АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 8 -р хэсэг


 Мити яриагаа эхлэв:

- Саяхан чи надаас бид хэрхэн холбогдож болохыг асуусан, би чамд чулуу өгье энгийн бус чулуу, тэр нь хүлээн авагч дамжуулагч шиг ажиллахын тулд молекулын түвшинд программчлагдсан юм. Намайг явчихвал чи түүнийг гартаа бариад надтай холбогдохыг оролдож болно. Би хэр удаан байхгүй байхыг хэлж чадахгүй, даалгаврын хугацаа

мэдэгдэхгүй байна. Чи надтай яримаар санагдвал чулуунуудыг гартаа хэсэг хугацаанд бариарай. Хэрвээ би холбогдож байвал, та нарын илэрхийлдэгээр “онлайн” байвал бид ярилцаж чадна. Манай багийн шинжээч явахынхаа өмнө намайг чамд өгөөсэй гэж энэ жижигхэн чулууг бид хоёрын хоорондын молекулын түвшинд программчилсан юм.

Асуулт: Үнэн үү? Энэ нь миний амьдралд байсан хамгийн чухал телефон байх болно.Энэ ёстой гайхамшигтай юм! Бид удахгүй харилцахаа болино гэж бодоод би сэтгэлээр унасан байсан юмсан.

– Чи түүнийг удаан ашиглахгүй. Удахгүй танай гаригийн хүмүүстэй янз бүрээр, сонирхолтой холбоонуудыг тогтоох болно.

Асуулт: Мити, би энэ жижигхэн чулууны тухай бодож байна л даа. Инженер хүний хувьд надад их сонирхолтой байна. Бид ийм зүйлийг кремний дээр хийдэг болохоор молекулын программчлалын тухай сонсож байсан ч тэр нь тийм идэвхтэй биш. Энэ хэрхэн ажилладаг юм бэ?

– Бидэнд урт хугацаагаар түүхий эдийг программчлах технологи байдаг. Би өмнө нь ярьж байсанчлан, металлаар хийсэн олдворууд, удирдлагын хавтангууд, генераторууд гээд л бүгд тодорхой үүрэг гүйцэтгэхийн тулд молекул түвшинд программчлагдсан байдаг. Манай хөлгүүд дээр цахилгаан дамжуулах утас байхгүй, зөвхөн шингэн зүйлд зориулсан хэдэн хоолой л байдаг.

 Тайлбарлая, энд Дэлхий дээр байгалийн өөрийнх нь өдөөлтөд хариу урвал үзүүлэхээр программчлагдсан кварцын талстууд байдаг. Кварцын талстын тэнхлэгийн нэг үзүүр дээр дарах үед перпендикуляр тэнхлэгийн төгсгөлүүд дээр хүчдэл үүсдэг. Хэрвээ цахилгаан тэнхлэгт цахилгаан дохио өгвөл энэ нь тэнхлэгийн эсрэг тал дээр механик хөдөлгөөнийг бий болгоно. Энэ нь зөвхөн молекул программчлалын болхи нэг жишээ, энэ тохиолдолд байгаль маш өвөрмөц ажиллагааг үүрд хангасан байдаг. Энд ер бусын зүйл юу ч байхгүй, бүх зүйлд шинжлэх ухааныг ашигласан.

Асуулт: Ойлгож байгаа ч миний мэдэхийг хүссэн зүйл биш байна. Программчлагдсан жижигхэн чулуу ийм асар том зайд биднийг холбож чадах уу? Дохио яаж өгөгдөх вэ?

– Окей, та нарт гариг дээр ямар ч цэгт теле холбооны хиймэл дагуулд шууд холбогдсон үүрэн телефоны утаснууд байдаг. Бидний жижигхэн чулуу нь реле, антенн байдаг танай байгалийн дагуул эсвэл танай агаар мандалд байрлаж байгаа ойрын тээврийн гарцад холбогдсон холбооны чөлөөт сувагтай сансрын хөлгөөр дамжуулагдан ярих болно.

Тээврийн гарцууд зөвхөн сансрын хөлгүүд болон хүдрийг оруулж гаргаад зогсохгүй, түүнчлэн системийн сүлжээнд холбогдсон хэн бүхэнд дохионуудыг илгээдэг. Бидний хүн бүрт, амьд оршнол бүрт Орчлон ертөнцөд ховор ул мөр байдаг. Энэ нь таны компьютер шиг тоон тэмдэг буюу код, хэн ч түүнийг олж чадна, яагаад гэвэл бүгд л нэг системд холбогдсон.

