Хүн төрөлхтний түүхийн худал хуурмаг зүйлс 2-р хэсэг

 

Цаг хугацаагаар аялах нь таны бодож байгаа шиг биш.

 Свару X (Aфина):  Түүх нь бүхэлдээ ташаа бөгөөд маш нарийн нягт байдлаар засч залруулагдан өөрчлөгдөж байдаг. Ямарваа нэг түүхийн аль ч хэсгийг найдвартай, үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.  Жишээ нь гэрлийн чийдэнг зохион бүтээсэн хүн чинь Эдисон биш, яагаад гэвэл тэр Теслагаас бүтээлийг нь хулгайлсан гэдэг. Гэхдээ гэрлийн чийдэн бүтээсэн хүн нь үнэндээ Тесла ч биш,  1860 иад оны үед амьдарч байсан Франциско Хавиер Эстрада Мургуа юм.

 Тэгэхээр он цагийн хувьд буруу байна. Тесла нээлтүүдээ Эстрада Мургуагийн дэвшилтэт цахилгааны зарчмууд дээр үндэслэсэн. Татар сэдэв руу буцаж очиход зарим судлаачид Татарын домайн нь АНУ-ын Калифорниа хүртэл, тэр дундаа Аляск, Канад, эх газрын АНУ-д хүрч байсан гэж дүгнэсэн гэдгийг дурдах хэрэгтэй.

Гошиа: За. Надад ийм асуулт байна. Та саяхан Украины тухай видео бичлэгийн нэгэнд Татарын тухай дурьдахад зарим хүмүүс үүнийг сонсоод хэлсэн. "Хүлээгээрэй, та энэ талаар мэдээлэл байхгүй гэж хэлсэн. Одоо байна уу?" Та Татарын талаар одоо юу мэддэг болсон, энэ шинэ мэдээлэл хаанаас ирснийг тайлбарлаж өгөхгүй юу?

СВАРУ X (AФИНА): Тийм ээ, Татар бол дэлхийн матери учраас миний дэлхий дээрх судалгааны үр дүнд шинэ мэдээлэл гарсан. Холбооны байгууллага, буюу нэгдэл (Federation) нь Татар нэртэй дата байхгүй ч орчуулгандаа үүнийг Өмнөд Гипербориа эсвэл Хаант бус Орос, эсвэл Азийн эзэнт гүрэн гэж бичжээ. Огноо нь замбараагүй, тиймээс би Холбооны байгууллагаас саяхан бүртгүүлсэн "соёл иргэншлүүдийг" Татараас ирсэн гэж байрлуулж чадаагүй. Тэднийг хараад би тэднийг үерийн дараа, Ромын эзэнт гүрэн унахаас өмнө хоёр мянга ба түүнээс дээш жилээр байрлуулсан. Цаг хугацааг нь алдаж хэлсэн байж магад.Татарын сэдэвтэй холбоотой энд тайлбарлах өөр нэг зүйл бол Элсэн цагны экспедицүүдэд юу тохиолддог вэ гэдэг асуулт. 


Учир нь та бид тийшээ очно, тэгээд л болоо гэж бодсон байх. Гэхдээ энэ үнэн л дээ. Асуудал нь бид цаг хугацаагаар аялахад яг ямар цаг хугацаа дээр байгаагаа амархан мэдэж чадахгүй. Яагаад гэвэл бидний хөлөг “Цаг хугацаагаар аялсан нь” эсвэл Спилбергийн “Ирээдүйд эргэн ирсэн нь” гэх мэт кинон дээр гардаг шиг он сар өдөр, цаг минут, секундээ оруулж өгдөг программчлагдсан навигацийн системгүй юм.  Энэ нь эрчим хүчний давтамжийн зураглал дахь энергийн байрлал, давтамжийг програмчлах замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, одны газрын зургийн тэр цэг дэх матери нь давтамжаар ийм ийм тохиргоонд байдаг. Учир нь цаг хугацаанд хийж буй хөдөлгөөн нь юу хэлэх гээд байна вэ гэвэл ямар нэг газрын тухайн матери ба энерги хоорондоо харилцан үйлчлэх динамикаа өөрчилдөг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 09:15 цагт таны ширээн дээр эд зүйлс чинь байна гэж үзье. 09:16 цагт тухайн ширээн дээр нэг харандаа аваад нэг цэгээс өөр нэг цэг рүү хөдөлгөөнд оруулахад таталцлын хүч, харандааны массын бага зэргийн шилжилт бий болох ба тэр нь цаг хугацаанд тодорхой нэг эгшинд бүртгэгддэг юм. 09:15-д ямар байж байгаад 09:16-д ямар болсон харьцуулсан масс-таталцлын цэгийн зураг. Энэ бол огноо биш харин навигацийн компьютерт бичигдсэн зүйл юм.Тиймээс та 09:15 эсвэл 09:16 цагт байсныг зөвхөн масс-таталцлын хамаарлаар мэдэж байгаа болохоос биет цагийн зааснаар биш юм.

