АРКОНЫ УНАЛТ



Кобра, 2012 оны 5-р сар.

Би энэхүү мэдээллийг тавихдаа зарим хүмүүсийг шоконд оруулж магад гэж  эргэлзэж байсан ч гэсэн намайг үүнийг мэдээл гэсэн зааварчилгаа авсан тул тавихаар боллоо.Сүүлийн хэдэн өдрийн үйл явдлуудаас ч одоо мэдээлэх цаг нь болсон гэдэгт би итгэж байна. Би үүнийг хүмүүст айдас түгшүүр төрүүлэх гэж бус, зөвхөн мэдээлэл өгөхийг зорилоо. Хэрэв бид нөхцөл байдлыг үнэнээр нь мэдэж байвал бидний нэгдсэн ухамсар үүнийг өөрчлөх боломжтой болно. Энэ бол гэрэл ба харанхуй хүчний хоорондын одоогийн бодит байдал болоод Гэрлийн хүчний эцсийн ялалтын талаарх бүрэн гүйцэд дүр зураг юм.


25,000 гаруй жилийн өмнөөс хар хүчнүүд хүн төрөлхтнийг барьцаалж дэлхий дээр хорио цээр тогтоосон билээ,. Тэд хэн ч зугтаж чадахааргүй виртуал хяналтын системийг бүтээж тэр системээ ажиллах эрчмээр хангахын тулд эх сурвалжтай холбоотой  гэрлэн оршихуйнуудыг барьцаалж  дөнгөнд оруулсан. 

Энэхүү виртуал бодит байдлыг хянах систем нь одоо хир нь ажиллаж байгаа бөгөөд үүнийг ихэвчлэн Матриц гэж нэрлэдэг. Физик хавтгайд бол Орион-Вавилоны хэв загварын  өр зээлэнд тулгуурласан санхүүгийн боолчлолын систем болоод олон нийтийн оюуныг мэдээллийн хэрэгслээр дамжуулан програмчлах зэрэг замаар хяналтаа хэрэгжүүлдэг. 
Эфир, астрал болон сэтгэлийн давхаргад Филадельфигийн туршилтанд хэрэглэсэнтэй ижил төстэй орон зай цаг хугацааг гажуудуулдаг цахилгаан соронзон камеруудаар хянадаг. Эдгээр камер нь мөнхөд эргэлтэнд орших мэт хуурмаг хүлээсийг бий болгодог тул зөвхөн цөөхөн хэдэн хүн л гэгээрэх замаар чөлөөлөгдөх боломжтой байсан юм.

Матрицыг Арконууд (грекээр эрх баригчид) удирддаг. Тэд бол Андромедиа Адаг чуулганы галактикаас ирсэн бөгөөд харыг мэдрэх дадах гэж сонгосон оршихуйнууд юм. Тэд эх сурвалжтай дахин холбогдохоос татгалзсан. Тэд мянга мянган жилийн туршид генетикийн инженерчлэлээр дамжуулан Дракони, Рептилийн (луу, хэвлээр явагчдын) төрөлтнийг өөрсдийнхөө харанхуйн эзэнт гүрнийг өргөжүүлэн тэлэх ажиллагаандаа дайчин боолууд болгон ашиглах зорилгоор бүтээсэн юм. 

ДЭЛХИЙ БОЛ ХАРАНХУЙН ЭЗЭНТ ГҮРНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЁСТОЙ СҮҮЛЧИЙН ГАРИГ  

Дэлхий дээр зөвхөн цөөхөн хэдхэн Аркончууд л үлдсэн байгаа. Эфир болон астрал давхаргад тэд Үйлийн үрийн буюу Кармын захирагчид гэдгээрээ алдартай.

Тэд бол энэ дэлхийд төрөл авч байгаа хүн бүрийн амьдралын замыг шийддэг юм. Тэд бидний эцэг эхийг сонгодог бөгөөд бидний амьдралын нөхцлийг тодорхой хэмжээгээр тодорхойлдог. Энэ програмчлалын системийг карма буюу үйлийн үр гэж нэрлэдэг. Тэд астрал давхаргад байрлах хүчтэй долгион үүсгэдэг технологийг ашиглан дэлхийн эрчмийн астрал түвшний гүйдлийг чадварлагаар удирдаж, түүнийгээ хүссэн зурхайдаа нөлөөлөхөд ашигладаг. Тэд орон зай цаг хугацааны бүтцийг суулгацаар гажуудуулан орон зайд хар нүхийг бий болгодог бөгөөд энэ нь хүний оюун ухаан болон сэтгэл хөдлөлийг будлиулдаг. Суулгац гэдэг нь  бол програмчлагдсан талстууд бөгөөд түүнийг хүний эфир, астрал болон сэтгэлийн биед суурилуулж өгснөөр дэлхий дээрх хүн нэг бүр биендээ хүчтэй цахилгаан төхөөрөмжтэй болдог.