Чамайг надтай холбогдохоор оролдох үед дохио ойр орших тээврийн гарцад хүрч энэ холболтыг хүргэхийн тулд хүлээн авагчийг хайснаар ерөнхий сүлжээнд дахин дамжуулагддаг. Ийм л амархан. Бүр, хэрвээ гарцыг хэрэглэх үед хүлээн авагч сая гэрлийн зайд байсан ч агшин зуурт л холбогдоно. Эрт цагт олон сая жилийн өмнө олон гариг дээр молекулын түвшинд программчлагдсан бүхэл бул чулуунуудыг тарааж байрлуулсан.

Тэдгээрт тээврийн маршрутуудын тухай мэдээлэл хадгалагдаж байсан, тэдгээрийг холбооны реле, түүнчлэн та нарын зуун зууны туршид далай дахь гэрэлт цамхаг болгон ашигладаг байсан шиг сансрын хөлгүүдийн навигацийн тооллогын цэг болгон ашигладаг байсан. Тэр эрт цагт бидэнд бүрэн хэмжээний холбооны сүлжээ байгаагүй.

Асуулт: Дэлхий дээр байсаар байгаа бүхэл бул чулуунууд одоог хүртэл ашиглагдсаар байгаа юу?

– Тийм ээ, гэхдээ энэ яг ч бүхэл чулуунууд биш, яагаад гэвэл тэдгээр нь анхныхаа сэдлээр ашиглагдахгүй байгаа юм. Хүн ам шигүү суудаг бүх улс оронд бид өгөгдлүүд цуглуулж, хадгалдаг тусгай байгууламжууд барихаар төлөвлөж байна. Бид тэдгээрийг гэрэлт цамхаг шиг өгөгдлүүд дамжуулахаар программчилдаг. Бараг, хот болгонд бидний байнга ашигладаг баганат хөшөө эсвэл цамхагууд байдаг. 

Хэн нэг нь судалгаа хийх үедээ өгөгдлүүдийг асууж, дараахь зүйлийг хүлээн авдаг: орон нутагт хүн амын жишиг тоо, картууд, нөөц, том байгууламжуудын координатууд болон тухайн омгийн тодорхойлолтууд болох ёс заншил, жишиг оюуны түвшин, олон нийтийн байгууллага бүхий бичлэгүүдийг хүлээн авдаг. Эдгээр өгөгдлүүдийн баазууд байнга шинэчлэгдэж байдаг. Энэ нь ердөө л эрдэм шинжилгээний зорилгоор мэдээлэл цуглуулах ба гаригт оршин суугааа хүмүүсийн тухай нарийн ширийн зүйлүүд юм.

Асуулт: Одоо, Мити, том хошигнол шүү. Бид сансарт олон мэдээлэл – компьютерийн дискүүд, алт, зураг бүхий картуудыг хэн нэг нь олох байх гэж найдаж илгээсэн. Энэ бүхэн энгийн хүн ардыг төөрөлдүүлэхийн тулд хийсэн зүйл, засгийн газрууд та бүхний оршин байгааг хэдийн мэдэж байсан шүү дээ. Та нар ч бас бидний тухай төгс мэдлэгтэй. 

– Тийм ээ, мэдээж.

Асуулт: Манай засгийн газруудын иймэрхүү арга зальд та бүхэн хэрхэн ханддаг вэ? Та нар бид бүгдийг ашиггүй гэж үздэг байх, тийм үү?

– Би хэдийн хэлсэн шүү дээ, энэ мөчид та нар төрөл бүрийн хувь хүний холимог чанаруудтай. Танай нийгмийг феодалын нийгмийн үеэс эхлээд янз бүрээр удирдан залж байна. Дэлхийн удирдагчид тэнд байхаар гавъяа, авъяас чадварынхаа төлөө бус, ашиг

хонжоо, хялбар олзны төлөө засгийн эрхэнд гарсан. Хамгийн жирийн дэлхийн хүн үндсэн эдийн засгийн хяналтаас болж бусдыгаа удирдах байранд хүрдэг. Манай системд зөвхөн хамгийн мэргэшсэн, өөрийн авъяас чадвараа төгс ашиглаж чадах байранд автоматаар томилогддог. Манайд амьдралынх нь философи нь бүхэл бүтэн арьстны зохирол, хөгжил дэх дараалал болдог хүмүүс удирдагчид болдог. Бүх зүйл шүтэн бишрэхгүйгээр тэд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь шаардлагатай инфра бүтцээр тоноглогдсон байдаг. 

