Татaар – Хүн төрөлхтөний түүх буруу бичигдсэн байдаг 1-р Хэсэг

Татaар – Хүн төрөлхтөний түүх алдаатай бичигдсэн байдаг

1-р Хэсэг

РОБЕРТ: Тина, Украйнд, эсвэл Бусеги ууланд байх DUMBs-ууд (газрын гүн дэх цэргийн баазууд) руу очиж үзсэн хүн энэ хөлөг дээр байгаа болов уу?
СВАРУУ X (AФИНА):
Надад бол энэ талаар хариулт байхгүй байнаа.
РОБЕРТ:
Би тэр тухай сонирхоод байна л даа. Газрын гүнд байрладаг тэдгээр цэргийн баазууд Украйнаас Египет рүү яаж холбогдож байгаа бол гэдгийг сонирхоод. 

Миний бодлоор, тэд Ази тивийн газар доор байрладаг хотууд руу ч холбогдож байгаа бололтой. Тэд нар газар доорхи туннель хонгилуудаар холбогдож байгааг би мэдэж байгаа ч гэрэлтүүлгийн системүүд болон бусад зүйлс нь ямархуу байдгийг мэдэхгүй байгаа юм.


СВАРУУ X (AФИНА):
Бүх зүйлс нь дороосоо холбогдсон байдаг. Та гадаргуугаас холдохгүйгээр Ром хотоос Египетийн пирамидуудтай Гиза хот руу, Румыний нууцлаг Бусеги уулууд руу, Украйны Крым хот руу, бас Камбожийн Анкор Ват сүм рүү, Перугийн цөлийн Назка зураасууд руу, Америкийн Агаарын цэргийн баазын 51-р талбай руу, Америк дахь харь гариг судлалын төв, газар доорхи нууцлаг Далс бааз руу болон бусад Газрын гүний цэргийн баазууд руу гэх зэргээр олон газар руу аялах боломжтой.

РОБЕРТ: Хөөх, тэр чинь яасан сайхан хэрэг вэ.
СВАРУУ X (AФИНА):
Дороос нь Дэлхийг бүхэлд нь хамарч чаддаг метроны сүлжээ шиг тэнд байдаг юм. Тэр нь шинэ ч зүйл биш л дээ.
РОБЕРТ:
Тийм үү? Харин би бол шинийг нь гэхээсээ хуучин хонгил туннелиудыг нь илүү сонирхож байнаа.
СВАРУУ X (AФИНА):
Хуучин, шинэ туннелиуд нь хоорондоо нийлсэн байгаа. Сэргээж сайжруулсан нь бий, бас орхигдсон хуучин туннель ч байгаа.
Дэлхий маань дотроо яг ч хоосон хөндий биш, тэгж үзэх нь буруу харин дэлхий маань том, жижиг хоорондоо холбогдсон олон хөндийнүүдээс бүрдэж байдаг. Тэр хөндийнүүд нь хоорондоо байгалийн нээлхий, нүхнүүдийн сүлжээнүүдээр холбогддог. 
Бас хиймэл сүлжээнүүд дээр нь нэмэгддэг бас замууд байдаг учир бидний доор, заримдаа бие биетэйгээ хамтарч ажилладаг, зарим үед дайтаж ч байдаг хүмүүстэй, соёл иргэншилтэй бүхэл бүтэн ертөнцийг үүсгэдэг. Тэд Швейцарийн Груиер бяслаг шиг төстэй ч хоорондоо холбогдож байдаг. Газрын гадаргуу дээр байгаагаас илүүгээр тэр доор орчинд илүү олон хүмүүс, хотууд, оршин суугчид, технологи, байгалийн олон зүйлс байгаа.
Дэлхийн хүн ам хэт олширсон гэдэг нь худлаа юм. Яагаад гэвэл том хотуудад, бас хүн ам ихтэй газруудад хүн бүхэн л давчуухан байх шиг мэдэрч байдаг. Гэхдээ тэр нь бол хянагч нараас шалтгаалсан, хуваарилалт муугийнх юм.
Дэлхий дээр байгаа цөөхөн хүмүүс л буруу, муу үйлдлүүд, биеэ авч явах буруу байдлаараа экосистемд маш их гэмтэл учруулж байгаа. Тэд ухамсар муутай учраас эвдэж сүйтгэдэг хандлагаа хүмүүс рүү, амьд байж, өөртөө үйлчлэх байнгын горимд оршиж байгаа хүн төрөлхтөн рүү гаргасаар байгаа. Иймээс асуудал нь бол, хүмүүсийн тоог “багасгах ёстой” гэдэгтээ бус, харин тэдгээр хүмүүсийн эвдэж, сүйтгэгч зан араншинд  асуудал нь байгаа юм. Өөрсдийгөө ингэж сүйтгэгч байдлаар программчилсан тэдгээр хүмүүс бол өөрсдөө сэм хуйвалдагч, хувийн үзлээ бусад хүмүүст нялзаахыг хичээгч Кабал бүлэглэл юм.
Харин Дэлхий маань бол тэр Кабал бүлгүүдийн хэлж буйгаас өөр бүтэц, тогтоцтой шүү дээ. Үүнийг нэг ч хүн ойлгохгүй байгаа, эсвэл боломжтой юм байна гэж хардаггүй боловч энэ бол үнэн юм. Түүх, анагаах ухаан, шинжлэх ухаанаас эхлээд хүмүүсийн түшиж, үндэслэж байгаа юм бүрийг өөрчилж гуйвуулсан, худлаа зүйлүүд байсаар байна.
Жишээ нь, би Татар бүс нутгийн тухай нарийвчлан судалж байгаа. Тартария бол латин, Франц хэлэнд энэ нэрээрээ, Орос хэлний Татария гэх зэрэг нэртэй одоо ч оршиж байгаа бөгөөд би энэ шинэ мэдээллийг бүрэн бус ч гэсэн илүү сайн ойлгож байна. Татарын тухай хүний-бусчууд түүхийн номонд бичилтүүдийг бас хийсэн байдаг. 
Бид нар урьд нь хэлж байсан даа, түүхийг гуйвуулсан байдаг. Кабалууд бүхэл бүтэн соёл иргэншлийг сүйтгэн, арчиж хаясан. 1700 оноос хойш, саяхныг хүртэл буюу 19-р зууны дунд үед буюу 1938 онд энэ соёл иргэншлийг бүрэн зүйл дуусгасан. Гэхдээ энэ мэдээлэл тийм ч нарийвчлалтай биш, яагаад гэвэл цаг хугацаа нь тохирохгүй байгаа юм. Татаруудад ч тохирохгүй,
түүхийн бусад хэсэгт ч тохирохгүй байна.
Миний олж мэдсэн зүйл бол, цаг хугацаа нь тохирохгүй байгааг мэдсэн юм. Гэхдээ Жулианы календарьт нэмэгдсэн болов уу гэж тооцогдож байгаа тэдгээр 300 жилээс хавьгүй илүү чухал. Юм бүхэн нь илүү нягт уялдаатай санагдаж байгаа. Наад зах нь 2000 жилийн өмнө тохиолдсон үйл явдлуудыг хавьгүй бага хугацааны дотор явагдсан гэж хэлэхээр байгаа юм. Би цөөн хэдэн зуун жилийн тухай ярьж байна л даа. Түүхэнд тодорч байсан зарим хүмүүс нэг л хүн байсан юм шиг давтагдаж байгаа юм шиг санагддаг. Ихэнх хүмүүсд бол мэдэгдэхгүй байгаа. Дэлхийн бусад гярхай судлаач нар иймэрхүү зүйлсийг аль хэдийн харж байсан болов уу. Судалж байхдаа олсон баримтын ачаар миний мэдэж авсан зүйл бол Наполеон, Гитлер хоёр тун төсөөтэй байгаа шигээ Линкольн, Жон Кеннеди хоёрт ч бас төсөөтэй зүйлүүд нэлээн байдаг.
Энэ сүүлийн хоёр хүн нь хоёр өөр хүн байсан гэж хүмүүст санагдаж байхын зэрэгцээ Гитлер, Наполеон хоёрын хооронд ямар нэгэн нууцлаг зүйл байгаа юм шиг санагдах тал бий. Дэндүү олон паралель байгаа боловч би одоогоор тайлбарлаж чадаагүй байна. Би бол тэд нарыг хоёр өөр хүн байсан гэж одоо ч бодож байгаа боловч тэд нарын түүхийг нь судлахад тэдэнд тохиолдож байсан зүйлс давтагдаж байгаа юм. Үйл явдлууд нь битүү цагаригууд руу орж байгаа юм шиг давтагдаж байдаг гээч.
Дэлхийн түүхээс бүрэн арчигдсан байсан содон хүмүүс ч Холбооны, эсвэл бүр Грекийн домгийн лусын дагина Тайгета нарын түүхэн бичилтүүдэд бүртгэгдсэн байсан. Дэлхий дээр бодитой, бас түүхэн байдлаар бүртгэгдсэн тийм содон хүмүүс байдаг. Тийм хүмүүс хэдэн зуун жилээр тусгаарлагдсан өөр цаг үеүдэд амьдарч байсан ч тэдний амьдрал төсөөтэй байсныг би олж мэдсэн. Үүнд Ийсус Христ болон Хорусыг тэр ч бүү хэл Буддаг жагсаалтанд оруулсан паралел жишээ шиг харагддаг.
Ингэж, Дэлхийн түүхийг нэлээн сайн баримтжуулсан, түүхч нар шугаман дэс дараалал, баримтуудыг олж бүрдүүлсэн, бас тэдгээр, албан ёсны түүхийг дэмжих бүх төрлийн гэрэл зургууд, бодит нотолгоонууд сүүлийн үед олдож байгаа гэж тооцогдож байгаа ч гэсэн ... өөрөөр хэлбэл, бие биетэйгээ огт харьцаж байгаагүй гэж одоогоор тооцогдож байгаа бусад соёлуудаас олдсон тоо томшгүй олон эх үүсвэрүүдээр нотлогдож буй маш олон тооны мэдээлэл, баримтууд, нотолгоо, хөдөлшгүй үндэслэлүүд нь бүгд л ижил зүг рүү зааж байгаа учир бичигдсэн түүх үнэн бодитой хэмээн дэмжиж байгаа нотолгоог бий болгож байгаа юм... Гэсэн ч, бүх зүйлсийг унагааж байгаа, мэдээллийн ноцтой “цоорхой нүхүүд” тэнд байсаар байна.