Эфир болон доод астралийн давхаргууд дээр тэдний Дракони удирдлагууд Матрицыг байнга ажиллагаатай байлгадаг хиймэл оюун ухааны технологийг удирдаж байдаг. Энэ технологи нь хэрэв хэн нэгэн хүн сэрж сэрсэн гэрлээрээ матрицад нүх гаргахад ажилладаг аюулын дохиоллын системтэй байдаг тул Драконичууд тэр цоорхойг бөглөхийн тулд тэр сэрсэн нэгний сэтгэл зүйн сул цэгт дарамт үзүүлэн чичирхийллийг нь бууруулах зорилгоор өөрсдийн дайчин боол Рептилүүдээ илгээдэг. Түүнчлэн, тэдгээр дайчин боол Рептилүүд нь Дэлхий дээр төрөл авсан хүн төрөлхтөнийг сүнслэгээр хөгжихөөс сэргийлэх болон эрх чөлөөний төлөөх тэмцлийг нь таслан зогсоох зорилгоор тэдний бодол болон сэтгэл хөдлөлийг байнга дарангуйлж байдаг.
 Хэрвээ энэ нь хангалтгүй бол тэд нэмэлт дарамт үзүүлдэг нэг эст маягийн анхан шатны элемент оршихуйнуудыг давхар илгээдэг. Эдгээр бүх сөрөг оршихуйнууд нь астрал болон эфирийн давхаргад гажуудсан орон зайн бүтцэд нуугдан оршдог.

Тэдний хүч чадал нь айдас болоод далд нууц зорилгуудад нь байдаг. Тэд гэрэл, үнэн болоод эр зоригийн өмнө хүчин мөхөсддөг юм. Хэрэв бид энэ бүхнийгсэрж мэдээд айхгүй байж чадвал бидний ухамсраас гэрэлтэх гэрэл нь орон зай цаг хугацааны бүтцэд үүссэн атираа хуниасыг тэнийлгэн дэлхийн эфир болон астрал давхаргаас бүх сөрөг оршихуйг хөөн зайлуулах болно.

Физик хавтгайд бол Аркончууд христийн жесуит байгууллагын хүрээнд төрөл авдаг бөгөөд тэд өөрсдийн удирдах албан тушаалтнууд болох санхүүгийн системийг ажиллуулдаг иллюминатийн дракончууд, дайчид болох иллюминатыг хамгаалдаг рептил цэргүүд болон мөн тэдний боолууд болох тэдэнд ажилладаг 5-9 түвшний хүмүүсийнхээ оюуныг хянаж байдаг болно. Энэ бүх жесуит нийгэмлэгүүд дэх  33-р зэргийн чөлөөт массончууд нь иллюминатийн бүтэц зохион байгуулалтыг барьж байдаг бөгөөд энэ бүтэц нь одоо эцэстээ нуран унаж байна.

АРКОНЫ ДОВТОЛГОО

Хүн төрөлхтний түүхэнд мэдэгдэж байгаагаар Аркончууд болон тэдний захиргаан дах Дракони, Рептилианчууд гадаад сансраас дэлхий рүү 3 удаа үндсэн довтолгоо хийсэн байдаг бөгөөд дэлхийн физик гадаргуу болон болон бусад оюун санааны давхаргууд руу зэрэг зэрэг довтолсон байдаг.


Эхний довтолгоо бол МЭӨ 3600 оны үед болсон Курганы довтолгоо юм . Хар оршихуйнууд Кавказ дахь хэмжээстийн порталаар дамжин орж ирсэн.

Тэдний зорилго нь шинэ чулуун зэвсгийн үед Европт хөгжиж байсан амар амгалан эмэгтэй бурхдыг шүтдэг байсан шашныг устгах явдал байв. Яагаад гэвэл эмэгтэйлэг энерги нь биднийг эх сурвалжтай холбодог шууд холбоос нь байдаг тул тэд энэхүү хүндлэл бишрэлийг устгахыг хүссэн юм.

