Рептилийн хак болон оюун ухааны хяналт

 

Доор өгүүлэх жишээ бол нэг төрлийн матрикс буюу таны амьдарч буй гариг дээр нэмэлтээр хуурмаг зүйлсүүдийг бий болгосон хэлбэр юм. Үүнийг манай Монголчууд хоосон чанарын тухай цэц булаацалдаж биеэр үзүүлдэг байсан мастеруудаар нь мэднэ. Бидний хэн нэг нь энэ тамхинаас гарч чадахгүй байна гэж гомдолдог. Гэтэл зарим нь яагаад гарчихдаг вэ? Яагаад гэвэл хүсэл итгэлд нь нөлөөлдөг байх нь. Бид урлагийн бүтээл шиг гоё, үнэтэй хоол иддэг. Гэвч бидний хоол бол яг үнэн хэрэгтэй бидний амталж, мөнгөөр үнэ зохиж худалдан авч, таашааж, бас үнэхээр бидэнд хэрэгтэй учраас иддэг зүйл биш бөгөөд бид зүгээр тэгж үзэж мэдрэхээр хийгддэг нэг төрлийн матриксд орсон хэрэг. Ногоон хоолтон, эсвэл бүр хоол иддэггүй ёогчид бол матриксийг гэрчлэгч нарын олон жишээний нэг нь юм.
Япончууд саяхан амт мэдэрдэг дэлгэц, хоолыг амттай болгодог сэрээ гэх мэтийг зохиосон байдаг (Линкийг нь инфоны доороос уншаарай).  
Тиймээс та бүгдийг чадна. Ингээд ярилцлагаа анхааралтай уншина уу!


Плейядийн Таягетийн Свару-Рептилийн хак болон оюун ухааны хяналт




С: Та бүхэн 3д -д өөрсдийгөө харж байгаагаас хавьгүй илүү. Гэхдээ матрикс та нарт 3д бол бүх зүйл гэж итгүүлэхийг хичээдэг юм. Гэвч та бүхэн өөрийн дотоод гүндээ өөрийгөө олон нягтралд байдгаа мэддэг.
Г: Та яагаад хүмүүсийн хэрэглэдэг матрикс, ухамсар, давтамжаа өсгөх гэх мэтээр ярьдаг вэ? Энэ нь та нарын ертөнцөд бас байдаг зүйлс үү эсвэл бидний ойлголтод дассан хэрэг үү? Матрикс гэдэг бол хүмүүсийн хувьд бараг шинэ ойлголт.
С: Бид та бүхэнтэй илүү ойроос үр дүнтэй ажиллахын тулд та бүхний ойлголтыг авсан хэрэг.
Г: Тэгвэл та бүхэн танай ойлголтоор 3 нягтралыг юу гэж үздэг вэ?
С: Бидний хувьд бол энэ нь зүгээр л давтамжыг зохицуулах дарагч машин. Биднийхээр матрикс гэж зүйл тийм байдаг. Дарагч супрессэр гэж нэрлэж болно.
 Г.: Харин анхдагч матрикс нь юу вэ?
С: Тэр бол ертөнц, биднийхээр бас энергийн ухамсрын матрикс гэж нэрлэдэг.
Г: Харин ухамсар гэдэг нь?
С: Ухамсар гэдэг нь эх сурвалж.
Г: Аан зөв. Миний анзаарснаар та нар бурхан гэж үг хэрэглэдэггүй. Бурхан гэдэг нь Эх сурвалж мөн үү?
С: Бид бурхан гэж нэрлэхгүй, харин бидэнд бүтээгч энергийг нэрлэдэг (godess)- тэй ойролцоо утга бий. Бүгдийг багтаагч гэдэг утгаар гэхдээ биш.
С: Бид та бүхэнтэй харилцаа холбооны ур чадвараа өргөжүүлэх үүднээс танай хэл, соёлын ухагдахуунуудыг ашиглаж байгаа. Бидний зүгээс хэл гэдэг бол маш хязгаарлагдмал зүйл. Миний хувьд би англи хэлээр ярихдаа аялгаа өөрчилж чадна, гэхдээ чамтай ярихдаа төв байдлыг ашигладаг.
Г: Сонирхолтой юмаа би мэдээгүй юм байна. Харин одоо матриксийг рептилүүд хэрхэн хакердсэн тухай ярьцгаая. Та энэ талаар юу хэлэх вэ?
С: Хак нь (компьютерын програмд халдах) технологийнх бөгөөд бас оюун ухааны хяналтаар хийгддэг. 

