АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 7 -р хэсэг

Асуулт: Маити, найз маань асууж байна танай хөлгүүд яаж үзэгдэхгүй болдог бэ? Түүнд

ямар технологи ашиглагддаг вэ?

Үл үзэгдэх хөлөгд жирийн нэг заль мэх ашигладаг. Үл үзэгдэх нь ажиглагчийн харах чадварын харьцангуй байдал. Үүний тулд хоёр технологи ашигладаг. Хүмүүсийн хувьд тэдний харах талбай гэрлийн давтамжийн нарийн цар хүрээгээр хязгаарлагдсан байдаг. Манай хөлгүүд нь танай инфра улаан давтамж шиг хүний нүдэнд харагддаггүй плазмын туяаны талбай үүсгэж чадна. Өөр нэг технологи нь гэрэл шилжүүлэг хийдэг энергийн талбай юм.

Протонуудын цацраг нь хөлгийн нэг тал дээр төвлөрдөг, дараа нь проекцолж байгаа цацраг дүрс хүлээн авч байгаа цацрагтай давхцахын тулд түүний байршлын нөгөө л орон зайн координатуудаар хөлгийн эсрэг тал руу зөөгддөг. Энэ нь ажиглагчтай харьцуулахад хөлгийн байрлалаас үл хамаарах, нэгээс нөгөө тал руу дүрсийн динамик дамжуулалтын техник юм. 

Хөлөг энэ технологийг ашиглах үед энгийн камер ч, инфра улаан туяаны камер ч түүний байгаа ул мөрийг илрүүлж чадахгүй. Түүнчлэн бид ч бас таны радаруудын тусгалыг эргэж ирэхээс сэргийлснээр тэдгээрийн давтамжуудыг шингээж, саармагжуулдаг талбайг хөлгийн бүх гадаргууд бий болгож чадна. Бас сансрын хөлгийн гадаргуутай холбогдсон аливаа материалыг нэвтрэхээс сэргийлдэг энергийн зэвсэгийн хүч бүхий өндөр плазмын энергийн хамгаалах талбай байдаг.

Энэ талбай нь зам хааж болох микро метеоритууд болон бусад объектуудтай мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд сансарт нисэх үедээ идэвхждэг. Бид түүнийг халдлагаас хамгаалахын тулд хэзээ ч ашиглаж байгаагүй, учир нь ингэх шаардлага байгаагүй. Хааяа асар том хөлгүүд таны толгой дээгүүр нисэн өнгөрдөг, хэрвээ та урьдчилсан сануулгагүйгээр анзаарсан бол айдаст автах байсан. Зарим хөлгүүд бүр бидний стандартаар ч муухай харагддаг.

Асуулт: Манай онгоцнуудын хажууд нисч явдаг жижиг сферүүд юу вэ? Тэдгээр нь янз

бүрийн бүс нутгуудад ажиглагдсан.

Эдгээр сферүүд нь тухайн орон нутагт байгаа аливаа нэг хөлгөөс хянагддаг алсын

мэдрэгчүүд (зондууд) юм. Тэдгээр нь маш хурдан бөгөөд дүн шинжилгээ болон бичлэг хийхэд зориулагдсан маш олон төрлийн багаж хэрэгслүүдээр тоноглогдсон байдаг. Тэдгээр нь бага орон зайд нэвтэрч маш нарийн маневрлаж чаддаг. Тэдгээр нь хэзээ ч юутай ч шүргэлцдэггүй, учир нь объектоос тэдний алслагдсан байдлыг яг нарийн хянадаг навигацийн систем суурилуулдаг. Хэрвээ операторын хяналтаас хамаараагүй эсвэл хүний зүгээс булаан эзлэх оролдлого хийх гэсэн шалтгаануудаар осол болохгүй бол та бүхний хувьд тэдгээр нь аюулгүй юм. Ийм олон мэдрэгчүүд өдөр бүр далайн ёроолыг судалдаг.

Тэдгээр нь алдагдсан гэж үзэх өгөгдсөн цаг хугацаанд удирдлагатайгаа холбоо тасарсан тохиодолд өөрийгөө устгахаар программчлагдсан байдаг. Хэрвээ мэдрэгч олзлогдчихвол удалгүй металл нунтагийн овоолго болж хувирна.