Харамсалтай нь, ийм цоорхойнууд нь ихэвчлэн хүн ​​бусчуудын хийсэн мэдээлэл бөгөөд Дэлхийгээс гаднах Холбоонд бүртгэгдсэн байдаг.
Тийм дутуу цоорхойнууд дунд мэдээллийн цоорхой байгаа нь бүхэлдээ Татар бүс нутгийн тухай юм. Аварга том Сибирийн бүхий л бүс нутагт саяхныг хүртэл соёл иргэншилд ороогүй, нүүдэлчин омгууд голдуу амьдарч байсан бөгөөд маш өргөн уудам, бас хэцүү нөхцөлтэй газар нутгийг захирах боломж хомс байсан учир Москвагийн зүгээс хяналт сул байсан болов уу гэж тооцогддог.
Гэтэл ийм ойлголт, дүгнэлт бүхэлдээ алдаатай байсныг саяхан миний хийсэн судалгаа илрүүлсэн юм.


Энэ өргөн уудам нутаг бол ихэнхдээ тал хээр, ой бөгөөд харьцангуй хөгжсөн соёл иргэншлүүд суурьших, хөгжихөд бүрэн тохиромжтой бүс нутаг юм. Москвагаас баруун тийш, Камчаткийн хойг руу, Сибирийн дээд, доод нутгийг, Балканы нутгийг, бүр Казахстаныг, бас Афганистаныг ч хамарсан байж магадгүй, наад зах нь нэгээс хоёр мянга орчим км талбайг хамарсан энэ л асар уудам нутаг руу миний харж байсан нотолгоогоор бол Татарын нутаг байсан.
Бас өнөөгийн Монгол, Төвд, Хятадын газар нутгийн хойд хэсгийг тэр үедээ хамарч байлаа.
Өнөөгийн Орос орноос байгалийн бус аргаар үгүй хийсэн том хотуудын ихээхэн нотолгоо өнөөг хүртэл олдож байгаа. Цөөн хэдэн, өндөр, том, эсвэл чанартай баригдсан болов уу гэмээр барилга, байшингуудын сууриуд л нуранги, туурь болж үлдсэн бөгөөд өнөө үед тэр бүх үлдэцүүд нь өвс шороонд дарагдах, мөн мал хариулж яваа малчдын хөлд дарагдсан байна.