Тэгэхээр цаг хугацаагаар хаана ч аялж байсан өөр нэмэлт лавлагаа байхгүй л бол яг бодит он сар өдрөө мэдэхгүй юм. Гэхдээ энэ нь хэрэв та гудамжинд, хаана ч очсон, хэн нэгнээс хэдний өдөр болохыг асуухад тэд таньд хэдний өдөр болохыг хэллээ ч энэ нь дэлхийн нөгөө талд байгаа бусад хүмүүсийн нэгэн зэрэг бодож байгаатай тохирно гэсэн үг биш юм. Үүнээс гадна, дэлхий дээр тэд хүссэнээрээ он, жилийг нэмж, хасаж, түүхэн үйл явдал, хүмүүсийг зохион бүтээдэг. Хуанли болон он сар өдөр дээр тулгуурласан тодорхой хугацаан дотор хаана байгаагаа ойлгох боломжгүй болгож байна. 
Түүхэнд жишээ нь 1700 оны үед ямархуу байсан талаар тодорхойлохоор давтамжийн зураглалын корреляци ашиглан тухайн үеийн шинж тэмдэгүүдийг олсон байлаа ч тэр шинж тэмдэгүүд нь тодорхой нэг хөтөлбөр, зохиомол түүхэнд таарч тохирохоор бүтээгдсэн эсхүл тэдгээр нь бүгд өөр цаг хугацаанд өрнөж байсан гэдгийг олж мэднэ. Энэ нь навигацийн компьютерыг төөрөгдүүлэх юм. Бодит байдал дээр бодит түүхийн үйл явдлуудын өрнөл 1700 онд болж байсан гэж үзье гэхдээ асуудлыг бүр дордуулдаг нь албан ёсны түүхэнд тэдгээрийг шал өөр он жил дээр тэмдэглэсэн байдаг. Үр дүн нь ойлгоход бэрх он сар өдөр гардаг
Тодорхой үйл явдал хэзээ тохиолдсоныг ойлгохын тулд бид олон төрлийн хөлөг онгоцны аялал эсвэл нэг хөлөг онгоцноос олон удаагийн аяллын талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Энэ мэдээллийг цуглуулснаар бид үйл явдлуудын цаг хугацааны хуваарийг нэгтгэж эхлэх боломжтой. Бид давтамж болон массын таталцлын газрын зургаас цуглуулсан мэдээлэлтэй түүний огноог харьцуулж үзвэл үйл явдал хэзээ болсныг ойлгож чадна. Эдгээр огнооны хоорондын хамаарал эсвэл ялгааг шинжлэх замаар бид үйл явдлын цаг хугацааны талаархи ойлголтыг олж авах боломжтой. Миний ажигласан зүйл бол хүн төрөлхтний түүхийг ихэвчлэн түүхийн өөр өөр цаг үеийн дүрүүд эсвэл үйл явдлуудыг тодорхой өгүүлэмжид нийцүүлэх замаар шинээр бүтээдэг.

