Старлинк хиймэл дагуулууд 2-р хэсэг

 

 

Сайн уу Тина.  Элон Маскийн Starlink-ийн талаар дахин хэд хэдэн хүн надад дараах зүйлийг хэллээ.

 "Сайн уу Роберт. Starlinks-ийн тухай би чамд нэг юм хэлье. Шөнийн цагаар хэдэн арван эгнээ обьект өнгөрч байгааг би ажигласан.  Би эдгээр объектуудын бичлэг хүртэл хийсэн, тэдгээрийн урьдчилан таамагласан огноо, тодорхой хотуудаар дамжин өнгөрөх цагийг хянах боломжтой вэбсайтууд байдаг. Хэрэв тэд хиймэл дагуул биш бол бид юу харж байна вэ?  Цувран харагдах тэдгээр гэрэлнүүд юу байж болох вэ ? Баярлалаа."

 


Одоогоор хиймэл дагуулуудын дийлэнх нь Толекагаас (Сваругийн эх хөлөг) дээш өндөрт тойрог замд эргэлдэж байдаг. Нэмж дурдахад Толекагийн тойрог замыг эдгээр хиймэл дагуулуудад саад учруулахгүй байхаар тусгайлан тохируулсан. НАСА, Европын сансрын агентлаг, Хятадын үндэсний сансрын агентлаг зэрэг сансрын агентлагууд хиймэл дагуулын тойрог замд саад учруулахгүйн тулд (Олон улсын сансрын станц (ОУСС), Хятадын сансрын станц зэрэг) сансрын станцуудаа мөн төлөвлөдөг.  (Энэ нь сансрын станц болон хиймэл дагуулын аюулгүй байдал, ажиллагааг хангахын тулд хийгддэг.) Тийм ч учраас Толека, Авён01 нар ОУСС-тай ижил тойрог замтай байдаг.  Би ердөө 1000 км-ийн доороос харсан.

Хиймэл дагуулууд үнэхээр байдаг (байхгүй гэж ярьдаг хуйвалдааны онолчид байдаг).  Гэсэн хэдий ч Толека өөрөө дэлхийн ойролцоох бүх объектуудын байршлын талаар мэддэг. Тэгээд ч Starlink ийн шинж чанарыг агуулсан ямар нэгэн зүйл байгаа талаар надад мэдээлэл ирээгүй.

Одоогоор ажиллаж байгаа хиймэл дагуулуудын тоо маш их байгаа тул Starlink-ийн ашиглаж буй технологи нь үнэндээ бусад хиймэл дагуулын технологийн бүтээгдэхүүн байж магадгүй юм.

Тэдний доороос авсан бичлэгийн тухайд надад тодорхой хариулт алга, зөвхөн эндээс ажигласан зүйл дээрээ үндэслэсэн онолууд л байна.Таны харсан гэрэл нь Цэнхэр туяа эсвэл Антариа, Кентаврийн сөнөөгч хөлөг, тэдгээрийн нисгэгчгүй онгоцнуудын үр дүн байж болно. Тиймээ, Тэд "хивсний хучилт" гэж нэрлэгддэг ажиллагааг Дэлхийг блоклох нэг хэсэг болгон гүйцэтгэдэг. Гэхдээ тэр нь доороос ямархуу харагддагийг мэдэхгүй. Миний сонссоноор бол энэ нь шөнийн тэнгэрт галт тэрэг шиг цуварсан гэрлэн цэгүүд харагддаг.

Энэ тогтоц нь хиймэл дагуултай тийм ч нийцэхгүй, учир нь тэд хэт ойрхон, ижил тойрог замд байх тул тэдгээрийн хоорондын зайг үргэлж ижил байлгахын тулд тэдэнд өөрсдөө удирддаг олон компьютер, түлхэгч хэрэгтэй болно.

Хэрэв тэдгээрийг тэнгэрийг бүрхсэн цэгүүдийн матрицаар харуулсан бол илүү нийцтэй байх болно. Кабал, засгийн газрууд эсвэл НАСА нь1947 онд байгуулагдснаасаа хойш шөнө тэнгэрт үзэгдэх хүний бүтээгээгүй хөлөг онгоц, биетийг өөрийнхөө гэж мэдэгддэг, хэрэв би андуураагүй бол Тэд Олон улсын сансрын станцын (ОУСС) хяналтын системийг энгийн хүний ​​нүдээр харж болох харийн сансрын хөлгүүдийг ажиглах халхавч эсвэл үндэслэл болгон ашигладаг.