Богино өвсөнд бүрхэгдсэн нуранги, сууриуд нь л үлдсэн тэдгээр эвдэгдсэн хотуудын аль нэгийг тохиолдлын байдлаар олж харсан малчид ч өөр хоорондоо тэр нутгийг “хуучин хотын туурь” хэмээн нэрлэдэг байсан. Тэнд хэн, юу байсан тухай тэдгээр малчид юу ч мэдэхгүй байдаг. Заримдаа тийм туурь, үлдэц газруудыг “хараал хүрсэн гэнэ лээ” хэмээн ярилцаж, дөхөж очих ч үгүй өнгөрдөг.
Би энд нэг, хоёр хотын тухай ярьж байгаа биш, харин 50 гаруй том хотуудын үлдэгдлийн тухай ярьж байна л даа. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хотуудын хэмжээгээр бол хэд хэдэн хавтгай дөрвөлжин км газрыг эзэлсэн үлдэц, туурийн тухай ярьж байна. Тэдгээр хотуудын үлдсэн хэсгүүдийн ихэнх нь аль хэдийн хөрсөн доор булагдсан, бас Монголын Говийн, Хятадын цөлүүдийн элсэнд дарагдан арилсан байна.
Гэхдээ, Толекагийн хамрын мэдрэгчийг бус, харин хүмүүсийн ашиглаж байгаа, газар руу нэвтрэх радарын технологийг ашиглан тэдгээр хотын үлдэгдлийг одоо хялбархан олж байгаа. Гэхдээ аливаа барилга, байшинг байгаль өөрөө хэр удаан хугацаанд далд хийдгийг бид мэддэг учраас тэрхүү хотуудыг байгалийн бус, хүч хэрэглэсэн хиймэл аргаар газартай тэгшилсэн байгааг та харж чадах байх.
Энэ бол миний харж байгаа нотолгоо юм. Түүхэн судалгаа хийж байхдаа миний мэдсэн зүйлс төдийгүй, энэ хөлгийн хошууны радар, бас газрын татах хүчийг хэмжих гравитометр төхөөрөмжөөр илрүүлсэн зүйлс бөгөөд Оросын зүүн нутгийн асар том масс нь болдог Сибирийн газар нутагт болон эндээс төрөл бүрийн зүг рүү тархсан, харьцангуй хөгжсөн, маш өргөн уудам нутагт соёл иргэншил үнэхээр оршиж байсныг харуулдаг.
РОБЕРТ:
Гэхдээ хэзээ тэдгээр хот, байгууламжуудыг үгүй хийж эхэлсэн юм бол? Ямар зорилгоор тэгж сүйтгэсэн юм бол? Тэдгээр хотуудын оршин суугчид хаашаа явсан юм бол?
СВАРУУ X (AФИНА):
Нотолгоонууд, бас олдож байгаа хамгийн сайн мэдээлэл, өгөгдлүүдээс үзэхэд 1700 оноос ХХ зууны эхэн үеийн хооронд хотын тууриудыг сүйтгэсэн байдаг. Хамгийн ихээр, бүр массаар нь сүйтгэсэн үе нь 19-р зууны дунд үед явагдсан байдаг. Тэндхийн оршин суугчид хаашаа явсан бол гэж та асууж байна. Тэр оршин суугчид ийш тийш явж чадаагүй бөгөөд тэр хотуудад хүн амыг үндсээр нь үгүй хийсэн геноцид хядлага явагдсаныг нотолгоо харуулж байгаа.
РОБЕРТ: Түүхийн ямар хүмүүс тэнд амьдарч байсан бол?
СВАРУУ X (AФИНА):
Тийм хүмүүсийн ихэнх нь Дэлхийн гадаргаас арчигдаж үгүй болсон.
РОБЕРТ:
Тэр үндэстэн нь Монголчууд байсан уу, эсвэл Ари нар байсан уу?
СВАРУУ X (AФИНА):
Надад олдсон нотолгоогоор бол, Татаруудыг үгүй хийснээр хүн амын дутагдал “цоорхойнууд” үүссэн учир таны “Монгол үндэстэн” гэж нэрлэж байгаа хүмүүсийн зарим нь ийшээ нүүж ирсэн байдаг. Өнөө үед “Монголчууд” хэмээн нэрлэгдэж байгаа хүн амын тэдгээр нүүдэлчин овог аймгууд нь Хятад, Солонгос хоёрын хилтэй шууд хилэлдэг учир холилдсон овог аймгууд ч бас бий. Солонгосоос шууд албадаж нүүлгэсэн тухай нотолгоо байдаг.  

РОБЕРТ: Тэр соёл иргэншил ер нь хэр хөгжсөн байсан бол?
СВАРУУ X (AФИНА):
Технологийн хувьд нэлээн сайжирсан, Тэг-Цэгийн эрчим хүч ашиглаж чаддаг, гэхдээ оддын орныг судлах чадавхи дутмаг байсан. (Дэлхийн гадна хүрээнд тэд ямар нөлөөтэй байсан талаар би одоо ч итгэлтэй мэдэж амжаагүй байна.).



Тэнд илэрсэн том хотуудын нурсан үлдэгдлүүдийн эргэн тойронд нэн олон (хэдэн зуу байсан гэж би үзэж байгаа) пирамидууд, бас пирамидуудын үлдэгдэл байгааг нэвтрэгч радараар илрүүлсэн байдаг. Тэдгээр пирамидуудын хамгийн их төвлөрсөн газар нь Говийн доорхи газарт болон Хятадын хойд нутгийн газар доор илэрсэн. Эдгээр нутгийн газрын гадаргуу дээр ч, жирийн нүдээр харах боломжтой олон хэсэг нь өнөө хүртэл хадгалагдаж байдаг.
РОБЕРТ:
Гэхдээ тэр хүмүүс өөрсдийгөө хамгаалах чадваргүй байсан юм болов уу?
СВАРУУ X (AФИНА):
Тэд нарт яг юу тохиолдсон тухайд бол надад одоогоор хариулт байхгүй байна. Учир нь надад байгаа нотолгоог үзэхэд энэ нутагт Барууны дайралтын эсрэг хийсэн хэд хэдэн дайн болж байсан нь харагддаг. Уламжлалт дайнууд л даа. Гэхдээ түүхч нарт тулгаж байсан, зохиосон түүхийн бичвэрт нийцүүлэхийн тулд газруудын байрлал, нэрүүдийг нь түүхч нар өөрчилсөн байдаг.
РОБЕРТ:
Тэр хүмүүс цагаан арьстай, цэнхэр нүдтэй байсан уу?
СВАРУУ X (AФИНА):
Тийм байх өндөр магадлалтай, бас өндөр биетэй байсан.
РОБЕРТ:
Тэд том биетэй байсан уу?
СВАРУУ X (AФИНА):
Дэлхий дээрх түүхчид болон Татарчуудыг судалж байгаа хүмүүс “тэд том биетэй байсан” гэж мэдэгдэж байгаа. Бүр супер өндөр биш ч гэсэн том биетэй байсан байх өндөр магадлалтай байгаа юм. Энэ талаар дүгнэлт гаргах хэмжээний мэдээлэл надад одоо дутуу байгаа гэдгийг ойлгоорой.
РОБЕРТ:
Тэр хотуудыг сүйтгэсэн хүмүүс нь Оросууд байсан уу?
СВАРУУ X (AФИНА):
Наполеоных шиг түүхийн холбогдолтой дайнууд болж байсан ч дайн, тулаануудын болсон газруудыг нь худал бичиж, мэдээлдэг Кабал хуйвалдагч нар байсан гэдгийг би хэлж чадна.
Одоо энэ зураг руу харцгаая. Би энэ зургийг Дэлхий дээрээс олсон бөгөөд Татарын тухай Дэлхийн судлаач нарын мэдэж байгаа зүйл нь энэ юм. Надад бол энэ зураг олон зүйлийг харуулж байгаа.