Мөн цаг хугацаа, огноо нь таарахгүй төдийгүй бүх зүйл илүү нягт цаг хугацааны хүрээнд болдог. Энэ нь сүүлийн 2000 жилд тохиолдсон зүйл үнэндээ 600-аас бага эсвэл бүр бага хугацаанд болсон гэсэн үг юм. Энэ хамаарал нь процессын явцад олддог. Түүхийг ялагчид бичдэг бөгөөд цорын ганц үнэн нь ч биш, ялагчид аливаа зүйлийг өөрт ашигтайгаар мушгин гуйвуулаад зогсохгүй хэзээ ч тохиолдож байгаагүй дүр, болж байгаагүй нөхцөл байдлыг илэн далангүй, ичгүүр сонжуургүйгээр зохион бүтээдэг учраас асуудал бүр хүндэрч байна гэж ярьдаг. Мөн тэд түүхэнд болж байсан үйл явдлуудыг болон хүмүүсийг өөрсдийнх нь итгэл үнэмшилтэй зөрчилдсөнийх нь төлөө тэр чигт нь устгаж олон нийтийг өөрсдийн хяналтандаа байлгаж ашиглах үүднээс өөрсдийн хөтөлбөрийг шахдаг. Шаардлагатай төрлийн өгөгдлийг цуглуулахын тулд цаг хугацаагаар аялах чадвартай нэг буюу хэд хэдэн сансрын хөлөг ашиглах шаардлагатай.
 Эдгээр сансрын хөлөг нь давтамж, массын таталцлыг хянах тусгай газрын зураг ашиглан цаг хугацаагаар аялж, хүн төрөлхтний түүхийн мэдээллийг цуглуулах шаардлагатай болно.  Үүний үр дүнд хүн төрөлхтөн хаанаас гаралтай, юу тохиолдсон, юу тохиолдоогүй тухай суртал ухуулга бүхэлдээ худал болох нь тодорхой харагдаж байна. Тийм учраас он сар өдөр таарахгүй, учир нь энэ бүгд буруу.

Роберт: Зөв. Яг давтамжтай тааруулахын тулд тухайн газрын таталцлын газрын зураг хэрэгтэй болно. Хүн гэлтгүй бүх зүйлд таталцлын хүч байдаг. Түүхийг ойлгохын тулд тоо, цаг ашиглах нь яг таг нарийвчлалтай биш юм. Хөөх, A, ямар мундаг тайлбар вэ. Маш их баярлалаа.

СВАРУ X (AФИНА): Түүхийг үнэн зөв ойлгохын тулд байршил бүрийг шалгаж, тодорхой огноог тодорхой давтамжтай холбох шаардлагатай. Гэсэн хэдий ч үүнийг хийсний дараа ч юу ч тохирохгүй мэт санагдана, юу ч тохирохгүй мэт. Хүн төрөлхтний түүх бол худал бөгөөд цаг хугацааны явцад тэнд байрлуулсан хуурамч бичээс, баримт бичгүүдээс бүрддэг.Түүхчид, эрдэмтэд эртний бичвэрүүд үргэлж үнэн байдаг гэж буруу таамаглаж, түүхийн албан ёсны хувилбартай нийцүүлэхийн тулд мэдээллийг гуйвуулж магадгүй. Жишээлбэл, хэрэв эртний бичвэр нь албан ёсны хувилбарт эвгүй эсвэл тохиромжгүй зүйлийг агуулсан бол бодит үйл явдлуудад үндэслэсэн байсан ч тэд үүнийг "домог зүй" гэж тэмдэглэж болно. Эсвэл эсрэгээрээ, тэд хөтөлбөрөө биелүүлэхийн тулд баримтжуулсан түүх, үйл явдлуудыг зохион бүтээх болно, хэзээ ч болоогүй зүйлийг үнэн гэж тулгадаг. Хэрэв тэд өнөөдөр цар тахал гэх мэт шинэ бүтээлээ хүн бүрийн өмнө үүнийг хийж байгаа бол юу таныг тэд өмнө нь ийм зүйл хийж байгаагүй гэсэн бодолд хүргэх вэ? Түүх бол хүмүүсийг эвтэйхэн худал хуурмагаар удирдах явдал юм.

 Үнэхээр юу болсон нь дэлхийг удирдаж буй хүмүүсийн хонгилд нуугдаж байна.Тийм учраас тэд номнуудыг байнга шатаахдаа бид мэдээллийг устгаагүй зөвхөн хуулбаруудыг устгаж байна, эх хувийг Ватикан руу авч явдаг гэдэг. Кабалын дагалдагчид эздийгээ дуурайж номнуудыг шатааж байсан нь эргэлзээгүй гэхдээ тэд эхлээд Ватикан руу эсвэл эзэд рүүгээ хуулбарыг нь явуулаагүй аль эсвэл хуулбар байгаа эсэхийг баталгаажуулаагүй ч байж болох юм.

Роберт: Баярлалаа. Хүмүүсийн гайхаж болох цорын ганц зүйл бол Холбооны улс үргэлж энд байсан байж яагаад тэд хүн төрөлхтний түүхийг нисгэгчгүй онгоцоороо баримтжуулаагүй юм бэ? 