Асуулт: Дэлхийнхний гарт орохоос зайлсхийхийн тулд сансрын хөлгүүд ч өөрийгөө

устгах технологи яагаад ашиглаж болохгүй гэж?

Сансрын хөлгүүд илүү төвөгтэй машинууд. Тэдгээр нь анти-карбоны генератортой байгаа, мөн гуманоидууд удирддагаас болж өөрийгөө устгахыг боломжтой болгож чадахгүй тийм системүүдээр тоноглогдсон байдаг. Хөлгүүд азгүйдэхээр төлөвлөгдөөгүй, асуудал гарахад тэдгээрийг устгадаг. Тэдгээр нь Дэлхийнхны гарт орвол тэдгээрийг шинжлэх боломжгүй.

Тиймээс, ямар ч асуудал байхгүй. Алсын мэдрэгч бидэнд элбэг байдаг, тэдгээр нь илүү хэврэг бас жолоодлогогүй. Тэдгээрийг сансрын хөлгүүд шиг тархины дохиогоор удирддаггүй, тэдгээр нь алсын удирдлагын навигацийн системээр тоноглогдсон байдаг. Тэдгээрийг Дэлхийхэн задалж хэсэг хэсгээр нь ойлгож чадна. Мэдрэгчид ямар ч асуудал, зардалгүйгээр өөрийгөө устгадаг.

Асуулт: Та нарт ямар зэвсэг байдаг вэ?

Бидэнд зэвсэг байдаг, гэхдээ бид цөмийн энергийг ашигладаггүй. Цөмийн энерги үлэмж их гаж нөлөөг өдөөдөг, бохир энерги гаргах болхи арга. Энэ нь амьд бүхний, ургамал, амьтны, мэдээж бас хүмүүсийн хувьд хөнөөлтэй. Удахгүй, та нар бохир энергийг цэврээр солихоос өөр аргагүйд хүрнэ. Манай зэвсэг бол өөрөө зэвсэг байхаар зориулагдаагүй төвлөрсөн энергийн цацрал юм.

 Ихэнхдээ, бид тэдгээрийг астероидууд болон асуудал гаргадаг бусад тэнгэрийн биетүүдийг устгахад ашигладаг. Хэрвээ бид ямар нэгэн хачин арьстны эсрэг цацрагийг зэвсэг болгон хэрэглэх болвол энэ нь хамгийн онцгой тохиолдолд л байх болно. Та бүхний эзэмшдэг цөмийн зэвсэгийн улмаас та бүхнийг хянаж байдаг. Бидэнд гамшигт үйл явдлын эсрэг зогсох арга бий, гэхдээ ямар ч тохиолдолд ирээдүйн олон хойч үед тэнцвэргүй байдлыг үүсгэж гариг дээр амьдарч байгаа амьд амьтан бүхэн үрэгдэж болно. Танай бүх цөмийн төхөөрөмжүүд байнгын хяналтанд байдаг.

Асуулт: Атомын станциудын хувьд бид тэдгээрийг энерги үйлдвэрлэхийн тулд

ашигладаг. Цэвэр шийдвэр ямар байх вэ, бүр усан цахилгаан станциудыг хүртэл

устгах уу?

- Энэ мөчид энэ нь анти-карбоны төхөөрөмж юм. Түүнд ямар ч гаж нөлөө байхгүй. Бид энерги үйлдвэрлэдэг жижиг төхөөрөмжүүдийг ашигладаг. Нэг тийм төхөөрөмж танай нэг том хотыг үйлчилгээ шаардахгүйгээр зуун зуунаар энергиэр хангаж чадна. Цэвэр, хямд энерги элбэг байдаг. Бид Дэлхий дээрх та бүхэн шиг энерги дамжуулах утас ашигладаггүй.

Завод, гэр эсвэл тээврийн хэрэгсэлд энерги хувиарлах төв дээр тохируулсан жижигхэн хүлээн авагч суурилуулсан байдаг. Бүх зүйл дамжуулагчгүй. Хүлээн авагч суурилуулсан гариг дээрх ямар ч алслагдсан цэгт энерги өгөгддөг. Танай дизель цахилгаан станциудын насны тоо гүйцэж байгаа. Энэ нь агаар мандалд хуримтлагддаг CO2 ыг үлэмж ихээр нийлүүлдэг. Нефтийн бүтээгдхүүнийг шатаах нь бүхэлдээ энергийн бохир хэлбэр юм. Энэ Шинэ Эринд гаригийн агаар мандал маш ихээр цэвэрлэгдэх болно.