Хятадын Цагаан хэрэмний байрлалыг хар даа. Монгол руу чиглүүлээд хойд талаас нь тасалж, өмнө хэсгээс нь тусгаарлаж байгаа биз? Хятадууд бичихдээ “хойд зүгээс ирэх халдлага дайралтаас өөрсдийгөө хамгаалахын тулд энэ хэрмийг байгуулсан” гэж мэдэгддэг.


Гэхдээ та хар даа. Энэ зураг дээр юуг буруу гэж харж буйгаа та надад хэл дээ.
Баруун талд нь Монгол, Орос, зүүн талд нь Хятад байгааг анзаарав уу?
РОБЕРТ:
За сайн харъяа. Нум сумчдын газар нутаг энэ байна. Хятад руу чиглэж байна. Тэд нар Хятадаас хамгаалж байна. Тэгэхээр энэ хэрэм бол “Хятадынх биш, харин Татарынх” гэж харагдаж байгаа биз?
СВАРУУ X (AФИНА):
Тийм байна шүү. Тэгвэл энэ хэрэм Хятадын байгууламж биш, харин Татар нар өөрсдийгөө Хятадаас хамгаалахын тулд байгуулсан байх нь ээ!
Хэрмэн байгууламжийн төрөл, дизайн, архитектур, бас ашигласан материалуудын төрөл нь Монголд болон Сибирьт сүйтгүүлсэн хотуудын нуранги, үлдэгдэл, тууриудаас олдож байгаа материалуудтай ижил байгаа юм.
Миний олж мэдсэн, бас миний анхаарлыг татаж байгаа бас нэг зүйл бол хэрэв та Монголын археологийн талбаруудыг интернетээс хайвал та бараг юу ч олохгүй. Тэдгээр талбаруудыг сайтуудаас олоход хэцүү ч биеэр очиж үзвэл хэн ч одоо ч харж болохоор хэвээрээ байгаа. 
ГОШИА: Хөөх,
тэгвэл Монгол гайхамшигтай юм аа. Энэ улсын тухай би хэдэн жилийн өмнөөс төсөөлөн бодож, мөрөөдөж эхэлсэн. Тийшээ очиж үзэх нь миний хувьд мөрөөдөл болоод байна. Та, эсвэл Тайгета нар Монгол улстай холбоотой байдаг уу?
СВАРУУ X (AФИНА):
Би санаж байгаа юм биш. Миний энэ зураг бол Евроазийн тал нутгийн зураг юм. Энэнээс илүү тодорхой харуулж чадахгүй байгаа юм. 

ГОШИА: Аан
за за... Одоо бол би яагаад Монголтой тийм их холбоотой байгаа юм шиг мэдэрч буйгаа өөрөө их сонирхож байна. Энэ бүхий л Дэлхий дээрх миний дуртай газар нутаг бол Монгол болж байна. Би тийшээ очихсон гэж хүсэж, үгүйлэн дурсан сансан байдлаар мэдэрч байна. Тэнд ямар нэгэн сонин, содон зүйл байдаг болов уу? Говийн цөл нь маш нууцлаг гэж яригддаг байх аа?
СВАРУУ X (AФИНА):
Ерөнхийдөө цөлүүд нууцлаг байдаг учраас тийм байж магадгүй юм. Бас Говийн цөл бол өнгөн хөрсний доорхи соронзтой хөрс болон чулуулгийн ихээхэн хуримтлалыг агуулдаг орчин л доо. Тиймээс, ерөнхийдөө бол, Говь нь өндөр энергийн нутаг гэдэг. Тэнд очсон хойно бол компас, луужин хэрэг болохгүй, тэнд очихоороо луужингийн заагч зүүнүүд “бүжиглээд тогтохгүй” байдаг. Ялангуяа далайн түвшнээс дээш төдий л өндөр бус, харьцангуй нам дор газраас бол агаарын орон зайн навигаци чиглүүлэлт хийхэд ийм энерги нь бэрхшээл үүсгэдэг.
ГОШИА:
Өө, тийм үү? Сонин юм бэ, тийм ээ! Магадгүй л юм. Гэхдээ би тэнд өөрөө урьд нь очиж байсан юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Тэндхийн газар нутагт би нэг л холбоотой юм шиг мэдрэгдсээр л байна. Тэдгээр газар нутагтай холбоотой ямар нэгэн өвөрмөц зүйлс Сваруу нарын амьдралд байсан болов уу?
СВАРУУ X (AФИНА):
Байж магадгүй л юм. Яагаад гэвэл газар нутгийн тогтолцоо нь их төсөөтэй учраас Сайндриел Алдебаран дахь үзэж туулсан мэдрэмжүүд дамжиж болзошгүй юм. Бас тэгээд Говийн цөл бол ихээхэн нууцлаг орчинтой.
СВАРУУ X (AФИНА):
Сваруу нар өнгөрсөн цаг хугацаа руу аялж, өнгөрсөн үеийг харсан болов уу гэж тэд нар асуух байх. За яах вэ, тийм ээ. Зарим зүйлс бол харагдсан, гэхдээ бүгд биш. Бас зарим нь олдоогүй. Гэхдээ надад хэлж байсан л даа. Та сар, өдрөөр тооцох, төлөвлөх боломжгүй, шугаман газрын зураг бус, давтамжтай газрын зургийн давтамжаар та төлөвлөж болно. Навигацийн компьютерт та өгөгдөл оруулаад л, тийшээ хүрчих шиг юм биш л дээ. Иймээс үйл явдлыг олохын тулд та давтамжтай газрын зурагтай болох ёстой. Тийм зураг танд байхгүй бол та өөрөө судалгаа хийж, өөрийн гэсэн, давтамжтай зургаа бэлдэж авах хэрэг гарна.
Иймээс, жишээ нь, хэрэв та 1799 онд Франц руу явах бол та Францад давтамжтай газрын зурагтай байх хэрэгтэй. Гэхдээ хэдэн он болж байгааг та мэдэж чадахгүй. Бид өөрсдийнхөө насыг тооцож олдог шигээр хэдэн он болж байгааг та өөрөө тооцож олох хэрэгтэй болно. Тэгээд 1799 онд Парисын гудамжинд хэн нэгнээс юм асуух нь тийм ч сайн биш. Яагаад гэвэл тэр үеийн хүмүүс одоогийнхоос ч илүүгээр бие биенээ үл хайхрагч нар байсан бөгөөд бас бичиг үсэг мэдэхгүй байсан учраас таныг хаана ирсэн байгааг ч, бас тэд өөрсдөө хэдэн онд амьдарч байгаагаа ч хэлж чадахгүй л болов уу.
РОБЕРТ:
Ямар сонин юм бэ. Тэгвэл тэр хүмүүс цаг хугацаа руу буцаж аялаад, буцаж ирэхийг ойлгохгүй юм байна.
СВАРУУ X (AФИНА):
Хэдийгээр зарим үед тийм боловч тухайн үйл явдлыг жилийн тэмдэг тэмдэглэгээ болгож, өөр үйл явдалд тохирох сар өдрийг тооцоход ашиглаж болно. Гэхдээ үүнийг тооцсон байгаа л даа. Хөлгийн багийнхан ч үүнийг баталгаатай гэж хүлээж авч байгаа. Хэрвээ та энэ бүгдийн тухай асуух юм бол тэдгээрийг бүгдийг нь тооцсон байгааг, бас энэ нь хөдөлшгүй баримт биш юм гэдгийг та харах болно. Иймээс, тоо томшгүй олон алдаа үүсэх эрсдэлтэй. Хөлгийн багийнханы илтгэх алдаанууд, голдуу Элсэн Цагны илтгэх алдаанууд нь бол тэдний газардсан орчинд юу тохиолдохыг тэд тооцож үзсэн ч мэдэж чадахгүй байх тал бий.
ГОШИА:
Тийм үү. Би тэр талаар хэзээ ч санаанд орохгүй байх байж. Тэнд байгаа хүмүүсээс хэдэн он болж байгааг асуух боломжгүй гэхээр сонин санагдаж байна шүү.

