АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 9 -р хэсэг

 
Асуулт: Майк асууж байна: Пирамидын хүч гэж юу болохыг чи тайлбарлаж чадах уу?
Хэрвээ Египетийн пирамид шиг пропорциор бүтээсэн байгууламжаас тодорхой өндөрт объектуудыг байрлуулбал, хүнсний бүтээгдэхүүн шинэхэн байдлаа хадгалж, хутга
ирлэгдэж, өвчин анагаагддаг гэж ярьцгаадаг. Пирамид жинхэнээсээ энергийн чиглүүлэгч төхөөрөмж мэт үйлчилдэг, юун энерги вэ?

– Тийм ээ, Майк, пирамидууд нь энгийн хүлээн авагч бас сансрын энергийг өсгөгч байхаар баригдсан. Сансрын энерги бүх Орчлон ертөнцийн балансыг барьж байдаг, энэ нь бүх оршин байгаа энерги болон амьдралын эх юм. Пирамидууд янз бүрийн гаригууд дээр байдаг. Тэдгээрийг эртний соёл иргэншлүүд бариагүй, харин тэдэнд зориулж барьсан юм.
Тэд өв соёлдоо нийцүүлэн зөвхөн гоёл чимэглэлд нь сүүлчийн зураасыг тавьсан юм.
Пирамидад, резонансын өрөөний дотор байснаар эрт цагт төрөлх гаригаасаа шууд дохио хүлээн авч болдог байсан, мөн энэ өрөөг Дэлхийн өв соёлуудын элитүүдийн төлөөлөгчид “гаднаас” ирдэг гэж үздэг байсан зүйл рүүгээ оюун ухаанаа тохируулдаг мэдлэгийн эх үүсвэр болгон ашигладаг байсан. 
Тэдгээрийг багаж шиг ашиглах боломжгүй, гэвч тэд сансрын энергийг хүлээн авах урсгалыг 11 дахин хүчитгэдэг. Тэдгээр нь танай археологичдын таамагладаг шиг хаадын булш байгаагүй. Сувгаар энерги хүлээн авах тийм техникийг та бүхний хэн ч ашиглаж чадна. Сансрын энерги эрдэс бодис болон ургамалын бүтцийг сэргээх чадвартай боловч үндсэндээ, гуманоидуудын тархины долгионд нөлөөлдөг. Нэг л өдөр танай шинжлэх ухаан тархи хэрхэн сансарт тохируулагддаг; энэ энергийг эрчимжүүлж бас чиглүүлж болно гэдгийг ойлгох болно. 
Бодлын хүчлийг ашиглаад жижигхэн чулуугаар, сансраар мэдээлэл дамжуулж болно. Сансрын энерги тархиар дамжин нөлөөлөхдөө бүх бие дэх урвалыг өдөөдөг. Учир нь бүх мэдрэлийн системээр дамжин урсдаг плазмын энергийн түвшин нэмэгддэг. Энэхүү сайжруулсан энерги нь физикийн асуудлуудаар тусгаарлагдсан эсвэл хагас тусгаарлагдсан халуун цэгүүдийн, деформацийн, шархны гэх мэтчилэн зүйлүүдийн эдгэрэлтийг дэмждэг. 


Тархи нь энергийн биологийн генератор; үүсч болох аливаа асуудлын үед тэр нь бүхий л схемд урвалыг удаашруулахад хүргэдэг хангалттай бус энергийг үйлдвэрлэж эхэлдэг. Пирамид нь тархи болон мэдрэлийн системийн нэг төрлийн энергийн тарилга маягаар үйлчилдэг, үр дүнд нь бүх организм асуудлуудтайгаа хавьгүй илүү үр дүнтэй тэмцэж эхэлдэг. Та эрүүл байх үед тархи болон мэдрэлийн систем тэнцвэртэй байдаг. Хэрвээ та үүнийг шалгахыг хүсвэл дотор нь суугаад та бясалгаж болох пирамид барь.
 Талууд дээр цуглардаг призмын үр нөлөөгөөр дахин чиглэгдсэн энерги пирамидын төвд төвлөрдөг. Барихад зориулсан хамгийн сайн материал бол эрдэст шилэн хавтангууд. Бетон эсвэл чулуун хавтангууд резонансыг сайжруулахад бас тохирно. Металл ашиглахаас зайлсхий, учир нь металл энергийг тусган авч бас алддаг, түүнчлэн дохионы газардуулгын үр нөлөө байдаг. 
Мод ба хуванцарыг бүү ашигла, тэдгээр нь хүссэн резонансыг үйлдвэрлэдэггүй. Боснийн пирамид болон Инкуудын пирамидын хувьд гурвалжин тал бүрийн зөв хэмжилт нь суурь нь 3,2, хоёр талдаа 2,0 харьцаатай, эсвэл Египетийн пирамидын хувьд харьцаа нь суурь нь 4,4, хоёр тал нь 4,18 юм. Эдгээр хэмжилтүүдийг ашиглаж том бага ямар ч хэмжээний пирамидыг барьж болно.
 Гариг нь галактикийн соронзон эргэлттэй тэгширдэгийн адил Умард/Өмнөдийн
соронзон шулуунаар нэг талаар нь тэгшлээд пирамидыг тогтоо. Пирамидыг шалан дээр тавиад илүү их энерги шингээж чадах газарт 0,7 –ийн өндөртэй модон суурин дээр байрлуул. Өнөөдөр та нарт сэргээх ийм энергийн нарийвчлалтай хавсралтуудыг
үйлдвэрлэдэг фитнессийн системүүд байна. Дотор нь эсвэл хажууд нь мэдрэмтгий
цахилгаан хэрэгсэл бүү тавиарай, учир нь тэдгээр нь гэмтээж болох юм.