Өөр өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ бүгд жаргалтай байдаг, яагаад гэвэл бүгд дуртай зүйлээ хийдэг бас бүхнээс илүү сайн хийж чаддаг. Манайд танайх шиг тод илэрхийлэгддэггүй ч нийгмийн ангиудын хооронд ялгаа бий. Амьдралын чанар дээшлэхэд ямар нэгэн төлвүүдэд тэр нь гаригийн бүх арьстнуудын хувьд хүч тэнцүү дээшилдэг. Хэзээ ч хэн нэгэнд нь илүү их, хэн нэгэнд бага оногдоно гэсэн зүйл байхгүй. Хариуцлага багатай хүмүүсийн үүрэг, хариуцлага ихтэй хүмүүсийн адил чухал байдаг. Яагаад гэвэл тэд илүү олон, мөн бүх чухал шийдвэрүүдийг гаргадаг үндэс суурийг бий болгодог юм. Хамгийн гоц ухаант эрдэмтэн ч хүнс бэлтгэдэг хүнээс илүү чухал биш, хүнс хоолгүйгээр эрдэмтэн амьдрахгүй шүү дээ.

Манай тэргүүнүүд болон тэдний зөвлөхүүдийг гаригийн аливаа оршин суугчийн адил хүндэлдэг. Бид үргэлж нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байдаг. Эцэст нь Дэлхийн энэхүү Шинэ Эринд улсын янз бүрийн албан байгууллагуудад манлайллын бодит ур чадварын шинэ үзэл баримтлал үйлчилж эхэлнэ. Хүн бүр хамгийн сайн нийгмийн төлөө нэмэр хандиваа өргөснөөр танай хүмүүс илүү зохиролтой, ялгаанаасаа үл хамааран хүндэтгэлтэйгээр, сайнаар үнэлэгдэн амьдрах болно.

Асуулт: Майк асуусан юм. Саяхан (манай энэ үед) манай Нарны орчимд асар том хэмжээний “хиймэл гарал үүсэл бүхий гаж үзэгдлүүд” ажиглагдсан. Тэдгээр нь тэнд хэдэн долоо хоногийн туршид байсан. Чи тэр тухай ямар нэгэн зүйл мэдэх үү? Энэ нь ямар нэгэн байгалийн үзэгдэл үү эсвэл сансрын хөлгүүд үү?

– Саяхан би хэлсэн дээ, Плеядианчууд танай Нарны Системийн дотор талд сургууль хийхээр байрлаж байгаа гэж. Хэрвээ объектууд та нарт ажиглагдахаар хангалттай том байсан бол энэ нь эх хөлгүүд байсан гэсэн үг. Тэдний хөлгүүд хангалттай том. Хөлгийн энергийн талбайд дотоод засалд нөлөө үзүүлэхгүй өндөр температурт тэсэх чадвар байдаг.

Сансрын хөлгүүд Дэлхийн агаар мандлаар маш хурдтайгаар өнгөрөхдөө халдаггүй, солир шиг шатдаггүй, яагаад гэвэл энергийн талбай идэвхжсэн байдаг. Хаана ч байсан удахгүй та бүхэн танай Нарны Системийг дайран өнгөрөх олон тооны сансрын хөлгүүдийн гэрчүүд болох болно.

Асуулт: Майк асууж байна, танай хөлгүүд бусад тивүүдэд даалгавар гүйцэтгэдэг болов уу? Жишээ нь, Европод. Хэрвээ тийм бол, багийн гишүүд тэнд ч бас Дэлхийнхэнтэй холбоотой байдаг уу?

– Майк, намайг Дэлхийнхэнтэй зөвшөөрөлгүй холбоо барихыг түргэсгэж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх үйлдлүүдийг би хүлээн авч чадахгүй. Надад зөвшөөрөл байхгүй. Хэрвээ би ийм зүйлийг багийн гишүүддээ санал болговол энэ хэдийн заль мэх болох болно. 

Манай багийнхан намайг чамтай уулзахад нүдээ аниад өнгөрөөдөг, яагаад гэвэл би хүмүүсийн зан байдлыг судалдаг эрдэмтэн судлаач. Бид хамтдаа удаан хугацаагаар олон даалгавар биелүүлсэн, мөн найзуудынхаа энэхүү албан ёсны нэмэлт өөгшүүлэлтийг би ашигладаг.