Шөнийн тэнгэрт хэдэн арван жил хөдөлж байсан тэдгээр ганцаардсан толбо нь хиймэл дагуул гэж бас ярьдаг.  Зарим нь үнэн, учир нь сансрын хавтан бүхий том хиймэл дагуулууд нарны гэрлийг их хэмжээгээр тусгадаг, ихэвчлэн оройн цагаар, шөнө бол бараг байхгүй. Шөнийн тэнгэрт харагдах ихэнх гэрэлт толбо нь хүний ​​гараар бүтсэн биет биш харин өөр өөр төрөлхтний сансрын хөлөг бөгөөд ихэнх нь Холбооных*(Харийн, дэлхийн бус нууц бүлэглэл гэсэн санаа) юм.  Эдгээр сансрын хөлгүүд байнга аялдаг бөгөөд бага тойрог замд байх үед эсвэл сансарт дэлхийн ойролцоо өнгөрөх үед харагддаг боловч тэд үргэлж дэлхийн тойрог замд байдаггүй.

ГОШИА:  Эдгээр Starlink хиймэл дагуулууд бусад энгийн хиймэл дагуулуудаас юугаараа ялгаатай вэ?  Өөр бусад нь байгаа юм бол эдгээрийн зарим нь Starlink-ийнх байж болох уу?

СВАРУ X (AФИНА):    Судалгаа хийсний дараа ч надад тодорхойгүй байна. Би тэднийг нано хиймэл дагуул, жижигхэн гэдгийг нь ойлгож байна.  Яг хэмжээ нь надад тодорхойгүй байна. Гэхдээ тэдгээр нь хиймэл дагуулуудын 90% нь юм.

РОБЕРТ: Түүнээс гадна Starlink-ийн хүмүүс хиймэл дагуулыг 3-нд хөөргөж, 4-ний өдөр геомагнитийн бамбар тэдгээр хиймэл дагуулуудад нөлөөлсөн гэж яг юу ярисанг нь би ойлгохгүй байна.

СВАРУ X (AФИНА):    Тийм ээ, нарны хурц гэрэл цацарсан, гэхдээ энэ нь тэдний хэлснээр юунд ч нөлөөлөхгүй.

РОБЕРТ:Тэгэхээр геомагнитын шуурга болох боломжгүй гэсэн үг үү?

СВАРУ X (AФИНА):    Хамгийн их тохиолдож болох зүйл бол системд статик үүсэх явдал юм.  Миний хэлэх гэж байгаа зүйл бол сансар огторгуй дахь Starlink-ийн нөхцөл байдал олон нийтэд ойлгуулсан шиг биш байж магадгүй юм.  Тэнд ямар нэг сэжиг бүхий үйл явдал болоод байна.


ГОШИА: Тэд эдгээрийг л хэлж байна:

СВАРУ X (AФИНА):    Би дэлхийн өнцөг булан бүрт байрлуулах гэж байгаа 110 см өндөртэй хүний бус дронуудын зургийг харж байна. Би харилцаа холбооны хиймэл дагуултай ямар ч нийцэл харахгүй байна.

Өөр нэг асуудал бол бага тойрог замд олон тооны дрон байдаг тул тэдэнтэй мөргөлдөхгүйгээр дээшлэх боломжгүй юм.Маскийн хэлснээр дээш гарах нь хөл рүүгээ буудахтай адил юм. Бага тойрог замыг дроноор дүүргэх үйлдэл нь хөөргөж буй бусад төсөл, сансрын хөлөг, хиймэл дагуултай мөргөлдөх эрсдэлийг бий болгоно.

Хэрэв тойрог зам нь хэтэрхий доогуур байвал агаар мандлын үрэлт үүсч, унах болно. Уур амьсгал нь зарим хүмүүсийн бодож байгаа шиг эсвэл дүрсэлсэн шиг тодорхойлогддоггүй. Харин энэ нь гидросфертэй маш нягт (далайн, гол мөрөн, нуур, бороо орсны улмаас гудамжны шалбааг) хийн давхарга бөгөөд далайн түвшний агаар мандлын нөлөөгөөр хөнгөн болж, тэндээс орон зайд тархах хүртлээ нягтрал нь аажмаар багассаар байдаг.