Асуулт: Майк асууж байна: Манай Нарны Систем анхнаасаа Сүүн Зам Галактикийн нэг хэсэг байгаагүй гэсэн таамаглал байдаг. Яг энэ мөчид Нарны Систем нь Нумын Одой Галактикийн анхны байрлалаас Сүүн Замд татагдаж, эсвэл түүнд булаагдсан.
Үүний нотолгоо нь манай Нарны Системийн байрладаг эклиптикийн хавтгайн өнцөг нь Сүүн Замын захад байдаг. Чи энэ тухай юу мэдэх вэ?

– Майк, би энэ тухайд итгэлгүй байна. Би маш эртний түүхийг л харахыг оролдох байна.
Хэд хэдэн Галактикуудын мөргөлдөн маш эрт болсон, тэдгээр нь одоог хүртэл дахин
зохицуулагдсаар байна. Тэнгэрийн олон биетүүд анхныхаа байрлалд байдаггүй; тэдгээрийн ихэнх нь хэлбэржиж буй Галактикуудад нэгдсэн. Миний хувийн бодол бол Сүүн Зам нь Нумын Одой Галактикт тийм ойрхон өнгөрч түүнийг бүрэн эзлэн авсан гэдэгт би итгэхгүй байна. 
Жингээрээ маш их ялгаатай хоёр галактик нэг нэгэн рүүгээ тэгж ойрхон дөхөж очвол
том нь багыгаа татаж багынхаа маршрутыг өөрчилдөг. Тэдэн шиг хэмжээтэй Галактикууд маш удаан хөдөлдөг. Хөрш орших хоёр Галактикийн татах хүч асар их. Ямар нэгэн тэнгэрийн биет асар хурдтайгаар замд байгаа өөр гаригийн хажуугаар өнгөрөхдөө түүний саруудыг татаж авдаг. Хэзээ нэгэн цагт манай Галактикууд нэгдэх үед хоёр Галактикууд дахь нарны системүүдийн өөрчлөн байгуулалт нь гамшигийн хэмжээнд очих болно.

Асуулт: Мити, чамд хаа нэгтээ гэр бүл бий юу?
– Бий, миний биологийн эцэг эх манай гариг дээр амьдардаг. Нэмж хэлэхэд, надад бас олон эцэг эх “халамжлан хүмүүжүүлэгчид” бий. Хүүхэд байхдаа бид солилцоогоор их аялдаг байсан. Би сургалтаа дуустал янз бүрийн газарт амьдарсан. Гэр бүл бүр намайг өөрийнхөө хүүхэд шиг хүлээн авдаг байсан. Би хотод төрсөн, гэхдээ дагуул хотуудад, 3 колонид амьдарсан. Би сонирхсон бүх мэргэжлүүдийг үүсч бий болсон газарт нь хувь хүнээ хэлбэршүүлэхийн тулд үзээд алдсан. Би судлаач болсон. Энэ мөчид би ганц бие, гэхдээ нэгэн цагт би хүүхэдтэй болох л байх.