Матрикс бол давтамжын жинхэнэ хяналт. Хак нь Сарны матриксийг биетээр хянадаг гэж хэлж болно. Давтамжын дотор байгаа таны бодол, хүслийг уншдаг. Хак нь хүмүүсийг ижилхэн зүйл бүтээлгэхээр ажилладаг. Харин тэр нь ямар нэг төрөл зүйлтний ашиг сонирхлоор удирдагддаг бол үр дүн нь хүмүүсийн сайн сайхан ашиг сонирхлын төлөө биш байдаг. Системд тулган хүлээлгэж байгаа шинэ санааг Саран дээрх жинхэнэ хатуу матрикс тэжээж, өөрчилдөг.
Г: Тэгвэл хак нь бас технологийнх байдаг байхнээ би бодохдоо цэвэр бодлоор удирддаг гэж бодож байсан.
С: Энэ бол технологийн, оюун санааны, эзотерик, бас бодол санааных байдаг бөгөөд
 чадах бүх төрлийн заль мэхийг ашигладаг. Хянах санаагаар анхнаасаа урхидах аргаар хийсэн матриксийг тэдний төлөө ажиллуулж болдог.
Тэд өөрсдийн бохир гараа сарны хяналтын компьютерт 1960 аад оноос оруулж, биетээр явуулж чаддаг болсон. 
Г: Тэд компьютерийн програмд 60- аад оноос хойш ямар өөрчлөлт хийж чадсан бэ? 
С: Тэд өөрсдийн таалалд нийцүүлэн матриксийг улам хэцүү болгосон. Маш нягтралтай, хүнд болгосон. Матриксаас зугатах бараг ямар ч боломжгүй болгосон. Хак нь бас дахин төрөх хөтөлбөр, дэлхийг хүрээлдэг эфирийн хаалт руу нэвтэрсэн. 
Г: Тэгвэл 3д нягтрал нь заавал сайн, муу байх шаардлагагүй юм байна. Энэ нь зүгээр 5д ертөнц дээр байрлуулсан виртуалны тоглоом юм байна. Харин муугаар ашиглагдаж байгаа юм байна, тийм үү?
С: Энэ бол та нарын түүнд өгч байгаа тайлбар байна. Энэ нь анхнаасаа муу зүйл биш. Одоо л муу зорилгоор ашиглагдаж байгаа юм.

 Г: За тэгвэл хак-ийг санаатайгаар хэрэгжүүлдэг талаар ярья. Анх 12500 жилийн өмнө энэ матриксийг тохируулахад рептилийн технологи устаж, дэлхий дээр үлдсэн хүмүүсийг оюун санааны хяналтад гацаах матриксийн өөрийн механик/аргыг ашигласан. Яг хэдийд тэд хакердсан бэ?
С: Тэд үүнийг маш их тэвчээртэйгээр бага багаар хийсэн. Тэдэнд 90 насны эргэлт гэж зүйл байхгүй болохоор маш тэвчээртэй байж чаддаг. 