Тиймээс ОУСС-ын өндөрт ч гэсэн атмосферийн үрэлт байсаар байгаа бөгөөд үүнийг гариг хоорондын орон зай гэж үзэхгүй. Гараг хоорондын орон зайд хүрэхийн тулд дэлхийг тойрсон цэнэгтэй бөөмсийн бүс болох Ван Аллены цацрагийн бүсээс цааш гарах шаардлагатай. (Ван Аллены бүс нь электрон төхөөрөмжид гэмтэл учруулж болзошгүй тул сансрын хөлгүүдэд саад тотгор учруулдаг ч нэгэнт хөлгөөс давж гарахад дэлхийн ойр орчмоос гарч, гариг хоорондын орон зайд нэвтэрсэн гэж үздэг.)

Ван Аллений цацрагийн бүсэд хүрэхийн өмнө сансрын хөлөг агаар мандлын үрэлтийг даван туулах ёстой бөгөөд энэ нь тойрог замаа аажмаар эвдэж, эцэст нь сансрын хог хаягдал болон дэлхий рүү буцаж унах хүртэл явагддаг.

Сансарт аюулгүй нэвтрэхийн тулд дэлхийг тойрсон тодорхой коридор буюу "сансрын хурдны зам" байх ёстой. Энэ коридор нь хиймэл дагуул, хог хаягдал зэрэг сансар огторгуйн биетүүдийн хооронд мөргөлдөхөөс сэргийлдэг. Энэ нь ихэвчлэн Low Earth Orbit (LEO) гэж нэрлэгддэг тогтвортой тойрог замыг агуулдаг. Хэрвээ коридор хэт ачаалалтай болвол орон зайд нэвтрэхээс сэргийлж, мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Коридорыг хадгалах нь сансрын нислэгийг аюулгүй, үр ашигтай явуулахад чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч LEO-д Starlink хиймэл дагуулууд байгаа нь коридорыг арчлахад илүү төвөгтэй болгож, зохих арга хэмжээ авахгүй бол мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Маск үүнийг байгаа гэж мэдэгдсэн ч Starlink хиймэл дагуулууд миний байгаа газраас харагдана гэсэн итгэл төрөхгүй байна. Би 8 цаг онгоцонд суугаад тэднийг хараагүй. Энэ маргаан дагуулж байгаад харамсаж байна, гэхдээ надад худлаа ярих шалтгаан байхгүй. Тэд тэнд ямар нэгэн эвгүй зүйл нууж байна.

Халдварлах шинж чанартай, вакцинжуулалттай холбоотой тийм дронууд байдаг гэж би хэлмээр байна, гэхдээ би тэдний оршин байгааг нотлох баримт одоогоор олж чадаагүй байгаа. Би та бүхэнд  Холбооны хөлөг онгоцуудад, цахилгаан соронзон плазмын хөдөлгүүрээр гэрэлтдэг бөмбөрцөг хэлбэртэй дронуудын маш олон хөдөлгөөнийг мэдээлж чадна.

ГОШИА: Баярлалаа! Гэхдээ миний ойлгохгүй байгаа нэг зүйл байна. Хэрэв тэд бусад хиймэл дагуултай адил харагддаг бол та тэднийг хараагүй гэдгээ яаж мэдэх вэ? Магадгүй тэд бусад хиймэл дагуултай шинж чанараараа адил юм болов уу?

СВАРУ X (AФИНА):   Эдгээр шалтгааны улмаас:

1.) Учир нь тэд Маскийн хэлсэн тойрог замд ороогүй байна.

2.) Яагаад гэвэл 42,000 гэсэн эдгээр тоонуудтай юу ч байхгүй. Бүгд адил.

3.) Учир нь тойрог зам болон тоо нь НАСА өөрөө, Space X эсвэл ESA, Roscosmos эсвэл хэн ч байсан сансарт нэвтрэх шаардлагатай коридортой нийцэхгүй байна.