Миний хийж байгаа зүйл тийм ч зөв зүйл биш, гэхдээ энэ нь бидний даалгаврыг аюулд оруулах үр дагаварыг араасаа дагуулахгүй. Энэ нь ердөө л миний шинжлэх ухааны дур сонирхол юм.

– Миний хувьд, надад анх удаа өнөөгийн хөгжлийн түвшингийн хүрээнд асуултууд болон та бүхний эргэлзээн дээр үндэслэсэн чиний болон чиний найз нөхдийн нөхцөл байдалд илүү сайн дүгнэлт хийх боломж олдсон юм.

Асуулт: Танай нийгэмд тодорхой үүрэг биелүүлэхэд бодгалийн чадварыг хэрхэн тодорхойлдог вэ?

– Манай нийгэмд арьстны хөгжлийн тухайн түвшинд тэнэг эсвэл ухаантай гэж үзэж болох хүмүүс байдаггүй. Ер нь бол бидний Оюуны чадавхийн коэффициентын (IQ) зурвас нарийхан. Бид бодгаль бүрийн хандлага болон эрхэмлэдэг зүйлийг бид хүндэлдэг. Хэрвээ чамд анагаахыг судлах нь таалагддаг бол чи энэ чиглэлд өөрийгөө зориулна. Бидэнд архитекторчид, биологичид, инженерүүд, нийгмийн ажилтнууд, багш нар хоол тэжээлийн мэргэжилтнүүд, уурхайчид, археологчид, үзэмчид, угсрагчид гээд танай Дэлхий дээр байдаг бусад мэргэжлүүд бүгд байдаг. 

Бид дэвшилтэд технологиудыг бидэнд зориулсан олон тооны шаардлагатай ажил үүргүүдийг биелүүлэхэд ашигладагаараа ялгаатай. Бид цаг агаар, температур, агаар мандлынхаа шүүлтүүрийг хянадаг. Бид манай гариг дээрх хүн амын тогтвортой байдлыг хадгалснаар бусад гаригууд дээрх колониудын хөгжлийг дэмждэг. Манай гурван колони амьдарч амрахад маш таатай газар. Бидэнд манай гаригийн болон манай колониуд дээр дасан зохицсон Дэлхий болон бусад гаригуудаас аваачсан олон төрлийн ургамал байдаг.

Асуулт: Дэлхийд хамгийн муу төгсгөл болвол бид ургамал, амьтны аймгийн ихэнхийг алдаж мэднэ. Бид яаж гаригийг нөхөн сэргээх вэ?

– Олон төрлүүд асуудалгүй амьд үлдэнэ, бусдыг нь харьцангуйгаар тэнцвэржүүлэхийн тулд нааш нь авчирна. Та бүхэнд одоог хүртэл хор хөнөөлтэй олон төрлүүд байдаг, тэдгээр нь гариг дээрх Шинэ Эриний хэсэг болж чадахгүй. Микробууд, бактериуд, хортон шавьжнууд Шинэ Эрины эхний зуунд л гаригаас системтэйгээр устгагдах болно. Танайд жоом болон элдвийн шимэгчид зэрэг өвчин тээгчдэд шинэ нийгэмд амьдрах газар байхгүй.

Үүнээс үндэслээд, шинэ нөхцөлүүдийн хүрээнд орохгүй үлдэх бүх зүйл аажмаар зүгээр л алга болно.

Асуулт: Мити, сар дууслаа. Дараагийн сард гариг дээр хөлгүүдийн ямар нэгэн ер бусын хөдөлгөөн ажиглагдах болов уу?

– Би мэдэхийг хичээе. Хэрвээ мэдээлэл бидний даалгавартай холбоогүй бол удирдлага түүнийг дамжуулдаггүй. Гэхдээ, тэд ямар нэгэн ер бусын зүйл ажиглагдвал бидэнд ихэвчлэн сануулдаг. Хэрвээ шинэ, нууц мэдээ байвал заавал хуваалцана. Гэхдээ тухайн мөчид танай нийгмийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх юу ч тохиолдохгүй гэж бүгдэд дамжуулаарай.

Орчуулсан Н. Хэнчбиш


9-хэсгийг унших бол эндээс

 https://michid-7.blogspot.com/2023/04/9.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...