Гошиа: Робертийн асуулттай холбоотой асуулт дээр нэмээд асууя. Хөлөг онгоцнуудад таны яриад байгаа үсрэлтэнд туслах тэмдэглэгээ бүртгэгдээгүй байна уу? Чи хаашаа ч явсан бай тэр нь анхны удаагийнх гэж би бодохгүй байгаа юм л даа. Урьд өмнө нь хэний ч очиж үзээгүй уйтгартай, ач холбогдолгүй цаг хугацаа руу очихыг хүсэхгүй байгаа бол тэр цагт байсаар ирсэн. Холбооныхон энэ тухай бүгдийг мэддэг, бүртгэлтэй байдаг байх.  Тиймээс ийм газрыг судлах шаардлагагүй.

S X (А): Тийм ээ, зарим тэмдэглэгээ байдаг, гэхдээ тэдгээр нь хангалтгүй.  Жишээлбэл, Сприяананда Элсэн цаг дахь анхны хайгуулынхаа үеэр эдгээр тэмдэглэгээнд тулгуурласан.  Асуудлын гол нь 1700 гэх мэт тодорхой нэг жилд ямар нэгэн зүйл болсон гэж албан ёсоор бүртгэгдсэн учраас тухайн жилийн бусад бүх зүйл тухайн жилд болсон гэсэн үг биш юм.

Тиймээ, бүртгэлүүд байдаг бөгөөд тэдгээрийг ашигладаг, гэхдээ тэдгээр нь зөвхөн тодорхой чухал үйл явдлуудыг бүртгэдэг бөгөөд багийнхан өгөгдлийг зөв гэж үздэг. "Намайг жаахан охин байхад ээж бид хоёр Ромын үед Шотландад Хадрианы ханыг барьж байх үед болж буй үйл явдлуудыг харах гэж үсрэв.(Цаг хугацаагаар аялах). Тэндээс бид Европын бусад хэсгүүдийг судалж, яг тэр үед юу болж байгааг олж харсан.  Сэргэн мандалтын үеийн зураг эсвэл Сэргэн мандалтын үеийнх шиг, гэхдээ бид газрын зураг, түүхэн тэмдэглэл дээр 1500 жилийн алдаатай байсан."

 Роберт: Тэгэхээр чи юу ч хараагүй юм уу?  Гэхдээ тэр хана үнэхээр байдаг.  СВАРУ X (AФИНА): Бид тэр ханыг хэрхэн барьж байгааг харсан.  Гэхдээ яг тэр үед Францад Сэргэн мандалт болж байв. Энэ нь 120-122 оны хооронд баригдсан. Хэрэв та Парист очсон бол тэд тэнд барокко хөгжим, Сэргэн мандалтын үеийн зургуудтай байсан.

Роберт: Гэхдээ ийм байж болно гэж үү ?  Ямар хачин юм бэ. 

СВАРУ X (AФИНА): Хачин сонин бишээ, би энд хагас цаг тайлбарлаж байна шүү дээ. Түүх тэдний хэлсэн шиг биш, аливаа зүйл ийм дарааллаар болоогүй гэдгийг л гэрчилж байна.  Энэ бол миний хэлэх гэсэн санаа юм. Юмны он дараалал буруу байна.  Надад ч гэсэн "зөв" нь байхгүй, гэхдээ туршлагаараа л явж байна, дээр нь Язхигийн хэлснээр, нэг ч байхгүй гэж дүгнэж байна. Цаг хугацаа ихэвчлэн шулуун шугамаар хөдөлдөг боловч үйл явдлууд хүний ​​амьдралын туршид эсвэл бүр үе дамжсан дарааллаар өрнөдөг.  Энэ нь хүмүүс тодорхой дарааллаар үйл явдлуудыг мэдэрдэг боловч тэдгээр үйл явдлууд өнгөрсний дараа ч нөлөөлсөн хэвээр байх болно гэсэн үг юм. Хэрэв ямар нэг зүйлийг баримтжуулж, огноотой бол энэ нь цаг хугацааны явцад болсон үйл явдлын дараалал, эрэмбийг хадгалахад тусална.