Гэхдээ маш чухал цаг үеүүд байдаг. Хамгийн гол үйл явдал МЭӨ 140 жилийн өмнө Акенатан хаан шашины санааг анх Египет хүмүүст оруулсан байдаг. Тэд үүнийг эмэгтэй бурхан гэх санаанаас холдуулж, мартуулахаар хийсэн. Энэ нь Атанизм болон Хорус гэх санаанаас гаралтай. Хаан Акенатаны шашины санаа бол Нарыг шүтэх байсан. Тэр үеийн Египет хүмүүс маш өндөр байсан бөгөөд Акенатаны эсрэг төрийн эргэлт гаргаж, Фараон болон түүний дагагчдийг Египетеес хөөсөн. Тэд цөлөөр 40 гаруй жил хаашаа явахаа 
мэдэхгүй тэнүүчилсэн. Тэгээд Синай уулын бэлд дагагчдаа үлдээгээд үлдсэн рептилүүдтэй төлөвлөгөө зохиохоор уулын оройд гарсан. Тийнхүү жудаизм үүссэн түүхтэй. Акенатан Мозеc болсон.
Г: Бид их том өтний лаазыг онгойлгочих шиг боллоо.
С: Тиймээ, хөөгдсөн Египетчүүд Ром маягийн газрыг олж ирсэн бөгөөд тэндээ өнөөг хүртэл үлдсэн, тэнд Нарны соёл өнөөг хүртэл үлдсэн.
Г: Ийм энгийн болгож өгсөнд заримдаа гайхах юм. Яг байр байрандаа орчих шиг болох юм. Тэгэхлээр шашны/ламын системийг оруулж ирсэн нь рептилийн хак-ийн нэг арга байхнээ?
С: Тиймээ, систем хүмүүсийн итгэлийг ашиглан, тэдэнд зөгийн үүрний оюун санааг тулгаснаар хакердсэн юм. Тэд үүнийг айдсаар дамжуулан хийхэд шинэ шашинуудыг бий болгох хэрэгтэй байсан юм. Энэ нь хакердах систем юм. Хэрэв хүн бүр ижил зүйл хийж, ижилхэн бодол боддог бол хүмүүсийг ижил болгохын төлөө тэдний хүсэж байгаа реалитиг та бүхэн бүтээдэг. Дараагийн чухал цаг үе, Христийн онолоор бүрэн тогтолцоог бүтээсэн явдал бөгөөд гол санаа нь хүмүүсийг тэнгэрлиг талаас нь холдуулахад байсан юм. Шинэ гэрээг Ромынхон буюу рептилчүүд, мөн Акенатаныг дагагч Египтээс хөөгдөгсдийн үр сад бичсэн байдаг. Энэ нь Келтийн Друидийн сургаал болон Египетийн сургаалиуд дээр суурилан голдуу бичигдсэн.
Г: Харин хуучин гэрээ ?
С: Хуучин гэрээ бол Атлантидийн түүх юм. Тэднийг кодолсон байдаг учраас уншихийн тулд суралцах ёстой. Санаачлагч биш хүмүүст бол тэр бараг үлгэрийн юм шиг санагддаг бол, харин эрэл хайгуул хийж байгаа хүнд шинэ санааг өгдөг. Тухайлбал хуучин гэрээн дээр ямар нэг нэртэй таарах бүрт тэднийг бие даасан хувь хүмүүс биш, төрөлтөн гэдгээр харах нь чухал. Тэгэхлээр Адам, Ева нарыг хувь хүнээр
 биш, хүний төрөлтөн гэдгээр харвал шинэ утга санааг илэрхийлэх болно.
Г: Тийм байна. Тэгвэл Библид дурдагддаг Элохимчууд нэгэн төрөлт биетүүдийг хэлсэн байна, тийм үү?
С: Тиймээ, Элохим гэж хөөгдөгсдийг нэрлэсэн.
Г: Рептилүүд үү?
С: Тийм, гэхдээ Элохим гэж Плейяд дээр байдаг нэг төрөлтөнг бас хэлдэг. Тийм болохоор энэ нь холимог утгатай.
Г: Хак руу буцаад явая. Тэгэхлээр 3 эвэртэй мангасын гол 3 суулгасан хак нь жудаизм, христ, ислам мөн үү?
С: Тэд нэг ижил хууралтын төрөл зүйл, зөвхөн өөр өөр төрлийн хүмүүст зориулагдсан. Хүмүүс шашнаас шалтгаалан айдсаар нэгэнт дуулгавартай болсон үед, тэд бас өөр нэг 3 эвэрт мангасыг хэрэгжүүлсэн. Энэ нь бараг саяхан 200, 300 жилийн өмнө болсон. 
Ватикан шашинаар хүмүүсийг хянах төв болсон. 
Вашингтон цэргийн хяналтын төв, 
Лондон санхүүгийн хяналтын төв болсон. 
Тэд Дэлхийн бараг бүх засгийн газруудыг ашиглан, дэлхийг хянах системийг бий болгосон. 
Та бүхний мэдэх 
утсан хүүхэлдэй маягаар. Хүмүүс нэг зүйлд итгэчихвэл дараагийн зүйлд амархан итгэдэг. Хамгийн чухал хак бол бүх зүйл бүхэлдээ хэрхэн ажилладаг талаар тулган, хиймэл оюун санаан дээр үндэслэн бүрэн хуурмаг реалитиг хэрэгжүүлэх явдал байдаг. Энэ нь сөрөг оршнолуудын хүсэж байгаа реалитиг бүтээхэд хүмүүсийг чиглүүлдэг.
Г: Тэд өөрсдөө бүтээж чаддаггүй юм уу тэдэнд тийм их оюуны хүч чадал байдаггүй хэрэг үү?
С: Тэд чадна, гэхдээ тэд өөрсдөө хийчихвэл тэдний хоол хүнс, энергийн тэжээл байхаа болиод хүмүүс чөлөөтэй болчих учраас тэд өөрсдийгөө эзэд болгоод бүх боломжит аргаар хүмүүсийг тэдэнд үйлчилдэг реалити бүтээх нь амар юм.
Г: Тэгэхлээр, биднийг зөвхөн тэдний реалитиг бүтээхэд туслагч байхаар төдийгүй тэдний боол байхаар ашигладаг байхнээ?
 С: Тиймээ, тэр ч байтугай хүмүүсийг нас барсны дараа ч хүмүүсийг хуурч тэднийг ашигладаг. Тэд хүмүүсийг нас барахад 4д-ийн бага астралд барьж аваад, тэднийг амьдралдаа хангалттай сайн байгаагүй гэж өөрсдийн технологиоор бичсэн бичлэгийг үзүүлдэг. Энэ бүхэн тэртээ тэргүй матрикс болохоор бүх зүйл бичигдсэн байдаг. Тэгээд кармагаа төлөхийг тэднээс шаарддаг. Тиймээс хүмүүс дахин төрөл авч, эх сурвалждаа буцаж чаддаггүй.
Г: Ямар их санаагаар унамаар юм бэ, өөр ямар нэг хак-ийн хөгжлийн чухал цаг үе байна уу?
С: Энэ нь маш аажуухан болдог. Тэд тухай бүрт уугуул Америкчууд, Африкчууд гэх мэт бусад уугуул соёлыг эзлэн түрэмгийлж чаддаг. Харин хак-ийн хамгийн том, чухал үе нь технологоор болон шашинаар хийгддэг. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох радио, ТВ- гээр дамжин хийгддэг. 
Тэдгээр хэрэгслүүдээр дамжин тэдний бодож байгаа маягаар хүмүүсийг итгүүлэхэд байдаг. Олон нийтийн хэвлэл мэдээлэл бол технологийн он цаг. Мөн микровейв долгион болон ХААРП/HAARP технологийг ашиглан бодол санаа, тархийг удирддаг. Мөн рептилүүд их үерээр устсан тэдний ихэнх төхнологийг 1945 оноос хойш СНХ, сансрын аялал, сансрын хөлгүүдийг хөгжүүлэх явцад хэрэгжүүлсэн байдаг.
Г: Хүмүүсийг мунхруулдаг механизм хүмүүсийн оюуны тэлэлтийг маш их хязгаарладаг, амьд үлдэхийн тулд ажиллах хэрэгтэй гэх ойлголт бий болгосноор бидэнд өөрийгөө судлах, хөгжүүлэх цаг гардаггүй. Бид амьд үлдэх горим дээр тохируулагдсан. Хүмүүс энд ажилтан байхаар бахархдаг. 