СВАРУУ X (AФИНА):
Тэд нар мэдэхгүй, эсвэл тэд танд буруу хариу хэлнэ. Яагаад гэвэл тэд үнэхээр мэдэхгүй, эсвэл төдөн он байх ёстой гэж таны бодож байгаатай тохирохгүй оныг тэд нарт хэлж өгсөн байх учраас.
Өөр нэг асуудал нь бол, өнгөрсөн цаг үед тэд нар өөрсдөө тооцоолж, Жулиан календарьтай нийцүүлэх гэж хичээж, төрөл бүрийн календариудыг ашиглаж байсан. Иймээс, 1700-д оны үед, Европын аль нэг хотын гудамжинд хэн нэгнээс асуувал таны ойлгохгүй тоогоор тэд хариулж магадгүй.
Тэд нар календариа нэг биш, олон удаа өөрчилж, хөдөлгөсөн учраас би бусад системүүдийг дурдалгүйгээр Жулиан календарийн тухай ярьж байгаа юм. Тийм болохоор энэ бүгд нь ойлгоход будлиан үүсгэж, түүхийн номуудад бичсэн байдагтай түүхийн үйл явдлууд нь тохирохгүй болчихож байгаа юм.
Ингээд тохирохгүй болсон учраас тэдгээр нь хэр сайн “баримтжсан” гэдгийг нь би хайхрахгүй болж байгаа юм. Тэгээд түүхийн албан ёсны бичвэрт тааруулахын тулд түүхийн нотолгоо маягаар бүгдийг нь тохируулж өөрчилсөн юм шиг санагддаг. Үүний тун тод жишээ нь Татарууд юм. Түүхийн бичвэрт нь таарахгүй байсан учраас тэр соёл иргэншлийг тэд арчиж хаясан юм. Олон хүмүүсийн хэлж байгаа нь үнэн юм шиг санагддаг гэж би хэлдэг: Энэ бол хүн төрөлхтөний түүхийг дахиж тохируулсаны нотолгоо бөгөөд тун саяхны цаг үед буюу 100 хүрэхгүй жилийн өмнө 19 болон ХХ зууны явдал юм.
Татарын тухай дэлхийн бусад судлаач нар “1830-д оноос эхлээд 1940-д оны хооронд өнчин хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдсэн” гэж үздэг. Би олон усан онгоцууд дотор хүүхдүүд олон эгнээ үүсгэн суусан зургуудыг харж байсан. “Бид нарт өөр нэр өгсөн” гэж тэр хүүхдүүдийн зарим нь дараа нь ярьж байсан ч хожим нь тэр хүүхдүүд алга болцгоосон юм. Тэр хүүхдүүдийг нийт хүн ам руу уусгасан гэж тэд ярьдаг.
Гэхдээ энэ нь надад нэг л сэжигтэй санагдаж байгаа юм. Яагаад гэвэл логикоор бол тэр хүүхдүүд газар доор, хүн болон хүн-бус Кабалуудад үйлчлэн, туннель хонгилууд дотор зүйл дууссан байх гэж би мэдэрдэг. Тэр хүүхдүүдийг анх авчрахдаа байхгүй болгосон улсууд, хотуудаас... ч юм уу, Татараас гэж хэлмээр, хачин этгээд, албадаж нүүлгэсний ул мөрүүд үлдсэн байх шиг санагддаг.
1830-с 1940-өөд оны хооронд дүрвэсэн хэдэн мянган хүүхдийн тухай мэдээлэл маш хомс байдаг. Гэхдээ би судалж байх явцдаа зарим мэдээлэл олж авсан юм. Би бүх зүйлийг нь баримтжуулж амжаагүй байгаа, яагаад гэвэл би өөрөө зарим үед зарим үйл явдал хоорондоо холбоотой эсэхийг мэдэхгүй байсан. Би өөрийн бодол санаандаа тэдгээр үйл явдлуудын цэгүүдийг холбож дуусаж байгаа ч нарийн ширийн мэдээллийг нь би мэдээгүй л байна. Яагаад гэвэл ямар нэгэн хэрэгтэй мэдээллийг олохын тулд би маш их хэмжээний хэрэггүй гэмээр мэдээллүүдийг үзэж байж, өөрийн ухаанаар ялгаж салгах хэрэг гарч байгаа юм.
ГОШИА: Ингэхэд
тэр нь ямар бүс нутаг байсан бэ? Та дээр дурдаж байсан шиг санагдаж байгаа ч би уншиж амжаагүй байна л даа.
СВАРУУ X (AФИНА):
Европын бүх л хэсэгт. Гэхдээ бас Америкад ч тохиолдсон талаар нотолгоо байдаг.
РОБЕРТ:
Тийм хүүхдүүд олон галт тэргээр Германд ирж байсныг би сонссон юм байна. Тэд нарыг бүүр Антарктик руу ч явуулсан л гэдэг. Би хаанаас уншиж байснаа санахгүй байна. Олон галт тэргэнд маш олон цагаан арьстай, шар үстэй хүмүүс байсан, бас тэд нар хаанаас ирж байгааг хэн ч мэдэхгүй байсан гэдэг. 1940 онд Герман руу супер урт цуваанууд үүсгээд аваад явсан гэдэг.
СВАРУУ X (AФИНА):
Энэ бол миний танд ярьж байгаа зүйлтэй шууд таарч байна. Би танд баримт ярилаа. Орчин үеийн хотуудын хэмжээтэй том хотуудыг Оросын газар нутгийн төв хэсэгт ХХ зууны эхэн үед сүйтгэж үгүй хийсэн талаар би ярьсан. Та бол тэр л цаг үеийн орчимд олон залуу, цагаан арьст хүмүүсээр дүүрсэн галт тэрэгний цуваанууд явж байсан талаар ярилаа. Тэгэхээр цогц мэдээллийн жижиг бүтэц хэсгүүд нь хоорондоо таарч байна шүү дээ.
СВАРУУ X (AФИНА):
Надад бас яг тэгж санагдаж байгаа. Тэр хүмүүс газар доор алга болсон байх магадлал хамгийн өндөр байгаа. Наад зах нь, тэдний ихэнх нь. Тэгээд алга болоогүй мэтээр харуулахын тулд цөөн хэдийг нь амьд үлдээсэн байж магадгүй л дээ.