 Гэсэн хэдий ч, хэрэв бүртгэгдсэн огноог хэн ч анзаарахгүй байхаар буруу эсвэл санаатайгаар өөрчилсөн бол энэ нь цаг хугацааны явцад үйл явдлын дараалал, эрэмбийг тасалдуулж болзошгүй юм. Шулуун шугамаар хөдөлдөг гэж үзэх цаг хугацааны талаархи одоогийн ойлголт нь үйл явдлын цаг үе, хугацааг харуулсан баримт бичиг эсвэл бусад зүйл байгаа тохиолдолд л оршин тогтнох боломжтой. Гэхдээ хэрэв та эдгээр баримт бичгүүдийг өөрчилж, худал хэлэх юм бол бүх шугаман байдал эвдэрнэ, танд харьцуулах хүрээ байхгүй болно. Учир нь цаг хугацаа бол ойлгох, ухамсарлах чадвар юм. Цаг хугацааны туршлага нь субьектив бөгөөд түүнийг туулж буй хүнээс хамаардаг.  

Хэрэв өнөөгийн хүмүүс Сэргэн мандалтын эрин үеийг туулж өнгөрөөгүй эсвэл энэ эрин үеийн талаар дурсамжгүй бол юу болсныг ойлгохын тулд зөвхөн баримт бичигт найдаж болно. Гэсэн хэдий ч, дээр дурдсанчлан эдгээр баримт бичгийн ихэнх нь хуурамч байх магадлалтай. Ээжийн маань саяхан Сүзигийн мэдээллийн санд хийсэн бичлэгүүд нь сонирхолтой зүйлийг ил болгосоныг би анзаарсан.  Тэрээр "он цагийн хэлхээс"-ийн тодорхой үйл явдлын дараа Шумерын таблетууд болон Сөнөсөн тэнгисийн судар бичгүүдээр дэмжигддэг Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээний дараа бүтээгдсэн болохыг олж мэдэв.  Шинэ Гэрээг сэтгэцийн хувьд тогтворгүй гэж үздэг Веспатиус болон түүний хүү Тит нар бичсэн. Гэхдээ... чи үүнийг бичлэгээр илчилж чадна гэдэгтээ итгэж ч чадах уу ?! Өөр нэг жишээ бол Есүсийн үед бус харин Дундад зууны үед бүтээгдсэн гэж олон хүн итгэдэг Ариун нөмрөг юм. Би Ариун нөмрөг дээрх дүрсийг Есүсийн үед гэхээсээ илүү дундад зууны үед бүтээсэн байж магадгүй. Миний хэлснийг баталж байна. 

 Гошиа: Итгэмээргүй юм.  Нэг асуулт, дээр дурдсан лавлагаа. Үйл явдлын дарааллын талаар тодорхой ойлголттой байхын тулд бидэнд цаг хугацаа, эрин үеийг харуулсан албан ёсны баримт бичиг эсвэл лавлагаа хэрэгтэй гэж та дээр хэлсэн.  Энэ мэдээллүүд бүртгэгдсэн лавлагаа байна уу?  Хэрэв тийм бол тэдгээр нь юу вэ? Албан ёсных учраас л үнэнд нийцсэн гэж үздэг бичиг баримтууд байдаг гэж хариулж байх шиг байна. Өнгөрсөн үйл явдлын талаар мэдээлэл өгөх баримт бичиг, объект байсан ч тэдгээрийн үнэн зөв, найдвартай байдал нь ихэвчлэн эргэлзээтэй байдаг.  Тухайлбал, эрдэмтэд биетүүдийн насыг тодорхойлохын тулд Карбон 14 гэдэг аргыг ашигладаг боловч энэ арга нь найдваргүй, алдаа гарах нь зөндөө байдаг. (Хэрэв Карбон 14 арга нь алдаатай гэдэг нь мэдэгдэж байгаа бол яагаад үүнийг одоог хүртэл ашигласаар байна вэ? Олдворуудын түүхийг батлахад ашигладаг "PCR-ын тест" гэж нэрлэгддэг тест байж болох ч энэ туршилтыг олдворуудыг урьдчилан тодорхойлсон тусгай түүх, үйл явдлын хувилбарт тохируулахад ашиглаж байгаа байж магадгүй юм.