Гэр бүлийнхээ төлөө ажиллах нь тэдний нийгэмд хүрэх ёстой дээд амжилт гэх зэрэг нь бодолтой хэрэгжүүлсэн зүйл болов уу гэж би боддог. Би үүнийг дуртай зүйлээ хийж биш, мөнгө хийхийн тулд ажилладаг гэж хэлмээр байна.
 С: Тиймээ, энэ бүхэн тархи угаах гол хяналтаар хийгддэг итгэлийн системийн хэсэг юм. Хүмүүс өөр аргаар амьдарч болдог гэж зүгээр л боддоггүй. Хүмүүс амьдралыг маш бэрх болохоор түүний эсрэг тэмцэж, ажиллах нь ухаалаг арга гэж итгэдэг. Тэд өөр сонголт олж харахгүй байна. Өөр реалитиг мэдэхгүй байна.Тэгээд ажлаа тараад гэртээ хариад, ТВ үзэж улам тархиа угаалгадаг.
Г: Харин тиймээ маш их сайн бодож хийсэн. Ажиллаж тэмцэх нь хамгийн мэргэн гэж итгэдэг, тэр энэ маш сайн ажилтан гэж бахархалтайгаар хэлдэгээс одоо залхаж байна. Тэд молигдуулсан ямар ч утгагүй зүйл. Тиймээ, рептилүүд боол байхыг баатар гэж итгүүлэхээр маш нарийн сайн хакердсан.
С: Сайн ажилтан сайн боол гэдэг нь үнэн. Өөрийгөө сайн ажилтан гэж итгэж байгаагаас сайн боол байхгүй.
Г: Та энд байгаа бидний тухай яаж ийм сайн мэдэж байна вэ?
С: Бид дэлхийг 1952 оноос хойш сайн судалсан. Мөн хуучин экспедицүүдээс үлдсэн хуучин дата мэдээллүүд байдаг.

