруун өмнөд зүгээс 60 гаруй милийн зайд орших хуучин уурхайн нүхнээс эмэгтэй хүний араг ясны хажуудаас жижигхэн өвөрмөц араг яс олжээ.

Тэрээр гавлын ясыг нь гэртээ аваачиж, Техас мужийн Эль Пасо дахь гараждаа насан эцэслэх хүртлээ бэлэг дурсгал болгон хадгалсан байж. Үүний дараа 1998 онд уг хачирхалтай араг яс Эль Пасогийн оршин суугч Рэй, Мелани Янг нарт иржээ. Мелани сувилагч байсан бөгөөд энэ гавлын яс нь хүний гавлын яс гэдэгт итгэж чадахгүй байв.


 Тэрээр үүнийг Америк дахь хүн гөрөөс, Гималайн Йети буюу алмас зэрэг олон янзаар нэрэлдэг гуманоидуудын тухай, мөн Ануннакигийн хүний хөгжилд үзүүлсэн нөлөөний тухай ном бичсэн зохиолч, судлаач Ллойд Пайдэд аваачжээ.

Пайдэд ирсэн гавлын яс нь (зөвхөн дээд хэсэг нь үлдсэн) түүнийг гайхшруулж чадсан бөгөөд ДНХ-ийн хэд хэдэн удаа туршилт хийж үзсэн байна.

Энэ нь гавлын яс нь хэдэн зуун жилийн настай байсан бөгөөд, эх нь хүн байсан гэдгийг илрүүлсэн. Гэхдээ эцгийн ДНХ дэлхийн хаанаас ч олохгүй гэдгийг дахин дахин харуулсан байна. Хожим нь Перугаас ижил төстэй гавлын яс олдсон байсан.


Зеландын гавлын яс

Зеландын гавлын ясыг 2007 онд Дани улсын Олстыкке хотод бохирын хоолойг сольж байсан ажилчид илрүүлжээ. Хачирхалтай хэлбэрийн улмаас ихэнх эрдэмтэд үүнийг хошигнол гэж үзэж, судлах сонирхолгүй байлаа. Харин 2010 онд Дани улсын Мал эмнэлгийн коллежид гавлын ясыг анх шинжилсэн байна. Судлаачид үүнийг бодит гавлын яс гэдгийг баталсан ч энэ нь ямар төрлийн оршихуй гэдгийг олж тогтоож чадаагүй байв.



Гавлын яс нь хомо сапиенсийнхээс том байсан тул эхэндээ тэд үүнийг морь юм уу ямар нэг амьтны гавлын яс байж магадгүй гэж сэжиглэж байсан ч шинжилгээ судалгаагаар энэ нь тийм биш гэдэг нь тогтоогдсон. Дараа нь гавлын ясыг Копенгаген дахь “Нильс Борын хүрээлэн” - руу илгээв. Нүүрстөрөгчийн шинжилгээгээр энэ нь МЭӨ 1200-1280 он орчимын хооронд амьдарч байсныг тогтоосон боловч гавлын ясны гарал үүслийн талаар илүү мэдээлэл өгөх боломжгүй байв. Тус газраас өөр ийм яс олдоогүй байна.

Андахуайлилласын муми

2011 онд Перугийн Куско дахь “Привадо Ритос Андинос” музейн“ ажилтан Ренато Давила Рикельме гайхалтай нээлт хийжээ. Куско хотоос зүүн өмнө зүгт 35км орчим зайд оршдог, Инкагийн эзэнт гүрний нэг хэсэг байсан Андахуайлиллас тосгоноос хоёр жижиг муми олжээ. 


Нэг муми бүрэн бус байсан ч нөгөөг нь задлахад сонирхолтой бяцхан дүр гарч ирэв. Толгой нь 45см орчим том байсан бөгөөд их биетэй адил хэмжээтэй байлаа. Түүний шүд нь бүрэн ургасан бөгөөд хүнийхээс цөөн тооны араа шүдтэй мөн нүдний аяга нь хүнийхээс хамаагүй том, зулай нь битүүрээгүй байсан бөгөөд энэ нь ихэвчлэн нэг нас хүрээгүй хүүхдэд тохиолддог гэдгийг та мэдэх байх. Ингээд Давила Рикельме Испани, Оросын гурван антропологичийг ирж үзэхийг урьсан байна. Тэд бяцхан гуманоидыг шалгаж үзээд энэ нь хүн биш байна гэж дүгнэжээ.

Сайрегийн эвэртэй гавлын яс

Энэ зураг анх 1916 оны Америкийн сонинд  нийтлэгдсэн байдаг. АНУ-ын Пенсильвани мужийн Сайре хотын ойролцоох хуучин булшнаас 68 араг яс олдсоноор энэ түүх эхэлдэг.


Хэдэн өдрийн дараа хэвлэлийн төлөөлөгч энэ сонинд эдгээр нь эвэрт гавлын яс биш, харин "хүний шарил бугын эвэртэй холилдсон" гэж мэдэгджээ.
Хуурамч тайвшируулсан мэдээлэл түгээхдээ гарамгай элитүүд байдлыг олон нийтээс нуух аргаа хэрэглэсэн бололтой. Жишээлбэл, 1947 онд Розуэллийн ойролцоо сүйрсэн Үл Мэдэгдэх Нисдэг биет олдсоны дараагийн өдөр нь "цаг агаарын бөмбөлөг" болж хувирсан. Тэр түүхийн нууц дэлгэрэнгүй мэдээллийг энд дараад уншиж болно.

Ямар ч байсан бугын эврийн тухайд гэвэл энэ зурагтай таарахгүй байх шиг байна. Бидний үзэж байгаагаар тухайн үед сонинд бүхэл бүтэн хуудас дүүрэн мэдээлэл бичигдэж байсанчлан өөр газруудад ч ижил төстэй олдворуудын талаарх нийтлэлүүд гарч байсан. 

Энэ бүхнийг эргээд хархад хэн нэг нь зохиосон түүхдээ итгэл үнэмшилтэй болгохын тулд нотлох баримтуудыг алга болгодог нь үнэн бөгөөд хэзээ нэгэн өдөр ил болох нь үнэн түүх юм.

 26-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/01/26.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...