Хэрэв та Холбооны (Энд олон гарч буй Federation гэдэг нь "Холбоо бол нэг төрлийн гараг хоорондын засгийн газар юм.) бусад хөлөг онгоцны түүхэн бичлэгийн талаар ярьж байгаа бол өөр өөр он жилүүдийн давтамжаас хамааран түүхэнд олон бүртгэгдсэн эсвэл "зурагласан" үйл явдлууд байдаггүй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.  Энэ нь эдгээр хөлөг онгоцыг ашиглах түүхэн мэдээлэл байхгүйгээс навигацийн алдаа гарч болзошгүй гэсэн үг юм. ----------

 СВАРУ X (AФИНА):  Хэн ийм зүйл хийж, баримтыг хуурамчаар үйлддэг вэ?  Үүнийг мэдэхэд маш хэцүү.  Гэхдээ асуудал нь дэлхий дээрх засгийн газрууд болон тэдний эрх мэдэл бүхий удирдагчдын ашиг сонирхлоос үүдэлтэй байж магадгүй бөгөөд хүн бүр хувийн ашиг сонирхлоо биелүүлэхийн тулд өөр өөрийн суртал ухуулгуудыг тулгадаг. Энэ нь өмнөх түүхэн үйл явдлуудын ердийн он цагийн дарааллыг зөрчих эсвэл тасалдуулахад хүргэдэг. Эрх мэдэлтэй хүмүүс түүхийг будилуулах шаардлагагүйгээр түүхэн үйл явдлуудыг өөрсдийн хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн өөрчилж болно. 

Үүний нэг жишээ бол Ватикан Григорийн хуанли дээр 300 жил нэмж, үндсэндээ 700 оноос 1000 он хүртэл үсэрсэн явдал юм. Хэлэлцэж буй үйл явдал бол ижил төстэй олон үйл явдлын зөвхөн нэг нь бөгөөд зарим нь илүү чухал байж магадгүй юм.  Гэсэн хэдий ч энэ үйл явдал нь хамгийн сайн баримтжуулсан үйл явдал юм. Гэсэн хэдий ч энэ үйл явдлын бусад судлаачид өөр өөр он жилүүдийг зааж байсан. Зарим судлаачид үүнийг 722-1000 оны хооронд болсон гэж үздэг бол зарим нь өөр үзэл бодолтой байгаа нь нэмэлт мэдээлэл нэмэгдсэн байж магадгүй гэж тэд үздэг болохыг онцолмоор байна."Шалтгаанаас үл хамааран албан ёсны түүх нь бусад аргаар баталж болох үйл явдлын дараалалтай огт таарахгүй байна." Бас буруу байж болох арга. 

Роберт: Тэд яагаад үүнийг хийсэн нь мэдэгдэж байна уу? 

СВАРУ X (AФИНА): Эрх мэдэлтэй хүмүүс Итали, Францын тодорхой газар нутгийг өвлөн авах эрх, эдийн засгийн үр өгөөжийг олж авахыг хүссэн учраас тэд 300 гаруй жилийг Григорийн тоололд нэмсэн гэж таамагладаг. 1000 он хүртэл хаант улс тодорхой газар нутгийг эзэмших эрхтэй гэж үздэг байсан тул тэд хуанлидаа 300 жил нэмсэн. Эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө эдгээр газрыг авахын тулд үүнийг хийсэн. 300 жилийг хуанли дээр нэмэх нь хүн амыг хяналтдаа байлгах арга хэрэгсэл байсан бөгөөд 1000 он бол цаг хугацааны төгсгөл гэж төөрөгдүүлж, ихээхэн өөрчлөлт хийж, нөөцийг шавхсан.

Тэд дэлхийн төгсгөл ирж байна гэж итгэж байсан тул энэ нь өмнө нь олон удаа тохиолдсон дахин тохируулах шалтаг мэт санагдаж байна.  Эдгээр дахин тохируулга нь үргэлж чухал биш боловч жижиг, орон нутгийн шинж чанартай байж болох бөгөөд энэ нь түүхийн он цагийн хэлхээсийг төөрөгдүүлэхэд хүргэдэг. Түүнээс гадна тэд Григорийн хуанли дээр зөвхөн эдийн засгийн тохь тухыг хангах үүднээс 300 жил нэмсэн нь мэдэгдэж байгаа бол тэд үүнийг өмнө болон дараа нь олон удаа хийсэн гэж бодохгүй байхын аргагүй, Тэд зөвхөн үүнийг "илүү сайн" эсвэл "илүү болгоомжтой" хийсэн учраас энэ нь тийм ч муу нэртэй биш байсан. Тэгээд түүх яагаад таарахгүй байна вэ гэж гайхдаг. Албан ёсны түүхийг зөвхөн хүмүүсийг хянах, тэдэнд итгэх итгэл үнэмшилтэй болгох үүднээс бичиж, тулгадаг. Гэхдээ яг болсон явдал үүнтэй холбоогүй.  