Асуулт: Стив асууж байна: Харь гаригийнхны хулгайлсан олон хохирогчид тэдэнд суулгац суулгасан гэж баталдаг. Чи юун суулгац болохыг мэдэх үү?
– Стив, би өмнө нь хэлж байсан, Дэлхийд олон арьстан зочилсон; тэдний зарим нь
биологийн хөгжлийг сонирхдог. Учир нь тэд Дэлхий Галактикийн Бүлгэмийн хэсэг болоогүй, энд бусад арьстнууд юу хийдэг тухай их хэмжээний мэдээлэл бидэнд байхгүй. Тэд танай нийгэмлэгүүдэд асуудал гаргахгүй гэсэн нөхцөлд хүссэнээ хийх эрхтэй. Миний мэдэж байгаагаар судалж байгаа хүндээ таних чипүүдийг суулгадаг. Бусад хүмүүстэй холбох зорилготойгоор генетикийн материалыг цуглуулахын тулд эрдэмтэд шинэ цуглуулгын төлөө эсвэл ердөө л ажиглахын төлөө эх сурвалжийг хайх боломжтой байдаг. Туршилтанд зориулсан дугаарласан хуруу шил шиг. Олон арьстан олон үеийн туршид эмгэг төрүүлэгч гажигуудыг хөгжүүлсэн генетикийн асуудлууд, физик мутацитай тулгарсан, гэхдээ генид нь зарим өөрчлөлт оруулснаар тэдгээрийг устгаж чадсан. Та нар бие махбодийн хүчтэй тогтолцоотой гуманоидуудын арьстан. Та нар хөгжлийнхөө эхний шатан дээр байгаа болохоор шаардлагатай үндсэн тодорхойлолтуудаа алдчихаагүй байгаа ба гуманоидын генетик материалын сайн эх үүсвэр юм. Тэдэнд муу санаа байхгүй. 
Гэхдээ зарим арьстнууд та нарт зохих ёоор хүндлэлгүй ханддаг, учир нь тэд та нарыг оюунлагаар хангалттай хөгжөөгүй гэж үздэг. Та нар ч гэсэн өөрийн арьстнуудынхаа аз муутай төлөөлөгчдөдөө бас л тийм зүйлийг хийдэг. Та нар хүмүүс дээр ч, амьтад дээр ч эмнүүдээ туршиж, төрөл бүрийн туршилтууд хийдэг. Хулгайлагдсан хүмүүс бие махбодийн онц гэмтэл авдаггүй, магадгүй зөвхөн гэнэдүүлэн барьснаас сэтгэл санааны гэмтэл авдаг байх гэж би бодож байна. Иймэрхүү үйл явдлууд танай гариг тусгаар тогтносон арьстны хувиар
Галактикийн Бүлгэмийн бүрэн эрхт гишүүн болох үед л зогсох болно.

Асуулт: Стив асууж байна: Танай гэр яг хаана байдаг вэ? Хэрвээ боломжтой бол
Орчлон ертөнц дэх байрлалаа хэлж өгнө үү.

– Стив, би урьд өмнө хэлсэн шүү дээ, би Андромеда Галактик дээр амьдардаг. Миний
танилцуулж чадах манай гаригийн яг нарийн байрлал нь Галактикийн баруун
квадрантад(тойргийн 1/4), Дэлхийгээс ажиглавал дээд талын хил хязгаарын дэргэд байдаг.
Манай Нарны Систем манай Галактикийн төвөөс 540 гэрлийн жилийн зайтай оршдог.
Манай Нарны Системд 26 гариг, 54 сар байдаг ба манай Нар танайхаас 18,3 дахин том.
Манай гариг 7 дахь тойрог замд байрладаг ба 3 сартай. Манай бусад колони-гаригууд 5, 6, 8-р тойрог зам дээр байршилтай. Бид та бүхнээс хэтэрхий хол байдаг, мөн одон орны координатуудыг хэмжих манай нэгжүүд танайхаас ялгаатай. Бүх зүйл холограммд, бодит цаг хугацаан дахь хөдөлгөөнийг ажиглахын тулд гаригуудын зургийг томруулах боломжтойгоор программчлагдсан. Биднийг телескопоор харах боломжгүй, учир нь манай Нарны Систем маш холын Галактикт оршдог бөгөөд танай эрдэмтэд хэзээ ч биднийг каталогтоо оруулж чадахгүй. 
Та нар Галактикийн Бүлгэмийн баазаас мэдээлэлд нэвтрэх
эрхтэй болмогц бүх зүйл амархан болох болно. Та бүхэн энд зураг олж авбал энэ обьект хэдийн оршин байхаа больсон байж болно. Баазаас та нар бодит байдалд, Галактикийн цаг хугацаанд бүх мэдээллийг хүлээн авах болно.