----------
СВАРУУ X (AФИНА):
Зөвлөлт Холбоот Улсад цөмийн бөмбөгийг туршиж, дэлбэлдэг байсан газрын зургийг олоход маш хэцүү байгаа. Би хайсаар байгаа. Үйл явдлын цэгүүдийг холбоод бодоход тэр цөмийн бөмбөгийг туршиж байсан газрууд нь алс холын ганцхан байршил биш гэж санагддаг. Тийм цэгүүд Оросын бүхий л газар нутаг дээгүүр тарж байрласан байх. Тэр газруудыг “атомын туршилтууд” гэж нэрлэж байгаа бөгөөд зохион байгуулалт муутайгаар, хаа сайгүй байрлуулсан юм шиг санагддаг. Ихэнх нь
газар доорхи "туршилтуудын талбар" байсан.
Одоо надад байгаа өгөгдөл, мэдээллээ Фотошоп ашиглан гараар газрын зураг зурж бэлдэхэд надад нэлээн хугацаа орох боловч цөмийн бөмбөгүүдийг тэсэлж байсан газруудын байршил нь нэлээн эртний, газар доорхи цэргийн баазуудын бусад байршлуудтай маш сайн тохирч байгаа, газрын гүн рүү орох хаалгууд, эсвэл эртний Татарын том хотуудтай сайтар таарч байгаа юм. Энэ бол маш түгшүүртэй юм шүү. Би мэдээлэл хайж байхдаа Александр Барченко гэдэг хүний талаар судалсан. Тэр хүн бол Koлa пенинсула” гэдэг хойг дээр Зөвлөлтийн атомын туршилтууд хийхэд оролцсон гэдэг. Хоёр дэлбэрэлт нь дээд талын, миний газрын зураг дээр Koлa пенинсула хойгийн газрын зурагт харагдаж байгаа.
Одоо энэ доор миний ярих гэж байгаа зүйлийг тэр Барченко надад ярьж, хуваалцсаны дараа нь тэр хүнийг Сибирь рүү аваачиж, “эх орноосоо урвасан” гэж яллан буудаж хөнөөсөн гэдэг.
Тэр хүний чухалчлан ярьж байснаар, газар доорхи дэлбэрэлтүүд нь доошоо чиглэсэн, цохилтын давалгаа үүсгэхээр бүтээгдсэн зэвсэг байсан гэдэг. Бас тэр бөмбөгүүд нь нягтруулсан энерги (Орос хэлнээс үгчилж орчуулбал) байсан, атомынх биш байсан гэдэг. Тэгж доошоо чиглэж дэлбэрч байсан нь гүнзгий агуйнууд дотор нуугдсан Оросын дайснуудыг устгах зорилготой байсан гэдэг.
Иймээс хэрвээ тэр Барченкогийн зөв байвал бид нар “энэ нь зөвхөн Кола пенинсула хойгт болж байгаа явдал” гэж дүгнэх ёсгүй бөгөөд бүхий л Татарын бүс нутагт болж байсан явдал юм. Иймээс Татаруудын эсрэг сүйтгэн устгах дайнаас амьд үлдсэн хүмүүс нь өөрсдийн тоног төхөөрөмж нь байсан газар доорхи хонгилууд руу орсон болов уу” гэж би нөхцөл байдлыг харгалзан дүгнэдэг.
Археологийн талбаруудын холбоо харилцаа, төсөөтэй байдал, бас газар доорхи эртний цэргийн баазуудын сайтууд нь “тэдгээр баазууд бол цөмийн бөмбөгийн “туршилтууд”-ад биш, харин газар доор үйлдэх халдлага, дайралтуудад зориулагдсан байжээ” гэж харагддаг.
Би өөрийн ийм дүгнэлтийг бас Америкийн Нью Мехико дахь цөмийн туршилтын талбаруудад зориулан гаргадаг. Яагаад гэвэл, тэдгээр нь шинэ, хуучин, хүн-бус ихэнх баазуудтай, Америкийн хөрсөн дээр байгаа талбаруудын нэг юм. Бас би “энэ нь газар доор дэлбэлэх туршилт хийхэд тохиромжтой газар биш” гэж үзэж байгаа.
Сэдвээс жаахан хэлбийгээд хэлэхэд, одоогоор миний олж мэдсэн зүйл бол олон бичиг баримт, зургууд, тодорхойлолтууд дотор “Өмнөд Сибирийн бүс нутаг буюу Татарын оршин суугчид нь 2.5 метр ч хүртэл өндөр байсан” гэдгийг харуулж байгаа нэлээн хүчтэй гэмээр нотолгоо олдсон юм. 
Гэхдээ, надад байгаа бас нэг өөр мэдээлэлд бол “тэд өндөр байсан, гэхдээ бүүр ч тийм өндөр биш байсан, зарим нь 2 метр 60 см хүрч чадах ч дунджаар бол 2 метр орчим өндөр, Тайгета эрэгтэй хүмүүстэй төстэй байсан” гэж бас байгаа юм.