 Гошиа Баярлалаа, Афина. Би энэ талаар бүрэн ойлголтгүй хэвээрээ л байна. Хэрэв үйл явдлуудыг хуурамчаар үйлдсэн эсэхээс үл хамааран эдгээр үйл явдлуудын талаар өөрийн мэдээллээр, Холбооноос бүртгэсэн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулахад үйл явдлын нарийвчлал  яагаад танд тийм чухал байна гэж? Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, хэрэв та сансарт байгаа бол Дэлхий дээрх үйл явдлуудыг хуурамчаар үйлдсэн эсэх нь танд чухал байх болов уу?  Та дэлхий дээр бүртгэгдсэн мэдээлэлд биш, Холбооноос авсан мэдээлэлд тулгуурладаг. 

Хэрэв та Амазон руу очвол бусдын хийсэн газрын зурагт найдах биш өөрийнхөө газрын зурагт найдахтай адил юм.  Миний юу хэлж байгааг ойлгож байна уу? Олон янзын арьстнуудаас бүрддэг Холбооны хувьд Дэлхий бол олон тэрбум гаригийн зөвхөн нэг нь(хэтрүүлэггүй) гэдгийг бид анхаарч үзэх хэрэгтэй.  Тиймээс хүн төрөлхтний түүхийн нарийвчилсан газрын зургийг бүтээхийн тулд тэд дэлхийн түүхийг ойшоодог эсэхээс үл хамааран Холбоонд байдаггүй маш нарийвчилсан давтамжийн газрын зураг хэрэгтэй болно. Энэ асуудал дээр миний өмнөх хүмүүс хамгийн түрүүнд ажилласан.  Тэд дэлхий дээрх үйл явдлуудын давтамжийн зураглалыг үүсгэж чадсан боловч эдгээр газрын зураг нь асуудлыг бүрэн шийдвэрлэх хангалттай нарийвчилсан мэдээлэлгүй байв. Өөрөөр хэлбэл, тэд 122 онд Шотландад Хадрианы хэрмийн барилгын ажлыг үзэхээр аялах болно. Тэд зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, тэр "огноо"-оос гадуур юу болж байгааг судалдаггүй. 
 Тэд Холбооноос ч, хүний ​​бүртгэлд ч бүх зүйл албан ёсоор хэлсэн шиг байна гэж таамаглаж байна.Тиймээс тэд тодорхой хугацаанд ирж, Ромчууд чулуу нүүлгэх гэх мэт тодорхой үйл явдлын гэрч болж, 122 гэх мэт тодорхой жил гэж таамаглаж байна. Дараа нь тэд өөр нэг үе, тухайлбал 1560 он руу аялж, өмнөх удаагаа 122 байсан гэж таамаглаж байна.  Эдгээр үйл явдлууд нэгэн зэрэг болж байгааг анзааралгүйгээр.Сансрын хөлөгөөр цаг хугацаагаар аялах шаардлагагүй байсан;  тэд зүгээр л Шотландаас Парис руу жирийн тийрэлтэт онгоц шиг нисч чадах байсан.  Британи дахь Сэргэн мандалт, Ромчууд нэгэн зэрэг болсон гэдэгт хүмүүс итгэдэггүй. Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээний дараа бичигдсэн байж болохгүй. Гэсэн хэдий ч, империкал туршлага тэгж батладаг. 
Хүн төрөлхтөнд өнгөрсөн амьдралын тухай дурсамж байдаггүй тул бид түүхэн баримт бичгүүдэд тулгуурлан аливаа зүйлийг ойлгож, шугаман цаг хугацааг бий болгох хэрэгтэй болдог.  Гэсэн хэдий ч эдгээр баримт бичиг нь огт найдваргүй. Хэрэв албан ёсны түүхэн тэмдэглэлд Ромчууд Сэргэн мандалтын үеийн нэг хэсэг байсан гэж тэмдэглэсэн бол хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх болно.

Роберт: Гэхдээ тэд тийм биш байсан, тийм үү? 

