Эртний Монгол төрийн нийслэл Луут хот

 

Олон мянган жилийн өмнөөс Монгол отог омгийн эртний шүтээн болж ирсэн 4 хүчтэн буюу луу, ганц эвэрт амьтад, хангарьд, яст мэлхий зэрэг домгийн амьтад байдаг. Түүний дотор  Луу  нь Хүннү гүрний төрийн шүтээнд заларч, нийслэл хот нь “Луут” хэмээн нэрлэгдсэн. Монголын эзэнт гүрний дор олон нүүдэлчид нэгдэж байсан ба тэдний нэгэн овог болох Тунгус гаралтай зүрчид нар сүүлд Манж гүрэнг байгуулаад Хөх монголчуудын анхны шүтээн “луу”-г төрийнхөө шүтээнээр өргөмжилсөн байдаг. Дараа Манж нар Монголын бүх нутаг даяар нэгжлэг хийж лууг бэлгэдсэн бүхнийг хураан авч устгасан түүх бий. Монголчуудын эртний гэрэлт хөшөөдийн суурь болсон чулуун яст мэлхийн толгойг хүртэл “луун” дүрслэлээр хийдэг байсныг Зүрчидийн хааны зарлигаар эвдэж хэмхлэн дахин хийхийг хориглож байжээ. Манжууд Хүн гүрний үеийн олон түүхийн дурсгалыг устгаж өөрийн болгож түүхийг худал бичиж дэлгэрүүлж байсан бас нэгэн тод жишээ бол Их цагаан хэрэм юм. Мэдээж тэд засаж өөрчилсөн ч зарим баримтаа далдалж чадаагүйг гархай хүмүүс анзаарсан байгааг доорх зурагнаас харж болно.

Дайсандаа шат хийж найр тавих болов уу.



Цагаан хэрэмний хамгаалах цамхаг яагаад урагшаа Хятад тал руугаа харсан байдгийг баталсан бичлэг үзэх бол энд дараарай. 

 


 “Мин улсын анхны хуанди Юан улсын эзэн хаадаас лууг уламжлан авсан” хэмээн дурдсан байдаг. Үүнийг батлах чухал баримт бол, Хубилай хааны байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх Хэйвэн ордны баганын суурийг цагаан гантиг чулуугаар хийсэн ба духан дээрээ эвэрт, дөрвөн хөлт лууг дүрсэлсэн байдаг. Хубилай сэцэн хаан өөрийн лууг сийлүүлсэн байж таараа, хэрхэвч хятад лууг сийлүүлэхгүй нь ойлгомжтой. Ганц эвэр нь үзүүртээ салаалсан байдалтай, амаа хагас ангайсан, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстайгаар дүрслэгдсэн байдаг.


Лууны хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын үед хааны ордонд лууг таван хумстайгаар, дээд зэргийн түшмэлийн орд өргөөнд дөрвөн хумстайгаар, зэрэг дэв доогуур хүмүүс лууг дүрслэхээр бол гурван хумстайгаар зурж дүрсэлдэг “заншил” тогтсон ажээ. Хүннү нарын үед лууг таван хумстайгаар дүрсэлдэг байсан нь Хөх Монголчуудын шүтээн луугийн дүрслэлийн гол шинжүүдийн нэг аж. 

Үүнээс үзвэл, ганц эвэрт луу нь Хүннү-гийн Шанью нараас Хубилай сэцэн хааны үе хүртэл уламжилжээ.  

Чингис хаан Чанчунь бомбод илгээсэн зарлигийн захидалд Өдгөө би 4 зүг 8 зовхисийн 5 өнгө 4 харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа. 

Сэтгэхүл энэ нь Манай Шаньюйн улсад 1000 он, 100 үед эс гарсан хэрэг болвой гэжээ. 

Тэгэхээр Монголын Хаад ноёд бүгд л хэний үрс байсан бэ гэдгээ гүн ухамсарлаж үүх түүх болон төрт ёсны бүхий л хэв соёлыг хадгалж ирсэн байдаг.

Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдсон Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон.  Тухайн цаг эриндээ хотын төвдөө  усан сантай, саравч бүхий хэрэмтэй хот  дэлхийд хаана ч байгаагүй аж.


Хаад язгууртны амьдарч байсан тансаг зэрэглэлийн хотын туурийг ийнхүү нээн илрүүлснээр дэлхий нийтэд Монголчуудын өвөг дээдэс зэрлэг бүдүүлэг ард түмэн байгаагүйн том нотолгоо болсон.

 


Ганц эвэрт луу нь Монголчуудын шүтээн гэдгийг нотолж болохоор олон чухал баримт Монголын газрын хөрсөн дороос ч, газрын хөрсөн дээр ч малтлага судалгаагаар гарч ирж байгаа юм. Гол модны Хүннүгийн хаадын булшнаас духан дээрээ ганц эвэртэй гөрөөс бүхий чимэглэл нь алт мөнгө, шавраар хийсэн олон тоогоор гарч ирсэн бол Жавхлант хайрханы хадны зураг дээр ганц эвэрт морийг дүрсэлсэн байдаг.  Тэгэхээр Монголчууд шүтээн амьтдаа ганц эвэртэйгээр дүрсэлж, элдэв домогт мөнхөлдөг байжээ. Иймээс духан дээрээ ганц эвэрт луу нь Хөх Монголчуудын шүтээн яах аргагүй мөн юм.

Харин Эртний Хятадын домогт могой хүний эрлийз бурхад Хятадуудыг бүтээсэн гэж үздэг байсан ба үүнээс улбаалан тэдний шүтдэг байсан гол бурхдыг могой эсвэл хүн толгойтой цагаан могойн дүрээр дүрсэлсэн байдаг. 


Рептилийн билэгдэл нь, цагаан эсвэл цэнхэр могойг 5 одтой хосолсон байдаг нь одоогийн Хятадын далбаан дээр 5 одыг үлдээж могойг нь хасаж бага зэрэг өөрчилсөн байгаа харж болно. Манжууд Хятадуудад ууссан тул лууг нь хасаж од нь үлдсэн нь ийм учиртай. 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...