 Г: Аан ойлголоо. Та нар шиг ийм мундаг програмчид Сарны матриксийг удирдах комьютерийг яагаад хакердуулсан юм бол гэж гайхаад байна.
С: Энгийн бөгөөд шулуун хариулая. Түүнийг хяналтгүйгээр орхисон нь буруу байсан. Г: Та гэрлийн галактик холбоог хэлж байна уу? Тэд зүгээр л орхиод явсан хэрэг үү?
С: Тиймээ, тэд маш их зүйлээ алдсан учраас хүчгүй, хохирол их амссан байсан. Тэр үед Нарны аймаг Тиамет гариг сүйдсэнээс болоод маш эмх замбараагүй болсон байсан. Тиймээс энэ хэсэг хараа хяналтгүй орхигдсон. Энэ нь буруу болсон. Уучлаарай, бид төгс биш биетүүд, бас алдаа хийдэг оршнолууд. Тиймээс, энэ удаа энд байгаагийн нэг шалтгаан бол үүнийг цэгцлэх, цэвэрлэхийн тулд байгаа юм.
Г: Зүгээр ээ, Сарыг хэр удаан орхисон юм бол?
С: 2008 он хүртэл 12500 жил. Гэхдээ Сарны матриксийн компьютерийн системийг бас огт хяналтгүй орхиогүй, Таягет болон бусдууд ээлж дараагаар эргэж байсан. Харин
 одоо бол тоо томшгүй төрөл зүйлтний оддын үрсүүд дотроос нь тусалж байна. Харин 5д иргэншлүүд дундаас Таягетчүүд цэргийн үүрэг зорилгоор гаднаас нь хамгаалж байна.
Г: Гайхалтай. Бас баярлалаа. Энэ удаад ингээд өндөрлөе. Таны гаргасан цаг бүрт чинь би талархаж байна. Намайг маш их жаргалтай болгож байна.
С: Та нарт бид эсрэгээр нь маш их баярлаж байна. Ярилцсан Гошиа.

Орчуулсан Д.Энхжаргал

Ерөнхий дээд зөвлөлийн илгээсэн инфог унших бол эндээс

Амталж болдог дэлгэцний тухай унших бол эндээс https://news.mn/r/2509973/

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...