Асуулт: Чи миний өгсөн дуунуудыг сонссон уу?

Тэгсэн, баярлалаа. Бид сонссон, эдгээрээс олон дуу маш гоё, таатай мэдрэмж төрүүлсэн.

Ялангуяа бидэнд төгөлдөр хуур дээр тоглосон нь таалагдсан. Бид дуу чимээг өөрийнхөө төхөөрөмж дээрээ хуулчихсан болохоор би чиний төхөөрөмжийг буцааж өгье.

Асуулт: Чи өнгөрсөн удаа теле тээвэрлэгч зөвхөн чиний оромыг гадны ямар ч

тоосгүйгээр авдаг гэж хэлсэн. Чи яаж хөлөг рүүгээ iPod авч орсон юм бэ?

Би ямар нэгэн зүйл биедээ авч явахыг хүсвэл ердөө л ховор олдвор авч явж байгаагаа мэдэгддэг. Энэ нь ургамал, амьтан эсвэл эд зүйлс байж болно. Систем миний гартаа барьж байгаа зүйлийг шалгаж, яаралтай энэ объектын ул мөрийг бий болгодог. Теле тээвэрлэгчийг ашиглаж дасах үед тийм нарийн зүйлс анзаарагдахгүйгээр бүх зүйл ийм автомат байдалд хүргэгддэг. Надад ямар ч зүйл байхгүй гэж хэлэхэд зөвхөн миний ором л шилжүүлэгддэг.

Асуулт: Чи бид хоёр шиг харь гаригийн хэн нэгэн Дэлхийнхэнтэй харилцдаг болов уу?

Олон харийнхан Дэлхийнхэнтэй ярилцсаныг би мэднэ. Надад өөрт маань маш

сонирхолтой байна, бүх зүйл жигтэй байдаг. Бид зохист түвшинд харилцаж байгаад би баяртай байна. Чамтай ярихад амар байдаг, бидний тархи сайн харилцан үйлчлэлцдэг. Энэ

Эриний сүүлд та бүхэн шинэ төлвүүдийг амархан шингээх тийм оюуны түвшинд ойртон

ирсэн. Дэлхий бэлтгэгдэж байна. Миний хувьд энэ нь сайхан туршлага байлаа. Харамсалтай нь, ийм зарчим харь гаригийн бүх арьстнуудад байдаггүй. Рептилиодууд хамт оршин суух философийг хөгжүүлэх хэрэгтэй байх. Тусгаар тогтносон колониудын рептилиодуудын бус хэд хэдэн арьстан ассоциациудаас болон түүхийн эдүүдээс ашиг олохын тулд тэднийг дагадаг. Эдгээр бүлгүүд найдваргүй.

Рептилиодуудын Сарны баазууд дээрх хөдөлгөөнүүдийн тухайд би сонирхсон юм. Манай флот дахь эс үүсвэрийн мэдээллээр өнгөрсөн онд 4000 Рептилиод Дэлхийд ирсэн ба колониуд руугаа буцаагүй. Тэд танай засгийн газруудад харъяалагддаг газар доорх баазуудад ажиллаж амьдарч байгаа байх. Нийт тоогоороо 20000 Рептилиодууд (тэдэнтэй холбоотой арьстнууд) танай гариг дээр албан бусаар амьдран суудаг пунктуудад оршин суудаг. Танай гариг энд амьдрахыг хүсдэг арьстнуудыг хүлээн авдаг, гэхдээ энэ арьстан өөрсдийн ашиг сонирхлын бус ямар ч зүйлийг хийдэггүй. Тэдэнд танай нийгмийн хөгжилд туслах бодол байхгүй, зөвхөн дуртай зүйлээ солилцох л дуртай. Энэ хамтын ажиллагаа нь танай нийгмийн сайн сайхны төлөө огтхон ч биш юм.

 

Орчуулсан Н. Хэнчбиш

8-хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/8.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...