Мэдээллүүдийн нэг нь Марко Пологийн тэмдэглэлүүд бөгөөд Их Татар нутгийн бүтцэд багтдаг, орон нутгийн шейх ноёнтой Марко Поло уулзаж байсан, тэр ноён их өндөр хүн байсан бөгөөд юу гэдгийг нь дурдаагүй, нэг зүйлийг өгвөл “алтаар сольж авах санал тавьж байсан” гэж бичсэн байдаг. Тэр эртний зургийн сийлбэр нь бас тэнд байдаг юм билээ.


Энэ газрын зургийг баримтлан Марко Поло аялж, Их Татард ирсэн байдаг.
Одоо сэрэмжлүүлэх нэг зүйл байна:

Татарыг судалж байгаа судлаач нарын зарим нь үүнийг “тэд маш том биетэй хүмүүс байсан” хэмээн нотолгоо болгон ашиглаж байгаа бол Шумерын энэ зургуудыг шууд тэгж тайлбарлах ёсгүй юм. Яагаад гэвэл, тэр цаг үеийн сэтгэлгээний хандлагын нөлөөгөөр, тэдний төлөөлж байгаа хүний шинж чанар, эсвэл үндсэн шинж чанаруудыг сийлбэр, эсвэл зурагт дүрсэлсэн байдаг. Үүний жишээ бол, Египетэд байдаг, амьтан толгойтой хүмүүсийн дүрс юм.
Иймээс, “Шумерын хааны дүрслэл нь тийм ч том, өндөр биш бөгөөд харин хааны хувьд түүний “агуу” байдлыг, “чухал” байдлыг тодруулахын тулд графикийн хувьд илүү том хэмжээгээр дүрсэлсэн байна” гэдэг, нэлээд хүчин төгөлдөр тайлбар байдаг. Энэ нь ч чухал юм, яагаад гэвэл ийм дүрслэлийг Татарын зургууд, сийлбэрүүд рүү дамжуулах боломжтой байдаг.
Хэрэв та “тэдний биеийн өндөр нь хэвийн байсан” гэж үзэж байгаа бол надад бас нөхцөл байдлын бусад нотолгоо байна л даа. Гэхдээ чухал баримт бол тэр хүмүүс цагаан арьстай,  шар үстэй, эсвэл улаан үстэй байсан нь юм. Энэ мэдээлэл нь бидний дурдаж байсан, олон хүүхдүүд, залуу хүмүүсийг суулгасан галт тэрэгнүүдэд тохирч байна. Хэдийгээр тэд нарыг том биетэй байсан мэтээр дүрсэлж болох ч тэр нь уран сайхны хэтрүүлэгтэй дүрслэл байж магадгүй юм.

СВАРУУ X (AФИНА):
Орчин үеийн нүүдэлчин Монголчууд тэр бүс нутагт Татарын уугуул оршин суугчидтай холилдсон байж бас болох юм.




СВАРУУ X (AФИНА): Тийм
байх аа, харин тэр эмэгтэй бол үнэхээр Кавказынх байх.
Өндөр биетэй хүмүүс, эсвэл маш том биетэй хүмүүс Дэлхий дээр амьдарч байсан тухай нотолгоо байдгийг би хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл үнэн бус гээд үгүйсгэхийн аргагүй их мэдээлэл, обьектууд байдаг. Бас Дэлхий дээр амьдарч байсан өндөр биетэй хүманойд хүмүүсийн бүртгэлүүд надад байгаа. Ихэнхдээ Плейядс доторхи Атлаас гаралтай хүмүүс, гэхдээ тэдний өндөр гурван метр хүрэх нь ховор байсан. Саяхны өнгөрсөн хугацаанд тэр бүс нутагт илүү олон тоотой, одод-хоорондын буюу интерстеллар хюүманоморф соёл иргэншлүүд оршиж байсан гэдэг.
Одоо саяхны үеийг хөндвөл, Афганистаныг Америк хяналтандаа авч байсан үед нэлээд хүчтэй цуурхалууд тархаж байсан учраас аварга том биетнүүдтэй байлдахын тулд Америк цэргүүд гүнзгий агуйнууд руу орж байсан гэдэг. Энэ мэдээлэл нь бас “Татараас амьд үлдсэн хүмүүс маш том биетэй байсан, тэд агуйд амьдарч байсан, бас Афганистан улс бол Татар бүс нутгийн тэлсэн нутаг дотор, урд хэсэгт нь оршиж байсан” гэдгийг дэмжиж байгаа юм.
РОБЕРТ: Бас миний санаж байгаагаар
“тэд нар хөл бүртээ зургаан хуруутай, шүд нь хоёр давхар эгнээ байсан” гэж тэд нар ярьсан гэдэг.
СВАРУУ X (AФИНА):
Полидактиль буюу гартаа таваас илүү хуруутай байх нь тийм ч ховор биш юм. Өнөөдөр Испанид тийм бүхэл бүтэн суурин байдаг бөгөөд тэдний бүх зургаан хуруу нь ажиллагаатай байдаг.
РОБЕРТ:
Тэр хүмүүсийг улаан үстэй байсан гэж тэд ярьсан. Бас тэд нарыг хоёр сэнстэй нисдэг тэргүүдээр хол газар руу авч явсан гэдэг.