 СВАРУ X (AФИНА): Тийм, гэхдээ энэ ч бас тохирохгүй байна. Энд нөхцөл байдал маш нарийн төвөгтэй бөгөөд хэсэгчилсэн цаг хугацаатай холбоотой.  Учир нь ард түмний ухамсар нь Ромчууд болон Сэргэн мандалтын үеийн аль алиныг нь нэгэн зэрэг мэдэрч байсан нь түүхийн шугаман цаг хугацааны хувьд утгагүй юм. Ээж бид хоёр бидний ойлголтод түүхэн дэвшил зайлшгүй шаардлагатай гэдэгт итгэдэг.  Өөрөөр хэлбэл, Ром Галлийг эзэлсэн зэрэг өмнөх үйл явдлуудгүйгээр Сэргэн мандалтын үеийн Франц байж болохгүй.  Энэ бол үнэн. Аливаа нөхцөл байдал, эрин үеийн гарал үүсэл нь түүхэн өвтэй байх ёстой. 

 Гэсэн хэдий ч албан ёсны түүхийн номууд эдгээр өвийг үнэн зөв тайлбарлаж чаддаггүй. Албан ёсны түүхэнд ийм цоорхой байгаа нь чухал асуултыг бий болгож байна - бид юунд итгэх вэ?  Хэрэв үйл явдлыг буруу тайлбарласан эсвэл бүрмөсөн орхисон бол үнэнийг ялгахад хэцүү болно.  Энэ асуудал зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй дэлхий дээр зочилж, харьцаж буй харь гаригийн амьтдад ч хамаатай.  Хариулт нь юунд ч итгэх аргагүй, бид дахиад л урхинд орно. Боломжтой байгаа хамгийн сайн мэдээллээр та шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Товчхондоо, түүхийг зөвхөн ялагчид бичээд зогсохгүй эрх мэдэл бүхий хүмүүс хувийн ашиг сонирхол, санаархалаа хэрэгжүүлэхийн тулд зохиосон гэдгийг үргэлж санаж яваарай.

Гошиа: Тийм ч учраас би түүхийг тийм ч их сонирхдоггүй байсан байх. Энэ бүх зүйл хүний юмыг хүлээн авах ойлгоц (perception) дээр тулгуурлаж бидэнд тулган хүлээлгэж байгаа зүйл бөгөөд энэ зүйл үнэхээр болж байсан эсвэл яаж хэрхэн болж байсныг бид хэзээ ч баттай мэдэхгүй. Тэд түүхийг ойлгох нь маш чухал гэж хэлдэг, би мэдэхгүй, миний хувьд энэ хэзээ ч тийм чухал байгаагүй. Бүх зүйл маш уян хатан.  Бодит байдлын маш олон хувилбарууд бүгд өнөөгийн өвөрмөц байдалд нэгдэж байгаа нь үнэхээр чухал зүйл юм.

 СВАРУ X (AФИНА): Үнэхээр ч Язхигийн тодорхойлсончлон өнөөгийн онцгой байдал нь бүх өнгөрсөн үе, цаг хугацаа, үнэн ба худал үйл явдлууд, тэр ч байтугай өөр бодит байдалд тохиолдсон үйл явдлуудын нэгдлээс бүрддэг. Бүхэл, нийлбэр масс нь нэгдэж, одоогийн мөчийг бий болгож, "одоо" гэж нэрлэгддэг нэг цэгийг бүрдүүлдэг.  Би үүнийг ингэж л ухаарч байгаа болохоор өнгөрсөн үйл явдлуудад дүн шинжилгээ хийх нь надад тийм ч их сонирхолтой байдаггүй.  Өнөөгийн онцгой байдал бол миний хувьд хамгийн чухал зүйл юм.

Роберт: Тийм ээ, гэхдээ тэр "өнгөрсөн" бодит ч бай, худал ч бай ямар нэгэн байдлаар таны одоог тодорхойлдог.

Гошиа: Тийм ээ, энэ нь бодит эсэхээс үл хамааран таныг тодорхойлдог.  Тэгэхээр мэдэх нь үнэхээр чухал уу?  Хэрэв бүх зүйл нөлөөлдөг бол? 

СВАРУ X (AФИНА): Тиймээ, Язхигийн хэлснээр дараалал нь хамаагүй, энэ бүхэн нийлдэг. 3+20+34 = 57, мөн 34+3+20-ыг нийлбэрээр 57 болгоно. Дараалал нь хамаагүй. 

 Гошиа: Тийм ээ, яг!  Үүнийг л хэлэх гэсэн юм. Энэ бол миний маш гүн мэдрэмж.  Огноо, үйл явдлын хувьд ч мөн адил. 

 СВАРУ X (AФИНА): Орчлон ертөнц энгийн шалтгаан, үр дагавраар бус математикийн зарчмаар ажилладаг.

3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/3.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...