Старлинк хиймэл дагуулууд 1-р хэсэг

 

Старлинк хиймэл дагуулууд- Тэд үнэхээр тэр дээр байгаа юу?

 

Афина Сваруу олж мэдсэн зүйлсийнхээ талаар мэдээлж байна.

 

ГОШИА: Илон Масктай холбоотой гэх Старлинк хиймэл дагуулуудын талаар танд ямар нэгэн мэдэх зүйл байна уу ?




СВАРУ X (AФИНА):  Маскийн хиймэл дагуулууд нь Холбооны хөлөг онгоцны ажиллагаануудыг халхавчлах зорилгоор байрлуулсан, хуурамч гэдгийг энд хэлье. Би агаар мандлаар нисдэг гэхдээ тэднийг хэзээ ч харж байгаагүй, юу ч илрүүлээгүй. Тэд хэмжээний хувьд маш жижиг л гэдэг. Гэхдээ миний навигацийн систем сансарт хөвж буй самар гэх мэт сансрын хог хаягдлыг хүртэл мэдээлдэг ч тэдгээрийг бол хараагүй. Хэрэв хэн нэгэн тэднийг харсан байнаа гэдэг чинь тэр нь би байх болно.

РОБЕРТ: Эдгээр хиймэл дагуулуудын заримыг нь буудан унагаасан гэдэг. Тэр нь "Далд засаглал" гэх бүлэглэл байсан уу? Тэд одоогийнхоос илүү квант харилцаа холбооны сүлжээг бий болгох зорилготой гэж байсан. (Өөрөөр хэлбэл асар их хүчин чадал бүхий квант компюьтер, сүлжээ, холбоо харилцааг хөгжүүлэхэд нь санаатайгаар саад болж хиймэл дагуулуудын заримыг нь устгасан гэх итгэл, үнэмшил, цуу яриа гаргадаг)



ГОШИА: Тэгээд бас нарны шуурганд сүйдсэн гэх тиймэрхүү юм ч яригддаг.

СВАРУ X (AФИНА):  Би хамгийн сүүлд хоёрдугаар сарын 15-нд хажуугаар нь өнгөрсөн ч үнэхээр юу ч хараагүй. Миний ашигладаг навигацийн систем миний ойр орчимд байгаа бүх объектын иж бүрэн газрын зургийг өгдөг. 15-нд тийм ээ, нарны шуурга болсон.  Гэтэл 15-нд хоёр ч удаа хажуугаар нь өнгөрч, хэдэн цаг агаарт байсан.Тэр өдөр бол миний хамгийн их цагийг агаарт өнгөрөөсөн өдөр юм.

РОБЕРТ:Тэгэхээр нарны шуурга эдгээр хиймэл дагуулуудыг сүйрүүлж чадах уу?

СВАРУ X (AФИНА):    Үгүй.

ГОШИА: Магадгүй тэд өмнө нь тэнд байсныг нь буудаад унагаасан байх боломжтой юу?

СВАРУ X (AФИНА):    Юу гээч, үнэнийг баттай мэдэх боломжгүй, гэхдээ тэдгээрийг мэдлээ гээд үүнийг үнэн гэж бодохгүй байна. Ангараг гариг ​​дээрх өөрөө явагч, Маскийн бүтээсэн машин гэх мэт зүйлс бүгд хуурамч.  Тэд хүмүүст ямар нэг зүйл өгөхийн тулд хүчин чармайлт гаргахгүй л байх. Энэ нь тэдний анхаарлыг сарниулж, бодит бус бодит байдалд итгүүлэхийн тулд хийж буй жүжиг юм. Зорилго, санаархал нь нэг ижил, юу ч үнэн байлгахгүй, тэр чигтээ эргэлзээ төөрөгдөл.

Тиймээ, тэр өөрийн пуужингуудаа бүтээсэн гэхдээ би хаана ч Старлинкийг олж харахгүй байна. Вакцин дахь графеныг идэвхжүүлэхийн тулд 5G өндөр хурдны хиймэл дагуулын интернет ашиглан хүний оюун санааг хянах зорилготой гэсэн санааг би хамгийн түрүүнд эсэргүүцэх болно гэж бодож байна. Гэхдээ тэд хаана байна?  Би үргэлж хажуугаар нь өнгөрдөг ч юу ч харагдаагүй.

ГОШИА: Тэд таны явж өнгөрдөггүй газарт байх боломжгүй юу? Эсвэл харагдах боломжгүй илүү өндөрт байх гэх мэтчлэн?

СВАРУ X (AФИНА):    Үгүй, учир нь тэд бага тойрог замд байх ёстой.  Би тэрүүгээр дамжин өнгөрөх ёстой бөгөөд миний NAV систем миний дайран өнгөрөх бүх объект, хиймэл дагуул, сансрын станц, хог хаягдлын газрын зургийг надад өгдөг.  Навигацийн систем маань сансарт буй галт тэрэг шиг хэлбэртэй жижигхэн гэрлүүдийн талаар надад хэзээ ч юу ч хэлж байгаагүй.

СВАРУ X (AФИНА):    Агаарт.  Өндөр 220 км, 2300 кт.  Би зүүн тийшээ, баруун тийшээ NAV (навигацийн систем)  руугаа бас харсан. Тэгээд ч... Starlink байхгүй.  Би Starlink-ийг хайгаад нэг цаг гаруй болж байна. Энэ өндөрт зүгээр л сансрын хог хөвж явна.

РОБЕРТ:Тиймээ. Тэд 550 км-ийн зайд байх болно гэж хэлсэн.

СВАРУ X (AФИНА):    Би 1000 ба түүнээс доош хайлт хийсэн.Тэд ердийн хиймэл дагуулууд ашиглан дуурайлгаж хийж магадгүй юм.

 РОБЕРТ: Би ч бас тэгж бодсон.  Тэд ямар нэгэн зүйл хийсэн байх аа.

СВАРУ X (AФИНА):    Их хэмжээний хог хаягдал тэгээд л болоо.. ОУСС тэнд байна. Гэхдээ хүн байгаа эсэхийг мэдэрдэг төхөөрөмжийн (Life Sensor) мэдээллээс харвал ОУСС-д ямар ч амьд хүн байхгүй.

РОБЕРТ:Бас Хятадын ОУСС ч адилхан уу?

СВАРУ X (AФИНА):    Бас л адилхан. Хоосон.

2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/2_12.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...