4.) Эдгээр биетүүдийн үүсэх байдал нь хүний хийгээгүй дронтой төстэй юм. Эдгээр нисгэгчгүй онгоцыг бусад хөлөг онгоцны хамт Толекад галт тэрэг шиг хэлбэртэй, бөмбөрцөг хоолойд хадгалдаг. Тэд ажилглалт тандалтын зорилгоор өөр өөр чиглэлд байрлуулсан.


Дэлхий дээр хүний хийгээгүй олон нисгэгчгүй онгоц байдаг бөгөөд хэрэв тэд сансарт байвал "хиймэл дагуул", харин нам өндөрт байвал "цаг агаарын бөмбөлөг" гэж нэрлэдэг.

РОБЕРТ:Одон орон судлаачид гэрлийн бохирдлын талаар аль хэдийн гомдлоод эхлэсэн..

СВАРУ X (AФИНА):   Тийм ээ, би үүнийг өмнө нь сонсож байсан юм байна. Энэ нь Цэнхэр туяа эсвэл дэлхийг тойрон эргэлдэж буй хөлөг онгоц, дронууд байх болно.

 Тэр нь шувуутай төстэй юм. Гэсэн хэдий ч дэвшилтэт дронууд ч навигац хийхдээ алдаа гаргаж болох тул дронуудтай мөргөлдөх тохиолдол гарч байсан. Дэлхий даяар эдгээр объектууд тоо томшгүй олон байдаг бөгөөд үүнийг хүмүүс ажиглаж байгаа гэдэгт би итгэмээр байгаа хэдий ч би итгэлтэй байж чадахгүй. Эдгээр нь 0 цэгийн авсаархан реактор ашиглан ажилладаг бөгөөд хөдөлгөх систем нь таталцлын хүчийг зогсоох технологи бүхий цахилгаан соронзон плазмын хөдөлгүүрээс бүрддэг. Тэд од хоорондын аялал хийх чадвартай.

Эдгээр дроныг галт тэрэг шиг хэлбэртэй том хөлөг онгоцонд хадгалж, шаардлагатай үед тараан байрлуулдаг. Дараа нь тэд галт тэрэг мэт гарч, шаардлагатай бол тарах юм уу хэсэг бүлгээрээ хөдөлдөг.


Яг шинэ жилийн бөмбөлгөн тоглоомууд цуварсан байдалтай савандаа байдаг даа, гэхдээ мэдээж тэдгээрийн диаметр нь 110 см том, зарим жижиг хувилбарууд нь нягт орон зайд нэвтрэх боломжтой. (Тайгета илүү нийтлэг байдаг, гэхдээ Тайгета жижиг газруудад орох хөл бөмбөгийн хэмжээтэй байдаг). 

Маш сайхан жишээ байна Роберт, тогтоцыг анзаараарай. Илон Маск сансарт машин гаргах байх. Тэгэх нь ямар ч утгагүй, зүгээр л сансрын хог юм. Боломжийн үнэтэй биш, хэн ч үүнийг харахгүй.Хүмүүст танигдахын тулд тавилттай зүйлсийг тэр гаргаж ирдэг.Тэр бол худалч, та нар яагаад түүний Старлинкд нь итгэдэг юм бэ ?

Тиймээ, хиймэл дагуулын интернет байдаг, тийм ээ, Маск хиймэл дагуул хөөргөж магадгүй, гэхдээ  тэдгээр нь олон нийтэд хэлэх гэсэн зүйл биш юм. Засгийн газар болон Кабал сансарт үнэхээр юу болж байгаа тухай үнэнийг нууж, хиймэл дагуул хөөргөх гэх мэт энгийн зүйлсээр нуун далдлалт хийж байна. Тэд үнэнээ хэлдэггүй түүхтэй тул одоо тэдэнд итгэх ямар ч үндэслэлгүй тул маргаад яахав.

ГОШИА: Би машины талаар мэдээгүй юм байна. Яагаад машин сансарт гэж?

СВАРУ X (AФИНА):  Яахав дээ, хүний бус үйл ажиллагааг нуун далдлах гэсэн санаа юм.

Товчхондоо, би харсан зүйлээ мэдээлж байна, надад тохирох хариулт энэ удаа алга.

1- хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/blog-post_12.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...