СВАРУУ X (AФИНА):
Тийм. “CH-47 Chinook” гэдэг, хоёр сэнстэй нисдэг тэрэг. Энд онгоцны үйлчилгээний агуулах дотор хоёр тийм нисдэг тэрэг байдаг.
Нэг талаасаа бол, энэ нь ердөө л интернетийн залилан мэхлэлт байж болох ч энэ нь тун бат бөх үндэслэлтэй байдаг. Эсвэл үүнийг хийсэн хэн ч байлаа гэсэн улаан үстэй зэргийг нь мэдэж байсан, нэлээд нарийвчилсан мэдлэгтэй хүн байж таарна. Тийм хүмүүс байгаа гэдгийг би танд баттай хэлж чадна. Гэхдээ Дэлхий дээр, албан ёсоор биш л дээ.  
РОБЕРТ:
Хоёр нисдэг тэрэг нь онгоцны агуулах дотор байгаа гэсэн үү?
СВАРУУ X (AФИНА):
Тийм. Бас тэр агуулах дотор хүмүүсийн тоног төхөөрөмжийн урт жагсаалт бий. Тэр төхөөрөмж, хэрэгслүүдийн нэлээн олныг нь туузтай, хуйлж ороосон цагаан материал дотор хадгалсан байгаа. Роторуудыг нь авчихсан байсан. Бусад зарим нь тэндээ зүгээр бэлэн байдлаар хадгалагдаж байгаа. Бүгд ажиллагаатай. Танд байдаг тоног төхөөрөмжтэй адилхан харагддаг ч өөр технологитой байгаа.
Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл биш л дээ. Энэ талаар Сальвадор Фрейкседо өөрийн бичсэн “Энэ ертөнцийн үл үзэгдэх эзэд” гэдэг номондоо хангалттай баримтжуулсан байна лээ. Цаасан ном нь Виера хотод (Флорида мужийн) байгаа, тэрийг би энд авчрахыг хүсэж байна.
Тэр номондоо Фрейкседо “өөр гаригийн олон төрөлтнүүд өөрсдийнхөө тоног төхөөрөмжийн аль нэгийг мотоцикль шиг ч юм уу, Дэлхийн ямар нэг зүйлтэй адилхан харагдуулж чаддаг” гэдэг нь буруу, худал гэдгийг нийтэд зарласан юм. Товчдоо бол, тэдгээр зүйлс нь хүний-бус бүтээгдэхүүн, обьект бөгөөд таны хүсэж болох ямар нэг зүйл шиг, жишээ нь, Жон Диир трактор шиг хэлбэр, дүрс нь өөрчлөгдсөн байдаг гэдэг.
Татарын талаар одоо эргээд ярихад энэ бол миний байгаа цэг юм. Бас илүү олон өгөгдөл, мэдээлэл нэмж орж ирэх боломж бий. Бас их хэмжээний мэдээлэл ч дутуу байгаа. Гэсэн ч миний тэдгээр мэдээлэл маань нэлээд хөгжиж байсан соёл иргэншлийг тун саяхан арчин сүйтгэж хаясан тухай баримт руу зааж байгаа юм. Тиймээс амьд үлдсэн хүмүүс одоо ч газар доор нуугдаж байж болзошгүй л юм.
Бас нэг миний хэлэх ёстой зүйл бол тэнд уулууд байгаа, тэр уулууд нь яг үнэндээ бол хотууд байдаг, эсвэл уулан дотроо хот нь байдаг. Тэдгээрийг хамгаалж байдаг хөдөлөөнт хэсгүүд, томоохон постууд бий. Энэ нь үнэн бөгөөд Дэлхий дээр баазуудтай байсан олон төрөлтнүүд эдгээрийг ашиглаж байсан гэж би үзэж байгаа. Ийм төрлийн DUMBs-ууд буюу газрын гүн дахь цэргийн баазууд дотроос хамгийн их танигдсан нь дотроо хөндий, эсвэл гүнзгий биш Dulce "MESA" бааз юм. Энэ нь хөндий бөгөөд дотроо Нью Мексикийн баазыг агуулж байдаг.
РОБЕРТ: Тэр
нь хиймэл уул уу?
СВАРУУ X (AФИНА):
Үгүй ээ, байгалийн уултай илүү төстэй. Хадыг кастинг (Цутгах)технологиор хөндийлсөн байдаг.


РОБЕРТ: Далс бааз дотор яг юу үйлдэж байсныг та мэдэх үү?
СВАРУУ X (AФИНА):
Мэднээ. Тэр нь Кабал хүмүүс болон Мастер нарын хамтарсан, армийн биологийн лаборатори байсан. Их түгээмэл байсан. Татарын бүхий л нутаг дээгүүр Оросын “цөмийн” тэслэх төхөөрөмжүүд байрлаж байсан.
РОБЕРТ: Татард бас хиймэл уулууд байсан уу?
СВАРУУ X (AФИНА):
Хиймэл эсэхийг нь би мэдэхгүй юм. Гэхдээ тэд голдуу байгалийн уулуудыг хөндийлж, ашиглаж байсан.
РОБЕРТ:
Туркэд байдаг уулуудтай төстэй. Бас Мальтад байдаг гэж би уншиж байсан юм байна.
СВАРУУ X (AФИНА):
Каппадосия гэж уул байдаг. Үерийн өмнөх үеийнх бөгөөд Адамын уулууд юм.
РОБЕРТ:
Хөөх. Тэгэхээр тэдний технологи нэлээн сайн байжээ.
СВАРУУ X (AФИНА): Тийм
байсан. Би хэлж байсан даа. Тэр газар нутагт олон пирамидууд байгаа нь “Тэг Цэгийн энерги”-ийг өргөн хэмжээнд ашиглаж байсныг харуулдаг гэж.


РОБЕРТ: Вимана нар гэдэг нь хаанаас гаралтай вэ?
Бас Татараас уу?
СВАРУУ X (AФИНА):
Тиймээ, Вимана нартай таарч байсан.
РОБЕРТ:
Энэтхэгт бас Татарын зарим хэсэг байдаг гэв үү?
СВАРУУ X (AФИНА):
Хэдийгээр Андромед, эсвэл Андромедийн хөлгүүд байсан гэдэг нь мэдэгдэж байгаа ч заримдаа тэр үеийн хэлбэр, стилийн дагуу, өнөөгийн Апаче хэлбэрт байгаа Тайгета хөлөг шиг чимэглэсэн байсан. 



“Вимана нар Татар нараас хавьгүй эрт оршиж байсан” гэж маргаан үүсэж болох ч энэ сэдвийн нэг хэсэг байдлаар миний хэлэх зүйлийг та үзээд, “заавал ч тийм байх албагүй юм байна, яагаад гэвэл одоо үеийн он цагийн хронологи дараалал тохирохгүй байна” гэдгийг та олж харах байх.
Би бас цаг хугацааны аялал нь “албан ёсны он дарааллын хронологийн ямар нэгэн зүйл нь зөв биш байна“ гэдгийг дэмжиж байгааг, бас яагаад тийм аяллууд хийгдэж байгаа ч сар өдрүүд тохирохгүй байгаа талаар дараа тайлбарлана

2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/2.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...