Хоёр дахь нь МЭ 393 үед болсон Хазарын довтолгоо бөгөөд мөн л Кавказын хэмжээстийн порталаар дайрсан байдаг.
Энэхүү довтолгооны зорилго нь ид шидийг заадаг сургуулиуд, христийн эрдэм мэдлэгийг судалдаг эзотерик урсгалууд болон байгалийг шүтдэг паганизмыг устгаж, оронд нь христийн окколт сэтгэлгээний хөтөлбөрийг оруулах явдал байв. Энэхүү сайжруулсан хөтөлбөр нь доод астралийн давхаргад виртуал тамыг бүтээж түүний тусламжтайгаар сүмийн байр суурийг бэхжүүлэх зорилготой байв.

Гурав дахь нь 1996 онд болсон Конго довтолгоо юм. Хар оршихуйнууд дайны хөлд нэрвэгдсэн Конго, Руанда, Угандагаар дамжин орж ирэв. Энэхүү довтолгооны голлох хэсэг нь эфир ба доод астралийн давхаргад чиглэж байв.

Энэхүү довтолгооны зорилго нь шинэ эрин болон өргөмжлөлийн хөдөлгөөнийг устгаж, 1995 онд дэлхий даяар болсон олон нийтийн сэрэлтээс болж задарч эхлээд байсан Матрицыг бэхлэх явдал байв.

Ихэнх хүмүүс энэ довтолгооны талаар болон өөрсдийн гэрлийн талаарх ой санамжаа огт мэддэггүй. Учир нь 1996-1999 оны хооронд эрчимтэй хэрэгжүүлсэн суулгацаар 1996 оноос өмнөх дурсамжуудыг устгасан байсан юм.

ГЭРЛИЙН ЯЛАЛТ

Астрал давхарга дахь Aркончууд нь дэлхий дээрх эерэг хүчний гол тоглогчдын сэтгэлзүйн эмзэг хэсэгт дарамтыг тасралтгүй үзүүлэн, тэдгээрийн хооронд хагарал, зөрчилдөөнийг бий болгодог. Энэ нь бидний анхаарлыг жижиг сажиг хэрүүл маргаан руу татан төвлөрүүлж, Кабалыг буулгах гэсэн гол зорилгоос нь салгах зорилготой юм.


Бид эдгээр зөрчилдөөнөөс нэн даруй салж, дахин төвлөрөх хэрэгтэй байна.  Нийтээрээ ухамсраа чөлөөлөх нь Aркончуудын нөлөөллийг давахад хангалттай боловч тэд илүүц саад бэрхшээл үүсгэх чадвартай хэвээр байна. Кабалчуудыг нийтээр нь барих баривчилгаа нь  зөвхөн бодит үйл ажиллагаа төдийгүй баривчилгаа явагдах үед хүмүүс олноороо үймээн самуунд автахгүй байх сүнслэг дэмжлэг хэрэгтэй байна.

Цаг нь болохоор Галактикийн төв нарны энерги матрицын астрал болон эфирийн давхарга дахь бүх саад тотгорыг нэвтлэн шатааж, бүх сөрөг биетүүдийг устгах болно. Нэгэн зөгнөлчийн  хэлсэнчлэн тэд сахиусан тэнгэрүүд болон онгод тэнгэрүүдээр солигдох болно. 

ТОРЛОГИЙГ БҮРЭН БУУЛГАЖ ТӨГСГӨЛ БОЛГОСНООР  ГЭРЭЛ НЭВТРЭХ ЁСТОЙ

Эцсийн алхам бол зүгээр л сүлжээ торлогийг буулгах юм. Үүнийг хийж дуусгаснаар Өргөмжлөлийн үйл явц хурдацтайгаар явагдах болно.

НЭГ торлогийг устгахаар бүх энергиэ чиглүүлснээр, өргөмжлөлийн үйл явц бараг тэр даруй эхлэх болно.

Хөтөлбөрүүдийг цаашид нуух аргагүй болж портал ч гүй, тоног төхөөрөмж ч үгүй  юу юу ч үгүй болно. Тэд унтарснаар алтан эрин эхлэх болно.

Орчуулсан Отгон

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...