Асуулт: Чиний мэддэг дайсагнагч бас аюултай арьстнууд байдаг уу?
– Харамсалтай нь байдаг. Ийм асуултанд тоглоом тогломооргүй байна, гэвч чи асуусан болохоор, нөхцөл байдлууд байсан. Төрөлхийн дайнч арьстнуудын колониуд байдаг. Тэд гэмт хэрэгтнүүд. Тэд өөрсдийн нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх чадваргүй ба дайсагнасан зан байдалтайгаа мөхдөг. Танай энд дээрэмчид байдаг, тэд гариг хоорондын дээрэмчид. Энэ арьстан “саарлуудын” төрлийн арьстан, 1,6 метрийн өндөртэй, гэхдээ арьс нь хүрэн, нүд нь жижиг, хар хүрэн өнгөтэй, тааламжгүй нүүр царайтай. Маш эрт эдгээр бүлгүүдийн нэг нь эв найрамдалтай гаригуудаас хэд хэдэн сансрын хөлгийг булаан эзэлж, тэдгээрийг дээрэм болон Нарны Системээр тээвэрлэдэг хууль бус наймаанд ашигласан. Энэ
дээрмийн бүлгүүд тээврийн хаалтуудын системээс зугатаахын тулд наймааны хөлгүүдийн кодчлолыг дуурайлгасан. Хааяа тэд албан ёсны тээврийн системээс зайлсхийж хяналтан дор хамтрагч арьстнуудын эх хөлөгт ажилд орж “туулайчлан” зарим Нарны Системүүд рүү нэвтэрдэг. Тэд Нарны Системийн дотор л орчихвол тэднийг илрүүлэх хэцүү, гэхдээ тэдэнд өөр систем рүү нэвтрэх хэрэгтэй болвол тэдний хөлгүүд манай тээврийн хаалгуудыг ашиглах ёстой болдог ба тэр газарт л тэднийг саатуулж болно.
 Та нарын харж байгаагаар асуудлууд технологи болон хөгжлийн бүх л түвшинд байдаг. Тэд энд захиалгын дагуу биологийн материал цуглуулж, эсвэл бүр өөрсдийн колониудад ажиллах хүмүүсийг хулгайлж, хяналтгүй энд эргэлдсээр байгаа байж магадгүй. Заримдаа бид тэднийг барьж аваад хулгайлсан хөлгүүдийг нь хураан авдаг, гэвч тэд бидний хураан авсан хөлөг бүрийн оронд хоёр шинийг хулгайлдаг. Тэд бас бүх Галактикуудад Рептилоидуудтай бизнес хийдэг. Рептилоидууд өөрсдөө дээрэм хийдэггүй боловч хулгайлагдсан хүнсийг илүү дутуу асуулт асуухгүйгээр худалдан авах боломжийг алддаггүй. 
Танай хичнээн үндэстнүүд эрт цагт тэдгээр дээрэмчидтэй хамтран ажилласан бол? Тэд ихэнхдээ анхаарал татахгүйг хичээж ажилладаг, танай гариг дээр ил гарч ирэх нь юу л бол. Гэвч хэрвээ Рептилиодууд гэнэт энд албан ёсны колони байгуулбал дээрэмчид үйл ажиллагаагаа идэвхитэй явуулах болно. Би урьд өмнө хэлсэнчлэн, дээрэмчдийн хажуугаар Рептилиодуудтай хамтардаг өөр
төрлийн “саарлууд” байдаг. Тэдгээр нь тэдний төлөө бизнесийг нь удирдаж, хэлэлцээрүүдэд оролцож, мэдээж өөрийн хувиа авдаг, тэд “нягтлан бодохын” үүрэг гүйцэтгэдэг.
– Эдгээр өдрүүдэд чи надаас танай Нарны дэргэд байгаа объектуудын тухай асуусан. Бид Плутоны ойролцоо Койперын бүсийн районд хөлгүүдийн томоохон бөөгнөрлийг илрүүлсэн.
 Тэнд 20 орчим том сансрын хөлгүүд байсан. Тэд юу хийж байгааг бидэнд
мэдээлээгүй. Одой Галактик Канис Майорисаас хөлөг ажиллагаа явуулах гэж Тэнгэрийн Вангийн гадаргуу дээр газардсан байна. Асар том энэ хөлөг нисэх үедээ та бүхний телескопуудад өртжээ.

10-р хэсгийг эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...